| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00460/И |
| Дугаар | 00043 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Шийрэв барчин овогт Чийн Бямбажав /рд:*, утас:*, */-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, Боржигон овогт Болормаагийн Б /рд:*, утас:*/-д холбогдох
“Машины үнэ 5,000,000 төгрөг гаргуулах” тухай хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хол байдаг учраас би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. 7 сая гэснийг нь эхлээд 5 саяаар авъя гээд 2,500,000 нь очиж байгаад бэлнээр өгнө, дараа нь 2,500,000 төгрөгийг 2 хувааж хийе гээд тодорхой бичсэн байгаа. Энэ хүн бол тийм юм байхгүй гэсэн зүйл ярьж байна. Энэ хоёрын яриа бол 7 сая гэж байгаад 5 саяар аваад машиныхаа бичиг баримтыг солиод дугаарыг нь солиод салсан хоёр юм шиг байгаа юм. 2,500,000 төгрөгийн үнэтэй пронтер маркийн машин Монголд байхгүй. Энэ хүн унаж явж байгаад жаахан шүргэсэн гээд цагдаа нар тэгж л байсан. Одоо машин нь байдаг ч юм уу үгүй юм уу мэдэхгүй байна. Энэ хоёрын ярьсан дээр эхний 7 саяар яриад 5 саяар тохироод эхний ээлжинд очиж 2,500,000 шилжүүлээд үлдсэн 2,500,000 төгрөгийг 2 хувааж өгье гэж ярьсан байгаа юм. Би энэ хүнээс 5,000,000 төгрөгийг нь гаргуулах хүсэлтэй байна. Өөр зүйлгүй. Би өөр зүйл нэхээгүй шүү дээ. Буудалд 30,000 төгрөгөөр хонож байгаа. Энд би нэг ч хүн танихгүй явдал чирэгдэл их гарч байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 сарын хэдэн билээ. Сайн санахгүй байна. Бямбажав гэдэг хүнтэй холбогдоод намайг дуудсан юм. Ах нь Бор-Өндөрөөс гарлаа гэсэн. Би хотод очоод холбогдход намайг очуулаад нэг хоноод нөгөө хүн утсаа авахаа больчихоодТарни 8-р багт буцаж ирээд байж байтал Бямбажав гэдэг хүн залгахаар нь ярьсан. Ах нь утсаа орхиод залгасныг нь мэдсэнгүй. Чи нөгөөдөр хүрээд ир гэсэн юм. Намайг өгөөмөр дээр хүрээд ир гэхээр нь тэнд очоод нэг аккумьлятор аваад ахынх нь машин зүгээр машин гэхээр нь аан заза гээд Зүүнхараа ороод манай тэнд авто ломбард байгаа. Дүү нь таны мөнгийг гаргаад өгчих юм байна гээд наашаа Налайх ороод айлын хашаанаас машиныг нь авсан юм. Нэг жаахан хүүхэд байсан. Тэднийд очоод гадна тал нь будганд орсон машин болохоос дотор тал нь тийм юу машин байгаагүй. Дархад шууд асчихсан юм. Бид хоёр наашаа явж байгаад Налайхын наана пост өнгөрөөд 100 метр яваад унтарчихсан. Ус байхгүй мотор зуураад унтарсан. Тэгээд ахиж нөгөө хүнээсээ айл руу хоёр удаа явж ирээд машин ч өөрөө асдаггүй. Машин хөлсөлж миний мөнгөөр чирж ирээд хотын цаад талд хойшоо харсан худалдааны төвийн тэнд камертай газар машинаа орхиод орой такси барих гэтэл олдохгүй байсан. Дэлгүүрийн утсаар яриад хоол унд идчихээд буудалд орсон юм. Тэндээ ярилцаад ах нь угаасаа маргааш орой ажилтай. Чи машинаа аваад явдагаараа яв. Өөрөө хот руу орхоор аваачих газар байхгүй гэсэн юм. Ахаа энэ чинь нилээн засвар орох юм байна гэхэд нэгэнт л хоноод явсан юм чинь миний дүү 2,500,000 төгрөгөө өгөөд ав ав гээд тэгээд хоёулаа өглөө нь офицеруудын тэр хавьцаа нотариат орох гээд зөндөө газар хайсан. Машинаа авчир гээд бэлэн мөнгөөр зээлж байгаад орох гэхэд мөнгөө авчирч байгаад ор гээд болдоггүй. Тэгээд орж чадаагүй сүүлдээ “Өгөөмөр” захын цаана аюулгүйн тойргийн ард талд лавлагааны газраас лавлагаа авч өгөөд бичгээр 2,500,000 төгрөгөө ингэж өгнө гэсэн итгэмжлэх хийж өгсөн. Тэгээд бид хоёр хоол идчихээд хоёр тийшээ салсан. Дараа нь удаагүй байж байтал мөнгө төгрөг нь юу болж байна гэхэд би болж амжаагүй байна. Би дөнгөж машинаа асаагаад янзлаад ирж байна гэхэд ах нь Солонгос явж байна, ярья гэсэн юм. Би хүн амьтан гуйж байгаад Хараад арай гэж ирсэн юм. Он сар өдрийг нь санахгүй байна. Анх уулзсан өдрөөсөө хойш л санана л даа. Тэгээд бид хоёр байнга холбоотой байгаад байдаг. Би банз өгье гэсэн боловч ирж авна гэчихээд ачаагүй явчихсан юм. Яасан ахаа гэхэд чи өөрөө оруулж ир гэхээр нь би гарал үүслийн бичиг олдохгүй хэцүү юм байна. Би өөрөө балрах юм байна гэж хэлсэн. Тэгээд банзаа өгч чадаагүй. Тэгээд салсан. Өчигдөр ярихад өөрөө жаахан дуу муутай ах нь маргааш очино гээд утсаа тасалсан. Би бол тэр хүний өөрийн анхны ярьсан яриагаар 2,500,000 төгрөгийг төлье. Энэ хүний бас нааш цааш явсан зардал зэргийг төлье гэж бодож байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ч.Бямбажав нь хариуцагч Б.Бос машины үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь би 23-68 ХЭҮ улсын дугаартай пронтер маркийн машиныг 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан, уг 2,500,000 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй, үлдсэн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч Ч.Бямбажав, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 23-68 ХЭҮ улсын дугаартай пронтер маркийн машиныг 2,500,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Балдангомбын өгсөн тайлбар мэдүүлэг болон хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Б.Бос 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бямбажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,500,000 нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ