Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, Г.Энхбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овогт Лхагвасүрэнгийн Сэргэлэнбат, Цорос овогт Цэрэннадмидын Таравчамба, Цорос овогт Нямсүрэнгийн Алтангэрэл, Чорос овогт Баасандэлгэрийн Батдэлгэр нарт холбогдох 201603000143 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг, Цулын үзүүр гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Харуул овогт Лхагвасүрэнгийн Сэргэлэнбат /РД:АЯ97122416/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг, Цулын үзүүр гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Цорос овогт Цэрэннадмидын Таравчамба  /РД:АЕ93102916/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 10-11 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Цорос овогт Нямсүрэнгийн Алтангэрэл /РД: АЕ89020370/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг Сансар хорооллын 10-03 тоотод оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан Чорос овогт Баасандэлгэрийн Батдэлгэр /РД: АЕ91121318/

 

Шүүгдэгч Л.Сэргэлэнбат нь насанд хүрээгүй байхдаа шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор Ц.Таравчамбатай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сум Байшир багийн Шувуут нуур гэх газраас иргэн Ж.Болдбаатарын 3 тооны адууг хулгайлж, иргэн Ц.Болдбаатарт 6.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Ц.Таравчамба нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Л.Сэргэлэнбаттай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сум Байшир багийн Шувуут нуур гэх газраас иргэн Ж.Болдбаатарын 3 тооны адууг хулгайлж, иргэн Ц.Болдбаатарт 6.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Л.Сэргэлэнбат нь давтан үйлдлээр Н.Алтангэрэл, Б.Батдэлгэр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдамын хойд тал гэх газраас иргэн Б.Дэлгэрбатын 1 тооны морийг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн Б.Дэлгэрбатад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Н.Алтангэрэл нь Б.Батдэлгэр, Л.Сэргэлэнбат нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдамын хойд тал гэх газраас иргэн Б.Дэлгэрбатын 1 тооны морийг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн Б.Дэлгэрбатад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Б.Батдэлгэр нь Н.Алтангэрэл, Л.Сэргэлэнбат нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдамын хойд тал гэх газраас иргэн Б.Дэлгэрбатын 1 тооны морийг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн Б.Дэлгэрбатад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Дэлгэрбатын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би 2016 оны 01 дүгээр сарын үед 1 тооны унааны морио гэрийнхээ гаднаас аргамжаанаасаа алдсан юм. Манай гэр Өлзийт сумын Ямаат багийн Цайдам гэх газар байх гэрийнхээ урд талд байсан. Им тамгагүй, хээр зүсмийн, дэлийг нь зассан, тарган морь байсан. Би хээр морио хонинд унадаг байсан. Би маш их гомдолтой байна. Би угаасаа ганц морьтой хүн байсан, одоо хүний морь гуйж унаж байгаа учраас морио авмаар байна. Би морио 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний морь 8 настай залуу морь байсан...”

“...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хулгайд алдсан морио нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулбал надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10, 12х/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Болдбаатарын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. 2015 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг Шувуут нуур гэх газраас бэлчээрээс манай 3 тооны адуу алга болсон. Би адуугаа хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 25-ны орой тоолж бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 11 сарын 27-ны өглөө адуугаа бүртгэхэд манай адуунаас 3 тооны адуу дутсан байсан. Манай алга болсон 3 тооны адуу буурал духтай улаан хонгор гүү зөв чих нь онь имтэй, 2 гуян дээрээ хатан сүйх тамгатай, халтар хязаалан байдас зөв чих нь онь имтэй, 2 гуян дээрээ хатан сүйх тамгатай, охин хүрэн даага зөв чих нь онь имтэй, 2 гуян дээрээ хатан сүйх тамгатай гурван тооны адуу алга болсон. Би тухайн үед тэдгээр гурван адуугаа ойр хавиар хайгаад олоогүй. Би 3 адуунаас буурал духтай хонгор гүүгээ 1.000.000 төгрөг, халтар хязаалан байдсаа 800.000 төгрөг, охин хүрэн даагаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Хонгор гүү, халтар хязаалан байдас хоёр хоёулаа хурдны удамтай адуунууд байгаа юм. Охин хүрэн даага нь Хэнтий аймгийн Баян-Азарга сумын харъяат аймгийн алдарт уяач Жамъяндорж гэдэг хүний хурдны удамтай адууны төл байгаа юм. Охин хүрэн дааганы эхийг нь Жамъяндорж гэдэг хүнээс 3.000.000 төгрөгөөр 2013 оны хавар худалдаж авч байсан юм. Би гомдолтой байна, хулгай хийсэн хүмүүсийг олж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-150-151х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Энхжаргалын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Батдэлгэр гэх хүнийг зүс танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Алтангэрэлийн ээж нь манай ээжийн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Алтангэрэл их даруухан, үг дуу цөөнтэй, амьдарлын боломж тааруу, хөгшин ээжийгээ асарч байдаг юм. Тэрээр архи дарс уугаад байдаггүй, их томоотой л хүн шиг байдаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, энд тэнд ажил хийлгэе гэвэл ажил хийгээд л явж байдаг. Алтангэрэл эхээсээ гурвуулаа бөгөөд одоо нэг дүүгийн хамт ээжийгээ асардаг, ер нь гэрээс гараад байдаггүй, ээжийгээ асраад л гэртээ байж байдаг. Би түүний холбогдсон хэргийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Болдбаатарын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Сэргэлэнбат, Таравчамба нарыг танина, манай нутгийн хүүхдүүд байгаа юм, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2015 оны 11 сарын 20-ны үед байсан санагдаж байна, би хэдэн сарын хэдэн байсан гэдгийг санахгүй байна, Таравчамба над дээр ирээд намайг цэргээс ирэхэд хүн бэлгэнд даага өгч байсан юм, одоо надад мөнгөний хэрэг гараад байна би таньд даагаа заръя гэж хэлсэн. Би даагыг нь авахаар явсан. Би Өлзийт суманд цайны газар ажиллуулдаг юм. Тэгээд Таравчамбыг гуйхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд шөнө 00 цагийн үед Таравчамба, Сэргэлэнбат 2 нэг тооны хүрэн зүсмийн охин даага хөтөлж ирсэн. Би яасан их оройтож ирсэн юм гэхэд малд яваад зав гарахгүй оройтчихлоо гэж байсан. Би тэр даагыг нь 150.000 төгрөгөөр авахаар тохироод мөнгийг нь өгсөн. Үүнээс өөр Таравчамба, Сэргэлэнбат нараас мал худалдаж авсан зүйл байхгүй. Таравчамба надад хэлэхдээ намайг цэргээс ирэхэд надад хүн бэлэглэж байсан юм гэж байсан. Одоо надад мөнгөний хэрэг гараад байна, та авах уу гэж хэлэхээр нь би авсан. Би тэр даагыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, би мэдэж байсан бол юу гэж худалдаж авч байхав. Тухайн үед Таравчамба нь Сэргэлэнбат гэдэг хүний хамт явж байсан, харин өөр хүн хамт яваагүй. Надад нэг тооны дааганаас өөр мал зараагүй. Тухайн үед тэр хоёр морь унаад явж байсан бөгөөд ямар морь унасан байсан талаар би санахгүй байна. Тухайн үед манайд эхнэр Саранцэцэг бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Таравчамба болон Сэргэлэнбат нар нь өөр хүнд мал зарсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-174-177х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Хатанбаатарын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Сэргэлэнбат, Таравчамба, Батгэрэл, Жүгдэргарав, Жүгдэрнаваг, Алтангэрэл, Батдэлгэр гэх хүмүүсийг танихгүй. Манай эхнэр Архангай аймгийн Өлзийт сумын харъяат юм. Би Өлзийт сум орохдоо танилцаж байсан байж магадгүй, одоо санахгүй байна. Манай эхнэр 2016 оны өвөл намайг хөдөө яваад ирэхэд чиний дүү нар гээд 2 залуу ирээд явсан, манай Өлзийтийн хүмүүс гэсэн гэж байсан. Энэ 2 залууг хэлээд байгаа юм бол уу, эхнэр бид хоёр тусдаа байгаа. Би Алтангэрэл, Батдэлгэр нарын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Алтангэрэл, Батдэлгэр нар манайд морьтой ирж байгаагүй, намайг байхгүй байхад нэг л удаа ирсэн бөгөөд тэр үед юугаар явж байсан талаар мэдэхгүй байна. Алтангэрэл, Батдэлгэр нар манайд мал хулгайлж авчирч байгаагүй, би энэ 2 хүнийг сайн танихгүй, одоо хараад ч танихгүй...” гэх мэдүүлэг /хх-117-118х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч И.Анхтуяагийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Алтангэрэл, Сэргэлэнбат, Таравчамба, Батгэрэл, Жүгдэргарав, Жүгдэрнаваг гэх хүмүүсийг танихгүй. Би одоо сайн санахгүй байна. 2016 оны өвөл манайд шөнө 2 залуу ирж хонож байсан. Манай нөхрийг сураад мотоциклийн бензин дууссан, Өлзийт сумын хүмүүс байна гээд хоноод явъя гэхээр нь нутгийн хүүхдүүд байна гэж бодоод хонуулсан юм. Энэ хоёр хүнээс өөр хүн манайд хоноогүй. Гэхдээ энэ хүнийг хэн гэдгийг нь би мэдэхгүй. Намайг шөнө унтаж байхад ирсэн. Би хаалгаа тайлж өгөөд эргээд унтсан. Тэр хоёр ор засуулаад дээлнүүдээ нөмрөөд унтсан байхаа. Өглөө эрт яваад өгсөн байсан. Тэр хоёр мотоцикльтой яваа, бензин нь дууссан гэж байсан. Би тэр хоёрыг хаанаас хаа хүрч яваа талаар асуугаагүй. Тэр хоёр морь мал хөтөлж ирсэн бол мэдэгдэх байх. Маргааш нь ямар нэгэн мал хашаанд байсан шинж байгаагүй. Би энэ хоёр хүний холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Алтангэрэл, Батдэлгэр нар мал хулгайлж манайд авчирч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-119-120х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Жүгдэргаравын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Болдбаатар бол манай төрсөн ах. Манай ах Болдбаатар 2015 оны 11 сарын 25-27-ны хооронд Өлзийт сумын хойд талд байсан адуун дотроос 3 тооны адуу нь алга болсон. Алдагдсан адууны зүс нь буурал духтай улаан хонгор гүү зөв чих нь онь имтэй 2 гуян дээрээ хатан сүйх тамгатай, халтар хязаалан байдас зөв чих нь онь имтэй 2 гуян дээрээ хатан сүйх тамгатай, охин хүрэн даага зөв чих нь онь имтэй, хоёр гуян дээрээ хатан сүйх тамгатай 3 тооны адуу алга болсон. Манай ах адуугаа алдсаны дараа ойр хавиар хайгаад олоогүй. Адууг хэн хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-189-190х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Чимэгийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Таравчамба, Сэргэлэнбат нарыг танина. Сэргэлэнбат манай нутгийн хүн, Таравчамба манай эгч Цэрэннадмидийн хүү нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Таравчамба манай гэрт манай малыг харж байдаг юм. Хүний үгнээс гардаггүй, төлөв томоотой, архи ууж, тамхи татдаггүй их сайн хүү байгаа юм. Манайд мал хараад 10 гаруй жил болж байна. 2014 онд мотоциклиос унаад толгойдоо гэмтэл авч байсан бөгөөд тэр үед ухаангүй 4-5 хонож байсан. 2015 оны 11 сарын 20-ны үед Насантогтохын идэшний адууг хүргэж өгөхөөр явж байсан талаар би сайн мэдэхгүй байна, би Өлзийт сумын төвд сургуулийн хүүхэдтэйгээ хамт байдаг юм. Манай нөхөр Батболд хөдөө малаа хардаг юм. Таравчамбын холбогдсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-184-185х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Батболдын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Сэргэлэнбат, Таравчамба нарыг танина. Таравчамба нь манай хадам эгчийн хүүхэд нь, Сэргэлэнбат нь манайхтай нэг нутгийн айлын хүүхэд байгаа юм. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй, цагдаад шалгагдаж эхэлсний дараа л тэр хоёрыг хулгай хийснийг мэдсэн. Таравчамба 2013 оноос хойш манайд мал хариулж байгаа юм. 2014 оны 11 сараас 12 сарын хооронд Таравчамба манай малыг хариулаад манайд байсан. Таравчамба 2013 оны намар цэрэгт яваад 2014 оны намар цэргээс ирсэн, цэргээс ирээд манайд байнга байсан. Хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Таравчамба байнга манайд байдаг, 2014 оны 11-12 сарын хооронд Таравчамба манайд байсан. Тэрээр гэрээсээ гараад Өлзийт сумын төв рүү орчихоод л ирдэг, өөр хол газар яваагүй. Сэргэлэнбат манайхаар хааяа ирж хонодог байсан. 2014 оны 11, 12 сард манайхаар нилээн хэдэн удаа ирж хоносон, яг хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. 2015 оны 11 сарын 25-27-ны хооронд Таравчамба, Сэргэлэнбат хоёр манай дүү Насантогтохын идэшний адууг сумын төв рүү оруулж өгсөн. Өлзийт сумын Байшир багийн Бумбат гэх газраас манай дүү Батсүхийн адуунаас хээр зүсмийн нэг тооны байдас оруулж өгсөн. Сэргэлэнбат болон Таравчамба нарын хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-195-196х/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Батдэлгэрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Би өмгөөлөгч Н.Энхжаргалыг сонгон авсан бөгөөд өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Сэжигтнээр тооцох тогтоолтой танилцлаа, асуух зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 01 сарын 10-ны үед байсан санагдаж байна. Би хэдэн сарын хэдэн байсан гэдгийг санахгүй байна. Намайг гэртээ байж байхад 15 цагийн үед Н.Алтангэрэл над дээр ирээд хоёулаа урагшаа хөдөө айлд очоод ирье гэсэн. Би яаж байгаа юм гэхэд хамт очоод ирье гэсэн. Тэгээд Алтангэрэл бид хоёр миний мотоциклиор Өлзийт сумын төвөөс урд зүг рүү буюу Ямаат багийн Цайдамын хойд тал гэх газар Дэлгэрбатын гэрийн наад талд нь очсон. Тухайн үед Дэлгэрбат Батка гэдэг хүний малыг харж байсан юм. Тэнд 19 цагийн үед очсон байх, харанхуй болж байсан. Алтангэрэл бид хоёр Өлзийт сумын төвөөс 17 цагийн үед гарсан байх. Дэлгэрбатын гэрийн наад талд Алтангэрэл бид хоёр сууж байхад Алтангэрэл нэг хүнтэй утсаар яриад байсан. Алтангэрэл утсаар ярьж дуусаад намайг хэсэг сууж байгаад яваарай, би араас чинь аргамжааных нь морийг аваад очъё гэж хэлсэн. Тэгээд мотоцикль дээрээ хэсэг сууж байгаад хөдлөөд Дэлгэрбатын урд өвөрт нь очиж хүлээсэн. Хүлээгээд байж байтал Алтангэрэл удалгүй нэг морь хөтлөөд ирсэн. Тэгээд Алтангэрэл бид хоёр мотоцикль дээрээ сундлаад нөгөө морио хөтлөөд явсан. Тэр морийг хөтлөөд Өгийнуур сум орохоор явтал замд машин таараад байхаар нь баригдаж магадгүй гэж бодоод морийг нь тавьчихсан. Тэр морийг тавьчихаад явж байтал мотоциклийн бензин дууссан бөгөөд тэр үед Өгийнуур сум ойрхон харагдаж байсан. Тэгээд Өгийнуур сум ороод Хатнаа гэх айлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Өлзийт сум руу яваад, тэнд очоод салцгаасан. Хулгай хийх санааг анх Алтангэрэл гаргасан. Би тухайн үед аргамжааны морь хаана байгааг хараагүй. Тэр адуу халтар зүсмийн нас гүйцсэн морь байсан бөгөөд ямар нэгэн им тамга байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Алтангэрэл хэнтэй ярьсан гэдгийг мэдэхгүй, нөгөө аргамжаатай морь чинь хаана байна гээд заалгаад яриад байх шиг байсан. Би тухайн үед Дэлгэрбатын гэр байдаг гэдгийг мэдээгүй, Алтангэрэл бид хоёр мотоциклио ээлжлээд бариад явсан. Би Дэлгэрбат гэх хүнийг танихгүй. Би тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй. Өгийнуур сум руу явж байхад Өгийнуур сум дөхөөд ирэхэд машин их таараад байхаар нь баригдах нь гэж бодоод л тавьчихсан юм. Алтангэрэл бид хоёр энэ, адууг эргэж хайгаагүй. Би одоо энэ адууг хаана байгааг мэдэхгүй. Тухайн үед манай гэрт ээж Цэдэнхорлоо байсан, өөр хүн байгаагүй. Хатнаа гэх хүнийг манай сумын хүргэн гэдгээр нь танина, гэрийг нь сураглаж байгаад олсон юм...” гэх мэдүүлэг /хх-29-31х/

2016 оны 04 сарын 20-ны өдрийн 220 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24х/

2016 оны 07 сарын 08-ны өдрийн 608 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-206-208х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-63-64, 89, 104х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-65, 90-91, 105-106х/

2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-92-94х/

2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-66-68х/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-69, 95, 111х/

2016 оны 08 сарын 03-ны өдрийн 262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-96х/

2016 оны 07 сарын 05-ны өдрийн 252 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-70х/

2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-108-110х/

2016 оны 08 сарын 03-ны өдрийн 263 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-112х/

2016 оны 08 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн санал /хх-142х/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-147, 149х/

            Яллах дүгнэлтийн хавсралт /хх-168х/

            Хохирогч Ж.Болдбаатарын хүсэлт /хх-169х/

Хохирогч Б.Дэлгэрбатын өргөдөл /хх-46х/

Багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-16-17, 34-35, 50х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-21-22, 40-41, 55-56х/ 

Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-36, 51х/

Хохирогч Ж.Болдбаатарын хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Сэргэлэнбат, Ц.Таравчамба нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сум Байшир багийн Шувуут нуур гэх газраас иргэн Ж.Болдбаатарын 3 тооны адууг хулгайлж 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Л.Сэргэлэнбат, Н.Алтангэрэл, Б.Батдэлгэр нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдамын хойд тал гэх газраас иргэн Б.Дэлгэрбатын 1 тооны морийг машин механизм хэрэглэн хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Дэлгэрбатын: “Би 2016 оны 01 дүгээр сарын үед 1 тооны унааны морио гэрийнхээ гаднаас аргамжаанаасаа алдсан юм. Им тамгагүй, хээр зүсмийн, дэлийг нь зассан, тарган морь байсан” гэх мэдүүлэг /хх-10, 12х/

 

Хохирогч Ж.Болдбаатарын: “...2015 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг Шувуут нуур гэх газраас бэлчээрээс манай 3 тооны адуу алга болсон” гэх мэдүүлэг /хх-150-151х/

 

Гэрч Н.Болдбаатарын: “...2015 оны 11 сарын 20-ны үед байсан санагдаж байна, Таравчамба над дээр ирээд намайг цэргээс ирэхэд хүн бэлгэнд даага өгч байсан юм, одоо надад мөнгөний хэрэг гараад байна, би таньд даагаа заръя гэж хэлсэн. Тэгээд шөнө 00 цагийн үед Таравчамба, Сэргэлэнбат 2 нэг тооны хүрэн зүсмийн охин даага хөтөлж ирсэн. Би яасан их оройтож ирсэн юм гэхэд малд яваад зав гарахгүй оройтчихлоо гэж байсан. Би тэр даагыг нь 150.000 төгрөгөөр авахаар тохироод мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-174-177х/

 

Гэрч И.Анхтуяагийн: “...2016 оны өвөл манайд шөнө 2 залуу ирж хонож байсан. Манай нөхрийг сураад мотоциклийн бензин дууссан, Өлзийт сумын хүмүүс байна гээд хоноод явъя гэхээр нь нутгийн хүүхдүүд байна гэж бодоод хонуулсан юм” гэх мэдүүлэг /хх-119-120х/

 

Гэрч Ж.Жүгдэргаравын: “Манай ах Болдбаатар 2015 оны 11 сарын 25-27-ны хооронд Өлзийт сумын хойд талд байсан адуун дотроос 3 тооны адуу нь алга болсон” гэх мэдүүлэг /хх-189-190х/

 

Гэрч А.Батболдын: 2014 оны 11-12 сарын хооронд Таравчамба манайд байсан. Тэрээр гэрээсээ гараад Өлзийт сумын төв рүү орчихоод л ирдэг. Сэргэлэнбат манайхаар хааяа ирж хонодог байсан. 2014 оны 11, 12 сард манайхаар нилээн хэдэн удаа ирж хоносон. 2015 оны 11 сарын 25-27-ны хооронд Таравчамба, Сэргэлэнбат хоёр манай дүү Насантогтохын идэшний адууг сумын төв рүү оруулж өгсөн. Өлзийт сумын Байшир багийн Бумбат гэх газраас манай дүү Батсүхийн адуунаас хээр зүсмийн нэг тооны байдас оруулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-195-196х/

 

Б.Батдэлгэрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “2016 оны 01 сарын 10-ны үед намайг гэртээ байж байхад 15 цагийн үед Н.Алтангэрэл над дээр ирээд хоёулаа урагшаа хөдөө айлд очоод ирье гэсэн. Алтангэрэл утсаар ярьж дуусаад намайг хэсэг сууж байгаад яваарай, би араас чинь аргамжааных нь морийг аваад очъё гэж хэлсэн. Тэгээд мотоцикль дээрээ хэсэг сууж байгаад хөдлөөд Дэлгэрбатын урд өвөрт нь очиж хүлээсэн. Хүлээгээд байж байтал Алтангэрэл удалгүй нэг морь хөтлөөд ирсэн. Тэгээд Алтангэрэл бид хоёр мотоцикль дээрээ сундлаад нөгөө морио хөтлөөд явсан. Тэгээд Өгийнуур сум ороод Хатнаа гэх айлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Өлзийт сум руу яваад, тэнд очоод салцгаасан. Хулгай хийх санааг анх Алтангэрэл гаргасан” гэх мэдүүлэг /хх-29-31х/, 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 220 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24х/, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 608 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-206-208х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-63-64, 89,104х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-65, 90-91, 105-106х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Харуул овогт Лхагвасүрэнгийн Сэргэлэнбатыг давтан үйлдлээр бүлэглэн машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цорос овогт Цэрэннадмидын Таравчамба, Цорос овогт Нямсүрэнгийн Алтангэрэл, Чорос овогт Баасандэлгэрийн Батдэлгэр нарыг бүлэглэн машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Сэргэлэнбат, Ц.Таравчамба, Н.Алтангэрэл нар нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Батдэлгэр нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 02-ны өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байдал нь өршөөгдсөн, шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-108х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн бор зүсмийн морийг өмчлөгч А.Батсүхэд, 2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-92х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн хээр зүсмийн морийг өмчлөгч А.Батболдод, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-66х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг уг мотоциклийг хурааж улсын орлого болгох ажиллагааг биелүүлэх зорилгоор Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          

     

    ТОГТООХ нь:

                                                                                                

  1. Шүүгдэгч Харуул овогт Лхагвасүрэнгийн Сэргэлэнбатыг насанд хүрээгүй байхдаа давтан үйлдлээр бүлэглэн машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цорос овогт Цэрэннадмидын Таравчамба, Цорос овогт Нямсүрэнгийн Алтангэрэл, Чорос овогт Баасандэлгэрийн Батдэлгэр нарыг бүлэглэн машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Сэргэлэнбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Таравчамбыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Сэргэлэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, шүүгдэгч Ц.Таравчамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, шүүгдэгч Н.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Б.Батдэлгэрийн өмчлөлийн 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль болон шүүгдэгч Л.Сэргэлэнбат, Ц.Таравчамба нарын гэмт хэрэг үйлдсэн морины үнэнд шүүгдэгч Л.Сэргэлэнбатаас 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Таравчамбаас 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Л.Сэргэлэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Таравчамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  6. Шүүгдэгч Л.Сэргэлэнбат, Ц.Таравчамба, Н.Алтангэрэл, Б.Батдэлгэр нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-108х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн бор зүсмийн морийг өмчлөгч А.Батсүхэд, 2016 оны 08 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-92х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн хээр зүсмийн морийг өмчлөгч А.Батболдод, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-66х/-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг уг мотоциклийг хурааж улсын орлого болгох ажиллагааг биелүүлэх зорилгоор Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сэргэлэнбат, Ц.Таравчамба, Н.Алтангэрэл, Б.Батдэлгэр нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ