Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/984

 

 

 

 

 

    2023          10           02                                        2023/ШЦТ/984

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч О.И нарыг оролцуулан эрүүгийн 2309014711523 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.И /регистрийн дугаар ..../, Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар тус ялыг өршөөн хэлтрүүлсэн,

мөн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар тогтоож байсан,

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх тогтоолоор тэнсэн суллагдсан 11 сар 5 хоногийн ялаас 1 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.И 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “....” нэртэй хотхоны ажилчдын байрнаас барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий Acer загварын i7 үзүүлэлт бүхий саарал өнгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.И үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.И2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “....” нэртэй хотхоны ажилчдын байрнаас барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий Acer загварын i7 үзүүлэлт бүхий саарал өнгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Инь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцаа.  ...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажиллаж байсан “....” хотхоны барилга дээр буюу ажилчдын байранд хамт ажиллаж байсан ажилчин “Хувцсаа авах гэсэн юм” гэхээр нь ажилчдын байрны түлхүүр надад байдаг болохоор би түрүүлээд оччихсон ажлын хүнийг хүлээгээд байж байсан ба тухайн үедээ архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэгээд ажилчдын байр гаднаа хаалга байдаггүй, ороод гал тогооны болон инженерүүдийн өрөөний гадна талд байх хаалга онгорхой байсан ба ороход гал тогооны өрөө онгорхой, харин эсрэг талын инженерүүдийн өрөө цоожтой байсан. Тэгээд гал тогооны өрөө ороод хэсэг нөгөө ажлын хүнийг болон өөр хүн ирэхийг хүлээгээд суусан. Удалгүй гал тогооны өрөөнд байсан сандал дээр зөөврийн компьютер байхаар нь аваад гарчихсан. ...Тухайн үед би ажлын газрын инженер Э.Ганхүү гэх хүний хариуцдаг буюу “Мон Микрон” ХХК эзэмшлийн зөөврийн компьютерыг зөвшөөрөлгүй авч явсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 6/,

 

хохирогч Э.Гмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхонд барилгын инженерээр ажилладаг юм. Манай ажлаас надад 2022 оны 4 дүгээр сард өгч байсан Асеr брэндийн i7 загварын саарал өнгөтэй зөөврийн компьютер 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр алдагдсан байсан. ...2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажил зогссон юм. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ очоод компьютероо авах гэсэн чинь манай цоожтой байсан ажлын өрөөнөөс алга болсон байхаар нь хяналтын камер шүүсэн чинь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг 16 минутад манай арматурын бригадад ажил хийдэг О.Игэдэг нэртэй хүн миний зөөврийн компьютерыг аваад манай ажлын ар талын хаалгаар гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тухайн хүн нь 2023 оны 3 дугаар сараас хойш арматурын бригадад ажил хийх болсон. ...Эд зүйл маань алдагдсан байна. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Өргөдлийг минь хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...Надад одоо гомдол санал байхгүй. Мөн нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.И 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “....” нэртэй хотхоны ажилчдын байрнаас барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий Acer загварын i7 үзүүлэлт бүхий саарал өнгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, ар гэр, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г 950.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.И 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.Инь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч О.Инь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.И-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР