Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1241

 

 

 

 

 

 

 

  

  2023        10           02                                   1241    

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2302 00125 0290 дүгээр хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УАМ улсын дугаартай Pruis Alpha 41 загварын тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 971 грамм жинтэй, 99.39%-ийн агууламжтай, 978.5 грамм жинтэй, 99.59%-ийн агууламжтай мөнгөн усыг /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эцсийн автобусны буудалд байх ба ... УАМ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Pruis Alpha 41 загварын тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай байв. Тус тээврийн хэрэгслийн баруун буюу жолооч талын хаалгыг онгойлгоход голын хайрцаг дээр үл мэдэгдэх цагираг дүрсээр дүүрэн уут шиг зүйл  дотор 10-60 ml дугаарлагдсан хэмжээтэй саванд өнгөгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй шингэн зүйл байв.” гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн зураг,

/хх-ийн 14-18 дахь тал/

 

Гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 26-34 дэх тал/

 

Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 07/3294 дүгээр: “...Мөнгөн ус нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/356 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад орсон. Мөнгөн ус нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон химийн хорт болон аюултай бодис юм. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг олгодог.” гэх албан бичиг,

/хх-ийн 42 дахь тал/

 

Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...Одоог хүртэл тухайн тээврийн хэрэгслээ унаж, эзэмшиж байгаа. Б.Г нь манай хадам аав. ...намайг унтаж байхад сэрээгээд нэлээн нойрмог байхад машиныхаа түлхүүрийг өгч бай, нэг тийшээ явчихаад ирье гэж хэлж байсан санагдаж байна, нойрмог байсан учир хагас дутуу санаж байх шиг байна. Тэгээд л миний машиныг авч явсан юм шиг байна лээ, би маргааш өглөө нь дээд хоёр давхарт байхад нэг давхарт өчигдөр Марсын машинтай явж байгаад цагдаа сэргийлэх болсон энэ тэр л гэж хальт сонсогдож байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 61- 62 дахь тал/

 

Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяггүй 60 мл-ийн багтаамжтай савтай 2 ширхэг мөнгөлөг өнгөтэй хүнд шингэнийг дугаар-1, дугаар-2 гэж дугаарлан мөрдөгчөөс хүлээн авсан. Дугаар-1 дээжний нягт- 13.49г/см³, 99.39%- ийн мөнгөн ус (Hg) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. Дугаар-2 дээжний нягт- 13.52г/см³, 99.59%-ийн мөнгөн ус (Hg) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. 2. Дугаар-1, дугаар-2 дээжүүдийн Монгол Улсын нэршил: мөнгөн ус, Олон улсын нэршил: mercury, химийн томъёо нь: Hg. Савны гадна талд хаяггүй, бичсэн химийн томьёо байхгүй. 3. Дугаар-1 дээж 971 грамм, дугаар-2 дээж 978.5 грамм (сав тагтай жин) байв. Манай улсад химийн бодис борлуулдаг аж ахуйн нэгжүүд мөнгөн усны үнийн мэдээллийг өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 4. Мөнгөн ус нь Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 6 дугаарт багтсан байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 80-84 дэх тал/

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 07/4651 дүгээр “...Б.Г нь тус яамнаас хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч байгаагүй болно.” гэх албан бичиг,

/хх-ийн 152 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би мөнгөн усыг Өвөр Монгол залуугаас зараад мөнгийг нь өөрөө хэрэглэчихье гэсэн бодолтой авсан юм, тэгээд би Өвөр Монгол Баяраагаас зугтаагаад дахиж уулзаагүй, химийн хортой бодис, худалдахыг хориглодог гэдгийг мэдэж байсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УАМ улсын дугаартай Приүс Альфа 41 загварын тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 971 грамм жинтэй, 99.39 хувийн агууламжтай, 978.5 грамм жинтэй, 99.59 хувийн агууламжтай мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй талаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УАМ улсын дугаартай Pruis Alpha 41 загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх явцад тээврийн хэрэгслийн баруун буюу жолооч талын хаалгыг онгойлгоход голын хайрцаг дээр үл мэдэгдэх цагираг дүрсээр дүүрэн уут шиг зүйл дотор 10-60 ml дугаарлагдсан хэмжээтэй саванд өнгөгүй шингэнийг хадгалсан,  уг 60 мл-ийн багтаамжтай савтай 2 ширхэг мөнгөлөг өнгөтэй шингэн нь Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр мөнгөн ус болох нь тогтоогдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УАМ улсын дугаартай Pruis Alpha 41 загварын тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 971 грамм жинтэй, 99.39%-ийн агууламжтай, 978.5 грамм жинтэй, 99.59%-ийн агууламжтай мөнгөн усыг /Нg/-ыг хууль бусаар хадгалсан болох нь:

хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

хэргийн газарт үзлэг хийсэн “...Тус тээврийн хэрэгслийн баруун буюу жолооч талын хаалгыг онгойлгоход голын хайрцаг дээр үл мэдэгдэх цагираг дүрсээр дүүрэн уут шиг зүйл, дотор 10-60 ml дугаарлагдсан хэмжээтэй саванд өнгөгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй шингэн зүйл байв.” гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн зураг /хх14-18/,

гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх26-34/,

Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 07/3294 дүгээр “...Мөнгөн ус нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/356 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад орсон. Мөнгөн ус нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон химийн хорт болон аюултай бодис юм. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг олгодог.” гэх албан бичиг /хх42/,

гэрч М.Марсын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Б.Г нь манай хадам аав. ...намайг унтаж байхад сэрээгээд нэлээн нойрмог байхад машиныхаа түлхүүрийг өгч бай, нэг тийшээ явчихаад ирье гэж хэлж байсан санагдаж байна, нойрмог байсан учир хагас дутуу санаж байх шиг байна. Тэгээд л миний машиныг авч явсан юм шиг байна лээ, би маргааш өглөө нь дээд хоёр давхарт байхад нэг давхарт өчигдөр Марсын машинтай явж байгаад цагдаа сэргийлэх болсон энэ тэр л гэж хальт сонсогдож байсан.” гэх мэдүүлэг /хх61-62/,

Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар дүгнэлт /хх80-84/,

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 07/4651 дүгээр албан бичиг /хх152/,

шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би мөнгөн усыг Өвөр Монгол залуугаас зараад мөнгийг нь өөрөө хэрэглэчихье гэсэн бодолтой авсан юм, химийн хортой бодис, худалдахыг хориглодог гэдгийг мэдэж байсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх105-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

 

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтын 3 дугаар хавсралтын 27 дугаарт “мөнгөн ус” гэж,

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 2 дугаар хавсралтын 6 дугаарт “Мөнгөн ус” гэж тус тус зааснаар мөнгөн ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис юм.

 

Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр “Дугаар-1 дээжний нягт- 13.49г/см³, 99.39%- ийн мөнгөн ус (Hg) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. Дугаар-2 дээжний нягт- 13.52г/см³, 99.59%-ийн мөнгөн ус (Hg) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. 2. Дугаар-1, дугаар-2 дээжүүдийн Монгол Улсын нэршил: мөнгөн ус, Олон улсын нэршил: mercury, химийн томъёо нь: Hg.” гэсэн нь дээрх ангилал, жагсаалтад хамаарч байна.  

 

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх  заалтад “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж тус тус зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийг авахаар тусгажээ.

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй болох нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 07/4651 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь “Мөнгөн ус” гэх нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

 

Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ” Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдуулж  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.     

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Гийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн үнэ 29.736.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, энэ хэрэгт холбогдуулан Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогдсон мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч тогтмол орлоготой, түүний эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө байдаг эсэх талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Гэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгсэл нь М.Марсын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Prius Alpha 41 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 29,735,000 /хх93-97/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж буй 2 ширхэг савтай мөнгөн усыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Г нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж буй 971 гр, 978,5 гр нийт 2 ширхэг савтай мөнгөн усыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 29,735,000 төгрөгийг шүүгдэгч Б.Гээс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                           

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ