Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1266

 

 

          

 

 

 

 

 

    2023        10        11                                    2023/ШЦТ/1266

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 230 600000 2446 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Энь 2023 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Г.Э, М.Тнарыг үл хүндэтгэлээ гэх шалтгаанаар ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж Г.Эийн  эрүүл мэндэд “зүүн бугалганд шарх” бүхий хөнгөн гэмтэл, М.Т эрүүл мэндэд “хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх” бүхий гэмтлийг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энь  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11/

 Хохирогч Г.Эийн “...Т найзтайгаа “И” гэх баар луу орсон тэгээд 2 цагаас 3 цагийн хооронд тамхи татах гээд ганцаараа гарсан. Тэгээд тэр Э гээд хүнтэй таарсан, тэр баахан хүн дагуулаад явж байдаг намайг тамхи татах гээд гарахад баарны хамгаалагч болох 4 залууг гаргаад ирсэн байсан. Тэгээд хуйтай хутга гаргаад ирчихсэн хамгаалагч нарын зүрхэн тус газар хатгаад байсан. Тэгээд тэр ах надад нэг шил архи өгөөд тойруулчих гээд тэгээд нөгөө залуучуудаасаа 2-ыг нь аяганд нь явуулсан. Тэгээд би тэр Э гэдэг хүнд архийг нь аягалаад өгсөн бас хамт явж байсан хөгшин хүнд бас аягалаад өгсөн. Тэгээд манай найз баарнаас гараад ирсэн. Тэгээд би аягалаад байж байсан чинь хүрч ирээд энэ хэний архи юм гээд надаас асуусан чинь ууж байсан пивоны шилээрээ толгой руу нь цохисон. Тэгээд хоёр, гурвуулаа манай найз руу дайраад Э гэдэг хүн нь хар хутга гаргаж ирээд манай найзын толгой хавьд зоосон. Тэгээд би очоод ахаа болиочээ гээд юм ярих гэсэн шууд зүүн мөрний ард хэсэгт хутгаараа зоогоод цуг явсан хүн нь аваад холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

Хохирогч Г.Эийн дахин өгсөн “... Т намайг дуудахаар нь өөртөө хийсэн архиа уух гээд Тд барьж байсан архиа өгсөн. Тэгсэн Т хэний архи юм бэ? Энэ архиа ав гээд чанга дугарсан. Тэгсэн Б.Эшууд минийх гэж хэлсэнээ Тгийн нүүр лүү пивоны шилээр хэд хэд цохиод авсан... Т баарны үүднээс зүүн тийшээ яваад өгсөн байсан. тэгсэн араас нь очоод дээрээс нь зодоод байсан хутгаа гаргаж ирээд хатгах шиг болсон. ... надруу дөхөөд ирэхээр нь би жаахан айс хийгээд зогсож байхад өөдөөс нэг юм аваад шидсэн чинь зүүн талын гарын мөрний доод хэсэгт оносон. Би эхэндээ хутганы хуйг аваад шидсэн гэж бодсон. Хэсэг хугацааны дараа зүүн талын мөрнөөс халуу дүйгээд байхаар нь баруун гараараа дараад харсан чинь цус болчихсон байсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 32/

Хохирогч М.Т “...тухайн шөнийн цэнгээний газраас гарах гэсэн чинь гадна үүдний хэсэгт Г.Э нь үл таних залуучуудтай хамт зогсоод архийг нь хундагалаад өгч байсан, тэгэхээр нь би Г.Эээс хэний архийг хундагалаж өгөөд байгаа юм бэ?  Явъя гэж хэлсэн чинь нэг үл таних залуу нь миний архи гэж хэлээд гартаа барьсан байсан пивоны шилээр толгойн орой хэсэг рүү цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

Хохирогч М.Т дахин өгсөн “...тэгэхээр нь би босох гэж өндийсөн дахиад миний нөгөө толгой руу пивоны шилээр цохисон залуу нь дахин пивоны шилээр толгой руу цохьсон. Тэгсэнээ үйлдэлээ үргэлжлүүлээд нүдийг чинь сохлон гэж хэлээд хурц үзүүртэй зүйлээр баруун нүдний хөмсөг орчим нэг удаа зүссэн. Тэгээд би босч ирээд хана налаад зогссон чинь дахиад нэг эрэгтэй хүн буюу нөгөө залуу л байх миний зүүн талын хавирга хэсэг рүү 3 удаа мохоо зүйлээр хатгасан. Тэр үед би өөрийгөө хутгалуулчихсан байж магадгүй гэж бодоод гараараа тэмтрээд үзсэн чинь ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Тэгсэн чинь миний толгой руу пивоны шилээр цохьсон залуу холд гэж хэлээд намайг холдуулаад манай найз Г.Э рүү дайраад баруун гартаа барьсан байсан хутгаараа найз Г.Эийн зүүн мөр хэсэг рүү 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. М.Тнь биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43,44/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Г.Эийн биед зүүн бугалаганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/

Гэрч Б.Ж“...баарнаас Э ахад архи аягалж байсан эрэгтэйгийн найз бололтой эрэгтэй гарч ирээд архи аягалж байсан найз дээрээ ирээд юу хийгээд байгаан баар луу оръё гэтэл архи аягалж байсан залуу нь танил ахынхаа архийг аягалж байна, түр байж бай гэсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй нөгөө архийг аваад Э ахад хандаад ах архиа авчих гээд өгсөн. Тэгтэл Э ах ууж байсан Heineken нэртэй пивоны шилээр нөгөө залуугийн духны зүүн хэсэгт хоёр удаа цохисон. Пивоны шил хагараагүй ба нөгөө залуугийн духны зүүн хэсэгт язарснаас болоод духнаас нь цус гарч байсан. ...Ч болон С нар нь Э ахтай хамт явж байсан ба хүн цохиж зодож заналхийлсэн зүйл байхгүй. Харин Э гэх эрэгтэй Улиастайн дүү гэх хоёр эрэгтэйгээ зодож цохиод архи аягалуулаад байсан... би энэ талаар хараагүй ба цагдаа нар ирээд хяналтын камер шүүж үзэхэд Э гэх эрэгтэй хутга гаргаж ирээд зүсүүлсэн гэх залуу руу шидээд хутгаар зүсэж байгаа нь харагдаж байсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-58/

Гэрч А.М“...2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 01 цагийн орчим Э ах Ч, С гэх хоёр найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн... Э ахад алгадуулсан залуу би аягалъя гээд аваад Э ахад архи эхлээд аягалж өгөөд сүүлд нь Ч, С гэх хүмүүст архи аягалж өгсөн. Ингээд байж байтал баарнаас ахиад нэг эрэгтэй гарч ирсэн ба тухайн эрэгтэй нь Э ахад алгадуулаад архи аягалж байсан эрэгтэйгийн найз нь байсан... архи аягалж байсан залуугийн найз гэх эрэгтэй нөгөө архийг аваад Э ахад өгөөд ах архиа авчих гээд өгсөн. Э ах буцаагаад машинаасаа анх буухдаа гаргаж ирээд ууж байсан Heineken гэх нэртэй архины шилээр нөгөө залуугийн духны зүүн хэсэгт хоёр удаа цохисон. Пивоны шил хагараагүй ба нөгөө залуугийн духны зүүн хэсэгт язарсан байсан... би энэ талаар хараагүй ба цагдаа нар ирээд хяналтын камер шүүж үзэхэд Э гэх эрэгтэй хутга гаргаж ирээд зүсүүлсэн гэх залуу руу шидээ хутгаар зүсэж байгаа нь харагдаж байсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63/

Гэрч А.Д“...баарнаас Э гэдэг хүний дүү нь гэх 25-30 орчим насны эрэгтэй гарч ирээд Этэй гар бариад “сайн байна уу ахаа” гэх мэт үг хэлэхэд Э нь тэр залууг шууд алгадаад, өшиглөөд байсан. Тэгээд архи нэхээд байсан бөгөөд цохиулсан залуу надаас архи аваад Э гэдэг хүнд аягалж өгсөн. Ингээд байж байтал цохиулсан залуугийн найз гэх 30 орчим насны эрэгтэй гараад ирсэн. Сүүлд гарч ирсэн залуу цохиулсан залуу “энд Э ах байна шүү дээ, ахын архийг аягалж байна” гэж хэлсэн. Тэгэхэд сүүлд гарч ирсэн залуу “энэ хэний архи вэ архиа авчих” гэж хэлээд Э гэдэг хүнд өгсөн. Гэтэл Э нь өөрийнхөө гарт байсан ногоон өнгөтэй пивоны шилээр сүүлд гарч ирсэн залуугийн дух хэсэгт нь 2 удаа цохьсон. Тэр залуугийн дух хэсэгт нь арьс нь язарч цус гарсан байсан... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

Гэрч С.Ц“...баарнаас Эгийн дүү гэх 20 орчим насны саарал өнгийн хагас ханцуйтай цамц, саравчтай хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, 20 орчим насны, онигор нүдтэй, шар царайтай, намхан, туранхай эрэгтэй гарч ирээд Эд хандан “ чи яагаад миний найзаар архи аягалуулж байгаа юм, май наад архиа ав” гэж хэлээд архийг нь өгөөд орох гэтэл Э нь уурлаад тэр залууг ууж байсан ногоон өнгийн пивоны шилээр дух хэсэгт нь 1 удаа цохьсон. Тэр үед хамгаалагч нар салгасан. Энэ үед Э өмднийхөө арын халааснаас хар өнгийн хуйтай, металл хутга гаргаж ирээд хуйнаас нь салгаад архи аягалж байсан залуу руу хутгаараа чичээд байсан... би Эг архи аягалж байсан залуугаас холдуулаад түлхэх үед Э холдож байхдаа баруун гараараа газарт шидэхэд арх аягалж байсан залуу газарт явган сууж байхад хутга газарт ойж очоод архи аягалж байсан залуугийн зүүн мөр хэсэгт оноод хутга газарт унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Энь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Энь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Энь 2023 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Г.Э, М.Тнарыг үл хүндэтгэлээ гэх шалтгаанаар ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж Г.Эийн  эрүүл мэндэд “ зүүн бугалганд шарх” бүхий хөнгөн гэмтэл, М.Т эрүүл мэндэд “хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх” бүхий гэмтлийг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т найзтайгаа И гэх баар луу орсон тэгээд 2 цагаас 3 цагийн хооронд тамхи татах гээд ганцаараа гарсан. Тэгээд тэр Э гээд хүнтэй таарсан, тэр баахан хүн дагуулаад явж байдаг намайг тамхи татах гээд гарахад бааарны хамгаалагч болох 4 залууг гаргаад ирсэн байсан. Тэгээд хуйтай хутга гаргаад ирчихсэн хамгаалагч нарын зүрхэн тус газар хатгаад байсан. Тэгээд тэр ах надад нэг шил архи өгөөд тойруулчих гээд тэгээд нөгөө залуучуудаасаа 2-ыг нь аяганд нь явуулсан. Тэгээд би тэр Э гэдэг хүнд архийг нь аягалаад өгсөн бас хамт явж байсан хөгшин хүнд бас аягалаад өгсөн. Тэгээд манай найз баарнаас гараад ирсэн. Тэгээд би аягалаад байж байсан чинь хүрч ирээд энэ хэний архи юм гээд надаас асуусан чинь ууж байсан пивоны шилээрээ толгой руу нь цохисон. Тэгээд 2,3уулаа манай найз руу дайраад Э гэдэг хүн нь хар хутга гаргаж ирээд манай найзын толгой хавьд зоосон. Тэгээд би очоод ахаа болиочээ гээд юм ярих гэсэн шууд зүүн мөрний ард хэсэгт хутгаараа зоогоод цуг явсан хүн нь аваад холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32/, Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн шөнийн цэнгээний газраас гарах гэсэн чинь гадна үүдний хэсэгт Г.Э нь үл таних залуучуудтай хамт зогсоод архийг нь хундагалаад өгч байсан, тэгэхээр нь би Г.Эээс хэний архийг хундаглаж өгөөд байгаа юм бэ?  Явъя гэж хэлсэн чинь нэг үл таних залуу нь миний архи гэж хэлээд гартаа барьсан байсан пивоны шилээр толгойн орой хэсэг рүү цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38,40

 

Хохирогч М.Т дахин өгсөн “...тэгэхээр нь би босох гэж өндийсөн дахиад миний нөгөө толгой руу пивоны шилээр цохисон залуу нь дахин пивоны шилээр толгой руу цохьсон. Тэгсэнээ үйлдэлээ үргэлжлүүлээд нүдийг чинь сохлон гэж хэлээд хурц үзүүртэй зүйлээр баруун нүдний хөмсөг орчим нэг удаа зүссэн. Тэгээд би босч ирээд хана налаад зогссон чинь дахиад нэг эрэгтэй хүн буюу нөгөө залуу л байх миний зүүн талын хавирга хэсэг рүү 3 удаа мохоо зүйлээр хатгасан. Тэр үед би өөрийгөө хутгалуулчихсан байж магадгүй гэж бодоод гараараа тэмтрээд үзсэн чинь ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Тэгсэн чинь миний толгой руу пивоны шилээр цохьсон залуу холд гэж хэлээд намайг холдуулаад манай найз Г.Э рүү дайраад баруун гартаа барьсан байсан хутгаараа найз Г.Эийн зүүн мөр хэсэг рүү 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9124 дугаартай М.Тнь биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон эрмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үйссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43,44/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9017 дугаартай Г.Эийн зүүн буглаганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийнх зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/

Гэрч Б.Ж“...баарнаас Э ахад архи аягалж байсан эрэгтэйгийн найз бололтой эрэгтэй гарч ирээд архи аягалж байсан найз дээрээ ирээд юу хийгээд баар луу оръё гэтэл архи аягалж байсан залуу нь танил ахынхаа архийг аягалж байна, түр байж бай гэсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй нөгөө архийг аваад Э ахад хандаад ах архиа авчих гээд өгсөн. Тэгтэл Э ах ууж байсан Heineken нэртэй пивоны шилээр нөгөө залуугийн духны зүүн хэсэгт хоёр удаа цохисон. Пивоны шил хагараагүй ба нөгөө залуугийн духны зүүн хэсэгт язарснаас болоод духнаас нь цус гарч байсан. ...Ч болон С нар нь Э ахтай хамт явж байсан ба хүн цохиж зодож заналхийлсэн зүйл байхгүй. Харин Э гэх эрэгтэй Улиастайн дүү гэх хоёр эрэгтэйгээ зодож цохиод архи аягалуулаад байсан... би энэ талаар хараагүй ба цагдаа нар ирээд хяналтын камер шүүж үзэхэд Э гэх эрэгтэй хутга гаргаж ирээд зүсүүлсэн гэх залуу руу шидээд хутгаар зүсэж байгаа нь харагдаж байсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-58/

Гэрч А.М“...2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 01 цагийн орчим Э ах Ч, С гэх хоёр найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн... Э ахад алгадуулсан залуу би аягалъя гээд аваад Э ахад архи эхлээд аягалж өгөөд сүүлд нь Ч, С гэх хүмүүст архи аягалж өгсөн. Ингээд байж байтал баарнаас ахиад нэг эрэгтэй гарч ирсэн ба тухайн эрэгтэй нь Э ахад алгадуулаад архи аягалж байсан эрэгтэйгийн найз нь байсан... архи аягалж байсан залуугийн найз гэх эрэгтэй нөгөө архийг аваад Э ахад өгөөд ах архиа авчих гээд өгсөн. Э ах буцаагаад машинаасаа анх буухдаа гаргаж ирээд ууж байсан Heineken гэх нэртэй архины шилээр нөгөө залуугийн духны зүүн хэсэгт хоёр удаа цохисон. Пивоны шил хагараагүй ба нөгөө залуугийн духны зүүн хэсэгт язарсан байсан... би энэ талаар хараагүй ба цагдаа нар ирээд хяналтын камер шүүж үзэхэд Э гэх эрэгтэй хутга гаргаж ирээд зүсүүлсэн гэх залуу руу шидээ хутгаар зүсэж байгаа нь харагдаж байсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63/

Гэрч А.Д“...баарнаас Э гэдэг хүний дүү нь гэх 25-30 орчим насны эрэгтэй гарч ирээд Этэй гар бариад “сайн байна уу ахаа” гэх мэт үг хэлэхэд Э нь тэр залууг шууд алгадаад, өшиглөөд байсан. Тэгээд архи нэхээд байсан бөгөөд цохиулсан залуу надаас архи аваад Э гэдэг хүнд аягалж өгсөн. Ингээд байж байтал цохиулсан залуугийн найз гэх 30 орчим насны эрэгтэй гараад ирсэн. Сүүлд гарч ирсэн залуу цохиулсан залуу “энд Э ах байна шүү дээ, ахын архийг аягалж байна” гэж хэлсэн. Тэгэхэд сүүлд гарч ирсэн залуу “энэ хэний архи вэ архиа авчих” гэж хэлээд Э гэдэг хүнд өгсөн. Гэтэл Э нь өөрийнхөө гарт байсан ногоон өнгөтэй пивоны шилээр сүүлд гарч ирсэн залуугийн дух хэсэгт нь 2 удаа цохьсон. Тэр залуугийн дух хэсэгт нь арьс нь язарч цус гарсан байсан... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

Гэрч С.Ц“...баарнаас Эгийн дүү гэх 20 орчим насны саарал өнгийн хагас ханцуйтай цамц, саравчтай хар өнгийн малгайтай, хар өнгийн цамцтай, 20 орчим насны, онигор нүдтэй, шар царайтай, намхан, туранхай эрэгтэй гарч ирээд Эд хандан “ чи яагаад миний найзаар архи аягалуулж байгаа юм, май наад архиа ав” гэж хэлээд архийг нь өгөөд орох гэтэл Э нь уурлаад тэр залууг ууж байсан ногоон өнгийн пивоны шилээр дух хэсэгт нь 1 удаа цохьсон. Тэр үед хамгаалагч нар салгасан. Энэ үед Э өмднийхөө арын халааснаас хар өнгийн хуйтай, металл хутга гаргаж ирээд хуйнаас нь салгаад архи аягалж байсан залуу руу хутгаараа чичээд байсан... би Эг архи аягалж байсан залуугаас холдуулаад түлхэх үед Э холдож байхдаа баруун гараараа газарт шидэхэд архи аягалж байсан залуу газарт явган сууж байхад хутга газарт ойж очоод архи аягалж байсан залуугийн зүүн мөр хэсэгт оноод хутга газарт унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/

Шүүгдэгч Б.Энь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Эүйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч М.Т, Г.Э нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.Энь хохирогч Г.Э, М.Тнарыг үл хүндэтгэлээ гэх шалтгаанаар пивоны шилээр нүүрлүү нь цохих, ир үзүүртэй зүйлээр биед нь халдсан үйлдэл болон хохирогч М.Т эрүүл мэндэд учирсан “хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх” бүхий хөнгөн зэргийн, хохирогч Г.Эийн эрүүл мэндэд учирсан “зүүн буглаганд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Т, Г.Э нар нь хохирлын талаарх холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нар нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Э санууллаа.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулахаар тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эг“хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Б.Э 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Э мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Эшүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Б.Энь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.СОЛОНГОО