Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00175

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, * тоотод оршин суух, Молх овогт Болысын Л /РД:*, утас:*/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй,

* тоотод оршин суух Боржигон овогт Билэгтийн Т /РД:*, Утас:*/-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ттэй 2005 онд гэр бүл болж амьдарч байсан. Б.Ттэй гэр бүл болсноос хойш 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.Бта төрсөн. Миний бие нь одоог хүртэл хүү Т.Бтын хамт амьдардаг. Б.Т нь 2009 онд хүү бид хоёрыг хаяж өөр хүнтэй хамтран амьдарч явсан бөгөөд банкны их хэмжээний өртэй үлдээж явсан. Мөн одоог хүртэл хүү Т.Бтад тэтгэлэг болон мөнгө эд материалын тусламж үзүүлдэггүй. Иймд Б.Тгээс гэрлэлтээ цуцлуулж хүү Т.Бтыг өөрийн асрамжиндаа авч нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Жич 2009 оноос хойш 3 удаа хүүхэддээ мөнгө явуулсан. 2019 оны 06 сард 100,000 төгрөг, 2019 оны 08 сард 200,000 төгрөг, 2019 оны 09 сард 30,000 төгрөгийг тус тус явуулсан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Л шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2003 оноос Ттэй хамтран амьдарч эхэлсэн тэгээд 2005 оны 09 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүү Бта төрсөн. Гэр бүл болоод амьдрах хугацаанд бид 2-н дунд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй байсан. 2009 оны 03 дугаар сараас эхлэн Нараа гэх эмэгтэйтээ гэр бүлээс гадуур харилцаатай байсныг би 2009 оны 05 дугаар сард мэдсэн. Тухайн үед би араас нь очиж дагуулж ирж амьдралаа бодъё гэж хэлсэн тохиолдол байгаа. Ер нь бол тэр чигтээ бид 2-г хаяад тэр хүүхэнтэйгээ хамтран амьдраад явсан. Бид 6 жил хамт амьдарсан. Миний нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаан гэрлэлтээ цуцлуулъя, хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэж нэхэмжлэл гаргасан харамсалтай нь би өөрийн алдаанаас болж гэрлэлтээ цуцлуулахыг дурьдаагүй юм байна. Өөр нэмж хэлэх зүйл алга байна гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг,  2 дугаар хэсэг 4-15 тоотод оршин суух Боржигон овогт Билэгтийн Т /РД:УГ82091738/ миний бие нь Б.Лтай 2005 онд гэрлэлтээ батлуулж хүү Бта 2006 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн. Б.Лтай амьдрах үедээ муу ойлголцдог байсан. Энэ байдал маань намайг ар гэрийн амьдралд хөндий болгосон. Бидний амьдрал хөндийрч хэрүүл ихтэй байсаар би өөр хүнтэй амьдарч 2009 оны 06 дугаар сард ажлаасаа гарч явсан. Иймд Б.Лаас гэр бүлийн баталгаагаа салгаж хүүхдийн тэтгэмж тогтоолгох, тэтгэмж тогтоолгосон өдрөөс эхэлж хүүхдийн тэтгэмжийг төлнө гэжээ.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Лтай 2003 онд танилцаж 2005 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүү Бта төрсөн. Тэгээд 2009 оны 06 дугаар сараас би хамтран амьдрагчтай болж хүүхдийнхээ эхээс салж тусдаа амьдарсан. Би хүүхэдтэйгээ 2009 онд уулзсан хааяа утсаар ярьдаг гэв.

           Шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.Т нар нь 2003 онд танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 2005 оны 09 дүгээр сарын сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болон амьдарч байсан ба тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүү Т овогтой Бта төрсөн байна.

 Гэрлэгсэд нь гэр бүл болон амьдарч байх хугацаанд гэрлэгсдийн хоорондын харилцаанд зөрчил үүссэн, ар гэрийн амьдралдаа хөндий ханддаг, гэр бүлээ үл хүндэтгэдэг зэрэг хэрүүл маргаан үргэлжилсний улмаас гэрлэгсэд нь тусдаа амьдарцгааж байгаа, хэн аль нь гэрлэлтийг цаашид  үргэлжүүлэх хүсэл, сонирхолгүй, тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай  болох  нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.Т нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгсдийн дундаас 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Т овогтой Бтыг төрсөн эх Б.Лын асрамжинд үлдээж, хариуцагч Б.Тгээс хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаарлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, түүнчлэн нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.Тг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх нь зохистой болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгох, 

 Мөн хариуцагч Б.Тгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 53,024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах, хариуцагч Б.Т нь эцэг хүний хувьд хуулиар хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Молх овогт Болысын Л, Боржигон овогт Билэгтийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Т овогтой Бтыг төрсөн эх Б.Лын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Т овогтой Бтыг 11-16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Б.Тгээс сар бүр  гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лад олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт шаардсан нэхэмжлэлийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 53,024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Гэр  бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Б.Т нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан  тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                             

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.АЛТАНЦЭЦЭГ