| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/00203/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бийн Аод холбогдох 2312.......................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1997 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, ........ аймаг .......... сумын ............... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..... аймаг ............ сумын .............. баг .................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Бийн А /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элс толгой гэх газар хохирогч Д.Өыг “Архи согтууруулах ундаа хэрэглэж ажлаа тасаллаа” гэх хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж, толгойн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312.................. дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өын “...Миний бие Архангай аймгийн Тариат суманд гэр бүлийн хамтаар ажиллаж амьдардаг юм. Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг манай багын найз А гэх залуу гэр бүлийн хамтаар Архангай аймгийн Тариат сумын төвд ирээд над руу утсаар ярьсан. Тэгээд би А дээр ирж уулзсан. Бид хоорондоо уулзаагүй 10 жил болж байгаа бөгөөд Сумын төвийн урагшаа байдаг Элс тохой гэх газар руу очиж модны хаяанд майхан барьж байрласан. А эхнэртэйгээ, 2 хүүхэдтэй, М гэх залуу, бас нэг нэрийг нь мэдэхгүй нэг найзтайгаа нийтдээ 6-уулаа явж байсан. Бид нар хорхог хийж идчихээд архи задалж хувааж уусан. Тэгээд архи ууцгааж 19 цагийн үед бүгд нэлээн согтсон байсан. А, М 2 хоорондоо муудалцаад эхэлсэн бөгөөд тухайн үед тэр найз нь салгаад байх шиг байсан. Би тухайн үед согтуу байсан бөгөөд байрлаж байсан майхнаасаа нэлээн доошоо явж Атой муудалцаад байх шиг байсан. А намайг чулуу барьж байгаад нэлээн хэдэн удаа цохиод авсан. Нэг мэдсэн чинь эхнэр, ээж хоёр ирчихсэн байсан. Миний толгой өвдөж нүүрээр дүүрэн цус гарчихсан байсан. Би согтуу байсан болохоор нарийн сайн санахгүй байна. Миний толгойноос цус гарч, олон газар ил шарх авсан байсан. Тархи маш их өвдөж байна. А гэх залуу миний толгой хэсэг рүү нэлээн олон удаа хэд хэдэн газар чулуугаар цохисон. Юунаас болсныг мэдэхгүй байна. 20 цагийн орчим байх. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч дахин мэдүүлсэн “...би өөрийн найз Атой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсан байсан. Тухайн үед бид хоёр согтуу байсан учир хэн хэнийнх нь буруу байсан, тийм учраас надад гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мын “...Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажилладаг бөгөөд Хэнтийд танилцсан найз Аын хамт Архангай аймгийн Тариат сум руу ээлжийн амралтаа аваад хамт аялахаар ирсэн юм. Бид нар 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тариатад ирсэн ба нөгөөдөр нь буюу 14-ний өглөө А нутгийн багын найз Ө гэх залуутай уулзаад бид нар цуг Хоргын тогоо үзэх гээд явж байснаа болиод нуурын урд очно гээд явсан. Нуурын урд ирээд модны хаяанд байрлана гээд урагшаа нэг модтой уул руу явсан. Модны хаяанд ирж майхан саваа барьчхаад Ө, А бид 3 ганц нэг пиво тойруулж уусан юм. Пиво уугаад сууж байтал эхнэр залгахаар нь би майхнаас нэлээд холдож уруудаад утсаар ярьсан. Эхнэр утсаар ярихдаа надаас сална энэ тэр гэсэн юм яриад уурлаад байсан болохоор миний уур хүрч орилсон. Тэгтэл араас А ирээд тайвшир хөгшөөн битгий орилж хашхираад бай хүүхэд айлгалаа гэж хэлсэн. Тэр үед би маш их ууртай стресстэй байсан учраас А руу уурлаж барьцалдаж авсан. Тэгсэн чинь Ө ирж бид хоёрыг болиулж салгасан. Тэгээд би дээшээ майхан руу яваад өгсөн. Ө тэр 2 үлдсэн. Би майхан дээр ирээд машин руу ороод сууж байсан чинь тасарчихсан байсан. Маргааш өглөө нь сэрсэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан. 07 дугаар сарын 15-ны өглөө босоод ирсэн чинь А руу түүний ээж утсаар залгаж “нэгнийгээ чи бараг алчих шахсан байна толгой руу нь чулуугаар цохисон байна" гэж ярихаар нь мэдсэн. 14-ний орой тэр 2 үлдэхдээ хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Би тэр зодооныг хараагүй, тухайн үед байгаагүй тасраад унтаж байсан болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн “....А нь Өгөөр зам заалгах хэрэгтэй байна бид хоёр уулзаагүй 10 жил болсон байна бид нар архи дарс уухгүй гэж гуйсаар байгаад аваад явсан. Тэгсэн чинь 19 цагийн орчимд Өн эхнэр Ж над руу залгаад манай нөхөр хүнд зодуулчихсан байна гэхээр нь бид хоёр цуг Элс толгой гэх газар руу очтол Ө толгойноос нь цус гарчихсан согтуу гутлаа тэвэрчихсэн хүнээс зугтсан бололтой гүйж ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгч Өг эмнэлэгт хүргэн үзүүлэхэд толгойн 4 хэсэгт 9 ширхэг оёдол тавиулсан. Өглөө авч явсан багын найз А гэх залуу дээр нь мордож сууж байгаад ална гээд чулуугаар толгой руу нь цохисон гэсэн. Хэрэглэсэн согтуу байсан. Тэр талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жын “...Өын нүүрээр нь дүүрэн цус урсчихсан “би Элс тохойн амын гүүрний энд хүнд зодуулчихлаа ирээд аваач” гэж хэлэхээр нь би ажлаасаа гэр рүүгээ алхаж очиж машинаа аваад ээжтэйгээ хамт Элс тохой руу нөхрийгөө авахаар очсон. Яваад очтол Ө нь хүнээс зугтаж яваа бололтой хөл нүцгэн гутлаа барьчихсан гуйж явсан. Толгойноос нь цус гарчихсан шокын байдалтай байхаар нь би цагдаа руу дуудлага өгч Өыг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очиход толгойноос нь маш их цус алдсан, толгой хэсэгтээ 9 оёдол тавиулсан. Багын найз А гэх залууд чулуугаар зодуулаад ална гээд хөөгөөд байхаар нь зугтсан гэсэн. Юунаас болсон талаар мэдэх зүйл алга. Өын 10 жил уулзаагүй багын найз гэсэн. Согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн “...2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 21:00 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын иргэн Д.Ө нь хүнд зодуулаад толгойноос их хэмжээний цус гараад байна гэх дуудлага мэдээлэл надад ирсэн бөгөөд миний бие хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Шатарын хамт уг дуудлага мэдээлэлд очсон. Дуудлага өгсөн гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элс тохойн ам гэх гззар байсан ба сумын төвөөс 3 км зайтай. Дуудлага мэдээлэл өгсөн Д.Өтай уулзахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд толгойноос нь их хэмжээний цус урссан байсан тул эмнэлгийн байгууллага руу хүргүүлсэн. Өаас юу болсон талаар асууж тодруултал багийн найз А гэх залуутай архи хувааж ууж байгаад хоорондоо маргалдаад цохиулчихлаа одоо А элс тохойн амны урд талын модны хаяанд байгаа гэж Аын байгаа газрыг зааж өгсөн. Уг газарт очиход А гэх хүн эхнэр хүүхдийн хамт майхан дотор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тасарчихсан байдалтай байсан ба эхнэр нь гарч ирэхээр нь маргааш цагдаагийн тасаг дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь Тариат сумын иргэн Д.Өаас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн дагуу хүлээн авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч Д.Өын мэдүүлснээр А нь түүнийг чулуугаар цохьсон гэх ба А мэдүүлэхдээ Өыг хоорондоо маргалдсаны улмаас чулуугаар цохьсон гэсэн учир Аын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авах зорилгоор хэргийн газар очин үзлэг хийхэд А иь Өыг цохьсон гэх чулууг хаана хаясанаа санахгүй байна, тухайн үед би согтуу байсан учраас яг ямар чулуу байсныг ч сайн санахгүй байна гэсэн ба хэргийн газрын ойр орчимд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан чулуу тогтоогдоогүй. Ижил төсөөтэй болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан чулуу хоорондоо ижил төсөөтэй чулуунууд байсан. Хаягдсан гээгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн дуудлага мэдээлэлд анх очиход иргэн Ө нь А гэх залууд чулуугаар цохиулж зодуулсан гэсэн ямар нэгэн зүйл яриагүй архи согтууруулах ундаа хэрэглэсэн мөн толгойноос их хэмжээний цус гарч байсан учир сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай байсан ба Атой уулзахад архи, согтрууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тасарсан байдалтай эхнэр нь юу болсон талаар юу ч мэдэхгүй байна гэсэн учраас тухайн үед эд мөрийн баримтыг олж тогтоож чадаагүй ба маргааш өглөө нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэргийн газар үзлэг хийхэд уг эд зүйл тогтоогдоогүй оролцогч А уг чулуугаа хаана хаясан, ямар чулуу байсан талаар юу ч санахгүй байна гэсэн болно. Уг газар нь Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элстохойн ам гэх газар байсан ба улсын чанартай төв магистриал засмалын замын урагш байх модтой уулын хаяанд байсан. Би хохирогч Д.Ө, А нартай очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн:...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай дүгнэлтэд:
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элс толгой гэх газар хохирогч Д.Ө нь толгойн тус газраа цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элс толгой гэх газар Д.Өыг “Архи согтууруулах ундаа хэрэглэж ажлаа тасаллаа” гэх хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар чулуугаар толгой тус газар нь цохиж толгойн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: хохирогч Д.Өын “...би А дээр ирж уулзсан. Бид хоорондоо уулзаагүй 10 жил болж байгаа бөгөөд Сумын төвийн урагшаа байдаг Элс тохой гэх газар руу очиж модны хаяанд майхан барьж байрласан. А эхнэртэйгээ, 2 хүүхэдтэй, М гэх залуу, бас нэг нэрийг нь мэдэхгүй нэг найзтайгаа нийтдээ 6-уулаа явж байсан. Бид нар хорхог хийж идчихээд архи задалж хувааж уусан. Тэгээд архи ууцгааж 19 цагийн үед бүгд нэлээн согтсон байсан. А, М 2 хоорондоо муудалцаад эхэлсэн бөгөөд тухайн үед тэр найз нь салгаад байх шиг байсан. Би тухайн үед согтуу байсан бөгөөд байрлаж байсан майхнаасаа нэлээн доошоо явж Атой муудалцаад байх шиг байсан. А намайг чулуу барьж байгаад нэлээн хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, гэрч Ц.Мын “...майхан саваа барьчихаад Ө, А бид 3 ганц нэг пиво тойруулж уусан юм. Пиво уугаад сууж байтал эхнэр залгахаар нь би майхнаас нэлээд холдож уруудаад утсаар ярьсан. Эхнэр утсаар ярихдаа надаас сална энэ тэр гэсэн юм яриад уурлаад байсан болохоор миний уур хүрч орилсон. Тэгтэл араас А ирээд тайвшир хөгшөөн битгий орилж хашхираад бай хүүхэд айлгалаа гэж хэлсэн. Тэр үед би маш их ууртай стресстэй байсан учраас А руу уурлаж барьцалдаж авсан. Тэгсэн чинь Ө ирж бид хоёрыг болиулж салгасан. Тэгээд би дээшээ майхан руу яваад өгсөн. Ө тэр 2 үлдсэн. Би майхан дээр ирээд машин руу ороод сууж байсан чинь тасарчихсан байсан. Маргааш өглөө нь сэрсэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан. 07 дугаар сарын 15-ны өглөө босоод ирсэн чинь А руу түүний ээж утсаар залгаж “нэгнийгээ чи бараг алчих шахсан байна толгой руу нь чулуугаар цохисон байна" гэж ярихаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Б.Чийн “....А нь Өгөөр зам заалгах хэрэгтэй байна бид хоёр уулзаагүй 10 жил болсон байна бид нар архи дарс уухгүй гэж гуйсаар байгаад аваад явсан. Тэгсэн чинь 19 цагийн орчимд Өн эхнэр Ж над руу залгаад манай нөхөр хүнд зодуулчихсан байна гэхээр нь бид хоёр цуг Элс толгой гэх газар руу очтол Ө толгойноос нь цус гарчихсан согтуу гутлаа тэвэрчихсэн хүнээс зугтсан бололтой гүйж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, гэрч Б.Жын “...Өын нүүрээр нь дүүрэн цус урсчихсан “би Элс тохойн амын гүүрний энд хүнд зодуулчихлаа ирээд аваач” гэж хэлэхээр нь би ажлаасаа гэр рүүгээ алхаж очиж машинаа аваад ээжтэйгээ хамт Элс тохой руу нөхрийгөө авахаар очсон. Яваад очтол Ө нь хүнээс зугтаж яваа бололтой хөл нүцгэн гутлаа барьчихсан гуйж явсан. Толгойноос нь цус гарчихсан шокын байдалтай байхаар нь би цагдаа руу дуудлага өгч Өыг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очиход толгойноос нь маш их цус алдсан, толгой хэсэгтээ 9 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, гэрч Б.Бийн “...Өаас юу болсон талаар асууж тодруултал багийн найз А гэх залуутай архи хувааж ууж байгаад хоорондоо маргалдаад цохиулчихлаа одоо А элс тохойн амны урд талын модны хаяанд байгаа гэж Аын байгаа газрыг зааж өгсөн. Уг газарт очиход А гэх хүн эхнэр хүүхдийн хамт майхан дотор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тасарчихсан байдалтай байсан ба эхнэр нь гарч ирэхээр нь маргааш цагдаагийн тасаг дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь Тариат сумын иргэн Д.Өаас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн дагуу хүлээн авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/, өөрийн гэмт буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Аын мэдүүлсэн:...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/ хохирогч Д.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.А нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн
санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Элс толгой гэх газар хохирогч Д.Өтай маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газар нь цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Д.Ө нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд шүүх хуралдааны товыг мэдлээ, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000212 дугаартай эрүүгийн хэргээс