Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/00171

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Б Т, Г Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ...-ны өдөр төрсөн хүү Т.Ш-г эх Г.Х-ийн асрамжид үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Т.Ш-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Т-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 10.000.000 төгрөгийг хариуцагч Г.Х, хүү Т.Ш нарт өгөх,  улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг өмчлөлийг Ш.Х-д шилжүүлэхийг зөвшөөрсөнийг, хариуцагч Г.Х нь Бдүүргийн 7-р хороо тоот орон сууцнаас ногдох хэсэг 50.000.000 төгрөг,  улсын дугаартай автомашиныг өмчлөлдөө авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас ногдох хэсэг 8.605.000 төгрөг, автомашины зөрүү 1.395.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

6.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.068 төгрөг, хариуцагч Г.Х-ийн төлсөн 425.975 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Г.Х-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д, нэхэмжлэгч Б.Т-с 247.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Х-д тус тус олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Х-с тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 35900 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Г.Х-д олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Б.Т, эх Г.Х нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА