Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт М-н Б д холбогдох эрүүгийн 2334000000294 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ............................ регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч М.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн гадна 2023 оны 07 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Д.Б ийн нуруун тус газарт шилээр зүсэж, "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах",

мөн иргэн Д.Б ийн эзэмшлийн Төв аймгийн Борнуур сумын өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн үүдний хэсгийн шилийг хагалж, 450,000 төгрөгийн хохирол учруулж, "Эд хөрөнгө устгах" гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч М.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн гадна 2023 оны 07 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Д.Б ийн нуруун тус газарт шилээр зүсэж, "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах",

мөн иргэн Д.Б ийн эзэмшлийн Төв аймгийн Борнуур сумын өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн үүдний хэсгийн шилийг хагалж, 450,000 төгрөгийн хохирол учруулж, "Эд хөрөнгө устгах" гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000000294 хэрэгт авагдсан:

            Хохирогч Д.Б ийн өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багийн төвийн хэсэгт "Есөн-Эрдэнэ" 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 21 цагт дэлгүүрээ хаачхаад дэлгүүрийн 2 давхарт манай гэр байдаг. Тэгээд би гэртээ ороод амарч байтал шөнийн 01 цагийн үед шил хагарах чимээ гарсан би гадаа гараад харсан чинь Б  гэгч зүс таних хүн согтуу манай дэлгүүрийн үүдний хэсгийн жижиг шилэн амбаарт зогсож тухайн хүн гарах гээд байхаар нь би цагдаа дуудчихаад хүлээж байсан чинь миний араас шилний хагархайгаар миний нуруунд зүссэн. Тэгээд цагдаа ирсэн. Тухайн асуудал 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр төвийн хэсэг "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн гадна болсон. Тухайн үед Б , бид хоёр Өгөөмөр хүнсний дэлгүүрийн манаач байсан би нэрийг нь мэдэхгүй байна." гэх мэдүүлэг (хх-ийн 05 дугаар хуудас),

            Гэрч Б.Р ын өгсөн: "Би 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр "Өгөөмөр” хүнсний дэлгүүрт харуулаар хонож байсан чинь шөнийн 01 цагийн үед манай хажуу талын дэлгүүр болох "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн цонхыг Б  согтуугаар хагалчихсан. Би дэлгүүрээс гараад хартал "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн эзэн Д.Б  гараад ирчихсэн цагдаа дуудлаа гээд цаашаа хараад зогсож байсан чинь Д.Б ийн нурууг н.Б  шилээр зүссэн. Тухайн үедээ н.Б  нилээн согтуу бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Намайг гараад ирэхэд н.Б  "Есөн-Эрдэнэ" хүнсний дэлгүүрийн цонхыг хагалчихсан байсан. Харин Б ийн нурууг шилээр зүсэж байхыг би харсан." гэх мэдүүлэг (хх-ийн 7 дүгээр хуудас),

            Шүүгдэгч М.Б гийн өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сумын цагдаа Борнуур сумын иргэн Г гэдэг хүнтэй 2 шил Хараа нэртэй 0,33 литрийн архи хувааж уугаад Г гэртээ харихаар яваад би үлдсэн би нэлээн согтсон тэгээд Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж ороод дэлгүүрийн эзэн Д.Б ийн нурууг шилээр зүсэж гэмтээсэн гэж маргааш нь хүүхдүүдээсээ сонссон би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би тасралтгүй 30 жил архи ууж байгаа сүүлийн үед архи уухаар нүдэнд хий юм харагдаад байдаг болсон би юу болсон талаар санахгүй байна. Тухайн асуудал 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон хэдэн цагт гэдгийг нь би мэдэхгүй байна. Надад юу болсон талаар санаж байгаа юм юу ч байхгүй. Би дэлгүүрт орох гэж байгаад өөрийнхөө гарыг шилээр зүсэж оёдол тавиулсан.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 42/,

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 446 дугаартай "1.Д.Б ийн биед сээрний 2-3 дугаар нугалмын түвшинд багана нурууны баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь иртэй болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 14-15 дугаар хуудас),

            “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/179 дугаартай хохирлын үнэлгээний: “Д.Б ийн эзэмшлийн хаалганы шилний зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гэж дүгнэлээ.” гэх тайлан (хх-ийн 17-18 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч М.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх 60/, мөн шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1.000.000 төгрөгөөр тогтоосон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1.000.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн 2334000000294 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овогт М-н Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /4 сар/ төлөхийг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6.Шүүгдэгч М.Б д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

7.Эрүүгийн 2334000000294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б эд 550.000 төгрөгийг төлсөн, хохирогч  гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ