Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/798

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Баттөмөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ******* ******* (Kim Ahn Kook),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

орчуулагч П.Мөнгөнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003940151 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 194 оны 04 дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “******* ******* ” эмнэлгийн зөвлөх эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт дүүргийн 2 дугаар хороо, -18 тоотод оршин суух, урьд дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* (Регистрийн дугаар: ),

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 24-нд аймгийн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байрны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Д.******* нь дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 0 хувийн хувьцаа эзэмшигч “” -ийн захирал гд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* (Kim Boo Seop)-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,89,203.2 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

мөн Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “******* ******* ” -ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,89,203.2 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “******* ******* ” -ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

“******* ******* ” -д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “******* ******* ” -ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 0 дугаар сарын 04-ний өдөр 4,930,000,000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан,

шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Д.*******ын “******* ******* ” -ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,89,203.2 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.*******тай санаатай нэгдэж бүлэглэн “******* ******* ” -ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

“******* ******* ” -д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “******* ******* ” -ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 0 дугаар сарын 04-ний өдөр 4,930,000,000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...******* ын үүсгэн байгуулсан ******* ******* гэдэг нь ойлгомжгүй байна. 2013 онд би өөрөө нэг гишүүнтэй компани үүсгэн байгуулсан. Үүнээс хойш 2014 он хүртэл тодорхой хэмжээний бэлтгэл хангаж байгаад, өмнө нь ажил хэргийн холбоотой байсан ******* гэдэг хүнтэй хамтарч ажиллахаар болсон. Хоёр талаасаа хөрөнгө оруулалт гэж ярьж байгаад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслүүдийг 3 тэрбум төгрөгийн, гурван талт гэрээ байгуулж авсан. Энэ гэрээнд ******* ямар үүрэгтэй оролцсон бэ гэвэл мэргэжлийн талаас үйл ажиллагаанд оролцоно, сургалт зохион байгуулна гэсэн. 2015 онд ******* Солонгос Улсаас удаа дараа хүсэлт явуулсан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. Солонгос Улсын татварын асуудал хэцүү байна, би хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж албан ёсны Солонгос Улсад үзүүлэх баримт бичгийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад өөрийнх нь туслах ажилтан хоёр компани шилжүүлж авах гэрээний формат үзүүлсэн. *******д хоёрын хооронд шилжүүлэх тухай яригдаагүй байсан. ...Миний хувьд Монгол Улсаас гадагшаа гардаг өвчтөний урсгалыг Монголдоо эмчлүүлэх боломжийг бий болгох зорилготой байсан. Зорилго биелсэн, би маш олон хүнийг Солонгос Улсад сургасан. *******д хоёрын хооронд хийсэн гэрээ байгаа, бие төлөөлөгч гэх хүнийг хохирогч гэж үзэх юм уу, албан ёсны хохирогч ******* чөлөөтэй орж гараад явж байгаа. Энэ хүмүүс зөвхөн нэг хүний бичсэн юмаар зүтгээд байна. Хуулийн талаас өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлж байгаа хүнийг буруутгахгүй, гэхдээ үүнийг ойлгох ёстой байх. ...Буруу явж байснаа хүлээн зөвшөөрлөө. Эрүүл мэндээ ярих нь өвчин тоочсон болох байх, ...шүүх үнэн бодит байдлаар үнэлж шийдэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. ******* хорих ялаар шийтгэгдээд хоригдох юм бол биеийн байдал муудна. Миний ард гэр бүл маань давхар хохирно. Өмгөөлөгч нарын хэлснээр Монгол Улсынхаа иргэний үүргийг эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд биелүүлсээр ирсэн. *******ыг шийтгэмээргүй байна. Энэ хүнийг цагаатгаасай гэж үзэж байна. Яагаад гэвэл ажлаа хийгээд явж байсан хүн учраас харамсаж байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...******* ах гурван талт гэрээний дагуу сар бүр 50,000,000 төгрөг төлөөд явж байсан. ******* үүнийг гэмт хэрэг мөн биш гэж мэдэх боломжгүй. Банкны барьцаанд тавьсан обьектын талаар тайлбар хэлье. Обьектыг газрын хамт үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тавьсан нь үнэн, “******* ******* ” -ийн захирал тул гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан нь үнэн. Үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ******* ******* (Kim Ahn Kook) мэдүүлэхдээ: “...яллах дүгнэлтэд дурдсан 3 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтэд үнийн дүнг үнэн зөв дүгнэсэн гэж ойлгож байна. *******д нарын хувьд тоног төхөөрөмж ямар байдалтай байгааг мэдэхгүй тул буцаан авахгүй. ******* 12 жил эмнэлгийн сайн дурын ажил хийж ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ******* гэдэг хүнтэй хамтарч ажилладаг байсан. Эрүүл мэндийн салбарын хүн гэж мэдэж байсан тул энэ хүнтэй хамтарч байсан. Тэгээд саяны хэлсний дагуу *******ын хариултыг сонслоо. ******* санал тавьсан. Үйл ажиллагаа явуулахдаа тоног төхөөрөмж хэрэгтэй болоод эхлүүлсэн. ******* надад үйл ажиллагаа явуулах эмнэлэг байгуулах боломж байхгүй. ******* үйл ажиллагаагаа хариуцаад явья, бусад тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг танайх хариуц гэж хэлсэн. ...******* гэдэг хүн маш тодорхой ямар нэгэн юмыг хийдэг хүн байгаа. Сайн эмч, сайн бизнесмен. Энэ хүн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан байдаг. Солонгос Улсаас авч ирсэн тоног төхөөрөмж, өөрийнхөө эмнэлгийн тохижилтын ажлыг хийх зардал, тогтвортой үйл ажиллагаа явуулах мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд Солонгос Улсаас эмч нарыг авч ирсэн. *******нэлгийн системд гар бие оролцсон. Монголын олон олон эмч нарыг сургаж, мэдлэгийг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл оруулсан хүн. ...Хавтаст хэрэгт тоо баримтууд байдаг. Энэ хүн биеэрээ ирээд хийсэн орлогын тоо баримт байна. Үүнийг нэхэмжилбэл маш их зардал гарна. *******д нар эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгийг нэхэмжилье гэж яриад байгаа. Энэ хэргийн талаарх хамгийн зөв шийдвэрийг гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Солонгос Улсын иргэн ******* нь 2009 оноос хойш Монгол Улсад ирж сайн дурын хүмүүнлэгийн шугамаар ирж эмчилгээ, оношилгоо хийж явдаг байхдаа *******тай танилцсан байдаг ба ******* Монгол Улсад эмнэлэг байгуулья, хамтарч ажиллах уу гэсэн санал тавихад нь ******* надад эмнэлэг байгуулах хөрөнгө мөнгө байхгүй, тусалья, дэмжье гээд 2013 оны дугаар сарын 17-ны өдөр *******ын нэр дээр “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл худалдаалах чиглэлээр 2014 оны 03 дугаар сард гэмтэл согогийн мэс засал, мэс заслын дараах сэргээн засалт, уламжлалтын эмчилгээний чиглэлээр 2014 оны 04 дүгээр сард тус тус зөвшөөрөл аваад 2014 оны дугаар сарын 05-ны өдөр ******* , ******* хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ******* нь 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, ******* эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хариуцаж байхаар болж 2013 оны дугаар сараас эхлэн эмнэлэг байгуулах ажил хөөцөлдөж байсны хөлсөнд cap бүрийн сүүлийн өдөр өгч байсан 2,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны дугаар сараас эхлэн цалин 5,000,000 төгрөг өгч байхаар тохирсон байдаг. Мөн цалин дээр нь нэмж 2,000,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд өгч байхаар тохирсон байдаг. Мөн ******* ын өөрийн Hyundae general hospital нь гд Найрамдах Солонгос Улсад нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба гд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа компани эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдаалах экспортлох эрхгүй байдаг болохоор ******* өөрийн төрсөн дүүгийн нөхөр болох Жун Хугийн компани болох Hyundae MSO Co.Ltd компанитай гуравласан гэрээг байгуулж ******* гуравдагч этгээдээр оролцсон, өөрийн эмнэлгийнхээ лого, нэрийг ашиглуулан үйл ажиллагааны удирдлагын дэмжлэг үзүүлэх, боловсон хүчин бэлтгэхээр заасан байдаг. Тэгээд дугаар хороололд байрлалтай хуучин зочид буудлын зориулалттай байсан барилгыг 300,000,000 төгрөг орчим зардал гарган эмнэлгийн зориулалттай болгон бүрэн өөрчилж, засвар хийгээд 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Хьюндай эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2014 оны дугаар сараас 2017 оны 04 дүгээр cap хүртэл гд Найрамдах Солонгос Улсын Hyundae MSO Co.Ltd, Hyundae general hospital компаниудаас “******* ******* ” -ийн нэр дээр нийт 157 нэр төрлийн 399 ширхэг 2,597,201.7 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байдаг. ...Ингэж худлаа хэрэг үүсгүүлэн гомдол гаргаж шалгуулж байх хугацаандаа ******* “******* ******* ” нэртэй -ийг байгуулан “******* ******* ” -ийн нэр дээр байсан эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлаад өөрийн байгуулсан “******* ******* ” -ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлээд “******* ******* ” -ийн эд хөрөнгө, үйл ажиллагаан дээр эзэн суучихаад өгөхгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас),

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гд Найрамдах Солонгос Улсын иргэн мөн улсынхаа Хьюндай женерал эмнэлгийн эзэмшигч мэс заслын эмч ******* гэдэг хүнтэй 2015 онд танилцсан. Уг хүн нь Монгол Улс дахь Монгол Хьюндай эмнэлэг буюу “******* ******* ” -ийн хөрөнгө оруулагч, 0 хувийн хувьцааг эзэмшигч юм. Өөрөө гд Найрамдах Солонгос Улсад байдаг болохоор Монголд ирж очин явдаг. ...Ингээд 2017 оны 05 дугаар сард *******ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч 2017 оны 0 дугаар сард “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Өөрөөр хэлбэл, тус компанийн 0 хувь хувьцаа эзэмшигч ******* ын шийдвэрээр намайг томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох өөрчлөлт хийгдсэн. Гэтэл ******* нь уг компанийн байр буюу Монгол Хьюндай эмнэлгийн байранд намайг оруулахгүй холбогдох бүх бичиг баримт, санхүүгийн баримтуудыг өгөхгүй өдийг хүрсэн. ******* нь өөрт ямар ч хамаагүй өөр компанийн хөрөнгийг эзэмшээд тэр байтугай өөрийнхөө нэр дээр “******* ******* ” -ийг байгуулан Монгол Хьюндай эмнэлгийн бүх машин, техникүүдийг ашиглан, компанийн байрны хаяг зэргийг өөрчилсөн байсан. Монгол Хьюндай эмнэлгийн бүх хөрөнгөн дээр “******* ******* ” эмнэлэг гэсэн хаяг тавьчихсан. Уг хаягийнхаа дагуу зар сурталчилгаа явуулж хүмүүст үйлчилж байна. Монгол Хьюндай эмнэлэг өөрчлөгдсөн гэж хүмүүст ойлгуулаад бусдын өмч хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулаад байна. ******* Солонгост их ажилтай болохоор ирж чадахгүй байж байгаад 2017 оны 05 дугаар сараас *******ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байтал өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагааг удирдаад ашиг орлогыг нь өөрөө завшаад жинхэнэ өмчлөгч, эзэмшигчид нь хөрөнгийг өгөхгүй байна. Одоо бол ******* гэдэг хүнээс “******* ******* ” -ийн бүх хөрөнгүүд, холбогдох бичиг баримтуудыг авах хүсэлтэй. ******* ын оруулсан 4,958,0 ам.долларын хөрөнгийг ямар ч хамааралгүй ******* эзэмшээд, захиран зарцуулаад тэр ч байтугай хөрөнгүүдийг нь завшиж, өөрийнхөө байгуулсан компани руу шилжүүлэх аргаар гэмт хэргийн замаар олсон маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нууж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Hyundae MSO Co.LTD-аас нийт 3,030,000,000 төгрөгийн үнэ бүхий машин, техник, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материалуудыг нийлүүлсэн байдаг. Too ширхэг нэр төрлийг нарийвчлан хэлэх боломжгүй. Худалдаа хөгжлийн банкнаас шаардсаны дагуу барьцааны үнийн дүнд нь тааруулаад эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг барьцаанд тавьсан бөгөөд жагсаалтаар 180 ширхэг 1,128,778,1.48 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл байгаа. Киа карнивал маркийн машин эвдэрчихсэн, Старекс машиныг нь зарсан байгаа” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сард захирал ******* “******* ******* ” -ийг шинээр үүсгэн байгуулж, хуучин “******* ******* ” -ийн Монгол Хьюндай эмнэлгээ шинэ компани руу шилжүүлэн нэрийг нь “******* ******* ” гэмтэл согогийн эмнэлэг болгон өөрчлөөд одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эмнэлэг нь гэмтэл согогийн эмчилгээ, заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. *******х намайг 2015 онд ажилд ороход ******* захирал ******* эмчийг захирлын хэмжээнд үзэж, хүндэтгэнэ шүү гэж байсан. Намайг анх ажилд ороход гд Найрамдах Солонгос Улсаас тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдээд суурилуулагдсан байсан. Харин саяхны тооцоогоор тэдгээр тоног төхөөрөмжүүдээс ихэнхийг ашиглахаа больсон байна лээ. Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмжүүдийн жагсаалттай тулгаж үзсэн. Миний санаж байгаагаар 15-18 ширхэг тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа. ******* эмч нь ******* захирал, ******* дарга нартай маргаан гаргасан юм шиг байна лээ. Сүүлд гэдэг эмэгтэй эмнэлэг дээр ирээд “******* ******* ” -ийн шинэ захирал нь байна, *******ыг ажлаас нь халсан, одоо та нар миний үгээр яв гээд байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ******* “******* ******* ” -ийг шинээр үүсгэн байгуулаад “******* ******* ” -ийн Монгол Хюндай эмнэлгийг уг компани руугаа шилжүүлж, нэрийг нь “******* ******* ” гэмтэл согогийн эмнэлэг болгон өөрчлөн үйл ажиллагаагаа урьдын хэвээр явуулж байгаа. ******* ******* гэдэг хүнийг мэднэ, уг хүн нь Солонгос Улсын Хьюндай женерал хоспитал эмнэлгийн захирал бөгөөд 2015, 201 онуудад манай эмнэлгээр их ирж эмч нарт сургалт явуулдаг байсан. Ямар ч байсан ******* эмч манай эмнэлэгт тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн гэдэг. Манай эмнэлэг шинээр нээгдэх үед бүх тоног төхөөрөмжийг ******* нийлүүлсэн байх. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын газар зэргүүдээс тоног төхөөрөмжтэй холбоотой зөвшөөрлүүд авахаар албан бичиг явуулахад манай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн гарал үүсэл нь гд Найрамдах Солонгос Улс гэсэн байдаг” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сараас “******* ******* ” гэмтэл согогийн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Үндсэндээ миний ажиллаж байгаа эмнэлгийн нэр өөрчлөгдөөд “Монгол Хюндай” эмнэлэг гэдэг нэр нь “******* ******* ” гэмтэл согогийн эмнэлэг болсон. Манай эмнэлэг 2017 оны сүүлчээс эхлэн ихэнх тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Харин ******* нь компани, эмнэлгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаад явдаг. *******нэлэгт бол зөвлөх эмч гэсэн албан тушаал дээр ажилладаг” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас),

Гэрч (PARK DEUK IL)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2014 оны дугаар сард гурван талт гэрээ байгуулахдаа ******* , ******* хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2013 оноос цалин мөнгө өгч байснаа гэрээнд тусгасан байдаг. 2013 оны 01 дүгээр сард эмнэлэг байгуулах талаар шийдвэр гаргаагүй байсан учир тийм гэрээ байх учир байхгүй. Харин гурван талт гэрээнд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар А тал буюу Hyundae MSO Co.Ltd лизингээр “******* ******* ” -д олгохоор заасан байдаг ба тухайн үед тоног төхөөрөмжийн төлбөрийг шууд төлж аваагүй учраас тоног төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд заавал гэрээ байгуулсан байх шаардлага гараад гэрээг байгуулсан юм. Тоног төхөөрөмжийн төлбөрийг эмнэлгийн орлогоос cap бүр 50,000,000 төгрөгийг төлж байхаар заасан байдаг юм. Одоогийн байдлаар яг тоног төхөөрөмжийн төлбөрт хэдэн төгрөг төлснийг хэлж мэдэхгүй байна. “******* ******* ” -аас Hyundae MSO Co.Ltd pyy шилжүүлж байсан баримтыг харах юм бол яг хэдэн төгрөгийг төлснийг хэлж өгч чадна. “******* ******* ” -ийн нягтлан бодогчоор *******ын охин гэгч ажиллаж байсан ба тэр л компанийн үйл ажиллагааны тайланг болон өдөр тутмын тайланг байнга мэйлээр ******* руу явуулдаг байсан юм. ...Санхүүгийн баримтаа олж аваад харах юм бол энэ хэрэг хурдан шийдэгдэнэ шүү дээ, тэндээс илүү их мэдээлэл авах болно” гэсэн мэдүүлэг ( дугаар хавтаст хэргийн -7 дугаар хуудас),

Гэрч ******* (KIM ВОО SЕОР)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 онд *******ад Монгол Улсад ч гэсэн манайх шиг эмнэлэг байгуулбал яасан юм бэ, хоёулаа 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулья гэсэн санал тавихад ******* надад хөрөнгө оруулах мөнгө байхгүй, харин цалин авч ажиллая гэхээр нь би *******ад Монголд хуулийн этгээд байгуулах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, түрээсийн барилга олох, эмнэлгийн зөвшөөрөл авах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортоор Монгол Улсад оруулж ирэх зөвшөөрлийг авах ажлыг даалгаад 2013 оны дугаар сараас эхлэн сарын 2,000 ам.доллараар цалинжуулан ажиллуулах болсон. Шинээр үүсгэн байгуулах компанийн нэрийг ******* болон Boo Seop гэх нэрийн товчлол нийлэмжээр “******* ******* ” гэж нэрлэхээр болоод компанийн дүрмийн сангийн 1,000,000 төгрөгийг *******ад өгсөн. ******* нь 2013 оны дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан компани Улсын бүртгэлийн гэрчилгээ, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийг эх хувиар нь БНСУ-д над дээр авч ирж үзүүлсэн юм. Тэгээд би 2014 оны эхээр cap, өдрийг нь мэдэхгүй байна Монгол Улсад ирээд ******* бид хоёр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах түрээслэх барилга хайж байгаад одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн барилгыг үзээд цахилгаан шат нь том эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тохирох юм байна гэж ******* бид хоёр санал нэгдээд 2014 оны 07 дугаар сард уг барилгыг сарын 42,435,000 төгрөгөөр түрээслэхээр болоод манай ажилтан байсан Насанжаргал болон ******* нар барилгын хүмүүстэй уулзан гэрээ байгуулсан ба гэрээнд ******* компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Уг барилга нь зочид буудлын зориулалтаар ашиглах барилга байсан болохоор БНСУ-ын зураг төслийн болон интерьер хийдэг компаниар эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалттай болгон зураг төслийг нь хийлгээд 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл барилгын ажлыг хийлгэн 1 дүгээр сардаа эмнэлгээ нээсэн. *******нэлгээ нээхээс өмнө буюу 2014 оны дугаар сарын 05-ны өдөр *******тай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээнд *******ыг “******* ******* ” -ийн захирлаар томилсон, мөн cap болгон 2,000 ам.доллараар цалинжуулж байсныг 5,000,000 төгрөг болгон өөрчилсөн, бас үйл ажиллагааны зардалд цалингийн нэмэгдэл 2,000,000 төгрөг өгч байхаар, хэрэв үйл ажиллагаа сайн байх юм бол нэмж урамшуулал өгнө гэж тохиролцсон. *******ын үүрэг нь юу байсан гэхээр компанийг удирдах, ажилчдыг удирдах, компанийн хөрөнгийн менежмент хийх, эмнэлгийн төхөөрөмж үйл ажиллагааг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Гэрээний нэгдүгээр зүйлд заасанчлан үйл ажиллагааны төлөө дотор заслын мөнгө, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 3,000,000,000 төгрөгийн зардал гарахаар тооцож, 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар хоёр тал зөвшөөрч гэрээнд оруулсан юм. Миний эзэмшдэг Хьюндай ******* Өү компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж гадаад Улс руу экспортлох зөвшөөрөлтэй учраас 2,148,59 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу экспортолж явуулсан. 2,148,59 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу явуулсан нь Солонгосын гадаад худалдаа статистикийн газраас гаргасан тоо баримтаар нотлогдоно. Энэ дээр Шин Хан банкнаас авсан 300,000 доллар нэмэгдээд 3 тэрбум гаран төгрөг болж байгаа юм. “******* ******* ” болон Солонгос Улсын Хьюндай ******* Өү компани хоёулаа миний компани. “******* ******* Мед” -ийн захирлаар ******* ажиллаж байсан төдий юмаа. Тухайн үед Солонгосоос эмнэлгийн тоног төхөөрөмж экспортлох зөвшөөрөлтэй компанитай ******* ******* гэрээ хийсэн байх шаардлагатай байсан тул Хьюндай ******* Өү компани Монголын ******* ******* хоёрын хооронд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлээд эргүүлэн cap болгон 50,000,000 төгрөг төлж байхаар хэлбэрийн төдий гэрээ хийсэн юм. Гэрээ нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг гаалиар оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт хийхэд зайлшгүй шаардлагатай байсан юм. Бусдаар би ******* гэх хувь хүнд эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийг лизингээр, түрээсээр өгөөгүй, бүх тоног төхөөрөмж “******* ******* ” -ийн нэр дээр шилжин орж ирсэн байдаг. “******* ******* ” -иас над руу шилжүүлж байсан мөнгөнүүд нь эмнэлгийн ашгаас тоног төхөөрөмжийн төлбөрт шилжүүлэгдэж байсан төлбөр бөгөөд ******* хувиасаа надад төлж байсан төлбөр биш юм” гэсэн мэдүүлэг ( дугаар хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

“******* ******* ” -д “*******нэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох, худалдах” тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 1 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн “Монгол Хьюндай” эмнэлэгт “Гэмтэл согогийн мэс засал, гэмтлийн дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ” үзүүлэх тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

“” -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

“” -ийн 201 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/014 дугаартай: “Монгол Улсын хуулийн этгээд “******* ******* ” -ийн хувьцаа болон эрхийг 0 хувь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авсугай” гэсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

“” -ийн захирал ******* (Kim Boo Seop) нь “******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигч Д.*******аас компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “” -д 201 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээнүүд (1 дүгээр хавтаст хэргийн -23 дугаар хуудас),

“” -ийн 201 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/ тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч захирал ******* (Kim Во Seop)-ын баталсан дүрэм (1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

Д.*******ыг “******* ******* ” -ийн захирлаар томилсон хувьцаа эзэмшигч “” -ийн төлөөлөгч ******* (Kim Boo Seop)-ын 201 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/ дугаартай шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

“******* ******* ” -ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “” -ийн захирал ******* (Kim Boo Seop)-ын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/0 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан шинэчилсэн дүрэм (1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас),

“” -ийн захирал ******* (Kim Boo Seop)-ын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/009 дугаартай “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирал Д.*******ыг өөрчилж, С.ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр (3 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

2017 оны 0 дугаар сарын 12-ны өдөр “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар С.ийг томилсныг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн гүйцэтгэх захирал С.ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1807-01 дугаартай “иргэн Д.*******аас хөрөнгө гаргуулан авах тухай” шаардлага (1 дүгээр хавтаст хэргийн дугаар хуудас),

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаартай “нэхэмжлэгч Д.*******ын 201 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “******* ******* ” -ийн 0 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 0 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “” болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирал Д.*******ыг чөлөөлж, С.ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулан дахин шинээр авсан 00144917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар хуудас),

Эрүүгийн 20172021339 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5793 дугаартай “...201 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гэрээ байгуулсан гэсэн хэсгийн худалдагч тал гэсний дор 201 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний “гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн шилжүүлэгч гэсний дор зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэсэн дүгнэлт (13 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай “...******* ******* нь 2014 оны 08 дугаар сарын 05-наас 2017 оны 0 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материалаар нийт 4,837,14,.8 төгрөгийг хувь хүн болон нэр бүхий компаниуд, банкнуудаас зээл авснаар тус компанийн санхүүгийн тайлан, журналд тусгасан байна. Үүнээс 1,832,717,995.0 төгрөг нь мөнгөн хөрөнгөөр, 3,004,89,203.2 төгрөг нь үндсэн хөрөнгө, бараа материалын зээл авснаар санхүүгийн тайлан журналд бүртгэгдсэн байна. ...******* ******* нь 2017 оны 0 дугаар сарын 30-ны байдлаар санхүүгийн тайланд 857,701,251.08 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй байна” гэсэн дүгнэлт (12 дугаар хавтаст хэргийн 7-9 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны дугаар сарын 09-ний өдрийн 7/2374 дугаартай “...иргэн Э.Намсрай, Н.Оюунцэцэг, Н.Баттулга, Н.Бат-Эрдэнэ нарын өмчлөлөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.*******ын өмчлөлд, иргэн Д.*******ын өмчлөлөөс 2018 оны 0 дугаар сарын 04-ний өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “******* ******* ” -ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

“******* ******* ” -ийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д.******* үүсгэн байгуулсан талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн “******* ******* ” эмнэлэгт эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),

“******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/02 дугаартай “...компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэн ын *******ыг хувьцаа эзэмшигч болгон компани нь цаашид хоёр хувьцаа эзэмшигчтэй байхаар шийдвэрлэсэн” шийдвэр (2 дугаар хавтаст хэргийн 197- дугаар хуудас),

Улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэгчээр Д.******* нэмэгдсэнийг бүртгэсэн бүртгэл (2 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18/04 дугаартай “компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, Д.******* хасагдаж, шинээр М. хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулж, *******ын , ын ******* нар компанийн хувьцааг тус бүр 50 хувь эзэмшихээр шийдвэрлэсэн” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18/05 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын “гүйцэтгэх захирлаар Д.*******ыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн” тогтоол, 2018 оны 05 дугаар сарын -ны өдөр маягтын дагуу “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирал Д.*******ыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Д.*******ыг томилсон өөрчлөлт оруулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Худалдаа хөгжлийн банк болон “******* ******* ” -ийн хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, түүний хавсралт (5 дугаар хавтаст хэргийн 85-87, 89-93),

дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ******* ” эмнэлгийн давхар барилгад 2019 оны 03 дугаар сарын 2-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( дугаар хавтаст хэргийн 42-7 дугаар хуудас),

“******* ******* ” -ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл (9 дүгээр хавтаст хэргийн 192-оос дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (12 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр хуудас), шүүгдэгч Д.*******, Д.******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 145-14 дугаар хуудас), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (15 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Прокуророос шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.*******, Д.******* нарын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хүндрүүлэх шинжгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэж оролцсон болно.

Шүүгдэгч Д.******* нь 2013 оны дугаар сарын 17-ны өдөр “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, 0 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, улмаар 201 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн хувьцаагаа бүхэлд нь гадаадын хөрөнгө оруулалттай “” -д худалдаж, компанийн эрхийг шилжүүлэн, “******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигч “” -ийн зүгээс Д.*******ыг “******* ******* ” -ийн захирлаар томилсон шийдвэр гаргажээ.

Үүний дараа “******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигч “” 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.*******ыг чөлөөлж, С.ийг гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Дээрх асуудлаар Д.******* захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд “******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигчээр “” -ийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хууль зөрчөөгүй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаартай шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн атлаа эрх бүхий этгээдэд компанийн санхүүгийн болон бусад бичиг баримт, эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүй, улмаар “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, “******* ******* ” -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг шинээр байгуулсан “******* ******* ” -ийн “******* ******* ” эмнэлгийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос “...шүүгдэгч Д.******* нь компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 3,004,89,203 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх хуралдаанд улсын яллагч дээрх дүнд нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн үнэ багтсан тул хасах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан, түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 208 дугаартай дүгнэлтээр “******* ******* нь 2017 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 857,701,251 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй” байсан болох нь нотлогдож байх тул үүнээс биет бус хөрөнгө болох 04,095 төгрөгийг хасаж тооцон, хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгүүдийг өмчлөгчид буцаан өгөхөөс татгалзаж, өөрийн шинээр байгуулсан эмнэлгийн үйл ажиллагаанд ашигласан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээг 857,097,15 төгрөг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль тогтоомж, эсхүл хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцсан этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид буцаан өгөхгүйгээр өөрийн өмчийн адил ашиглаж, эзэмшсэн, захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Харин “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд “их хэмжээний хохирол” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 (тавин сая) төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

Шүүгдэгч Д.******* нь дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 0 хувийн хувьцаа эзэмшигч “” -ийн захирал БНСУ-ын иргэн ******* (Kim Boo Seop)-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан “******* ******* ” -ийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн 857,097,15 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгөд хууль бус эзэмшил тогтоож, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч нар “Д.******* гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа бусдын эд хөрөнгийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект биш” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.******* “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 0 хувийн хувьцаа эзэмшигч “” -ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа эрх бүхий этгээдэд компанитай холбоотой бичиг баримт, тамга тэмдэг, эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй буюу ажлаа хүлээлцээгүй байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан бөгөөд “******* ******* ” нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх эрх зүйн чадвартай этгээд байх тул уг хэрэгт хохирогчоор “******* ******* ” -ийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасантай нийцэж байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, 0 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчээр “******* ******* ” -ийн Монгол Хьюндай эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.******* нэмэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Д.******* өөрийн 50 хувийн хувьцааг өөрийн хүүхэд болох М.д шилжүүлсэн байна.

“******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18/05 дугаартай тогтоолоор Д.*******ыг гүйцэтгэх захирлаар томилсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ.

“******* ******* ” нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 0 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/СС180528037-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулж, 4,930,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд уг зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болон “******* ******* ” -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг барьцаалсан болох нь 2018 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, түүний хавсралт, “******* ******* ” -ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл байдаг бөгөөд уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэнийг хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.

Байнга тогтвортой үйлдсэн гэж нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгодог.

Шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Хьюндай эмнэлэгт ашиглаж байсан “******* ******* ” -ийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шүүгдэгч Д.******* хууль бусаар авсан гэдгийг мэдсэн атлаа уг тоног төхөөрөмжүүдийг зээлийн барьцаанд тавьж, Худалдаа хөгжлийн банкнаас 4,930,000,000 төгрөгийн зээл авч ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийн Монгол Хьюндай эмнэлгийн даргаар 2014 оноос ажиллаж байсан, тус эмнэлгийн даргын хувиар 2017 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “...Монгол Хьюндай эмнэлэгт 2017 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд Төгс Сансар харуул хамгаалалтын компанийн гэх 20 гаруй тооны залуучууд дайран орж эмнэлгийн харуул болон ажилчдыг гаднах хашаанаас гадагш хүч хэрэглэн гаргасан” гэх гомдлыг дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст гаргаж байсан төдийгүй шүүгдэгч Д.*******ын үүсгэн байгуулсан “******* ******* ” -ийн хувьцаа эзэмшигч, мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа зэргээс үзэхэд зээлийн барьцаанд тавьсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг шүүгдэгч Д.******* хууль бус аргаар авсан гэдгийг шүүгдэгч Д.******* мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, улмаар тус компанийн хувьцаа эзэмшигчээр “******* ******* ” -ийн Монгол Хьюндай эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.******* нэмэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Д.******* өөрийн 50 хувийн хувьцааг хамаарал бүхий этгээд болох өөрийн хүүхэд М.д шилжүүлжээ.

Хэдийгээр улсын бүртгэлээр шүүгдэгч Д.*******  нь “******* ******* ” -ийн эрх бүхий этгээд биш болсон боловч тус компанийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг болох нь “******* ******* ” эмнэлгийн дарга гэрч Б.ын “...******* нь компани, эмнэлгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаад явдаг, эмнэлэгт бол зөвлөх эмч гэсэн албан тушаал дээр ажилладаг” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ын “******* ******* ” -ийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг завшиж, гэмт хэрэг үйлдэж олсон тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, 4,930,000,000 төгрөгийн зээл авч ашиглахад зохион байгуулагчаар хамтран оролцсон үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэв.

Харин дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул улсын яллагчийн “шүүгдэгч нарт холбогдох мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, прокуророос шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Прокуророос “...шүүгдэгч Д.******* нь компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 3,004,89,203 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх хуралдаанд улсын яллагч дээрх хохирлын дүнд нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүд орсныг хасаж тооцон, шүүгдэгч Д.*******аас 758,837,854 төгрөг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь “******* ******* ” -ийг үүсгэн байгуулж, “******* ******* ” -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг шинээр байгуулсан “******* ******* ” -ийн “******* ******* ” эмнэлгийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашигласан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтээр “******* ******* нь 2017 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 857,701,251 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй” болох нь нотлогдож байх тул үүнээс биет бус хөрөнгө болох 04,095 төгрөгийг хасаж, шүүгдэгч Д.*******аас 857,097,15 төгрөгийг гаргуулж, хохирогч “******* ******* ” -д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулах” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Баттөмөр “...шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгч Д.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат “...шүүгдэгч Д.*******ад 40,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлт нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг “...шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Прокуророос шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн бөгөөд уг зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялуудын дээд хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.*******, Д.******* нарын мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 0 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүгдэгч Д.*******ыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр (уг тогтоолд 2021 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан), шүүгдэгч Д.*******ыг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр (уг тогтоолд 2021 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан) тус тус яллагдагчаар татах хүртэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч болон шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн тухайд шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 857,097,15 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, уг хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай зөвшөөрлөөр 794 регистрийн дугаартай “******* ******* ” -ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-05054885 бүртгэлийн дугаартай дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 794 регистрийн дугаартай “******* ******* ” -ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3., 3.7, 3.8, 3., 3.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэргийг,

Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 3 (гурав) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

.Шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон (хорин хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 857,097,15 (найман зуун тавин долоон сая ерэн долоон мянга нэг зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж, хохирогч “******* ******* ” (Регистрийн дугаар: ) -д олгосугай.

9.Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай зөвшөөрлөөр 794 регистрийн дугаартай “******* ******* ” -ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-05054885 бүртгэлийн дугаартай дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 794 регистрийн дугаартай “******* ******* ” -ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* нь (хорин хоёр) хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА