Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ, улсын яллагч Ц.Шагдар, шүүгдэгч Д.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23020049*******0277 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 0*******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй, “*******” *******-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******гол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (Регистрийн дугаар: НЭ73100*******14).

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь “ЭКГ-*******А маркийн экскаватор”-ын сэлбэг хэрэгслийг “ ” -д сонгон шалгаруулалтгүйгээр худалдаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ ” -ийн гүйцэтгэх захирал Л.ын шууд гэрээ байгуулах бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 01 минутад *******гол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах гэртээ байхдаа Л.ын 9911613******* дугаарын утас буюу вайбер апплейкшн руу өөрийн 91111************** дугаарын утас буюу вайбер апплейкшнаар 13 нэр төрлийн 238,240,000 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Сайн бна уу Эрдэнэ доной захирал ******* бна та эдгээр сэлбэгнүүдийг нэгэнт танай экскаваторт зориулаад аваад ирсэн болохоор худалдан авч тус болооч танд 10% ын өгье” гэсэн зурвасын хамт илгээж Л.т хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 09 цагийн үед өөрийгөө "*******” *******-ийн захирал ажилтай гэх ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “ ” -ийн байранд надтай ажил хэргийн шугамаар уулзахаар ирсэн, би ...хуулийн хэлтсийн дарга , Геологи уул уурхайн хэлтсийн дарга нарын хамт хүлээн авч уулзсан. ******* нь ЭКГ-*******А загварын цахилгаан экскаваторын сэлбэг нийлүүлэх санал тавьсан. Манай компани ангилал олборлолтын шинэ технологи хэрэгжүүлэх учраас цаашид цахилгаан экскаватор хэрэглэхгүй тул хэрэгцээ шаардлага байхгүй, сэлбэг хэрэгсэл авах боломжгүй талаар мэдэгдээд явуулсан. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед *******ын 91111************** дугаараар хадгалсан вайбер апплейкшнаас “Сайн байна уу, ******* захирал ******* байна, та эдгээр сэлбэгүүдийг нэгэнт танай экскаваторт зориулаад аваад ирсэн болохоор худалдан авч тус болооч, танд 10 хувийг өгье” гэх зурвасыг илгээж 13 төрлийн 238,240,000 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг хэрэгслийн жагсаалтыг мөн илгээсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1**************-1*******6, 1*******8 дугаар хуудас),

гар утсанд үзлэг хийсэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...2023 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 08 цаг 43 минутад “Сайн байна уу Эрдэнэ доной захирал ******* бна хотоос тантай уулзах гээд ирлээ”, ...2023 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 09 цаг 3******* минутад “Өрөөний үүдэнд чинь сууж байна”, ...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 01 минутад “ЭКГ-*******А экскаваторын 2022 оны 1, 2 сард ашиглах сэлбэгийн үнийн жагсаалт №0*******9, огноо:2022.02.23 өдөр” гэсэн хаягтай 13 нэр төрлийн 238,240,000 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг хэрэгслийн жагсаалтын зургийг илгээж “Сайн бна уу Эрдэнэ доной захирал ******* бна та эдгээр сэлбэгнүүдийг нэгэнт танай экскаваторт зориулаад аваад ирсэн болохоор худалдан авч тус болооч танд 10% ын өгье” гэх зурвасууд ирсэн байсныг гэрэл зураг, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж мөн хуулбарлан тэмдэглэлд хавсаргахаар тогтов” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өглөө дөнгөж ажил цуглаад удаагүй 09-10 цагийн хооронд байсан байх намайг гүйцэтгэх захирал өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход ******* гэх хүн ирсэн бас манай үйлдвэрийн хуульч байсан. Тэгээд захирал надаас “*******” *******-ийн талаар мэдэх үү, захирал нь энэ хүн байна. Ийм албан бичиг өгч байна гээд надад танилцуулсан. Би албан бичгийг нь уншиж танилцахад “ЭКГ-*******А” загварын цахилгаан экскаваторын сэлбэг нийлүүлэх гэрээний дагуу сэлбэг нийлүүлэх хүсэлт байсан, тухайн албан бичигт гэрээний дугаар, он, сар, өдөр байсан. Тэгээд та бүхэн сэлбэгээ худалдан авна уу гэсэн утгатай байсан. Би тухайн бичгийн дагуу тайлбар өгөхдөө нэгдүгээрт “энэ гэрээ нь хувийн хэвшил байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сард хийгдсэн гэрээ байна. Харин манай үйлдвэр 2022 оны 04 дүгээр сард төрийн өмчит компани болсон учир худалдан авах ажиллагааны тендер сонгон шалгаруулалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тендерт оролцох байсан. Тиймээс бид нар хувийн хэвшил байхдаа хийгдсэн гэрээний дагуу худалдан авалт хийх боломжгүй”, хоёрдугаарт “2023 онд манай уулын ажлын төлөвлөгөөнд цахилгаан экскаваторыг ашиглах төлөвлөгөө хийгдээгүй, бас хуучин байсан 2 экскаватортоо мотор, хөдөлгүүр сольж ээлжийн засвар хийчихсэн байгаа болохоор 2023 ондоо тухайн техникээрээ бүрэн ажиллах боломжтой байгаа”, гуравдугаарт цаашид үйлдвэртээ орчин үеийн техник нэвтрүүлэх зорилгоор өөрөө бутлан, ангилан олборлох Вертген гэх төхөөрөмжийн судалгаа хийгдээд эхэлсэн байгаа. Энэ төхөөрөмжийн давуу тал нь өөрөө бутлаад өөрөө ачдаг төхөөрөмж учраас бидэнд нэмэлт экскаватор, техник авах шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгээд би түрүүлээд захирлын өрөөнөөс гараад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас),

гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* *******-ийн захирал гэх *******тай 2022 оны 07-08 дугаар сард, 2023 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр гүйцэтгэх захирлын өрөөнд ингээд нийт хоёр удаа ажил хэргийн шугамаар уулзаж байсан. Үүнээс өмнө таньж мэдэхгүй, харилцаа холбоо байхгүй. ...2022 оны 01 дүгээр сард “ ” ХК байхад буюу төрийн өмчид шилжихээс өмнө “*******” *******-ийн захирал ******* нь “Сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байдаг, уг гэрээний дагуу тус компанийг төрийн өмчид шилжсэний дараа буюу 2022 оны 07, 08 дугаар сард шиг санагдаж байна, надтай ирж уулзсан, уулзахад “гэрээний дагуу манай компани танай компанид “ЭКГ-*******А экскаватор”-н сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ёстой, өмнөх хангамжийн хүмүүстэй тохиролцоод сэлбэг хэрэгслийг аваад ирсэн, танайх авахгүй байгаагаас манай компани хохирч байна” гэх утга бүхий зүйлийг ярьсан. Би гэрээг нь харахад гэрээнд тухайн нийлүүлэх гэж буй сэлбэг хэрэгслийн нийт үнэ болоод нэгж үнэ тодорхой бус, тусгагдаагүй байсан, түүний ярьснаар ОХУ-аас оруулж ирсэн гэх сэлбэг хэрэгсэл байгаа юм бол Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн талаарх нотломж буюу гаалийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаа аваад ирээч гэж хэлэхэд өөрөө амаар яриад байгаа боловч баримт авчирч өгөхгүй байсан, хэрвээ дээрх нотломжийг авчраад гэрээнд заагаагүй байгаа нийт үнэ, нэгж үнийн саналаа бичээд ирүүлсэн бол цааш нь удирдлагууддаа танилцуулах боломжтой байсан, гэтэл надад ямар нэгэн баримт өгөөгүй. Гэрээний нөхцөлөө яриад байдаг боловч баримтаа гаргаж өгч чадахгүй болохоор бид нарыг сүрдүүлэх маягтай би өмнө нь танайд нийлүүлдэг байсан, уг экскаватор нь ашигтай, та нар үүнийг ашиглахгүй илүү зардал гаргаад байна, та нарыг шалгуулна, удирдлагыг чинь солиулна гэх зэргээр ярих болсон” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад мөнгө төгрөг санал болгож байгаагүй, гүйцэтгэх захирал 2023 оны 06 дугаар сарын сүүлээр байх танай байгууллагад мэдээлэл гаргасны дараагаар “*******” *******-ийн захирал ******* нь сэлбэг хэрэгслийг авчих, үнийн дүнгийн 10 хувийг өөрт чинь өгье гэж санал тавьсан, ямар учраас ингээд байгааг мэдэхгүй, би холбогдох газарт нь мэдээлсэн байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1*******-16******* дугаар хуудас),

“*******” *******-иас “ ” -ийн гүйцэтгэх захирал Л.т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн 23/007 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол үгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн *******, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

*******.Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА