Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Б-н Ч т холбогдох эрүүгийн 2334002720250 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овогт Б-н Ч , ............................ регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Ч  нь 2023 оны 04 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дундбаян, Харгантын ам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2021 онд зөвшөөрөлгүйгээр 91 ширхэг буюу 4.8м3 хэмжээтэй Сибирь шинэс модыг бэлтгэж, Kia Bongo Frontier маркийн ......... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 2.737.037 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Б.Ч  нь 2023 оны 04 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дундбаян, Харгантын ам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2021 онд зөвшөөрөлгүйгээр 91 ширхэг буюу 4.8м3 хэмжээтэй Сибирь шинэс модыг бэлтгэж, Kia Bongo Frontier маркийн ......... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 2.737.037 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334002720250 хэрэгт авагдсан:

 

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "...Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг Баруунбаян гэх газар тус багийн иргэн Ч ын өвөлжөө байх ба тус өвөлжөөгөөр үл хөдлөх цэгийг авч байршил тогтоогч Garmin маркийн төхөөрөмжөөр шалгахад N48°12′03.7; E107°42'16.4 солбилцол зааж байв. Тус өвөлжөө нь 24 метрийн урттай, 12 метрийн өргөнтэй, саравчтай 3 хашаа бүхий малын хашаа байна. Түүнээс баруун урд зүгт 15 метр зайд 1.8 метрийн өндөртэй, 4 метрийн урттай сургаагаар хөндлөн өрсөн 3 хана бүхий хагас дугуй хэлбэртэй хашаа байх ба түүний урд нөмөр хэсэгт 2 метрийн радиустай эсгий гэрийн буйр байна. Өвөлжөөний ертөнцийн зүгээр хойд талд тус бүрийг 4,6 метрийн урттай тайрч бэлтгэсэн 6 хэсэг мод байв. Байршлыг Garmin маркийн төхөөрөмжөөр шалгахад N48°12′03.8; E107°42'15.7 солбилцол зааж байв. Тайрсан нийт 91 мод тус бүрийг хар өнгийн маркераар 1-91 хүртэл дугаарлан бүдүүн үзүүрийн диаметрийг хэмжин тэмдэглэлд тусгав.   ... үзлэгийг үргэлжлүүлэн Б.Ч аас "Би өөрийн мод бэлтгэсэн газрыг зааж өгнө. Ууланд бэлтгэж хураасан байгаа моднууд бүгд минийх биш миний бэлтгэсэн 40 орчим ширхэг хожуул байгаа тэрийгээ нэг бүрчлэн зааж өгье" гэсний дагуу мод бэлтгэсэн газрыг заалган очиход автомашины заалт 1,4 км зааж байв. Түүний мод бэлтгэсэн гэх газар нь Эрдэнэ сумын 3 дугаар баг Харганатын ам гэх газар байх ба Б.Ч ын өвөлжөөнөөс баруун хойд зүгт байх уулын зүүн хажуу энгэр газар байна. Байршил тогтоогч Garmin маркийн төхөөрөмжөөр шалгахад N484 2'29.8; E107°41'44.6 гэсэн солбилцол зааж байв. Огтлол хийсэн модны хожуул бүрийг өөрөөр нь заалган тоолоход нийт 44 хожуул байсныг 1-44 хүртэл хар хөх өнгийн маркераар дугаарлан тус бүрийн диаметрийг хэмжин тэмдэглэлд тусгав...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17- 23-р хуудас/,

              Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэлд "...эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг оролцогч Б.Ч , хүү Ч.З нарыг байлцуулан...нэр тодорхойгүй хууин цагаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авав...гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай "...Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Дундбаян, Харгантын ам" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2021 онд зөвшөөрөлгүйгээр 91 ширхэг буюу 4.8 м3 хэмжээтэй Сибирь шинэс модыг бэлтгэж, 2023 оны 04 дүгээр сард Kia Bongo Frontier маркийн ......... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг .....яллагдагч Б.Ч т хариуцуулан битүүмжилсүгэй..." гэсэн тогтоол /хх-ийн 39-40 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Т ийн "...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. ...Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

 Гэрч Ш.Г ын "...Ч  нь өмнө нь авч байгаагүй байх санахгүй байна. Б.Ч ын өвөлжөө нь байдаг “Дундбаян" гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Тийм учраас Тусгай хамгаалалттай газрын тамгатай гоожин бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

Гэрч Б.Ч ын “...миний санаж байгаагаар 2022 оны намар 11 дүгээр сард Г.Цогтгэрэлийн гэрт очоод Дундбаянгын голын нутаг буюу миний мод авсан газарт мод бэлтгэсэн байхаар нь тэр газарт хэн мод бэлтгэсэн юм бэ гэж асуухад Цогтгэрэл ах тухайн үед миний мод байгаа юм би бэлдсэн мод гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч Б.Ц гийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хяналт шалгалтаар Дундбаян гэх газарт явж байхад тухайн газрын эхэн дээр айлын хаваржааны ард мод хураасан байдалтай байсан. Тэгээд тэрний дагуу 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажиллаж байгаа хамгаалалтын захиргаанд мэдэгдэж тэрний дагуу байгаль хамгаалагч Б г явуулаад тэр хураасан байсан модны ойролцоо өөр мод бэлтгэж хураасан байна гэсний дагуу Экологийн цагдаагийн албанд мэдэгдэх арга хэмжээг авч ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

Гэрч М.Б гийн “...Миний хариуцаж ажиллаж байгаа Зүүн баян, Баруун баян, Дунд баян гэх газруудад иргэдэд хэрэглээ болон түлээний зориулалтаар мод бэлтгэх асуудал огт байдаггүй. Яагаад манай хяналт тавьж байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог учраас хуулиар иргэдэд мод бэлтгүүлэх хориотой байдаг юм. Харин Байгаль орчны сайдын тушаалаар мод бэлтгэх мэргэжлийн эрхтэй хувийн байгууллагуудаар ойн цэвэрлэгээний ажил хийлгэж байгаа нөхцөлд эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгож хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг юм. ... "Дундбаян" "Марцийн эрээний ам" гэх газрууд нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ордог юм. Тухайн газруудад орон нутгаас иргэдэд түлээ хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг олгох ямар боломж байхгүй. Яагаад гэвэл тухайн газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас мод бэлтгэх зөвшөөрөл олгох эрх нь манай Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаанд байдаг юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

Гэрч Н.Э ийн "...Миний ажиллаж байгаа Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргааны хариуцсан нутаг дэвсгэрт оршин сууж, нутаглаж байгаа иргэдэд манай захиргаанаас хэрэглээгээр болон түлээний зориулалтаар зөвшөөрөл олгодог зүйл байхгүй Яагаад гэвэл Ойн тухай хуулинд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн мэргэжлийн байгууллагад зөвшөөрөл олгоно гэх заалт байдаг учраас иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл огт олгодоггүй юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "... моднуудыг бэлтгэсэн гэх газрын N48 12'29.8 E107 41'44.6 байршлын цэгийг Arcgis программ ашиглаж үзэхэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүсэд хамаарагдаж (1-р муж) байх тул 4,8 м³ хэмжээтэй, Нарсны овгийн- (Pinaceae), Сибирь шинэс-Larix sibirica Ledeb-ний экологи-эдийн засгийн үнэлгээ 2,737,037 төгрөг байна. /Зураг №4/. ... экологи-эдийн засгийн үнэлгээ 2,737,037 төгрөг байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 8,211,111 төгрөг байна..." гэсэн 2343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 109-111-р хуудас/,

"Хос Итгэл Төгс" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/55 дугаартай "...Kia Bongo Frontier маркийн ......... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,240,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэлгээ 420,000 төгрөг. ...нийт дүн 3,660,000 төгрөг..." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 121-126-р хуудас/

Яллагдагч Б.Ч ын "...би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт алга байна. Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт хөдөө мал маллаж амьдардаг юм...би очиж цахилгаан хөрөөгөөр 4 метр орчим тайрч бэлтгээд өөрийн эзэмшлийн Бонго маркийн ......... ТӨВ уллсын дугаартай машин дээрээ ачиж өөрийн өвөлжөөн дээрээ буулгаж малынхаа хашааны ард хураасан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 133 хуудас/ зэрэг болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Ч  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 8.211.111 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Ч  нь 8.112.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ч ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөний үнэлгээ, ......... ТӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшил /хх 41/ болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг тус тус хурааж,

  мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4.8м3 91 ширхэг Сибирь шинэс модыг хурааж, зарж борлуулсны үнийг тус тус хурааж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

 

            Эрүүгийн 2334002720250 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг,

            Хэрэгт 4.8м3 91 ширхэг Сибирь шинэс мод, ......... ТӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Б-н Ч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-ь зааснаар шүүгдэгч Б.Ч т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч  нь тэнссэн 1 жил 1 сарын хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч ыг үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ......... ТӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг тус тус хурааж,

гэмт хэрэг үйлдэж олсон 4.8м3 91 ширхэг Сибирь шинэс модыг хурааж, зарж борлуулсан орлогыг тус тус улсын төсөв/ Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар/-т оруулсугай.

 

7.Эрүүгийн 2334002720250 дугаартай хэрэгт 4.8м3 91 ширхэг Сибирь шинэс мод, ......... ТӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Ч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохиролд 8.112.000 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ