Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж ургийн овогт Т-Ө-н Э, Ш ургийн овогт Б-ын П, О ургийн овогт Д-ийн Ц, Ө ургийн овогт Б-ийн Д нарт холбогдох 2316000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ***** баг***** *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д0****** регистрийн дугаартай, Ж ургийн овогтой Т-Ө-ийн Э,

          Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хан-Алтай ХХК-д уулын хэлтэст геологийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын О*** баг ** дугаар байрны *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ДЮ****** регистрийн дугаартай, Ш ургийн овогтой Б-ын П,

          Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайд хамгаалагч ажилтай, ам бүл 6, аав ээж, ах эгч, зээгийн хамт Говь-Алтай аймгийн **** сумын Т*** баг Сутай хороо *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ДЮ******* регистрийн дугаартай, О ургийн овогтой Д-ийн Ц,

 

          Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтай мэргэжилтэй, Алтайн Хүдэр ХХК-д удирдлагын оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн *****сумын Т баг Н****ын хороо *-** тоотод оршин суух, урьд 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20дугаартай Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэл эдэлж байсан, ДЮ***** регистрийн дугаартай, Ө ургийн овогтой Б-ийн Д,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Энар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.П нь Б.Д, Д.Цэвээндорж, Т.Э нар нь бүлэглэж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн найрамдлын 605 тоот хашаанд иргэн А.Г-ийн амбаарыг хөлсөөр засаж, янзалж байх үедээ хашаанд нь байсан 220 вольтын хүчин чадалтай шар өнгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.Г-т 720,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

Хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Г.Н/хх39/, Л.Баттулга/хх47/, Б.Н-Э /хх43/ нарын мэдүүлэг,

Хүслэнт хүдэр ХХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх06-07 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-921/4500 дугаартай “КМ-4500 маркын мотор 1 ширхэг 720,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан/хх 13-15 дугаар хуудас/,

2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрч Л.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

    Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч нар нь 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгийн моторыг нууцаар хууль бусаар авч А.Г-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Гэмт хэргийн улмаас 720,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Г цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “...хохирол барагдуулсан тул гомдол саналгүй...” /хх-194/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.

             2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Энарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж,  энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ж ургийн овогт Т-Ө-н Э, Ш ургийн овогт Б-ын П, О ургийн овогт Д-ийн Ц, Ө ургийн овогт Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж,  энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.       

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.П, Б.Д, Т.Э, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА