| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2018/1239/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1239 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,
улсын яллагч: Н.Ундрах,
шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг /ҮД:0006/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ************* холбогдох эрүүгийн ***************** тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
******* овогт ********,*********** /******/
Монгол Улсын иргэн, *********ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эцэг, эх, дүүгийн хамт ****************4 тоотод түр оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******** аймгийн төв зах худалдааны төвөөс үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 1 ширхэг Алтайн хойлог шувуу худалдан авч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* тоотод хадгалсан, улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун зорчиж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Москва хороололд өөрийн түрээслэн амьдарч байсан байрны тагтан дээр хадгалсан, мөн цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп" бүлгэмд өөрийн “***********.Б” гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж заруулан бусдад худалдахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн төв зах худалдааны төвөөс үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 1 ширхэг Алтайн хойлог шувуу худалдан авч,
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* тоотод хадгалсан,
улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун зорчиж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн,
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын С****************** хороололд өөрийн түрээслэн амьдарч байсан байрныхаа тагтан дээр хадгалсан,
мөн цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп" бүлгэмд өөрийн “***********.Б” гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар байршуулан бусдад худалдахыг завдсан гэх гэмт хэрэгт үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
-Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний шинжээч эмч ********** 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай:
“...1. Уг шувуу нь Тахиатан-Galliformes (Gebler 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог Tetraogallus alyaicus, (Gebler 1836) зүйлийн шувуу байна.
2. Уг шувуу нь Алтайн хойлог-Tetraogallus alyaicus нь эм хүйсийн шувуу байна. Нэг толгой Алтайн хойлог Tetraogallus alyaicus (Gebler 1836)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130,000 төгрөг. Амьтны аймагт учирсан хохирлыг 2 дахин өсгөж 260,000 төгрөг болно.
3. Уг шувуу нь нас бие гүйцсэн шувуу байна.
4. Уг шувууны агнагдсан байдал болон агнагдсан цаг хугацааг тоолох боломжгүй. /Шинжлэгдсэн шувууны хүзүү хугарч 1,5*2,5 см орчим хэсэгт өд сөд зулгарсан байна/.
5. Алтайн хойлог- Tetraogallus alyaicus (Gebler 1836) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад орсон зүйл гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Энэ хэргийн талаар би мэдэхгүй байна. Саяхан манай байгууллагаас намайг хохирогчоор оролцох талаар мэдэгдсэн. Энэ нэг хойлог шувууны хохирлыг хууль журмын дагуу төлөөд өгчихвөл надад болон манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21-р хуудас/,
-Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянхонгорт байж байгаад 2023 оны 02 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. *********** бид хоёр Москва хороололд байр түрээсэлж хамт амьдардаг юм. *********** надаас түрүүлээд 2 хоногийн өмнө байх хөдөөнөөс ирсэн байсан. Намайг хөдөөнөөс ирэхэд бид 2-ын амьдардаг байрны тагтан дээр цагаан өнгийн гялгар тортой юм байхаар нь би юу юм гэж асуухад хойлог шувуу байгаа гэж хэлж байсан, би дотор нь яг юу байгаа талаар асуугаагүй хараагүй өөр зүйл мэдэхгүй..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-р хуудас/
-Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай охин хөл нь өвдөөд байсан юм, хөл өвдөхөд хойлогны мах сайн гэж хүмүүсээс сонсоод “Мал мах авна, зарна нэгдсэн групп” гэсэн нэртэй фейсбүүк групп дээр өөрийн “*********г” фейсбүүк хаягнаас “Хойлогны мах авна” гэсэн зар тавьсан юм. Тэгээд зар тавьсныхаа дараа хүмүүс хандахгүй байхаар нь нөгөө зараа тоолгүй хаячихсан юм, тавьсан зарынхаа дагуу хойлогны мах гэдэг зүйлийг ч худалдаж аваагүй, ямар амьтан байдгийг ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 сарын эхээр өдрийн сайн санахгүй байна. Баянхонгор аймагт гэртээ очсон байсан. Тэгээд 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн төв зах дээр явж байхад нэг танихгүй ах хямдхан хойлог байна авах уу гэхээр нь үнэ нь хэд юм гэсэн 1 ширхэг хойлог шувуу 100,000 төгрөгт зарна гэхээр нь өөрөө аваад хэрэглэе гээд мөнгийг нь бэлнээр өгөөд авчихсан юм. Авсан хойлог шувуугаа Баянхонгор аймгийн *********** гэртээ аваачаад аав ээжээс нуугаад тагтан дээр хичээлийнхээ цүнхэнд хийгээд хадгалж байгаад 2023 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу ирэхдээ өөрийн цүнхтэй хувцсандаа хийж авч ирсэн. “Мал, мах зарна” гэсэн фейсбүүк групп дээр “Хойлогны мах авна” гэсэн зарын доор сэтгэгдэл хэсэгт нь “авсан уу, аваагүй бол чат” гэсэн коммент үлдээсэн байсан юм. Өөрөө хэрэглэнэ гээд танихгүй хүнээс худалдаж авсан боловч залуу хүн хойлогны мах идэж болохгүй гэж сонссон болохоор хадгалж байгаад зарчихъя гэж бодсон юм..." гэж /хавтаст хэргийн 44-р хуудас/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Нийн хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 21-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54-60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 47-р хуудас/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52-р хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг: Цагдаагийн ерөнхий газар экологийн цагдаагийн албанд хариу хүргүүлэх /хавтаст хэргийн 46-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Н нь шууд санаатай үйлдлээр Алтайн хойлог шувууг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахыг завдсан нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1121 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Н-ээс хураан авсан шувуу нь “Алтайн хойлог зүйлийн шувуу байна” гэжээ. / хавтаст хэргийн 32-34-р хуудас/
Алтайн хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад багтсан байна. / дээрх дүгнэлтийн 5 дугаар заалт/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг заахдаа ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэж тусгасан бөгөөд дээрх үйлдлээр гэмт хэрэг төгсдөг байна.
Шүүгдэгч Б.Н нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн Алтан хойлог шувууг эмчилгээнд хэрэглэх зорилгоор худалдан авч улмаар нийтийн тээвэрт зорчин явахдаа тээвэрлэн гэртээ авчран хадгалж байгаад бусдад зар байршуулан худалдахыг завдсан үйлдлээр дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, үйл баримт, үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн болно.
Хэдийгээр түүний худалдахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасанд хамаарч байх боловч уг гэмт хэргийн обьект болох Алтайн хойлог шувууны түүхий эдийг худалдан авч, тээвэрлэн, хадгалсанаар түүний үйлдлийг төгссөн гэмт хэрэгт хамааруулж ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдахыг завдсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Н нь ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заажээ.
Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 260,000 төгрөг болох нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөр 260,000 төгрөгийг төлсөн /хавтаст хэргийн 72 дахь талд/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг ялаас цагдан хоригдсон 6 хоногийг хасуулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан алтайн хойлог шувууг устгуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Н нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн асуудал хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Анхны гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн торгуулийн арга хэмжээг бэлдэж байсан бөгөөд прокурор эсэргүүцэл гаргаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар дахин хэлэлцэж байгаа учраас өөр тайлбар байхгүй байна. Торгуулийн ялын хугацааг 2 жил юм уу, 2 жил 6 сараар тогтоож өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 мөн “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд оюутан, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдалтай нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Нийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг Алтайн хойлог шувууг устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2-т “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Нийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 6 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, /6х15,000=90,000 төгрөг/ түүний эдлэх торгох ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялаас 90,000 төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 5,410,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг Алтайн хойлог шувууг устгахыг даалгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, урьд авсан Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА