Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, шүүгдэгч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************0500000*******09******* дугаартай хэргийг *******0*******3 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 03-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Schwarzkopf” салонд үсчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ******* дүүргийн шүүхийн *******008 оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн 36******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ******* жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 1******* дугаар сарын 14-ний өдрийн 1095 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* (Регистрийн дугаар: ).

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14А байрны *******1 тоот орон сууцыг хохирогч Ц.д өөрийн төрсөн эхийн өмчлөлийн байр гэж итгүүлэн хуурч, “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж *******0************** оны 06 дугаар сарын *******1-ний өдөр 1,000,000 төгрөг, *******0************** оны 06 дугаар сарын **************-ны өдөр 5,000,000 төгрөг, *******0************** оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр *******00,000 төгрөг тус тус дансаараа шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд над руу орой нь залгаад чи хэдэн төгрөг хийчих, тэртээ тэргүй түрээслэхээр болсон юм чинь гэхээр нь би урьдчилгаа гэж 1,000,000 төгрөгийг *******0************** оны 06 дугаар сарын *******0-ны өдөр ******* дүүргийн 18 дугаар хороо, 83А-50 тоотод байхдаа өөрийн Хаан банкны 5303318015 дугаарын данснаас *******гийн Хаан банкны ...54343*******1695 дугаарын данс руу шилжүүлсэн. ...түрээслэх байрны ойролцоо ресторанд ороод түрээслэх гэрээ хийсэн ба тухайн үед нотариатаар оръё гэхэд би нотариат орохгүй шүү, зүгээр гэрээгээ хийгээд орвол ороорой гэж хэлсэн. Тэгээд *******0************** оны 06 дугаар сарын **************-ны өдөр ******* нь өөрийн эхнэр гээд нэг эмэгтэйн хамт ирээд гэрээн дээр бичилт хийсэн. Тухайн эмэгтэйг Золоо гэж дуудаад байсан. Тэгээд гэрээн дээр үлдсэн мөнгийг сүүлийн ******* сард хувааж өгье гээд гэрээ хийж байхдаа Хаан банкны 50311959*******8 дугаарын данснаас *******гийн 54343*******1695 дугаарын данс руу 5,000,000 төгрөгийг “Байрны түрээс 14А-*******1 тоот” гэж шилжүүлсэн. Тэгээд би гэрээ хийсэн өдрөө байрандаа ороод 1 сар гаран амьдарч байтал *******0************** оны 0******* дугаар сарын 19-ний өдөр ******* залгаад маргааш түрээсийн мөнгө хийх ёстой, мэдэж байгаа биз дээ, сануулж хэлсэн шүү гэхээр нь би хийнээ гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь буюу *******0************** оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр өөрийн Төрийн банкны 19080003*******60******* дугаарын данснаас *******гийн 54343*******1695 дугаарын данс руу *******00,000 төгрөгийг “*******1 тоотын түрээсийн төлбөр” гэж хийсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******6 дугаар хуудас),

гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би эгчийг байр хайхаар нь өөрийн ажлын газрын залуу *******тай танилцуулсан. Тэгээд дараа нь гэрээ хийх гээд эгч гийн хамт 10 дугаар хорооллын нэг ресторанд *******, түүний эхнэртэй уулзаад манай эгч гэрээ хийсэн. Тухайн байрыг очиж үзсэн, байрны гэрчилгээг нь хараагүй, ******* өөрийнхөө ээжийн нэр дээр байдаг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* хүнд түрээслэх гэж байгаа юм, чи хамт яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан ба тухайн үед ******* надад хэрэв байрны эзнийг асуувал манай ээжийнх гээд хэлчихгүй юу даа, манай ээж энэ байранд намайг амьдар гэж хэлсэн юмаа гэж хэлсэн. Тэгээд би *******гийн хамт 10 дугаар хорооллын Хятад ресторанд орсон ба ******* орох үедээ намайг эхнэртэйгээ хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс намайг эхнэр нь гэж бодсон байх. Тэгээд сууцгаагаад байр түрээслэх талаар ярьсан ба тухайн эмэгтэй бид хоёроос хэний эзэмшлийн байр вэ гэхээр нь би ээжийнх нь байр байгаа юм гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэвэл ******* анх уулзахдаа надад манай ээжийн байр байгаа юмаа гэж ойлгуулсан. Тэгээд гэрээгээ хийгээд *******гийн данс руу мөнгө хийж байсан. Энэ мөнгөнөөс ******* надад нэг төгрөг ч өгөөгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би *******014 онд ипотекийн зээлээр 6*******,*******00,000 төгрөгөөр хоёр өрөө байраа худалдаж авсан. Э. гэх нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн орон сууц байгаа. Би *******014-*******015 он хүртэл амьдарч байгаад Орхон аймагт шилжиж ирсэн. Тэгээд тухайн байраа хүнд түрээслүүлэхээр болж *******0*******1 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******тай гэрээ байгуулаад сарын 600,000 төгрөгөөр түрээслүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10******* дугаар хуудас),

шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа ойлгож байна, тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Эхний 1,000,000 төгрөгийг нисдэг машины замын эсрэг талд Нами салонд байхдаа шилжүүлж авсан. Дараагийн 5,000,000 төгрөгийг 10 дугаар хорооллын хятад хоолны газарт байхдаа шилжүүлж авсан, сүүлийн *******00,000 төгрөгийг бас л дансаараа шилжүүлж авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-*******0, 80-8******* дугаар хуудас),

шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны 54343*******1695 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 130-135 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч Г.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилахгэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.гээс нийт 6,*******00,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан бөгөөд *******0************** оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр хохирогч Ц.д 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн болох нь хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 50311959*******8 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна.

Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад “...*******д нийт 6,*******00,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс ******* сарын түрээсийн мөнгөнд 1,300,000 төгрөгийг суутгаж бодсон, үлдэгдэл 5,400,000 төгрөгөөс миний эзэмшлийн 50311959*******8 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 400,000 төгрөгийг авмаар байна, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас) гэж мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* нь хохирогчийн нэхэмжилсэн 400,000 төгрөгийг нөхөн төлж, холбогдох баримтыг гаргаж өгсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр тогтоож, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5, *******, 8 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА