Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00824

 


 

      2020 оны 04 сарын 03 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00824

                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Д ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.О холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардал 1.481.716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Л.О, гэрч Э.Э, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д ” СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, байрлах 1-8 хүртэл орон сууцны байрны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг сууц өмчлөгчдийн холбоо юм. Тус хотхоны 8 дугаар байрны 2 тоотод оршин суугч Л.О нь 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт /11 сарыг 300.000 төгрөгөөр тооцон, нийт 3.300.000 төгрөг” төлөхөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сард 1.235.918 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1.481.716 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг орон сууц нь миний өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжиж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хүн амьдраагүй байна. Намайг уг орон сууцыг худалдан авах үед СӨХ-ны удирдлагууд надтай албан ёсоор уулзаагүй ба СӨХ-ны төлбөрийн талаар болон дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулаагүй. Тухайн байрыг худалдан авсны дараа СӨХ-ны зохион байгуулагч н.Б, Э.Э нартай уулзаж СӨХ-ны төлбөрийг ямар үндэслэлээр 300.000 төгрөг гэж тогтоосон, юунд зарцуулагддаг болохыг асуухад хариу өгөөгүй. Би уг СӨХ-д 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сард 1.235.918 төгрөг төлсөн нь үнэн гэв.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Д ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Л.От холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.481.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д ” СӨХ-ны “...2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нэг сарын СӨХ-ны төлбөрт 300.000 төгрөгөөр тооцон 1.481.716 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.О хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Д ” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолоор “...СӨХ-ны төлбөрийг 350.000 төгрөг байхаар тогтоосугай” гэжээ.

 

Хариуцагч Л.О нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 8 дугаар байр, 2 тоот орон сууцны өмчлөгч мөн талаар хариуцагч маргаагүй бөгөөд 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1.235.918 төгрөг, нийт 2.585.918 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, гэрч Э.Э мэдүүлгээр нотлогджээ.

 

Иймд нэхэмжлэгч “Д ” СӨХ-ны “...2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нэг сарын СӨХ-ны төлбөрийг 300.000 төгрөгөөр тооцон 1.481.716 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Л.О нь 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны 11 сарын СӨХ-ны төлбөрт /11 сарыг 300.000 төгрөгөөр тооцон, нийт 3.300.000 төгрөг/-ийг “Д ” СӨХ-д төлөхөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1.235.918 төгрөг, нийт 2.585.918 төгрөгийг төлсөн байх тул үлдэх /3.300.000 төгрөгөөс 2.585.918 төгрөгийг хасаж тооцон/ 714.082 төгрөгийг хариуцагч Л.Оаас гаргуулан нэхэмжлэгч “Д ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 767.634 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасантай нийцэж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 714.082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 767.634 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 21.687 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛ