Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02804

 

                                      

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр                  Дугаар 183/ШШ2019/02804                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Тайм Скүэр” хотхон ........ тоотод оршин суух, С  РД:............/-ын нэхэмжлэлтэй,    

        

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг, Богд ............... тоотод оршин суух, У  /РД:............/-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С , хариуцагч Н.У , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.                                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                 

                                                                                                                        ТОГТООХ нь:                                                                                                                            

 

              1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж.С , Н.У  нарын гэрлэлтийг цуцалсугай.

             

              2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005.12.23-ны өдөр  төрсөн хүү Х /РД:УХ.........../-ыг эх Н.У ын  асрамжид үлдээсүгэй. 

 

              3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Н.У аас 70 200 төгрөг гаргуулж Ж.С т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ