Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1277

 

 

 

 

   2023       10          13                                   2023/ШЦТ/1277

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2306 00000 2566 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 0 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 2 дугаар байрны гадна, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.Б маргалдаж, улмаар гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж, шатруу өшиглөн унагаан, духаараа хамар руу нь мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хохирогч Г.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т лагер руугаа явахаар болоод дуудлагын жолооч дуудахаар нь би бас замд нь гэрлүү дөхөөд буучихьяа гэсэн чинь мөнгө төгрөгөө жолоочтой тохирсон болохоор худлаа байхаа гэж хэлсэн. Т.Б хандан чи дөхүүлээд өгчихөөч гээд байхаар нь би яахын бэ гэсэн чинь би чамайг өмөөрөөд байхад чинь гээд гараараа саваад миний баруун нүд руу цохичихсон. Миний уур хүрээд чи яагаад байгаан гээд Б  бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад гарах гэсэн чинь Б  миний толгой руу цохихоор нь би яагаад байгаан гээд Эийн гэрт нилээн зууралдсан. Б  бид хоёр гарч учраа олох гээд Эийн гэрээс гараад шатаар уруудах гэсэн чинь миний араас өшиглөөд доош унагаасан, унах үед миний дээрээс ирээд цохиод байсан. миний баруун нүд эвгүй болоод юм харахгүй байсан....миний цамцнаас татаад хамарлуу мөргөчихсөн, миний хамарнаас их цус гарсан...тухайн өдрөө толгойны томографт орсон 00,000 төгрөгөөр зураг авахуулсан, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Гэрч Э.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт байхад Б Бхоёр яг юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдсан гэр дотор нь маргалдаж байгаад гарцгаая гээд тэдний гэрээс нь гарсан. Араас нь орцны үүд рүү гарсан чинь Б Бхоёр хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад Б  явлаа гээд яваад өгчихсөн. ...Б  фэйсбүүкээр Б  рүү залгаад байсан, миний нүд зүгээр болохоор 0 хоногийн дараа хоёулаа хүмүүсийн нүдэн дээр зодолдоё гэсэн чат ирчихсэн байсан. Дахиад утсанд нь дуудлага ирсэн. “хогийн пизда минь дараа 0 хоногт дахиад уулзаж байгаад хоёулаа зодолдоё гээд Б  тиймэрхүү зүйл яриад байсан. Б  нь би одоо ахтайгаа байна. Чи хүрээд ир энэ тэр гээд байсан. Эийн гэрээс Э Б  бид гурав хамт гараад Б ий гэрийн гадаа буюу сансарын Бийн дээшээ өгсөөд нэг байранд такси бариад очсон чинь Б  орцноосоо ганцаараа гарч ирээд Б Бхоёр хоорондоо зодолдоод байсан. Тэрийг нь хажуугаас нь харахад ганц хоёр цохиолцоод салж байсан. Тэр нь маш хурдан болоод өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б 2023 оны 08 дугаар сарын 4-ны өдрийн 000 дугаар: “1.  Г.Бий биед баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчны зөрүүтэй хугарал, зүүн дээд 2, баруун доод 2-р шүдний эмтрэл, баруун нүдний алимны салст, зүүн хацар, дал, баруун бугалга, тохой, нуруунд цус хуралт, баруун бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 10,18/, Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Г.Бий эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Бийг гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж, шатруу өшиглөн унагаан, духаараа хамар руу нь мөргөсөн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчны зөрүүтэй хугарал, зүүн дээд 2, баруун доод 2-р шүдний эмтрэл, баруун нүдний алимны салст, зүүн хацар, дал, баруун бугалга, тохой, нуруунд цус хуралт, баруун бугалга, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 08,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн ба хохирлын талаарх холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй болно.

Харин шүүгдэгч Г.Б шүүхийн шатанд гэм хорын хохиролд 600,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Г.Бий 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгчид ажил хөдөлмөр эрхэлсэн, хохирол төлөх саналаа илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.Бэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Г.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ. 

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.0, 36.8, 30.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бэд сануулсугай.

 

5. Хохирогч Г.Б нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Г.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр төлөөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

0. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.СОЛОНГОО