Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00132

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1973 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 46 настай. эмэгтэй, *байрны № 1-08 тоотод оршин суух, Шандас овогт Бадарчийн С. /РД:*, Утас:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, * тоотод оршин суух, Таргуд овогт Өлзийгийн Э /РД:*, Утас:*/-д холбогдох хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ө.Э нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

 Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.. Миний бие нь 2008 онд  Ө.Этой гэр бүл болон 07 жил амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2010.10.01-нд хүү Э.Хүслэн, 2011.10.29-нд охин Э.Маргад нар төрсөн. Гэтэл Ө.Э нь 2014 оноос Алтантуяатай хамт амьдарч байна. Одоо хүү Э.Хүслэн, охин Э.Маргад нар 2-3 дугаар  ангид суралцаж хүүхдүүдийн маань хэрэглээ өдөр хоног өнгөрөх тусам нэмэгдэж байна.Хүүхдүүдээ орхиж явсан хугацаанд Ө.Э ямар нэг туслалцаа үзүүлж байгаагүй тул 2010.10.01-нд төрсөн хүү Э.Хүслэн, 2011.10.28-нд төрсөн охин Маргад нарын эцгээр Ө.Э мөн болохыг тогтоож, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ө.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа….. Бид хамтын амьдралтай байх хугацаанд 2 хүүхэд төрсөн нь үнэн, Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэг хүүхдийнхээ сургалтын төлбөр 1200000 төгрөгийг төлнө гэв.  

 

Шүүх хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, БАТУ өрхийн эмнэлэгийн ЭХүслэн, Э.Маргад нар  нь эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, нэхэмжлэгчийн  иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн  төрсний  гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ө.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ө.Э нар нь 2008 оноос ойр дотно /эр эмийн/ харилцаатай болж хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Э.Хүслэн, 2011 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр охин Э.Маргад нар төрсөн, одоо хүүхдүүд эх Б.Сийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹ 0000515473, 0000688001 бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын өрхийн эмнэлэгийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, зохигчдын тайлбар мэдүүлгүүд  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний бүртгэлийн  байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Хүслэн, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Маргад нарын төрсний гэрчилгээ олгохдоо төрсөн эцэг болох Ө.Эоор овоглон олгосон, хариуцагч Ө.Э нь хүүхдүүдийг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа,энэ талаар  зохигч нар маргаангүй, хүүхдийн эцгийг  эрх бүхий байгууллагаас тогтоосон шийдвэртэй гэж үзэх үндэслэл байна. Харин нэхэмжлэгчийн  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч Ө.Эоос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Хүслэн, 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Маргад нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Мөн хүү Э.Хүслэн, охин Э.Маргад нар нь төлбөртэй хувийн сургуулийн бага бүлэгт суралцдаг, нэг хүүхдийн жилийн сургалтын төлбөр 1.200.000 төгрөг байдаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа, нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэлийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан 1 /нэг/ хүүхдийн сургалтын төлбөр болох 1.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаарлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, түүнчлэн нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ө.Э нар эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх нь зохистой болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч Ө.Эоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 58873 төгрөгийг гаргуулж, төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Хүслэн, 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Маргад нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар /11-16/ нас, суралцаж буй бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Таргуд овогт Өлзийгийн Э /РД:МЗ74111816/-оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Хариуцагч Ө.Эоос хүүхдийн сургалтын төлбөр болох 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг, Төмөр замын 43 дугаар байрны 1-08 тоотод оршин суух, Шандас овогт Бадарчийн С /РД:МЖ73021607, Утас:99053573/-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Эоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ө.Эоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 58873 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай. 

5.Гэр  бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Ө.Э нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            7.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ