Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр                     Дугаар102/ШШ2020/00786             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч Б дүүрэг,  дугаар хороолол,  дугаар хороо, гудамжны 4 тоотод оршин суух, А овогт М Б нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

                                                   

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01405 дугаартай захирамжаар М.Баярсайханаас 923.997.667 төгрөгийг гаргуулж, Хүнс хөдөө аж харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 4 тоотод байрлах 289.8 метр квадрат талбайтай орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 803.580.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1399 дугаартай “Мэдэгдэл”-ээр мэдэгдсэнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан болно.

Дээрх миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 803.580.000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

           Мөн эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг талууд анх гэрээг байгуулахдаа 900.000.000 төгрөгөөр үнэлж байгуулсан тул уг үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэгч М.Бгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01405 дугаартай захирамжаар М.Баярсайханаас 923.997.667 төгрөгийг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Баярсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны Зам 82 дугаар байрны 4 тоот орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 144/01 дугаартай Тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар 13-ны өдрийн 144/04 дугаартай Тогтоолоор хураасан.

          Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул “Шинжээч томилох тухай” 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай Тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1399 дугаартай “Мэдэгдэл”-ээр мэдэгдсэн.

          Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй бөгөөд гуравдагч этгээд М.Б шинжээчийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03054 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

    Иймээс нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

     Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01405 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Шүүгчийн захирамжаар хариуцагч М.Баярсайханаас 923.997.667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд М.Бгийн өмчлөлийн Баязүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Нарны зам гудамжны 82 дугаар байрны 4 тоот, 289.9 метр квадрат талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

        

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Б болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаарт бүртгэгдэж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.

       

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1393 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарчээ.

 

          Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 144/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж,

          2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 144/04 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж,   

         

          Нэхэмжлэгчид, хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4/556 дугаартай албан бичгээр 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутанд тус газрын 312 тоот өрөөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч М.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал уг үл хөдлөх эд хөрөнгөө 2 тэрбум төгрөгөөр үнэлэх саналаа бичгээр, төлбөр авагч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         Ингээд талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 48 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, хөрөнгө үнэлгээний “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шинжээчийн дүгнэлтээ ирүүлжээ.

 

        Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 803.580.000 төгрөгийн 70 хувь 562.506.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнэлэн, анхны дуудлага худалдаанд оруулах болсон талаар зохигчдод 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/4807, 4/48084/ дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

        Тиймээс нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгүүдэд зааснаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинжээчийн тогтоосон үнээс илүү зах зээлийн ханшаар 900.000.000 төгрөг болох талаарх баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.