Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/618

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч Ц.Батзаяа,

иргэдийн төлөөлөгч Март,

өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Э.Намжилцогт,

өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Бийн С, Б овгийн Бйн Т нарт холбогдох эрүүгийн 2211005771995 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Агтын цагаан гэр овгийн Баатарма н С /рд:УХ/,  

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бага боловсролтой, сурагч, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Боржигон овгийн Батзоригийн Т /рд:УЦ/

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Б.Ттай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 0тоот хашааны гадаа хохирогч Ё.Б /согтуу байсан/-ыг найз Е.Г ийн гэрээс явуулах зорилгоор гартаа өмдний тэлээ ороож нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн доод зовхи, зүүн шууны цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь Б.Стэй бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 0  тоот хашааны гадаа хохирогч Ё.Б /согтуу байсан/-ыг найз Е.Г ийн гэрээс явуулах зорилгоор куртикнээс нь татаж, хойш газарт унагаан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 69 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Б.С нь “...Г ийн хашаанд Б ах байсан. Над руу “пизда” минь гээд том дуугараад байхаар нь гартаа тэлээ ороосон байсан гараараа зүүн нүд рүү нь цохисон. Тэгээд доошоо харж суугаад цус гарахаар нь уучлаарай ахаа гээд уучлалт гуйгаад зөндөө юм яриад цусаа арчаад босоод иртэл Т Б ахын араас татаад авсан. Тэгээд Б ах ухаангүй хэвтэж байтал найзууд нь Б ахыг тасарсан юм шиг байна гээд машиндаа суулгаад аваад явсан...” гэх,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь “ Хэрэг болсон газарт С Б ахыг цохисны дараа би зодоон хийгээгүй бусад найзуудаа салгаад явж байсан. Тэгээд Быг ахыг татаад унагасан...” гэж мэдүүлэж оролцсон болохыг дурдаж байна.

            Чингэлтэй дүүргийн прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өсвөр насны шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол с тай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, өсвөр насны шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Нэг гартаа тэлээ ороосон хүүхэд нь ямар ч үгийн зөрүүгүй шууд л миний нүд рүү цохисон, нөгөөх нь намайг өшиглөсөн, энэ үед би нүдээ бариад доош тонгойход тэр хоёр хүүхдийн нэг нь намайг татаад унагаасан ба би унахдаа толгойгоороо газар хүчтэй унаад ухаан алдаад өгсөн. ... Анх намайг хашаанаас гарахад урт үстэй хар куртиктэй, богино хар үстэй, алаг эрээн куртиктэй хоёр хүүхэд над руу дайрсан ба хоёулаа гартаа тэлээ ороосон байсан ба алаг куртиктэй богино хар үстэй, хар куртиктэй урт үстэй нь хоёр хүүхэд над руу ирээд нэг нь миний зүүн нүд рүү гараараа цохисон, нөгөөх нь миний цээж рүү өшиглөсөн, харин хэн нь цохиж өшиглөсөн бас газар унагаасан болохыг би мэдэхгүй байна...” гэх /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Х  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т нэгийг нь түлхэж унагаасан чинь тэр ах босож ирээд чулуу бариад дайраад байсан.Тэгэхээр нь би боль гээд байж байсан чинь нэг ах Сийг түлхсэн тэгсэн чинь С гартаа тэлээ ороож байгаад тэр ахын нүд рүү нь нэг удаа цохисон ба тэр ахын нүднээс нь цус гараад тонгойж байсан...” гэх /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Х  мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахын нүд рүү С гартаа хар өнгийн тэлээ ороож байгаад нэг удаа цохисон ба нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь Т газар татаж унагаагаад ухаан алдуулсан. Б ах хойш унахад тас гэсэн чанга чимээ гарсан....” гэх /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч Е.Г э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тын хувцас дээр цус дусах гэж байсан чинь Т тэр ахын цээж рүү хоёр гараараа хүчтэй 1 удаа түлхсэн. Ингээд тэр ах хойш чигээрээ хүчтэй унаад хурхирч эхэлсэн. ... С  эхэлж нүд рүү нь цохисон. Гэрт байхад С  гарандаа өмдний тэлээ ороосон байсан, Тэлээ ороосон гараараа нүд рүү нь цохисон. ...Тэр орой Тү  хэлэхдээ “хувцас руу цус дусах гээд байхаар нь би түлхсэн юм” гэж хэлсэн. Тү  хоёр гараараа бие рүү нь хүчтэй түлхсэн. Нүднээс нь цус гарсан, өөр ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй...” гэх /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

Гэрч Е.Г э мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахын нүд рүү С гартаа хар өнгийн тэлээ ороож байгаад нэг удаа цохисон ба нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь Т газар татаж унагаагаад ухаан алдуулсан. Б ах хойш унахад тас гэсэн чанга чимээ гарсан...” гэх /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхц гийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №5499 дугаартай дүгнэлтэд:

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хураа авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн доод зовхи, зүүн шууны цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон уда н үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Шинжээч эмч Н.Энхц  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь цохиулсны улмаас мөн газар хүчтэй савж унасны улмаас аль алинд үүсэх боломжтой.

Дээрх гэмтлийг мохоо зүйлээр толгойн тус газар хүч үйлчилж үүсгэсэн байна.

Тархинд үүссэн гэмтлээс үзэхэд толгойн зүүн талаар хүч үйлчилсэн байх магадлал өндөр байна.

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн цусан, хатуу хальсан доорх цусан хураа, цусан хураа авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна.

Харин хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн доод зовхи, зүүн шууны цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №557 дугаар шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5499 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт, духны баруун хэсэг, зүүн зулай, чамархай, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.

Ё. Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг уда н үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны тархмал цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Ё.Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн зүүн ар хэсгээр унах үед үүснэ. Зүүн доод зовхины цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт, баруун дух, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нүүрэнд цохих үед үүснэ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон уда н үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх тархины гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ.

Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийг авсны дараа тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаанд бусадтай харьцах ярих, алхах зэрэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж болно. Тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаа нь гэмтсэн судасны тоо, хэмжээ болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг учраас нарийвчлан тогтоох боломжгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5499 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна...” гэх, /2 дугаар хавтаст хэргийн 50-54 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Харин өсвөр насны шүүгдэгч Б.С нь хохирогч Ё.Бын эрүүл мэндэд Зүүн нүдний алимны тархмал цус харвалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол с тай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь хохирогч Ё.Бын эрүүл мэндэд зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь Чингэлтэй дүүргийн Цагда н газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай Удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 18 минутын орчим №2046 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

Хохирогч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын 14-310 тоот гэртээ байж байсан юм. Намайг гэртээ байж байхад 15 цагийн үед байх гаднаас найз Б , У  нар орж ирээд надад төрсөн өдрийн мэнд хүргээд цай ууж сууцгаасан. Ингээд байж байгаад У  манай гэр лүү явж ганц шилтэй архи авч уугаад хоол унд хийж идье гэсэн. Тэгээд Б У  бид гурав манай гэрээс гараад дэлгүүр орж “0.75” литр хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад У ийн гэр лүү явсан. Гэрт нь очоод авсан нэг шилтэй архиа хувааж уучхаад, У ийн хийсэн хоолыг нь идчихээд Б бид хоёр ядраад хэвтэж байгаад унтаад өгсөн ба нэг сэрэхэд орой болчихсон байсан ба манай хуурай дүү нар болох г, Л, Э, Л нар ирчихсэн байсан. Энэ үед би ядраад болж байгаа зүйлийг анзаарах сөхөөгүй хэвтэж байсан. Тэгсэн чинь гаднаас дөрвөн хүүхэд ороод ирчихсэн байсан ба “гэрээс гарцгаа, бид нар та нарыг зодохгүй, яг одоо гарцгаа” гэж хөөж байсан, тэгсэн чинь Б “манайхан жоохон хүүхдүүд байна, битгий гэж байсан ба гаднаас орж ирсэн дөрвөн хүүхэд буцаад гарчихсан. Тэгээд хөдлөөрэй” бид нар гэрээс нь гарцгаах болоод эхлээд Л , Э , М гурав түрүүлээд гэрээс нь гарсан, араас нь Г , Б бид гурав гарсан ба би түрүүлээд хашааны гадаа гарсан чинь гэрт орж ирсэн дөрвөн хүүхэд бид нарыг зодох гээд гадаа зогсож байсан ба хоёр нь над руу гүйж ирсэн. Нэг гартаа тэлээ ороосон хүүхэд нь ямар ч үгийн зөрүүгүй шууд л миний нүд рүү цохисон, нөгөөх нь намайг өшиглөсөн, энэ үед би нүдээ бариад доош тонгойход тэр хоёр хүүхдийн нэг нь намайг татаад унагаасан ба би унахдаа толгойгоороо газар хүчтэй унаад ухаан алдаад өгсөн. Тэгээд ухаан ороход маргааш өглөө нь Баянхошуунд байдаг С  гээд хуурай дүүгийнхээ гэрт нь сэрсэн. Тэгээд тэндээсээ Б бид хоёр манай гэр лүү явж хоносон ба маргааш нь миний бие өвдөж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Анх намайг хашаанаас гарахад урт үстэй хар куртиктэй, богино хар үстэй, алаг эрээн куртиктэй хоёр хүүхэд над руу дайрсан ба хоёулаа гартаа тэлээ ороосон байсан ба алаг куртиктэй богино хар үстэй, хар куртиктэй урт үстэй нь хоёр хүүхэд над руу ирээд нэг нь миний зүүн нүд рүү гараараа цохисон, нөгөөх нь миний цээж рүү өшиглөсөн, харин хэн нь цохиж өшиглөсөн бас газар унагаасан болохыг би мэдэхгүй байна. Би тархины хагалгаанд 2 удаа орсон, цохиулсан зүүн нүдээ үзүүлсэн. Одоо миний байдал бүрэн тэнхрээгүй байна... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө сэрээд Э тэй хамт дэлгүүр орохоор гарч байгаад ухаан алдаад унасан байдаг. Тэгээд манай найзууд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэн өгсөн гэдэг. Энэ хугацаанд би огт архи уугаагүй ба өөр хүнтэй зодолдож маргалдаагүй, учир миний бие тааруу байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 23-ны өдөр 2 удаа толгойны хагалгаанд орсон. Зардал нь 580,000 төгрөг болсон мөн эм тарианы мөнгө 4 сая гаруй төгрөг болсон одоо дахин энэ жилийн 09 дүгээр сарын 20-ны өдөр хагалгаанд орно зардал нь 4-6 сая төгрөг гэсэн. Эдгээр зардлаа нэхэмжилж байна..” гэх /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Хохирогч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны орой Чингэлтэй дүүрэг 0  тоотоос найзуудын хамт гарч байхад намайг нэг залуу гартаа тэлээ ороож байгаад миний зүүн нүд рүү цохисон, тэгээд би цусаа тогтоохоор газарт сууж байгаад босож ирээд удаагүй байхад нэг залуу миний араас татаад унагаахад би толгойгоороо хойш газарт хүчтэй савж унаад ухаан алдсан. Би яг хэн нь миний нүүр рүү цохисон, хэн нь намайг татаж унагаасан эсэхийг мэдэхгүй байна. Орой байсан болохоор харж чадаагүй... би эмчилгээ болон эм тарианы зардалд 1,234,490 төгрөгийг нэхэмжилж байна, цаашид дахин 4-6 сая төгрөгийн хагалгааны зардал гарах ба тэрийгээ би тухайн үедээ нэхэмжилнэ...” гэх /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Х  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад найз Г э, Т, С нарын хамт Гандангийн хажууд байдаг биллиард тоглож байгаад Г э бид хоёр А ийн гэрт хонох болоод бид дөрөв Г ийн гэр болох Чингэлтэй дүүргийн 0  тоотод оройхон 21 цагийн орчим очсон тэгээд гэрийнх гадаа очоод С,Т  бид гурав хашааны гадна зогсож байсан ба удалгүй гэр дотор чимээ гараад эхлэхээр нь бид гурав гэр рүү нь орсон, тэгсэн чинь гэр дотор Г ийн ээж эрэгтэй найзуудтайгаа хамт архи ууж байсан ба Г э тэр ах нартай маргалдаад эхэлсэн. Тэгээд гэр дотор зодоон болоогүй, гарцгаая гээд бөөндөө гараад хашааны гадаа маргалдсан ба тэр хүмүүс явах гээд машиндаа суух гэж байхаар нь бид нар тэр хүмүүстэй зодолдох гээд татаж барьцалдаж авсан ба Т нэгийг нь түлхэж унагаасан чинь тэр ах босож ирээд чулуу бариад дайраад байсан.Тэгэхээр нь би боль гээд байж байсан чинь нэг ах Сийг түлхсэн тэгсэн чинь С гартаа тэлээ ороож байгаад тэр ахын нүд рүү нь нэг удаа цохисон ба тэр ахын нүднээс нь цус гараад тонгойж байсан ба энэ үед нэг ах цаашаа гүйгээд яваад өгөхөөр нь би араас нь гүйж очоод барьж аваад ирсэн. Учир нь бид нар тэр ах нарыг цагдаад өгнө гэж айлгаж байсан юм. Тэгээд намайг буцаад ирэхэд Ст цохиулдаг ах газар уначихсан хурхираад хэвтэж байсан. Тэгсэн чинь найзууд нь наадах чинь тасарчихлаа гээд машиндаа суулгаад аваад явсан. Г э бид хоёр 1 дүгээр ангиасаа найзалсан найзууд, Т бид хоёр 2018 оноос найзалсан сургуулийн найзууд, С нь болохоор манай ангид сурч байсан найзынх нь ихэр болохоор танилцаж байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид нар маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орж Б гэх ахтай уулзаж уучлалт гуйсан тэгэхэд согтуу байдалтай байсан ба бид нарыг уучилсан...” гэх /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Х  мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахын нүд рүү С гартаа хар өнгийн тэлээ ороож байгаад нэг удаа цохисон ба нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь Т газар татаж унагаагаад ухаан алдуулсан. Б ах хойш унахад тас гэсэн чанга чимээ гарсан. Б ах гэмтлийн эмнэлэгт очсоны дараа бид нарыг цагдаагаас дуудахад Т нь намайг Б ахыг татаж унагаасан гэж битгий хэлээрэй, куртик нь дээр нь цус дусахаар нь түлхсэн гээд хэлчхээрэй гээд гуйгаад байсан...” гэх /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч Е.Г э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед босож юм идчихээд гэрээсээ 13 цагийн үед гарсан. Намайг сэрэхэд ээж ажилдаа явчихсан, би ганцаараа байсан. Би гэрээсээ гараад 7 дугаар хороон дээр найз Өсөхөөтэй уулзаад дараа нь Сийн гэрийн дээхэн хэсэгт байдаг тоглоомын сааданд О.Х  болон түүний найз охин, С болон түүний ихэр Энхбилэг нартай уулзсан. Би Өсөхөө найзтайгаа хамт А ийг дуудахаар явсан, харин бусад нь Мөнхцэцэгийн гэр лүү хөзөр тоглохоор явсан. Намайг А ийг дуудчихаад буцаад Мөнхцэцэгийн гэрт ирэхэд тэд нар хөзөр тоглож байсан. Тэгээд төд удалгүй А  ээжийнхээ найз үсчин дээр очоод үсээ будуулна гэж хэлээд явсан. Бид хэд Мөнхцэцэгийн гэрт нэлээн удсан бөгөөд Х гийн найз охин гэр рүүгээ явсан, дараа нь О.Х , Сийн хамт 3 уулаа Тү  /Т /-ын гэр лүү явсан. Бид нар Тү гийн гэрийн гадаа ирээд утас руу нь залгаад “Бид нар явж байх уу, чи араас Гандангийн биллиард дээр хүрээд ир” гэж хэлээд явцгаасан. Бид гурав орой 18 цагийн үед тус биллиард руу ороод 20 цаг 30 минут хүртэл тоглосон. Энэ хугацаанд Тү  араас ирсэн. Улмаар бид 4 үүлээ хамт манай гэр лүү явцгаасан бөгөөд би хичээлийн хуваарийн дагуу хичээлээ ялган авч, хувцсаа бэлдэх гээд очсон. Би хашааны гадаа найзуудыгаа үлдээгээд эхлээд өөрөө ганцаараа гэрийнхээ хашаагаар дотогш ороод гэр лүүгээ орсон. Манай ээжийн нэг төрсөн өдөр бололтой 7 уулаа архи уугаад сууж байхаар нь би шаардлага тавьсан. Би тэд нарт хандаж “одоо бос, явцгаа” гэхэд нэг жижигхэн ахын урд би зогсоход тэрээр намайг духаараа толгой руу мөргөсөн. Тэгээд би “хөөе ах аа яаж байна аа” гэж орилоход араас манай найзууд болох Х , Т, С орж ирэхэд тэнд байсан 6 ах зөрөөд манай гэрээс гарсан. Би хичээлийн хуваарийн дагуу хичээлээ ялгаад гадаа гарахад тэр ах нар “маргааш эрүүлдээ ирээд зодно, ална” гэж орилсон. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа ах буюу өндөр, шар царайтай, цэнхэр куртиктэй ах манай найз Сийн цээж рүү хоёр гараараа /дунд зэргийн хүчээр/ түлхэх үед С уурандаа тэр ахын нүд рүү тэлээ ороосон гараараа 1 удаа хүчтэй цохиход тэр ах урагш бөгтийхөд нүднээс нь цус гарч байсан. /Хүний хамраас цус гардаг шиг жоохон цус гарсан/. Цус гарч байх явцад Тын хувцас дээр цус дусах гэж байсан чинь Т тэр ахын цээж рүү хоёр гараараа хүчтэй 1 удаа түлхсэн. Ингээд тэр ах хойш чигээрээ хүчтэй унаад хурхирч эхэлсэн. Найзууд нь тэр газар унасан ахыг өргөөд машин арын суудал руу хэвтүүлээд бусад сууж байсан ах нарт хандаж Т “гараад ир, ээжийг гэр лүү нь оруулж өгөөд машины түлхүүрээ аваарай” гэж хэлээд машины түлхүүрийг нь сугалаад авсан, ...Хохирогч нэлээн их согтолттой байсан. Надаас 6-7 см өндөртэй, өндөрдүү, туранхай, 50 орчим насны, толгой нүцгэн, цэнхэр өнгийн нимгэндүү куртик өмссөн, ботинк шиг гуталтай эрэгтэй хүн байсан. С  эхэлж нүд рүү нь цохисон. Гэрт байхад С  гарандаа өмдний тэлээ ороосон байсан, Тэлээ ороосон гараараа нүд рүү нь цохисон. С гийн барьж байсан өмдний тэлээг би гэрийн унь хэсэгт хавчуулсан байсан юм. С  хохирогчийн өөдөөс нь хараад цохиход Тү  хохирогчийн баруун гар талд нь зогсож байсан болохоор цус нь дусах гэж байсан. Хохирогч С той хагас метрийн зайтай өөдөөс харсан байдалтай, би хохирогчийн урд 2 метр орчим зайтай зогсож байсан. Тэр орой Тү  хэлэхдээ “хувцас руу цус дусах гээд байхаар нь би түлхсэн юм” гэж хэлсэн. Тү  хоёр гараараа бие рүү нь хүчтэй түлхсэн. Нүднээс нь цус гарсан, өөр ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Тухайн үйл явдал манай хашаа болон эсрэг талын хашааны гол хэсэгт болсон. Тухайн үед орой 21 цаг 15 минут болж байсан бөгөөд гадаа харанхуй, нар жаргасан байсан. Гэрэл асаалттай байсан. Гудамж хэсгийг сайн гэрэлтүүлдэг. Ээж машины урдхан талд, харин найзууд нь машин дотор сууж байсан. Х  бид хоёр машин доторх хүмүүсийг буулгах гэж байсан юм. Учир нь ээж гэртээ орохгүй байсан юм. Нөгөө хүмүүс нь буудаггүй, хохирогч зодуулахаас өмнө Тү  машины түлхүүрийг аваад машинд сууж байсан хүмүүст хандаж манай ээжийг гэрт оруулж өг гэж хэлсэн. Хохирогчийг газар унахаас өмнө өөр хоёр найз нь гадаа байсан. Нэг нь хохирогчийн баруун гар талд, нөгөөх нь машины багажны хэсэгт зогсож байгаад хашааны булан хүртэл зугтаасан. Х  түүний араас хөөгөөд буцаагаад гарнаас нь бариад авчирсан. Хохирогч газар унахад ээж орилоод, хохирогчийн баруун гар талд байсан найз орилж хашхираад байсан. Машин дотроос жолооч болон өндөр ах гарч ирээд ээжийг гэрт оруулаад эргэж гарч ирээд газар унасан найзыгаа өргөөд машин руугаа суулгасан, Хүн унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Найзууд нь наадах чинь тасарчхаж гэж хэлээд байсан. Ээж нэг дэх өдөр буюу 2022 оны 03 сарын 21-ний өдөр манай сургууль дээр ирээд “нүд нь хөхөрсөн ах дээр очоод уучлалт гуй” гэж хэлээд Т, Х  бид нарыг дагуулаад Баянхошууны хөтөл дээр гудамжинд хохирогчтой уулзсан. Тэр айлаас өмнө харж байгаагүй зөндөө хүмүүс гарч ирсэн. Нэг ах бид нар руу уурлаад “манай найзыг ийм болголоо” гээд байсан. Тухайн үед хохирогч ахын зүүн талын нүд нь аймар том хавдаад хөхөрсөн. Бид хэдийг очоод уучлалт гуйхад "эр хүмүүст ийм юм байх шүү дээ, дахиж битгий ийм зүйл хийгээрэй" гэж хэлсэн. Тэгээд би найзуудтайгаа хамт явсан бөгөөд ээж Хөтөл дээр унаанд суух гээд үлдэн. С  надтай адилхан өндөртэй, хохирогчтой харьцуулахад ойролцоогоор 6-7 см намхан. Тү  С  хоёр адилхан. Хохирогч тэр хоёроос арай өндөр. Б ахын нүд рүү С гартаа хар өнгийн тэлээ ороож байгаад нэг удаа цохисон ба нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь Т газар татаж унагаагаад ухаан алдуулсан. Б ах хойш унахад тас гэсэн чанга чимээ гарсан, Б ах гэмтлийн эмнэлэгт очсоны дараа бид нарыг цагдаагаас дуудахад Т нь намайг Б ахыг татаж унагаасан гэж битгий хэлээрэй, куртик нь дээр нь цус дусахаар нь түлхсэн гээд хэлээрэй гээд гуйгаад байсан..” гэх /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

Гэрч Е.Г э мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахын нүд рүү С гартаа хар өнгийн тэлээ ороож байгаад нэг удаа цохисон ба нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь Т газар татаж унагаагаад ухаан алдуулсан. Б ах хойш унахад тас гэсэн чанга чимээ гарсан...” гэх /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Гэрч Ц.У  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б гэдэг хүнтэй найзлаад 20 гаруй жил болж байгаа миний багаасаа найзалсан найз юмаа. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Бын төрсөн өдөр байсан тул намайг дуудсан тэгээд би Баянхошуу хөтлийн автобусны буудал дээр яваад очиход манай багийн найз Б найз Б ын хамт байж байсан ба бид гурав Бын гэр лүү орж адууны чанасан мах аваад Чингэлтэй дүүрэг 0 тоот болох манай гэр лүү явсан ба замаараа дэлгүүрээс 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи аваад гэр лүү орсон. Тэгээд бид гурав авсан архиа уугаад юм ярьж суусан ба архи дуусахаар нь би Б, Б хоёрт гудас засаж өгөөд унтуулсан. Энэ хоёрыг унтаж байх үед Б, Б хоёрын дуудсан миний хувьд зүс таних Г , Э , Н , Ц  дөрөв гаднаас 1 шил архи бариад орж ирээд архиа уугаад суусан. Тэгээд би оройн хоолоо хийгээд байж байтал манай хүү Г ганцаараа орж ирээд А  найзындаа хонолоо тэндээсээ хичээлдээ явна гээд хичээлийнхээ дэвтрийг хуваарийн дагуу ялгаж аваад зогсож гарахынхаа өмнө Ц д та нар гэр оронд архиа болиоч гэж хэлсэн чинь Ц  нь босож ирээд манай хүүтэй маргалдсан тэгээд манай хүү Г э манай гэрт ирсэн Ц  хоёр дух духаараа мөргөлдөөд зогсож байхаар нь би салгаад болиулсан ба энэ үед гэрт байсан уур амьсгал муудаж манай хүү Г нь Ц г гараад ир, та нар гарцгаа гээд гэрээсээ бүгдийг нь хөөсөн, тэгсэн чинь манай хүүгийн найзууд гаднаас ороод ирж таараад бөөндөө гэрээс гарцгаасан тэгэхээр нь би гутлаа өмсөлгүй гарахад Б газар өвдөглөөд суучихсан нүднээс нь цус гарчихсан байдалтай, хажууд нь манай хүүгийн найз С  гартаа тэлээгээ ороочихсон зогсож байхаар нь би яаж байгаа юм бэ гэхэд дугарахгүй зодоон хийх гээд нааш цааш гүйгээд байсан ба нэг харахад Б газар уначихсан хурхираад хэвтэж байсан. Тэгээд манай гэрт байсан Бын найзууд машиндаа суулгаад аваад явсан. Миний харсан зүйл бол Бын нүднээс нь цус гарчихсан хажууд нь манай найзын хүү С  зогсож байсан. Өөр яг зодож цохисон үйлдлийг нь би хараагүй...” гэх /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Гэрч О.Л  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орой 21 цагийн орчим найз Г , Э , Н  бид дөрөв Чингэлтэй дүүрэг 7-р хороонд байх У  гэгч танил эгчийн гэрт нь очсон. Учир нь тэнд манай найзууд болох Б, Б нар байсан. Тэгээд гэрт нь ороход Б, Б нар гудсан дээр унтаж байсан, тэгэхээр нь сэрээгээд авчирсан 0.75 литр хэмжээтэй “ELIX” нэртэй архиа уугаад байж байхад У  эгч хоол халааж байна, идээд яваарай гэсэн. Ингээд архиа ууж байхад хоол болсон ба идээд байж байтал гаднаас У  эгчийн хүү гээд нэг залуу орж ирээд хичээлээ ялгаж байгаад удалгүй гараад явсан ба удалгүй найзуудтайгаа нийлээд 4-лээ орж ирээд одоо гарцгаа гэж хөөсөн. Тэгэхээр нь бид нар нас намбаа бодоод бид нар байж байгаад гарах гэтэл У  эгчийн хүү гээд нэг залуу намайг мөргөсөн тэгэхээр яг өөдөөс нь эсэргүүцээгүй гарцгаая гээд зодоон хийхгүй гээд гарсан. Ингээд Э , Н , бид гурав түрүүлж хашааны гадна гараад н гийн машинд суусан гэтэл нэг залуу нь машины урд талын хаалга онгойлгоод машинаас чирч буулгах гээд Н г цохисон тэгэхээр нь бид нар тэр залууд өндөр настай бие муу хүмүүс гэж хэлсэн чинь бид нар луу дайраад машинаас бууж ир гээд татаж чангаасан. Удалгүй ардаас Б , Б, Г  гурав гарч ирсэн. Тэгээд бид гурав машинаасаа буусан чинь нэг залуу нь намайг хашаа руу тулгаад ахаа та хүүхэдтэй биздээ битгий айлд архи ууж бай гэсэн. Тэгэхээр нь би заа миний буруу гэж хэлээд байж байтал цаад талд гартаа тэлээ ороочихсон залуу Бын нүүр лүү нь цохиж байгаа харагдсан, мөн араас нь нэг залуу түлхсэн билүү цохисон сайн харж чадаагүй, энэ үед би зугтаасан ба саарал куртиктэй залуу намайг бариад “яасан их зугтаадаг юм бэ, цагдаад өгнө та нарыг” гээд намайг чирээд хашааны гадна аваачсан ба Б газар уначихсан ухаан алдсан байдалтай хурхираад байж байсан. Тэгэхээр нь аваад машиндаа суулгаад аваад явсан. Надад учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..” гэх /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орой 21 цагийн орчим найз Г , Э , Л  бид дөрөв Чингэлтэй дүүрэг 7-р хороонд байх У  гэгч танил эгчийн гэрт очсон. Учир нь тэнд манай найзууд болох Б, Б нар байсан ба тухайн өдөр Б ахын төрсөн өдөр байсан. Тэгээд гэрт нь ороход Б, Б нар гудсан дээр унтаж байсан, тэгэхээр нь сэрээгээд авчирсан 0.75 литр хэмжээтэй “ELIX” нэртэй архиа уугаад байж байхад У  эгч хоол халааж байна, идээд яваарай гэсэн. Ингээд архиа ууж байхад хоол болсон ба идээд байж байтал гаднаас У  эгчийн хүү гээд нэг залуу орж ирээд хичээлээ ялгаж байгаад удалгүй гараад явсан ба удалгүй найзуудтайгаа нийлээд 4-лээ орж ирээд одоо гарцгаа гэж хөөсөн. Тэгэхээр нь бид нар шууд гарвал зодоон болно гэж бодоод гарахгүй байтал У  эгчийн хүү нь Л г духаараа нэг удаа мөргөөд гар гээд байхад яах гээд байгаа юм бэ? гээд гараад ир гэж хэлээд тэр залуучууд гарцгаасан. Тэгэхээр нь бид нар гарахгүй байж байтал буцаж орж ирээд зодохгүй зүгээр гараад явчих гэсэн. Тэгэхээр нь бид нар гэрээс гарсан ба Л , Э  бид гурав түрүүлээд хашааны гадна гарчхаад машиндаа суучхаад байж байсан чинь нэг нь цэнхэр алаг куртиктэй, нөгөөх нь хар куртиктэй хоёр залуу нь ард талын хоёр хаалгыг онгойлгоод Л , Э  хоёрыг өшиглөөд байсан ба цэнхэр алаг куртиктэй хүүхэд нь миний машины түлхүүрийг авчхаад явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь буугаад түлхүүрээ авах гэтэл өгөхгүй байхаар нь би саарал куртиктэй хүүхдээс найзуудаа аваад явах гэсэн юм, гэтэл та зүгээр наанаа байж бай гэсэн. Тэгээд нэг харсан чинь хар куртиктэй урт үстэй хүүхэд нь гартаа тэлээ ороочихсон Б ахын нүд рүү нь цохисон ба тэрний дараа тэр хүүхдүүд манай найзуудыг зодож цохиж танхайрсан яг хэн нь хэнийгээ яаж зодож цохиж байгааг сайн анзаараагүй учир нь бужигналдаад байсан. Энэ үед Б нүдэндээ цохиулсны дараа миний хажуу талд зогсож байтал нөгөө цохисон залуу нь миний араар гүйж ирээд Б ахын мөрнөөс нь татаад хойш саваад хүчтэй газар унагаасан, тэгсэн чинь Б ах ухаан алдаад газар уначихсан ба хурхираад хэвтээд байсан. Энэ үед нөгөө гурван хүүхэд Э г хашааны буланд шахаад зодож байсан. Тэгээд бүгд Быг газар унасан байхыг хараад наадхаа аваад зайл, наад чинь худлаа унтаад байна гэсэн. Тэгэхээр нь бид нар өргөөд машиндаа аваачаад суулгахад хоёр хөл нь татчихсан байсан ба хэсэг хугацааны дараа сэрсэн. Ингээд бид нар бүгд машиндаа суугаад тэр газраас хөдлөөд явцгааж, би найзуудыгаа танил С  гэх хүний гэр болох Баянхошууны хөтөлд хүргэж өгсөн. Хар куртиктэй залуу гартаа тэлээ ороож байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Мөн нэг залуу миний араар гараад Б ахын мөрнөөс нь хүчтэй татаад хойш саваад унагаасан, үүнээс болоод Баямбацогт ах дагзаараа газар савж унаад ухаан алдсан байдаг. Би царайг нь харвал таниа, тэр залуу урт үстэй, хар куртиктэй байсан, миний хажуугаар гарахад ус нь хажуу тийш намирч байгаа харагдсан. Би архи уугаагүй машин барьж байсан мөн би хөл муутай тул тэр хүүхдүүд намайг зодоогүй, тэгээд би тэр дунд болсон үйл явдлыг сайн харсан...” гэх /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 Гэрч А.Э  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид нарыг зодуулж байхад хар куртиктэй, урт үстэй залуу Б ахыг ард талаас нь татаад газарт хүчтэй саваад толгойгоор нь унагаачихсан. Тэгсэн чинь Б ах газар унаад хурхираад байсан ба таталт өгсөн...” гэх /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Гэрч Д.Г  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л г мөргөсөн тэгэхээр нь өөдөөс нь эсэргүүцээгүй гарцгаая гээд зодоон хийхгүй гээд гарсан. Ингээд Л , Н , бид гурав түрүүлж хашааны гадна гараад Н гийн машинд суусан гэтэл нэг цэнхэр куртиктэй залуу нь нэг найзтайгаа хоёулаа машины ард талын хаалга онгойлгоод Л  бид хоёрыг өшиглөөд урд талын хаалга онгойлгож жолоочийн түлхүүрийг булааж аваад явуулахгүй гэсэн ба энэ үед араас Б , Б, Г  гурав гарч ирж байгаа харагдсан гэтэл машины суудлын завсраар гар орж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би хамрын хагалгаанд орж байсан хүн шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Л  бид хоёрыг чирээд машинаас буулгасан ба араас гарч ирж байсан Б , Б, Г  гурвыг тэр хүүхдүүд өшиглөөд зодож эхэлсэн. Тухайн үед бид нар зодуулж байхад хар куртиктэй, урт үстэй залуу Б ахын ард талаас нь татаад газар хүчтэй саваад толгойгоор нь унагаачихсан. Тэгсэн чинь Б ах газар унаад хурхираад байсан ба таталт өгсөн байсан. Гэтэл тэр хүүхдүүд наадхаа аваад зайл унтаж байна гэж доромжилсон. Тэгээд Б ахыг машиндаа суулгахад бие нь таталт өгчихсөн байсан ба нэг хүүхэд нь ирээд хамар нь дээр нь дарсан чинь арай гайгүй болоод 2-3 минутын дараа сэргэсэн. Ингээд бид М гаар хүргүүлээд С  гэх танилындаа очсон ба Б тэнд хоносон. Тэгээд маргааш нь Б, Б , Л , Г  бид тав архи ууж, хоол идээд байж байгаад Б ах бид хоёр Баянхошуу хөтөлд байх гэр лүү нь очиж хоносон. Гэрт очиход эгч нь билүү дүү нь Т  гэх эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ байж байсан. Ингээд тэдний гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө Б ах, Т  гэх эмэгтэйгийн хоёр хүүхэд байж /Т  эгч ажилдаа явсан байсан/ байхад 09 цагийн орчим Б ах гэнэт таталт өгөөд эхэлсэн, тэгэхээр нь би түргэн тусламж дуудахад түргэний эмч ирж үзээд эм өгсөн ба бие нь гайгүй болсон. Энэ үед гаднаас Сү, Л  гээд нэг гудамжинд байдаг хоёр ах Б ахтай уулзах гэж орж ирсэн бас надтай утсаар яриад уулзахаар ирсэн байсан О  ирсэн. Тэгээд байж байтал Б ах дахиад таталт өгөөд эхэлсэн. Тэгэхээр нь Л  ахын машинтай Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явсан ба тэндээсээ М г ирэхээр нь түүний машинтай гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Эмнэлэг рүү явж байх замд Б ах ухаангүй байсан. Б ахыг эмнэлэг рүү хүргэж өгөхөд 2 машинтай Л , Сү, М бид дөрөв явсан ба О  эмнэлэг рүү яваагүй үлдсэн байдаг. Харин Б ахыг гэртээ таталт өгөхийг О , Сү, Л  нар харсан. Б ах бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 21- ний орой гэрт нь очиж хоносон ба дахин архи уугаагүй зодолдож маргалдаагүй. Надад учирсан гэмтэл шарх байхгүй ээ, би гомдолгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх /хавтаст хэргийн 63 дахь тал/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай найз Бын төрсөн өдөр байсан болохоор найз У  Б бид гурав уулзаж Бын гэрт адууны мах чанаад Чингэлтэй дүүрэг 7-р хороонд байх У ийн гэр лүү 0.75 литр хэмжээтэй “Хараа” нэртэй архи дэлгүүрээс аваад очсон. Тэгээд гэрт нь очоод авчирсан архи ууж байтал Б бид хоёр архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд манай дүү Э , Л , Н , Г  нар ирчихсэн сэрээж байсан. Ингээд босоод байж байтал удалгүй гаднаас У ийн хүү нь ороод ирчихсэн байсан ба хичээлээ ялгаж байгаад гарсан. Гарчхаад удалгүй 3 найзыгаа дагуулаад ороод ирсэн ба бид нарыг гэрээсээ хөөж улмаар У  эгчийн хүү Ц г мөргөөд гараад ир гээд байсан. Ингээд бид нар зодоон болж магадгүй гээд сэрэмжлээд гарахгүй байсан чинь зодохгүй зүгээр гараад явцгаа гэсэн. Тэгэхээр нь би бид нар гарцгаасан ба цувраад хашааны гадагш гарцгаасан. Тухайн үед би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг хашаагаар гарч байхад хашааны үүдэн дээр нэг хүүхэд гартаа тэлээ ороочихсон зогсож байсан ба хажууд нь байсан нэг хүүхэд миний хамар луу цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараа доош суусан чинь тэдгээр хүүхдүүд өшиглөсөн. Энэ үед яг хэн нь өшиглөөд байгаа нь харагдаагүй. Тэгээд би сууж байгаад босоод нэг харахад Б дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод одоо больцгоо ухаан алдсан байна гэхэд тэдгээр хүүхдүүд наад пиздагаа одоо аваад зайл гэсэн. Ингээд Быг машинд өргөөд суулгахад бие Быг яг ямар хүүхэд яаж газар унагаасныг би хараагүй мэдэхгүй байна. Надад учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед намайг хашаагаар харахад нэг хүүхэд миний нүүр лүү цохиод доош тонгойход олуулаа өшиглөөд байсан санагдаж байна. Учир нь миний бие согтуу байсан болохоор хэн хэн яаж зодолдож байсныг санахгүй бас Бын биед хэн халдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Гэрч Ё.Отгонт  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оноос хойш Чингэлтэй дүүрэг 0 тоотод ах Б, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өглөө би 07 цагийн үед ажилдаа гараад явсан ба манай ах Б нь унтаад үлдсэн, тухайн өдөр манай ахын төрсөн өдөр нь байсан ба намайг орой гэртээ 22 цагийн үед ирэхэд манай ах байгаагүй. Тэгээд би маргааш нь буюу 03 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа явчхаад орой 21 цагийн үед ажилдаа ирэхэд манайд ирээгүй байсан ба удалгүй миний дараа Б ах найз Энхтүвштэйгээ хамт гэртээ ирсэн. Ирэхдээ Б ах маань хүүхдүүдэд зодуулчихлаа гээд зүүн нүд хавдчихсан, нүүр болон толгой хэсэгт нь цус нь хатчихсан бусдад зодуулсан байдалтай орж ирээд гараа угаачхаад юм ярилгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг яваарай гэж хэлээд би ажил руугаа явсан. Тэгсэн чинь гэрээс гарч яваад ухаан алдаж унаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна лээ. Энэ талаар найзуудаас нь сонссон. Манай ах 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой гэртээ ирэхдээ эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэртээ ирээд шууд унтаад өгсөн, хүнтэй маргалдаагүй. Манай ах Б нь миний мэдэхийн хүнтэй маргалдаж байгаагүй, даруухан зантай бусадтай маргалдаад байдаг хүн биш. Манай ах Бын найзууд нь сайн хүмүүс тус дэмтэй байдаг юм шиг байна лээ, хоорондоо зодолдож маргалдаж байхыг нь би хараагүй. Найзуудыг нь хэд хэдэн удаа харж байсан харин нэрийг нь болж сайн мэдэхгүй байна..” гэх /хавтаст хэргийн 67 дахь тал/,

Гэрч Ч.Мөнхцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ё.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 59 минутад Баянхошуу гэх газраас биеийн байдал маш хүнд ухаангүй тархиндаа гэмтэл авсан байдалтай ирсэн ба түүний найзууд нь авчирсан. Тэгээд миний зүгээс яаралтай үзлэг хийж тархины томограф зураг авахад тархины зүүн талд хатуу хальсан доор цусан хураатай байсан. Тэгээд гавал тархины эмч эрчимт эмчилгээний эмч нарыг дуудан үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ, эмийн эмчилгээ зэрэгт хамруулан яаралтай мэс засалд оруулж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Одоогоор ухаангүй байгаа, биеийн байдал маш хүнд байгаа. Миний хувьд ажил үүргийн хувьд яаралтай түргэн тусламжийн эмчээр ажилладаг тул хүлээн авч цааш шаардлагатай хагалгаанд оруулахаар хүлээлгэн өгсөн байгаа..” гэх /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцэцэгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №5499 дугаартай дүгнэлтэд:

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хураа авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн доод зовхи, зүүн шууны цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон уда н үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Шинжээч эмч Н.Энхц  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь цохиулсны улмаас мөн газар хүчтэй савж унасны улмаас аль алинд үүсэх боломжтой.

Дээрх гэмтлийг мохоо зүйлээр толгойн тус газар хүч үйлчилж үүсгэсэн байна.

Тархинд үүссэн гэмтлээс үзэхэд толгойн зүүн талаар хүч үйлчилсэн байх магадлал өндөр байна.

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн цусан, хатуу хальсан доорх цусан хураа, цусан хураа авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна.

Харин хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн доод зовхи, зүүн шууны цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Шинжээч эмч Н.Энхц  мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “..Ё.Бын биед учирсан гэмтэл нь 2 хоногийн өмнө учирсан байх боломжтой 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой. Тархины цусан хураа гэмтлийг авсан үед эмнэлзүйн шинж тэмдэг /ухаан алдах/ илэртэл тодорхой идэвхтэй үйлдэл хийж болно. Үүнийг саруул үе гэх ба хэдэн цагаас хэдэн хоног ч үргэлжилж болно. Тэгэхээр Ё.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэмтэл нь илрээд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байх боломжтой..” гэх /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

Шинжээч эмч Н.Энхц  мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Ё.Бын биед учирсан гэмтлүүд нь буюу тархинд, нүүрэндээ, гартаа авсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлүүд байх тул биед олон уда н мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзнэ. Хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь зүүн нүд, хамар орчимд үйлчилсэн хүчний улмаас учирсан байх боломжтой. Учир нь компьютер томографаар хохирогчийн хуйханд овойж, хавдсан талаар дурдаагүй байна. Нөгөө талаас 20 хоногийн дараа үзэхэд нүдний цус хуралт бүрэн арилаагүй нь нэлээн их хүч үйлчилсэн буюу хүчтэй цохилтуудаар үйлчилсэн болохыг илэрхийлж байна. Мөн толгойгоороо газарт савж унаснаас ч үүсэх боломжтой...” гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

Өсвөр насны сэжигтэн Б.Сийн насыг тоолсон мөрдөгчийн “2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу гэмт хэрэг гарсан өдөр Б.С нь 14 нас 04 cap 20 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 87 дахь тал/,

Өсвөр насны сэжигтэн Б.Тын насыг тоолсон мөрдөгчийн "2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу гэмт хэрэг гарсан өдөр Б.Т нь 16 нас 02 cap 21 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Өсвөр насны яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С нэг ахыг гараа тэлээ ороож байгаад толгой руу нь цохисон тэгээд тэр ахыг цусаа гойжуулаад бөгтийсөн байдалтай байхаар нь би очоод тэр ахыг куртикнийх нь ар талаас татаад хойш газар унагаасан. Тэгсэн чинь тэр ах хурхираад байсан ба найзууд нь наад чинь унтчихлаа гээд машиндаа суулгаад аваад явсан. Намайг газар унагаасны дараа тэр ах дахин босож ирээгүй.. би тэр ахын куртикний ар талаас нь татаад унагаахад тэр ах ар хэсгээрээ хойш савж газар унасан... С өмднийхөө тэлээг тайлаад хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон.. хохирогч над руу дайраагүй цус нь гараад над руу ойртох гээд байхаар нь би куртикээ цус болчихно гэж бодоод өөрөөсөө холдуулах гээд татаад унагаачихсан...” гэх /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

Өсвөр насны яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г ийн гэрт байсан тэлээг авчихсан байсан тул тэр тэлээг гартаа ороож байгаад нэг ахын толгой руу нь цохисон тэгээд тэр ахыг цусаа гойжуулаад бөгтийсөн байдалтай байхад нь Т очоод тэр ахын куртикнийх нь ар талаас татаад хойш газар толгойгоор нь савж унагаасан. Тэгсэн чинь тэр ах газар уначхаад хурхираад байсан ба найзууд нь машиндаа суулгаад аваад явсан.. Н.Энхц гийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...бид нар бие биеэ хараад онгирсон ба найзын гэрт архи уугаад байхаар нь хөөж гаргах гэж байгаад маргалдсан байдаг. Хохирогч миний биед халдаагүй... миний зүгээс 500,000 төгрөгийг манай ээж өгсөн байгаа...” гэх /хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гант  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...иргэн Ё.Б нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо А4-90 тоотын гадна бусдад зодуулсан... Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Астелла, Энто-1, Цахирмаа эмийн сангуудаас, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, таны итгэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч 7,387,330 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/5908 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 171 дэх тал/,

Хохирогч Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...бусдад зодуулчхаад Батс  гээд зүс таних дүүгийн гэр болох Баянхошуу руу Б , Э , Л , Г  нарын хамт очсон ба тухайн үед тэндээ хоносон. Тэгээд маргааш нь Э гийн хамт өөрийн гэр рүүгээ харьсан. Тэгээд гэт байхад миний биеийн байдал тааруу байсан ба маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байхдаа таталт өгч эмнэлэг хүргэгдсэн байдаг. Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба өөр хүнтэй зодолдож маргалдаагүй. Миний нүүр лүү цохисны дараа миний зүүн нүд хавдаж цус гарсан бас толгойн ар дагз хэсэгт шалбарсан байсан. Миний нүднээс цус гараад ямар хугацаа болсныг санахгүй байна. Ямар ч байсан их цус гарсан...” гэх /хавтаст хэргийн 174 дахь тал/,

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахын нүүр рүү урт үстэй хар куртиктэй хүүхэд гартаа тэлээ ороож байгаад цохисон ба удалгүй миний хажуу талаар тэр хүүхдийн найз намхан нуруутай цэнхэр куртиктэй богино үстэй хүүхэд ар талаас нь татаад газар хүчтэй унагаасан... Б нүүрэндээ цохиулаад цусаа арчаад зогсож байтал ... удалгүй араас нь цэнхэр куртиктэй хүүхэд татаад унагаачихсан. Тэгээд миний машинд суулгасан ба 5-10 минутын дараа ухаан орохоор нь цааш хөдөлсөн. Гэхдээ ухаан орсноос хойш биеийн байдал муу, болсон үйл явдлыг сайн санахгүй байсан. Тэгээд Баянхошууны хөтөлд байх Б ийн гэрт хүргэж өгөхөд толгой хагарчихсан байсан...” гэх /хавтаст хэргийн 175 дахь тал/

Гэрч А.Э  мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Б ахыг намхан нуруутай цэнхэр куртиктэй богино хар үстэй хүүхэд араас нь татаж унагаасан харин урт үстэй хар куртиктэй хүүхэд нь гартаа тэлээ ороож байгаад цохисон... Б нүүрэндээ цохиулаад цусаа арчаад зогсож байтал тун удалгүй араас нь цэнхэр куртиктэй хүүхэд татаад унагаачихсан юм. Тэгээд М гийн машинд ороод 5 минутын дараа ухаан орохоор нь цааш хөдөлсөн. Гэхдээ ухаан орсноос хойш биеийн байдал муу, болсон үйл явдлыг сайн санахгүй байсан. Тэгээд М гаар хүргүүлээд Баянхошууны хөтөлд байх Б ийн гэрт.. бид нар очсон ба гэрт нь Б аас өөр хүн байгаагүй. Ингээд тухайн орой бид нар тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б ах бид хоёр түүний гэр рүү нь очсон. Гэрт нь очиход Т  гээд эмэгтэй дүү нь байж байсан. Тэгээд би 03 дугаар сарын 21-ний өдөр Б ахын гэрт хоносон ба маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны, өдөр .. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг очсон чинь тархиндаа гэмтэл авсан байна гэхээр нь гэмтлийн эмнэлэгт аваачсан. Б ах дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеийн байдал муу байсан...” гэх /хавтаст хэргийн 177 дахь тал/,

Гэрч Н.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны орой намайг Баянхошууны хөтөл 2-11 тоот гэртээ ганцаараа байж байхад миний танил ах нь болох Г , Б , Л , Э  нар манай гэрт ирцгээсэн ба ирэхдээ ах нар нь айлд архи уусан чинь хүмүүст зодуулчихлаа гэж ирсэн ба тухайн үед Б ахын зүүн нүд нь хөхөрчихсөн, нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, толгой нь хавдчихсан, уруул ам нь цус болчихсон ер нь бол биеийн байдал нэлээн муу зодуулчихсан орж ирсэн. Тэгээд тэд нар манайд орж ирээд шууд унтаж амарцгаасан ба маргааш нь эхлээд Б, Э  хоёр хамт гараад явсан ба араас нь Л , Г  хоёр гараад явсан. Манай гэрт өөр ямар нэгэн зодоон маргаан, архидалт болоогүй...” гэх /хавтаст хэргийн 180 дэх тал/,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №557 дугаар шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

Ё.Бын биед зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт, духны баруун хэсэг, зүүн зулай, чамархай, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.

Ё. Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг уда н үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Зүүн нүдний алимны тархмал цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Ё.Бын биед учирсан зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн зүүн ар хэсгээр унах үед үүснэ.

Зүүн доод зовхины цус хуралт, зүүн нүдний алиманд тархмал цус харвалт, баруун дух, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нүүрэнд цохих үед үүснэ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон уда н үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх тархины гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ.

Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийг авсны дараа тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаанд бусадтай харьцах ярих, алхах зэрэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж болно.

Тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаа нь гэмтсэн судасны тоо, хэмжээ болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг учраас нарийвчлан тогтоох боломжгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5499 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна...” гэх, /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г ийн хашаанд Б ах байсан. Над руу пизда минь гээд том дуугараад байхаар нь гартаа тэлээ ороосон байсан гараараа зүүн нүд рүү нь цохисон. Тэгээд доошоо харж суугаад цус гарахаар нь уучлаарай ахаа гээд уучлалт гуйгаад зөндөө юм яриад цусаа арчаад босоод иртэл Т Б ахын араас татаад авсан. Тэгээд Б ах ухаангүй хэвтэж байтал найзууд нь Б ахыг тасарсан юм шиг байна гээд машиндаа суулгаад аваад явсан ...” гэх,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т: “...Хэрэг болсон газарт С Б ахыг цохисны дараа би зодоон хийгээгүй бусад найзуудаа салгаад явж байсан. Тэгээд Быг ахыг татаад унагасан...” гэх хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож гэж үзлээ.  

Иймд Өсвөр насны шүүгдэгч Б.С нь хохирогч Бод Зүүн нүдний алимны тархмал цус харвалт буюу хөнгөн зэргийн гэмтэл с тай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Б.Тыг хохирогч Ё.Бын эрүүл мэндэд зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн ар доод хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун хажуу ховдлын арын эврийн цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дунд таславч болон дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас, өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, бусдад учирсан хохирол уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хуцаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин хөнгөрүүлж өсвөр насны шүүгдэгч Б.Тыг нийт 2 жил сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих санал, дүгнэлт гаргасан.  

Иргэдийн төлөөлөгч, өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарыг гэм буруутай гэж үзэж байна гэх,

өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин с наасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, их дээд сургуульд суралцаж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн өсвөр насны шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ст нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан с тай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ё.Б, би эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг авсан. Цаашид энэ хүүхдэд ямар нэг гомдол саналгүй гэх, /1-р хавтаст хэргийн 222 дугаар тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарын хууль ёсны төлөөлөгч нараас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,387,330 төгрөгийг хувь тэнцүүлэн 3,693,665 төгрөгийг тус бүр гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сан 100900020080 дансанд төлүүлэхээр шийдвэрлэж,

хохирогч Ё.Б хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгснийг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн,

хохирогч Ё.Быг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа шаардлагын дагуу бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өсвөр насны шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол с тай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, өсвөр насны шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол с тай учруулсан,  

өсвөр насны шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол с тай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Ст нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан с тай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарласугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Б.С, Г.Т нарын хууль ёсны төлөөлөгч нараас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,387,330 төгрөгийг хувь тэнцүүлэн 3,693,665 төгрөгийг тус бүр Эрүүл мэндийн даатгалын сан 100900020080 дансанд төлүүлсүгэй.

7. Хохирогч Ё.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД

 

                      ШҮҮГЧИД                    С.БАТЖАРГАЛ

  

                                                       Д.РЕНЧЕНХОРОЛ