Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: * тоотод оршин суух, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Ихалтангэрэл овогт Энхтайваны Э /рд:***, утас:*, ажил утас:*/,

Хариуцагч: * тоотод оршин суух, Боржигон овогт Ядамхандын У /рд:*, утас:*/ нарт холбогдох

          “Зээл, зээлийн хүүгийн төлбөр 23,818,100.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах” тухай хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтөр, хариуцагч Э.Э, Я.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э.Я.У нар нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХасБанктай зээлийн 1320024648 дугаар гэрээ байгуулж 25,000,000 (Хорин таван сая ) төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээний зориулаптаар, 48 сарын хугаатай, 365 хоногт 16.8 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар: 1. 2018.09.13-ний өдрийн 1320024648 дугаар гэрээгээр цалингийн орлого барьцаалуулсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсраптад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар 05- ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй 136 хоног хэтэрсэн байна. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Э.Эпбэг.Я.У нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд цаашид зээлийн 1320024648 дугаар гэрээг үргэлжпүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Э.Э, Я.У нар нь зээлийн 1320024648 дугаар гэрээний 3.2.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.  Зээлдэгч Э.Э, Я.У нарын зээлийн үлдэгдэл 2019.11.18-ны өдрийн байдлаар: 1. Зээлийн 1320024648 дугаар гэрээний үндсэн төлбөр 22,114,703.6 төгрөг, хүү 1,688,926.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,470,22 төгрөг, нийт 23,818,100.15 төгрөг болоод байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого,бүсад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1. Зээлийн нийт төлбөр болох 23,818,100.15 төгрөгийг Э.Э, Я.У нараас гаргуулах. 2. Үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах. 3. Үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө.орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Э.Э, Я.У нарын банкин дахь харилцах, хадгапамжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн дансанд 23,818,100.15 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 277,041 төгрөг төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Э болон хамтран үүрэг гүйцэтгэгч Урагчимэг нар нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай банкнаас нийт 25 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед зээлийн өмнөх үлдэгдэл болох 21389000 төгрөгб айсан. Тэрэн дээрээ 3611000 төгрөг нэмээд нийтдээ 25 сая төгрөгийн зээл болсон. Энэн нь 48 сарын хугацаатай, жилийн 16,8 буюу сарын 1,4 хувийн хүүтэйгээр олгогдсон. Зээл олгогдсоноос хойш Э нь Улаанбаатар төмөр замын Зүүнхараа өртөөнд ажилладаг байсан. Цалингаа манайхаар авдаг байсан. Тэр хугацаанд 2019 оны 07 сар хүртэл цалин нь манайхаар орж байсан учраас зээл нь хэвийн төлөгдөж явж байсан. Тэгээд 2019 оны 07 сараас ажлын байр нь солигдож өөр газар шилжсэнээр цалингаас зээлийг суутгах боломжгүй болсон. Энэ хугацаанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ хугацаанд нь төлөх талаар утсаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч зээлийн төлбөр хийгдэхгүй явсаар 134 хоног болсон. Иймд банкний зүгээс уг хариуцагч хоёр талтай цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас 2019 оны 11 сард сум дундын шүүхэд иргэн Э болон У нараас нийтдээ 23,818,100 төгрөг 15 мөнгийг нэхэмжлэхээр шүүхэд хандсан. Иймд хариуцагч нараас 23,818,100.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх ажилд ороод 8 саяыг авч байсан байх. Тэгээд өсгөөд явж байгаад сүүлд хасбанкнаас сургалтын төлбөр хэрэг болоод  зээлээ нэмэгдүүлсэн. Сая ажлын байр сольдог нь 4 жил төлөөд бүтэхгүй юм байна гээд мөн байгууллагын удирдлагатай таарахгүй болоод, ер нь гадагшаа явах бодолтой байсан. Явахаасаа өмнө юу ч гэсэн явтлаа гээд Толгойт руу өргөдөл өгөөд ажилд орсон. Энэ зээлээс цуг гарын үсэг зурсан хүн бол нэг ч төгрөг хэрэглээгүй. Намайг төлөөрэй гэж байсан нь үнэн гэжээ.  

  Хариуцагч Я.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Манай хүүхэд өөрийн хувийн хэрэгцээнд зараад машин тэрэг авч байсан. Анх хэдэн саяыг авч байсаныг сайн санахгүй байна. Би өөрөө цалингийн зээлтэй  төлөх боломжгүй гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь үндсэн зээлдэгч Э.Э, хамтран зээлдэгч Я.У нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн төлбөр 22,114,703.6 төгрөг, хүү 1,688,926.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,470.22 төгрөг, нийт 23,818,100.15 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Э нь зээлээ төлөхийг зөвшөөрч, хариуцагч Я.У нь уг зээлсэн мөнгөнөөс би хэрэглээгүй, хүү Э.Э хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тиймээс уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагч Я.У нь зээлдэгч Э.Эийн Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр №1320024648 дугаар зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн орлогыг барьцаалж зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна. Хариуцагч Я.Уийг гэрээний үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэлгүй ба зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч Э.Э, Я.У нар нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр Я.У гарын үсэг зурсан бөгөөд хавтаст хэргийн 5-6 дугаар талд Хас банкны Зүүнхараа тооцооны төв, зээлдэгч Э.Э, хамтран зээлдэгч Я.У нарын хооронд  байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байна.

Зээлдэгч Э.Э нь Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авахад нь хариуцагч Я.У нь өөрийн хүсэл зоригийнхоо дагуу гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд зээлдэгчийн эрх, үүргийг зааж өгсөн, 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Я.У нь зээлийн гэрээний нөхцлийг ойлгон ухамсарлаж байсан бөгөөд Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Э.Э, Я.У нараас үндсэн төлбөр 22,114,703.6 төгрөг, хүү 1,688,926.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,470.22 төгрөг, нийт 23,818,100.15 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Э.Э, Я.У нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 1582 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277,041 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Э.Э, Я.У нараас 277,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг,  242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ихалтангэрэл овогт Энхтайваны Э, Боржигон овогт Ядамхандын У нараас зээлийн төлбөр 23,818,100.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277,041  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Э.Э, Я.У нараас улсын тэмдэгтийн хураамжинд 277,041 төгрөгийг гаргуулж Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.