Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч Б.Батсайхан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Уртнасангийн Норовсамбууд холбогдох эрүүгийн 201503000330 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Уртнасангийн Норовсамбуу /РД:АА92092159/

 

Шүүгдэгч У.Норовсамбуу нь шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.Сарантуяагийн гэрт нэвтэрч, шунахайн сэдэлтээр 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Баттулгын гэрээс хромон гутал хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Жанчивын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлан авч 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Эрдэнэбулганы Самсунг ноте-1 маркийн гар утсыг хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 09-ний орой шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Энхтуяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батерай цэнэглэгч, торгон бүсийг хулгайлан авч 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойн 01-08 тоот хашааны гадна хохирогч А.Отгоныг “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 8.465.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Норовсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батцэнгэл сумаас эд зүйл хулгайлсан үйлдэл дээр Анхбаяр, Сурмаажав нартай хамт явсан. Тухайн үед хэлэх гэсэн боловч ах нь 3 болчихно гээд байхаар нь хэлж чадаагүй. Хохирогч Одгэрэлийн 2 тооны адууг хулгайлахад Баттөр, Банзрагч нартай хамт явсан. Хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр би юуг нь ч мэдэхгүй гарын үсэг зурсан. Өмгөөлөгчөө дуудъя гэхэд Эрдэнэчулуун байцаагч тэр яахав зүгээр л зур гээд зуруулсан. Энэ хэргийг үнэн зөвшөөр нь шийдвэрлүүлмээр байна гэв.

 

201603000330 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч З.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө ажлаа тараад охин Анхцэцэг болон ачийнхаа хамт 01 цагийн үед харихаар явсан. Тэгээд гэртээ ойртоод хашааныхаа гадаа иртэл манай гэрийн гэрэл нь асаалттай байсан. Хашаа руугаа ороход манай хашааны хаалга онгорхой, гэртээ орох гэтэл гэрийн хаалга цоожгүй байсан. Би гайхаад гэртээ ортол манай гэрт хулгай орж манай гэрийн хойморт байрлах зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Би Эс Би брэндийн зурагт байхгүй болсон байсан. 32 инчийн хар өнгөтэй Би Эс Би брэндийн зурагт бөгөөд аваад 2 жил байгаа. Хар өнгийн удирдлагын зай хийдэг хэсгийг нь скочоор наасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-19-20х/ 

Гэрч С.Анхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд гэртээ ойртоод гэрээсээ 2 хашааны наана явж байгаад хартал манай гэрийн гэрэл нь асаалттай байсан. Хашаан дээрээ очиход хашааны хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод манай дүү Баяраа гэрийн хаалгыг татахад гэрийн хаалга онгорхой манай гэрээс 32 инчийн зурагт алга болсон байсан. Хар өнгийн BSB брэндийн 32 инчийн зурагт, тэгээд бас зурагтын удирдлага алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/

 

Гэрч М.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манайд У.Норовсамбуу ирж хоносон байсан. Би шөнө ирснийг мэдээгүй юм. Маргааш өглөө нь сэртэл У.Норовсамбуу манайд ирчихсэн, хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт авчраад манайд тавьчихсан байсан. Би энэ юун зурагт вэ гэж асуухад миний зурагт байгаа юм, хүнээс мөнгө авах байсан, өгөхгүй байхаар зурагтыг нь авсан гэж хэлсэн. Тэр зурагт удирдлагатай байхаар нь өөрийнх нь зурагт мөн байна гэж итгэсэн юм. Тэгээд цай уучихаад 10 цагийн үед байх, Баттулга ахаа хоёулаа хамт яваад энэ зурагтыг ломбарданд тавиад ирье, би танд таксины мөнгийг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч У.Норовсамбуугийн хамт 999 төвийн урдаас харсан гутал засварын газар очсон. Тэр зурагтаа утас засдаг гэх махлаг, шар царайтай залууд 150.000 төгрөгөөр зарсан. Тэр залууд зурагт зарахдаа өөрийнхөө зурагт гэж хэлээд зарж байсан. Тэндээс гараад Норовсамбуу бид хоёр хамт манайд ирсэн. Манайд ирээд надад таксины мөнгө гэж 1000 төгрөг өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-23-24х/

 

Гэрч Н.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны үед яг хэдний өдөр гэдгийг би сайн санахгүй байна, намайг ажил дээрээ байж байтал 12 цагийн үед нэг залуу хар өнгийн 32 инчийн Би Эс Би брэндийн зурагт удирдлагын хамт тэвэрчихсэн, орж ирээд наадам болох гээд мөнгөний хэрэг байна худалдаж авах уу гэсэн. Тухайн үед манай зурагт эвдэрчихсэн байсан учраас Тулгаа гэх найздаа засуулах гээд өгсөн байсан. Манайх тэр үед зурагтгүй байсан. Тэгээд нээрээ л наадам болж байгаа болохоор тэр залууд мөнгөний хэрэг гарсан юм байх гэж бодоод худалдаж авсан. Тухайн үед тэр залуу 200.000 төгрөгөөр зарна гээд би харин түүнтэй ярилцаж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-25-26х/

 

Гэрч Т.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгтэл удалгүй над руу залгаад манай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байна, зурагт алга болсон байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь хурдан цагдаад мэдэгд гэж хэлээд цагдаад хэлүүлсэн юм. Би тухайн үед гэртээ очиж үзээгүй ажил дээрээ хоносон. Маргааш өглөө нь гэртээ очиход манай гэрээс зурагт, удирдлагын хамт алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх-28-29х/

 

Гэрч С.Маналжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт байсан 32 инчийн BSB брэндийн зурагт, удирдлагын хамт алга болчихсон байсан. Би тухайн үед У.Норовсамбууг хулгайлсан байх гэж сэжиглэж байсан юм. Тэгсэн дараа нь У.Норовсамбуу хулгайлсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-34х/

 

Сэжигтэн У.Норовсамбуугийн мэдүүлэг: “...2015 оны 07 сарын 07, 08-ны үед наадам болохын өмнө надад мөнгөний хэрэг гараад байсан юм. Тэгээд Сарантуяа гэдэг айлд орой 19 цагийн үед очиход гэрт нь хүн байхгүй, гэрийн хаалга нь цоожтой байсан. Гэрийн хаалгыг хүчтэй таттал цоож нь салаад хаалга нь онгойсон. Тэгээд гэрт нь ороод арын хойморт нь байсан 32 инчийн хар өнгөтэй зурагт, удирдлагын хамт, хулгай хийсэн. Нэг хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Мотоциклийн таксинд 1000 төгрөг өгсөн. Би тэгээд Төвшрүүлэх сум руу явж Э.Норов-Эрдэнэтэй уулзан, тэр оройдоо Батцэнгэл сум руу З.Жанчив гэдэг хүний мотоциклиор явсан...” гэх мэдүүлэг /хх-51-53х/

 

Яллагдагч У.Норовсамбуугийн мэдүүлэг: “...Би 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр З.Сарантуяагийн гэрээс зурагтыг нь хулгайлчихаад тэр шөнө М.Баттулга гэдэг айлд очиж хоносон. Маргааш нь Баттулга ахыг таксиндаа явах уу гэж асуугаад хамт явж тэр зурагтаа зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-55-56х/

           

Хохирогч М.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр У.Норовсамбуу манайд шөнө ирээд хоносон. Өглөө сэрэхэд манай хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт аваад ирчихсэн байсан. Тэгээд өдөр нь бид 2 хамт явж зарсан юм. Надад, миний зурагт гээд хэлээд байсан чинь хулгайн зурагт байсан юм байна лээ. Энэ өдрийн маргааш нь Цэнхэр сум руу явахаар гутлаа хайтал миний хромон гутал алга болчихсон байсан. Тэгээд энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа 21 цагийн үед манай гэрийн доор байдаг Түшиг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна би үлдээд манай эхнэр дэлгүүр ороод удаагүй байж байтал Норовсамбуу дэлгүүрээс гүйгээд гараад ирсэн. Манай эхнэр наадахаа бариад ав, чиний хромон гутлыг өмссөн явна гэхээр нь би барьж авах гэтэл чадалгүй алдчихсан. Надад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-101-102х/

 

Гэрч Ч.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Маргааш нь манай нөхөр М.Баттулга бид хоёр Цэнхэр сум руу явахаар болоод нөхөртөө хромон гутлыг өгөх гэтэл байхгүй алга болчихсон байсан. Би дотроо У.Норовсамбууг хулгайлсан байх гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа гудамжны доод үзүүрийн Түшиг нэртэй хүнсний дэлгүүрт ортол У.Норовсамбуу манай нөхрийн гутлыг өмсчихсөн, дэлгүүрээс юм авах гээд зогсож байсан. Би хараад хөөе хулгайчаа гээд бариад автал миний гарыг цохиод гараад гүйсэн. Би араас нь гараад нөхрийгөө бариад аваарай гэтэл барьж авч чадалгүй алдсан...” гэх мэдүүлэг /хх-103-104х/

 

Гэрч Д.Лхачинбавуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг өөрийнхөө 44-60 УНҮ улсын дугаартай автомашинаар таксидаад худалдааны гудамжны урд талд баруун тийшээ явж байтал нэг намхан бор залуу гар өргөсөн. Тэгэхээр нь суулгатал Арслан цохио орно гэхээр нь баруун тийшээ Арслан цохиог дээрээс нь орчих санаатай Цагаан даваа өгсөөд явж байтал араас нэг мотоцикльтой хүн ирээд урдуур шахаад зогссон. Тэгэхээр нь би тормос гишгээд зогстол миний машинд сууж явсан залуу шууд буугаад гудамжны жалга руу зугтаад гүйгээд орчихсон. Тэгсэн чинь мотоцикльтой залуу нь та хулгайч хүнд таксидаж байгаа юм уу гэхээр нь ах нь мэдсэнгүй гэж хэлсэн. Өөр юм яриагүй явсан, наад залуу чинь хулгайч байгаа юм гэж хэлж байсан. Гэрээс нь юм авсан юм шиг байна лээ. Гэрээс нь хромон гутал авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-107х/

Хохирогч М.Мөнгөнсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас миний маллаж байсан, Дашхүү ахын адуу, миний 2 тооны морь нийлсэн 21 тооны адуу алга болсон. Хайж сураглаад олдохгүй байтал Дашхүү ахын адуу Батцэнгэл сумын Дайр бор гэх газраас олдож дотор нь хамт явсан миний 2 тооны морь байхгүй, бусад нь бүрэн байсан. Тухайн үед Дашхүү ахын адуунаас нэг ч адуу дутаагүй. Тэгээд 2 морио хайж сураглаж байтал Цэнхэр сумын засмал замын хажууд 2 бараан адууны толгой хаясан байна гэсэн сураг Батцэнгэл сумын Дойроо гэх хүнээс сонсогдоод очиж үзэхэд миний адуу мөн байсан. Би Дойроо гэх хүний утсанд авсан байсан зургийг үзсэн юм. У.Норовсамбууг ирээд явсны маргаашнаас адуугаа олоогүй болохоор У.Норовсамбууг авсан гэж сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-124-126х/

 

Гэрч Э.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу буцахдаа Дашхүү ахын адууг туугаад Батцэнгэл оруулж, орхиод манай 2 морийг барьж аваад явсан юм шиг байна лээ. Дашхүү ахын адуу, манай хоёрын морийг Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Сүүж гэх газар байх үед нь туугаад Батцэнгэл сумын Дайр бор гэх газар оруулсан байсан. Нийт 60 км газар туусан байсан...” гэх мэдүүлэг /хх-129х/

 

Гэрч Б.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгаас манайд нэг танихгүй хүнтэй хамт мотоцикльтой ирсэн. Тэгэхдээ Мөнгөнсүхийн 2 адууг хулгай хийсэн юм байна. Би тэр хүнийг одоо харвал танихгүй байх. Тэр хүний нүүр царайг нь сайн харж чадаагүй, мэнгэ, шарх, сорив, шивээс, өмсөж явсан хувцсыг нь сайн хараагүй. Тухайн үед орой болсон харанхуй болж байсан учир мотоциклийг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-132-133х/

 

Гэрч М.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу тэр өдөр Отгонбаатарынд ирээд явсан. Би тэр өдрийн орой 19 цагийн үед Отгонбаатарынд очсон чинь У.Норовсамбуу нэг танихгүй хүнтэй хамт ирсэн байсан. Намайг орсон чинь У.Норовсамбуу нөгөө хүнтэйгээ хамт зөрөөд гараад явсан. Мөнгөнсүхийн 2 адууг хулгайлсан байсан. Өөр адуу алга болоогүй. Дашхүү тухайн үед Улаанбаатар хотод байсан учир энэ хэргийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-136х/

 

Гэрч П.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг хүмүүс Доорой гэж дууддаг, миний бүтэн нэр Батдорж байгаа юм. Өлзийт сумын нэг залуу адуу хайж байгаад манай сумын ойролцоо Дайр бор багийн зүүн талаас адуугаа олоод явсан байсан. Гэтэл тэр адуунаас 2 тооны морь дутсан гэсэн. Би адуу сураглаж байгаад аймгаас хот явдаг төв замын ойролцоо /газрынх нь нэрийг мэдэхгүй/ 2 адууны толгойн зураг гар утсанд авсан байснаа үзүүлэхэд Өлзийт сумын залуугийн морины толгой мөн гэсэн..:” гэх мэдүүлэг /хх-138х/

Гэрч Д.Ломбоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хашаанд нэг тооны адуу гаргаж махыг нь манайд зарсан. Би сар, өдрийг нь сайн санахгүй байсан чинь худалдан авалт хийсэн дэвтэр дээр бүртгэлтэй байна. Норовоо гэж бичүүлээд 488.000 төгрөг авсан байна. Манай хашаанд адуу гаргахад би гаргалцсан, өөр адуу байгаагүй. У.Норовсамбуу тухайн үед ганцаараа байсан болохоор нь би хамжиж гаргалцсан. Хулгайн адуу гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-143х/       

 

Гэрч Д.Чимэдцэеэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 10 дугаар сарын дундуур намайг гэртээ байхгүй гадуур явж байгаад ирсэн чинь манай хашаанд У.Норовсамбуу 2 тооны бараан зүсмийн адуу аваад ирсэн байсан. Би У.Норовсамбуугаас ямар учиртай адуу юм гэж асуусан чинь төлбөртөө өгөх гэсэн юм, өвөөгийнхөөсөө авч ирсэн гэж байсан, өвөө нь хаана байдаг талаар мэдэхгүй. Надад хулгайн адуу болох талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-146х/

 

Гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Ломбоо гэдэг хүний хашаанд адуу гаргаад байхаар нь гэдэс дотрыг авсан, надаас авах уу гэж асуухаар нь 15.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-148х/

 

Хохирогч З.Жанчивын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө мотоцикльтой Норов-Эрдэнийн гэрт 17 цагт өнгөрч байх үед яваад очтол Норов-Эрдэнэ, Батаа, Чимэд, Жанчив, Норовсамбуу нар байж байсан. Тэгээд У.Норовсамбуу тэдний гэрээс гараад явахаар нь удаагүй араас нь 18 цагийн үед гартал миний мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд тэр хавиар сураглаад олдохгүй байхаар нь гэртээ харьсан. Тухайн үед аймгийн наадам болж байсан болохоор аймаг руу цагдаа нар явсан байсан учир утсаар нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-161-162х/

 

Гэрч М.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хөх өнгийн мотоцикль байсан, нэг их ойртож хараагүй, ямар ч гэсэн эд анги нь бүрэн бүтэн, суудлын бүрээстэй байсан, өөр ямар нэгэн одон шинж тэмдэгтэй байсан талаар санахгүй байна. Арааны речак нь хугарсан, банк нь таггүй, юмаар бөглөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-173х/

Гэрч Ц.Гандолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Цоохор суудлын бүрээстэй, цэнхэр өнгийн мотоцикль байсан, маркийг нь мэдэхгүй, улсын дугааргүй байсан, өөр содон шинжийн талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-175х/

 

Гэрч Л.Санжиддоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу Батцэнгэл сумын төвд ирсэн байна, мотоцикльтой явж байна гэх мэдээллийг аваад очиж шалгасан. Тухайн үед гэрийнх нь гадаа мотоциклио тавьсан, гэрт хүн байхгүй, өөрөө хашаандаа байсан. Тэгээд тухайн мотоциклийн талаар асууж шалгахад мотоциклийг Төвшрүүлэх сумын нутгаас хулгайлсан болох нь тогтоогдсон тэгээд тухайн мотоциклийг журамлаж шилжүүлсэн. Хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, банкыг нь даавуугаар бөглөсөн, дохио байхгүй, гэрэл дохио бүрэн бус, түлхүүргүй мотоцикль байсан. Өөр ямар нэгэн содон гэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-177/

 

Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ш.Жанчив чиний мотоцикль хаана байгаа юм бэ, харагдахгүй байна гэж хэлэхээр нь бид нар гараад хартал З.Жанчивын мотоцикль алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-179-180х/

 

Гэрч П.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Норовоо гэх залуу Юнителийн төв орчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд араас нь Ш.Жанчив гарч яваад удалгүй буцаж орж ирээд З.Жанчивт, чи мотоциклио хаана тавьсан юм бэ, чиний мотоцикль алга болчихсон байна гэж хэлэхээр нь бид нар бүгд гараад хартал З.Жанчивын мотоцикль алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-182х/

 

Гэрч Ш.Жанчивын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу нь пиво ууж байх үеэр гараад явсан чинь тэр чигтээ ирээгүй. Тэгээд нилээн удаж байгаад гарсан чинь мотоцикль байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-185х/

 

Гэрч С.Норов-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Гэтэл маргааш нь мотоцикль хулгайд алдагдсан гэж мэдсэн. Хромон гутал өмссөн байгаагүй, гэхдээ нэг хромон гутал үзүүлсэн, уландаа зузаан резинтэй гутал байсан...” гэх мэдүүлэг /хх-188х/

 

Хохирогч С.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суудаг өөрийн хамаатан нагац ах Л.Шагдарсүрэнгийн гэрт ирсэн юм. Тэгээд маргааш өглөө буюу 2015 оны 07 дугаар сарын 17-ны өглөө босоод 11 цагийн үед Л.Шагдарсүрэн ахын хашаанд хамт оршин суудаг хүргэн Э.Батсайхан ахын гэрт ороод өөрийн эзэмшлийн Самсунг Ноте-1 маркийн цагаан өнгийн, цагаан гэртэй гар утсаа цэнэглэж үлдээчихээд буцаж Шагдарсүрэн ахын гэрт орж цай уучихаад гараад иртэл Батсайханы гэрт ороход хэвтэж байсан, танихгүй залуу гэрээс нь гараад хашааных нь хаалгаар гүйсэн юм. Тэр үед нь би санаанд ороогүй, Э.Батсайхан ахын гэрт орж гар утсаа авах гэтэл миний гар утас алга болчихсон, байхаар нь би тэр залууг авчихлаа гээд араас нь гарч гүйгээд гүйцээгүй, гудамжны дээд булан тойруулаад алдчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-203х/

 

Гэрч Д.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 20-ны үед байх 999 төвд гар утас засварын газар дээрээ байж байтал гаднаас нэг зүс үл таних залуу орж ирээд надад, та энэ гар утсыг авахгүй биз гээд цагаан өнгийн Самсунг ноте-1 маркийн гар утас үзүүлэхээр нь би, тэр залуугаас наад утас чинь хэний утас юм бэ гээд асуутал тэр залуу миний гар утас байгаа юм, би Улаанбаатар хот явах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо гэхээр нь би тэр залуутай 80.000 төгрөгөөр өгч авахаар тохиролцоод гэрлүүгээ харьж 80.000 төгрөг авч тээврийн товчоон дээр хүргээд өг гэхээр нь өөрийн машинаар хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-206х/

 

Гэрч Л.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу гэрт цэнэглэж байсан миний төрсөн дүүгийн хүү Эрдэнэбулганы Самсунг Ноте-1 маркийн гар утсыг хулгай хийж гэрээс нь гарч зугтах үедээ надтай хашаан дотор таарсан...” гэх мэдүүлэг /хх-208х/

 

Яллагдагч У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би З.Сарантуяа гэдэг айлын гэрт орж зурагт, удирдлагын хамт хулгайлсан. 2014 оны 10 дугаар сарын 16-с 17-нд шилжих шөнө аавын төрсөн дүү болох Мөнгөнсүхийн 2 тооны адууг огт танихгүй мотоциклийн таксигаар явж барьж ирээд, явах замдаа аймгийн төвөөр явж байсан замын танихгүй ачааны Пронтер маркийн машинд ачуулаад аймгийн төвд ирээд баз Цээгий гэдэг айлын хашаанд буулгасан. 1 тооны адууг нь Ломбоод зарсан, нөгөөг нь танихгүй хүнд зарсан. Би, миний өөрийн адуу гэж зарсан, хулгайн адуу гэж мэдээгүй. Би тухайн адууг миний өөрийн адуу гэж мотоциклийн такси болон ачиж ирсэн машины жолооч нарт хэлсэн. Тэд нар хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Хар саарал, улаан хээр зүсмийн морь байсан. Баттулга ахынд хотоос ирээд хамт пиво ууж байгаад гутлыг нь авсан. Норов-Эрдэнийн найз З.Жанчивт мотоциклийг чинь унаад Батцэнгэл сум руу ороод ирье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 228-233/

Хохирогч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэрийг дүү Мөнхбат харж үлдсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрийн цүүг эвдэж хулгай ороод 32 инчийн ЛСД зурагт, шөрмөсөн чулуун шүрэн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Манай гэрт орсон хулгайч нь У.Норовсамбуу гэдэг манай Архангай аймгийн Өлзийт сумын залуу болох нь тогтоогдож шалгагдах болсон. Би алдсан хөөргөө олж авмаар байна. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /2хх-359х/

 

Гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 15-ны орой манай ахын найз Болдсүх манай нутгийн зүс таних У.Норовсамбуу гэх залуутай манайд ирж, манайд хоноод бид гурав 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гарцгаасан. Би 10 дугаар хороолол орж хүнтэй уулзах ажилтай байсан ба автобусны буудал дээр очоод тэр хоёр микро автобусанд суусан. Би автобусанд суусан юм. Тэгээд 16 дугаар хорооллын тэнд автобусаар явж байхад нөгөө У.Норовсамбуу гэх залуу 16-ийн автобусны буудал дээр буусан бололтой буцаад шар хад руу чиглээд ганцаараа алхаад явж байсан. Тэгээд би юу ч санаагүй, цаашаа яваад 10 дугаар хороолол орж ажлаа амжуулчихаад 23 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан учир дуудлага өгч шалгуулсан юм. Тэгээд сүүлд нь бодоход У.Норовсамбуу манайд хоноод гарахдаа зурагтыг харчихаад 16-ийн буудал дээр буугаад зөрж гэрт очоод зурагт хулгайлаад ломбарданд тавьсан юм байна лээ. У.Норовсамбуу ганцаараа хулгай хийсэн гэж хэлсэн. Хөөргийг тухайн үед алга болсныг нь мэдээгүй байсан болохоор асуугаагүй юм...” гэх мэдүүлэг /2хх-360х/

 

Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ломбард цахилгаан бараа, алт монет авдаг. Би уг нь авахгүй гэсэн чинь тэр залуу хүүхдийн бие муудаад мөнгө хэрэг болоод телевизор тавьчихъя гээд гуйгаад байсан юм. Би хулгайн зурагт гэж мэдээгүй. Манайд хөөрөг бол тавиагүй...” гэх мэдүүлэг /2хх-362х/

Гэрч С.Болдсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд орой нь ангийн хүүхэд болох Мөнх- Эрдэнийд очтол эхнэр хүүхэдтэйгээ хөдөө явчихсан байсан ба дүү Мөнхбат нь байхаар нь тэднийд хоноод маргааш нь гарсан. Маргааш нь бид хоёр 16-ийн буудал дээрээс салсан. Би гэр рүүгээ явсан. Би хулгайн гэмт хэрэгт оролцоогүй. Тэгээд би гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаад байж байтал орой нь Мөнх-Эрдэнийн дүү над руу залгаад нөгөө бандийг чинь хэн гэдэг билээ гэхээр нь Норовсамбуу гэдэг яасан юм гэтэл манай зурагт алга болчихож тэр л хулгайлчих шиг боллоо гэсэн. Тэгээд би утсыг нь өгөөд одоо залгаад яахав утсаа унтраагаад алга болчихно шүү авчихсан байж магадгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Мөнх-Эрдэнийд очиж дүүтэй нь уулзаад ангийнхаа 1 охиныд очиж уулзаад Норовоог тэр охиноор дуудуулж байж Хархорин зах дээр очиж барьж авсан. Тэгээд асуухад би хулгай хийчихсэн юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-360х/

 

Гэрч М.Машкагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр хөөрөгний их бие нь хямд үнэтэй муу чулуу бөгөөд толгой нь дээр үеийн алтан нуухтай, оюу хавчуулсан, жижиг хэмжээтэй шүрэн толгойтой хөөрөг байсан юм. Тэр хөөргийг аав нас барсны дараа дүү Мөнх-Эрдэнэд өвлүүлж үлдээж байсан юм...” гэх мэдүүлэг /2хх-368х/

 

Гэрч Х.Буянзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна, яг одоо хоногоо тодорхой мэдэхгүй байна. Тэр үед ангийн найз Мөнх- Эрдэнийн дүү нь болох залуу Болдсүх рүү утсаар яриад Мөнх-Эрдэнэ ахын гэрт хулгай орсон байна гэж хэлж байсан. Тэгтэл Болдсүх хэлэхдээ Норовсамбуу хулгай хийсэн байх магадлалтай юм байна гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд Болдсүх надад хэлэхдээ Норовсамбуутай уулзаад хонох газаргүй гээд байхаар нь Мөнх-Эрдэнийн гэрт дагуулж очиж хоноод цайз 16-ийн буудал дээр салсан юм. Норовсамбуу буцаж очоод Мөнх-Эрдэний гэрээс зурагтыг нь хулгай хийчихсэн юм байхдаа зугтаагаад алга болчих байх, яаж уулздаг юм билээ гэж ярьж байсан. Тэгээд Норовсамбуугийн утас руу залгаж үзтэл холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-427х/

 

Гэрч П.Бямбадолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08 дугаар сард санагдаж байна, намайг ажил дээрээ сууж байхад 10 жилийн ангийн найз Болдсүх утсаар яриад би, өчигдөр шөнө Мөнх-Эрдэнийн гэрт нэг залуутай хамт очиж хоносон юм. Тэр залуу Мөнх- Эрдэнийн гэрээс хулгай хийчих шиг боллоо, хоёулаа уулзъя, чи утсаар яриад өг гэж хэлсэн. Тэгээд Болдсүх манай ажил дээр ирээд 94-тэй нэг дугаар надад өгсөн. Би дугаар руу нь утсаар яриад та дугаараа зарчих гэж байгаад уулзахаар болсон. Тэгээд маргааш өдөр нь 94-тэй дугаар руу нь залгаад Хархорин зах дээр уулзахаар тохирсон. Би өөрөө ажлаа хийгээд Болдсүхэд хаана уулзахаар болсон гэдгээ утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-430х/

 

Хохирогч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ихтамир сумын төв дээр явж байхад 2 адуу Ихтамир сумаас хулгайлсан хүмүүс баригдсан гэнэ, эзнийг нь хайж байна гэсэн яриа гарсан байхаар нь адуугаа очиж үзэхэд манай адуу Ихтамир сумын ард талд байсан бөгөөд миний шар хээр азарга, халтар соёолон үрээ 2 алга болчихсон байсан. Тэгээд аймгийн цагдаагийн газарт иртэл миний 2 адуу хашаан дотор нь уяатай байж байсан. Би хоёр адуугаа бүрэн бүтэн олж авсан...” гэх мэдүүлэг /2хх-469-471х/

 

Гэрч Б.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одгэрэл нь 30 орчим тооны адуутай бөгөөд 2016 оны 03 дугаар сарын эхээр адуугаа Ихтамир сумын төвийн ар тийш нь залж явуулсан байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шар хээр азарга, соёолон халтар үрээ хоёр адуундаа байхгүй байсан. Тэгтэл аймгийн төвд хулгайлсан 2 адууны сураг гараад Одгэрэл явж үзээд өөрийнхөө 2 адууг олж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-472-473х/

Гэрч Б.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016.03.05-ны өдөр буюу хагас сайн өдөр Банзрагч бид хоёр хүүхдийн хамт гэртээ байсан бөгөөд өдрийн 14 цагийн орчимд Банзрагч нэг хүнтэй утсаар яриад мотоциклоо унаад явсан. Тэгээд гэрээсээ гарч яваад 40 орчим минутын дараа гэртэй буцаад хүрээд ирсэн бөгөөд ус авч түлээ хагалаад гэрийнхээ ажлыг хийж гэртээ байсан. Тэгээд унтаж байгаад шөнийн 02 цагийн үед утсаар яриад манай найз гэрээсээ 2 адуу авч ирсэн гэнээ, тэрийгээ алах гэж байгаа гэнэ гэж хэлээд мотоциклио унаад гараад явсан. Тэгээд тэр шөнө буцаж ирээгүй бөгөөд өглөө болж байхад цагдаа дээр байна, хулгайн адуу гэдгийг мэдээгүй байж байгаад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2хх-475/

 

Гэрч П.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байсан. Манай гэрт Норовсамбуу, Банзрагч хоёр ирээгүй. 2015 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Банзрагч нэг найзтайгаа ирээд пиво ууж, хоол идээд явж байсан, тэрийгээ ярьж байж магадгүй юм...” гэх мэдүүлэг /2хх-477х/

Гэрч Ч.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд намайг унтаж байхад шөнийн 01 цагийн үед Банзрагч үүд нүдээд байхаар нь онгойлгож өгтөл мотоцикльтойгоо ганцаараа ороод ирсэн. Тэгээд Банзрагч манайд орж ирчихээд юм хүлээгээд байгаа юм уу гэмээр байдалтай хэвтээд байсан. Тэгснээ Норовсамбуутай яриад хаана явна, юу болж байна гээд байнга утсаар яриад байсан. Удалгүй гаднаас Улаанаа гэдэг залуу ганцаараа орж ирээд Норовсамбуу сая надтай утсаар яриад энд хүрээд ир гэж хэллээ гээд байсан. Тэгээд Банзрагч мотоциклио унаад Улаанаа ар талд нь суугаад манайхаас явсан. Удалгүй Улаанаа 2 адуу унаад манай хашаанд ороод ирсэн. Банзрагч, Норовсамбуу 2 ар талаас нь мотоцикльтой хүрч ирсэн. Тэгээд удалгүй цагдаагийн хүмүүс ороод ирсэн...” гэх мэдүүлэг /2хх-479х/

Сэжигтэн У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би сэжигтнээр тооцсон тогтоолтой танилцлаа, танилцсан тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Би хулгай хийсэн. Тэгээд Ихтамир сумын хойшоо гарч явган шуудайнд хийсэн эмээл, хазаараа үүрээд алхсан. Тэр өдөр шуургатай байсан бөгөөд 5-6 км орчим явж байтал нэг эзэнгүй айлын өвөлжөөний хашаа байсан тэр хашаан дотор 20 гаруй тооны адуу ороод зогсчихсон байхаар нь үүдийг нь хааж байгаад 2 бараан зүсмийн адуу хүзүүдэж барьж аваад нэг бараан зүсмийн морийг эмээллэж хазаарлаж унаад аймгийн төв рүү явсан. Тэр үед гадаа ямар ч саргүй байсан бөгөөд аймгийн төв рүү орж ирээд Банзрагчтай утсаар ярьчихаад явж байтал Баттөр над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа зааж өгөхөд Баттөр миний урдаас явган хүрч ирээд Булган уулын хажууд уулзсан. Би Банзрагч болон Баттөр хоёрт гэрээсээ авч ирсэн адуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-497-499х/

Хохирогч Я.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 09-ний өглөө манайх гэр бүлээрээ Архангай аймгийн Цэнхэр суманд очоод байх үед манай доод талын хашаанд байх Батболд түүний эхнэр Мөнгөнцэцэг над руу утсаар ярьж, танай байшингийн цонх онгорхой байна, хулгай орсон байж магадгүй юм шиг байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар нэг их удалгүй Цэнхэр сумаас гараад Архангай аймагт байх гэртээ ирсэн. Тэр үед манай байшингийн зүүн хажуу талын унтлагын өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай үүдний өрөөнд байх авдар дотор байсан эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, авдарт байсан мөнгөн бугуйвч 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 6 ширхэг, утасны батерай цэнэглэгч, торгон эрэгтэй хүний бүс 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4хх-10-11х/

Гэрч Д.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын үеэр намайг гэртээ байж байх үед нэг залуу миний утсаар залгаж та цагаан мөнгө авах уу товч зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад ир үзье гэж хэлсэн, тэгээд утсаар тэр залуутай ярьж байгаад 5 дугаар багт байх тоосгон нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн хажууд У.Норовсамбуу гэх хүнтэй уулзсан. Тухайн үед У.Норовсамбуу нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд У.Норовсамбуу гэх залуу надад 5 мөнгөн товч үзүүлсэхээр нь би нэмэргүй муу товч байна авахгүй өөртөө байлга гэж хэлсэн. Тэгсэн У.Норовсамбуу гэх залуу та авчихаач миний товч байгаа юм мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь товчийг хэмжиж үзэхэд 6 цэн болсон. Тэгээд би авбал 18.000-19.000 төгрөгөөр л авна гэхэд тэг тэг гээд надад товчоо зарсан. Тэгснээ энийг авахгүй биз гээд эмэгтэй хүний өрөөсөн түгжээ нь салсан мөнгөн бугуйвч гаргаж ирээд үзүүлсэн. Тэрийг нь 20 гаруй мянган төгрөгөөр авсан юм. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа тэр У.Норовсамбуу гэх залуу дахин надруу залгаж ахаа би товчийг нь зарчихсан юм чинь бас дээлийг нь зарчихмаар байна гээд та үстэй дээл авах уу гээд байхаар нь би хуучин дээл авахгүй гэсэн чинь хуучин биш ээ ахаа гайгүй дээл байгаа юм, миний дээл 2-3 жил өмссөн юм гээд манай гэрийг заалгаад манайд ирээд надад бор ногоон өнгийн хурган дотортой дээл авч ирээд намайг авчих гээд гуйсаар байгаад хямдхан ч хамаагүй авчих гээд байсан. Тэгэхээр нь надад байгаа нь 25.000 төгрөг байна гээд авсан. Би хулгайн эд зүйл худалдан авч болохгүй талаар мэднэ. Тухайн үед би хулгайн эд зүйлс гэж бодоогүй У.Норовсамбуу гэх залуу өөрөө нэг эхнэр нь бололтой эмэгтэй хүнтэй хамт явж байсан, тийм болохоор нь би хулгайн эд зүйл биш байх гэж бодсон. У.Норовсамбуугаас авсан дээлийг хашаан дотор агаар салхи оруулах санаатай орхисон байсан. Тэгсэн 2-3 хоногийн дараа алга болсон байна лээ. Харин мөнгөн товч, мөнгөн бугуйвч хоёрыг нь би хайлуулаад мөнгөн хазаар хийж байсан түүндээ нэмэрлэсэн. Би хулгайн эд зүйл болох талаар мэдээгүй, би заваараа гэрээрээ дарханы ажил хийдэг юм...” гэх мэдүүлэг /хх-13-14х/

 

Насанд хүрээгүй гэрч А.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын үед би өдрийг нь сайн санахгүй байна. У.Норовсамбуу надад хандаж хоёулаа хамт явж хүнтэй уулзаад ирье гээд намайг дагуулаад явсан. Тэгээд замдаа нэг хүнтэй утсаар яриад яваад байсан. У.Норовсамбуу бид хоёр У.Норовсамбуугийн утсаар яриад байсан хүнтэй Цогт- Уулын ойролцоо байх нэг дэлгүүрийн гадаа нэг машинтай ахтай уулзаад У.Норовсамбуу бид хоёр гэртээ харьсан. Тэр үед У.Норовсамбуу мөнгөтэй болчихсон байсан. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа би нэг дээл зарах гэсэн юм хоёулаа хамт яваад ирье энэ дээл миний өөрийн дээл байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би У.Норовсамбуугийн хамтаар Цагаан даваанд нэг айлд очсон. Тэр үед У.Норовсамбуу нэг ахтай уулзаад дээлээ зарсан, тэгээд харьсан. Цагаан сараас өмнө У.Норовсамбуу аав, ээжтэйгээ золгоод ирнэ гээд нэг явсан юм. Тэр үедээ тэр дээлийг авч ирсэн байх гэж бодсон. Тэр зарсан дээл нь үстэй дээл байх шиг байсан. У.Норовсамбуу миний дээлийн мөнгөн товч зарна гэж ярьж байсан, яг зарах үед нь бол би хараагүй, гэхдээ би хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-15-16х/

 

Гэрч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд уг өдөр 16 цагийн үед манай эхнэр бие засах гээд гарах үедээ байшинг нь тойроод үзсэн чинь байшингийн зүүн талын вакум цонх онгорхой байна ш дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Отгон ахын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа дахиад залгасан чинь утас нь холбогдсон, тэгээд цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Манайх вакум цонхоо сайн хаагаад гарсан даа хулгай орсон байх цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Миний сонсож мэдснээр мөнгөн аяга, мөнгөн товч, үстэй дээл, мөнгөн бугуйвч гэх мэт эд зүйл алдагдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-18х/

 

Гэрч Ц.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд тэр өдрөө 16 цагийн орчимд гэртээ ирэх үед Отгон ах, Энхтуяа эгч хоёр ирээгүй байсан. Тэр үед би бие засах гэж гарахдаа байшинг нь нэг эргээд үзье гэж бодоод байшинг нь тойрох үед байшингийн зүүн талын вакум цонх онгорхой байхаар нь Отгон ахын утас руу залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд жаахан байж байгаад дахиад Отгон ахын утас руу холбогдоод танай цонх онгойсон байна гэж хэлэхэд бид хоёр явахдаа цонхоо хаасан хулгай орсон байна удахгүй гарлаа гэсэн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой Отгон ахын гэрт ороход ширээн дээр нь дунд гарын бололтой мөнгөн аяга байсан. Тэр аяга маргааш нь хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-19-20х/

 

Сэжигтэн, яллагдагч У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 сарын 09-ний өдөр өөрийн найз охинтойгоо хэрэлдээд хулгай хийх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган 4 дүгээр баг Бортолгойн 34-17 тоотод оршин суух айл эзгүй байхаар нь орж байшингийн зүүн талын вакум цонхыг түлхсэн чинь вакум цонх онгойхоор нь цонхоор орж байшин дотор унтлагын өрөөн дотор байсан авдар дотроос бор өнгийн хурган дотортой эрэгтэй хүний дээл, 5 ширхэг мөнгөн товч, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч зэргийг хулгайлж аваад байшингаас гараад явсан. Тэгээд миний хулгай хийсэн айлын урьд талд байх миний байдаг айл болох Сурмаажавын гэрт нь байлгаж байгаад хурган дотортой дээлээ 5 ширхэг мөнгөн товч, бугуйвчтай нь нийлүүлээд 52.000 төгрөгөөр зарсан. Батнасан гэх хүн тухайн үед угаасаа авахгүй байсан. Би гуйсаар байгаад зарсан юм...” гэх мэдүүлэг /4хх-30-31х/

 

Яллагдагч У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би үйлдсэн хэргийнхээ талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-541х/

 

Хохирогч А.Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн хамаатны айлд очсон юм. Манай хамаатны хүн Арвижих дэлгүүрийн хажууд байдаг юм. Арвижих дэлгүүрийн гадна 21 цагийн үед ирээд Долгорсүрэн гуай гэртээ орсон, би араас нь орох гээд машинаасаа буутал У.Норовсамбуу хажуугаас гараад ирсэн. Тэр үед нь би У.Норовсамбууд хандаж чи хохирол барагдуулаарай хулгайч минь гэхэд У.Норовсамбуу танай хохирлыг төлж барагдуулна, юу гээд байгаа юм гээд миний баруун хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Тэр үед миний хөл эвгүй болоод уначихсан, тэгээд би босох гэсэн чинь босч чадахгүй байсан. Тэр үед У.Норовсамбуу алга болчихсон байсан. Тэгээд тэр орой нь эмнэлэг дээр очиж үзүүлж, рентген зураг авахуулсан, 2 хэсэг газар хөл чинь хугарсан байна гээд миний хөлийг эмч нар гипсдэж өгсөн. У.Норовсамбуу хөлөөрөө нэг удаа миний баруун хөлийн шилбэ орчимд өшиглөсөн. Тухайн үед У.Норовсамбуу бид хоёроос өөр хүн хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 49- 52х/

Гэрч О.Долгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Цэрэннадмид эгч утсаар залгаж хурдан хүрээд ир аавын чинь хөл хугарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэн хугалсан юм гэхэд У.Норовсамбуу хугалчихсан гэж хэлж байсан. Цэрэннадмид эгчийн гэрт очсон, тэр үед аав өөрийнхөө машин дотор ар талын суудал дээр сууж байхаар нь яасан юм гэж асуухад У.Норовсамбуу миний хөл рүү өшиглөөд хөл хугалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /4хх- ийн 53-55х/

 

Гэрч Ш.Өлзиймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед над руу 103 утаснаас залгаж хөлөө гэмтээсэн хүн ирсэн, рентгенд харуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд А.Отгоны баруун хөлийг рентгенд харахад баруун тахилзуур яс нь дээд 3/1 хэсгээрээ ташуу хугаралтай, баруун шаант яс 3/1 хэсгээрээ зөрүүтэй хоёрлосон хугаралтай байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 56-57х/

Гэрч Ш.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Отгонд шээлээ гэж хэлээд хашаа руугаа орох гээд алхаж байтал нэг залуу А.Отгонтой хэрэлдээд байсан. А.Отгон тэр залууг чи манайхаас дээл, хромон гутал, хулгайлсан тэрийгээ өг гэсэн юм яриад байсан. Тэгээд би хашаа дотроо шээж байтал А.Отгон тэр залуутай хэрэлдээд байх шиг байсан, тэгснээ А.Отгон гэнэт ёо, ёо гээд орилсон. Би хашаанаас гараад иртэл А.Отгонтой хэрэлдэж байсан залуу цаашаа зугтаагаад гүйж байснаа хашааны булангаас мотоцикль нь унаад хурдан зугтаагаад явсан. Би Отгон дээр очтол машиныхаа суудал дээр суучихсан нэг хөлөө барьчихсан, хөл, хөл гээд байсан. Би Отгоноос юу болсон талаар асуухад манай баз байсан залуу намайг өшиглөчихөөд зугтаачихлаа, нэрийг нь У.Норовсамбуу гэдэг юм. Манайхаас хулгай хийчихээд хохирол өгөхгүй байгаа юм гэж ярьж байсан. Намайг хашаанаас гараад ирэхэд У.Норовсамбуу зугтааж байсан...” /4хх-ийн 58-59х/

 

Гэрч Я.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд А.Отгон ах, хадам аав хоёр гэрээс гараад явсан, тэгээд хэсэг байж байгаад би угааж байсан хувцсаа гаргаж тохох гээд гэрээс гартал манай хашааны гадна талд А.Отгон ах, У.Норовсамбуу хоёр хоорондоо маргалдаж байсан. Би У.Норовсамбууг чи цаашаа яваач гэж хөөтөл У.Норовсамбуу нилээн согтуу байгаа бололтой, миний өөдөөс хэрэлдээд байсан. Би яг юу гэж хэрэлдэж байсныг санахгүй байна. Тэгээд би нээх юм ярилгүй буцаад гэртээ орсон. Удалгүй А.Отгон ахын хөлийг У.Норовсамбуу хугалчихлаа гэхээр нь гэрээс гартал У.Норовсамбуу цаашаа зугтааж байсан. Би А.Отгон ахын хөлийг үзтэл баруун хөл нь их сонин болчихсон хөдлөхгүй байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудаж үзүүлтэл А.Отгон ахын хөл хугарсан байсан. А.Отгон ах архи уусан нь гайгүй байсан, харин У.Норовсамбуу нилээн согтуу гудамжинд орилоод байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 60-61х/

 

Гэрч О.Содномын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Аав хэлэхдээ У.Норовсамбуу өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 62-63х/

 

Сэжигтэн У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын мэдүүлсэн: “...Би А.Отгоны цээжинд л хүрсэн нэг их хүчтэй хүрээгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 74х/

 

Хохирогч Ш.Нэргүйбаатарын мэдүүлэг: “...Би 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклио хашаандаа оруулаад өөрийн амьдардаг байшингийн урд цонхны харалдаа данхраадаж тавиад хоносон. Тэгээд үүрээр 05 цагийн үед сэрээд цонхоороо хартал миний мотоцикль байхгүй, хулгайд алдагдсан байсан. Би тэр даруйдаа хувцсаа өмсөөд өөрийн машинаа унаад ойр хавиар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 101х/

 

Гэрч Ц.Гандолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Норовсамбуу 2016 оны 07 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед улаан өнгөтэй алаг суудалтай мотоцикль унаад гэрт орж ирээд надтай маргалдаж байгаад буцаад гараад явсан. Тэгээд У.Норовсамбуу уурлаад гэрээс би хулгай хийнэ гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг  /4хх-ийн 103-104х/

 

Гэрч Х.Сайжирмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний нөхөр Ш.Нэргүйбаатар 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг Цагаан нуурын 27 тоот хашаанаас байшингийн урд талаас улаан өнгөтэй мотоцикль алдсан юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 105-106х/

 

Сэжигтэн У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сум руу замын машинд суугаад явсан. Тэгээд Батцэнгэл сумын төвд буугаад гэр рүүгээ харих гэж яваад нэг зүс таньдаг найзтайгаа тааралдсан. Тэгээд тэр найзтайгаа хамт гэртээ очтол аав Уртнасан, эхнэр Гандолгор нар намайг элдвээр доромжлоод байхаар нь хэрэлдээд гэрээс нь гарч явсан. Тэгээд тэр найзаасаа салаад Батцэнгэл сумын Цагаан нуурын хороололд гэрэлгүй байсан байшинд цонхыг нь хагалж орж годон гутал, 3 ширхэг малгай, дээл, эмэгтэй хүний үсний даруулга зэрэг эд зүйлс хулгайлаад уутанд хийж гараад урдхан талд нь гудамжинд байсан хашаанаас улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж унаад аймгийн төв рүү ирсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 112-113х/

Хохирогч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 21-ний өглөө сумын төвөөс утсаар яриад манай сумын төвийн гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд ирээд цагдаад мэдэгдсэн. Манай байшингийн хаалганы цоожийг онгойлгох гэж хөшөөд чадалгүй үүдний цонхны шилийг хагалж дотор нь ороод байшин дотор байсан тавилга, авдар, шкаф зэргийг бүгдийг нь онгойлгож, хамаг хувцас эд зүйлийг гаргаад тарааж эмх цэгцгүй болгож шидсэн байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эмэгтэй, эрэгтэй нэг, нэг булган малгай, эрэгтэй шляпэн малгай, эмэгтэй хүний 38 размерын годон гутал, эмэгтэй сувдан үсний дараас, эрэгтэй хүний даавуун дээл, хүүхдийн 4 цамц, 4 өмд зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд цагдаа нар шалгахад Батцэнгэл сумын харьяат Норовсамбуу манай байшинд орж хулгай хийсэн байсан бөгөөд цагдаагийн газраас манай нөхөр Болдбаатар хоёр булган малгай, дээл, эмэгтэй годон гутал зэрэг зүйлсийг авч ирсэн. Одоо эрэгтэй хүний шляпэн малгай аваагүй. Хүүхдийн хувцсыг үнэлэхгүй, үнэлгээ гаргуулахгүй. Эрэгтэй хүний шляпан малгай буюу 250.000 төгрөг нэхэмжилнэ. Хаалга болон хагарсан цонхны үнэлгээ гэж гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 133-134х/

 

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд байдаг эзэнгүй байшинд хулгай орж эмэгтэй, эрэгтэй нэг, нэг булган малгай, эрэгтэй шляпэн малгай, эмэгтэй хүний 38 размерийн годон гутал, эмэгтэй сувдан үсний дараас, эрэгтэй хүний даавуун дээл, хүүхдийн 4 цамц, 4 өмд зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 136х/

Гэрч Ш.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд би Золзаяад утсаар нь танай гэрт хулгайч ороод ухчихсан байна гэж хэлээд орой 22 цагийн үед аймгийн төвөөс Б.Золзаяа ирсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 139-140х/

 

Гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэрээс зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг зүйлс алдагдсан. Тэр алдсан зүйлийнхээ талаар шүүхийн шатанд мэдүүлсэн. Би анх Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө мөнгөн эдлэл алдсан талаараа ярьж байсан боловч мэдүүлэгт яагаад бичигдээгүй талаар мэдэхгүй байна. Мөнгөн эдлэл хийлгэх гээд цуглуулж байсан мөнгөн гинжний  тасархай, мөнгөн бөгж, эвдэрсэн мөнгөн жижиг эдлэл зэрэг зүйлс байсан. Ойролцоогоор 5 лан цэвэр  мөнгөн эдлэл байсан. Би хулгайд алдсан 5 лан мөнгөний үнэлгээг гаргуулахгүй. Манай гэрт орж хулгай хийсэн Норовсамбуугаас би юу ч олж авч чадахгүй юм байна лээ. Тийм учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид дахиж шүүх хуралдаанд оролцохгүй. Улаанбаатар хотоос Архангай аймагт ирж шүүх хуралдаанд оролцохоор Норовсамбуугаас юу ч буцааж авч чадалгүй өөрөө зардал болон хоол хүнсний мөнгө гарлагадаж байна. Тийм болохоор цаашид надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-206х/

Сэжигтэн У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хулгай хиймээр санагдаад Батцэнгэл сумын төвөөр явж байгаад Цагаан нуур хорооллын гудамжинд эзэнгүй байсан айлын хашааны гадна очоод банзан хашааг нь давж ороод дотор байсан, байшингийн хаалганы цоожийг гараараа татаж хөшиж онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь байшингийн нэг цонхыг хага цохиж дотор нь ороод шкаб дотор байсан эрэгтэй хүний шляпэн малгай, эрэгтэй, эмэгтэй булган малгай, эмэгтэй годон гутал, эмэгтэй хүний сувдан дараас, эрэгтэй хүний шинэ дээл зэрэг зүйлс хулгайлан авсан. Тэгээд хулгайлсан зүйлсээ аваад аймгийн төвд ирсэн. Тэгээд аймгийн төвд гэртээ байхад цагдаагаас хүмүүс ирээд намайг хулгай хийсэн байна гэхээр нь би үнэн зөвөөр хүлээсэн. Би цагдаад хулгайлан авсан эрэгтэй, эмэгтэй, булган малгай, сувдан дараас, эрэгтэй хүний дээл, хос годон гутал зэрэг зүйлийг хүлээлгэн өгч хохирогчид өгүүлсэн. Замдаа явж байгаад эрэгтэй хүний шляпэн малгайг хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 146-147х/

Яллагдагч У.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. хүлээн зөвшөөрч байгаа, би үйлдсэн хэрэг тус бүртээ мэдүүлэг өгчихсөн байгаа. Тийм болохоор нэг бүрчлэн мэдүүлэг өгнө гэхээр мартсан байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 156х/

 

Гэрч Д.Лхагвадоржийг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан тэмдэглэл “... Би Эрдэнэбулган гэдэг залуугийн гар утсыг ор утсаар нь төлж барагдуулсан, одоо Эрдэнэбулган бид нарын хооронд ямар нэгэн хохирлын асуудал байхгүй. Би Норовсамбуугаас Эрдэнэбулганд өгсөн гар утасныхаа мөнгийг нэхэмжлэхгүй. Би Норовсамбуугаас мөнгө төгрөг олж авч чадахгүй учраас 80.000 төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-210-211х/

 

Гэрч Ж.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Банзрагч бол миний хүргэн юм. Харин Норовсамбуу гэх хүнийг танихгүй. Банзрагч миний 2 дахь хүүхэд болох Алтантуяатай гэр бүл болж амьдраад 6 орчим жил болж байгаа. Банзрагч нь зан байдлын хувьд хэвийн санагддаг. Манай гэрийн хажууд Банзрагчийн гэр байдаг бөгөөд 2016 оны 03 сард санагдаж байна Банзрагч гэртээ байж байгаад шөнөөр мотоциклио унаад гарч явсан, тэгээд маргааш өдөр нь би гадуур гарчихаад гэртээ ирэхэд Банзрагч мотоциклио урд шөнө цагдаад хураалгасан гэж ярьж байсан. Банзрагчийн яаж мотоциклио хураалгасан талаар мэдэхгүй бөгөөд яаж хураалгасан талаараа надад хэлээгүй. Банзрагч мотоциклио хураалгасан өдөр буюу 2016 оны 03 сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад шөнө 22 цагийн үед хашааны хаалга дуугараад гарч байсан, харин өдрийн цагаар гэртээ л байсан...” гэх мэдүүлэг /хх-205х/

 

Хохирогч М.Мөнх-Эрдэнийг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан тэмдэглэл “... Би өмгөөлөгчгүй ганцаараа байцаалт өгнө. Миний өмнө нь ярьсан зүйл бүгд үнэн зөв байсан. Би өөрийн гэрээсээ зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг зүйл алдсан. Би хулгайд алдсан 5 лан мөнгөний үнэлгээг гаргуулахгүй. Манай гэрт орж хулгай хийсэн Норовсамбуугаас би юу ч олж авч чадахгүй юм байна лээ. Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид дахиж шүүх хуралдаанд оролцохгүй. Улаанбаатар хотоос Архангай аймагт ирж шүүх хуралдаанд Норовсамбуугаас юу ч авч чадалгүй, өөрөө зардал болон хоол хүнсний мөнгө зарлагдаад явж байна. Тийм болохоор цаашид ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-206х/

 

            Ч.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар “...Би Банзрагч болон Норовсамбуу нартай садан төрлийн холбоо байхгүй, харин надтай хамтран амьдрагч Сурмаажавтай цуг хоригдож байсан гэсэн. Тэгээд Норовсамбуу очих газаргүй гээд манайд байгаад байсан. 2016 оны 03 сарын 05-ны өдөр Норовсамбуу өглөө босоод утсаар яриад байсан, тэгээд удалгүй нэг улаан дээлтэй залуутай пиво бариад манайд орж ирээд ууж байхдаа Банзрагч руу яриад дуудаад байсан. Тэгээд хөдөө явах ажилтай гэж ярьж байсан. Тэгээд Банзрагч ирээд Норовсамбуу тэр улаан дээлтэй залуу гурав Банзрагчийн мотоцикльтой сундлаад явсан. Тэгээд шөнө Банзрагч Норовсамбуу хоёр гаднаас орж ирээд араас нь тэр улаан дээлтэй залуу нь 2 адуутай аваад ирсэн байсан, тэгээд тухайн үед бие өвдөж байсан болохоор эргээд унтаад өгсөн. Ямар учиртай адуу болохыг нь асуугаагүй. Тэгсэн чинь удаагүй цагдаа нар ороод ирсэн. Банзрагч болон Норовсамбуу нар хулгай хийсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед миний бие их өвдөж байсан учир эргээд унтчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-454-455х/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтэд: 1. А.Отгоны биед баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн, шаант ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй хоёрлосон далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ. 5. Цаг хугацааны хувьд яаралтай тусламж хуудаст 2016.06.15-нд гэмтсэн гэж бичигджээ...” гэх дүгнэлт /4хх-ийн 67х/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8, 2х-345, 4х-3-5, 4х-92-93, 4х-118-120х,  

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9, 2х-346-347, 4х-6, 4х-94, 4х-121-122, 4х-131х/

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоол /хх-41-44х/

Батцэнгэл сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Санжиддоржийн илтгэх хуудас /хх-190х/

Гэрч Д.Лхагвадоржоор яллагдагч У.Норовсамбууг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-220-221х/

Дэлгэр хөхий ундарга ХХК нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /2хх-ийн 365х/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4х-2х, 4хх-91х, 4х-117х/

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 209 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4х-22х/

2016 оны 09 сарын 03-ны өдрийн 276 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-158х/

Иргэн А.Отгоноос гаргасан өргөдөл /4хх-ийн 45х/

Иргэн А.Отгонд яаралтай тусламж үзүүлсэн тусламжийн хуудас /4хх-65х/

2015 оны 08 сарын 12-ны өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11-12х/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-13-14, хх-462, 4хх-130х/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-238, 462, 545, 546, 548, 550х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч У.Норовсамбуу нь 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч М.Мөнгөнсүхийн 2014 оны 10 сарын 16-17-нд шилжих шөнө Өлзийт сумын Бодонт багийн Сүүжийн булаг гэх газарт У.Норовсамбууг ирээд явсны маргааш нь 2 бараан зүсмийн адуугаа алдаж, Цэнхэр сумын засмал замын хажууд хаясан 2 адууны толгойг очиж үзээд өөрийнх нь алдсан адууны толгой мөн байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-124-126х/, гэрч Э.Долгорсүрэнгийн Норовсамбуу буцахдаа М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг 60 км орчим тууж явсан байх магадлалтай талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-129х/, гэрч Б.Даваажаргалын “...2014 оны 11 сарын 20-ны орчимд У.Норовсамбуу нь М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-131-133х/, гэрч М.Алтансүхийн “...Норовсамбуу тэр өдөр Отгонбаярынд нэг танихгүй хүнтэй ирсэн байсан, намайг ороход тэр зөрөөд гарсан. Тэр Мөнгөнсүхийн 2 адууг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-136х/, гэрч П.Батдоржийн “...Би адуу сураглаж байгаад аймгаас хот явдаг төв замын ойролцоо 2 адууны толгойн зураг гар утсанд авсан байснаа үзүүлэхэд Өлзийт сумын залуугийн морины толгой мөн гэсэн..:” гэх мэдүүлэг /хх-138х/, гэрч Д.Ломбоогийн “...2014 оны 10 сарын 18-ны өдөр Норовоо гэж бичүүлсэн 1 тооны адууны махыг 488.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-143х/, гэрч Ц.Чимэдцэеэгийн “...2014 оны 10 сарын дундуур Норовсамбуу хашаанд 2 бараан зүсмийн адуу аваад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-146х/, гэрч Ц.Цэцэгмаагийн “...Би Ломбоо гэх хүний хашаанд адуу гаргаад байхаар нь 15.000 төгрөгөөр гэдэс дотрыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-148х/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар,

 

  1. 2015 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.Сарантуяагийн гэрт нэвтэрч хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:хохирогч З.Сарантуяагийн 2015 оны 07 сарын 07-с 08-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж 32 инчийн Би Эс Би брэндийн зурагт, удирлагын хамт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /19-20х/, гэрч С.Анхцэцэгийн “...Манай гэрийн гэрэл асаалттай хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байсан, гэрээс хар өнгийн 32 инчийн Би Эс Би брэндийн зурагт удирдлагын хамт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-21-21х/, гэрч М.Баттулгын “...2015 оны 07 сарын 08-ны өдөр Норовсамбуу нь хар өнгийн, нимгэн зурагт гэрч авч ирээд, миний машинаар 1000 төгрөгөөр таксидаж яваад, утас засдаг хүнд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-23-24х/, гэрч Н.Эрдэнэ-Очирын 2015 оны 07 сарын 08-ны үед намайг ажил дээрээ байхад нэг залуу хар өнгийн 32 инчийн БИ Эс Би брэндийн зурагт удирлагын хамт тэвэрчихсэн орж ирээд, худалдаж аваач мөнгөний хэрэг болоод байна гэхээр би 150.000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /25-26х/, гэрч Т.Эрдэнэ-Очирын “...манай гэрийн цоожийг эвдэж хулгай ороод зурагт алга болсон талаар надад утсаар хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-28-29х/, гэрч С.Маналжавын “...2015 оны 07 сарын 11-ний өдөр манай гэрээс зурагт алга болсон байсан, би тухайн үед Норовсамбууг хулгайлсан байх гэж сэжиглэж байтал дараа нь Норовсамбуу хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-34х/,  У.Норовсамбуугийн “... Үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн...” мэдүүлэг /хх-ийн 51-53, 55-56х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9х/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

  1. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Баттулгын гэрээс хромон гутал хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: М.Батболдын “...2015 оны 07 сарын 08-д Норовсамбуутай зурагтыг нь зарчихаад, маргааш нь Цэнхэр сум руу явахаар хромон гутлаа хайгаад олоогүй, 4-5 хоногийн дараа 21 цагийн орчимд Түшиг дэлгүүрийн гадаа зогсож байхад Норовсамбуу уг гутлыг өмчихсөн явж байсан... гэх мэдүүлэг /хх-101-102х/, гэрч Ч.Өлзийсайханы “... Маргааш нь манай нөхөр Цэнхэр сум руу явах гээд хромон гутлаа хайгаад олохгүй байхаар нь би дотроо Норовсамбууг хулгайлсан байх гэж бодож байсан, 4-5 хоногийн дараа Түшиг дэлгүүрт ортол Норовсамбуу манай нөхрийн гутлыг өмчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104х/, гэрч Д.Лхачинбавуугийн “...Би өөрийнхөө 44-60 УНҮ улсын дугаартай машинтай таксинд явж байхад намхан бор залуу сууж Арслан цохио орно гэхээр нь явж байтал мотоцикльтой хүн урдуур шахаад зогсоход нөгөө залуу буугаад зугтаасан, харин нөгөө хүн, наад залуу чинь хулгайч, та хулгайчид таксидаж байгаа юм уу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-107х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Жанчивын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: З.Жанчивын “...2015 оны 07 сарын 10-ны өдөр Норовсамбуугийн араас гэрээс гарахад миний мотоцикль алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-161-162х/, гэрч М.Уртнасангийн “...Норовсамбуу нь хөх өнгийн арааны речак нь хугарсан, банк нь таггүй цоохор суудлын бүрээтэй мотоцикль унаж явсан...” гэх мэдүүлэг /хх-173х/, гэрч Ц.Гандолгорын “...Цоохор суудлын бүрээстэй, цэнхэр өнгийн мотоцикль байсан... гэх мэдүүлэг /хх-175х/, гэрч Л.Санжиддоржийн “...Норовсамбуугаас хулгайлсан мотоциклийг хураан авч шалгасан...” гэх мэдүүлэг /хх-177х, гэрч Б.Батжаргалын “...Бид нар гараад хартал Жанчивын мотоцикль алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-179-180х/, гэрч П.Цэрэнчимэдийн “...Норовоо гэх залуу Юнителын төв орно гээд гараад явсан, Ш.Жанчив гарч орж ирээд, З.Жанчивт чиний мотоцикль алга байна гэхээр нь бид нар гараад харахад байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-182х/, гэрч Ш.Жанчивын “.. Норовсамбуу нь пиво ууж байхад гараад явсан эргэж ирээгүй, удалгүй мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-185х/, гэрч С.Норов-Эрдэнийн “...Хромон гутал үзүүлсэн, уландаа зузаан резинтэй. Маргааш нь мотоцикль алга болсон гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-188х/, Батцэнгэл сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Санжиддоржийн илтгэх хуудас /хх-190х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Эрдэнэбулганы Самсунг ноте-1 маркийн гар утсыг хулгайлан авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Эрдэнэбулганы “...2015 оны 07 сарын 17-ны өглөө Батсайхан ахын гэрт өөрийн эзэмшлийн Самсунг Ноте-1 маркийн утсаа утсаа цэнэглээд тавьсан байхад Батсайхан ахын гэр хэвтэж байсан залуу хулгайлж аваад гүйсэн, би араас нь гүйгээд гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хх-203х/, гэрч Д.Лхагвадоржийн “...2015 оны 07 сарын 20-ны үед 999 төвд байрлах гар утасны газар дээрээ байх үед нэг зүс үл таних залуу орж ирээд Самсунг Ноте-1 маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр гуйсаар байгаад зарсан...” гэх мэдүүлэг /хх-206х/, гэрч Л.Шагдарсүрэнгийн “...У.Норовсамбуу гэрт цэнэглэж байсан миний төрсөн дүүгийн хүү Эрдэнэбулганы Самсунг Ноте-1 маркийн гар утсыг хулгай хийж гэрээс нь гарч зугтах үедээ надтай хашаан дотор таарсан...” гэх мэдүүлэг /хх-208х/, гэрч Д.Лхагвадоржоор яллагдагч У.Норовсамбууг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-220-221х/, яллагдагч У.Норовсамбуугийн үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-228-233х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч М.Мөнх-Эрдэнийн “...Манай гэрийг дүү Мөнхбат харж үлдсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрийн цүүг эвдэж хулгай ороод 32 инчийн ЛСД зурагт, шөрмөсөн чулуун шүрэн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Манай гэрт орсон хулгайч нь У.Норовсамбуу гэдэг манай Архангай аймгийн Өлзийт сумын залуу болох нь тогтоогдож шалгагдах болсон...” гэх мэдүүлэг /2х-359х/, гэрч А.Мөнхбатын “...2015 оны 08 сарын 15-ны орой манай ахын найз Болдсүх манай нутгийн зүс таних Норовсамбуутай манайд ирж бид хоносон, намайг автобусанд суугаад явж байхад тэр буцаад шар хад руу явж байсан, сүүлд нь бодоход У.Норовсамбуу манайд хоноод гарахдаа зурагтыг харчихаад 16-ийн буудал дээр буугаад зөрж гэрт очоод зурагт хулгайлаад ломбарданд тавьсан юм байна лээ. У.Норовсамбуу ганцаараа хулгай хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-360х/, гэрч Б.Пүрэвдоржийн “...Манай ломбард цахилгаан бараа авахгүй гэсэн чинь тэр залуу хүүхдийнх нь бие муудаад, мөнгө хэрэг болоод тавьчихъя гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-362х/, гэрч С.Болдсүхийн “...Мөнх-Эрдэнийд Норовсамбуутай хамт очиж хоноод, маргааш нь автобусны буудал дээр салсан. Харин Норовсамбуу буцаж очоод манай найзын зурагтыг хулгай хийсэн болохыг дүүгээс нь мэдээд ангийнхаа охиноор дуудуулж байгаад Норовсамбууг Хархорин захаас барьж авахад тэрээр зурагт авсан болохоо хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-360х/, гэрч Х.Буянзаяагийн “...2015 оны 08 дугаар сарын 10-ны үед найз Мөнх-Эрдэний дүү болох залуу Болдсүх рүү утсаар яриад зурагт алга болсон байна гэхэд Норовсамбуу хулгай хийсэн гэсэн зүйл ярьсан, Болдсүх надад хэлэхдээ Норовсамбууг хонох газаргүй гэхээр нь найзындаа дагуулаад очиход буцаж очоод хулгай хийсэн байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-427х/, гэрч П.Бямбадолгорын “...2015 оны 08 сард Болдсүх утсаар яриад Мөнх-Эрдэнийд нэг залуутай хоносон чинь гэрээс нь хулгай хийсэн байх магадлалтай, чи утсаар яриад өг гэхээр нь би дугаараа зарах уу гэж байгаад уулзуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-430х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-345х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-346-347х/, Дэлгэр хөхий ундарга ХХК нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /2хх-ийн 365х/ зэрэг баримтуудаар,

 

  1. 2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг хулгайлан авч 1.280.000 төгрөгийн буюу хохирол учруулсан болох нь: хохирогч Д.Одгэрэлийн “...Их тамир сумаас 2 адуугаа алдаад цагдаа дээр адуу олдсон сураг гарахаар нь очиход миний адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-469-471х/, гэрч Б.Тогтохбаярын “...Одгэрэл 2016 оны 03 сарын эхээр 2 адуугаа алдаад аймгийн төвд хулгайлсан адууны сургаар очоод олж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-472-472х/, гэрч Б.Алтантуяагийн “...Тэгээд унтаж байгаад шөнийн 02 цагийн үед утсаар яриад манай найз гэрээсээ 2 адуу авч ирсэн гэнээ, тэрийгээ алах гэж байгаа гэнэ гэж хэлээд мотоциклио унаад гараад явсан. Тэгээд тэр шөнө буцаж ирээгүй бөгөөд өглөө болж байхад цагдаа дээр байна, хулгайн адуу гэдгийг мэдээгүй байж байгаад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-479х/, яллагдагч У.Норовсамбуугийн ”...Ихтамир сумын хойшоо гарч явган шуудайнд хийсэн эмээл, хазаараа үүрээд алхсан. Тэр өдөр шуургатай байсан бөгөөд 5-6 км орчим явж байтал нэг эзэнгүй айлын өвөлжөөний хашаа байсан тэр хашаан дотор 20 гаруй тооны адуу ороод зогсчихсон байхаар нь үүдийг нь хааж байгаад 2 бараан зүсмийн адуу хүзүүдэж барьж аваад нэг бараан зүсмийн морийг эмээллэж хазаарлаж унаад аймгийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2016 оны 02 дугаар сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Энхтуяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батерай цэнэглэгч, торгон бүсийг хулгайлан авч 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Я.Энхтуяагийн “...2016 оны 02 сарын 09-ний өдөр гэрээс нь эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4х-10-11х/, гэрч Д.Батнасангийн “...2016 оны 02 сарын дундуур Норовсамбуу гэх залуу ирж, 5 мөнгөн товч, мөнгөн бугуйвч, хуучин үстэй дээл зарсан, эмэгтэй хүнтэй явж байсан болохоор хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14х/, гэрч А.Нямжавын “...2016 оны 02 сард Норовсамбуу нь миний дээл гэж хэлээд хурган дотортой дээл, мөнгөн товч зарсан...” гэх мэдүүлэг /хх-15-16х/, гэрч Д.Батболдын “...Манай хажуу айлын байшингийнх нь вакум цонх нь онгойсон байхаар нь Отгон ахад утсаар хэлээд дараа нь хулгай орсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-18х/, гэрч Ц.Мөнгөнцэцэгийн “...16 цагийн орчимд гэртээ ирэх үед Отгон ах, Энхтуяа эгч хоёр ирээгүй байсан. Тэр үед би бие засах гэж гарах үедээ байшинг нь нэг эргээд үзье гэж бодоод байшинг нь тойрох үед байшингийн зүүн талын вакум цонх онгорхой байхаар нь Отгон ахын утас руу залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд жаахан байж байгаад дахиад Отгон ахын утасруу холбогдоод танай цонх онгойсон байна гэж хэлэхэд бид хоёр явахдаа цонхоо хаасан хулгай орсон байна удахгүй гарлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-19-20х/, У.Норовсамбуугийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-4х-30-31, 3х-541х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4х-2х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4х-3-5х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4х-6х/, 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 209 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4х-22/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойн 01-08 тоот хашааны гадна хохирогч А.Отгоныг “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч А.Отгоны “...2016 оны 06 сарын 15-ны өдөр 21 цагийн үед Арвижих дэлгүүрийн тэнд Норовсамбуутай таараад хохирлын мөнгөө нэхэхэд хохирлыг чинь барагдуулна гээд миний баруун хөлийг хүчтэй өшиглөсөн, би босч чадахгүй эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /4х-49-52х/, гэрч О.Долгорын “... аавын хөл хугарсан байна гэхээр нь очиход аав Норовсамбуу миний хөл рүү өшиглөөд хугалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /4х-58-59х/, гэрч Я.Цэрэннадмидын “...Отгон ах, Норовсамбуу хоёр маргалдаж байгаад Норовсамбуу нь Отгон ахын хөлийг хугалсан гэхээр нь гартал Норовсамбуу нь цаашаа зугтаагаад гүйж байсан...” гэх мэдүүлэг /4х-60-61х/, гэрч О.Содномын “...Аав хэлэхдээ Норовсамбуу миний хөл рүү өшиглөсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /4х-62-63х/, гэрч Ш.Өлзиймаагийн “...2016 оны 03 сарын 15-ны шөнө 23 цаийн үед 103 утаснаас залгаж хөлөө гэмтээсэн хүн ирсэн, би эмнэлэг дээр ирээд А.Отгоны баруун хөлийг рентгенд харахад баруун хөлийн тахилзуур яс нь дээд 3/1 хэсгээрээ ташуу хугаралтай, шаант яс 3/1 хэсгээрээ зөрүүтэй хоёрлосон хугаралтай байсан...” гэх мэдүүлэг /4х-56-57х/, У.Норовсамбуугийн “...Би Отгон ахын цээжинд л хүрсэн...” гэх мэдүүлэг, А.Отгоноос гаргасан өргөдөл /4х-45х/, иргэн А.Отгонд яаралтай тусламж үзүүлсэн тусламжийн хуудас /4хх-65х/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. А.Отгоны биед баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн, шаант ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй хоёрлосон далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ. 5. Цаг хугацааны хувьд яаралтай тусламж хуудаст 2016.06.15-нд гэмтсэн гэж бичигджээ...” гэх дүгнэлт /4хх-67х/ зэрэг нотлох баримтуудаар,
  2. 2016 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...2016 оны 07 сарын 20-с 21-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Мустанг-5 мотоциклио хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /4х-101х/, гэрч Ц.Гандолгорын “...2016 оны 07 сарын 20-ны орой 22 цагийн үед улаан өнгөтэй алаг суудалтай мотоцикль унаад гэрт орж ирээд маргалдаж байгаад, Норовсамбуу би хулгай хийнэ гэж хэлээд уурлаад явсан...” гэх мэдүүлэг /4х-103-104х/, гэрч Х.Сайжирмаагийн “...Миний нөхөр Ш.Нэргүйбаатар 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг Цагаан нуурын 27 тоот хашаанаас байшингийн урд талаас улаан өнгөтэй мотоцикль алдсан юм...” гэх мэдүүлэг /4х-105-106х/, У.Норовсамбуугийн “...Би 2016 оны 07 дугаар сарын 20-ний шөнө Архангай аймгийн Батцэнгэл сум руу замын машинд суугаад явсан. Тэгээд Батцэнгэл сумын төвд буугаад гэр рүүгээ харих гэж яваад нэг зүс таньдаг найзтайгаа тааралдаад, тэр найзтайгаа хамт гэртээ очтол аав Уртнасан, эхнэр Гандолгор нар намайг элдвээр доромжилоод байхаар нь хэрэлдээд гэрээс нь гарч явсан. Тэгээд тэр найзаасаа салаад Батцэнгэл сумын Цагаан нуурын хороололд гэрэлгүй байсан байшинд цонхыг нь хагалж орж годон гутал, 3 ширхэг малгай, дээл, эмэгтэй хүний үсний даруулга зэрэг эд зүйлс хулгайлаад уутанд хийж гараад урдхан талд нь гудамжинд байсан хашаанаас улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж унаад аймгийн төв рүү ирсэн...” гэх мэдүүлэг /4х-112-113х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4х-91х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4х-92-92х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-94х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2016 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Золзаяагийн “...2016 оны 07 сарын 21-ний өглөө сумын төвөөс утсаар яриад манай сумын төвийн гэрт хулгай ороод, байшингийн цоожийг эвдээд манай гэрээс эд зүйлс хулгайлсан байсан, цагдаа нар ирээд шалгахад Норовсамбуу хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /4х-133-314х/, гэрч Б.Болдбаатарын “...2016 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд байдаг эзэнгүй байшинд хулгай орж эмэгтэй, эрэгтэй нэг, нэг булган малгай, эрэгтэй шляпэн малгай, эмэгтэй хүний 38 размерын годон гутал, эмэгтэй сувдан үсний дараас, эрэгтэй хүний даавуун дээл, хүүхдийн 4 цамц, 4 өмд зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4х-136х/, гэрч Ш.Энх-Амгалангийн “...Би Золзаяад утсаар нь танай гэрт хулгайч ороод ухчихсан байна гэж хэлээд орой 22 цагийн үед аймгийн төвөөс Б.Золзаяа ирсэн...” гэх мэдүүлэг /4х-139-140х/, У.Норовсамбуугийн “...би хулгай хиймээр санагдаад Батцэнгэл сумын төвөөр явж байгаад Цагаан нуур хорооллын гудамжинд эзэнгүй байсан айлын хашааны гадна очоод банзан хашааг нь давж ороод дотор байсан, байшингийн хаалганы цоожийг гараараа татаж хөшиж онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь байшингийн нэг цонхыг хага цохиж дотор нь ороод шкаб дотор байсан эрэгтэй хүний шляпэн малгай, эрэгтэй, эмэгтэй булган малгай, эмэгтэй годон гутал, эмэгтэй хүний сувдан дараас, эрэгтэй хүний шинэ дээл зэрэг зүйлс хулгайлан авсан. Тэгээд хулгайлсан зүйлсээ аваад аймгийн төвд ирсэн. Тэгээд аймгийн төвд гэртээ байхад цагдаагаас хүмүүс ирээд намайг хулгай хийсэн байна гэхээр нь би үнэн зөвөөр хүлээсэн...” гэх мэдүүлэг /4х-146-147х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4х-118-120х/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-4х-117х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4х-121-122х/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-4х-130х/, 2016 оны 09 сарын 03-ны өдрийн 276 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-158х/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч У.Норовсамбууг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д тус тус зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь У.Норовсамбуу нь “...Би Ихтамир сумын Д.Одгэрэлийн 2 адууг хугайлахдаа Д.Баттөр, Б.Банзрагч нартай, Ж.Нэргүйбаатарын мотоциклийг хулгайлахдаа н.Анхбаяр Д.Сурмаажав нартай тус тус бүлэглэн үйлдсэн учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж үнэн зөвөөр шийдүүлмээр байна..” гэсэн саналыг шүүхэд гаргаж байх боловч хохирогч Д.Одгэрэлийн 2 адууг хулгайлсан үйлдэлд Б.Банзрагч, Д.Баттөр нарыг холбогдуулан шалгаж, үйлдэл холбогдол нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Д.Батттөр, Б.Банзрагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 61 тоот тогтоолд гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон, мөн хохирогч Ж.Нэргүйбаатарын мотоциклийг н.Анхбаяр, Д.Сурмаажав нар нь У.Норовсамбуутай бүлэглэн үйлдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, У.Норовсамбуу нь н.Анхбаяр, Д.Сурмаажав нарт холбогдуулан гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах шаардлагагүй гэж үзэв.

 

У.Норовсамбуу нь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар уг 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба шүүгдэгч Б.Норовсамбуу нь уг шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2014 оны 10 сарын 16-17-нд шилжих шөнө хохирогч М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлж, түүнээс хойш 2016 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл 10 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Норовсамбууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.10-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Сум дундын 1 дүгээр 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу бүгдийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь хувьд ногдох хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирогч З.Сарантуяа, Б.Эрдэнэбулган, М.Мөнгөнсүх, Д.Одгэрэл, М.Мөнх-Эрдэнэ, Ч.Ариунзаяа нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол санал байхгүй, хохирогч З.Жанчив, М.Баттулга, Я.Энхтуяа, Ш.Нэргүйбаатар, Б.Золзаяа, иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир, Б.Гэрэлтуяа нарт хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч У.Норовсамбуугаас гэмт хэргийн хохиролд 650.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаандавааны 31-03 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Маринковын Баттулгад, 1.215.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух Захирагч овогт Ядамсүрэнгийн Энхтуяад, 500.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дойр бор багийн Цагааннуурын 27 тоотод оршин суух Дайртборжигон овогт Шараагийн Нэргүйбаатарт, 250.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн Цагааннуурын 47 тоотод оршин суух Боржигон овогт Базарсадын Золзаяад, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Эрчим хороололын 14-02 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Долгорынхон овогт Наранцэцэгийн Эрдэнэ-Очирт, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Алтан-Овоо овогт Батболдын Гэрэлтуяа нарт тус тус олгуулах, хохирогч А.Отгон нь 5.000.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байгаа боловч хохирлын баримтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй учир иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт авагдсан Дэлгэр хөхий ундарга ХХК нэртэй барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /2хх-ийн 365х/, ломбардны бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугийн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 182 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

                                                       ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Уртнасан овогтой Норовсамбууг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд зүйл хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Норовсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбууд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугийн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 182 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугийн хохирогч М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахдаа хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ буюу 300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч У.Норовсамбуугаас 650.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаандавааны 31-03 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Маринковын Баттулгад, 1.215.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух хохирогч Захирагч овогт Ядамсүрэнгийн Энхтуяад, 500.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Дойр бор багийн Цагааннуурын 27 тоотод оршин суух Дайртборжигон овогт Шараагийн Нэргүйбаатарт, 250.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дойр бор багийн Цагааннуурын 47 тоотод оршин суух Боржигон овогт Базарсадын Золзаяад, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Эрчим хороололын 14-02 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Долгорынхон овогт Наранцэцэгийн Эрдэнэ-Очирт, 150.000 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 36-08 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Алтан-Овоо овогт Батболдын Гэрэлтуяад тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт авагдсан ломбардны бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Норовсамбууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                   

                   

 

­