Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1245

 

 

 

 

 

 

 2023         10          03                                        2023/ШЦТ/1245

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

Улсын яллагч Э.Баасанбаяр,

Шүүгдэгч Х.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.*******ид холбогдох 2306 037222 2646 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1993 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 172 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Хийн Ц/РД: /.

Хэргийн товч агуулга:

Х.Цнь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч О.Одгэрэлтэй маргалдан зодож биед нь баруун гарын эрхий хурууны алганы ясанд сэлтэрсэн хугарал,баруун,зүүн дээд,доод зовхи,цээж,зүүн мөр,баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Цөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Х.Цнь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч О.Одгэрэлтэй маргалдан зодож биед нь баруун гарын эрхий хурууны алганы ясанд сэлтэрсэн хугарал,баруун,зүүн дээд,доод зовхи,цээж,зүүн мөр,баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Одгэрэлийн өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00 цагийн үед ажлаа тараад найз Цэндээтэй сансрын түнел дээр уулзсан. Бид хоёр нийтийн караоке ороод 1-2 цаг болсон. Гарч ирээд шөнийн цэнгээний газар орсон. Тэндээс 02-03 цагийн үед гарч ирээд Цэндээ “Миний утас байхгүй байна” гээд надаас утсаа нэхээд, бид хоёр маргалдаад намайг цохиод байсан. Миний нүүр рүү цохиод байсныг санаж байна. Одоо миний зүүн мөр хөндүүртэй байна. Намайг цагдаа дуудахад Цэндээ явчихсан байсан. Тэгээд нэг жолооч ахаас гуйж байгаад цагдаад дуудлага өгөөд Си юу орж нүүрээ угаах гэж байгаад ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.07-08/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9184 дугаартай:

1. О.Одгэрэлийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясанд сэлтэрсэн хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, цээж, зүүн мөр, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх сэлтэрсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

5. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шарх гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх.14-15/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.34-35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.37-38/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.41/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Цяллагдагчаар өгсөн: “... нүүр хэсэгт нь алгадаж, унах үед нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.41/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.48/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хохирогчийн тухай гаргасан хүсэлт /хх.49/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.51/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Цнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч О.Одгэрэл баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч Х.Цхохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Х.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Х.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Х.*******ийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. У овогт Хийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х.*******ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Одгэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                С.ӨСӨХБАЯР