Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

            Улсын яллагч: П.Ганбаатар  

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, М.Алтанчимэг

Иргэдийн төлөөлөгч: Ц.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гэрч П.Нэргүйг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэм, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргал нарт холбогдох 201603000314 тоот эрүүгийн хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сум 1 дүгээр баг Хөх сүм гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргал /РД:АИ85070415/

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг Урантолгойн 01-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 40 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1993 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай магадлалаар биеэр эдлээгүй үлдсэн 2 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэм /РД:АИ73101316/

 

                        Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Дорждэрэм нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Баяржаргалыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Баяржаргал нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Ц.Дорждэрэмийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...07 сарын 04-ний орой гэртээ ганцаараа амарч байхад хоол унд байхгүй байсан учраас П.Нэргүйн гэрт очиж хоол идэхээр гарсан. Тэгээд П.Нэргүйн гэрт нь ороод сууж байтал гадаа нэг мотоцикль дуугараад Ц.Баяржаргал ална, хядна гэж орилоод орж ирсэн. Тэгээд ороод ирэхээр нь би, түүнийг чи айлд орж ирчихээд яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гээд мэндийн зөрөөгүй миний бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Ц.Баяржаргал намайг өшиглөхөд би газар унасан. Би босч ирээд түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд намайг үүд рүү гарах гэхэд араас ирээд цохиод авахаар нь би арагшаа хараад түлхэж унагаачихаад гараад явсан. Би энэ хэрэгт холбогдсон үйлдэлдээ гэмшиж байна. Би түүний биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй...” гэх мэдүүлэг

 

Ц.Дорждэрэмийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: “...Ц.Баяржаргалын эмчилгээний зардал мөнгийг нь өгнө. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Энэ хүнд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Ц.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...07 сарын 04-ний өдөр сумынхаа төвд орж ирсэн. Тэгээд орой ойрын гэгээ тасрах үед Ганаа гэх айлын гадаа ирээд, гадаа жаахан байж байгаад гэрт нь орсон. Тэгээд гэрт ороод би өшиглөөд, намайг түлхсэн. Би сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг

 

Ц.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: “...Эмчилгээний төлбөр нэхэмжилж байна. Миний толгой өвдөж, нүдний хараа муудсан. Хохирол төлбөрт нийт 6 000 000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

 

Гэрч П.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гэрийнхээ ойролцоо 3 настай охиныхоо хамт явж байсан. Тухайн үед манайд хүн байгаагүй, бүгд малдаа явсан байсан. Намайг гэртээ ороход Ц.Дорждэрэм манайд сууж байсан. Би гэртээ орох гээд хашааныхаа хаалганы тэнд явж байхад Ц.Баяржаргал мотоцикль уначихсан манай гэрийн гадаа ирсэн. Ц.Баяржаргал их согтуу, орилж хашгираад байсан. Тэгээд хашааныхаа тэнд зогсож байгаад Ц.Баяржаргалтай хамт гэртээ орсон. Би гэртээ ороод цай хийж өгөх гэтэл Ц.Баяржаргал, та нарыг ална хядна гээд орилоод босоод ирсэн. Тухайн үед нь Ц.Дорждэрэм, чи айлд орж ирчихээд яагаад орилж, хашгираад байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр, чи юу гээд байгаа юм гэж хэлээд араас нь 2-3 удаа өшиглөсөн. Түүний дараа Ц.Дорждэрэм Ц.Баяржаргалыг нэг удаа цохиод авсан. Тухайн үед би их сандарсан байсан учраас та хоёр манайд битгий хэрүүл зодоон хийгээд бай, гадаа гар гэж хэлээд хөөсөн. Би сандарч, чичрээд Ц.Дорждэрэмийг эрүүл саруул учраас чи гар гэж хэлсэн. Тэгээд Ц.Дорждэрэм гарах гэтэл Ц.Баяржаргал араас нь зуураад авсан бөгөөд тэр үед  Ц.Дорждэрэм эргэж хараад түүнийг түлхсэн чинь Ц.Баяржаргал арагшаа саваад унасан. Тэгээд Баяржаргал босоод ирэхэд чихнийх нь ар талаас цус гараад байхаар нь дүүгээ дуудсан. Манай дүү ирээд чихнээс нь гарч байгаа цусыг тогтоогоод өвчнийг нь намдаасан. Тэгээд Ц.Дорждэрэмыг дуудаад Ц.Баяржаргалыг аваад яв гэж хэлэхэд Ц.Дорждэрэм эргэж орж ирээд Ц.Баяржаргалыг аваад явсан. Манай гэрт сүртэй зодоон хийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг

 

201603000314 дугаартай эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч Ц.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн: “...Би эрх, үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмнө нь нэг нутгийн хүний хувьд таньдаг байсан, өөр ямар нэгэн найз нөхөд, төрөл садны холбоо болон өр авлага, өс хонзон байхгүй. Намайг зоддог өдөр 2016 оны 07 сарын 04-ний өдөр цагдаа Алтанзул намайг Дорждэрэмээс хонь аваад ир гэхээр нь яваад очтол Дорждэрэм байхгүй, түүний хүүхэд нь байсан, би тэр хүүхэдтэй нь хамт хонийг нь цагдаад аваачиж өгсөн. Тухайн үед цаг эрт байсан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд орой нь би сумын төвд ганцаараа 2 литрийн пиво уучихаад харих гэж яваад замдаа айлд орох гэсэн чинь тэр айлаас Дорждэрэм гарч ирсэн. Би гадаа нь мотоцикльтой очсон. Дорждэрэм намайг айлд орохоос өмнө гарч ирээд хонь яасан, хонь аваад ир гэхээр нь юу яриад байгаа юм, надад хамаагүй, цагдаад хүүтэй чинь аваачиж өгсөн, би мэдэхгүй гэж хэлсэн чинь цагдаа мэддэг юм уу гээд намайг нарийн цагаан төмрөөр шууд толгойн баруун хойд хэсэг рүү  цохиод авсан, би яг ямар төмөр байсан гэдгийг сайн харж чадаагүй, дугуй төмөр байх шиг байсан. Тэр төмөр одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй. Тэгээд би нэг цохиулаад ухаан алдаад балмагдаад унасан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, тэгээд би Улаанбаатар хотод сэргэсэн, ухаангүй эмнэлэгт очоод сумынхаа эмнэлгээс шууд Улаанбаатар явсан гэсэн. Ер нь бол төмрөөр цохиулсан гэдгээ санаж байгаа, бусад зүйлийг огт санахгүй байгаа. Цагдаад аваачиж өгсөн хонийг яриад маргаан үүссэн, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Зодоон бол гадаа болсон, гэрт ямар нэгэн асуудал болсон талаар мэдэхгүй, би өшиглөж цохьсон гэдгийг мэдэхгүй байна, огт санахгүй байна. Тэр айлд хэн ч байгаагүй, эзэнгүй, хүн гарч ирэхгүй байсан. Харин Дорждэрэм ганцаараа гарч ирсэн, өөр хүн байгаагүй. Би нэг сав 2 литрийн пиво ганцаараа уусан, нэг их согтоогүй байсан, би болсон асуудлыг төмрөөр цохиулах хүртэл мэдэж байгаа. Тэрнээс хойш юу ч мэдэхгүй, Улаанбаатар хотод сэргэсэн. Толгойн ар хэсэгт гавал тархины яс цуурсан, судас тасарсан, гавал яс үйрсэн. Одоо биеийн байдал толгой байнга дүүрч өвдөж, нүд бүрэлзэж, баруун чих дүнгэнэж байгаа. Тэр цагдаагийнд аваачиж өгсөн хонийг яриад байсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Дорждэрэмд таны хонийг би яаж мэдэх юм гэж хэлсэн. Дорждэрэм хамгийн эхлээд намайг цохиж авсан, би эхлээд ямар ч үйлдэл хийгээгүй. Дорждэрэм  намайг сандлын ирмэг мөргөсөн гэх зүйл яриад байсан бөгөөд энэ худлаа гэж бодож байна. Харин тэрнээс өмнө намайг төмрөөр цохиж авсан гэдгийг мэдэж байгаа. Миний хувьд Дорждэрэмийн биед халдах завдалгүй цохиулаад ухаан алдсан, гэмтэл бэртэл учирсан талаар огт мэдэхгүй байна. Согтуу байна гэж харсан, архи уусан байсан эсэхийг бол сайн хэлж мэдэхгүй. 12.000 төгрөгийн өрөнд нэг борлон өгч байсан, тухайн асуудлаас өс санаж явсан асуудал байхгүй. Тэр хонийг Алтанзул цагдаа Дорждэрэмийнхээс авч ирүүлсэн, ямар учиртай гэдгийг нь мэдэхгүй. Цаашид гарах эмчилгээний зардал төлөөд өгвөл ямар нэгэн гомдол санал гэхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-16х/

Шүүгдэгч Ц.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Би Баяржаргалыг өмнө нь нэг нутгийн хүний хувьд танина, өөр ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой /цаг хараагүй/ 22-23 цагийн үед Бадам гэдэг айлд яваад ортол гэрт нь хүн байхгүй байсан. Би тэр айлд ороод сууж байсан чинь гадаа гөлөгнүүдээ, лалруудаа, ална гэх мэт зүйл ярьж орилсоор гаднаас Баяржаргал орж ирсэн. Түүнийг орж ирэнгүүт нь муу чацга яаж байгаа юм, архиа зөв уугаарай гэж хэлсэн. Гэтэл тэр, чамд ямар хамаа байдаг юм гэж хэлээд миний баруун бөөр орчим, нуруу руу 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд, нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод эргэтэл миний араас дахиад дайрахаар нь өөрөөсөө зайлуулаад түлхсэн чинь хойшоо савж унаад дагзаараа сандал мөргөж унасан. Тухайн үед Баяржаргал гаднаас орж ирэхэд Нэргүй эгч дагаад орж ирсэн. Би Нэргүй эгчтэй ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Харин манай хадам эгч байгаа юм. Тухайн үед болсон асуудлыг нэргүй эгч бүгдийг нь харсан, өөр харсан хүн байхгүй, өөр хэн ч байгаагүй. Баяржаргалыг унахад хадам эгч Нэргүй намайг гэрээс аваад гарсан, өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэрнээс хойш болсон асуудлын талаар өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Баяржаргалын толгой руу ямар нэгэн зүйлээр цохиогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл, өөрийнхөө машинтай явсан. Харин Баяжаргал нилээн согтуу байсан бөгөөд агсраад янз бүрийн хараал хэлээд явсан, би согтуу хүний өөдөөс архиа зөв уугаарай гэж хэлснээс болж намайг шууд 3 удаа өшиглөсөн. Тэр эхлээд чамд ямар хамаа байдаг юм гээд эхэлсэн. 2016 оны хавар 4 сарын үед нэг борлон Баяржаргалаас аваад 12000 төгрөг өгсөн, тэгсэн чинь нэмж өгнө биз дээ гэхээр нь борлонг чинь харж байж болно гэж хэлсэн. Гэтэл дараа нь сайн борлон авчирч өгсөн. Би мөнгө байхгүй учраас мөнгө нэмж өгөөгүй, тэр наймаанаас болж өс санасан байж магадгүй, тэр наймааны талаар дараа нь яриад байсан сурагтай, надад бол ямар нэгэн зүйл яриагүй. Баруун бөөрөнд цус хуралттай, одоо нуруу бөөр өвддөг болсон, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, шөнө унтаж чадахгүй, ууц нуруугаар хөшиж өвддөг болсон. Тухайн үед дээд уруул сэтэрсэн, ар дагз хэсэгтээ язарч цус гарсан, дараа нь үзүүлэхэд яс цөмөрсөн байсан, өөр гэмтэл байхгүй. Бид хоёр өмнө нь ямар нэгэн маргаан болон зодоон хийж байгаагүй. Тухайн зодоон болох үед Нэргүй эгчээс өөр хүн байгаагүй. Нэргүй эгч л мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй. Би түүнийг гаднаас орж ирэхдээ гэмтэл бэртэл авсан байсан талаар анзаараагүй, тухайн үед гэгээ тасарч байсан учир ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Баяржаргал намайг ямар нэгэн зүйлээр цохиж аваагүй. Тэр түрийтэй бакал өмссөн байсан бөгөөд бакал гутлаараа 3 удаа миний нурууны баруун ар хэсэг рүү өшиглөсөн, өөр газар өшиглөж цохиогүй, ямар нэгэн зүйл бариагүй. Би эмчилгээнд явмаар байна, миний нуруу маш их өвдөж байна, гэхдээ ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёр эр хүний хувьд учир зүгээ олсон. Баяржаргалын эмчилгээтэй холбоотой зардлыг би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-18-20х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Нэргүйн: “...Би эрх, үүргийг ойлгож мэдлээ. Ц.Баяржаргалыг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Ц.Дорждэрэм харин манай төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг Бор шанд гэх газар гэрийнхээ ойролцоо гадаа явж байтал манай гэрийн гадаа нэг машин ирсэн. Тэр машинаас Дорждэрэм бууж харагдсан болохоор би гэр рүүгээ орох гээд явж байтал надтай зэрэг манай нутгийн танил залуу Баяржаргал буюу Отгоо мотоцикльтойгоо ирээд бид хоёр хамт шахуу манай гэрт орсон. Гэрт ороход Баяржаргал амар мэнд асуулгүй шууд л гөлөгнүүдээ, баньди нараа, гээд муухай үг хэлээд, гэрийн баруун талын орон дээр суухаар нь би түүнд айраг аягалж өгсөн. Баяржаргал айргаа ууж байснаа Дорждэрэмд өгөөд чи айраг уудаг Монгол уу, Хятад уу гээд хэл амаар доромжилсон. Тэр үед Дорждэрэм түүний өгсөн айргийг авч ширээн дээр тавиад түүнд хандаж, чи одоо яагаад байгаа юм, уусан усаа зөв шингээж чадахгүй, зүгээр бай, гай болов гэж хэлтэл Баяржаргал чам шиг юм юу гэнээ гээд босч ирээд Дорждэрэмийн ар нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Дорждэрэм ухас хийж босч ирээд хоёр гараараа Баяржаргалын нүүр рүү цохьсон. Яг тэр үед Баяржаргал хойшоо савж толгойн дагз хэсгээрээ газарт унасан. Тэр үед сандал тар няр хийж дуугарсан болохоор би түүнийг толгойгоороо сандал мөргөж  уналаа гэж бодсон. Баяржаргалыг газарт унасан даруйд би Дорждэрэмийг гэрээс чирч гулдчаад аваад гарсан. Ингээд гэр рүү буцаж ороод Баяржаргалыг хартал зуухны баруун хойд талд хөлөө нугалаад суучихсан, толгойн ар хэсгээс цус гарч байсан болохоор тухайн үед би Дорждэрэмээ чи, хүн алчихлаа шүү дээ, эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгтэл Баяржаргал надад өөрөө хэлэхдээ аль зодоон хийхийг тэр гэхэв, зүгээр та уучлаарай гэсэн болохоор би өөрийн дүү Одхүү рүү тэр даруй утсаар ярьж дуудсан. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа Одхүү ирж Баяржаргалын толгойд боолт хийж өгсөн. Түүнээс хойш хэсэг байж байгаад Дорждэрэм, Баяржаргалыг манайх руу явъя гээд явсан. Үүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Баяржаргал тухайн өдөр манай гэрт гаднаас орж ирэхдээ биедээ ил харагдах шарх гэмтэлгүй орж ирсэн. Дорждэрэм нь Баяржаргалын нүүр рүү ямар ч байсан гараараа цохьсон бөгөөд яг хэдэн удаа цохьсон гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан гараа далайж байгаад цохиж харагдсан. Баяржаргал эхлээд Дорждэрэмийн ар нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Дараа нь Дорждэрэм босч ирээд, тэр хоёр бие биенийгээ гараараа цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо цохилцож байхад Баяржаргал газарт унасан. Баяржаргал манайд шууд орж ирээд л гөлөгнүүдээ, баньди нараа гээд л олон муухай үг хэллэг хэлж, Дорждэрэмийг доромжилж эхэлснээс болж Дорждэрэм тэр хоёр хоорондоо маргаж цохилцсон байх гэж ойлгож байна. Тэр хоёр өмнө нь ямар асуудалтай байсан талаар мэдэхгүй. Баяржаргал буюу Отгоо зан байдлын хувьд хэвийн л хүүхэд байгаа юм, хүнтэй мэнд усаа мэдчихдэг дажгүй зантай, хааяа нэг архи уучихдаг, архи уусан үедээ зан байдлын хувьд тогтворгүй, хүнийг янз бүрээр хэлээд байдаг, давьтар муутай, сул үг хэлдэг, эрүүл үедээ бол хүнтэй яриа хөөрөөтэй, хүнд тусархуу, мөрөөрөө хүүхэд байгаа юм. Ар гэрийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Баяржаргалын мөргөж унасан сандал байгаа, би аваад ирсэн байна, модон давцантай, төмөр хөлтэй цэнхэр өнгийн сандал байгаа юм. Манай хүргэн Дорждэрэм нь ажилсаг, хөдөлмөрч, ямар ч хүнтэй нийтэч харьцаатай, өөрийнхөө хөдөлмөрөөр л амьдрал ахуйгаа авч яваа хүн. Манай дүүтэй 1997 онд гэр бүл болсон, одоо ам бүл дөрвүүлээ, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тус сумын 3-р багт малчин, амьдарлын түвшин нь дундаж, ямар ч байсан  бусдаас гуйхгүй, өөрийхөө амьдарлыг аваад явчихдаг. Манай хүргэний нэг гэм нь түргэн ууртай, дүрс гээд ууралчихдаг, өөрөө ч тэрийгээ мэддэг хүн байгаа юм. Дорждэрэм миний мэдэж байгаагаар цэргийн алба хаасан, төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, ер нь бол мал маллаж амьдарч байгаа хүн дээ. Түүний бага охин нь 12-13 настай, сургуульд сурдаг, том хүү нь ноднин 12 дугаар анги төгсөөд, одоо хотод барилга дээр ажиллаж байгаа, харин эхнэр Энхжаргал нь сумын төвд бусдын дэлгүүрт худалдагч хийдэг. Дорждэрэм цэргээс ирээд бага залуу насаа Түвшрүүлэх суманд өнгөрөөж байгаа, улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Тухайн үед Дорждэрэм миний харснаар эрүүл харагдсан. Авгай байхгүй, хоол идэх гэсэн юм гэсээр орж ирсэн. Харин Баяржаргал нилээн согтуу, гэхдээ тийм яахаа алдтал согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-21-23х/

 

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нэргүйн дахин мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Дорждэрэм архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй, эрүүл байх шиг байсан. Харин Баяржаргал нилээн согтуу байсан, болсон асуудлын талаар мэдэхгүй байж магадгүй, орилоод л манайд орж ирсэн. Баяржаргалыг орилоод манайх руу ороход яг ард нь дагаж орсон. Гадаа ямар нэгэн зүйл болоогүй, гэрт л зодоон болсон. Баяржаргал согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байж магадгүй, гэхдээ манайд ирэхийн өмнө өөр хүнтэй маргалдсан байж магадгүй, яагаад гэвэл манайд анх орж ирэхдээ ална шүү гөлөгнүүдээ, зүгээр байгаарай баньди нараа гээд ууртай ирсэн. Гэхдээ яг хэнтэй маргалдаж, муудалцсан эсэхийг бол мэдэхгүй. Тухайн үед би гэртээ ганцаараа байж байсан, өөр хүн байгаагүй. Би Дорждэрэмийг ирэхэд гэрийн гадаа явсан, харин Баяржаргалыг ирээд гэрт ороход нь араас нь дагаад орсон. Тухайн зодооны талаар надаас өөр мэдэх хүн байхгүй. Баяржаргал өөрөө агсарч Дорждэрэмийг сууж байхад нь нуруу болон бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл Дорждэрэм босч ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан, тэгээд Баяржаргалыг дахиад дайрсан чинь Дорждэрэм Баяржаргалыг түлхэх шиг болсон чинь ар дагзаараа савж унаад цэнхэр өнгийн төмөр хөлтэй сандал мөргөж унасан, толгойн ар дагз хэсгээрээ сандлын ирмэг мөргөх шиг болсон, яг нарийн сайн хараагүй. Тухайн үед Баяржаргал өөрөө орилоод агсарч орж ирсэн, харин Дорждэрэм өөдөөс нь хэн ч архи уудаг юм, айлд орж ирээд яагаад амар мэндийн зөрөөгүй ална, хядна гээд байгаа юм гэж хэлсэн чинь Баяржаргал чамд ямар хамаатай юм, гөлөг минь гээд л хэрүүл үүсч, зодоон эхэлсэн. Тэр хоёр тийм зүйл огт яриагүй. Баяржаргал савж унаад босч ирээд, толгойнхоо ар хэсгийг дарж байснаа цус гараад байна гээд гараа гаргаж ирсэн, гар нь цус болсон байсан, уруулаас нь цус гарсан харагдаж байсан, өөр гэмтэл бэртэл мэдэгдээгүй. Харин Дорждэрэм баруун бөөрөө дараад ёолж байсан, ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Эхлээд нэг удаа гараараа Баяржаргалын нүүр рүү Дорждэрэм цохиж аваад, дайрахаар нь түлхсэн нь үнэн. Өмнө нь мэдүүлэг өгч байгаагүй болохоор сандарсандаа Дорждэрэм ухас хийж босч ирээд Баяржаргалыг гараараа цохьсон чинь савж унасан гэж хэлчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-24-25х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Л.Бат-Эрдэнийн: “...Би эрх, үүргийг ойлгож мэдлээ. Би Баяржаргал, Дорждэрэм нарыг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ, садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим намайг Төвшрүүлэх сумын төвд байх хүн эмнэлэг рүү ажилдаа очиход хүлээн авахын өрөөнд шалан дээр тус сумын иргэн Ц.Баяржаргал хэвтэж байсан болохоор би өөрөө Ц.Баяржаргалын биеийн үзэхэд түүний чихний ар хэсэгт 1 см орчим хуйхны язралттай, цус гарсан, тэр орчим нь хавдаж хавагнасан, амин үзүүлэлтийг үзэхэд даралт 130, 70-тай, амьсгал, зүрх судас хэвийн, нилээн согтуу байдалтай байсан. Түүнээс биеийн байдлыг нь асуухад ганц нэг үгээр өвдөлтийг мэдэрч хариулж байсан. Мөн түүний биед В1-тэй натрийн хлорид хийж байсан. Тэгээд удалгүй хэсэг хугацааны дараа өрөөнд ороод гарч ирэхэд Баяржаргалыг Дорждэрэм аваад явсан байсан. Түүнээс хойш 12 цагийн үед Цэнхэр сум руу ажлаар яваад орой 17 цагийн үед Төвшрүүлэх суманд ажил дээрээ ирэхэд Баяржаргал хүлээн авахын өрөөнд орондоо бие зассан, ухаангүй байдалтай буцаад ирсэн байхаар нь дахин үзлэг хийхэд Баяржаргалын хоёр нүдний зовхи хавагнасан, баруун чихний арын хэсгийн хаван буурч гавлын яс цөмөрч хонхойсон, зүүн талын гар, хөл захын сул саажилттай, хүүхэн хараа гэрлийн урвалд сайн, хүзүүний хөшинг ихтэй, амаа ангайхгүй, залгих реплекс байхгүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Тэр ямар шалтгааны улмаас гэмтсэн талаараа надад ярьж хэлсэн зүйл байхгүй, асуусан асуултанд хариулахгүй байсан. Дорждэрэм ярихдаа Баяржаргал согтуу ирээд янз бүрийн юм яриад байхаар нь босоод хоёр цохьсон чинь унахдаа сандлын ирмэг мөргөөд унасан гэж хэлж байсан. Өөр тодорхой зүйлийг яриагүй. Баяржаргал ер нь бол удмын талаараа оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүн байгаа юм. Биеийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтанд байдаггүй, хэвийн зан ааштай...” гэх мэдүүлэг /хх-26-27х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бат-Эрдэнийн дахин мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг зөв, нэмж ярих зүйл байхгүй. Баяржаргалын аав, ээж нь хэвийн, харин Баяржаргалын төрсөн ах, эгч хоёр нь оюун ухааны хоцрогдолтой гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон, тэтгэмж авдаг, Баяржаргал өөрөө бол сэтгэцийн хувьд хэвийн, сургуульд ямар нэгэн байдлаар сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэдэг утгаар ярьсан, гэтэл андуурагдаж өмнөх мэдүүлэгт бичигдсэн байна. Баяржаргал ямар нэгэн байдлаар эмнэлгийн хяналтанд байдаггүй. Дорждэрэм тухайн үед үзүүлээгүй бөгөөд түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэл ажилагдаагүй. Дорждэрэм надад өөрөө сандал мөргөж унасан гэж хэлсэн. Баяржаргал анх гаднаас орж ирэхдээ архи их үнэртсэн байдалтай, өөрөө ганцаараа явж чадахгүй, Дорждэрэм сугадчихсан орж ирсэн. Баяржаргалыг 2016 оны 07 сарын 04-ний орой ирээгүй, эмч дуудаагүй учир үзүүлээгүй, харин 05-ны үдээс өмнө 10-11 цагийн үед Дорждэрэм авчирч үзүүлсэн. Би түүнийг үзчихээд цусыг нь цэвэрлэ гэж сувилагчид хэлчихээд, өрөөндөө орж өөр хүн үзчихээд эргээд иртэл Дорждэрэм аваад гарсан байсан. Тэгээд 12 цагийн үед Цэнхэр сумаас хүний бие муудлаа гэсэн дуудлага ирээд би Цэнхэр сум руу явсан, Цэнхэр суманд очтол нөгөө хүн нас барсан, тэгээд тэндээ нилээн удаад 17 цагийн үед сум руугаа буцаж ирэхэд хүлээлгийн өрөөнд Баяржаргал ухаангүй хэвтэж байсан учир, яаралтай цус тогтоох, амьсгал, зүрс судал дэмжих, тархины цусан хангамж сайжруулах, даралт тогтворжуулах, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Өглөө архи их үнэртэж байсан, ойлгогдохгүй, хэл яриа нь мэдэгдэхгүй ч ганц нэг үг хэлж байсан, ер нь бол хүнээр сугадуулсан, хөл дээрээ алхаад байсан учраас тодорхой хэмжээний мэдрэмж байсан гэж бодож байна. Харин болж байгаа үйл явцыг мэдэж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-28-29х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганхүлэгийн дахин мэдүүлсэн: “...Би эрх, үүргээ ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой харанхуй болсон байхад аав, Баяржаргал гэдэг хүнтэй хамт ирээд Баяржаргал нь манайд хоносон. Тэр үед Баяржаргал нь ааваар сугадуулсан байдалтай ирээд, унтлаа гээд шууд унтаад өгсөн. Өөр ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, гэхдээ толгойг нь цагаан өнгийн бинтээр боосон харагдаж байсан. Би маргааш нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед босоод шууд адуундаа явсан, намайг явахад Баяржаргал ах унтаж л байсан, намайг адуундаа яваад ирэхэд аав Баяржаргалыг эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан, Баяржаргал нь хөл дээрээ босоод сугадуулаад явсан. Тэр дахин манайхаар ирээгүй, тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Баяржаргал манайд хоноход надаас өөр хүн байгаагүй. Аав тэр үед бага зэрэг доголоод байх шиг байсан, аль хөл дээрээ доголж байсан гэдгийг санахгүй байна, баруун хөл нь байсан санагдаж байна, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Баяржаргалыг сайн танихгүй, зан байдлынх нь талаар мэдэхгүй. 2016 оны 07 сарын 04-ний өдөр Баяржаргал мотоцикльтой манайд ирээд цагдаад зарсан хонийг авч явсан, би хамт хонийг нь хүргэж өгсөн юм. Аав, Алтанзул цагдаад 100.000 төгрөгөөр хонь зарсан байсан юм. Аав ер нь бол хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, төлөв даруу зантай, архи дарс хэрэглээд байдаггүй, хааяа архи уусан ч агсан согтуу тавиад байдаггүй хүн юм. Тэр үед аав огт архи уугаагүй, эрүүл байсан, харин Баяржаргал сугадуулж ирсэн, нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35х/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Энхжаргалын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Дорждэрэм миний нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 20 гаруй жил болж байна, харин Баяржаргалыг бол нутгийн хүний хувьд танина, садан төрлийн холбоо байхгүй. Би болсон асуудлын талаар огт мэдэхгүй, тухайн үед Улаанбаатар хотод байсан учир хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би Дорждэрэмтэй 1995 онд анх танилцаж, бидний ууган хүү Ганхүлэг 1997 онд төрөөд, бид 1998 оны 8 сард хуримаа хийж, гэр бүлээ батлуулсан. Түүнээс хойш одоог хүртэл 20 гаруй жил хамт амьдарч байна. Дорждэрэм бол архи дарс уугаад байдаггүй, тамхи татдаггүй байсан, харин сүүлийн үед ганц нэг татдаг болсон, тэрээр архи уухаараа ямар нэгэн агсан согтуу зан байхгүй, төлөв даруу зантай, хамт олонтой нийтэч, ажилсаг, сум орон нутагтаа нэр хүнтэй, ер нь амьдрах гэж зүтгэж яваа хүн байгаа юм. Ийм хэрэгт орсонд нь харамсаж байгаа, Баяржаргал нь өс хонзон санаж явсаар ийм хэрэгт оруулчихлаа гэж бодож байна. Манай нөхөр Дорждэрэм сумандаа мал маллаж гэртээ байдаг байсан, ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан зүйл байхгүй, надтай танилцахаас өмнө хаана, юу хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. 2016 оны хавар 2 дугаар  сард Баяржаргал манайхаар шал согтуу орж ирээд, Дорждэрэмээс мөнгө нэхээд агсан тавиад гарсан. Тэр мал зарах гэсэн юм шиг байна лээ, би тухайн үед загнаад хөөгөөд гаргасан. Тэрнээс бол энэ хэрэг манай нөхрөөс болоогүй гэж бодож байна. Баяржаргал ер нь бол архи уучихдаг, уусан үедээ тавьтаргүй, агсан согтуу тавьж хүн өдөж хэрүүл маргаан үүсгэж явдаг хүн байгаа юм, зан байдлынх нь талаар өөр мэдэх зүйл байхгүй. Баяржаргал өмнө нь бэртэл гэмтэл авч байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай сумын цагдаа Алтанзул манайхаас 100.000 төгрөгөөр хонь худалдаж авсан, тэр хонио авах гээд намайг Улаанбаатар хотод байхад ярихаар нь хүү Ганхүлэгийг бариад өгчихөөрэй гэж хэлсэн, тэр үед Дорждэрэм сумын төв рүү явсан, утас нь болохгүй байсан. Тэр хонийг Баяржаргал очиж авсан юм шиг байна лээ, Ганхүлэг барьж өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-36-37х/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч эмч Б.Отгонжаргалын: “...Эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Дорждэрэм болон Баяржаргал нарыг зүс танина, найз нөхөд болон садан төрлийн холбоо байхгүй. Баяржаргалын биед учирсан гэмтлийн зэргийг өвчний түүх үндэслэж, 2016 оны 07 сарын 07-ны өдрийн тогтоолоор, 2016 оны 07 сарын 08-ны өдөр дүгнэлт гаргасан. Түвшрүүлэх сумын эмнэлгийн өвчний түүхээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан, харин 3-р шатлалын эмнэлэгт үзүүлсэн баримт байгаагүй. Дараа нь нэмэлтээр 2016 оны 08 сарын 08-ны өдрийн тогтоолоор 2016 оны 08 сарын 09-ний өдөр 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн баримт үндэслэж дүгнэлт гаргасан, нэмэлтээр хүнд зэргийн гэмтэлтэй гэж гарсан. Ц.Баяржаргалын биед баруун талын дагз, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, баруун чамархай зулай хэсгийн тархины эдийн гүнд цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулд шарх гэмтэл  тогтоогдсон. Дээрх гавал тархины хүнд гэмтлүүд нь бүхэлдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулын шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хүний биед учирсан гэмтлүүдийн хамгийн хүнд зэрэгтэй гэмтлээр нь хүний биед учирсан гэмтлийг тогтоодог учир хүнд зэргийн гэмтэлтэй гэж дүгнэлт гаргасан. Баяржаргал ар дагзаараа /гэмтэл авсан хэсгээрээ/ хүчтэй мөргөж ойчих, ямар нэгэн хатуу зүйл мөргөж унах үед ч мөн Баяржаргалын биед учирсан гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-75-76х/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Далантайн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асуух зүйл байхгүй. Баяржаргал нь миний төрсөн дүү, Дорждэрэм нь нутгийн хүн учир танина, садан төрлийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй, хажууд нь байгаагүй. Баяржаргал хааяа нэг архи уучихдаг, агсан согтуу тавиад байдаггүй, хэвийн зан ааштай, архаг хууч өвчингүй, гэр бүлийн хамт байдаг, эхнэр авч тусдаа гараагүй. Дорждэрэм гайгүй харьцаатай хүн байсан, ямар асуудлаас болж зодоон хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Дорждэрэмийн зан байдлын талаар сайн мэдэхгүй, мэндийн зөрөөтэй байдаг хүмүүс байгаа юм. Баяржаргал хэзээ ямар гэмтэл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Улаанбаатар хот руу авч явахад эмч нь тархины гэмтэлтэй гэж тайлбарлаж байсан. Баяжаргал надад өөрөө ярихдаа Дорждэрэм намайг зодсон гэж ярьж байсан, харин хэрхэн зодсон талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Баяржаргалыг дахин эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, биеийн байдал нь тааруу байгаа, нүдний хараа нь муудаад байна...” гэх мэдүүлэг /хх-126-127х/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Б.Дорждэрэмийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг Нуурын 01-04 тоот хашаанд байх өөрийнхөө гэрт унтаж байгаад орой 19 цагийн орчим сэрээд хөдөө 3 дугаар багийн нутагт байх Бор шандад гэртээ ганцаараа очсон. Орой гэдэс өлсөөд байсан болохоор гэрээсээ гараад өөрийн баз болох Бадамын гэрт хоол идэх санаатай 22 цагийн орчимд очсон. Тэр үед бүрэнхий тасраагүй гэгээтэй байсан. Бадамын гэрт очиход хүн байгаагүй, гадуур мал ахуйтайгаа ноцолдоод явж байсан. Намайг Бадамын гэрт очоод удаагүй байхад 4-5 минутын дараа гэрийн гадаа мотоцикль дуугараад Оогоо ганцаараа согтуу орж ирсэн. Түүний араас Бадамын эхнэр Нэргүй зэрэг шахуу л орж ирсэн. Гэтэл Оогоо надад хандаж лалруудаа, гөлөгнүүдээ гэхээр нь би түүнд хандаж, хувхай муу чацга минь та нар шиг юмнууд хүнд гай болдог юм шүү гэтэл Оогоо над руу ирээд муу лалар минь чамд гай болсондоо яасан юм гээд үгийн зөрөө байхгүй, намайг гэрийн баруун талд завилаад сууж байхад тэр, миний баруун бөөр рүү хөлөөрөө 3 удаа өшиглөсөн болохоор би босч ирээд Оогоогийн нүүрэн хэсэг рүү нилээн сайн 2 удаа баруун гараараа цохиж авахад Оогоо арагшаа савж унаад, унахдаа ард байсан сандалыг толгойн дагз хэсгээрээ мөргөж унасан. Тэгтэл Бадамын авгай Нэргүй, чи хүн алчихлаа шүү дээ гээд намайг гэрээс чирээд гарсан. Энэ үед Оогоогийн толгойн дагз хэсгээс цус гарчихсан байсан болохоор Нэргүй нь өөрийнхөө дүү болох Одхүү рүү утсаар яриад, Оогоог үзээд өгөөч гэсэн чинь удалгүй Одхүү ирээд Оогоогийн цус нөжийг цэвэрлэж боолт хийж өгсөн. Тухайн үед би Оогоогоос эмнэлэгт очиж үзүүлэх юм уу гэхэд тэр, хэрэггүй зүгээр гэсэн. Ингээд би Оогоог өөрийнхөө машинд суулгаад гэртээ авч ирсэн. Түүнийг авчирч орон дээр хэвтүүлээд, өөрийн хүү Ганхүлэгт хандаж миний хүү Оогоог унтуулаад харж байгаарай, аав нь төвийнхөө гэрт очиж хоноё, эзгүй байгаа гээд гэрээсээ шөнийн 12 цагийн орчим гараад сумын төвд байх гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирж хоночихоод 07 цагийн орчим буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Би гэртээ очиход манай хүү Ганхүлэг болон Оогоо хоёр байсан. Би Оогоод хандаж бие чинь яаж байна гэхэд тэр согтуурхаад толгой өвдөөд, дотор эвгүйрхээд байна, та намайг дагуулж эмнэлэг ороод шингэн хийлгээд өгчих гэхээр нь би түүнийг дагуулаад 08 цаг 20 минутын үед гэрээсээ сумын төв рүү гараад эмнэлэг дээр 08 цаг 30 минутын орчим ирэхэд эмч нар нь ажил дээрээ ирээгүй байсан. Ингээд сувилагч Зул эгчээр Оогоогийн биед шингэн хийлгэсэн, би өөрөө эмийн сангаас натри, В1 гэсэн 5 ширхэг тариа авч, натритай хольж хийлгэсэн. Оогоог дусал хийлгэж байх үед би эмнэлгээс хэсэг гараад ойролцоогоор 10 минутын дараа буцаад эмнэлэг рүү ороход Оогоо шингэнээ дуусгалгүй салгуулчихсан байхаар нь би сувилагчид хандаж шингэнийг нь дуустал хийчихгүй яасан юм гэхэд сувилагч нь Бат-Эрдэнэ эмч согтуу юмаа аваад гар, шал согтуу байна ш дээ гэж хэлсэн гэж байсан. Тэгээд удалгүй би Оогоог авч гараад өөрийнхөө машинд суулгаад хөдөө гэр рүүгээ авч явсан. Би хөдөө гэртээ очоод Оогоог хэвтүүлж, хүйтэн жин тавьж өгчихөөд, хэсэг байж байгаад гэрээсээ 11 цагийн орчим буцаад  сумын төв рүү орсон. Тэгээд сумын төвөөр хэсэг хувийн ажил амжуулж байгаад, 15 цагийн орчим Бадамтай сумын төвд таараад түүнтэй уулзахад тэр надад хандаж Оогоогийн ах ирсэн байна, хойно Жаргаагийнд байгаа, би сая танайд очлоо, Оогоо нэг л биш байна, одоо хүртэл архи нь гараагүй байна гэж юу байхав, чи Оогоогийн ахыг нь /би ахынх нь нэрийг мэдэхгүй/ аваад гэртээ очоод, эмнэлэг бараадуул гэсэн болохоор би Жаргаагийнд очиж, Оогоогийн ахыг аваад үдээс хойш 16 цагийн орчим гэртээ очсон. Тэгээд би Оогоог аваад 17 цагийн орчим сумын хүн эмнэлэг дээр ирсэн бөгөөд тэр үед Бат-Эрдэнэ эмч байхгүй байсан болохоор Оогоог эмнэлгийн хүлээн авахын өрөөнд хэвтүүлээд, би өөрөө Бат-Эрдэнэ эмч рүү утсаар яриад түүнийг дуудуулахад Бат-Эрдэнэ эмч Цэнхэр суманд хүн нас барчихаад явж байна гэсэн. Удалгүй Бат-Эрдэнэ эмч ирээд Оогоог үзэж харсан, ийм л асуудал болсон. Тухайн үед гаднаас Нэргүй л орж ирсэн, өөр хүн байгаагүй. Би биеэ хамгаалах зорилгоор Оогоог цохьсон, би Оогоогийн урдаас эсэргүүцэж байж л салж байгаа чинь. Миний ууц, нуруу, бөөр өвдөөд байгаа. Би бага байхдаа хүнд хүчир ажил хийж байсан болохоор бөөр, нуруу өвддөг байх. Тэгээд Оогоод өшиглүүлсэн болохоор өвдөөд байгаа. Одоохондоо гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Оогоо минь л зүгээр болчихвол хэрэг байна. Би уурандаа хоёр удаа цохьсон, өөр юу гэхэв дээ, сууж байгаад хүнд нүдүүлээд байлтай нь биш. Өөр тайлбар хийх зүйл байхгүй. Нийт эмчилгээний зардалд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг бэлнээр гаргаж өгсөн бөгөөд цаашдын эмчилгээний зардалд 10 хургатай хонь, 10 ишигтэй ямаа өгөхөөр тохиролцсон. Би шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй...

Би эрх, үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тайлбар байхгүй, Миний үйлдэл зүйл ангид тохирч байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнө нь сэжигтнээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө түлхсэн гэдгээ цохьсон гэж хэлсэн байсан, үнэн хэрэгтээ би цохиогүй, харин өөрөөсөө зайлуулж түлхсэн. Ер нь бол Баяржаргал эгц арагшаа савж унасан. Тэгээд сандлын тавцангийн эрмэг рүү толгойн ар хэсгээрээ мөргөж унасан. Гадаа бол зодоон болоогүй. Тэр бол худлаа. Баяржаргал маргааш нь юу болсон талаар огт мэдэхгүй байсан, хэргийн талаар мэдэх цорын ганц гэрч нь Нэргүй байгаа юм.

Эрх, үүргийг ойлголоо, асуух зүйл байхгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Сумын цагдаа Алтанзул надтай өмнө нь уулзаад нэг хонь зарчих махгүй болчихлоо гэхээр нь хонь байгаа аваарай гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 07 сарын 04-ний өдөр намайг байхгүй байхад хүү Ганхүлэгээс Баяржаргал тэр хонийг ирж авсан байсан. Алтанзул Баяржаргалыг явуулсан юм байна лээ. Би хонио Алтанзулд 100.000 төгрөгөөр зарсан. Хонины асуудлаас болж хэрүүл маргаан болсон асуудал огт байхгүй, тэр хонийг авч явсан талаар маргааш нь гэртээ  ирээд мэдсэн. 2016 оны 07 сарын 04-ний орой Баяржаргалтай таарахад хонины талаар мэдээгүй байсан учраас тэр талаар хэрүүл маргаан үүсгэсэн гэдэг нь худлаа юм. Би Баяржаргалтай гадаа уулзсан асуудал байхгүй. Намайг айлд ганцаараа сууж байхад Баяржаргал гаднаас орж ирсэн. Төмрөөр цохиж авсан асуудал огт байхгүй, гадаа маргасан асуудал огт байхгүй, төмрөөр цохиогүй учраас төмөр байхгүй. Дугай тавцантай нарийн төмөр хөлтэй цэнхэр өнгийн аравчгүй сандлыг Баяржаргал мөргөж унасан. Тэр сандал нь байгаа. Баяржаргалыг очиж хонь авахад манай хүү Ганхүлэг байсан, харин өөр хүн байгаагүй. Баяржаргал маргааш өглөө нь толгой өвдөөд байна, шингэн хийлгээд өг гэхээр нь эмнэлэг рүү авч явсан. Тэр шингэнээ хийлгэхгүй, талыг нь хийлгээд гарсан. Тэгээд манай хөдөөний гэрт очоод, тэнд Баяржаргалыг орхиод сумын төв рүү явсан. Гэтэл үдээс хойш бие нь сайн болохгүй  байна гэхээр нь эмнэлэг рүү дахин авч очоод эмчилгээнд оруулаад, оройдоо Улаанбаатар хот руу аваад явсан. Би эмнэлэгт очоод болсон асуудлын талаар хэлж, сандал мөргөж унасан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-85-86, 88-89, 90-91х/

  Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Ц.Баяржаргалын: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Тайлбар байхгүй. Би мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Ер нь бол 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой бүрэнхий тасарч байх үед айлын гадаа очтол Дорждэрэм тэр айлаас гарч ирээд Дорждэрэм намайг цагаан никль гэхээр нарийн төмрөөр толгойн баруун хэсэг рүү цохьсон. Тэгээд би ухаан алдсан, тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байгаа. Би ухаангүй байж байгаад Улаанбаатар хотод эмнэлэгт сэргэсэн. Цагдаад аваачиж өгсөн хониноос болж намайг төмрөөр цохиж авсан, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэр хонь ямар учиртай хонь болох талаар би мэдэхгүй, Дорждэрэмийн өөрийнх нь хүүхэдтэй хонийг аваачиж өгсөн. Би болсон асуудлын талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би бол Дорждэрэмийг цохиж зодоогүй гэж бодож байна. Би Дорждэрэмийг цохиогүй гэж бодож байна, би гэрийнх нь гадаа төмрөөр цохиулснаас хойш ухаан алдаад унасан, тэрнээс хойш юу ч мэдэхгүй байна. Намайг Дорждэрэмийг цохиж зодоогүй гэдгийг гэрчлэх хүн байхгүй. Ямар ч байсан намайг анх яваад очиход хэн ч байгаагүй, Дорждэрэм ганцаараа гэрээс гарч ирсэн, гэрт хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг сандал мөргөж унасан гэж хэн хэлсэн талаар мэдэхгүй байна. Би ухаангүй байсан болохоор тэгж хэлсэн асуудал байхгүй.

Би эрх, үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Ер нь бол Дорждэрэм өшиглөсөн гэж ярьж байсан, би өөрөө өшиглөсөн гэдгээ санахгүй байгаа. Өөр ямар нэгэн тайлбар байхгүй. Би өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байгаа, тэнд байсан хүмүүс өшиглөсөн гэж байгаа бол өшиглөсөн байж магадгүй, хэрэв би өшиглөсөн бол буруугаа хүлээж, уучлалт гуйж байна. Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би Алтанчимэг өмгөөлөгчийг авсан, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Би болсон асуудлын талаар хохирогчоор болон сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэж байгаа бүгдийг үнэн зөвөөр ярьсан, одоо нэмж хэлэх зүйл байхгүй.

Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Санаатайгаар худал мэдүүлэг өгсөн асуудал огт байхгүй. Гэхдээ цохиулснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Би болсон асуудлыг мэдэж байгаа хүрээндээ хэлж мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг өгөхгүй, болсон асуудлын талаар өмнө нь бүгдийг нь ярьж мэдүүлэг өгсөн. Одоо миний биеийн байдал толгой байнга өвдөж, нүд бүрэлзэж байна. 2016 оны 09 сардаа багтаж Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай гэсэн, мөнгөний боломж гарахгүй, явж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-93-94, 96-97, 135х/  

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 тоот дүгнэлт:

Дүгнэлтэд: “...1. Ц.Дорждэрэмийн биед баруун бөөрний хананд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-39х/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 289 тоот дүгнэлт /нэмэлт/:

Дүгнэлтэд: “...1. Ц.Баяржаргалын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун дагз, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсны дээрх цусан хураа, баруун чамархай, зулай хэсгийн тархины эдийн гүнд цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-60-62х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11х/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-47х/

Ц.Баяржаргалын эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-51-57, 73-74х/

Ц.Баяжаргалын өвчний түүх /хх-73х/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-98, 110-111, 123х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-101-102, 106-108х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Дорждэрэм нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Баяржаргалыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилж зодлоо гэсэн асуудлаас болж маргалдан зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Дорждэрэмийн “... Би босч ирээд Оогоогийн нүүрэн хэсэг рүү нилээн сайн 2 удаа баруун гараараа цохиж авахад Оогоо арагшаа савж унаад, унахдаа ард байсан сандалыг толгойн дагз хэсгээрээ мөргөж унасан. Энэ үед Оогоогийн толгойн дагз хэсгээс цус гарчихсан байсан болохоор Нэргүй нь өөрийнхөө дүү болох Одхүү рүү утсаар яриад Оогоог үзээд өгөөч гэсэн чинь удалгүй Одхүү ирээд, Оогоогийн цус нөжийг нь цэвэрлэж боолт хийж өгсөн. Би уурандаа хоёр удаа цохьсон... гэх мэдүүлэг /хх-85-86х/,

Гэрч П.Нэргүйн “...Дорждэрэм ухас хийж босч ирээд хоёр гараараа Баяржаргалын нүүр рүү цохьсон. Тэгээд л яг тэр үед Баяржаргал хойшоо савж толгойн дагз хэсгээрээ газарт унасан.. Ингээд гэр рүү буцаж ороод Баяржаргалыг хартал зуухны баруун хойд талд хөлөө нугалаад суучихсан, толгойн ар хэсгээс цус гарч байсан болохоор тухайн үед би Дорждэрэмээ чи, хүн алчихлаа шүү дээ, эмнэлэг дууд гэж хэлсэн. Дараа нь Дорждэрэм босч ирээд, тэр хоёр бие биенийгээ гараараа цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо цохилцож байхад Баяржаргал газарт унасан. Дорждэрэм нь Баяржаргалын нүүр рүү ямар ч байсан гараараа цохьсон бөгөөд яг хэдэн удаа цохьсон гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан гараа далайж байгаад цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-21-23х/,

Гэрч Л.Бат-Эрдэнийн “...Би өөрөө Ц.Баяржаргалын биеийг үзэхэд түүний чихний ар хэсэгт 1 см орчим хуйхны язралттай, цус гарсан, тэр орчим нь хавдаж хавагнасан, амин үзүүлэлтийг үзэхэд даралт 130, 70-тай, амьсгал, зүрх судас хэвийн, нилээн согтуу байдалтай байсан. Түүнээс хойш 12 цагийн үед Цэнхэр сум руу ажлаар яваад орой 17 цагийн үед Төвшрүүлэх суманд ажил дээрээ ирэхэд Баяржаргал хүлээн авахын өрөөнд орондоо бие зассан, ухаангүй байдалтай буцаад ирсэн байхаар нь дахин үзлэг хийхэд Баяржаргалын хоёр нүдний зовхи хавагнасан, баруун чихний арын хэсгийн хаван буурч гавлын яс цөмөрч хонхойсон, зүүн талын гар, хөл захын сул саажилттай, хүүхэд хараа гэрлийн урвалд сайн, хүзүүний хөшинг ихтэй, амаа ангайхгүй, залгих реплекс байхгүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Дорждэрэм ярихдаа Баяржаргал согтуу ирээд янз бүрийн юм яриад байхаар нь босоод хоёр цохьсон чинь унахдаа сандлын ирмэг мөргөөд унасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Ч.Алтанзулын “...Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газар ажилтай явж байсан чинь хэсгийн төлөөлөгч надад Дорждэрэм хүн зодсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

 Гэрч Д.Ганхүлэгийн дахин мэдүүлсэн “...Тэр үед Баяржаргал нь ааваар сугадуулсан байдалтай ирээд, унтлаа гээд шууд унтаад өгсөн, гэхдээ толгойг нь цагаан өнгийн бинтээр боосон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Шинжээч эмч Б.Отгонжаргалын “...Баяржаргалын биед учирсан гэмтлийн зэргийг өвчний түүх үндэслэж 2016 оны 07 сарын 07-ны өдрийн тогтоолоор, 2016 оны 07 сарын 08-ны өдөр дүгнэлт гаргасан. Төвшрүүлэх сумын эмнэлгийн өвчний түүхээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан, харин 3-р шатлалын эмнэлэгт үзүүлсэн баримт байгаагүй. Дараа нь нэмэлтээр 2016 оны 08 сарын 08-ны өдрийн тогтоолоор 2016 оны 08 сарын 09-ний өдөр 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн баримт үндэслэж дүгнэлт гаргасан, нэмэлтээр хүнд зэргийн гэмтэлтэй гэж гарсан. Ц.Баяржаргалын биед баруун талын дагз, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, баруун чамархай зулай хэсгийн тархины эдийн гүнд цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулд шарх гэмтэл тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-75-76х/,

Гэрч Ц.Далантайн “...Баяжаргал надад өөрөө ярихдаа Дорждэрэм намайг зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-126-127х/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 289 тоот дүгнэлт /нэмэлт/ “...1. Ц.Баяржаргалын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун дагз, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсны дээрх цусан хураа, баруун чамархай, зулай хэсгийн тархины эдийн гүнд цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-60-62х/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-47х/, Ц.Баяржаргалын эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-51-57, 73-74/, Ц.Баяржаргалын өвчний түүх /хх-73х/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ц.Баяржаргал нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн таарамжгүй буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Баяжаргалын “...Дорждэрэм намайг айлд орохоос өмнө гарч ирээд хонь яасан, хонь аваад ир гэхээр нь юу яриад байгаа юм, надад хамаагүй, цагдаад хүүтэй чинь аваачиж өгсөн, би мэдэхгүй гэж хэлсэн чинь цагдаа мэддэг юм уу гээд намайг нарийн цагаан төмрөөр шууд толгойн баруун хойд хэсэг рүү  цохиод авсан, би яг ямар төмөр байсан гэдгийг сайн харж чадаагүй, дугуй төмөр байх шиг байсан. Тэр төмөр одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй. Тэгээд би нэг цохиулаад ухаан алдаад балмагдаад унасан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, тэгээд би Улаанбаатар хотод сэргэсэн, ухаангүй эмнэлэгт очоод сумынхаа эмнэлгээс шууд Улаанбаатар явсан гэсэн. Ер нь бол төмрөөр цохиулсан гэдгээ санаж байгаа, бусад зүйлийг огт санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-14-16х/,

Хохирогч Ц.Дорждэрэмийн “...Гэтэл тэр чамд ямар хамаа байдаг юм гэж хэлээд миний баруун бөөр орчим нуруу руу 3 удаа өшиглөж авсан. Тэр түрийтэй бакал өмссөн байсан бөгөөд бакал гутлаараа 3 удаа миний нурууны баруун ар хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд ороод ирэхээр нь би, түүнийг чи айлд орж байж, яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гээд мэндийн зөрөөгүй миний бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Ц.Баяржаргалыг намайг өшиглөхөд нь би газар унасан. Би босч ирээд түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Гэрийн гадаа ерөөсөө зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-18-20х/,

Гэрч П.Нэргүйн “...Манай гэрт Баяржаргал айргаа ууж байснаа Дорждэрэмд өгөөд чи айраг уудаг Монгол уу, Хятад уу гээд хэл амаар доромжилсон. Тэр үед Дорждэрэм түүний өгсөн айргийг авч ширээн дээр тавиад түүнд хандаж чи одоо яагаад байгаа юм, уусан усаа зөв шингээж чадахгүй, зүгээр бай, гай болов гэж хэлтэл Баяржаргал чам шиг юм юу гэнээ гээд босч ирээд Дорждэрэмийн ар нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Баяржаргал эхлээд Дорждэрэмийн ар нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-21-23х/,

Гэрч П.Нэргүйн дахин мэдүүлсэн “...Баяржаргал өөрөө агсарч Дорждэрэмийг сууж байхад нь нуруу болон бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн. Харин Дорждэрэм баруун бөөрөө дараад ёолж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Гэрч Д.Ганхүлэгийн дахин мэдүүлсэн...Аав тэр үед бага зэрэг доголоод байх шиг байсан, аль хөл дээрээ доголж байсан гэдгийг санахгүй байна, баруун хөл нь байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Ц.Дорждэрэмийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Гэтэл Оогоо надад хандаж лалруудаа, гөлөгнүүдээ гэхээр нь би түүнд хандаж, хувхай муу чацга минь та нар шиг юмнууд хүнд гай болдог юм шүү гэтэл Оогоо над руу ирээд муу лалар минь чамд гай болсондоо яасан юм гээд үгийн зөрөө байхгүй намайг гэрийн баруун талд завилаад сууж байхад тэр миний баруун бөөр рүү хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Тэгээд Оогоод өшиглүүлсэн болохоор өвдөөд байгаа. Хонины асуудлаас болж хэрүүл маргаан болсон асуудал огт байхгүй, тэр хонийг авч явсан талаар маргааш нь гэртээ  ирээд мэдсэн. 2016 оны 07 сарын 04-ний орой Баяржаргалтай таарахад хонины талаар мэдээгүй байсан учраас тэр талаар хэрүүл маргаан үүсгэсэн гэдэг нь худлаа юм. Би Баяржаргалтай гадаа уулзсан асуудал байхгүй. Намайг айлд ганцаараа сууж байхад Баяржаргал гаднаас орж ирсэн. Төмрөөр цохиж авсан асуудал огт байхгүй, гадаа маргасан асуудал огт байхгүй, төмрөөр цохиогүй учраас төмөр байхгүй...гэх мэдүүлэг /хх-85-86, 90-91х/,

Ц.Баяржаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Би өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байгаа, тэнд байсан хүмүүс өшиглөсөн гэж байгаа бол өшиглөсөн байж магадгүй, хэрэв би өшиглөсөн бол буруугаа хүлээж, уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-96-97х/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 тоот дүгнэлт...1. Ц.Дорждэрэмийн биед баруун бөөрний хананд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-39х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “шүүгдэгч Ц.Дорждэрэмийн үйлдэл нь болгоомжгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа, нөгөө талаар өөрийн амь бие, эрүүл мэндэд халдсан Ц.Баяржаргалын довтолгоог таслан зогсоох үйлдэл хийсэн байх тул аргагүй хамгаалалт байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал байна” гэсэн саналыг шүүхэд оруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч П.Нэргүйн “...Дорждэрэм ухас хийж босч ирээд хоёр гараараа Баяржаргалын нүүр рүү цохьсон. Тэгээд л яг тэр үед Баяржаргал хойшоо савж толгойн дагз хэсгээрээ газарт унасан.. Ингээд гэр рүү буцаж ороод Баяржаргалыг хартал зуухны баруун хойд талд хөлөө нугалаад суучихсан, толгойн ар хэсгээс цус гарч байсан болохоор тухайн үед би Дорждэрэмээ чи, хүн алчихлаа шүү дээ, эмнэлэг дууд гэж хэлсэн. Дараа нь Дорждэрэм босч ирээд, тэр хоёр бие биенийгээ гараараа цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо цохилцож байхад Баяржаргал газарт унасан. Дорждэрэм нь Баяржаргалын нүүр рүү ямар ч байсан гараараа цохьсон бөгөөд яг хэдэн удаа цохьсон гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан гараа далайж байгаад цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/, шүүгдэгч Ц.Дорждэрэмийн “...Оогоо над руу ирээд муу лалар минь чамд гай болсондоо яасан юм гээд үгийн зөрөө байхгүй намайг гэрийн баруун талд баганы дээд талд сууж байхад миний баруун бөөр орчим баруун хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд Оогоогийн нүүрэн хэсэг рүү нилээн сайн 2 удаа баруун гараараа цохиж авахад Оогоо арагшаа савж унахдаа ард байсан сандлыг толгой хэсгээрээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг /хх-85-86х/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 289 тоот дүгнэлт /нэмэлт/: “...1. Ц.Баяржаргалын биед гавал тархины хүнд гэмтэл, баруун дагз, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу бүрхүүл хальсны дээрх цусан хураа, баруун чамархай, зулай хэсгийн тархины эдийн гүнд цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал шарх, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-60-62х/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, шүүгдэгч Ц.Дорждэрэмийн цохилт нь хохирогч Ц.Баяржаргалын биед учирсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.  

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

Иймд Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, худал мэдүүлэг өгөх гэм буруутайд тус тус тооцож тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавцан нь дугуй хэлбэртэй, 1.4 см зузаан, өндөр нь 28.5 см, 3 хөлтэй цэнхэр өнгийн сандал нэг ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Дорждэрэмд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Баяржаргал нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлдийн 55.1.1, 55.1.3-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргалыг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Баяжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд багтааж, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавцан нь дугуй хэлбэртэй, 1.4 см зузаан, өндөр нь 28.5 см, 3 хөлтэй цэнхэр өнгийн сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дорждэрэмд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Баяржаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           П.ГАНДОЛГОР

                                                                                               

       Э.ОДХҮҮ