Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Г.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г-н Х д холбогдох эрүүгийн 2334000000257 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ................................. тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423 дугаа р ангиас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2.Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан бөгөөд, 2021 оны 06 дугаар сарын 10- ны өдөр дуусгавар болсон гэх Ч овогт Г-н Х,  ............. регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х  нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Аржанчивлан гэх газарт байрлах “Өн-Энх” ХХК-ийн барилгын хашаан дотор 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд иргэн Н.Б тэй “...Чи муу пизда Бүрнээг өмөөрлөө..” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Би юу ч санахгүй байна. Тэр үед согтуу байсан.” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Аржанчивлан гэх газарт байрлах “Өн-Энх” ХХК-ийн барилгын хашаан дотор 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд иргэн Н.Б тэй “...Чи муу пизда Бүрнээг өмөөрлөө..” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2334000000257 хэрэгт авагдсан:

Хохирогч Н.Б ийн "...Би Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг Аржанчивланд байрлах “Өн энх” ХХК-д манаач ажил эрхэлдэг юм. 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд ажил дээрээ ирэх үед манай гэрийн гадна “Өн энх” ХХК-ийн барилгаа дээр мужаан ажил хийдэг Г.Г гэх залуу ганцаараа архи уугаад сууж байсан юм. Би Г.Х г гадаа юу хийж сууж байгаа юм бэ манай гэрт ороод суулдаа гэж хэлээд би Г.Х гийн хамтаар гэртээ орж бид хоёр Г.Х гийн ууж байсан Хараа нэртэй 0.5 граммтай архийг хуваан уусан. Удалгүй гэрийн гаднаас гэр дотор барилга хариуцсан захирал болон н.Бүрнээ гэх залуу орж ирсэн. Тэр үед Г.Г н.Бүрнээд хандаж нэг үг хэлээд босож очоод заамдаж аваад тэр хоёр тэр хоёр хоорондоо маргалдсан. Би очоод тэр хоёрын голоор нь орж салгаад н.Бүрнээг гэрээс гаргаад явуулсан. Би мөн гэрээс гарч тэр хоёрыг салгаад н.Бүрнээг өмөөрлөө гэж хэлээд над руу дайраад байсан. Би Г.Х д хандаж би өмөөрөөгүй ээ. Та хоёрыг л салгаж байна гэж хэлсэн. Тэр үед Г.Г миний толгой хэсэг рүү гараараа цохиж бид хоёр барьцалдаж авч газар цуг унасан. Г.Г миний баруун хөлний гуя хэсгээс нэг удаа хазаж дараа нь газраас босож чулуу авч ирээд дахин миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж толгой хагалсан. Тэр үед манай эхнэр н.А  мөн Г.Х гийн эхнэ болох бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. н.У тэр хоёр салгаад Г.Г цааг явсан. Миний толгой хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь би эхнэр болох н.А ын хамтаар сумын төвийн эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Гэрч С.А ийн “...Би нөхөр болох Н.Б  мөн гурван хүүхдийн хамтаар Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг Аржанчивланд байрлах “Өн энх” ХХК-д хашаа дотор амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 5 цагийн орчимд манай нөхөр Н.Баатархүү элс ачих гээд явсан юм. Би гэртээ байж байх үед 9 цагийн орчимд барилга дээр мужаан хийдэг Г.Г мөн түүний эхнэр болох н.У нар нь ажил дээр ирж ажлаа хийсэн. Мужаан ажилтай Г.Г өдөр архи ууж байсан ба орой 18 цагийн орчимд манай гэрийн гадаа Хараа нэртэй 0.5 граммтай архи уугаад манай нөхөр Н.Б ийг надаас асуугаад байсан. Орой 18 цагийн орчимд манай нөхөр Н.Б  ирсэн. Тэр хоёр гэр дотор 0.5 граммтай архи хуваан ууж байсан. Тэр үед гэрийн гаднаас гэр дотор барилга хариуцсан захирал болох н.Бүрнээ гэр дотор орж ирсэн. Тэр үед Г.Г н.Бүрнээд хандаж нэг үг хэлээд босож очоод заамдаж аваад тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед Н.Б  очоод тэр хоёрын голоор нь орж салгаад н.Бүрнээг гэрээс гаргаад явуулсан. Г.Г араас нь гэрээс гар ч гадаа дахин тэр хоёр маргалдаж заамдан авч байсан. Н.Б  мөн л гэрээс гарч тэр хоёрыг салгаад н.Бүрнээг хашаанаас гаргаж явуулсан. Г.Г тэр үед манай нөхөр болох Н.Б эд чи муу пизда н.Бүрнээг өмөөрлөө гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Г.Г тэр үед Н.Б ийн толгой хэсэг рүү гараараа цохиж тэр хоёр барьцалдаж авч газарт унасан. Дараа нь Г.Г газраас босож чулуу авч Н.Б ийн толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж толгой хагалсан. Тэр үед би болон Г.Х гийн эхнэр болох н.У хамтаар тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Мөн Г.Х гийн эхнэр н.У Г.Х гээс айгаад зугтаад хашаанаас гараад явсан. Г.Г араас нь орилоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Гэрч Ч.Б ийн “...Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 5 дугаар хороо задгай 1-5 тоотод нөхөр болох Г.Г хоёр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Бид хоёр Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг Аржанчивлан гэх газарт байрлах “Өн энх” ХХК-ийн барилга дээр ажилладаг юм. Манай нөхөр болох Г.Г нь барилгын мужаан хийдэг. Би өөрөө мужааны туслах хийдэг юм. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн орчимд нөхөр бид хоёр ажил дээрээ ирээд ажлаа хийсэн. 18 цагийн орчимд л байх манай нөхөр Г.Г нь хүнсний дэлгүүрээс архи авч ганцаараа уусан. Архи ууж байх үедээ барилгын менежер болон н.Бүрнээ гэх залуутай цалин мөнгө цаг тухай үед нь өгч байж гэж хэлэн маргалдаж байсан. Би тухайн үед ажилчин нарын гэрийн хойно байрлах барилга дээр төмөр хурааж байсан болохоор тухайн үед ээ очоогүй. Хэсэг хугацааны дараа гэрийн гадна хэрүүл маргаан болоод байх шиг дуу чимээ гараад байсан. Тэр үед Н.Б ийн эхнэр болох н.Цэндээ надад энэ хоёр зодолдоод байна гэж намайг дуудсан. Намайг очих үед Г.Г болон Н.Б  нар нь хоёулаа газарт унасан байдалтай дээр доороо ороод байсан. Би очиж салгаж босгох үед Г.Г гартаа чулуу атгасан байсан. Тэр чулуутай гараараа Н.Б ийн дух хэсэгт 1 удаа цохисон. Би тэр үед нь очиж Г.Х гийн гарт нь барьсан чулууг нь булаан авч хаясан. Тэгээд би н.Бүрнээгийн гэрийн гадна очиж н.Бүрнээг дуудаж энэ хоёр зодолдоод байна салгаад өгөөч гэж хэлсэн. н.Бүрнээ надад хандаж надад ямар хамаатай юм гэж хэлээд гэрээс гарч машинаа асааж машинтайгаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №361 дугаартай “...Н.Б ийн биед дух, толгойн зүүн хэсэгт шарх, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

-Шүүгдэгч Г.Х гийн өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан гэх газарт баригдаж байгаа барилгын ажилчнаар ажиллаж байхдаа тухайн өдөр ганцаараа 0.75 граммын Хараа нэртэй архийг ууж дуусгаснаас хойг яг юу болсныг санахгүй байна. Тэгтэл тухайн өдрийн орой хэдэн цагийг сайн санахгүй байна. Эрдэнэ сумын цагдаагийн кабон дээр ирчихсэн байсан. Сүүлд эхнэр Ч.Эрдэнэбаяраас Н.Баатархүүтэй маргалдсан талаар сонссон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Б тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд ньхамар, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Ц.Сонинмөнхөөс: “Шүүгдэгч Г.Х д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт биелүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдаж байна” гэх ялын дүгнэлт гаргасныг,

           

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Г.Г нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Харзтай 5-1 тоотод оршин суудаг /хх 40/, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй /хх 44/, одоо 30 настай талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Шүүх хуралдааны товыг хохирогч Н.Б эд мэдэгдэхэд нь гомдолтой, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Х гээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Н.Б  нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2334000000257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч овогт Г-Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Г.Х шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар хохирогч Н.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн 2334000000257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ