Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа хөтлөн,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Л.Наранхүү,

иргэний нэхэмжлэгч Д.Ц ,

хохирогч Б.Ц , Т.Б тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Л.Б  түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос

Б овогт Л-н Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2234001500097 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Л-н Б, ...... хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн,           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай, .......... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Л.Б-ийг "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Б-86 тоот орон сууц чөлөөлүүлэх" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо дээрх орон сууцны төлбөр 42,000,000 төгрөгийг Д.Ц гоос шилжүүлсэн авсан атлаа иргэн Т.Б т "...хүүтэй мөнгө зээлчих, банк бус санхүүгийн байгууллагад хугацаатай хийсэн байгаа..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13,478,000 төгрөгийг залилан авсан,

Мөн иргэн Н.П ын хүсэлтээр "Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...нийгмийн даатгалын нөхөн даатгалд мөнгө хэрэгтэй болоод байна, нийгмийн даатгалын газар нь бид нартай буюу надтай дундын данстай байдаг юм миний данс руу хийчих..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.П аас Хаан банкны ........... тоот дансаар 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн Н.Г ын хүсэлтээр "малчны тэтгэвэр тогтоолгохоор иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...малчны нийгмийн даатгалын нөхөн даатгал сунгагдана, нөхөн даатгалд тушаана" гэж хуурч, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Г аас Хаан банкны ................... тоот дансаар 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Б : “Ийм хэрэг холбогдоод ингээд зогсож байгаадаа харамсаж байна. Би энэ хүртэл явсан юм чинь хэргээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ яагаад ийм байдалд орсноо тайлбарлая. Үнэн гэж байдаг. Дээшээ доошоо явах асуудал гарах байх. Үнэн гэж байдаг. Шүүгчээ намайг гэм буруугаа хүлээхгүй байна гэж битгий бодоорой. Би маш их харамсаж байна. Өдийн насны хүн ингээд явж байх чинь хэцүү юм байна. Би хүний төлөө явж байгаад ийм байдалд орлоо. Б , М 2 нэг байр авах гээд өргөдөл өгсөн байсан. Би Б тай итгэмжлэл хийсэн. М намайг ярьсан чинь  лалар дуудаад ална тална болсон. Энэ муу 2 надаас 6.000.000 төгрөг авсан одоо яагаад ингээд байгаа юм гэж байсан. Ц  М тай адил олон юм яриагүй байрандаа хангалттай засвар хийгээд 20.000.000 орчим төгрөг болсон гэж байсан. Би өмгөөлөх эрхгүйгээсээ болоод зөндөө хэрэгт холбогдсон. М намайг лалар писдагаар дуудаад байсан. Лалар гэдэг үгийн утгын мэдсэн. Нэг нүд нь солир хүнийг тэгдэг юм байна лээ. Манай цагдаагийнхан энэ талаарх онигоо байдгийг мэднэ. 47.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Одоо энэ байр 70.000.000 төгрөгөөр зарагддаг. Тэгэхээр нь би баярласан. Та өөрөө мөнгөө дансаараа аваарай гэж хэлсэн. Би тэр хоёрт итгэхгүй байна надаас 6 жилийн өмнө мөнгө авсан байж одоо байрнаасаа хөөж байна  гэж хэлсэн. Б ийн утсыг дандаа Ц  авдаг байсан. Ц  тэгээд мөнгө өгөх юм уу даа гэж байсан. Би тэгэхээр нь өгнө гэж байна. 12 сарын 02-н гэхэд өгнө гэж байна гэж хэлсэн. Би Ц д хэлсэн та хоёрын дансаар мөнгөө хийхгүй гэж байна итгэхгүй байна гэж хэлж байна шүү гэж хэлсэн.  Би 9 сарын 1-нд орж  ирсэн мөнгийг маргааш өгсөн.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ц : “Манай нөхөр 22 жил батлан хамгаалах яаманд ажилласан. Д.Б , Б.Ц   хоёр байрандаа орж чадахгүй байна  6.000.000 өгчих гэхээр нь 6.000.000 төгрөг өгсөн. Энэ байрандаа амьдраад байж байтал Баянзүрх дүүргийн шүүхээс байр чөлөөлүүлэх нэхэмжлэл ирсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь би айлын байр дээрэмдээгүй гэж хэлсэн.  Би байранд орохдоо 20.000.000 гаруй төгрөгөөр  засвар хийж орсон. Манай нөхөр анх Батлан хамгаалах яаманд орсон цагаас эхлэн байр авах өргөдөл өгсөн. Манай нөхөр хараалын үг хэлдэггүй. Манай нөхрийг гүжирдэж байна.  М ыг байрны дарааллаас хасуулсан байсан гомдолтой байна. Би Б  гуайн дансанд мөнгө хийхээс айсан эхлээд Ц , Б тай яриул гэж хэлж байсан. Би оройн цагаар ярьдаг нь үнэн. Энэ хүн анх надаас 60.000.000 төгрөг нэхсэн. 10.250.000 төгрөгөөр хувьд гарсан. Би Б д 1.000.000 илүү шилжүүлсэн байна буцаагаад хийчих гэхээр буцааж хийгээгүй. Би өөрөө 500.000 төгрөг өгсөн. Бид нар өөрийн нэр дээр ордероо авсан юм. Би 1.500.000 төгрөг нэхэмжилсэн хүү бодвол 5.860.000 төгрөг болж байна лээ. Би шүүгдэгчээс үндсэн мөнгөн дээрээ 5 удаа цалингүй чөлөө авч ирсэн. Нэг өдрийн цалин 40.000 төгрөг нийт 200.000 төгрөг, 2 удаа машинтай ирсэн бензин хийсэн 40.000 төгрөг. Хүнээс 600.000 төгрөг хүнээс хүүтэй зээлсэн, 660.000 төгрөгөөр ломбардад эд зүйлээ тавьсан. Мөн 10.000.000 төгрөг зээлсэн. Энэ хүн өдөр болгон надаас мөнгө нэхэж байсан. Бүх юмаа дэнчин тавьж 42.000.000 төгрөг төлсөн. Би 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ би хүү аваагүй. Б  гуай шүүх хурал дээр инээх юм, уйлах юм худал ярих юм. Д.Б аас би 10 гаран сая төгрөг зээлсэн чи цагдаад зээлсэн гэж хэлээрэй гэж хэлж байсан. Б  гуай чи надад 2.000.000 төгрөг зээлчих гэж байсан. Би зээлээгүй тэгсэн чинь Ц д Ц гоос 2.000.000 нэхсэн чинь өгдөггүй шүү айхтар хүүхэн чинь уг мөнгө аваад чамд өгнө гэж бодож байсан юм гэж хэлсэн байна лээ.  Намайг архичин гэж доромжилж байна. Ц тэй хүзүү сээрээ холбоод их байгаа шүү гэж намайг чичилсэн. Ц , Б хоёрыг ч сайн мэдэхгүй. Би энэ байраа 47.000.000 төгрөгөөр авсандаа баярлаж байна. Гэвч Б-ийн ярьж байсанчлан энэ хүний мөнгөөр байртай болоогүй. М ын байрны квотоос гаргасан. Яагаад эхнэр нөхөр 2 байртай байж  болдоггүй юм. Би батлан хамгаалах яаман дээр очиж  Б  өмгөөлөгчийн ярьсан хүнийг олно. Байрны квотоос гаргасанд гомдолтой байна.” гэв.

             

              Хохирогч Б.Ц : “Хоёулаа нэг байр авахаар өргөдөл өгсөн гэдэг худлаа. Би өргөдөл өгөөд Б ийн нэр дээр гарсан. Тэр 6.000.000 төгрөг бол байраа ашиглалтад оруулж чадахгүй болоод айл бүрээс 6.000.000 төгрөг авч байсан. Би тэр үеэр эмнэлэгт сэхээнд байсан. Тэгээд нэг нь ч болов амьдарч байг гээд М ынхыг оруулсан. Тэрнээс биш зарсан асуудал байхгүй. Би жирэмсэн байхдаа 4 сараас өвөл хүртэл сэхээнд орсон. Батлан хамгаалах яамнаас танайх байрандаа ор гэж хэлсэн.  .Манай дарга нар танайх гэр оронгүй юм чинь байраа ав, тэр хүмүүс гарахгүй бол манайх байраа аваад өөр хүмүүс оруулна гэж байсан.   Манай өргөдөл Баянзүрх дүүргийн шүүхээс буцаад бид 2 өмгөөлөгч авах гэж байхад Б  гэж хүн өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулж байсан. Өөрөө хүртэл өмгөөлөгч гэж утсаар ярьж байсан. Би төрсний дараа эрүүл мэндийн байдлын улмаас байрандаа орж чадаагүй. Бид нар хүн оруулаад буцаад байдаг хуншгүй хүн чанаргүй хүн биш. Шүүхийн гадаа  таарсан. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшээгүй гэмших ч үгүй.  Нөхөр бид 2 худлаа ярихгүй. 2.000.000 төгрөг зээлсэн тэр бол үнэн. Сүүлийн мөнгө хэзээ орж ирснийг мэдэхгүй, нөхөртөө битгий хэлээрэй гэж байсан хүн зээлсэн байх уу. Б тай нэг ч удаа яриагүй. Хэзээ ч ганцаарчилж уулзаж  байгаагүй. Би хэзээ ч уулзаж байгаагүй. Зүгээр нэг залилахаас гадна хүний байрны ордер шилжүүлсэн. Бид танд итгээд л байрны ордероо шилжүүлсэн. Байрны үнэ улам ихсээд байна. Шүүхийн танхимд Б  дандаа худлаа ярьж байна. Би  танай гэрт очиж шээс асгах байтугай утсаар ч мөнгөө нэхээгүй. Битүүний өдөр цагаан хоолойгоор орилоогүй.  Та өөрөө цагдаадаа өг, шүүхдээ өг гэж хэлсэн. Тэр Анхбаяр мөрдөгч хүртэл сонссон шүү. Болохгүй бол байрны ордерыг шилжүүлчихнэ шүү гэж байсан. Битгий хүний нөхөр гүтгээд байгаарай. Би хаваржин зунжин намаржин өвдөөд үр хүүхдээ арай гэж төрүүлсэн хүн. Би тийм зүйл дээр хүүхдээ дагуулж шээс асгахгүй.  Хоёр гэр бүлийн амьдрал хэцүү байдалд оруулсан. Хэзээ ч мөнгө зээлүүлээгүй.” гэв.

 

Эрүүгийн 2234001500097 дугаартай хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймгийн Цагдаагийн газарт Б.Ц гээс бичгээр гаргасан Л.Б  гэгчид залилуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол/1-р хх 6-7/, хохирогч Б.Ц гийн мэдүүлэг /1-р хх-ийн 12-13-р хуудас/, Б.Ц гийн хохирогчоор өгсөн дахин мэдүүлэг /1-р хх-ийн 16-р хуудас/,

 Хохирогч Т.Б ын мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Ц гийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/, шүүгдэгч Л.Б-ийн Т.Б тай байгуулсан итгэмжлэл /1-р хх 31/, зээлийн гэрээ /1-р хх 32/, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /1-р хх 34/, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл /1-р хх 35/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/13451 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /1-р хх 39/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 40-41-р хуудас/, Л.Б-ийн дансны хуулга /1-р хх 44-46/,

Төв аймгийн Прокурорын газарт Н.П ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “ Л.Б д залилуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх 80-81/, хохирогч Н.А гийн мэдүүлэг /1-р хх-ийн 86-87-р хуудас/, мөн аймгийн Прокурорын газарт Н.А гийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “ Л.Б д залилуулсан тухай” гэмт хэргийн талаарх гомдол /хх-95 тал/  Хохирогч Н.П ын мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №441 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /1-р хх 92-93/, Төв аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №8 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болох” тухай тогтоол /1-р хх 98-99/, Н.П ын дахин өгсөн мэдүүлэг /1-р хх 102-103/, Гэрч Т.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,  Н.А гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 138-138/,

 Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №151/ШШ2022/00320 дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /1-р хх 141-143/,

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №151/ШШ2022/00261 дугаартай шийдвэр /1-р хх 144-147/, шүүгдэгч Л.Б-ийн Н.П тай "Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох" иргэний хэрэгт байгуулсан итгэмжлэл /1-р хх 151/,

Төв аймгийн Цагдаагийн газарт Д.Б гийн гаргасан өргөдөл /1-р хх 250/, Д.Б гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 4-5-р хуудас/, хохирогч Н.Г ын мэдүүлэг /2-р хх-ийн 8, 9-р хуудас/,  Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №151/ШШ2022/00211 дугаартай шийдвэр /2-р хх 14-17/, Н.Г тай “ажиллж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох” иргэний хэрэгт байгуулсан итгэмжлэл /2-р хх 18/,

Шүүгдэгч Л.Б-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 105, 116-119, 2-р хх 34//

Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдлыг тогтоосон түүний эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ, сургалтанд суусан талаарх баримт, дипломны хуулбар, шүүхийн байгууллагын ахмад ажилтны үнэмлэх /1-р хх 222-226/ зэрэг болно.

 

Хоёр: Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Гэм буруугийн талаар:

              Улсын яллагчаас: “Шүүгдэгч Л.Б-ийг “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Б-86 тоот орон сууц чөлөөлүүлэх” иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо дээрх орон сууцны төлбөр 42,000,000 төгрөгийг Д.Ц гоос шилжүүлсэн авсан атлаа иргэн Г.Ц д “...хүүтэй мөнгө зээлчих, банк бус санхүүгийн байгууллагад хугацаатай хийсэн байгаа...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13,478,000 төгрөгийг залилан авсан, Мөн иргэн Н.П ын хүсэлтээр “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох” иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “...нийгмийн даатгалын нөхөн даатгалд мөнгө хэрэгтэй болоод байна, нийгмийн даатгалын газар нь бид нартай буюу надтай дундын данстай байдаг юм миний дансруу хийчих...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.П аас Хаан банкны ........... тоот дансаар 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

   Иргэн Н.Г ын хүсэлтээр “малчны тэтгэвэр тогтоолгохоор” иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “...малчны нийгмийн даатгалын нөхөн даатгал сунгагдана, нөхөн даатгалд тушаана”  гэж хуурч, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Г ын эхнэр иргэн Д.Б гаас Хаан банкны ................... тоот дансаар 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь Хохирогч Б.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, Хохирогч Б.Ц гийн дахин мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,Гэрч Т.Б ийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,  иргэний нэхэмжлэгч Д.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41-р хуудас/,  Хохирогч Н.А гийн мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,  гэрч Н.П ын мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/,  Гэрч Н.П ын дахин мэдүүлэг, гэрч Т.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,  Хохирогч Д.Б гийн мэдүүлэг /2-р хх-ийн 4-5-р хуудас/, гэрч Н.Г ын мэдүүлэг /2-р хх-ийн 8, 9-р хуудас/,  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Б-86 тоот орон сууцтай холбоотой маргаанд орон сууц чөлөөлөх иргэний хэрэгт иргэн Т.Б түүний эхнэр Г.Ц  нар нь иргэн Л.Б-ийг итгэмжлэлээр оролцуулж Т.Б , Д.Ц  нар нь уг орон сууцыг 47,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.  Иргэн Д.Ц  нь орон сууцны үнийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 9,300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9,700,000 төгрөг нийт 43,000,000 төгрөгийг иргэн Т.Б түүний эхнэр Г.Ц  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн Хаан банкны 5005554196 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Л.Б  нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Ц гийн шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг өгч, “2,000,000 төгрөгийг хүүтэй зээлчих” гэж хэлж авсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Ц гийн шилжүүлсэн “12,000,000 төгрөгийг банк бусад хугацаатай хийчихсэн, хугацаа нь дуусахаар өгье” гэж хэлж авсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Л.Б  нь эвлэрүүлэн зуучлах урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн Г.Ц гээс “...хүүтэй мөнгө зээлчих...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сард “...банк бусад хугацаатай хийчихсэн, хугацаа нь дуусахаар өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Ц гийн шилжүүлсэн орон сууцны үнэ 12,000,000 төгрөг, нийт 13,478,000 төгрөгийг авч өөртөө захиран зарцуулж залилан авсан үйл баримт тогтоогдсон. Дээрх байдлаар мөнгийг шилжүүлэн авсан талаар эх сурвалжаа зааж тодорхой мэдүүлсэн байна. Түүний мэдүүлэг нь мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоох байгууллагаас тодорхойлж батлахдаа “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байна гэжээ. Мөн иргэн Н.Г ын хүсэлтээр “малчны тэтгэвэр тогтоолгохоор” иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо албан тушаалын байдлаа ашиглаж, түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “...малчны нийгмийн даатгалын нөхөн даатгал сунгагдана, нөхөн даатгалд тушаана” гэж хуурч, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Г ын эхнэр иргэн Д.Б гаас Хаан банкны ................... тоот дансаар 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хохирогч Д.Б , гэрч Н.Г  нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Малчны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж тэтгэвэрт гарах тухай хуулийн үйлчлэл нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр  дуусгавар болсон байхад Л.Б  нь олон хүн тэтгэвэрт орж чадаагүй байгаа, хугацаа нь сунгагдана, нийгмийн даатгалд тушаана гэж  гэж  бодит  байдлыг нууж, төөрөгдөлд оруулж Д.Б гаас 750,000 төгрөг авсан боловч тушаагаагүй, улмаар Н.Г  нь  тэтгэвэр тогтоолгож чадаагүй  байна. Дээрх тогтоогдсон үйл баримтаар Л.Б-ийн үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.  Иймд Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Ц гийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгч мэдэгдсэн. Прокурорын яллах дүгнэлт хэргийн зүйлчлэл тохирсон. Эрүүгийн  хуулийг зөв хэрэглэсэн залилан мэхлэх гэмт хэргийн шинж хангагдсан. Итгэмжлэлээр олгогдоогүй үйлдэл хийж бусдад тодорхой хэмжээний хохирол учруулсан. Хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгч анх надад хандахдаа “өмгөөлөгчид хандсан ийм чинь ийм зүйл болчихлоо” гэж хэлж байсан. Миний  хувьд хуульчийн нэрийг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж байна гэж харж байна. Над дээр хүмүүс ирэхдээ өмгөөлөгч Б.Баярмагнай гэж ирэхээс үнэмлэхээ гаргаад ир гэж хэлдэггүй. Б  гуай надтай таарах болгондоо Баярмагнайгаас болж ийм зүйл боллоо гэж байна. Би мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татдаг эрх бүхий сүбъект биш. Мөн Б  гуайтай хамтарч залилах гэмт хэрэг үйлдээгүй. Өөрийн гэм бурууг бусдад халдааж байна. Хохирлын тухайд 11.478.000 төгрөгийг гэрээгээр халхавчилж залилсан. Миний үйлчлүүлэгчээс авсан 2.000.000 төгрөгийн асуудал байгаа. 2.000.000 төгрөгийн хүү алданги 927.482 төгрөг, 11.478.000 төгрөгийн хүү алданги 4.875.854 төгрөг. Нийт 5.850.336 төгрөгийн хүү алданги дээр үндсэн 13.478.000 төгрөгийн нэмж нэгтгэн 19.282.336 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Энэ мөнгийг 2 жилийн өмнө авсан, өөрөө гарын үсэг зурсан тул хариуцах байх гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч удаан хугацаанд хохирсон байдлыг харгалзан үзнэ. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 19.282.336 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга: “Өмнөх шүүх хуралдаанд хохирогч буруу тогтоосон байсан тул өмнөх шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж байсан. Хохирогчийг буруу тогтоосон тул гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэсэн байдлаар хандсан. Энэ байдлыг зөвөөр ойлгох байх гэж бодож байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Хохирол хор уршгийн асуудлын тухайд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөхөөр 12.000.000 төгрөг авч ирсэн. Дансаар шилжүүлж амжаагүй. Шүүх хуралдааны өмнө өгнө гэсэн боловч хүлээж аваагүй. Хүлээж аваагүй шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа юм байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирогчийн эрх ашгийг хамгаалан оролцож байгаа тул хохирол нэхэмжилж байна. Энэ гэхдээ хууль зүйн хувьд боломжгүй. Иргэний хууль болон Эрүүгийн хууль өөр зохицуулалттай байдаг. Миний хувьд прокурорын тогтоосон хохирол үндэслэлтэй гэж үзэж байна. Хүү алданги авна гэсэн асуудал яригдаж байвал иргэний эрх зүйн харилцаа болно. Б  гэдэг хүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байвал гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байвал гэмт хэргийн асуудал яригдахгүй гэсэн үг. Прокуророос тогтоосон хэмжээнд хохирлыг тогтоож өгнө үү. Миний үйлчлүүлэгч хохирлоо төлөх болно.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх  хуралдаанд шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Б  нь "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Б-86 тоот орон сууц чөлөөлүүлэх" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо дээрх орон сууцны төлбөр 42,000,000 төгрөгийг Д.Ц гоос шилжүүлсэн авсан атлаа иргэн Г.Ц д "...хүүтэй мөнгө зээлчих, банк бус санхүүгийн байгууллагад хугацаатай хийсэн байгаа..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13,478,000 төгрөгийг залилсан болох нь:

       Төв аймгийн тойргийн нотариатч Д.Гиймаагийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн  бүртгэлийн 0171 дугаарт бүртгэлтэй итгэмжлэлд: Д.Б шүүгдэгч Л.Б  нарын хооронд “М т холбогдох орон сууцыг  чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн,

          Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргах үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг гардан авах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн буюу бүрэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах” хэргийн материалтай танилцах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх” эрхийг олгосон өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүчинтэйгээр олгосон,

              Уг 0171 дугаартай итгэмжлэлийг үндэслэн Л.Б  нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “орон сууц чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШЗ2021/13451 дугаартай шүүгчийн захирамжид “ 0171 дугаартай итгэмжлэлийг Д.Б аас авсан атлаа НЭ77020361 дугаарын регистртэй Ц  нэрээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн, мөн ямар үндэслэлээр орон сууц чөлөөлүүлэх тухай” шаардлага гаргаж байгаагаа нэхэмжлэлд тодорхой тусгаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй.” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хянан шийдвэрлэсэн бөгөөд 0171 дугаартай итгэмжлэлд олгогдсон эрхийн талаар дахиж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу хуульд зааснаар Д.Б аас Л.Б д олгосон итгэмжлэлд дурдагдсанаар нэхэмжлэгчийн эрхийг шүүхэд төлөөлөх эрхийг хэрэгжүүлээгүй, түүнд /олгосон итгэмжлэл дуусгавар болсон/ байна./1-р хх-31 тал/

                Гэтэл хуулиар олгогдоогүй эрхийг буюу иргэний нэхэмжлэгч Д.Ц той харилцаа тогтоож, түүнээс орон сууцны үнэ гэж Д.Ц гоос шаардаж,

              иргэний нэхэмжлэгч Д.Ц гийн...  Хаан банкны 5005554196 тоот дансаар 4.300.000 төгрөгийг мөн өдөр 5.000.000 төгрөгийг, 10 сарын 6-ны өдөр 12.000.000 төгрөгийг, 10 сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 11 сарын 10-ны өдөр үлдэгдэл 9.300.000 төгрөгийг /өмгөөлөгч Б д/ нийт 42.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр 10-ны хооронд сарын 5 удаагийн гүйлгээгээр /Д.Ц гийн хаан банкны депозит дансны хуулга хх-59-72.тал/ өөрийн Хаан банкны 5028374876 тоот дансаар шилжүүлэн авсан,

              Шилжиж орж ирсэн мөнгийг хохирогч Т.Б , Б.Ц  нарт тухайн цаг хугацаанд нь өгөлгүйгээр өөр зүйлд зарцуулж байсан, шилжиж ирсэн мөнгийг дундаас нь өөртөө хууль бус үйлдэл нь түүний Хаан банкны 5721455715, 5028374876 тоот дансны депозит хуулганд авагдсан баримтаар тогтоогджээ./1-р хх-44-50 тал/,

          Дээрх үйлдлээ нуух зорилгоор буюу байрны мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авснаас хойш 20 хоногийн дараа Т.Б , Б.Ц  нартай 1566 дугаартай зээлийн гэрээг Төв аймгийн тойргийн нотариатч Д.Гиймаагаар хийлгэсэн бөгөөд уг гэрээнд: “ 2021 оны 11 сарын 30-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатайгаар 14.500.000 төгрөгийг 0.3 хувийн хүүтэйгээр зээлсэн” гэх агуулгатайгаар хийсэн байна./1-р хх-32 тал/

          Л.Б  нь хохирогч Б.Ц , Т.Б нарын мөнгийг тогтоосон хугацаандаа өгөхгүй байсан тул хохирогч Б.Ц  Төв аймгийн Эвлэрүүлэн зуучлагчид 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хандсан боловч  Л.Б  дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай мэдэгдэл гарчээ. /1-р хх-35 тал/

         Улмаар Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж, залилуулсан гэх үйл баримтыг хохирогч Б.Ц гийн "Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд өмгөөлөгч хайж яваад Л.Б  гэх хүнтэй тааралдсан. Манай нөхөр Т.Б нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын тэнд цэргийн музейн хажууд байрлах 51-Б-86 тоот хоёр өрөөний байрны өмчлөлийн гэрчилгээтэй юм. Уг байранд хувьчлагдахаас нь өмнө өөр М гэх хүн амьдарч байсан тэгээд байраа чөлөөлүүлэх гээд шүүхэд хандах гээд өмгөөлөгч хайж явсан юм. Тэгээд Б  гэх хүнтэй уулзаад болсон асуудлыг ярихад би танайхыг өмгөөлье, танайх цэвэр ялна өмгөөллийн хөлсийг 500,000 төгрөгөөр тохирч эхний ээлжинд 250,000 төгрөгийг миний данс руу хийчих үлдсэн мөнгийг нь шүүхээр орсны дараа авъя гэж хэлсэн. Би тухайн өдрөө 250,000 төгрөгийг Л.Б-ийн ........... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд нотариатын газар луу нөхөр Т.Б , өмгөөлөгч гэх Л.Б  бид гурав итгэмжлэл хийлгэсэн. Өмгөөлөгч Л.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хэрэгтэй гээд 70,000 төгрөг мөн 458,000 төгрөгийг авч байсан 70,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 458,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 20 минутын үед данс руу нь хийж байсан. Тэгээд хэд хоногийн дараа өмгөөлөгч Л.Б  нь утсаар холбогдоод байраа суллаж өгөхгүй мөнгийг нь егье гэж байна шүүхээр орох юм бол олон жил шүүхдэлцэнэ хэл амтай тийм байраар яах юм бэ? мөнгийг нь өгье гэж байгаа дээр мөнгийг нь авчих гээд дахин дахин утасдаж яриад байсан би уг нь мөнгө хэрэггүй байраа л авмаар байна гэж удаа дараа хэлсэн. Тэгтэл чи мөнгийг нь авчих авсан мөнгөөрөө шинэ байр авчих гээд ятгасаар байгаад мөнгийг нь авахаар болоод нийт 42,500,000 төгрөгийг авахаар болсон юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сараас өмнө М ын эхнэр Ц гоос байрны мөнгө гэж 12,000,000 төгрөгийг Л.Б-ийн данс руу хийсэн байсан тэгээд Л.Б тэй уулзаад 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан үлдсэн хоёр сая төгрөгийг Л.Б  нь эгчид нь мөнгө хэрэгтэй байна 10 дугаар сар хүртэл 2 сая төгрөгийг нь хүүтэй зээлчих гэж хэлээд өгөөгүй юм. Дараа нь 2021 оны 10 сарын эхээр хээрийн сургалтаас бууж ирээд байж байтал Л.Б  нь залгаад нөгөө хүнээс 9,300,000 төгрөг орж ирлээ ирээд ав гэж хэлсэн тэгээд уг мөнгийг нөхөртэйгөө цуг очиж бэлнээр авсан тэгээд мөнгөө аваад гарсны дараа Л.Б  нь дахиж утас руу залгаад 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан би уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагад хугацаатай хийчихсэн юм би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд аваад егье нөхөртөө битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 27-ны өдрийн үеэр би өмгөөлөгч гэх Л.Б  рүү залгаад аваагүй мөнгөө асуухад банк бусад хугацаатай хийчихсэн хугацаа нь болохоор аваад өгье гээд өгөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Б  нь залгаад байрныхаа ордерын нэрийг Ц гийн нэр дээр шилжүүлчих мөнгө өгөөд дуусчихсан юм чинь намайг загнаад байна гээд хэлсэн тэгэхээр нь бид хоёр байрныхаа ордерыг Ц  гэх хүний нэр рүү шилжүүлсэн одоо нөхөр бид хоёр юу юу ч үгүй болоод хохироод байна. Тэгээд тэрнээс хойш Л.Б  рүү залгаад мөнгөө авъя гэж хэлэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлээд өгдөггүй байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.Б  та хоёр хүрээд ирээ би та хоёртой зээлийн гэрээ хийчихье гэрээ нь дуусахаас өмнө хорь хоногийн хугацаатай 0,3 хувийн хүүтэй гэрээ хийе гэж хэлсэн тэгээд бид гурав гэрээ хийсэн гэрээний хугацаа одоо дуусчихсан. Гэрээний хугацаа дуусаад мөнгөө өгөхгүй байхаар нь Төв аймгийн шүүхэд эвлэрүүлэн зуучлагчид хандаж хурал эхлээд талуудыг дуудаад хурлыг зөвшөөрч байна уу гээд Л.Б  нь би уг хурлыг зөвшөөрөхгүй байна би шүүх хуралд орлоо гээд болиулсан. Надад 14,500,000 төгрөгийн хохирол учраад байна.Би 42,000,000 төгрөг авахаас 29,300,000 төгрөг аваад байгаа одоо 12,700,000 төгрөг авах дутуу байгаа. Анх тус байранд шинээр ороход бүх айл 6,000,000 төгрөг шилжүүлж орохоор байсныгаа Ц гийнхоор төлүүлээд тэднийхийг оруулсан байсан ба энэ мөнгөнөөсөө 4,500,000 төгрөгийг нь оруулж тооцоод 47,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Уг нь бол итгэмжлэл хийж байрыг чинь чөлөөлүүлж өгөх ажлын хөлс гэж 250,000 төгрөг авсан, мөн тэмдэгтийн хураамж гэж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж 70,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлж байгаа учраас хэрэг болно гээд мөн дансаар 458,000 тегрег авсан байгаа. Нийт 778,000 төгрөг болж байна, ингээд өгөөгүй байгаа 12,700,000 төгрөг дээр нэмж 778,000 төгрөг нэмээд нийт 13,478,000 төгрөг нэхэмжилж байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16 хуудас/,

        Хохирогч Т.Б ийн: "Би 2021 оны 08 дугаар сард эхнэр Ц гийн хамт өмгөөлөгч хайж байгаад Төв аймгийн Нийгмийн даатгалын байранд өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулсан Б  гэх хүнтэй уулзаж болсон асуудал байрныхаа талаар ярьж хэлж туслалцаа хүссэн. Тэгээд тэр хүн би уг асуудлыг шийдэж өмгөөлж өгье гээд надтай итгэмжлэл хийсэн. Анх уулзаж ярилцахад 250.000 төгрөгийг өмгөөллийн мөнгөний урьдчилгаа мөнгө гээд авсан тухайн үед данс руу нь шилжүүлсэн. Тэгээд өмгөөлөгч Л.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөд хэрэгтэй гээд 70.000 төгрөг мөн 458.000 төгрөгийг авч байсан 70.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 458.000 төгрөгийг нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 20 минутын үед данс руу нь хийж байсан. Тэгээд хэд хоногийн дараа өмгөөлөгч Л.Б  нь утсаар холбогдоод ...байраа суллаж өгөхгүй мөнгийг нь өгье гэж байна шүүхээр орох юм бол олон жил шүүхдэлцэнэ хэл амтай тийм байраар яах юм бэ? Мөнгийг нь өгье гэж байгаа дээр мөнгийг нь авчих гээд дахин дахин утасдаж яриад байсан би уг нь мөнгө нь хэрэггүй байраа л авмаар байна гэж удаа дараа хэлсэн. Тэгтэл чи мөнгийг нь авчих авсан мөнгөөрөө шинэ байр авчих гээд ятгасаар байгаад мөнгийг нь авахаар болоод нийт 42.500.000 төгрөгийг авахаар болсон... Дараа нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хээрийн сургалтаас бууж ирээд байж байтал Л.Б  залгаад танайхны 9,300,000 төгрөг орж ирлээ ирээд ав гэж хэлсэн тэгээд уг мөнгийг эхнэртэй цуг очиж бэлнээр авсан тэгээд мөнгөө аваад хэд хоногийн дараа Л.Б тэй холбогдоод үлдсэн 12,000,000 төгрөгийг асуутал би уг мөнгийг банк бусад хийчихсэн байгаа 7 хоногийн дараа гаргаж өгье байрныхаа ордерыг та хоёр нөгөө хүн рүүгээ шилжүүлчхээд ир гээд тухайн үед өмгөөлөгчийн хэлснээр ордероо шилжүүлсэн. .. Тэгээд манай эхнэр Б тэй мөнгө авах талаасаа ширүүхэн уурлаад ярихад тэгвэл зээлийн гэрээ хийе гээд авах ёстой байсан 14.500.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай өгнө гээд зээлийн гэрээ хийсэн. Тэгээд одоо болтол мөнгө өгөхгүй бид хэдийг хохироож , одоо 13,478,000 төгрөг нэхэмжилж байна. " гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 2-р хх 137/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ц гийн: "Би 2021 оны 08 сард Т.Б гэх хүнээс 42 сая төгрөгөөр байр авахаар тохироод түүний өмгөөлөгч гэх Л.Баатар- Эрдэнэ гэх хүний дансанд эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 сая төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4 сая 300 мянган төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9 сая 700 мянган төгрөгийг шилжүүлж байр авахаар тохирсон мөнгөн дүнгээс илүү нэг сая төгрөг шилжүүлсэн байсан. Манай охин Номин Солонгос улсаас холбогдоод би танд илүү 1 сая төгрөг шилжүүлсэн шүү гэж хэлэхээр нь би Л.Б д илүү мөнгө шилжүүлсэн талаараа мэдсэн. Энэ 1 сая төгрөгнөөс гадна би Л.Б  гэх хүнд байр худалдан авах гэрээний мөнгө болох 500,000 төгрөг өгсөн. Надад чи төлөөд байраа шилжүүлээд аваа би чамд дараа нь буцаагаад өгнө гэж хэлээд одоо болтол өгөхгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/шүүгдэгч Л.Б-ийн иргэн Т.Б тай “орон сууцыг чөлөөлүүлэх” иргэний хэрэгт байгуулсан итгэмжлэл  /1-р хх 31/, шүүгдэгч Л.Б-ийн Т.Б , Б.Ц  нартай байгуулсан зээлийн гэрээ /1-р хх 32/, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /1-р хх 34/,  эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл /1-р хх 35/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/13451 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /1-р хх 39/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 40-41-р хуудас/, Л.Б-ийн дансны хуулга /1-р хх 44-46/ зэрэг бичгийн баримтуудаар Д.Б аас олгосон итгэмжлэлээр хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, итгэмжлэлээр олгогдоогүй зүйлийг дур мэдэн явуулж, иргэний нэхэмжлэгч Д.Ц гоос 43.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан нь,  

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.П ын хүсэлтээр "Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...нийгмийн даатгалын нөхөн даатгалд мөнгө хэрэгтэй болоод байна, нийгмийн даатгалын газар нь бид нартай буюу надтай дундын данстай байдаг юм миний данс руу хийчих..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.П ын дүү иргэн Н.А гаас Хаан банкны ........... тоот дансаар 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь:

Төв аймгийн Тойргийн нотариатчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0286 дугаартай итгэмжлэлд “ Н.П аас Л.Б д “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай, “ажиллаж байсан байдал тогтоолгох “ тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн нэхэмжлэл гаргах болон түүний хуульд заасан эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлэх эрхийг шүүхэд эдлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт цуглуулах, ...нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөх, нөхөн олговор шийдвэрлэх эвлэрэхийг 2 /хоёр/ жилийн хугацаатай олгогдсон байна.

Уг итгэмжлэлийн дагуу Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаасаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  нь “нэхэмжлэлээсээ татгалзсан “ тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 151/2022/00320 дугаартай “нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  шүүгчийн захирамж гарсан байна./1-р хх-141-143 тал/,

Л.Б  нь өөрийгөө Нийгмийн даатгалын байгууллагатай дундын данстай мэтээр ойлголт төрүүлж, өөрийн 5019409289 тоот дансаар “2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр буюу итгэмжлэл олгогдсон өдрөөс хойш 2 хоногийн дараа 0286 дугаартай итгэмжлэлд олгогдоогүй үндэслэлээр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан./1-р хх-139 тал/,

Энэ нь хохирогч Н.А гийн: “Би Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамтаар хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг ба 2021 оны 12 дугаар сарын эхээр Н.П  нь Төв аймаг ороод малчны зээл тогтоолгох гээд болохгүй байна харин Л.Баатар- Эрдэнэ гэх хүн бүтээгээд өгье гэсэн, уулзаад итгэмжлэх хийгээд үлдээсэн гэсэн тэгээд хэд хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумаас эгч Н.П  нь утсаар залгаад Л.Б  гэдэг хүн тэтгэвэр тогтоолгох ажил бүтэж байгаа 5 сая төгрөг шилжүүл гэж байна гэсэн би тэгэхээр нь он гарах гэж байна бүтэх юм уу тийм бол нийгмийн даатгалын дансанд шилжүүлэхгүй юм уу гэсэн чинь утсаа салгаад хэсэг байж байгаад П  эгч эргэж залгаад Л.Б  болохгүй миний хувийн дансанд шилжүүл эргээд мөнгөө авч чадахгүй хурдан шилжүүл гээд байна гэсэн тэгээд надад Л.Б  гэх хүний ........... дугаарын дансыг өгөөд тухайн дансанд нь би 5 сая төгрөгийг шилжүүлсэн юм... Одоо надад Л.Б  4,200,000 төгрөг болон Л.Б  худал яриад нааш цааш явсан зардал мөнгийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87-р хуудас/,

Хохирогч Н.П ын : “Би Төв аймгийн Өндөрширээт суманд нөхөр хүүхэд нарын хамтаар малчин хийж амьдардаг ба малчны тэтгэвэрт орох гэсэн чинь болохгүй байсан...Б  утсаар залгаад надаас нийгмийн даатгалын нөхөн даатгал мөнгө хэрэгтэй болоод байна 5,0 сая төгрөг хурдан шилжүүл гэсэн тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул Улаанбаатар хотод байдаг төрсөн дүү А  руу утсаар залгаж эгч нь тэтгэвэрт орох ажлаа хөөцөлдөж бичиг баримтаа аймгийн төвд Б  гэх хүнд өгсөн чинь нийгмийн даатгалын мөнгө гээд нэхээд байна 5,000,000 төгрөг гэнэ гээд тэгээд дүү А гаас 5 сая төгрөгийг зээлж Б  гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Б  гэх хүн  намайг тэтгэвэрт оруулж өгнө гэж тухайн 5 сая төгрөгийг авсан намайг тэтгэвэрт оруулж өгөхгүй надаас мөнгө авсан ажил бүтээж өгөхгүй залилж байгаа юм тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан... утсаар залгаад юу болж байгаа талаар асуухад хүлээж бай одоо бүтнэ болно гэж хэлж байсан мөн он гарах гэж байна он гараад нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа хүлээж бай гэж хэлж байсан тэгээд 2022 оны 03 дугаар сард над руу залгаад шүүх дээр нийгмийн даатгалаас шүүх хуралд суух гэж байна надад 5 сая төгрөг шилжүүлсэн ....Л.Б  нь би чиний нэхэмжлэгчээр өөрөө орно чи шүүх хуралд ороод хэрэггүй 5 сая төгрөгийн талаар шүүх хурал дээр ярьж болохгүй шүү гээд надаас олон өдөр гуйгаад байсан. Би шүүх хуралд ороод нэг ч үг хэлж чадаагүй. Би тухайн шүүхээс гарсан шийдвэрийг албан ёсоор бичгээр аваагүй, Шүүх хуралд сууж байх үед Санжаа бид хоёрын хамтран амьдарсан жилийг шүүх тогтоогоогүй. Л.Б  гэх хүн нь тухайн 5 сая төгрөгийг Нийгмийн даатгал болон бид хоёрын дундын дансанд байгаа гэж хэлээд байхаар нь та тэгвэл тэр мөнгөө данснаас нь гаргаад өгөөч гэхэд  миний ард бас нэг Нийгмийн даатгалд ажилладаг хүн байгаа давхар хүн чирэх гээд байна тэгэхээр чиний мөнгө бүүр олдохгүй шүү гэж хэлсэн.

   Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90, 102-103, 2-р хх 140/,

Гэрч Т.Ч ийн өгсөн: “Үгүй энэ хүний малчны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй харин малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулинд хамрагдах хүсэлтээ Өндөрширээт сумын Нийгмийн Даатгалын байцаагчид холбогдох материалаа бүрдүүлж гаргасан байдаг. Үүний дагуу хүсэлтийг нь хүлээн авч холбогдох баримт бичгийг нь нягтлан шалгаж тус хүн 9 жил 6 сарыг нөхөн тооцуулахаар 4.788.000 төгрөг төлүүлэхээр тооцоолж хэлтсийн сум хариуцсан байцаагч мэдээллийн санд оруулсан байсан. Тус хуулийн үйлчлэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул тухайн иргэнд дээрх шимтгэлийг ондоо багтаан төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүйгээр хуулийн хугацаандаа дууссан. Н.П ын хувьд тухайн тооцооллоор тогтоогдсон 4,788,000 төгрөгийг хуулийн хүчин төгөлдөр хугацаанд Нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд ажилласан жил нь баталгаажиж тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөл нь хангагдах байсан. Гэхдээ ажилласан хугацааны бичиг баримт нь зөрчилтэй байсан тул шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгохоор байсан. Тэгэхээр тус мөнгийг төлснөөр шууд тэтгэврийн харилцаа нь үүсэх боломжгүй байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110-р хуудас/,

Н.А гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 138-138/,

Н.П ын гаргасан “Б  гэх хүнд залилуулчихлаа” гэх гомдол мэдээллийг хуулийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх 80-81/, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №151/ШШ2022/00320 дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /1-р хх 141-143/,

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №151/ШШ2022/00261 дугаартай шийдвэр /1-р хх 144-147/ болон өөрийн Хаан банкны дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залиласан нь,

 

Мөн үргэлжилсэн үйлдээр иргэн Н.Г ын хүсэлтээр "Малчны тэтгэвэр тогтоолгохоор иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...малчны нийгмийн даатгалын нөхөн даатгал сунгагдана, нөхөн даатгалд тушаана" гэж хуурч, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Г ын эхнэр иргэн Д.Б гаас Хаан банкны ................... тоот дансаар 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Төв аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 0272 дугаартай итгэмжлэлд " Н.Г аас Л.Б д "Ажиллаж байсан байдал тогтоолгох болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хуульд заасан эрх үүргийг эдлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаатай олгогдсон байна. /1-р хх-18 тал/,

 Шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд шүүхэд төлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал /ажлын хөлс 200.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 140.000 төгрөг гээд нийт 350.000 төгрөгийг авчээ.

   Итгэмжлэл олгогдсоны дараа хохирогчийн эхнэр Б.Б гаас нөхөн даатгалд тушаана гэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр өөрийн Хаан банкны ...тоот дансаар шилжүүлэн авсан байна. /0272/ дугаартай итгэмжлэлд олгогдсон эрхээс өөр зүйлийг шаардаж авсан/,

  Хохирогч Д.Б ийн “Л.Б д залилуулсан” гэх гомдол мэдээллийг гаргасан гомдол /1-р хх-250 тал/ гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад,

 Хохирогч Д.Б гийн: “Манай нөхөр Н.Г  нь малчнаар тэтгэвэрт гарах гээд холбогдох бичиг баримтаа цуглуулаад 2021 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нийгмийн даатгалын байрны урд байх хуучин "Манзушир" гэх газарт байрлах Нотариатын газар ороод..... өмгөөлөгч гэх Б  гэх хүн байдаг шүү дээ та тэр хүнээс асууж болох байхаа гэхээр нь Б  гэх хүний өрөөнд орсон чинь Б  гэх хүн за та нар ямар ажлаар яваа юм гэхээр нь тэтгэвэрт орох санаатай яваа талаар хэлсэн чинь Б  за би наад асуудлыг чинь шийдэж өгнө ажлын хөлс 200 мянган төгрөг шүүхэд тэмдэгтийн хураамж гэх 140 мянган төгрөг гээд тухайн үедээ бэлнээр 350 мянган төгрөг өгсөн. Тухайн үед 15 жил ажилласан малчдыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тэтгэвэрт гарах тухай хууль байсан ба тэр хугацаанд нь Б  гэх хүн манай нөхрийг тэтгэвэрт оруулж чадаагүй ба дээрх хуулийн талаар би Төв аймгийн Нийгмийн даатгал дээр очиж хариуцсан хүнээс нь асууж байж мэдээд Баатар- Эрдэнэ гэх хүнтэй уулзаж одоо нөхөн төлөлт хийгээд хэрэггүй гэж Төв аймгийн нийгмийн даатгалын газрын ажилтан хэлсэн одоо өнгөрсөн тэтгэвэр тогтоолгох худлаа болсон байхаа гэж хэлсэн чинь Б  гэх хүн нөхөн төлөлт хойшилж магадгүй болсон байна нийгмийн даатгалд өгөх 750 мянган төгрөгийн нөхөн төлөлт хийх хэрэгтэй байна гэж над руу болон манай нөхөр лүү залгаад мөн уулзаад та нар хийчихгүй дээ хийсэн бол болох юм гээд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн эзэмшлийн Хаан банкны ................... дугаартай дансаар Б-ийн данс уруу 750 мянган төгрөг утга хэсэгт нь Г  гэж бичээд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Б  гэх хүнтэй утсаар холбогдож нөхөн төлөлт дууссан юм чинь мөнгөө авах гэсэн юм гэхэд за удахгүй өгнө гэж явсаар байгаад одоог хүртэл өгөөгүй. За тэгээд шүүх хурал 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болоод манай нөхөр Г  тэтгэвэрт орж чадаагүй....Сүүлд авсан 750.00 төгрөг хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна.” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 4-5-р хуудас/,

Хохирогч Н.Г ын: “Малчны тэтгэвэрт орох гэж хөөцөлдөж яваад 2021 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нийгмийн даатгалын байрны урд тэнд өмгөөлөгч хийдэг гэх хүн байгаа гэхээр нь зөвлөгөө авах санаатай эхнэрийн хамт Б  гэх хүн дээр яваад орсон... манай эхнэр өөрт байсан 350 мянган төгрөг шилжүүлэн өгөөд бид хоёр явсан. Нийгмийн даатгалын газраас малчны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж тэтгэвэрт гарах тухай хууль нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох талаар мэдээлэл өгсөн тэгээд Б  гэх хүнд 31-ний өдрөөс өмнө шүүхэд миний материалыг өгөхгүй бол дуусгавар болох гээд байна гэж хэлж байсан боловч та нараас гадна зөндөө малчин хүн тэтгэвэрт орж чадахгүй болоод байгаа учир энэ асуудал хойшилно гэж хэлээд байсан тэгээд он гараад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нь дууссан. Тэгээд Б  гэх хүнтэй уулзахаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээр нь очсон чинь өрөөндөө байсан тэгээд орсон чинь нийгмийн даатгалын нөхөн төлбөрт 750 мянган төгрөг өгнө тэр мөнгийг та хоёр өгчихгүй яасан юм бэ тэтгэвэрт орох асуудал чинь бүтэх гээд байна гэж хэлэхээр нь өгсөн....шүүх хуралд та нар орох хэрэггүй гэж Б  нь хэлсэн ба тухайн хурлаар би тэтгэвэрт орж чадаагүй.

Б  гуай 2023 оны 06 дугаар сард миний 750.000 төгрөгийг өгч хохирлоо барагдуулсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 8-9, 134/, 

 Д.Б гийн “Л.Б  гэх хүнд залилуулсан” гэх гомдол мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан баримт /1-р хх 250/, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №151/ШШ2022/00211 дугаартай шийдвэр /2-р хх 14-17/, Н.Г тай “ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох” иргэний хэрэгт байгуулсан итгэмжлэл /2-р хх 18/,

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №04 дугаартай “Лувсанхайдавын Б  2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээтэй байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг болон Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтын журамд зааснаар анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтад оролцож байгаагүй учраас тэрээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрүүлэн зуучлал хийх эрхгүй болно.” гэх албан бичиг /2-р хх 48/  зэрэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хохирогчийн итгэмжлэлд олгогдоогүй зүйлийг шаардаж 750.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө", Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус хуульчилсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

 

Шүүгдэгч Л.Б  нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан бусдад өөрийгөө хуулийн мэдлэгтэй /өмгөөлөгч/гэсэн итгэл төрүүлэн тэдний шүүхийн байгууллагад хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгыг нь ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулж,

хохирогч Т.Б т 13.478.000 төгрөгийн, хохирогч Н.П д 4.200.000 төгрөгийн, хохирогч Н.Г т 750.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг шинжийг хангажээ.

 

Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул шүүгдэгч Л.Б-ийг “ үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч буюу өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд шүүх гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт шүүгдэгч Л.Б  нь хохирогч нартай “иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх” итгэмжлэл хийгдсэн, эрх зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрөө авсан байдаг боловч хохирогч нараас итгэмжлэлд олгогдоогүй зүйл шаардсан,

          Олгогдсон итгэмжлэлийн хүрээнээс хальсан үйлдэл явуулж, хохирогч Т.Б , Б.Ц  нарын 2021 оны 08 дугаар сарын 19-нд итгэмжлэлээр олгогдсон шүүхэд төлөөлөх эрх нь түүний хуульд заасан үндсэн чиг үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүйн улмаас 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШЗ2021/13451 дугаартай шүүгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамж гарснаар дуусгавар болсон байхад итгэмжлэл олгосон хохирогч Д.Б т мэдэгдээгүй, итгэмжлэлд хамааралгүй этгээд болох Д.Ц д өөрийгөө Д.Б Б.Ц  нарын өмгөөлөгч мэтээр бусдад итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар өөрийн дансаар бусдын эд хөрөнгийг авч, эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор өөртөө ашиглаж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ хэрэгцээнд зарцуулсан үйл баримт нь хэрэгт баримтаар нотлогдсон байна./түүний Хаан банкны 5721455715, 5025374876 тоот дансны депозит хуулгаар/

          Түүнчлэн хохирогч Н.Г ын 0272 дугаартай ”ажилласан байдал тогтоолгох болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох” тухай итгэмжлэлд,

           хохирогч Н.П ын 0286 дугаартай “хамтын амьдралтай байсныг тогтоолгох болон ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай  итгэмжлэлд тус тус олгогдоогүй буюу түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар /нийгмийн даатгалын байгууллагатай дундын данстай, нийгмийн даатгалын шимтгэлд хамааруулж улмаар малчны тэтгэвэр тогтоож өгнө гэх мэтээр/  эзэмшигч өмчлөгчдийг төөрөгдүүлсний улмаас тэдний эд хөрөнгийг өөртөө авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлүүд бөгөөд Л.Б-ийн бусдын эд хөрөнгийг өөртөө авсан үйлдэл хохирогч нарт учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Л.Б  нь “Залилах” гэмт хэргийн хохирогч нарт өөрийгөө хуульч, өмгөөлөгч /шүүхэд ажилладаг, иргэний шүүх хуралд оролцсон байдал, шүүхэд орж байгаа байдлууд нь/ гэсэн итгэл төрүүлсний улмаас хохирогч нар төөрөлдөж энэ гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болсон байна.

 

              Хэрэгт авагдсан баримтаар Л.Б  нь мэргэжлийн хууль, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд хохирогч нарын “Эрх зүйн туслалцаа авч өөрийн хуульд зааснаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх, шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” гэсэн хүсэл зорилгыг ашиглаж, өөрийгөө мэргэжлийн хуульч, өмгөөлөгч гэж итгүүлэн тэдний шүүхээр зөрчигдсөн эрхийг сэргээлгэх эрхийг итгэмжлэлээр шүүхэд төлөөлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль  болон хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох холбогдох журам”-д заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас хохирогч Н.Г , Х.П  нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд хамрагдах эрх нь зөрчигдсөн байна.

             

              Хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд зааснаар дээрх хуульд хамрагдах буюу даатгалын шимтгэлийг нөхөн төлж дээрх хуульд хамрагдах хүсэлтээ өөрсдийн оршин суудаг сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдох материалаа бүрдүүлэн өгснөөр Нийгмийн даатгалын байцаагч холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж тухайн хүнд нөхөн /хэдэн жил, сар, өдөр/ тооцож, нөхөн тооцуулахад гарах мөнгөн дүнг /төлбөрийг/ тооцоолж, уг төлбөрийг хуулийн үйлчлэлийн хугацаанд төлснөөр мэдээллийн санд оруулахаар хуульчлагдсан. 

              Хэрэгт авагдсан баримтаар Н.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдөр дээрх хуулийн хугацаанд хамрагдах хүсэлтэй байгаа талаар,

              Хохирогч Н.П  нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд буюу хууль үйлчлэх цаг хугацаанд /хугацаа нь 2022 оны  12 дугаар сарын 31-ний өдөр дуусах хэрэгт Н.Г  бүр сануулж байсан./ хуульд хамрагдах эрх зүйн байдлаа дээрдүүлэх зөвлөгөө авч, Л.Б д /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр /дүү А  /-аас 5,000.000 төгрөгийг Л.Б-ийн хаан банкны ........... тоот дансанд шилжүүлсэн байхад Нийгмийн даатгалын байцаагчид баримтыг өгч тооцуулалгүй өөртөө зарцуулсан байдаг ба,

              гэрч Т.Ганзоригийн өгсөн: “ Н.П  нь ..нийгмийн даатгалын байцаагчид холбогдох баримтаа хуулийн цаг хугацаанд нь өгсөн бол 9 жил 6 сарыг нөхөн тооцуулахаар 4.788.000 төгрөг төлүүлэхээр мэдээллийн санд орсон бөгөөд хуулийн хугацаанд төлөгдөөгүйгээс ажилласан жил нь баталгаажиж тэтгэвэр тогтоолгох болзол нь хангагдах байсан... Нийгмийн даатгал нь Улсын байгууллага тул ямар ч иргэнтэй холбогдолтой дундын данс байх боломжгүй” талаар мэдүүлсэн нь шүүгдэгч Л.Б  нь хохирогч Н.П , Н.Г  нарт  хууль зүйн үндэслэл бүхий эрх зүйн зөвлөгөө өгөөгүй, хуулийн цаг хугацаа хамрагдах хугацаанд нь Н.П ын ажилласан жилийг нөхөн тооцуулах хүсэлт холбогдох баримт бичгийг нь холбогдох байгууллага буюу Нийгмийн даатгалын байцаагчид хүргүүлээгүйн улмаас хохирогч Н.Г , Н.П  нарын Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигджээ.

 

              Түүнчлэн хохирогч Н.Г  нь хуулийн үйлчлэх хугацаа дууссан талаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр түүний ажлын өрөөнд уулзалт хийх явцад “асуудал чинь бүтэх гээд байна “ гээд 750.000 төгрөгийг түүний эхнэрийн дансаар  авсан нь шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь анхнаасаа хохирогч Н.П , Н.Г  нарт итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар тэдний эд хөрөнгийг /мөнгийг/ авч хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох гэсэн зорилготойгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

         

   Гурав. Хохирол, хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байна.

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно”,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт болон талууд маргаагүй тул дараах зардлыг гаргасан үүнд:

Шүүгдэгч Л.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас:

Хохирогч Т.Б т 13.487.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Ц  нь 2021 оны 11 сарын 10-нд Л.Б д “байрны үнэ болох 43.000.000 төгрөгийг” шилжүүлэн авч төлбөр дууссан байхад,

Иргэний нэхэмжлэгчээс өмгөөлөгч Л.Б д байрны үнэ” гэсэн агуулгатайгаар түүний дансанд шилжүүлж дууссан байхад тухайн цаг хугацаанд нь хохирогч Т.Б т өгөөгүй эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр /өөр зүйлд хэрэглэсэн, дутуу төлсөн/ өөртөө авсан бөгөөд энэ хугацаанд хохирогч Т.Б ,Б.Ц  нар нь Иргэний Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч болон Цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хохирогчид чирэгдэл үүссэн байна.

   Улмаар хохирогч Т.Б нь  Л.Б-ийн залилж түүний эзэмших эрхэд халдан өөртөө авсан 13.487.000 төгрөгийг цаг тухайн үед нь хохирогчид өгөөгүйн улмаас хохирогч Т.Б нь цалингийн зээл авах шаардлагагүй байсан бөгөөд уг асуудлыг улмаас санхүүгийн хүндрэлд орж /хүүхдийн сургалтын төлөх/ 9.200.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь хэрэгт /хаан банкны ..албан бичигт/ баримтаар авагдсан  тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан 13.487.000 төгрөгийг шууд хохирол гэж,

гэмт хэргийн хохирол, хор уршигийг хохирогч Т.Б ийн авсан цалингийн зээл буюу 9.200.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Л.Б эс нийт 22.687.000  төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б т олгохоор,

иргэний нэхэмжлэгч Д.Ц д гэмт хэргийн улмаас 1.500.000 төгрөгийн шууд хохирол үүссэн бөгөөд хохирлоос үүссэн хор уршиг болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирсэн, явсан замын зардал болон бусад хохирол 1.500.000 төгрөгийг хор уршиг гэж тодорхойлж нийт 3.000.000  төгрөгийг  шүүгдэгч Л.Б эс гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Д.Ц д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Л.Б , өмгөөлөгч нар нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж шүүгдэгч Л.Б  нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлоос иргэний нэхэмжлэгч Д.Ц д 1.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Б т 10.500.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн тул,

Шүүгдэгч Л.Б эс 12.187.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б т, 1.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ц  нарт тус тус олгох нь зүйтэй байна. 

 

   Шүүгдэгч Л.Б  нь хохирогч Д.Б д 750.000 төгрөг, Н.П д 4.200.000 төгрөгийг төлсөн, хохирогч нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

   Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг оршин суух газрын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Улсын яллагч хохирол төлөгдсөн гэж байна хохирол бүрэн төлөгдөөгүй. Миний үйлчлүүлэгч нарт хохирлын 45 орчим хувийг төлсөн. Үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлөөгүй байдлыг харгалзаж үзнэ үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр оролцдог ахин хэн нэгнийг хохироох магадлалтай тул тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч С.Мөнхтулгаас: “Эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хуулийн гол зорилго нийгэмшүүлэх, цээрлүүлэх, хамгийн гол зорилго нь зөрчигдсөн эрх сэргээх байдаг. Тодорхой хэмжээгээр хохирол төлбөр тодорхой хэмжээгээр төлөгдсөн. Торгуулийн ял оногдуулах боломжтой. Хувийн байдлын тухай нөхөртэйгөө хамт байдаг нөхөр эрүүл мэндийн байдлын тухайд асаргаа шаарддаг. Насны байдал эрүүл мэндийн байдал харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү. Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь тодорхой эрхтэй этгээд дээр яригдана. Гэм буруугаа ухамсарлаж байгаа тул ахин ийм хэрэг үйлдэхгүй. Нэмэгдэл ял оногдуулах зохимжгүй байна. Хохирол төлөөд байгаа төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан 1.500 нэгжээр торгож өгнө үү. Үндсэн хохирлыг 6 сарын хугацаанд төлнө, хор уршгийг 12 сарын хугацаад төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж,

Шүүгдэгч Л.Б : “Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Л.Б  нь ам  бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 27-р байрны 9 тоотод оршин суух хаягтай,  Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 27-р байрны талд 6 тоотод бүртгэлтэй эд хөрөнгөтэй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар ял шалгах хуудас /2-р хх 189/, шийтгэх тогтоолуудын хуулбар/2-р хх 191-201/-аар тогтоогдсон. Одоо 67 настай, эмэгтэй гэх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /өөрөө 67 настай, гэр бүлийн хүн болох нөхөр нь хүнд өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх/ шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан,

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

   Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

  

   Шүүгдэгч Л.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өндөр настай, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч,

Иргэний нэхэмжлэгч Д.Ц гийн 1.500.000 төгрөгийн хохирлыг 1 /нэг сарын хугацаанд,

Хохирогч Т.Б ийн 12.187.000 төгрөгийн хохирлыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус төлж арилгах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсан болно.

 

   Эрүүгийн 2234001500097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Лувсанхайдавын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б д оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Л.Б д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б эс 12.187.000 /арван хоёр сая нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б т, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ц д тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б  нь гэмт хэргийн хор уршигийг буюу 12.178.000 төгрөгийн хохирлыг 6 /зургаан/ сарын дотор хохирогч Д.Б т арилгах/төлөх/,

1.500.000 төгрөгийн хохирлыг 1 /нэг/ сарын дотор иргэний нэхэмжлэгч Д.Ц д арилгах /төлөх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй,  хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

                                                                                                

 8.Эрүүгийн 2234001500097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Б т 10.500.000 төгрөгийг, хохирогч Н.П т 4.200.000 төгрөгийг, хохирогч Д.Б д 750.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ц д 1.500.000 төгрөгийг тус тус төлсөнг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүйг тус тус дурдсугай.

 

  9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ