| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Гын Бд холбогдох 2112.................дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1963 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 60 настай, дээд боловсролтой, мал зүйч, барилгын инженер мэргэжилтэй, Ж ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........хот, ............. дүүргийн ............ хороо, ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З овогт Гын Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг хариуцсан Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 27 дугаар зүйлийн 27.2-т /ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ гэж заасныг зөрчиж, болгоомжгүй үйлдлийн улмаас тус барилгын хоёр давхраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Э нь унаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112................. дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эын мэдүүлсэн:...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Архангай аймгийн төвд байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилга дээрээс манай аав М.Э нь ажиллаж байгаад 13 цагийн үед Г гэх хүн над руу 99............... дугаарын утсаар залгаад аав чинь барилга дээрээс уначихсан байна гэж хэлээд би тухайн барилга дээр ирэхэд барилгын голд дээшээ хараад цементэн шалан дээр уначихсан, нас барчихсан байсан. Тэгээд удалгүй миний араас эмнэлэг, цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн. Би тухайн үед хажууд нь байхгүй байсан болохоор хаанаас, хэрхэн яаж унасан болохыг нь мэдэхгүй байна. Миний аав М.Э нь Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад Архангай аймагт шинээр баригдаж байсан барилга дээр ажлаад удаагүй байсан юм. Талийгаач аав Архангай аймгийн төвд байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилга дээр 3 дахь хоног дээрээ барилгын туслахаар ажиллаж байсан юм. Талийгаач аавын биеийн байдал хэвийн байсан, архаг хууч өвчин гэх зүйл байгаагүй, өвчин ярьдаггүй хүн байсан, тамхи татдаг, архи дарс уудаг хүн байсан. Талийгаач аав 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манайд хоноод өглөө 09 цагийн үед би барилгын ажил дээр нь буулгаж өгсөн. Тэгээд 11 цагийн үед гал тогоонд усгүй байна ус дөхүүлээд өг гэж утсаар яриад 2 саванд ус хийж аваачиж өгөхөд аав барилга дээрээс бууж ирж гал тогоо руугаа авч орсон. Тэгэхэд ажлаа хэвийн хийж байсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цаг нэлээн өнгөрөөж гэртээ ирсэн. Тэгэхдээ нэлээн архи уусан согтуу байсан, хаана архи уусныг нь мэдэхгүй байна. Хаана уусныг нь асуухад ажил дээрээ уусан гэсэн..., тухайн барилга нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй байсан. Барилгаас уналаа гээд очиход өглөө гэрээсээ өмсөж явсан хувцас нь хэвээрээ байсан. Аавын ажил дээр хэд хэдэн удаа очиход хөдөлмөр хамгааллын хувцас ялангуяа хамгаалах малгай буюу каск өмсөж харагдаагүй. Миний бодлоор хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй улмаас аав минь барилгаас унаж нас барлаа гэж бодож байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн:...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд Хөдөлмөр хамгааллын яамны захиалгаар “Х"- ийн барилгын захиалга авч “Ж” ХХК компани нь тендерт ялалт байгуулж аваад тус компаниас манай “Т” ХХК туслан гүйцэтгэгчээр барилга угсралт, цутгалтын ажлыг хариуцан авч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм. Манайх Г ахлагчтай мужааны бригадыг 2021 оны 08 дугаар сарын сүүлээр гэрээ байгуулж мужааны ажлыг эхлүүлэн хамтран ажиллаж байсан юм. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очиход манай ажилчид барилга дээрээ гарчихсан ажлаа хийж байсан тухайн үед миний толгой өвдөөд эмийн сан явж халууны эм аваад машин дотроо хэвтэж байгаа унтаад өгсөн байна лээ, тэгээд өдөр 13 цаг буюу цайны цаг болоод тогооч хоолондоо гэж орилоод бүгд барилгаас бууцгаасан, би тухайн үед толгой өвдөөд машиндаа хэвтэж байсан чинь хэсэг хугацаанд унтчихсан байна лээ, хоолондоо гээд орилох дуугаар сэрээд машин дотроосоо харахад мужааны бригадын Б гэх залуу талийгаачтай хамт нэг давхарын карказ дээр сууж байгаа бололтой харагдаж байсан бусад ажилчид хоолондоо орж байсан. Тэгээд машиндаа сууж байхад мужааны бригадын ахлах Г ирээд барилга дээрээс хүн уначихлаа гэж хэлээд байгаа газар нь очиход барилын гол хэсэгт цементэн шал дээр М.Э гэх хүн дээшээ харсан байдалтай, толгойгоо бага зэрэг хөдөлгөөд юм ярихгүй, дуудахаар хариу өгөхгүй байсан. Тэгээд яаралтай түргэний эмч дуудаад ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Цагдаагийн газар болон ар гэр рүү нь залгаж хэлсэн. Талийгаач М.Э нь Гын мужааны бригадад ажилд ороод удаагүй байсан. Архангай аймгийн хүн юм шиг байсан би танихгүй, надтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Гтой гэрээ байгуулсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хариуцсан хүн биш юм. Нутгийн хүмүүсийг амаар хөлс, мөнгийг нь өдрөөр нь тохироод ажиллуулж байсан юм. Архангай аймагт баригдаж байгаа Хийн барилга дээр одоогийн байдлаас хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер нь би байгаа юм. Гэхдээ тухайн бригадын ахлах нар хариуцсан хүмүүстээ хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зөвлөгөө өгч бүртгэл дээр гарын үсэг зуруулдаг, одоогийн байдлаар мужааны бригад ажиллаж байгаа бөгөөд Г хүмүүсээ хариуцан ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө би барилгын ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөөгүй. Архангай аймагт баригдаж байгаа “Х” барилгын тендерийг “Ж” ХХК авч манай “Т” ХХК-тай аман гэрээ байгуулж, бетон, барилга угсралтын ажлыг хариуцаж байсан юм. Манайх одоогоор Ж ХХК-тай аман гэрээ байгуулсан юм, албан ёсоор цаасан суурьтай гэрээ байгуулаагүй. Учир нь Улаанбаатар хотод гэрээ байгуулах гэсэн боловч барилгын ажлаа яаралтай эхлүүлэх болоод Архангай аймагтаа очиж гэрээ байгуулахаар тохиролцоод одоо болтол гэрээ байгуулаагүй байна. Ж ХХК нь Монгол улсын хөдөлмөр, хамгааллын яамтай байгуулсан байх гэж бодож байна. Би ямар албан тушаалтантай гэрээ байгуулсныг нь мэдэхгүй байна. Манай “Т” ХХК нь Ж ХХК-тай амар гэрээгээ 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үеэр амаар гэрээ байгуулаад 08 дугаар сардаа багтааж дуусгахаар байсан бөгөөд цаг агаарын нөхцлөөс болоод хойшлоод 2021 оны 10 дугаар сардаа багтааж дуусахаар байсан юм. Цөөхөн хоногийн ажил үлдсэн байсан. Би хэрхэн яаж, хэнээр яаж дамжуулж ажилд орсныг мэдэхгүй байна. Гын хариуцсан хүн байсан юм. Миний мэдэж байгаар 3 дахь өдрөө ажиллаж байсан юм. Манай компанийн ажилчид хөдөлмөр хамгааллын тусгай хувцас өмсдөг, тухайлбал байгууллагын логотой ажлын өмд, цамц, хамгаалах малгай өмсдөг, гэхдээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар барилгын ажилчид хамгаалах хувцас, хамгаалах малгай өмсөөгүй байсан. Талийгаач өөрийнхөө гэрээсээ өмсөж ирсэн хувцастай байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 35-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн: ... Би Архангай аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" нэртэй баригдаж байгаа барилга дээр мужааны ахлахаар хэдэн хүмүүс хариуцан ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед манай мужааны бригадаас талийгаач Э, Б, О, Б нар нь барилгын талбайд ажилд нь гаргасан. Тэгсэн 10 цаг өнгөрөөж байхад Б Улаанбаатар хот руу явахаар боллоо гээд ажлаасаа буусан, үлдсэн Э, Б, О нар ажиллаж байсан. Мужаан Т нь Улаанбаатар хот явахаар болоод ажилдаа гараагүй байсан бөгөөд бид 2 гадуур хувийн ажил хөөцөлдсөн, би банкаар орж Тд мөнгө авч өгөөд 12 цагийн үед барилга дээрээ ирээд тогооч хоолоо бэлдээд энэ хооронд би ийш тийшээгээ утсаар ярьж байтал хоол болоод тогооч хоолондоо гэж орилоход О ганцаараа бууж ирсэн. Тэгээд нөгөө 2 чинь яасан бэ гэсэн чинь одоо буугаад ирэх байх гээд бид нар хоолоо идээд сууж байтал гадаа пид хийх, юм унах чимээ сонсогдож, Оыг гараад хараадах гэсэн чинь Э ах барилгаас уначихсан байна гэж орилохоор нь бид нар гүйгээд очиход Э ах ухаангүй газар бетонон шалан дээр дээшээ харсан байдалтай уначихсан, дуугарахгүй байсан. Тэгээд би Н дарга дээр гүйж очиж байгаа байдлыг хэлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд удалгүй эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Талийгаач М.Э ах манай барилга дээр ажилд ороод 3 дахь өдрөө ажиллаж байсан юм. 3 хоногийн өмнө өөрийн биеэр ирж ажилд орох хүсэлтийг амаар гаргаж ярьж тохироод өдрийн 60.000 төгрөгөөр тохирч ажилд авсан, ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг Н хариуцан ажиллаж байсан бөгөөд барилгын ажлыг үйл явцыг бүхэлд нь Н хариуцан ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Би ч өгөөгүй. Н ч өгөөгүй. Бид нарт хөдөлмөр хамгааллын ямар нэгэн хувцас өгөөгүй, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах малгай өмсөөгүй байсан. Ж ХХК гэсэн бичиглэлтэй ажлын өмд, цамц л өмсөж байна, энэ хувцас хөдөлмөр хамгааллын хувцас биш зүгээр л ажлын хувцас байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бгийн мэдүүлсэн:...Би Архангай аймгийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй баригдаж байгаа барилга дээр мужааны туслахаар ажиллаж байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа ажил дээрээ ирэхэд хоол хийдэг гал тогооны гэрт Т, О, Б, тогооч Баярцэцэг, талийгаач нар байсан. Тэгээд барилгын ажилд О, Б, талийгаач бид 4 гарч шатаар өгсөж, барилгын дээд давхарт гарч дээд давхрын хацар /паниар мод хадах/ хадах, арматур боогоод цемент цутгахад бэлэн болгох ажлыг хийж эхэлсэн. Тэгээд Б хэдэн хадаас хадаж байснаа би буулаа, Улаанбаатар хот явлаа гэж хэлээд барилгын ажлаас буугаад гэр рүүгээ ороод О, талийгаач бид үлдэж үргэлжлүүлээд хацраа хадаж босгож эхэлсэн. О паниар мод зүсээд, хэмжилт хийгээд талийгаач бид 2 паниарын 2 булангаас барьж хадах ажил хийгээд байж байтал тогооч хоолондоо гэж орилох үед О хийж байгаа ажлаа орхиод түрүүлээд буугаад би талийгаачтай паниараа дуусгах гээд би зүүн барилгын хойд талын хэсгийн зүүн талын талд, талийгаач баруун талд нь гараад хадсан паниар хэсэг ангайгаад байсан болохоор талийгаач нийлүүлж нэг мөсөн хадчихаад хоолондоо оръё гэхээр за гээд зүүн талын булангаас дөрвөн хөллөж тонгойд барьж байсан чинь гэнэт пид гээд дуу гараад харахад М.Э ах доошоо уначихсан байсан. Тэгээд сандарч доошоогоо шатаар буухад О хүрч ирээд удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирсэн, тэгсэн Э ах дуугарахгүй, авиа гаргахгүй, хөдлөхгүй байсан. Тэгээд бужигнаж нэг нь эмч, цагдаа дуудсан байсан, удалгүй эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Бид нар ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй шууд ажилдаа гарсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тэнд байсан ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, өөрсдийн өмсөж ирсэн хувцастайгаа ажиллаж байсан. Хамгаалах малгай каск өмсөөгүй, багаж хэрэгсэл хийх буюу алх, хадаас хийх цүнх л үүрсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 52-56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: .. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа ажил дээрээ ирэхэд хоол хийдэг гал тогооны гэрт Т, О, Б, тогооч Баярцэцэг, талийгаач нар байсан. Тэгээд барилгын ажилд О, Б, талийгаач бид 4 гарч шатаар өгсөж, барилгын дээд давхарт гарч дээд давхрын хацар /паниар мод хадах/ хадах, арматур боогоод цемент цутгахад бэлэн болгох ажлыг хийж эхэлсэн. Тэгээд Б хэдэн хадаас хадаж байснаа би буулаа, Улаанбаатар хот явлаа гэж хэлээд барилгын ажлаас буугаад гэр рүүгээ ороод О, талийгаач бид үлдэж үргэлжлүүлээд хацраа хадаж босгож эхэлсэн. О паниар мод зүсээд, хэмжилт хийгээд талийгаач бид 2 паниарын 2 булангаас барьж хадах ажил хийгээд байж байтал тогооч хоолондоо гэж орилох үед О хийж байгаа ажлаа орхиод түрүүлээд буугаад би талийгаачтай паниараа дуусгах гээд би зүүн барилгын хойд талын хэсгийн зүүн талын талд, талийгаач баруун талд нь гараад хадсан паниар хэсэг ангайгаад байсан болохоор талийгаач нийлүүлж нэг мөсөн хадчихаад хоолондоо оръё гэхээр за гээд зүүн талын булангаас дөрвөн хөллөж тонгойж барьж байсан чинь гэнэт пид гээд дуу гараад харахад М.Э ах доошоо уначихсан байсан. Тэгээд сандарч доошоогоо шатаар буухад О хүрч ирээд удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирсэн. Тэгсэн Э ах дугарахгүй, авиа гаргахгүй байсан, хөдлөхгүй байсан. Тэгээд бужигнаж нэг нь эмч, цагдаа дуудсан байсан, удалгүй эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тэнд байсан ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, өөрсдийн өмсөж ирсэн хувцастайгаа ажиллаж байсан, бээлий өмсөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Тын мэдүүлсэн: ....Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан юм. Би барилгын хашаан дотор байрлан ажиллаж байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө Улаанбаатар хот явах гээд гадуур хувийн бэлтгэл ажил базаагаад машин тэргээ үзүүлээд явж байсан чинь манай эхнэр Э.Баярцэцэг над руу утсаар ярихдаа барилга дээрээс хүн уначихлаа хурдан хүрээд ир гэж залгасан. Тэгээд би яараад уг барилга дээр ирэхэд барилга дээр ажиллаж байсан настай хүн, нэрийг нь мэдэхгүй байна унаад нас барчихсан гэсээр ар гэрийнх нь ирчихсэн орилоод уйлалдаад байсан болохоор би барилга руу орж хараагүй, тэгээд барилгын хашаанд байх гэр рүү ороход Б, О, манай эхнэр Баярцэцэг нар байсан, юу болсон талаар асуухад барилга дээрээс Э гэх хүн унаад эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би тухайн үед байхгүй байсан болохоор талийгаачийг хаанаас хэрхэн яаж унасан талаар сайн мэдэхгүй. Талийгаач М.Э нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед ирсэн байх. Би тухайн үед цаг хараагүй, намайг босоогүй байхад ирсэн. Намайг уг барилга дээр ажиллахад нэрийг нь мэдэхгүй байна эмэгтэй хүн хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дэвтэр дээр гарын үсэг зуруулаад байдаг байсан. Тэр эгч удалгүй яваад өгсөн, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэрнээс хойш хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөө больсон. Тухайн өдөр барилгын ажилчдад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн хүн байхгүй, ажилчид өглөө ирээд шууд ажилдаа гарсан..гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бгийн мэдүүлсэн:...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би айлд хоноод өглөө 10 дөхүүлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй баригдаж байгаа барилга дээр ирсэн. Тэгээд 10 цагийн үед талийгаач Э, О, Б бид 4 гарч би Бтай дээд давхарт гараад пун буюу хэв /хэв угсрах, арам зангилах/ хадаад байж байсан чинь Т ах Улаанбаатар хот явна гэхээр би хамт явъя гээд барилгын ажлаасаа буусан. Тухайн үед барилга дээр О, Б, талийгаач Э нар үлдсэн. Тэгээд би Ттэй машины засвар ороод байж байсан чинь Т ахын эхнэр залгаад барилгаас хүн унаад нас барчих шиг боллоо, хүрээд ир гэж залгахаар бид 2 уг барилга дээр очсон чинь барилгын гол хэсэгт бетонон шалан дээр нэг хүн дээшээ харчихсан хэвтэж байсан. Би айгаад дөхөж очоогүй, ар гэрийнх нь хүмүүс ирчихсэн бөөн орилоон, уйлаан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг буухад талийгаач пун буюу хэв зангидаад паниар хадаад үлдсэн, нөгөө хоёр ч гэсэн хэв зангидаад үлдсэн. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр арам зангидах ажил хийх байсан учир тэр ажлыг хийж байсан. Бүгд дээд давхарт гарчихсан ажиллаж байсан. Тухайн барилга дээр архи уусан хүн байгаагүй, Б ахаас үнэртээд байсан, хаана уусныг нь мэдэхгүй, өглөө ажилдаа ирэхдээ Б ахыг эхнэр нь хүргэж ирсэн. Намайг анх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилга дээр ажиллахад нэг эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан бөгөөд өмнө нөгөө эгч харагдахаа больсон байсан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-78 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Цгийн мэдүүлсэн: ... Би “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй баригдаж байгаа барилгад чанар, барилгын ажлын гүйцэтгэлийн байдалд хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үйл явдал нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 20 минутын тухайн барилгын инженер болох Н гэх хүн миний гар утас руу залгаад барилгаас хүн унаад нас барчихлаа гэж хэлсний дагуу тухайн барилга дээр ирэхэд барилгын гол хэсэгт эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хажууд нь нэг эмэгтэй хүн уйлаад чарласан байдалтай байсан бөгөөд би дөхөж очих хараагүй, холоос харсан, удалгүй цагдаа нар ирцгээсэн. Би тухайн барилгаас унахад нь байгаагүй бөгөөд Н гэх хүнээс сонсож очсон. Архангай аймагт баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилгыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барилга угсралтын "Ж" нэртэй ХХК барилга барих эрхийг авч барилгыг барьж байсан. Тухайн барилга 6 аймгийн хэмжээнд баригдаж байсан. Архангай аймагт Н гэх хүн хариуцан ажиллаж байсан юм. Миний мэдэж байгаа 2021 оны 05 дугаар сард гэрээгээ хийж Ж ХХК гэрээ байгуулж, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймагт барилга эхлэх зөвшөөрөл олгож барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн барилгыг анх гэрээ байгуулж барьсан компани нь Ж ХХК байсан учир Ж ХХК-ийн инженерийг би Н, Б гэх 2 залууг гэж ойлгож байсан юм. Н, Б нар нь тухайн үед барилгын ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Намайг энэ ажилд ороход Б гэх эмэгтэй ажиллаж байгаа яваад өгсөн. Би компанийн дотоод ажлыг мэдэхгүй учир барилгыг чанартай хийж гүйцэтгэх, хүн хүчийг нэмэх зэргээр гэрээгээр хүлээсэн богино хугацаанд хийж гүйцэтгүүлэхийг шаардаж ажиллаж байсан. Би Ж ХХК-ийг хөдөлмөр нийгмийн хамгааллын ямар ажилтан албан хаагчидтай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй байна. Намайг анх ажилд ороход барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах малгай өмсдөг байж байгаад сүүлдээ ажилчид нь цөөрөөд тухайн ажилчид зарим нь өмсөөд зарим өмсдөггүй байсан. Тухайн осол болох өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй байсан. Тухайн өглөө 09 цаг 10 минутад барилгын ажил дээр очиход Н гэх залуу ирээгүй байхад Г гэх залуу хэдэн хүмүүстэй барилга дээр гарчихсан ажлаа хийж байхаар нь би Гыг хөдөлмөр хамгааллын зааварчлагаа өгөөгүй гэж тусгайлан хэлээд байж байтал Н ирсэн. Тэгээд өдөр нь осол гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн: ....Ж ХХК-нд зөвлөх инженер ажилтай, би Ж ХХК-нд анх 2008 оноос хойш гол чухал ажил дээр нь очин зөвлөх инженерээр өнөө хүртэл ажиллаж байгаа. Ж ХХК-ийн гол чухал ажил дээр нь ажиллаагүй үедээ Б ХХК-д төсөвчнөөр ажилладаг..гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.МТунган мэдүүлсэн:... Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол Улсын засгийн газрын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Уг төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн болон хүүхдийн нийгмийн сэргээн засах үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх зорилготой. Энэхүү төслийн санхүүжилт нь Азийн хөгжлийн банкнаас олгогддог. Захиалагч тал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гүйцэтгэгчээр нь Ж ХХК, М ХХК гэсэн компани сонгогдож, захиалагч талаас буюу яамнаас төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга , төслийн захирал С.Т төлөөлж, гүйцэтгэгчээр Ж ХХК-ийн инженер Б.С нар гарын үсэг зурж, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө, Ж ХХК-ны захирал Г.Б, М ХХК-ны захирал Т.Б нар баталж гарын үсэг зурсан. Гэрээний төслийг төсөл хэрэгжүүлэх нэгж боловсруулж, Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийн дагуу захиалагч тал баталгаажуулдаг. Гэрээг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгуулсан бөгөөд байгуулахад миний бие болон төсөл хариуцсан нэгжийн ажилчид хамт байлцсан. Энэхүү гэрээг байгуулахад талууд буюу Захиалагч, гүйцэтгэгч талууд гэрээний Ерөнхий болон Тусгай нөхцөлүүдтэй танилцаж гарын үсэг зурсан. Уг гэрээгээр захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ерөнхий гүйцэтгэгчээр Ж ХХК-ны захирал Г.Б, М ХХК-ны захирал Т.Б гэж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд барилга угсралтын явцад үүсэж болох эрсдэлийн үнэлгээг гаргах, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар сургалт орох, анхан болон давтан зааварчилгаа өгөх, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах, даатгалд хамааруулах, учирсан хохирлыг нөхөн төлөх, барилгын хууль тогтоомж, норматив хэм хэмжээг ханган ажиллаж байгаа эсэхэд өдөр тутамд тухайн барилгын компани тогтмол хяналт тавина. Захиалагчийн зүгээс шууд орон нутгийн хяналтын инженер болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу гэрээний хавсралт хэсэгт энэ талаар тусгагдсан. Гэрээний дагуу Ж ХХК, болон М ХХК-ын эрх бүхий ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа хариуцахаар заасан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 102-105 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн:.. 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 13 цагийн үед захиалагч талын хяналтын инженер болох Ц гэх хүн над руу утсаар залгаад барилга дээр ажиллаж байсан хүн унаж нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд Архангай аймагт ирээд Нтой уулзаад юу болсон талаар асууж тодруулахад тухайн өдрийн цагаас ажилчид өдрийн хоолондоо ороод амралтын байдалтай байсан, 12 цаг 50 минутын үед барилга дээр чимээ гараад яваад очиход хүн уначихсан байсан, тухайн үед Н машин дотроо хэвтэж байсан, тэгээд шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ дуудахад эмч ирж үзээд амьсгал хураачихсан байна, цагдаагийн байгууллага дууд гэж хэлсэн гэсэн. Барилгаас унасан хүн Э гэх хүн бөгөөд барилгаас унасны дараа ямар нэгэн хөдөлгөөнгүй, дуу чимээ гаргаагүй гэж хэлсэн. Би тухайн үед хажууд нь байгаагүй миний мэдэж байгаа зүйл энэ байна. Архангай аймгийн төвд баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв нэртэй барилгыг 2021 он 05 дугаар сарын 21-ний өдөр захиалагч тал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гүйцэтгэгч тал нь Ж ХХК, М ХХК түншлэлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний ерөнхий зүйлээр манай компани буюу Ж ХХК нь түншлэлийн нэрийн өмнөөс бүх үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэх эрх бүхий төлөөлөгч мөн гэж гэрээнд тусгасан. Тиймээс М ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэсэн үг юм. Манай компани дангаараа үүрэг хүлээнэ. Би Архангай аймгийн төвд баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн барилгыг барихад Т туслан гүйцэтгэгч компанийг албан ёсоор оролцуулж, тухайн барилгын карказ угсралтын ажлыг хариуцуулж байсан юм. Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК-ний зүгээс захиалагч тал болох хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд туслан гүйцэтгэгч компанийг оруулах талаар мэдэгдээгүй бөгөөд, ямар нэгэн зөвшөөрөл хүсэлт өгөөгүй. Би Т ХХК-тай аман гэрээ хийсэн. Цаасан суурьтай гэрээ хийгээгүй. Амь хохирогч Э гэх хүн нь манай компанийн ажилтан биш юм. Н ажилд авсан байх би мэдэхгүй байна. Нийн надад хэлж байгаагаар талийгаач нь өдөр өдөртөө цалингаа аваад ганц хоёр хоног ажилламаар байна гэж хэлээд гуйгаад ажилд орсон гэж надад хэлсэн. Нарийн мэдээлэл байхгүй байна. Манай Ж ХХК талийгаачтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Талийгаач нь тухайн үед 2 дахь өдрөө ажиллаж байсан бөгөөд эхний өдрийн ажлын хөлс төгрөг өгсөн гэж Н хэлж байсан. Талийгаач ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөр, хамгааллын зааварчилгааг ажилчдад өгсөн хүн байхгүй. Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын инженер байгаагүй. Архангай аймагт баригдаж байгаа барилга дээр манай Ж ХХК-ийн зүгээс талбайн инженерээр Б гэх ажиллаж байсан бөгөөд тухайн үед байгаагүй учир нь эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 109-113 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн:... Би Архангай аймагт баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барсан гэх асуудлын талаар 8 хоногийн өмнө Архангай аймгийн Мөрдөгчөөс мэдүүлэг авахаар дуудах үед мэдсэн. Одоогоор надад тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Тухайн аймагт баригдаж байгаа барилгыг Ж ХХК бариулж байгаа бөгөөд ерөнхий захирал Г.Бтэй утсаар ярьж юу болсон талаар тодруулахад 2021 оны 10 дугаар сард болсон асуудал байгаа юм. Танд хамаагүй учраас мэдэгдээгүй юм аа гэж хэлсэн. Бид нар энэ асуудлаа өөрсдөө шийдүүлнэ. Туслан гүйцэтгэгч авах, барилга угсралтын ажлыг түншлэлийн нэрийн өмнөөс Ж ХХК гэрээний дагуу бүрэн хариуцах ёстой. Манай М ХХК-ийн зүгээс ямар нэгэн гэрээ зөрчсөн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 143-151 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н мэдүүлсэн:.. Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн төвд баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв нэртэй барилгад няраваар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаад хүүхдийн бие муу байсан учир Бгийн хүүхэд болох Сд танилцуулаад ажлаа өгөөд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны үед Архангай аймгийн төвд ирээд хөнжил, гудсаа авах гээд ирэхэд Б гуай ирсэн дээрээ хэд хоног ажиллаад өгөөч гэж гуйхаар нь тус барилга дээр тогоочоор 2-3 хоног ажиллаад хөнжил гудсаа авч яваад, хүүхдээ асарсан. Тэгсэн намайг явсны дараа буюу 2-3 хоногийн дараа миний хуучин ажиллаж байсан Ж ХХК-ийн барилгаас хүн унаж нас барсан талаар сонссон....гэх мэдүүлэг /хх-ийн 160-162 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ч.Мн мэдүүлсэн:...Дүгнэлт гаргах явцад хэргийн материалтай танилцахад Д.Ц нь захиалагч талын хяналтын инженерээр ажилдаг хүн байсан бөгөөд тухайн барилгын үндсэн хийц, бүтэц, чанар, барилгын аюулгүй байдалд хяналт тавьдаг хүн байсан. М ХХК нь Ж ХХК-тай хамтарч хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай түншлэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь түншлэлийн нэрийн өмнөөс бүх үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэх эрх бүхий төлөөлөгч мөн болно гэж тусгасан байсан. Энэ бүгдээс дүгнэхэд М XXК болон Д.Ц нар нь тус гэрээний дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг хүлээхээргүй байна. Б гэх хүн тухайн осол болох үед ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй талаар гэрчүүд мэдүүлсэн байсан учир нь хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг хүлээх боломжгүй юм. Барилгын тухай хуулийн 18, 19-р зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд барилгын үйл ажиллагаа явуулахаар заасан. Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК нь туслан гүйцэтгэгч Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар тусгаж өгөх ёстой. Хэрэв энэ талаар тусгаагүй бол ерөнхий гүйцэтгэгч кампани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан учраас ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцна. Ж ХХК болон Ттэй ХХК нарын хооронд ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. байсан. Энэ талаараа Н мэдүүлэгтээ тусгасан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 171-172 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бгийн мэдүүлсэн: ...би прокурорын тогтоолтой танилцлаа. Би сайн нарийн учрыг нь ойлгохгүй байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 212-213 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч М.Эийн биед дагзны зүүн дээд хэсэг, зүүн чамархайг хамарсан хуйхан доор болон ясны хальсанд цус хуралт, дагз ясны зүүн хэсэгт цууралт, харалдаа гавлын дотор ялтаст хэлтэрсэн хугарал, зүүн чамархай дагз гавлын зүүн дунд хонхорыг хамарсан шугаман хугарал, тархины аалзан бүрхүүл хальсан доор тархмал цус хуралт, баруун талын 3, 4-р хавирганы далны шугамаарх шууд хугарал, зүүн бугалганы ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь толгойн дагз хэсгээр унах, мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 3,4-р хавирганы хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн бугалганы зулгаралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч М.Э нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас хэрэг болох цаг хугацаанд нас баржээ. Шинжилгээгээр ходоодны салстын голомтлог үхжилт, үрэвсэл, зүрхний архаг цус хомсрох өвчин, цус багадалт, элэг өөхлөлт архаг хууч өвчтэй байна. Амь хохирогч М.Э нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ /цусанд 1.3 промиль спиртийн зүйл илэрсэн/...гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 157-161 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 03-09 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 151-156 хуу/
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-эрүүл ахуй ажлын тусгай хувцас /1-ийн хх-ийн 173-180 хуу/
Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын гэрээний хуулбар /1-ийн хх-ийн 195-196 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-ийн хх-ийн 230 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 244-245 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг хариуцсан Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, болгоомжгүй үйлдлийн улмаас тус барилгын хоёр давхраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Э унаж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эын мэдүүлсэн: ... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Архангай аймгийн төвд байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилга дээрээс манай аав М.Э нь ажиллаж байгаад 13 цагийн үед Г гэх хүн над руу 99853249 дугаарын утсаар залгаад аав чинь барилга дээрээс уначихсан байна гэж хэлээд би тухайн барилга дээр ирэхэд барилгын голд дээшээ хараад цементэн шалан дээр уначихсан, нас барчихсан байсан. Тэгээд би удалгүй миний араас эмнэлэг, цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цаг нэлээн өнгөрөөж гэртээ ирсэн. Тэгэхдээ нэлээн архи уусан согтуу байсан, хаана архи уусныг нь мэдэхгүй байна. хаана уусныг нь асуухад ажил дээрээ уусан гэсэн..., тухайн барилга нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй байсан. Барилгаас уналаа гээд очиход өглөө гэрээсээ өмсөж явсан хувцас нь хэвээрээ байсан. Аавын ажил дээр хэд хэдэн удаа очиход хөдөлмөр хамгааллын хувцас ялангуяа хамгаалах малгай буюу каск өмсөж харагдаагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 30-32 хуу/
гэрч Б.Нийн мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очиход манай ажилчид барилга дээрээ гарчихсан ажлаа хийж байсан тухайн үед миний толгой өвдөөд эмийн сан явж халууны эм аваад машин дотроо хэвтэж байгаа унтаад өгсөн байна лээ, тэгээд өдөр 13 цаг буюу цайны цаг болоод тогооч хоолондоо гэж орилоод бүгд барилгаас бууцгаасан, би тухайн үед толгой өвдөөд машиндаа хэвтэж байсан чинь хэсэг хугацаанд унтчихсан байна лээ, хоолондоо гээд орилох дуугаар сэрээд машин дотроосоо харахад мужааны бригадын Б гэх залуу талийгаачтай хамт нэг давхрын карказ дээр сууж байгаа бололтой харагдаж байсан бусад ажилчид хоолондоо орж байсан тэгээд машиндаа сууж байхад мужааны бригадын ахлах Г ирээд барилга дээрээс хүн уначихлаа гэж хэлээд байгаа газар нь очиход барилын гол хэсэгт цементэн шал дээр М.Э гэх хүн дээшээ харсан байдалтай, толгойгоо бага зэрэг хөдөлгөөд юм ярихгүй, дуудахаар хариу өгөхгүй байсан, тэгээд яаралтай түргэний эмч дуудаад ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн, тэгээд цагдаагийн газар болон ар гэр лүү нь залгаж хэлсэн...манай компанийн ажилчид хөдөлмөр хамгааллын тусгай хувцас өмсдөг, тухайлбал байгууллагын логотой ажлын өмд, цамц, хамгаалах малгай өмсдөг, гэхдээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар барилгын ажилчид хамгаалах хувцас, хамгаалах малгай өмсөөгүй байсан. Талийгаач өөрийнхөө гэрээсээ өмсөж ирсэн хувцастай байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 35-40 хуу/
гэрч Ц.Гын мэдүүлсэн:...хоол болоод тогооч хоолондоо гэж орилоход О ганцаараа бууж ирсэн, тэгээд нөгөө 2 чинь яасан бэ гэсэн чинь одоо буугаад ирэх байх гээд бид нар хоолоо идээд сууж байтал гадаа пид хийх, юм унах чимээ сонсогдож, Оыг гараад хараадах гэсэн чинь Э ах барилгаас уначихсан байна гэж орилохоор нь бид нар гүйгээд очиход Э ах ухаангүй газар бетонон шалан дээр дээшээ харсан байдалтай уначихсан, дугарахгүй байсан, тэгээд би Н дарга дээр гүйж очиж байгаа байдлыг хэлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд удалгүй эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...бид нарт хөдөлмөр хамгааллын ямар нэгэн хувцас өгөөгүй, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах малгай өмсөөгүй байсан. Ж ХХК гэсэн бичиглэлтэй ажлын өмд, цамц л өмсөж байна, энэ хувцас хөдөлмөр хамгааллын хувцас биш зүгээр л ажлын хувцас байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 хуу/
гэрч Н.Бгийн мэдүүлсэн...”би талийгаачтай паниараа дуусгах гээд би зүүн барилгын хойд талын хэсгийн зүүн талын талд, талийгаач баруун талд нь гараад хадсан паниар хэсэг ангайгаад байсан болохоор талийгаач нийлүүлж нэг мөсөн хадчихаад хоолондоо оръё гэхээр за гээд зүүн талын булангаас дөрвөн хөллөж тонгойд барьж байсан чинь гэнэт пид гээд дуу гараад харахад М.Э ах доошоо уначихсан байсан. Тэгээд сандарч доошоогоо шатаар буухад О хүрч ирээд удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирсэн, тэгсэн Э ах дугарахгүй, авиа гаргахгүй байсан, хөдлөхгүй байсан. Тэгээд бужигнаж нэг нь эмч, цагдаа дуудсан байсан, удалгүй эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Бид нар ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй шууд ажилдаа гарсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тэнд байсан ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, өөрсдийн өмсөж ирсэн хувцастайгаа ажиллаж байсан. Хамгаалах малгай каск өмсөөгүй, багаж хэрэгсэл хийх буюу алх, хадаас хийх цүнх л үүрсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 52-56 хуу/
гэрч Б.Оын мэдүүлсэн: ...тогооч хоолондоо гэж орилох үед О хийж байгаа ажлаа орхиод түрүүлээд буугаад би талийгаачтай паниараа дуусгах гээд би зүүн барилгын хойд талын хэсгийн зүүн талын талд, талийгаач баруун талд нь гараад хадсан паниар хэсэг ангайгаад байсан болохоор талийгаач нийлүүлж нэг мөсөн хадчихаад хоолондоо оръё гэхээр за гээд зүүн талын булангаас дөрвөн хөллөж тонгойж барьж байсан чинь гэнэт пид гээд дуу гараад харахад М.Э ах доошоо уначихсан байсан. Тэгээд сандарч доошоогоо шатаар буухад О хүрч ирээд удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирсэн. Тэгсэн Э ах дугарахгүй, авиа гаргахгүй байсан, хөдлөхгүй байсан. Тэгээд бужигнаж нэг нь эмч, цагдаа дуудсан байсан, удалгүй эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тэнд байсан ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, өөрсдийн өмсөж ирсэн хувцастайгаа ажиллаж байсан, бээлий өмсөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-65 хуу/
гэрч Ц.Тын мэдүүлсэн:...манай эхнэр Э.Баярцэцэг над руу утсаар ярихдаа барилга дээрээс хүн уначихлаа хурдан хүрээд ир гэж залгасан. Тэгээд би яараад уг барилга дээр ирэхэд барилга дээр ажиллаж байсан настай хүн, нэрийг нь мэдэхгүй байна унаад нас барчихсан гэсээр ар гэрийнх нь ирчихсэн орилоод уйлалдаад байсан болохоор би барилга руу орж хараагүй, тэгээд барилгын хашаанд байх гэр рүү ороход Б, О, манай эхнэр Баярцэцэг нар байсан, юу болсон талаар асуухад барилга дээрээс Э гэх хүн унаад эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...тэрнээс хойш хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөө больсон. Тухайн өдөр барилгын ажилчдад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн хүн байхгүй, ажилчид өглөө ирээд шууд ажилдаа гарсан..гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/
гэрч Э.Бгийн мэдүүлсэн:...барилга дээр очсон чинь барилгын гол хэсэгт бетонон шалан дээр нэг хүн дээшээ харчихсан хэвтэж байсан. Би айгаад дөхөж очоогүй, ар гэрийнх нь хүмүүс ирчихсэн бөөн орилоон, уйлаан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг буухад талийгаач пун буюу хэв зангидаад паниар хадаад үлдсэн, нөгөө 2 ч гэсэн хэв зангидаад үлдсэн, тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр арам зангидах ажил хийх байсан учир тэр ажлыг хийж байсан. Бүгд дээд давхарт гарчихсан ажиллаж байсан. Тухайн барилга дээр архи уусан хүн байгаагүй, Б ахаас үнэртээд байсан, хаана уусныг нь мэдэхгүй, өглөө ажилдаа ирэхдээ Б ахыг эхнэр нь хүргэж ирсэн. Намайг анх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилга дээр ажиллахад нэг эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан бөгөөд өмнө нөгөө эгч харагдахаа больсон байсан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-78 хуу/
гэрч Л.Цгийн мэдүүлсэн:...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 20 минутын тухайн барилгын инженер болох Н гэх хүн миний гар утас руу залгаад барилгаас хүн унаад нас барчихлаа гэж хэлсний дагуу тухайн барилга дээр ирэхэд барилгын гол хэсэгт эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хажууд нь нэг эмэгтэй хүн уйлаад чарласан байдалтай байсан бөгөөд би дөхөж очих хараагүй, холоос харсан, удалгүй цагдаа нар ирцгээсэн. Би тухайн барилгаас унахад нь байгаагүй бөгөөд Н гэх хүнээс сонсож очсон. Архангай аймагт баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нэртэй барилгыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барилга угсралтын "Ж" нэртэй ХХК барилга барих эрхийг авч барилгыг барьж байсан. Тухайн барилга 6 аймгийн хэмжээнд баригдаж байсан. Архангай аймагт Н гэх хүн хариуцан ажиллаж байсан юм. Миний мэдэж байгаа 2021 оны 05 дугаар сард гэрээгээ хийж Ж ХХК гэрээ байгуулж, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймагт барилга эхлэх зөвшөөрөл олгож барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн барилгыг анх гэрээ байгуулж барьсан компани нь Ж ХХК байсан учир Ж ХХК-ны инженерийг би Н, Б гэх 2 залууг гэж ойлгож байсан юм. Н, Б нар нь тухайн үед барилгын ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Намайг энэ ажилд ороход Б гэх эмэгтэй ажиллаж байгаа яваад өгсөн. Би компанийн дотоод ажлыг мэдэхгүй учир барилгыг чанартай хийж гүйцэтгэх, хүн хүчийг нэмэх зэргээр гэрээгээр хүлээсэн богино хугацаанд хийж гүйцэтгүүлэхийг шаардаж ажиллаж байсан. Би Ж ХХК-ыг хөдөлмөр нийгмийн хамгааллын ямар ажилтан албан хаагчидтай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй байна. Намайг анх ажилд ороход барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах малгай өмсдөг байж байгаад сүүлдээ ажилчид нь цөөрөөд тухайн ажилчид зарим нь өмсөөд зарим өмсдөггүй байсан. Тухайн осол болох өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй байсан. Тухайн өглөө 09 цаг 10 минутад барилгын ажил дээр очиход Н гэх залуу ирээгүй байхад Г гэх залуу хэдэн хүмүүстэй барилга дээр гарчихсан ажлаа хийж байхаар нь би Гыг хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй гэж тусгайлан хэлээд байж байтал Н ирсэн. Тэгээд өдөр нь осол гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 хуу/
гэрч З.Мын мэдүүлсэн:...Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол Улсын засгийн газрын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Уг төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн болон хүүхдийн нийгмийн сэргээн засах үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх зорилготой. Энэхүү төслийн санхүүжилт нь Азийн хөгжлийн банкнаас олгогддог. Захиалагч тал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гүйцэтгэгчээр нь Ж ХХК, М ХХК гэсэн компани сонгогдож, захиалагч талаас буюу яамнаас төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга , төслийн захирал С.Т төлөөлж, гүйцэтгэгчээр Ж ХХК-ийн инженер Б.С нар гарын үсэг зурж, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө, Ж ХХК-ны захирал Г.Б, М ХХК-ны захирал Т.Б нар баталж гарын үсэг зурсан. Гэрээний төслийг төсөл хэрэгжүүлэх нэгж боловсруулж, Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийн дагуу захиалагч тал баталгаажуулдаг. Гэрээг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгуулсан бөгөөд байгуулахад миний бие болон төсөл хариуцсан нэгжийн ажилчид хамт байлцсан. Энэхүү гэрээг байгуулахад талууд буюу Захиалагч, гүйцэтгэгч талууд гэрээний Ерөнхий болон Тусгай нөхцөлүүдтэй танилцаж гарын үсэг зурсан. Уг гэрээгээр захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ерөнхий гүйцэтгэгчээр Ж ХХК-ны захирал Г.Б, М ХХК-ны захирал Т.Б гэж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд барилга угсралтын явцад үүсэж болох эрсдэлийн үнэлгээг гаргах, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар сургалт орох, анхан болон давтан зааварчилгаа өгөх, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах, даатгалд хамааруулах, учирсан хохирлыг нөхөн төлөх, барилгын хууль тогтоомж, норматив хэм хэмжээг ханган ажиллаж байгаа эсэхэд өдөр тутамд тухайн барилгын компани тогтмол хяналт тавина. Захиалагчийн зүгээс шууд орон нутгийн хяналтын инженер болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу гэрээний хавсралт хэсэгт энэ талаар тусгагдсан. Гэрээний дагуу Ж ХХК, болон М ХХК-ын эрх бүхий ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа хариуцахаар заасан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 102-105 хуу/
гэрч Б.С мэдүүлсэн:.. 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 13 цагийн үед захиалагч талын хяналтын инженер болох Ц гэх хүн над руу утсаар залгаад барилга дээр ажиллаж байсан хүн унаж нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд Архангай аймагт ирээд Нтой уулзаад юу болсон талаар асууж тодруулахад тухайн өдрийн цагаас ажилчид өдрийн хоолондоо ороод амралтын байдалтай байсан, 12 цаг 50 минутын үед барилга дээр чимээ гараад яваад очиход хүн уначихсан байсан, тухайн үед Н машин дотроо хэвтэж байсан, тэгээд шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ дуудахад эмч ирж үзээд амьсгал хураачихсан байна, цагдаагийн байгууллага дууд гэж хэлсэн гэсэн. Барилгаас унасан хүн Э гэх хүн бөгөөд барилгаас унасны дараа ямар нэгэн хөдөлгөөнгүй, дуу чимээ гаргаагүй гэж хэлсэн. Би тухайн үед хажууд нь байгаагүй миний мэдэж байгаа зүйл энэ байна. Архангай аймгийн төвд баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв нэртэй барилгыг 2021 он 05 дугаар сарын 21- ний өдөр Захиалагч тал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, гүйцэтгэгч тал нь Ж ХХК, М ХХК түншлэлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний ерөнхий зүйлээр манай компани буюу Ж ХХК нь түншлэлийн нэрийн өмнөөс бүх үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэх эрх бүхий төлөөлөгч мөн гэж гэрээнд тусгасан. Тиймээс М ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэсэн үг юм. Манай компани дангаараа үүрэг хүлээнэ. Би Архангай аймгийн төвд баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн барилгыг барихад Т туслан гүйцэтгэгч компанийг албан ёсоор оролцуулж, тухайн барилгын карказ угсралтын ажлыг хариуцуулж байсан юм. Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК-ний зүгээс захиалагч тал болох хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд туслан гүйцэтгэгч компанийг оруулах талаар мэдэгдээгүй бөгөөд, ямар нэгэн зөвшөөрөл хүсэлт өгөөгүй. Би Т ХХК-тай аман гэрээ хийсэн. Цаасан суурьтай гэрээ хийгээгүй. Амь хохирогч Э гэх хүн нь манай компанийн ажилтан биш юм. Н ажилд авсан байх би мэдэхгүй байна. Нийн надад хэлж байгаагаар талийгаач нь өдөр өдөртөө цалингаа аваад ганц хоёр хоног ажилламаар байна гэж хэлээд гуйгаад ажилд орсон гэж надад хэлсэн. Нарийн мэдээлэл байхгүй байна. Манай Ж ХХК талийгаачтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Талийгаач нь тухайн үед 2 дахь өдрөө ажиллаж байсан бөгөөд эхний өдрийн ажлын хөлс төгрөг өгсөн гэж Н хэлж байсан. Талийгаач ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөр, хамгааллын зааварчилгааг ажилчдад өгсөн хүн байхгүй. Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын инженер байгаагүй. Архангай аймагт баригдаж байгаа барилга дээр манай Ж ХХК-ний зүгээс талбайн инженерээр Б гэх ажиллаж байсан бөгөөд тухайн үед байгаагүй учир нь эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 109-113 хуу/
гэрч Т.Бын мэдүүлсэн:...аймагт баригдаж байгаа барилгыг Ж ХХК бариулж байгаа бөгөөд ерөнхий захирал Г.Бтэй утсаар ярьж юу болсон талаар тодруулахад 2021 оны 10 дугаар сард болсон асуудал байгаа юм. Танд хамаагүй учраас мэдэгдээгүй юм аа гэж хэлсэн. Бид нар энэ асуудлаа өөрсдөө шийдүүлнэ. Туслан гүйцэтгэгч авах, барилга угсралтын ажлыг түншлэлийн нэрийн өмнөөс Ж ХХК гэрээний дагуу бүрэн хариуцах ёстой. Манай М ХХК-ний зүгээс ямар нэгэн гэрээ зөрчсөн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 143-151 хуу/
гэрч Б.Нын мэдүүлсэн:.. Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн төвд баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв нэртэй барилгад няраваар 2021 оны 09 дүгээр сарын 20 хүртэл ажиллаад хүүхдийн бие муу байсан учир Бгийн хүүхэд болох Сд танилцуулаад ажлаа өгөөд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны үед Архангай аймгийн төвд ирээд хөнжил, гудсаа авах гээд ирэхэд Б гуай ирсэн дээрээ хэд хоног ажиллаад өгөөч гэж гуйхаар нь тус барилга дээр тогоочоор 2-3 хоног ажиллаад хөнжил гудсаа авч яваад, хүүхдээ асарсан. Тэгсэн намайг явсны дараа буюу 2-3 хоногийн дараа миний хуучин ажиллаж байсан Ж ХХК-ний барилгаас хүн унаж нас барсан талаар сонссон....гэх мэдүүлэг /хх-ийн 160-162 хуу/
шинжээч Ч.Мын мэдүүлсэн:... Дүгнэлт гаргах явцад хэргийн материалтай танилцахад Д.Ц нь захиалагч талын хяналтын инженерээр ажилдаг хүн байсан бөгөөд тухайн барилгын үндсэн хийц, бүтэц, чанар, барилгын аюулгүй байдалд хяналт тавьдаг хүн байсан. М ХХК нь Ж ХХК-тай хамтарч хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай түншлэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь түншлэлийн нэрийн өмнөөс бүх үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэх эрх бүхий төлөөлөгч мөн болно гэж тусгасан байсан. Энэ бүгдээс дүгнэхэд М XXК болон Д.Ц нар нь тус гэрээний дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг хүлээхээргүй байна. Б гэх хүн тухайн осол болох үед ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй талаар гэрчүүд мэдүүлсэн байсан учир нь хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг хүлээх боломжгүй юм. Барилгын тухай хуулийн 18, 19-р зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд барилгын үйл ажиллагаа явуулахаар заасан. Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК нь туслан гүйцэтгэгч Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар тусгаж өгөх ёстой. Хэрэв энэ талаар тусгаагүй бол ерөнхий гүйцэтгэгч кампани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан учраас ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцна. Ж ХХК болон Ттэй ХХК нарын хооронд ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. байсан. Энэ талаараа Н мэдүүлэгтээ тусгасан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 171-172 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Б нь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг хариуцсан Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бгийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Бгээс 15.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эын 515........................ тоот дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар шилжүүлгийн баримтыг шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “миний бие Г.Бгээс хохирлоо бүрэн барагдуулсан тул шүүх хуралд оролцох шаардлага байхгүй, ямар нэгэн гомдол саналгүй байна” гэсэн байх тул шүүгдэгч Г.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ