Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.*******

            Улсын яллагч Ч.Отгонбаатар

           Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-******* /цахимаар/

           Шинжээч Р.******* /цахимаар/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******, Ж.Чимэддулам

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох эрүүгийн 2122001890189 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехнологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг - тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн *******, Регистрийн дугаар: ЗК992118

 

Шүүгдэгч О.******* нь Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Холбоо” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 46-77 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас 01-14 УБҮ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 117.620.470 төгрөгийн хохирол, хохирогч Я.гийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Г.ын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын сын тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.ын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Холбоо” гэх газарт байрлах улсын чанартай авто замд “Тоёота Приус-30” маркийн 46-77 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.гийн жолоодон явсан “Тоёота Ланд Круйзер-200” маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Я., Г., Б. нарын биед хүндэвтэр, “Хөгжлийн хөтөч - Дэд бүтэц” төслийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 117.620.470 /Нэг зуун арван долоон сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун дал/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Насанд хүрээгүй хохирогч С.ийн “Улаанбаатар хотоос нилээн орой 23 цаг өнгөрөөгөөд аймаг руу гарсан. Машиндаа жолоочтойгоо нийлээд 5-уулаа явсан. Жолоочийн хажуу талд эгч сууж, би арын суудлын голд ээжийнхээ өвөр дээр суугаад миний зүүн талд нэг эгч суугаад нөгөө талд цаасан хайрцагтай ачаа тавьсан. Тэгээд аймаг руу дөхөөд ирж байхад жолооч ах урд явж байсан том машины хажуугаар урсгал сөрөөд орсон чинь яг өөдөөс том жийп машин аймаар хурдтай ирж байсан. Тэгээд жолооч зүүн тал руу рулиэ дараад шороон зам руу орсон чинь өөдөөс ирж байсан том жийп машин дээрээс ирээд мөргөлдсөн. Жолооч нь манай ээжийн ажилд хамт ажилладаг хүний хүүхэд нь байсан гэхдээ би сайн танихгүй. Миний нуруу болон толгойн хэсэг бэртсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24-р хуудас/

Хохирогч Г.ын  “Би захаас Дундговь аймаг руу явах гээд нэг унаанд 17 цагийн үед өөр хүнд суусан. Гэтэл миний суусан машины хүн өөр машинд суучих гээд 46-77 ДУА Приус-30 машинд урд талын суудалд суулгасан. Улаанбаатар хотоос хэдэн цагийн үед гарсныг санахгүй байна. Ардаа 2 том хүн нэг хүүхэд сууж байсан. Тэгээд аймаг руу орох дөхөж байхад миний сууж явсан машины урд нэг том машин явж байхад жолооч гүйцэж түрүүлэх гээд явтал яг өөдөөс машины гэрэл тод асаад гарч ирсэн. Тэгээд манай машины жолооч сандраад зүүн гар тийшээ рулиэ дараад өөдөөс ирж байсан машин бас замын зүүн тал руу буруу буюу баруун гар тал руугаа рулиэ дараад хоорондоо мөргөлдсөн. Жолоочийн ард танихгүй тайрмал үстэй эгч сууж байсан хүүхэд болон миний таньдаг Дээгий эгч 2 яг аль талд нь сууж байсныг анзаараагүй ард сууж байсан 3 хүн унтацгааж байсан. Би суудлын бүсээ зүүсэн байсан. Жолооч болон ард байсан 3 хүнийг зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Эмч нар миний нурууг бэртсэн байна гэж хэлсэн. Гомдолтой байна, биеэ эмчлүүлж эрүүл болмоор байна. ... Тэр үед бензин олдохгүй байсан болохоор бид хэд бензин хайж нэлээд удсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Дундговь руу явах замдаа би машины миллийг байн байн хараад явсан. Намайг миллийг нь харах болгонд 1-130-ын хооронд явж байсан. Тэгээд би тэр хүүхдэд “Чи маш хурдан явж байна. Зам нь эвдэрхий байхад ийм хурдан явж болдог юм уу? Хуульдаа байдаг юм уу” гэж үргэлж сануулж явсан. Тэгээд машины хажуугаар гүйцэж түрүүлэхдээ жолооч надаас байнга л “Өөдөөс ирж байгаа машин байна уу” гэж асуухаар нь би байхгүй бол “Байхгүй байна” ирж байвал “Ирж байна” гээд машиныг өнгөрөөчихөөд гүйцэж түрүүлж байсан. Харин тэр осол болохын өмнө бол тэр залуу том машиныг гүйцэж түрүүлэх үедээ урдаас машин ирж байгаа талаар асуухгүйгээр шууд гүйцэж түрүүлсэн чинь машин өөдөөс машин ирж байгаа харагдсан. Тэгээд өөдөөс ирж байсан машин болон миний сууж явсан машинууд нэг зүгт дараад л хоорондоо мөргөлдсөн. Би ослоос болоод хотод гэмтлийн эмнэлэгт хоносон тэр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... Миний нуруу гэмтсэн, баруун талын хавирга хугарсан, өвдөгний үе нугалардаг хэсгээр өвддөг болсон бас бүсэлхий хэсгээр өвдөөд байгаа. Би эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна ца гарах эмчилгээний зардлаа бас гаргуулж авмаар байна. Мөн нурууны хадаасыг 3-4 жилийн дараа авна гэсэн тэрэнд гарах зардлаа бас гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27-28, 30-р хуудас/

Хохирогч Я.гийн “Би 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос цагаан өнгийн Приус-30 маркийн машинд суугаад гарсан. Би хүү тэй хамт суусан. Би замдаа унтсан байна. Нэг мэдэхэд машин дотор хэвтсэн хөндлөн хөдөлж ч болохгүй байсан. Машины гадаа хүн утсаар яриад байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Би машины арын суудал дээр хүү ийг өвөр дээрээ баруун гар талд нь нэг эмэгтэй сууж явсан урд талд жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Жолоочийг ******* гэдэг ээжтэй нь хамт нэг газар ажилладаг юм. Миний нуруу өвдөөд баруун гар хугарсан, бөгсөн бие хөдөлж болохгүй байна. Би бүс зүүж яваагүй, хүү өвөр дээр сууж явсан. Хүү хүзүү, нуруу, толгойдоо оёдол тавиулсан. ... Миний сууж явсан машины зүүн талын хаалганы хажууд барилгын материал байсан гэсэн тэрнээс болж миний бие түлэгдсэн. Бусдаар миний бие түлэгдэх өөр юм болоогүй жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэр талаар надад мэдэх зүйл алга тухайн үед би унтаж явсан. Миний биед зөөлөн эдийн гэмтэл, баруун гар бугуйны дээд хэсгээр хугарсан, биеийн бөгсөн биеэс доош түлэгдсэн, толгой өвдөж байгаа. Жаахан явахаар нь тамирдаад бөөлжих гээд байгаа, эрүүл мэндээрээ асар их хохирч байна. ... Буруутай этгээдээс эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Хүү ийн хувьд хамрын хагалгаанд орсон. Манай хүүг бас тархиндаа цус хуралттай гэсэн сарын дараа MRI харуулах ёстой гэсэн тэгэхээр нь мөнгө төгрөг их орох болоод байна. Эмчилгээндээ их мөнгө зарцуулж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33-34, 36-р хуудас/

Хохирогч Б.ын “Би 2021 оны 09 сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос 46-77 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Дундговь аймаг руу гарсан. Би замдаа унтаж явж байгаад өнгөрч байхад нэг сэрсэн, тэгээд эргээд унтсан. Нэг мэдсэн машинаас намайг хүмүүс өргөж гаргасан тэгээд эмнэлэгт ирсэн. Осол юунаас болж гарсан талаар надад мэдэх юм алга. Тухайн үед унтаж явсан. Би жолоочийн ард миний зүүн гар талд гээд хүүхэн хүүхэдтэйгээ жолоочийн хажуу талын суудал дээр нэг эмэгтэй сууж явсан. Машиныг ******* гээд залуу унаж явсан. Би зардлаа интернет банкаар шилжүүлэхдээ нэрийг нь асуусан юм. Би зарын дагуу замын машинд суусан. ... Миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэсэн. Мөн зүүн гарын шууны яс хугарсан, баруун гарын чигчий хуруу гэмтсэн. ... Эмчилгээнд гарах зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-40-р хуудас/

Хохирогч Ж.ын “Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн хилийн боомтод ерөнхий сайд болон засгийн газрын гиш боомтын ажилтай танилцаж үүрэг даалгавар өгөх үед нь албан ажлаар очсон байсан юм. Ингээд 19 цагийн орчимд уулзалт дуусаад Улаанбаатар хот руу жолооч , албаны дарга нарын хамтаар албаны автомашин болох 01-14 УБҮ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ингээд замдаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дундговь аймгийн төв “” колонкоос бензин аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд аймгийн төвөөс хойш “Сайн яваарай” гэсэн хаалга дөнгөж өнгөрөөд би хэсэг зүүрмэглэж байхад жолооч огцом тоормос гишгээд тэгээд урагшаа зам руу харахад нэг шланз маркийн автомашин эгнээгээрээ явж байсан нөгөө машин нь болохоор бидний шланзыг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд ороод ирчихсэн байсан. Ингээд манай жолооч баруун тийш бага зэрэг дарсан урсгал сөрж ирсэн машин бас бид нарын дарсан зүг руу хазайгаад яг хоорондоо мөргөлдсөн. Энэ асуудал хоромхон зуурт болсон. Азаар бид нар бүгд бүстэй явж байсан бөгөөд манай машинаас буугаад албаны дарга бид хоёрын хаалгыг татаад буулгасан. Тухайн үед бид нар шоконд орсон байдалтай байсан машинаас буухад Приус маркийн машин манай машины яг өөдөөс мөргөсөн байдалтай байсан. Уг машинд 3 эмэгтэй, орчим насны хүү, жолооч гээд 1 залуу байсан орилолдоод байсан. Мөн тэр Приус маркийн машин хойно обой гэх мэт барилгын зүйл аччихсан явж байсан ачсан эд зүйлс нь тарж бутарсан байсан. Манай албаны автомашин зүүн талдаа жолооны хүрдтэй. Би жолоочийн яг хажуу талд буюу баруун урд талд сууж явсан. Надад жолоочийн хурдны заалт харагдахгүй. Мөн тухай үед би зүүрмэглэж явсан болохоор хэдэн км/ц хурдтай байсныг хараагүй. Манай албаны автомашин шинэ машин ба тормоз болон бусад эд ангиуд бүгд хэвийн ажиллагаатай байсан. Манай байгууллагын автомашин 2020 онд үйлдвэрлэгдэн энэ ондоо монголд орж ирсэн. Манай байгууллага 2020 оны 12 дугаар сарын 20-д гаргаад 270 гаруй сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт зурагт авахуулахад өвчүү хугарсан байна гэсэн. Одоогоор толгой өвдөж байна. Урт амьсгаа авах, тонгойх, эргэх үйлдэл хийхэд цээжээр л их хэмжээний хөндүүртэй байна. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Төлбөр мөнгөний асуудлуудыг даатгалын компаниуд шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 43-р хуудас/

Хохирогч Л.ын “Манай төсөл хэрэгжүүлэх нэгж нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар -Үүд болон хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд төслийн зохицуулагч , Захиргаа санхүүгийн албаны дарга болон жолооч нарын хамт 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн хилийн боомт руу томилолтоор явах хугацаандаа осолд орсон байсан. Томилолтоор явахдаа унаж явсан тээврийн хэрэгсэл нь “Toyota Land Cruiser-200” маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба уг машин нь манай төслийн өмчлөлийн машин байгаа юм. Тэр ослын улмаас манай нэгжийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл их учирсан байсан ба “Ашид Билгүүн” үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэхэд 117.620.470 төгрөгийн хохирол гарсан. Тэгээд уг тээврийн хэрэгсэл маань 2021 оны сарын дундуур Улаанбаатар хотод ачилтын машинаар ачуулж ирсэн. Одоо уг тээврийн хэрэгсэл “Мөнххада” авто засварын газарт байгаа ба одоогоор ямар нэг засвар хийгдээгүй байгаа. Томилолтоор явсан хүмүүс маань осол болсон өдрийн маргааш нь Улаанбаатар хотод ирсэн гэсэн ба холбогдоход “Эмнэлгээр үзүүлээд явж байна” гэж хэлсэн. Хэр их бэртэж гэмтсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. ... Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлд хийгдсэн үнэлгээний дүн болох 117.620.470 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 46-47-р хуудас/

            Гэрч Б.гийн “Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн аас 17 цагийн үед Улаанбаатар хот орохоор албаны Ланд-200 маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй захирал Ж., Захиргаа санхүүгийн албаны дарга нарын хамт явсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад Дундговь аймгийн замын постоор гараад “Сайн яваарай” өнгөрөөд явж байхад нэг машин өнгөрсөн гэрлээ шилжүүлээгүй тэгээд өгсөөд явж байхад том ачааны машин өөдөөс ирж явсан тэгсэн гэрлийн солбилцолд нэг машин том тэрэгний хажуугаар гарч ирэхээр нь эргээд том машины араар орох юм байх гэж бодтол өөдөөс миний явж байсан урсгалаар ороод ирэхээр нь зам тавьж өгье гээд баруун тийш зайлуулж дартал тэр машин өөдөөс дахиж дараад машины урд хэсгээр мөргөлдсөн. Миний талын хаалга онгойхгүй болохоор арын талын хаалгаар гарсан. Миний унаж явсан машинтай мөргөлдсөн машин цагаан өнгийн Приус-30 маркийн машин байсан. Машин дотроос жолооч бууж ирсэн ба жолооч нь жаахан залуу байсан. Тэгээд би 2 залгаж дуудлага өгсөн. Тэгсэн түргэн тусламж ирээд Приус-30 маркийн машинд байсан хүмүүсийг аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би нэг их хурдан яваагүй тухайн үед миллээ хараагүй. Хажуу урд талын суудал дээр захирал арын суудал дээр сууж явсан. Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн машин байгаа юм. Миний унаж явсан машины урд шил цуурсан, урд эд анги эвдэрсэн яг юу эвдэрснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55-р хуудас/

Гэрч М.ийн “Би Өмнөговь аймгийн ын боомтоос 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 17 байна уу 18 цагийн үед хот руу “Ланд-200” маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Ж., жолооч нарын хамт гарч явсан. Тэгээд би ерөнхийдөө унтаад явсан. Дундговь аймгийн төвийн колонк дээрээс бензин авахад хальт сэрээд буцаад унтаа сэрүүний хооронд байхад гэнэт тоормоз гишгэх чимээ гарахаар нь нүдээ нээсэн чинь өөдөөс цагаан өнгийн машин ороод ирсэн тэгээд түс гээд явсан тэгсэн цагаан юман дунд нүдээ нээсэн. Тэгэхэд амьсгаа авч чадахгүй байсан болохоор хамгаалалтын бүсээ тайлсан гайгүй амьсгаа аваад баруун хойд талын хаалгаар гадагш гарсан. Тэгэхэд тэр машины жолооч залуу бололтой нэг залуу тойроод гүйгээд байсан. Бас тэр машины гадна талд нэг эмэгтэй харагдсан бас машин дотор нэг хүүхэн гар нь хугарсан болтой хэвтэж байсан бас нэг хүүхэд байж байгаад машинаас гарсан байгаа харагдсан. Осол 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01 цаг өнгөрч байхад болсон. 2021 оны 09 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тухайн үед унтаж явсан болохоор хэр хурдан явсныг мэдэхгүй байна. Машиныг унаж явсан жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан би арын суудал дээр ын ар талд сууж явсан. "Хөгжлийн хөтөч дэд бүтэц" төслийн нэр дээр байдаг машин” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-56-р хуудас/

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн дээрх үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь дараах дүгнэлтээр тогтоогдож байна.

Тухайлбал: Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай “Я.гийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Я.гийн биед үүссэн баруун шуу богтос ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд үүссэн цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд үүссэн зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт гэмтл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, цус хуралт, зулгаралт гэмтл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ца ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 86-90-р хуудас/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаартай “С.ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун чамархайд шарх, дух, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун шуу, баруун өвдөг, баруун, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.ийн биед үүссэн хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун чамархайд үүссэн шарх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, дух, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн гуя зүүн шилбэнд зулгаралт, баруун шуу, баруун өвдөг, баруун, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 113-116-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны сарын 07-ны өдрийн 9331 дугаартай “Г.ын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын сын тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ца ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэх дүгнэлт, /1-р хх-ийн 128-130-р хуудас/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай “Б.ын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.ын биед үүссэн зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун зүүн шилбэнд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 157-161-р хуудас/

 

Шүүгдэгч О.******* нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдлийн улмаас уг тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-н 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 146 дугаартай “Тоёота Ланд Круйзер-200 маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол 117.620.470 /Нэг зуун арван долоон сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун дал/ төгрөг” гэх үнэлгээгээр тогтоогджээ. /1 хх-ийн 179-184-р хуудас/

 

Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан ны хэм хэмжээний акт зөрчсөн талаар гаргасан Хэргийн Их сургуулийн шинжээч Н.Ганбат, Р.*******, Т. нарын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 202229 дугаартай “... Тоёота Приус маркийн 46-77 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.******* нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт, /3-р хх-ийн 25-28-р хуудас/

Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч Ц., Н., Д. нарын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/15 дугаартай “... Тоёота Приус маркийн 46-77 ДУА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Бат-эрдэнэ нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 13.2-ийн “а” заалтыг зөрчсөн байна. хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т “Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж заасан байдаг. Иймд мөргөлдсөн А цэг нь замд хамаарна...” гэх дүгнэлт, /3 хх-ийн 170-172-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч О.******* нь шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодон 2 эгнээ бүхий улсын чанартай автозамд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ хөдөлгөөний эрчим, хурд, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдэх үүргээ биелүүлэлгүй эсрэг урсгалд орж улмаар уг эсрэг урсгалд явж байсан машин нь замаас арга буюу гарах үйлдэл хийх үед мөн дагаж гарч замын хөвөө хэсэгт эгц урдаасаа мөргөлдөн уг осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, түүнчлэн газрын үзлэгийн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаар тогтоогдсон байна.

Монгол Улсын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, ны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч О.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг зөрчсөнөөс осол гарч 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч О.*******д холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүхээс шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан ны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг дурьдаад 2.4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол ...” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Гэтэл прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг 1 үйлдлээр 2 хэрэг хийсэн мэтээр ташааран зүйлчилж ирүүлснийг зөвтгөж шүүгдэгч О.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан ны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд буюу хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирлын талаар:

Дээрх улмаас хохирогч Г., Б., Я. /түүний хүү насанд хүрээгүй хохирогч С./ нарын эрүүл мэндэд хохирол учирсан, түүнчлэн хохирогч нар нь ца эмчилгээ үйлчилгээ хийлгэх талаар шаардлага гаргаж байгаа тул шүүгдэгч О.*******эс учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Түүнчлэн дээрх улмаас “Хөгжлийн хөтөч - Дэд бүтэц” төсөлд /хуулийн этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд/ хохирол учирсан ба “Тоёота Ланд Круйзер-200” маркийн 01-14 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ даатгал ХК”-н бүрэн даатгалд даатгуулсан байсан ба автомашины эвдрэл гэмтлийн засварлах зардлыг уг даатгалын гэрээний дагуу даатгагчаас нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэснийг удирдлага болгон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хохирол нэхэмжилж байгаа “ Даатгал” ХК-д олгох нь хуульд нийцнэ гэж шүүхээс дүгнэв. Иймд шүүгдэгч О.*******эс 4.329.357 /Нэг зуун дөрвөн сая гурван зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж “ даатгал” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

             Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г., Б., Я. /түүний хүү насанд хүрээгүй хохирогч С./ нарт эмчилгээ, үйлчилгээнд гарсан зардлуудыг заримыг нь төлсөн, ца нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох 02 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн № дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хэргийн Их сургуулийн шинжээч Н.Ганбат, Р.*******, Т. нар нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 202229 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлт гаргахад гарсан зардал буюу 471.264 /Дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг нэхэмжилж энэ талаархи баримтаа 3 дугаар хавтаст хэргийг 37-40 дүгээр хуудсанд хавсаргасан байх бөгөөд энэ нь шинжээчид төлөх зардал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч овогт гийн *******д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан ны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд буюу хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жил 06 сарын хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч О.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгэд зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч О.******* нь энэ улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого байхгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн № дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт хавсаргагдсан /CD/ 1 ширхэгийг хамт архивын нэгж болгон хадгалсугай.

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******эс 4.329.357 /Нэг зуун дөрвөн сая гурван зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж “ даатгал” ХК-д олгож, хохирогч Г., Б., Я. нар нь учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 471.264 /Дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж Их сургуульд олгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт мөн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ТӨРБОЛД