Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2021/1221/Э |
Дугаар | 2023/ШЦТ/03 |
Огноо | 2022-12-21 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Шүүгдэгч Ю.Э*******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хан-Уул прокурорын газраас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010 02212 0165 дугаартай хэрэг дээр эрүүгийн 2208 0074 0664 дугаартай хэргийг нэмж нэгтгэн шүүх 2022 оны 7 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, нас 3*, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 14 дүгээр хороо *******, 12 дугаар байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлснийг хүчингүй болгож, 640 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *******, ******* овогтой *******-ийн *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73.772.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй......” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /1хх-17-18/, гэрч *******-ийн өгсөн мэдүүлэг /1хх-31-32/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /1хх-17/, хохирогч ********-ын өгсөн мэдүүлэг /2хх-1/, *******-ын “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-14/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /2хх-84-85/, *******-гийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-108/, хохирогч *******-гийн өгсөн мэдүүлэг /2хх-197/, гэрч *******-ийн өгсөн мэдүүлэг /2хх-198/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /2хх-221-242/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /3хх-96-97/, гэрч *******-ын өгсөн мэдүүлэг /3хх-98/, *******-ын “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-110/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-111-120/, хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /3хх-214/, *******-ын “Хаан” банкны харилцах дансны хуулга /3хх-208/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /4хх-32/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /4хх-38/, хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /4хх-44/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /4хх-49-50/, хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /4хх-56-57/, гэрч *******-ийн өгсөн мэдүүлэг /4хх-70-71/, ********-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-101-108/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /4хх-167-168/, гэрч *******-н өгсөн мэдүүлэг /4хх-172/, “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-77-78/, хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /4хх-211/, *******-ын “Хаан” банкны харилцах дансны хуулга /4хх-201/, *******-ын “Голомт” банкны харилцах дансны хуулга /4хх-202-205/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /5хх-23/, *******-ын “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-26/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /5хх-59-60/, гэрч *******-ийн өгсөн мэдүүлэг /5хх-76/, гэрч *******-ын өгсөн мэдүүлэг /5хх-76/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-88/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансны хуулга /5хх-97/, хохиогч *******-ийн өгсөн мэдүүлэг /6хх-209-210/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-217-227/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-81-88/, хохирогч *******-ийн өгсөн мэдүүлэг /6хх-108, 111/, *******-гийн “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-103/, *******-гийн “Голомт” банкны харилцах дансы хуулга /6хх-104/, хохирогч *******-ны өгсөн мэдүүлэг /6хх-138-139/, хохирогч *******-ын өгсөн мэдүүлэг /6хх-143/, гэрч *******-ийн өгсөн мэдүүлэг /6хх-145/, *******-ийн “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-150-154/, *******-ны “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-156-157/, *******-ын “Хаан” банкны харилцах дансы хуулга /6хх-158/, хохирогч *******-ийн гаргасан тайлбар /5хх-158/, *******-д хохирол төлбөр төлсөн тухай баримт /5хх-168/, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /5хх-170/, хохирогч *******-д хохирол төлбөр төлсөн тухай баримт /5хх-177/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн тухай баримтууд, захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ бүхий 26 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73.772.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр *******-ыг “Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя, арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 50063607** дугаарын данс руу шилжүүлэн авч, *******-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ын өгсөн: “...*******-тэй ярилцахад өөрийгөө “Петровис” ХХК-нд ажилладаг, түлшнийхээ оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1000 тонн төмөр авна, өнөө маргаашгүй авна бэлэн болсон байгаа, надад 3 шланз байгаа тэр автомашинаар арматурын төмөр ачуулаад ирнэ, та надад урьдчилгаа 25.000.000 төгрөг өгчих, 20.000.000 төгрөгийг нь нэг хүнд өгнө, 5.000.000 төгрөгийг нь тээврийн зардалд өгнө” гэхээр нь ярьсан үгэнд нь итгэж, найз *******-аас 25.000.000 төгрөг асууж, ******* гэх хүний өгсөн “Хаан” банкны 50063607** тоот дансанд шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******-ийн өгсөн: “...Отгоо ахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрт бартераар арматурын төмөр олох хүн байна” гэхэд Отгоо ах “тэгвэл наад хүнтэй чинь уулзъя” гэсэн. Тэгэхээр нь бид нар хоорондоо холбогдож байгаад уулзахаар болж “Хөсөг” Трейд ХХК-ны гадаа уулзаж, *******, ******* ах хоёр арматурын төмөрний талаар наймаагаа ярьж байгаад салаад явсан...Тэрнээс хойш 2 хоногийн дараа над уруу Отгоо ах яриад “нөгөө ******* рүү арматурын төмөрний урьдчилгаа гэж 25.000.000 төгрөг шилжүүлсэн чинь арматурын төмөр нь Дарханаас ирдэггүй” гэхээр нь “бараагаа хараагүй байж яагаад мөнгө өгсөн юм бэ” гээд ******* рүү залгаад “мөнгө төгрөгийг нь авчихаад арматурын төмрийг нь яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэхэд ******* нь “Дархан-Уул аймагт арматурын төмрийг ачуулах гээд байна, нэг хүн ирээд гарын үсэг зурах юм бол манай 2 автомашин ачих гээд бэлэн зогсож байна” гэсэн. Тэрнээс хойш гар утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,
*******-ийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 50990121** данснаас 25.000.000 төгрөгийг “otgonbataas, armaturiin une 991184**” гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байна...”/1хх-17/ зэрэг болно.
2. Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******-ыг “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.000.000 төгрөгийг өөрийн 50063607** дугаарын данс уруу шилжүүлэн авч, *******-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ын өгсөн: “...Би сая хөдөө орон нутагт өвс нийлүүлэх тендерт оролцоод Баянхонгор аймаг уруу өвс нийлүүлэх тендер авсан юм. Тэгээд өвсөө Баян-Өлгий аймгийн “Ногоон нуур” сумаас Баянхонгор сумын Онцгой байдлын газарт нийлүүлэх болсон юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгаас өвс татахад унаа хэрэгтэй болсон ба хөлсөлнө гээд өөрийн “*******” гэсэн фэйсбүүк хаягаас зар оруулсан. Удалгүй 981184** гэсэн дугаараас иргэн ******* “миний унаа буюу том машин Ховд аймгийн Хөшөөт суманд байгаа ба тэр машиныг аваад жолооч олоод өвсөө ачаад Улаанбаатар хотод машин аваад ирнэ” гэхээр нь би тэр хүнд хандан “надад жолооч олдохгүй та өөрөө зохицуул” гэж хэлсэн. Тэгээд байж байхад тэр дахиад гар утаснаасаа залгаад “би жолооч олчихлоо урьдчилгаа буюу түлшний 2.000.000 төгрөг шилжүүлчих манай жолооч яваад очно” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нийт 4.000.000 төгрөгөөр тохироод би урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 51310289** дугаарын данснаас иргэн *******-ийн *******-гийн 50063607** дугаарын данс уруу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* дахиж гар утас уруу залгаад “энд бас нэг том машин байна ханиндаа яваад очье, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн данснаасаа *******-ийн данс уруу шилжүүлсэн. Энэнээс хойш машин ирэхгүй 3 хоног болохоор нь *******-ийн гар утас уруу залгаад “машин яагаад ирэхгүй байна” гэхэд “машин очиж байгаа, замдаа жаахан саатсан юм шиг байна, маргааш машин очихгүй бол мөнгийг чинь эргүүлээд шилжүүлнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-1/,
*******-ын эзэмшлийн “Хаан” банкны 51310289** дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50063607** дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa yridchilgaa” гэсэн утгаар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 50063607** дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa yridchilgaa” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна...”/2хх-14/ зэрэг болно.
3. Шүүгдэгч ******* нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******-д “арматур зээлээр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар *******-ийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын “Хаан” банкны салбараас 500693607** дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, *******-д 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******-тэй “барилгын арматур зээлээр олдох уу” гэж утсаар ярилцахад “Багануур дүүрэгт манай найз ******* нь арматурын үйлдвэртэй дүү нь өөрийн компаний нэр дээр 1 сарын хугацаатай авч өгье” гэж байсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орой над уруу залгаад “бичиг баримт бүрдүүлэхэд 700.000 төгрөг хэрэгтэй байна яаралтай шилжүүлчих” гэхээр нь би 700.000 төгрөгийн 350.000 төгрөгийг нь өөрийн “Голомт” банкны 19051348** тоот данснаас *******-ийн 50063607** тоот данс уруу шилжүүлж, үлдсэн 350.000 төгрөгийг хүний дансаар шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “над уруу өглөөний 09 цагаас өмнө 6.000.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд тэр хүнийхээ данснаас *******-ийн 50063607** тоот данс уруу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш холбогдоход арматур ачуулаагүй юм. Мөн би Багануур дүүрэгт очиж асуухад ******* гэх нэртэй захирал огт байхгүй гэсэн юм. Тэгээд *******-тэй ярихад “та буруу сонссон байна, би удахгүй аваачиж өгнө. Одоо арматур ачиж байна” гэх зэргээр удаагаад байгаа юм...” гэх мэдүүлэг /2хх-84-85/,
Шүүгдэгч *******-гийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын харилцах дансны хуулга “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 59250420** данснаас 350.000 төгрөгийг “*******” гэсэн утгаар, 190513484** дугаарын данснаас 350.000 төгрөгийг “150000 *******” гэсэн утгаар, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 502119374** дугаарын данснаас 6.000.000 төгрөгийг “Арматур урьдчилгаа *******” гэсэн утгаар шилжүүлсэн байна...”/2хх-108/ зэрэг болно.
4. Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны 302 тоотод *******-ийн хүү *******-ийг Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, 2.450.000 төгрөг шилжүүлэн авч *******-д 2.450.00 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын дундуур би ******* гэгчээр өөрийн хүү *******-ийг Дотоод хэргийн их сургуульд оруулахаар ярилцаж тохиролцсон. Учир нь манай хүү уг сургуулийн оноогоороо тэнцсэн боловч өндрөөрөө хасагдсан юм. Тэгээд ******* нь “манай хүүг Дотоод хэргийн их сургуульд оруулаад өгье” гэж над уруу ярьсан. Тэгээд би түүнтэй Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин”-ын замын харалдаа машин дотор уулзаж ярилцсан. Тухайн үед эхний ээлжинд сургалтын төлбөрийг нь өгчих гэж ярьж байсан. Тэгээд би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр сургалтын төлбөр болох 1.500.000 төгрөгийг..., 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ****** хүүхдийн чинь сургуульд оруулахад хэрэгцээтэй юм байна 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь би Баянгол дүүргийн *** дугаар хороо, 27 дугаар байр *** тоот гэртээ байхдаа өөрийн 55010021** гэсэн данснаас ****** гэгчийн 50063607** гэсэн данс уруу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөдөө хээр байна дугуй хагарчихлаа 50.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь...мобайл банкаар 50.000 төгрөг шилжүүлсэн...2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ****** нь надад танай хүүхдийн сургуульд орох нь одоо бүртгэж байна. Ерөнхий газраас зөвшөөрөл ороод ирвэл болох гээд байна. Сургууль нь оюутнуудаа аваад хээрийн сургалтад яваагүй учраас хээрийн сургалтад явсан болгох хэрэгтэй байна 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байр 305 тоот гэртээ байхдаа өөрийн 55010021** гэсэн данснаас ****** гэгчийн 50063607** гэсэн данс уруу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн...2020 оны 9 дүгээр сарын сүүлээр хэзээ гэдгийн нь сайн санахгүй байна. ****** нь сургуулийн хувцасны мөнгө гэж надаас 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь би тухайн үедээ хөдөө Өвөрхангай аймагт байсан тул өөрийн хүү ****** -д найз ****** -ийн дансаар 300.000 төгрөг шилжүүлэн тухайн үед манай хүү Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх АТМ-аас ****** гэгчийн 50063607** гэсэн данс уруу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ****** нь надтай холбоотой байсан удахгүй бүтнэ гэж хэлж байсан боловч сургуулийн эхний смистерийн хичээл дууссан. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын сүүлээс өөрийн өгсөн мөнгийг нэхэхэд утсаа авахаа больсон... Надад нийт 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан...“ гэх мэдүүлэг /2хх-197/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****** -ийн өгсөн: “...Энэ хугацаанд би ****** гэх хүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Тухайн хүн намайг нэг удаа Дотоод хэргийн сургуулийн гадаа аваачаад “би хүнтэй уулзана” гээд намайг гадаа нь орхиод өөрөө уулзаад гарч ирэхдээ “надад болчихлоо” гэхээс өөр зүйл хэлээгүй. Харин түүнээс хойш надтай уулзахдаа миний бичиг баримтыг бүрдүүлж байгаа, хөөцөлдөж байгаа гэдэг байсан. Мөн сүүлд надаас миний хувцасны размерыг асууж байсан. Тэгээд байж байтал 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж над уруу 300.000 төгрөгийг хүний дансаар шилжүүлнэ,****** -ийн данс уруу хий гэхээр нь би тухайн өдрөө ****** гэгчийн 50063607** гэсэн данс уруу Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “ТБД андууд”-ын АТМ-аар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-198/,
Шүүгдэгч ****** -ийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 55010021** данснаас 1.500.000 төгрөгийг “ ****** ” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 55010021** дугаарын данснаас 300.000 төгрөгийг “****** ” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 55010021** дугаарын данснаас 50.000 төгрөгийг “****** ” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг “****** ” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр 13-ны өдөр 300.000 төгрөгийг 55010021** дугаарын данснаас “****** ” шилжүүлсэн байна...”/2хх-221-242/ зэрэг болно.
5. Шүүгдэгч ****** нь ****** -г Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, ****** -ын “Хаан” банкан дахь 59900021**, 59900168** тоот данснуудаар дамжуулан ****** -аас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг “Хаан” банкан дахь өөрийн эзэмшлийн 50063607** дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, ****** -д 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ийн өгсөн: “...Аав нь заавал хүүгээ хууль сахиулахын их сургуульд оруулна гэж зөрсөөр байгаад ****** гэх хүнтэй холбогдоод ****** -г хууль сахиулахын их сургуульд оруулж өгөхөөр тохиролцоод тэр хүн рүү мөнгө шилжүүлэхээр болсон. Тэгээд миний группийн тэтгэмжийн дэвтрийг “Хаан” банкан дээр тавиад 1.800.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө ****** гэх хүнтэй холбогдоод 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 50063607** дугаарын данс уруу манай талийгаач нөхөр өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиад тэр хүний данс уруу 830.000 төгрөг шилжүүлсэн. Мөн маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ****** гэх хүний данс уруу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай хүү ****** -г Улаанбаатар хот уруу Хууль сахиулахын Их сургууль дээр хүрээд ир гэж дуудсан. Манай хүү тус сургууль дээр очиход “би одоо очиж байна, байж байгаарай” гэж утсаар яриад уулзаагүй. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөгөө ****** гэж хүн манай талийгаач нөхөртэй утсаар яриад “мөнгө хэрэгтэй байна 50.000 төгрөг шилжүүл” гэхээр нь дахиад нөгөө данс уруугаа 50.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахиж яриад “одоо сургууль руугаа хүрээд ир бараг л бүтлээ, багш нарыг нь хоол унданд оруулна 450.000 төгрөг явуул” гэхээр нь ****** -ийн данс уруу 450.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ тэр ****** гэх хүний данс уруу 2.480.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ****** гэж хүн утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /3хх-96-97/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****** -ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ****** -ийн ****** гэх хүнтэй 807066** гэсэн дугаараар холбогдож тухайн үед манай хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд гэж тохиролцон эхлээд надаас урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөг авсан бөгөөд уг мөнгийг би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 59900021** дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 25 минутад ****** -ийн 50063607** дугаарын данс уруу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр нэг хүнтэй уулзсан чинь ахиад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд намайг мөнгө шилжүүл гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 59900021** дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12 цаг 49 минутад ****** -ийн 50063607** дугаарын данс уруу 830.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ****** гэх хүн утсаараа холбогдоод 150.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 59900021** дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 16 цаг 34 минутад ****** -ийн 50063607** дугаарын данс уруу 150.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ****** -ийн 807066** дугаарын утсаар холбогддог байсан бөгөөд одоо хүүхдийн чинь сургуулийн асуудал бүтэж байна. Тушаал нь удахгүй гарах гэж байна гэх мэтээр надтай ярьдаг байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ****** гэх хүн утсаараа холбогдоод 50.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 59900021** дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 17 минутад ****** -ийн 50063607** дугаарын данс уруу 50.000 төгрөг шилжүүлсэн. ****** нь надаас мөнгө авчихаад л одоо болох гэж байна, хүүхдээ Улаанбаатар хот уруу явуулчих гэж яриад явуулахаар өөр ажилтай амжихгүй болчихлоо гэж хэлээд, эсвэл цаашаа хүнээр мөнгө дамжуулж байгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд дахиад 450.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 59900021** дугаартай данснаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутад ****** -ийн 50063607** дугаарын данс уруу 450.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш дахиж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь явуулаагүй бөгөөд хүүхдийн чинь сургуулийн асуудал бүтэж байгаа гэж хэлээд мөнгө ч байхгүй, сургууль ч байхгүй намайг залилаад одоо холбогдохгүй алга болсон...Анх надад өөрийгөө танилцуулахдаа цагдаад ажилладаг гэж ярьж байсан...нийт 2.480.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-98/,
****** ын эзэмшлийн “Хаан банк”-ны 59900021** дугаарын дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 7-нй өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг тус тус ****** -ий 50063607** дугаарын данс уруу шилжүүлсэн тухай баримт /3хх-110/,
Шүүгдэгч ****** -ийн эзэмшлийн 50063607** дугаарын дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг ****** -ын 59900024** дугаарын данснаас шилжүүлсэн тухай баримт /3хх-111-120/ зэрэг болно.
6. Шүүгдэгч ****** нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ****** -ыг төөрөгдөлд оруулсны улмаас ****** нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг “Хаан” банкны 50063607** гэсэн дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр уг оруулж өгнө гэсэн хүнтэй 3 дугаар эмнэлгийн хажууд очиж уулзахад бүртгэл дуусах гээд байна чи яаралтай мөнгөө өг гээд эхний 1.500.000 төгрөг авсан. Тэгээд өөрөө Дотоод хэргийн дарга ч билүү менежер гэх хүнтэй уулзчихсан байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүн хоолонд оруулах хэрэгтэй байна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд бүтнэ гэж хэлсэн бөгөөд би дүүргийн эмнэлгийн хажууд машинаа угаалгаж байхдаа 1.500.000 төгрөг 50063607** гэсэн “Хаан” банкны данс уруу шилжүүлж өгсөн юм. Тэгээд би тохирсон өдрийн өглөө буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний орой 17 цагт сургуулийн гадаа уулзъя гэсний дагуу очиж хүлээхэд уг хүн ирээгүй. Утсаар нь холбогдохоор бүтэхгүй болчихсон буцааж мөнгийг чинь шилжүүлнэ гээд алга болчихсон учир цагдаагийн байгууллагад хандсан...Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэсний дагуу уг хүнд өөрийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 2.700.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-214/,
****** -ын эзэмшлийн 59204488** дугаарын дансны хуулгаар 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг ****** -ийн 50063607** дугаарын данс уруу шилжүүлсэн тухай баримт /3хх-208/ зэрэг болно.
7. Шүүгдэгч ****** нь Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч ****** -аас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, ****** -аас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, ****** -оос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, ****** -оос 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, ****** -аас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 50063607** дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийг хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын эхэн үед над уруу ****** гэж хүн 898230** дугаарын утсаар яриад “Оюутолгойн далд уурхайд ажилтан авна гэж байна Эхний ээлжинд 2.000.000 төгрөг өгчихвөл ажилд оруулж өгье гэж ****** гэдэг хүн хэллээ. Чи нөхрөө ажилд оруулах юм уу” гэхээр нь би нөхрөөсөө энэ талаар асуухад ажилд оръё гэхээр нь би ****** гэж хүнтэй эргэж утсаар холбогдоод “энэ ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад Энх хүн урьд нь Завхан аймагт цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн гэж хэлсэн. Одоо Оюутолгойд хүн ажилд оруулж өгөхөд том нөлөөтэй хүн байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хадам эгч ****** -ээс 500.000 төгрөг зээлээд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг би хүүхдийнхээ хадгаламжаас 1.000.000 төгрөг гаргаж аваад нийт 1.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ****** гэж хүний 50063607** дугаарын “Хаан” банкны данс уруу шилжүүлсэн. Дараа нь энэ утсаа авахгүй ор сураггүй алга болохоор нь залилуулсан байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай урд хашааны залуу болох ****** гэж хүн манай нөхөрт “Би Оюутолгойд ажилд орох болчихлоо” гэж надад хэлсэн. Цалин нь нэг сарын 4.000.000 төгрөг гэж байна. Одоо 2.000.000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь ажилд орсны дараа өгч болно гэсэн. Би яриад 2.000.000 төгрөг өгөөд ажилд орохоор болчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд энэ хүнтэй холбогдоод ярьчих Оюутолгой компанид сайн таньдаг хүнтэй гэж байна лээ гээд 807066** дугаарын утас өгөхөөр нь тэр хүн рүү ярьтал “Оюутолгой компанид манай найз ****** ажилладаг юм. Одоо хэдэн хүн ажилд авч байгаа. Өнөөдөр 15 цагаас өмнө 2.000.000 төгрөг шилжүүлчихвэл би 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэхэд Оюутолгойд ажилд оруулж өгье” гэхээр нь тэр хүнээс өөрийнх нь 50063607** тоот дансыг өгөхөөр нь тэр данс уруу манай нөхөр, манай төрсөн аав ****** -ын данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ****** утастаад “Ажил нь хойшилчихлоо 5 дугаар сарын 18-ны өдөр очоорой” гэх мэтээр худал зүйл ярьж хуурсаар байгаад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр болохоор нь бид нар залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард манай хүү ****** -ын ах ****** утсаар яриад манай хамаатны хүмүүс Оюутолгойн далд уурхайд ажилд орохоор болсон байна. Тэгтэл одоо дахиад нэг хүн дутуу байна гэж байна. ****** -ыг ажилд оруулчихъя та тэтгэврийн зээлээ аваад 1.300.000 төгрөг ажилд оруулж өгөх гэж байгаа хүн рүү явуулчихмаар байна гэхээр нь би “Хаан” банк ороод 1.440.000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад тэр мөнгөнөөсөө 1.000.000 төгрөгийг хүү ****** -ыг ажилд оруулж өгнө гэсэн ****** гэж хүний данс уруу шилжүүлсэн. Тэгтэл удалгүй ажилд орох хугацаа нь хойшилчихлоо баярын дараа явуулж өгье гэж байна гээд ажилд орох хүмүүс нь эргээд ирсэн сурагтай байсан. Ер нь энэ маягаар байс хийгээд л ажилдаа явахаар боллоо Улаанбаатар хот уруу дуудаж байна гээд бөөнөөрөө явцгаагаад ямар нэг шалтгаан гарлаа хойшиллоо гэх зэргээр буцаж ирцгээх болсон. Тэгээд сүүлдээ ажилд оруулж өгөх нь худал боллоо удалгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье гэж хэлсэн байсан боловч одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй залилсан байна....” гэх мэдүүлэг /4хх-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард манай эхнэрийн төрсөн ах ****** нь Оюутолгой компаний хүний нөөцөд таньдаг хүнтэй болчихлоо. Тэр хүний маань төрсөн дүү нь ****** гэж хүн Оюутолгой компаний далд уурхайн ерөнхий инженер хийдэг учраас ажилд асуудалгүй оруулж өгнө гэж байна гэдгийг сонссон. Тэгээд тэр ажилд хэрхэн орох талаар асуутал “****** гэх хүн байгаа, чи утсыг нь аваад яриад асуу” гээд 807066** гэсэн утсыг өгөхөөр нь тухайн хүн рүү утсаар ярьтал манай ****** гэж хүн Оюутолгой компаний далд уурхайн ерөнхий инженер хийдэг учраас би Оюутолгойн далд уурхайд хүмүүсийг асуудалгүй ажилд оруулж чадна. Ер нь бол ажилд оруулах ханш нь 3.500.000 төгрөг байдаг юм. Та нар эхний удаа урьдчилгаа болгож 1.500.000 төгрөг өгчих дараа нь ажилд ороод цалингаа аваад үлдсэн мөнгөө өгөөрэй. Хэрэв ажилд орохоор болвол би та нарын утас уруу нэг код явуулна та нар миний явуулсан кодыг мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь бичээрээ гэж хэлэхээр нь ****** гэж хүний “Хаан” банкны 50063607** гэсэн данс уруу 1.500.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр ****** -ийн явуулсан кодыг бичиж явуулаад эргэж яриад мөнгө шилжүүлчихлээ. Энэ ямар утгатай код юм бэ гэж асуутал наад кодыг чинь ажлын ярилцлагад орохдоо хэлбэл шууд ажилд тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Тэгтэл удалгүй эргэж яриад ажилд ороход бүрдүүлэх материалын жагсаалт гээд эрүүл мэндийн цагаан хуудас, гурван үеийн намтар, өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт, 4 хувь цээж зургийг бэлтгээд намайг дуудах үед Улаанбаатар хотод ажлын ярилцлагад ирж ор гэхээр нь бид нар явж очтол ярилцлага нь хойшилчихлоо учир нь цаг агаар муу байгаа учир орон нутгийн зам хаагаад онгоц нисэхгүй болсон байна. Одоо Оюутолгой компаниас ирж ярилцлага авах хүмүүс нь ирж чадахаа болилоо гэж хэлсэн. Энэ мэтээр удаа дараа худал хэлж өөрийгөө Оюутолгой компанип хүн таньдаг зэрэг нь бүгд худал бөгөөд зохиомол байдлыг зориудаар бий болгоод бид нарыг залилсан...” гэх мэдүүлэг /4хх-49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын үед манай хамаатны эгч ****** гэж хүн надад Оюутолгой компанид найдвартай ажилд зуучлах хүн байна. Ажилд орохын тулд урьдчилгаа гэж 1.500.000 төгрөг шилжүүлэх ёстой юм байна. Чи тэр мөнгө төгрөгийг нь өгөөд ажилд орохоо бод гэж хэлэхээр нь би ****** эгчийн ярианаас найдвартай хүн юм байна, итгэж болох юм байна гэж бодоод эхнэртэйгээ ярилцаж байгаад өөрийнхөө “Хаан” банкны 5890496947 тоот данснаас ****** -ийн 50063607** тоот дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга хэсэгт нь нэр утасны дугаараа явуултал бид нар уруу 4 оронтой тоо явуулаад энэ тоог ажлын ярилцлагад орохдоо үзүүлбэл шууд тэнцүүлнэ гэж хэлсэн. Дараа нь Ганчимэг гэж хүн надтай ярихдаа 14 хоног хүлээж бай. Тэгээд Оюутолгойд ажилд оруулах юм байна гэж хэлсэн. Тэгтэл 14 хоног хүлээгээд хариу ирэхгүй байхаар нь дахиж холбогдтол ажилд оруулж өгөх хүмүүс ажилтай завгүй байгаа юм байна хүлээж бай гэхээр нь бид нар хүлээсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нарыг Улаанбаатар хотод яваад ир, ажлын ярилцлагад оруулъя гэхээр нь бид нар яваад очтол бас л утсаа авахгүй алга болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нарыг дахиад Улаанбаатар хот уруу дуудаад Оюу толгой компаниас хүмүүс ирсэн. Маргааш өглөө 10 цагт “Өргөө” кинотеатрын үүдэнд цугла гэхээр нь бид нар “Өргөө” кинотеатрын гадна очоод нэг цаг орчим хүлээтэл ****** явж ирээд Оюутолгой компаниас ирсэн хүмүүс нь энд ирээд залгана гэсэн гээд үдээс хойш болтол хүлээлгэсэн боловч хүн ирээгүй. Тэгтэл ****** нь “би асуучихаад ирье” гэж хэлээд тэр чигтээ утсаа авахгүй явсан. Ер нь энэ мэт байдлаар бид нарыг олон удаа хуурч мэхэлсэн. Мөн өөрийгөө бид нарт цагдаагийн хурандаа цолтой хүн гэж танилцуулж ойлгуулсан...” гэх мэдүүлэг /4хх-56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****** -ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын үед манай хүүхэд ****** надад хэлэхдээ Оюутолгой компанид найдвартай ажилд оруулдаг хүнтэй танилцсан ажилд орох хүн байвал оруулж өгч болно шүү гэж ****** ах ярьж байна лээ гэхээр нь би энэ талаар тодруулахаар Сүхбаяртай холбогдон ажилд оруулж өгнө гээд байгаа ****** гэж хүний утасны дугаарыг аваад холбогдтол “Би Оюутолгой компанид найдвартай ажилд оруулж өгнө. Худал хэлж байгаа асуудал огт биш. Би цагдаагийн хурандаа цолтой ****** гэж хүн байгаа юм гэж ярихаар нь би итгээд хамаатныхаа ****** , ****** хоёрт хэлсэн. Тэгтэл тэр хоёр бас ажилд орохоор тохиролцоод ****** гэх хүнтэй холбогдоод данс уруу нь мөнгө шилжүүлж залилуулсан байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл алга. Манай хүүхэд ****** мөн адил энэ хүнтэй холбогдоод ажилд орохоор залилуулсан. Би хүнд тус болж ажилд оруулах санаатай л хамаатныхаа хүмүүст зуучилж өгсөн. Гэхдээ энэ хүний залилан мэхэлж байна гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /4хх-70-71/,
Шүүгдэгч ****** -ийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын дансны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-101-108/ зэрэг болно.
8. Шүүгдэгч ****** нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд ****** -г “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогч 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 50063607** дугаарын дансаар шилжүүлэн авч, ****** -д 7.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -ийн өгсөн: “..Би Өмнөговь аймагт “ ****** ” ХХК ажилдаг. Манай байгууллагад 50 том оврын 100 тонны автомашины “Цагаанхадны” боомтоор урагшаа БНХАУ-ын хилийн боомтоор урагшаа БНХАУ-ын хилээр гардаг “С” зөвшөөрөл авах хэрэг гараад тэр хавиар хүнээс сураглахад 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр ****** найз Жамцан Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга ****** гэх хүн дээр дагуулж очсон. Тэгэхэд ****** гэж хүн гарч ирээд ****** -ийн машин дотор суугаад ****** гэх хүн рүү залгаад чанга яригч дээр нь тавьж байгаад ярихад ****** нь нарийн бичгээ 9 цаг хүртэл ажил дээр суулгаж байгаа наад хүмүүстээ машины жагсаалтыг Жи майл хаяг уруу хурдан явуул гэж хэлээ би гялс хэлээдхэе гэсэн. Би ******-ээс энэ хаана ямар ажил эрхэлдэг хүн бэ гэж асуухад Зам тээврийн яаманд ажилдаг гэсэн. Би зөвшөөрөл тэр хүнээс авахаар болоод ****** бид хоёр явж байхад ****** ****** руу залгаад мөнгө нэхээд эхэлсэн. Тэгсэн ****** ажил бүтээсний дараа мөнгө өгнө гэж хэлсэн. Дахин дахин Жанцан луу залгаад байхаар нь би ****** рүү залгаад наад ****** гэх хүнийхээ дугаарыг өгчих гээд авсан. Би тэр ****** гэх хүний 981184** дугаарын утас руу өөрийн гар утсаараа залгаад та найдвартай гаргаж өгөх үү гэхэд би зам тээвэрт ажилладаг наадах чинь асуудалгүй гээд надаас 14 сая төгрөг нэхсэн. Би надад тийм их мөнгө байхгүй манай байгууллагын дарга нар зөвшөөрөл гарсны дараа өгнө гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн улсад тушаах мөнгөө заавал авна гээд байн байн залгаад за явуул мөнгөө яасан, би хүнтэй уулзах гээд байна гээд байсан. Тэгээд би өөрийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг 50063607** дугаарын данс руу явуулсан. Маргааш нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ****** над руу залгаад ажил нь бүтэх гээд байна. Мөнгөө өг гээд байхаар нь байгаа нь энэ гээд 6.000.000 төгрөг өөрийн дүү ******-ийн данснаас 50063607** дугаарын данс руу шилжүүлсэн...Маргааш нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ******-аас мөнгө аваад дүүгийн 57380399** гэсэн данснаас 6.599.000 төгрөгийг Золоогоос гэсэн утгаар хийсэн...” гэх мэдүүлэг /4хх-167-168/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ****** яриад машины Өмнөговь аймагт “С” зөвшөөрөл гаргуулахаар болсон урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө асуусан. Тэгээд ******-ийн нөхөр машинаа барьцаанд тавиад 3.100.000 төгрөгөөр тавиад Золзаяа 1.000.000 төгрөг над уруу хийгээд нийт 4.100.000 төгрөг гаргаад би үлдсэн 3.500.000 төгрөгийг нь гаргаад би өөрийн дансаар 50063607** дугаарын ******-ийн ******-ийн данс уруу 7.599.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-172/,
“Хаан” банкны 50063607** дугаарын дансны эзэмшигч нь ****** бөгөөд дансны хуулгад 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 700.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг “золоогоос” гэсэн утгаар, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөг, 559.000 төгрөгөөр нийт 6.599.000 төгрөгийг “золоогоос 33м”, “13 онш золоогоос” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн баримт /4хх-77-78/ зэрэг болно.
9. Шүүгдэгч ****** нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 50а байрны 22 тоотод ******-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг “Хаан” банкны 50063607** дугаарын дансаар шилжүүлэн авч, ******-д 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “...Би 2016 онд жолоодох эрхээ хасуулж байсан юм. Тэгээд машин тэрэг барих шаардлага нээх их гараагүй учраас эрхээ сэргээлгэх гэж хөөцөлдөж яваагүй юм. Саяхнаас машин тэрэг барих хэрэг гараад эрхээ сэргээлгэе гэж бодоод байж байхад “****** ******” гэх нэртэй хаягаас 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр сайн байна уу ахаа гээд юм бичсэн. Тэгээд би хариу өгсөн ба юм бичилцэж байгаад миний утасны дугаарыг надаас авсан. Ингээд маргааш орой нь миний 900012** дугаар уруу 807066** дугаарын утаснаас залгаад цагдаа ****** байна гэхээр нь намайг таньдаг хүн байна гэж бодоод цааш нь ярихад манай найз лицензийн төвд ажилладаг юм аа одоогоор хүүхдийнх нь бие муу байгаа учраас мөнгөний хэрэг гараад байгаа юм байна. Үнэмлэхний асуудалтай ангилал даруулах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ганц нэг юм байгаа. Би өөрөө хүртэл эрхгүй байгаа. Минийхийг янзлаад өгчих гэсэн чинь за ахаа таных бол асуудалгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь надтай холбогдоод 300.000 төгрөг өгчих орой үнэмлэхийг чинь аваад гэрт чинь очьё гэж хэлэхээр нь би эхнэр Солонгын 50383487** дугаарын данснаас 50036307** тоот ******-ийн данс уруу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хуурай дүү ****** “Е” ангилал даруулах гээд 250.000 төгрөгийг, 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ****** ахын жолооны эрх нь сэргэсэн байсан жолооны үнэмлэхийг гаргуулах авахаар 50.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ****** гэх утгаар дахин 50.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 150.000 төгрөгийг ****** гэх найзын үнэмлэхийг сунгуулахаар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 82.500 төгрөгийг ****** үнэмлэхээ хаячихсан гаргуулахаар өгч байсан юм. Нийт 882.500 төгрөгийг ******-ийн данс уруу шилжүүлж байсан юм. Эдгээр мөнгөнүүдийг би бүгдийг нь өөрөөсөө гаргаж өгч байсан. Тэр үед хөл хорих гээд байна тэрнээс өмнө ажлыг чинь амжуулаад өгье хурдан мөнгөө шилжүүлчих гээд байхаар нь мөнгө шилжүүлээд байсан юм. Тэгээд хөл хорьсон чинь үнэмлэх хэвлэлт нь их болсон учраас амжсангүй, би өөрөө үйлдвэр дээр нь очоод ирлээ гэж хэлж байсан. Удалгүй хорио тавигдлаа тэгсэн чинь удахгүй гаргана ахаа гэж хэлж байсан ба 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хэвлэлтэд орох юм байна гэж надад дахин хэлээд хугацаа хойшлуулсан. Тэгээд л утсаар ярихаар нэг шалтаг шалтгаан хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахаа больсон учраас залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /4хх-211/,
******-ын эзэмшлийн “Хаан” банкны 50583487** дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-201/,
******-ын эзэмшлийн “Голомт” банкны 30000053** дугаарын данснаас 582.500 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох дансны хуулга /4хх-202-205/ зэрэг болно.
10. Шүүгдэгч ****** нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******-д “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 50063607** дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, ******-д 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 38 дугаар байрны 54 тоот найзынхаа гэрт байж байгаад фэйсбүүк цахим сүлжээнд ******-ийн нэгдсэн зарын групп дээр “ачаа ачуулна” гэсэн зар тавьсан. Тэгээд удалгүй 807066** дугаарын утаснаас миний 861061** гэсэн дугаар уруу залгаад “ ачаа ачна одоо гарах гэж байна. 700.000 төгрөгөөр ачна. Урьдчилгаа 300.000 төгрөг өгчих тэгээд бараагаа хүргэж өгсний дараа үлдэгдэл 400.000 төгрөгийг нь авна ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нягтлангийнхаа “Хаан” банкны 52190184** тоот данснаас ****** овогтой ****** гэх хүний 50063607** тоот данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөгөө хүн маань миний барааг ачаагүй. Миний мөнгийг аваад алга болсон. Тэгээд би удаа дараа залгаад мессеж бичсэн боловч мөнгийг чинь буцааж өгнө гэсэн хариу өгдөг. Гэхдээ одоо болтол миний мөнгийг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-23/,
******-ын эзэмшлийн “Хаан” банкны 52190184** дугаарын данснаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ****** ******-ийн 50063607** дугаарын данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох шилжүүлгийн мэдээлэл /5хх-26/ зэрэг болно.
11. Шүүгдэгч ****** нь 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо 51 дүгээр байрны *** тоотод оршин суух ******-г “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, ******-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-гийн өгсөн: “... 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед ээж ******-гийн утас уруу хуучны танил гэх ****** Оюутолгойд 3 хүн ажилд оруулах гэсэн юм танд таниж мэддэг ойрын хүн байна уу? найдвартай оруулаад өгнө гэсэн тул ээж Байгальмаа хүргэн ах болох Бямбацэрэн, баз хүргэн Лхагвасүрэн, манай найз ****** гэх 3 хүн рүү яриад Оюутолгойд хийх ажил байна гэж хэлсний дагуу тэр 3 зөвшөөрсөн тухай ээжээс мэдэж өөрөө сонирхож Энхтүвшин гэх хүнтэй нь түүний 807066** дугаар уруу өөрийн 884300** дугаараас залгаж холбогдон ямар ажил байгаа талаар сонирхож асуутал надад ****** гэх хүн одоохондоо эрчим хүчний 3 туслах ажилтан хэрэгтэй байна. Сарын цалин 3 саяас эхэлж байгаа гэхэд би надад тохирсон бичиг хэргийн ажил байгаа юу гэж лавлаж асуухад одоохондоо бол тийм ажил байхгүй байгаа 2021 оны 5 дугаар сарын 20 дөхүүлж ажилдаа очихдоо хүний нөөцтэй уулзаад болгочихно гэхэд би намайг марталгүй байж байгаарай, би ямар ч байсан Оюутолгойд ажилтнаар орно шүү гэж хэлээд өөр зүйл ярьж байгаад тасалсан. Тэгээд тухайн өдрийн 17 цаг 20 минутын үед над уруу ****** гэх хүн 80706666 дугаараас миний 884300** дугаар уруу залгаж 2 ажлын орон тоо байна. Нэг нь “Оюутолгой”-д төлөвлөгөөний ажилтан, нөгөө нь “Моннис” ХХК-д бичиг хэргийн ажилтан байна гэхэд би Оюутолгойд ормоор байна цалин нь 4.500.000 төгрөг юм байна гэхэд ****** тэгвэл оруулахад 2.500.000 төгрөг шаардлагатай байна. Тухайн мөнгийг хүний нөөцийн дарга ****** гэх хүнд шилжүүлэх юм. Даваа гаригт Төв номын сангийн хойд талд байрлах Оюутолгойн офисс дээр хүрээд ирээрэй би хүний нөөцийн дарга ******-тэй уулзаадахъя гээд одоо 17 цаг 30 минутаас өмнө мөнгийг нь хийчихмээр байна гээд над уруу миний фэйсбүүк “****** ******” хаяг уруу “Энхтүвшин Түвшин” нэртэй 5925261728 дугаарын данс, 50063607** дугаарын данс явуулсан. Би эхний данс уруу 2.250.000 төгрөг өөрийн 55140051** дугаартай данснаас шижлүүлж, 5006360777 дугаарын данс уруу 250.000 төгрөгийг шилжүүлж, нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө авсны дараа ****** гэх хүн над уруу 80706666 дугаараас миний 88430020 дугаарын утас руу залгаж мөнгө нь орчихсон байна. Даваа гаригт бичиг баримтаа бүрдүүлээд ирээрэй би өнөө орой хөдөө явна, морь уядаг юм. Хэдэн адуугаа эргэж ирэхээр хөдөө явлаа. Ням гаригийн орой би ирнэ гээд утсаа тасалсныхаа дараа ажилд ч оруулж өгөөгүй, мөнгө ч буцааж өгөөгүй өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /5хх-59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “...Би ******-ийн ****** гэх хүнийг танихгүй...Би хүлэмжийн гялгар уут, төмөр уяа, маниул, хар тор гэх мэт зүйлс хятадаас оруулж ирж зардаг. Би хөдөө орон нутагт унаанд хийж өгдөг. Хот дотор бол өөрөө хүргэж өгдөг, эсхүл таксийгаар хүргүүлдэг. 2.225.000 төгрөгийн бараа нь зиг заг төмөр уяа, базагч хавчаар, гялгар уут гэх мэт зүйлс байсан байх. Би хэзээ хаана ямар байдлаар үйлчлүүлэгчдээ хүлээлгэж өгч байсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ын өгсөн: “...Би харж байсан хүн байна. 2021 оны 5 дугаар сарын эхээр манай гэрийн доорх дугуй засвар дээр надаас хүлэмжийн скоч авах гэж надтай уулзаж байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 9811-тэй дугаараас энэ хүн над уруу хүлэмжийн зам төмөр, гялгар бүрхүүл уут авмаар байна гэж надтай холбогдож байсан хүн ба би худалдаа хийхдээ заавал урьдчилгаа мөнгө явуулах шаардлагатай гэхэд надад бүх төлбөр 2.250.000 төгрөгийг 55140051** гэсэн дугаартай данснаас манай нөхөр ******-гийн 59252617** дугаарын данс уруу шилжүүлсэн. Тэгээд би захиалга болох хүлэмжийн зам төмөр , гялгар бүрхүүл уутыг түүнд хоёр хувааж түүнд нэг хэсгийг нь нөхөр ******-р, нөгөө хэсгийг нь хүргэлтийн компаниар хүргүүлсэн. Хилчин хотхоны урд байдаг шатахуун түгээх түгээх станц дээр бүх бараагаа ****** гэх хүнд хүлээлгэн өгсөн. Дараа нь ****** гэх хүн гялгар уутаа солиулмаар байна гээд байхаар нь хамаатны ах болох Батбилэгээр хүргүүлж гялгар уутаа солиулсан...Би Оюутолгой компанитай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй...”гэх мэдүүлэг /5хх-76/,
******-ийн эзэмшлийн “Хаан” банкны 59252617** дугаарын дансанд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 55140051** дугаарын данснаас 2.250.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /5хх-88/,
Шүүгдэгч ******-ийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын дансанд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 250.000 төгрөг 55140051** дугаарын данснаас шилжиж орсон тухай депозит дансны хуулга /5хх-97/ зэрэг болно.
12. Шүүгдэгч ****** нь “******-ыг дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон ******-ийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 2.886.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 50063607** дугаарын ******-гийн “Хаан” банкны 50277236** дугаарын дансуудаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “...****** гэх хүнтэй 2020 оны 9 дүгээр сард 807066** гэсэн дугаараар нь холбогдож ярихад дотоод хэргийн их суруулийн цагдаагийн ангид оруулж өгч болно. Үүний тулд эрүүл мэндийн багц шинжилгээнд багтсан байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү ******-ыг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэг орж шинжилгээнд хамруулсан. ****** гэх хүн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр сургалтын албаны хүнд мөнгө өгөх шаардпагатай байна гэж хэлээд 350.000 төгрөг, 500.000 төгрөгөөр нийт 850.000 төгрөгийг нэхээд байхаар нь өөрийн 50390579** гэсэн данснаас ******-ийн ****** гэх хүний 50063607** данс руу шилжүүлсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр каринтины мөнгө гэж 136.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн 5039057978 гэсэн данснаар ******-ийн ****** гэх хүний 50063607** данс руу шилжүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сургалтын албаны хүнд өгөх үлдэгдэл мөнгө шилжүүл гэхээр нь 514.000 төгрөгийг өөрийн 54006339** гэсэн данснаас ******-ийн ****** гэх хүний 50063607** данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сургууль оруулахаар ярьж байгаа хүндээ мөнгө өгнө гэхээр нь 50.000 төгрөгийг өөрийн 54006339** гэсэн данснаас ******-ийн ****** гэх хүний 50063607** данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хувцасны мөнгө өгнө гэж хэлэхээр нь 316.500 төгрөгийг төрсөн эх ******-ийн 57270615** тоот данснаас ******-ийн ****** гэх хүний 50063607** данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сургуульд оруулахаар яриулж байгаа хүндээ мөнгө өгнө гэж хэлэхээр нь өөрийн 54006339** гэсэн данснаас 1.000.000 төгрөгийг ****** гэх хүний 50277236** дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би 2.876.000 төгрөгийг шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /6хх-209-210/,
******-ийн “Хаан” банкны 50390579**, 5400633** дугаарын дансны хуулга /6хх-217-227/ зэрэг болно.
13. Шүүгдэгч ****** нь ******-ийг “Автотээврийн үндэсний төвд” таньдаг хүн байдаг жолооны үнэмлэх гаргуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний ****** дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны урд байрлах автомшины зогсоолд байхдаа өөрийн “Хаан” банкны 51420205** дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 250.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шилжүүлсэн 62.500 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 130.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 53014207** дугаарын дансанд, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шилжүүлсэн 70.000 төгрөгийг “Хаан” банкны 50150434** дугаарын дансанд шилжүулэн авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “...******-д би жолооны үнэмлэх гаргуулахаар 712.000 төгрөгийг өгсөн. Харин үлдэгдэл 1.788.000 төгрөгийг ****** зээлчих гэхээр нь өгч байсан. Надад жолооны үнэмлэх гаргуулах мөнгөнөөс 400.000 төгрөгийг буцааж өгсөн... Би нийт 2.100.000 төгрөгийг ******-гээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /6хх-21/,
******-ийн “Хаан” банкны 51420205** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-22-28/,
*******-ийн “Хаан” банкны 530142079** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-81-88/ зэрэг болно.
14. Шүүгдэгч ****** нь ******-г “жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түүний ****** дүүргийн ** дугаар хороо Хангайн ****** тоот гэртээ байхдаа Голомт банкны 29000130** дугаартай данснаас шилжүүлсэн 882,500 төгрөгийг, Хаан банкны 50196661** дугаартай данснаас шилжүүлсэн 180,000 төгрөгийг, Хаан банкны 50063607** дугаартай дансанд, 161,000 төгрөгийн үнэ бүхий 7 хайрцаг тамхи зэргийг авч, нийт 1,223,500 төгрөгийг тус тус авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ****** дүүргийн ** дугаар хороо, Хангайн ****** тоот гэртээ байхдаа ****** гэх хүн над руу 807066** дугаараас залгаж “жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэхээр нь эхлээд өөрийн жолооны үнэмлэхээ сэргээлгэе гээд өөрийн “Голомт” банкны 290.0013081 дугаарын данснаас 350.000 төгрөг, 50063607** данс руу шилжүүлсэн ба 150.000 төгрөг дутуу байхаар нь бартер гэж 161,000 төгрөгийн үнэтэй 7 хайрцаг тамхи өгсөн. Мөн тухайн үед аавын жолооны үнэмлэхийг бас сэргээлгэе гээд 500.000 төгрөг шилжүүлсэн. 32.500 төгрөгийг жолооны үнэмлэхийн хэвлэлтийн мөнгө гэж тус тус шилжүүлсэн. Дараа өдөр нь өөрийн “Хаан” банкны 50196661** данснаас 180.000 төгрөгийг олон улсын жолооны үнэмлэх гаргаж огно гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-108,111/,
******-ийн эзэмшлийн “Хаан” банкны 50196661** дугаарын дансны хуулга /6хх-103/,
******-ийн эзэмшлийн “Голомт” банкны 29000130** дансны хуулга /6хх- 104/ зэрэг болно.
15. Шүүгдэгч ****** нь ******-ыг “танай хүүхдийг сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний ****** аймагт байхдаа өөрийн Хаан банкны 51116171** дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2,235,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******-ын Хаан банкны 51802959** дугаартай данснаас шилжүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 8,235,000 төгрөгийг ******-ийн эзэмшлийн Хаан банкны 53014207** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ны өгсөн: “... Манай эхнэр болох ****** нь 2021 оны 3 дугаар сард аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн явж байхад түүнд үл таних 807066** утасны дугаартай өөрийгөө ****** хэмээн танилцуулсан Улаанбаатарт боловсролын яаманд ажилладаг гэх хүн утсаар холбогдож, “Улаанбаатар хотод Эрүүл мэндийн яаманд газрын даргын орон тоо гарлаа та ирж ажиллах уу” гэх санал гаргасан байсан. Тэгэхэд манай эхнэр “тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн тул таны хэлж байгаа орон тоонд очиж ажиллаж чадахгүй” гэж хэлж байсан. Гзтэл негөө ****** дахин залгаж “гадаадад сургах оюутан хүүхэд байвал зуучилж өгч болно шүү” гэх зүйл ярихад эхнэр татгалзсан. Тэгээд би “2021 оны 10 дугаар сард хүү маань гадаад суралцах хүсэл сонирхолтой байна” гэхээр нь... ****** гэх хүн санаанд орж холбогдоход... би гадаадын ямар ч их дээд сургуульд...хүүхдийг зуучилж өгч чадна. Эхлээд урьдчилгаанд 1.500.000 төгрөг явуул гэж шилжүүлж авсан. Дараа нь...замын зардал хэмээн 2.235.000 төгрөг авсан. Мөн төрсөн дүү ******-ны охин ******-ыг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль зуучилж өг” гээд 2.500.000 төгрөг нийт 9.235.000 надаас шилжүүлэн авч залилаад байна...” гэх мэдүүлэг /6хх-138-139/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр мөн миний төрсөн дүү болох ******-ын надтай утсаар холбогдож “миний таньдаг хүн нэг хүн ****** сургуульд зуучилж өгнө гэнэ, бид нар хэдэн төгрөг шилжүүлсэн чинь мөнгө дутаад байна, таньд түр туслах боломж байна уу” гэхээр нь “өө тэгье” гэж хэлэхэд над руу дээр таны хэлсэн дансны дугаарыг явуулсан. Тэгээд би уг данс руу Нухайгийн сургалтын төлбөрт дэм болох зорилгоор 2.500.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /6хх-143/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “... Би энэ гүйлгээний талаар сайн мэдэхгүй байна. Учир нь 2021 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сард миний нөхөр болох ******-ийн ******-ийн хамаатны ах болох ******-ийн ****** гэх хүн манай гэрт ирж нөхөр бид хоёртой уулзах үеэр надаас “Хаан” банкны данс, интернет банкаа үр ашиглуулаач ээ” гээд гуйгаад авч явсан. Таны дээрхи хэлээд байгаа гүйлгээг ах ****** шилжүүлж авсан байх аа...” гэх мэдүүлэг /6хх-145/,
******-ийн “Хаан” банкны 53014207** дугаартай дансны хуулга /6хх-150-154/,
******-ы “Хаан” банкны 51116171** дугаартай дансны хуулга /6хх-156-157/,
******-ын “Хаан” банкны 51802959** дугаартай дансны хуулга /6хх-158/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ****** нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73.772.000 төгрөгийг хохирол учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч ****** нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73.772.000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч ****** нь хохирогч ******-д 6.700.000 төгрөг, ******-д 1.500.000 төгрөг, ******-д 500.000 төгрөг, ******-д 500.000 төгрөг, ******-т 1.000.000 төгрөг, ******-д 2.450.000 төгрөг, ******-д 300.000 төгрөг, ******-д 2.500.000 төгрөг нийт 15.450.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******-ээс 53.263.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******-д 1.500.000 төгрөг, ******-д 1.000.000 төгрөг, ******-т 1.500.000 төгрөг, ******-д 7.559.000 төгрөг, ******-д 25.000.000 төгрөг, ******-д 2.700.000 төгрөг, ******-д 882.500 төгрөг, ******-д 2.000.000 төгрөг, ******-д 5.735.000 төгрөг, ******-т 2.500.000 төгрөг, ******-д 2.886.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ******-г дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** болон түүний өмгөөлөгч ******-ийн зүгээс: “...Торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Шүүхээс шүүгдэгч ******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******-гийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс яллагдагчаар 30 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогтой ******-ийн ******-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******-ийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ******-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******-ээс 53.263.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******-д 1.500.000 төгрөг, ******-д 1.000.000 төгрөг, ******-т 1.500.000 төгрөг, ******-д 7.559.000 төгрөг, ******-д 25.000.000 төгрөг, ******-д 2.700.000 төгрөг, ******-д 882.500 төгрөг, ******-д 2.000.000 төгрөг, ******-д 5.735.000 төгрөг, ******-т 2.500.000 төгрөг, ******-д 2.886.500 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ****** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС