| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2020/0126/И |
| Дугаар | 256 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 256
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, У овогт Иийн Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч И.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны Э хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч манай компанитай Дулааны Э хүчээр хангах, Э хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 642642 /1 сарын төлбөр х 36036 төгрөг/ төгрөгийн үнэ бүхий дулааны Э хүч худалдаж авсан. Уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар харилцагч дулааны Э хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан сүүлийн 18 гаруй сарын дулааны Э хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 642642 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 3.1-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2018 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 1256185 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 321321 төгрөг болж байна. Иймд хариуцагч И.Нгаас дулааны Э хүчний үндсэн төлбөр болох 642642 төгрөг, алданги 321321 төгрөг нийт 963963 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагчаас 963963 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь гэвэл хариуцагч “Э” ХК-тай дулаан Э хүчээр хангах, дулааны Э хүч хэрэглэх тухай гэрээ байгуулж уг гэрээний дагуу 642642 төгрөгийн үнэ бүхий дулааны Э хүч худалдаж авсан байгаа. Уг нэхэмжлэлдээ хавсаргасан гэрээний 3.1 дэх зааснаар хариуцагч буюу тус гэрээний дагуу харилцагч маань дулааны Э хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч худалдан авсан 10 гаруй сарын дулааны Э хүчний үнийг төлөхгүй байгаа. Компани зүгээс удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа. Сүүлд элдэв өөр шалтаг тоочдог болсон. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гүйцэтгээгүй үнийн дүнд алданги нэмж нэхэмжилж байгаа. Алдангийг гэрээний 3.1-д зааснаар тохиролцсон. Алдангийн хэмжээг бол үүргийн гүйцэтгээгүй хангаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд тооцож байгаа. 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн алдангийг тооцож үзэхэд 1256250 төгрөг болж байна. тухайн алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн иргэний хуулийн зарчмыг үндэслэн. Гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алдангийг тооцож үзэхэд 321321 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг нийт 963963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У овогт И Н /РД:БИ89102855/ Ө сумын 5-р баг Нурданеско орон сууцанд оршин суудаг. Би тус орон сууцанд 2014 онд Э хүчээр хангах Б Э ХК-нд гэрээ хийсэн боловч Э хүчээр хангахгүй байна. Уг гэрээнд сард 36036 төгрөг төлөхөөр тохирсон болно. 2014 оноос гэрээ хийсэн боловч тухайн гэрээнд сунгалт хийгээгүй байна. Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууц байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчлөлт орсон түл халаалт авч чадалгүй зутархуу өвөлжин өдий хүрлээ, дулаан хангахгүй байна гэж үзэж байна. Манай орон сууцны шугам нь дээд талаас ирдэг тул манай гэр хүйтэн байна. тус Э ХК-д удаа дараа хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй байна. 2014 оноос хойш огт төлөөгүй ба 2018 онд шүүхэд өгч төлүүлж авсан байна. 2018 оны 4 сард манай байрны оршин суугч нар МУМХГазарт өргөдөл гаргаж уг өргөдлийн дагуу МУМХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт /акт/ хавсаргав. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь төлбөр төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээнд зааснаар тухайн алданги төлөх %-ийн доод хэсэг нь зурж тэмдэглээгүй тул алданги төлөхгүй болно гэжээ.
Хариуцагч И.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие И овогтой Н Ө сумын 5-р багт оршин суудаг. Н орон сууцанд оршин суудаг. Тус орон сууцанд 2014 оноос эхлэн Э ХК-тай дулааны гэрээ хийсэн боловч Э хүчээр хангахгүй байна. Уг гэрээ ёсоор сар бүр 36036 төгрөг төлж байхаар гэрээндээ тохиролцсон. Мөн тус компанитай 2014 онд гэрээ хийсэн боловч би гэрээндээ сунгалт хийгээгүй. Манай байр хүйтэн байна. Дулааны шугамаас дулаан алдаг. Гэртээ бага насны хүүхэд сууж байхад манай байранд Э ХК-иас явж байна гээд 3 хүн орж ирээд үдсэн шугамыг тасалсан. Инженерийн шугамд өөрчлөлт оруулсан тул халаалт авч чадахгүй зудархуу өвөлжиж өдий хүрлээ. Дулаан хангахгүй байна. Манай орон сууцны шугамд дээд талаас ирдэг тул манай гэр хүйтэн. Э ХК-д удаа дараа хандсан боловч авч хэлэлцээгүй. 2014 оноос хойш огт төлөөгүй ба 2018 онд шүүхээр өгч төлүүлж авсан. 2018 оны 4 сард манай байрны оршин суугчид маань Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж, өргөдлийн дагуу гарсан улсын байцаагчийн дүгнэлт байгаа. Тус дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээний 3.1 зааснаар хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон боловч уг гэрээнд зааснаар тухайн алдангийн доод хэсгийг зурж тэмдэглээгүй тул алданги төлөхгүй байна. Талууд гэрээгээр тохиролцоогүй гэсэн үг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч И.Нгаас дулааны Э хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч И.Н нь “... 2014 оноос гэрээ хийсэн боловч тухайн гэрээнд сунгалт хийгээгүй байна. Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууж байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчилж, тасалсан тул халаалт авч чадалгүй зутархуу өвөлжин өдий хүрлээ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг гарган өгч нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч “Э” ХК, хариуцагч И.Н нар хоорондоо харилцан тохиролцож, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 дугаартай “Дулааны Э хүчээр хангах, Э хүчийг хэрэглэх тухай гэрээ” байгуулан, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7,5 хугацаагаар, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7,5 хугацаагаар, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 хугацаагаар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус тус гэрээний сунгалтыг хийсэн байна.
Уг гэрээний 1.3.1 “Халаалтанд”, 1.3. б хэсэгт “талбайгаар 42 м2, 858 төгрөг, 36036 төгрөг” гэж бичигдсэнээр хариуцагч И.Н хэрэглэсэн дулаан, Э хүчний төлбөрт сард 36036 төгрөг төлөх ёстой юм байна.
Нэхэмжлэгч “Э” ХК нь хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 642642 төгрөгийг хариуцагч И.Н нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 3.1-д заасны дагуу сардаа багтааж төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой мөнгөний үнийн дүнгийн ... хувиар тооцож алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байна.
Хариуцагч И.Н “... уг гэрээнд зааснаар тухайн алданги төлөх %-ийн доод хэсэг нь зурж тэмдэглээгүй тул алданги төлөхгүй” гэж маргаж байгаа боловч гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч И.Нгаас алданги 321321 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч И.Н нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 642642 төгрөгийн 50 хувь буюу 321321 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 дугаартай “Дулаан Э хүчээр хангах, Э хүчийг хэрэглэх тухай гэрээ”-г байгуулсан байна.
Нэхэмжлэгч “Э” ХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч И.Н нь Б аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаснаар Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04-07-035/132 дугаартай “Тус байрны ашиглалтын төлөв байдал нь “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “Барилга байгууламжийн материал, хийц, бүтэц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” шаардлага болон хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм ба дүрмийн шаардлагуудыг хангахгүй тул гүйцэтгэгч байгууллага хариуцан их засвар шинэчлэл хийх шаардлагатай байна” гэх дүгнэлтийг гаргасан байх ба энэ нь “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Нд холбогдох “Дулааны Э хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт гэж үзлээ.
Хариуцагч И.Н нь “... Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууж байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчилсөн, шугамыг тасалсан тул халаалт авч чадалгүй зутархуу өвөлжин өдий хүрлээ, дулаан хангахгүй байна” гэх боловч хариуцагчаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учир нотлогдон тогтоогдохгүй байна.
Хариуцагч И.Н нь “Дулааны Э хүчээр хангах, Э хүчийг хэрэглэх тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэглэсэн дулааны Э хүчний үнийг хугацаандаа төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хариуцагч И.Нгаас дулааны Э хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нгаас 27686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, Э хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хариуцагч И.Нгаас дулааны Э хүчний үндсэн төлбөр 642642 төгрөг, алданги 321321 төгрөг, нийт 963963 /есөн зуун жаран гурван мянга есөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27686 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч И.Нгаас 27686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН