Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/985

 

 

 

 

 

 

 

    2023          10          02                                      2023/ШЦТ/985

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан эрүүгийн 2109000440911 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, О.Н/регистрийн дугаар ..../, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Увс аймгийн ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух,

урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2.400.000 төгрөгөөр торгох ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2065 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тус тус шийтгүүлж байсан,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          О.Н нь “улсын дугаартай автомашин худалдаж авна, хөдөө яаралтай явах ажилтай байгаа тул урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгөөд, хөдөөгөөс ирээд машин эзэмшигчийн нэрийг шилжүүлж үлдэгдэл төлбөрийг өгнө” хэмээн Р.Д-д илтгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Д дамжуулан хохирогч Ш.Р хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр байрны гаднаас түүний эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашиныг өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч О.Нийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Н нь “улсын дугаартай автомашин худалдаж авна, хөдөө яаралтай явах ажилтай байгаа тул урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгөөд, хөдөөгөөс ирээд машин эзэмшигчийн нэрийг шилжүүлж үлдэгдэл төлбөрийг өгнө” хэмээн Р.Д-дилтгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Ддамжуулан хохирогч Ш.Рхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр байрны гаднаас түүний эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашиныг өөртөө шилжүүлэн авч, залилах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Нийн зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Ддамжуулан хохирогч Ш.Рхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр байрны гаднаас түүний эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашиныг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлсэн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…гарын үсэг зурахаар та нар хүнийг буруутгадаг би ямар ч юман дээр гарын үсэг зурахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 125/,

 

хохирогч Ш.Р: “...Миний хүү .... нь нэг хүн дугаартай приус 30 маркийн автомашин авах гэж байгаа юм байна та зарчих гэсэн. Тэгэхээр нь би за гээд байж байтал 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 хороо 15/1 дүгээр байрны 3 тоот гэртээ байхад Нгэх хүн утсаар холбогдон манай гэрийн гадна ирээд би машиныг чинь 14.500.000 төгрөгт авъя эхний ээлжид танай хүүхдийн дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлчихлээ одоо монголын үндэсний цагаан сарын баяр  болох гэж байгаа юм чинь Авто-тээврийн үндэсний төв дээр очин нэр шилжүүлэн гэдэг худлаа байх би урьдчилгаа өгчихсөн байгаа юм чинь одоо бол машиныг чинь аваад явлаа үлдэгдэл мөнгийг сар болгон 500.000 төгрөгийг өгөхөөр тохиръё гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд нөгөө хүн маань авч явснаас хойш дахин 500.000 төгрөгийг шилжүүлээд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбогдоогүй байгаа...надаас анх Н гэх хүн аваад Г гэх хүнд зарсан гэсэн...Би тээврийн хэрэгслийг анх 14.500.000 төгрөгт зарах гэж байсан. 3.000.000 төгрөгийг буцаан авсан гэхээр надад одоо 11.500.000 төгрөгийн хохирол учирсан байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

 

Гэрч Р.....гийн “...Би автомашины оруулж ирж зардаг бөгөөд 2020 оны 02 дугаар сард 2010 билүү 2011 онд үйлдвэрлэсэн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг оруулж ирж өөрийн аав Рэнцэнд өгсөн юм. Надтай утсаар Нгэх хүн холбогдоод машин авъя гэхээр нь дугааргүй машин аваад Сүхбаатар дүүргийн 4 хороо 15а байрны гадна очиход дугааргүй машин авахгүй дугаартай машин авъя гэхээр нь аавынхаа машиныг өгсөн. Нурьдчилгаа 2.500.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь цагаан сарын дараа нотариатаар орж өгч авалцах байсан юм. Энэ хугацаанд 2 хувийн хүү бодно шүү гэж Нандинцэцэгт хэлэхэд зөвшөөрсөн юм. Машин авч явснаас хойш 500.000 төгрөгийг 1 удаа шилжүүлсэн. Түүнээс хойш холбоо барих гээд залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд сүүлд нь холбоо барихад эгч нь хөдөө явж байна очоод хадгаламжаасаа мөнгө аваад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахиад залгахад ар гэрийн хүн өөд болсон хэд хоногийн дараа мөнгийг чинь хийе гэж хэлснээс хойш 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлдээ дандаа шалтаг ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй холбогдох боломжгүй болсон. ...би Нгэх эмэгтэй рүү өөрийнхөө ... дугаараас ... дугаар руу залгахад эгч нь яг 5 хоногийн дараа цагаан сар дуусахаар хүрч ирээд чамд мөнгийг чинь бүтнээр нь өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд явуулсан боловч тухайн эмэгтэй нь өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөөгүй бас холбогдох болгонд 3 хоноод өгнө, нөхөр маань нас барчихлаа, хүүхэд маань нас барчихлаа, ажил хийсэн боловч мөнгө маань орж ирэхгүй байна гэж хэлдэг байж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 58, 60/,

 

Гэрч Б.Гын “...Би 2020 оны 4 дүгээр сард машин худалдаж авахаар хайж байсан бөгөөд фейсбүүк дээр приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авна гэсэн зар байршуулсан байсан. Тэгэхэд ... дугаараас эмэгтэй хүн миний утас руу залгаад зарах гэж байгаа машин байна кино нэгтгэлийн хажуу талын байранд ирээд үз гэхээр нь яваад очсон юм. ...2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр аавынхаа Голомт банкны данснаас 6.000.000 төгрөгийг 3 хувааж Нандинцэцэгийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 4.000.000 төгрөгт Нгэх хүнтэй хувь лизингийн гэрээ байгуулаагүй бөгөөд миний цалин сар бүрийн 1-ний дотор ордог учир Нцалин буухын өмнөх өдөр миний утас руу залгаад дансны дугаар өгөөд тийшээ хийчхээрэй гэж хэлэхээр нь би тухайн данс руу нь сар бүр 500.000 төгрөгөөр төлж дуусгасан юм. Шижир-Эрдэнэ гэх хүн субару импрес маркийн автомашиныг зарна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн зараар холбогдож очиж уулзаад машиныг үзээд өөрийнхөө машиныг өгөөд Шижир-Эрдэнээс машиныг нь аваад нэмж 1.500.000 төгрөг авсан юм. Одоо тухайн автомашин Шижир-Эрдэнэд байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

 

- Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-н 71-74/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Н нь “улсын дугаартай автомашин худалдаж авна, хөдөө яаралтай явах ажилтай байгаа тул урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгөөд, хөдөөгөөс ирээд машин эзэмшигчийн нэрийг шилжүүлж үлдэгдэл төлбөрийг өгнө” хэмээн Р.Д-дилтгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Ддамжуулан хохирогч Ш.Рхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр байрны гаднаас түүний эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашиныг өөртөө шилжүүлэн авч, залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор шүүгдэгч О.Нт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч О.Н нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байгаа бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Нийн хувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч О.Нт энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багын нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлах нь нь зүйтэй.

Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт нийт 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эдлэх ялаас хасч тооцож, түүний биечлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүгдэгч О.Н өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2065 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 08 хоногийн хугацаагаар хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Р 11.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 11.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ... сумын .... дугаар багын нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Нийн цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 10 /арав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2065 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар О.Нээс 11.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Р (РД:.....)-д олгосугай.

 

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР