Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                               

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг ,

Улсын яллагч А.Нямсүрэн, 

Иргэдийн төлөөлөгч Б.Билгүүнтуяа , 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал,

Гэрч Б.Цогжавхлан, 

Шүүгдэгч Л.Батхуяг, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар шүүгдэгч Л.Батхуягт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20940162 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хангамжийн 30 дугаар байрны 4 тоотод оршин суух, 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 262 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт Лхагвасүрэнгийн Батхуяг. /РД-ХЕ73112372/ нь:

согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг Баруун тасганы А1-2 тоот буюу хохирогчийн гэрт, хохирогч С.Бямбадоржийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар зодож, түүний их тархины баруун тал бөмбөлгийн зулай дагзны дэлбэн, 3, 4 дүгээр ховдлын орчмын тархины эдийн няцрал...цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 Шүүгдэгч Л.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Алтангэрэл манай гэрт ирсэн. Манай эхнэр бид гурав архи хувааж уусан. Алтангэрэл манай гэрт очиж архи хуваая гээд бид гурав замаараа нэг шил архи аваад Бямбадорж ахынд очсон. Тухайн үед Бямбадорж ах ганцаараа байсан. Тэгээд дөрвүүлээ 1 шил архиа ууж дуустал Алтангэрэл, манай эхнэр хоёр хамт архинд гарсан. Тэр хооронд Бямбадорж ах “Алтангэрэл гэрээс хулгай хийгээд алтангадас одон, савхин куртик алга болоод байна. Алтангэрэл агсан тавиад намайг ална гээд байна” гэж байсан. Бид дөрөв нийлээд архиа уух гэж байхад Бямбадорж ах “энэ хүүхэд хоноцын хүүхэд шиг архи задлаад өгчихгүй үнэрхээр байдаг” гэж хэлсэн. Алтангэрэл уурлаад босоод ирсэн. Би боль гээд алтангадасыг нь яах гэж зарсан юм бэ гэхэд цуг архи ууж байсан архичин аваад явчихсан гэж хэлсэн. Авсан архи дуусахад Бямбадорж ах дахиад архи уумаар байна гэхээр нь би архинд явсан. Гэрт Алтангэрэл, Бямбадорж ах, манай эхнэр үлдсэн. Дэлгүүрээс буцаж ирэхдээ байшинг нь андуураад цонхоор харахад Бямбадорж ах явж байсан. Манай эхнэр газар хэвтэж байсан. Алтангэрэл орон дээр хэвтэж байсан. Би гэр рүү ороод Бямбадорж ахад “авгай битгий оролдоорой” гэж хэлсэн. Гаднаас Цогжавхлан, Батболд хоёр согтуу орж ирсэн. Бямбадорж “ах нь орой ажилтай” гээд унтсан. Алтагэрэл нэг татаад унтчихсан. Цогжавхлан архи уухгүй гээд Бямбадорж ахын хажуугаар унтсан. Батболд архи уухгүй гээд доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад гараад явсан. Маргааш өглөө нь Цожинай цүнх алга байна гэж хэлсэн. Бид хоёр эргээд очиход гэр нь цоожтой байсан. Энхжаргал яриад “аав өчигдөр хүнд зодуулсан, та ахыг олоод өгөөч” гэж хэлсэн. Би Одбаяраас Алтангэрэлийг асуугаад очиж уулзсан. Аав чинь хүнд зодуулсан байна гэж хэлэхэд Алтангэрэл “өчигдөр найз нь цохисон юм шиг байна лээ, сайн санахгүй байна” гэсэн. Тэрнээс хойш би Алтангэрэлтэй уулзаагүй. Цогжавхлангийн мэдүүлэгт “Алтангэрэл аавынхаа дээр гараад бөмбөрдсөн юм шиг зодсон байна” гэж хэлсэн байсан. Өмнө нь өгсөн Цогжавхлангийн мэдүүлэгт “Батболд бид хоёрыг ороход Алтангэрэл, Бямбадорж, Батхуяг, Цожинай нар архи уугаад сууж байсан. Тэнд ямар ч хэрүүл маргаан болоогүй, зодоон болоогүй” гэж хэлдэг. Мөн Цогжавхлан зодоон болсон бол сэрэх байсан гэж мэдүүлсэн. 2014 онд намайг Ганбаяр, Дашдаваа хоёр байцаахдаа нийлж зодоод гарын үсэг зуруулсан. Цогжавхлан Энхжаргалд ийм зүйл болсон бол хэлэх боломж байсан. Сүүлд яагаад ингэж хэлж байгааг ойлгохгүй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед гаалийн ерөнхий газрын гал тогоонд туслах хийдэг байсан. 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед гэртээ ирэхэд аав тонгойгоод сууж байсан. Ах хажууд нь тасарсан байдалтай байсан. Аавын хувцас нь цус болсон байсан. Аавд хүн зодуулсан юм уу гэхэд “хүнд зодуулсан юм уу, нойлд унасан эсэхээ мэдэхгүй байна” гэж хэлсэн. Гэр ундуу сундуй болсон байсан. Аавынхаа нүүр амыг угааж өгөөд түргэн дуудъя гэж хэлэхэд унтаад зүгээр болчихно гэж хэлсэн. Хулан гэх найз маань Анагаах ухааны сургуульд сурдаг тул дуудсан. Эгчийгээ дуудахад жирэмсэн, хөл муутай байна гээд ирж чадахгүй гэсэн. Хулан аавыг үзээд аавын зүүн хөмсөг дээр нь жижиг шарх байсан. Шөнө аав сонин дуугараад байсан. Босоод харахад тэр шархнаас нь маш их цус гарсан байсан. Тэр өдөртөө эмнэлэгт хэвтээд гэмтлээс цагдаа нар ирж мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхдөө аав нүдээ нээхгүй яриад байсан.  Би аавыг юм нуугаад байна гэж бодсон. Зодсон хүн чинь таньдаг хүн чинь биз дээ гэхэд юм дуугарахгүй байсан. Одоо бодоход манай аав Цожинатай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд нас барна гэдгээ мэдээгүй тул надад мэдэгдэхийг хүсээгүй, хэнд зодуулснаа хэлээгүй юм байна гэж үзсэн. Энэ хэргийг үйлдсэн хүнийг үнэн зөвөөр олж тогтоомоор байна гэв.

Гэрч Б.Цогжавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Батболд найзынхаа хамт талийгаачийн гэрт очсон. Тэнд Бямбадорж ах, хүү Алтангэрэл, Батхуяг, Цожина нар хамт байсан. Бид нар хамт архидаад Батхуяг архинд гарсан. Бямбадорж ах Цожина хоёр бэлгийн харьцаанд орсон. Батхуяг орж ирээд уурлаад эхний удаа Бямбадорж ахыг ганц цохисон. Тэгэхэд нь би салгасан. Үргэлжлүүлж архидаад би нилээн муудсан хэвтэж байхад орон дээр нэг юм хөдлөөд байгаа юм шиг харагдсан. Тэгээд харахад Батхуяг талийгаачийг цохиж байсан. Би Батхуягт настай хүнийг яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Эхний удаа Батхуяг, талийгаач хоёрыг салгасныг бүгд мэдэж байсан ч тасарсан байсан гэж хэлсэн. Бүгд тасраагүй байх гэж бодож байна. Мөрдөнгөөс гарахад Батхуягийг цохисон тухай хэлье гэж бодсон ч дахин хорьж магадгүй гэж бодоод нуусан. Ховд аймгийн Булган сумд ажиллаж байхад дуудаж ирээд мэдүүлэг авсан. Тэр үед би үнэнийг хэлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг Бямбадорж овогтой Энхжаргал гэдэг, гэртээ аав ах 2-ын хамт амьдарч байсан. 2009 оны 02 сарын 03-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэх үед аавын нүүр ам хацар аймаар хөх няц цус болсон байдалтай сууж байсан. Аавын хажууд  Алтангэрэл ах согтуу тасарчихсан байдалтай сууж байсан. Намайг гэртээ орох үед жижиг модон сандлын хөл нь хугарсан, гэрийн дотор талд шингэн зүйл энд тэндгүй ханаар цацагдаж гоожсон байдалтай байсан... би аав гээд дуудсан чинь миний өөдөөс харахад зүүн хөмсөгний хавьд шарх болчихсон тэрнээс нь цус гарчихсан, нүүр аманд нь ямар ч гэсэн хүн анзаархаар хөхрөлт шиг тийм тод хөхрөлт байхгүй байсан. Би аавын нүүрийг цэвэрлэж өгсөн болохоор санаж байна. Гэр орны байдал ундуй сундуй байсан. МҮОНТ-ээс манай нийтийн байр харагдана, телевизийн хаалганы яг өмнө талаас нь харсан байрлалтай юм, дундаа засмал замтай хоорондоо 30-40 метр зайтай ойрхон ш дээ. Миний хувьд аавыг зодож амь насыг нь хохироосон хүнийг Батхуягийг гэж бодож байна. Манай аав тухайн үед Батхуягын эхнэр Цожинайтай бэлгийн ажил хийсэн болохоороо үр хүүхдүүддээ мэдэгдчихвий гэж санаа зовоод тухайн үед Батхуягт зодуулсан талаараа хэлээгүй нуусан гэж боддог юм. Батхуяг, Цожинай нар манайхаас гарахдаа малгай цүнх зэрэг эд зүйлсээ орхичихсон их яарч гарсан маягтай байсан, энэ хэрэг дөнгөж эхэлж аавыг өнгөрөөгүй байхад өмгөөлөгч авчихсан байсан гэсэн...  Намайг орж ирэхэд гэрт том сандал бол байдгаараа байсан. Би энийг бол санаж байна. Аавын бие муу байсан учир би нягталж хараагүй. Гэрийн эд зүйл  ундуй сундуй болчихсон байсан, талийгаачийн духан дээр үүссэн шарх нь хатуу зүйлээр ч юм шиг язарсан ч юм шиг байсан, тэр шархнаас нь цус гарч байсан. Би гэрээ цэвэрлэж хогоо шүүрдэж шалаа угаасан. Намайг гэрээ цэвэрлэхэд гаднаас дуссан бололтой цус мэт зүйл ажиглагдаагүй, байсан бол би анзаарч ажиглах байсан. Батхуяг нь эхнэрийнхээ хамт манайд малгай болон гар цүнхээ орхиод  явсныг бодоход аавыг минь зодчихоод яаруу сандруу зугтаагаад гэрээс явсан гэж бодож байна. Хэрэг болох үед хэргийн газар байсан Цожинай, Цогжавхлан нар Батхуягийг аавтай минь маргалдаж зодож байсныг гэрчилж байхад яагаад хэргийг үнэн мөнөөр нь шийдэхгүй байгаад гайхаж байна... гэх мэдүүлэг. 

Гэрч Цогжавхлангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Архи ууж байхад талийгаач Бямбадорж гуай Батхуягийг дэлгүүр явсны дараа бэлгийн харьцаанд орсон байх, учир нь тэр хоёр хамтдаа юм нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд байж байхад Батхуяг цонхоор хараад орж ирээд талийгаачтай эхнэрээ хардаад хэрэлдсэн бөгөөд бид нарыг архи ууж байхад тас хийгээд талийгаачийг Батхуяг цохих шиг болохоор нь би босож тэр хоёрыг салгасан. Би Батхуягт хандаж Бямбадорж ахыг арай ингэж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг намжиж дахин архи ууж эхэлсэн бөгөөд Бямбадорж ах дахин архи уугаагүй. Тэгээд архи ууж байгаад Батболд, Алтангэрэл хоёр тасраад унтаад өгсөн бөгөөд би нэг хэсэг дуг хийгээд сэрсэн чинь Батхуяг талийгаачийн дээр мордоод суучихсан гараараа цохиод байсан. Би тэгэхээр нь Батхуягт хандаж чи Бямбадорж ахыг ингэж зодож болохгүй гэж хэлсэн. Тэгээд унтаад сэрэхэд Батхуяг эхнэртэйгээ алга болсон байсан. Би Батболдыг сэрээж харихаар явсан. Намайг сэрэхэд Алтангэрэл бид 3 газарт унтаж байсан бөгөөд талийгаач орон дээрээ доошоо харчихсан хэвтэж байсан... Би гарт нь юу байсан талаар анзаараагүй. 2 дахь удаагаа дээр нь гарчихсан зодож байхад нь талийгаач Бямбадоржийг Батхуягыг доромжилж эхнэртэй нь унтсан юм чинь эр улсууд өөрсдөө учраа олог гэж бодсон, Бямбадорж ахыг нас барчихна гэж бодоогүй юм. Гадаа харанхуй болоогүй гэрэлтэй байсан учир өрөөн доторхи зүйл харагдаж байсан бөгөөд өрөөний гэрэл асаалттай байсан. Би Батхуягийг хараад таньсан. Талийгаачийг цохиж байхдаа амандаа хараагаад байсан... Өмнө нь хэрэг гарсны дараа тухайн үед яагаад хэлээгүй вэ гэхээр бид нар бүгдээрээ тухайн үед Ганцад суугаад шалгагдсан, тэгэхэд бүгд архи руу буруугаа чихээд согтуу унтчихсан, тасарсан байсан гээд байхаар нь чимээгүй л байсан, бас айсан байсан.... миний хувьд тухайн болсон асуудлыг нуун дарагдуулж байсан нь үнэн харсаар байтал согтуу тасраад унтчихсан, Алтангэрэл аавыгаа зодож алсан гээд шүүхээр ял шийтгэгдээд байгааг харж суух маш хэцүү байсан, тэгээд үнэнийг хэлчихмээр санагдаад байсан. Би дараа нь нэг удаа Алтангэрэлийг цагаадаад гарчихсан байна гэхэд нь хэлэхэд Алтангэрэл одоо наад хэргийг чинь сонсох ч хүсэл алга гээд төвөгшөөсөн байдалтай байсан, харин сүүлд ЭЛБА-гийн хажууд байдаг онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс дээр дуудагдаад байхдаа Алтангэрэлтэй тааралдсан тэгэхэд би Алтангэрэлд Батболд ч гэсэн мэдэж байсан ш дээ, ер нь бүгд мэдэж байсан чамайг л ял авчихлаа үнэнийг хэлчих үү гэхээр Батболд хэрэггүй гээд байдаг байсан талаар хэлсэн нь үнэн. Батболд, Цожинай бид 3 талийгаачийг цохиж зодсоныг харсан юм... миний Батхуяг талийгаачийн дээр гараад цохиж байсан гэсэн мэдүүлэг үнэн зөв. Талийгаач гэртээ байдаг ганц орон дээрээ хэвтэж  байсан. Тэгэхэд Батхуяг орон дээр нь талийгаачийн дээр гарчихсан мордоод суучихсан гараараа цохиж байсан ...харин би Батхуягт хандаж чи болиоч гэж хэлсэн, намайг хэлэхэд Батхуяг болихгүй цохиж байсан, тэгэхээр нь би талийгаачийг яах гэж айлын эхнэрийг оролдсон юм, эр улсууд өөрсдөө учраа олог  гээд унтаад өгсөн. Намайг унтаад сэрэхэд Батхуяг эхнэр Цожинайтайгаа хамт байсан. Талийгаачийнд Алтангэрэл, Батболд, Цожинай, талийгаач, Батхуяг бид нар л байсан. Эхэлж талийгаачийг Батхуяг 1 удаа нүүрэн тус газар нь цохихоор нь би салгасан. Унтаж байгаад сэрэхэд талийгаачийг Батхуяг орон дээр нь зодож байсан, Батболдыг сэрээгээд гарахад талийгаач доошоо хараад хэвтэж байсан,... Батболдыг хоригдоод гарч ирсний дараа үнэнг нь хэлчих үү гэхэд Батболд одоо нэгэнт энэ хэрэг дууссан юм чинь хэлээд хэрэггүй, хэлчих юм бол дахин хоригдоно шүү дээ гэж байсан ... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Цожинай мөрдөн байцаалтанд өгсөн: Нөхрийг гараад явсны дараа Бямбадорж ах хаалгаа түгжихээр нь би нээх юм бодоогүй. Би орон дээр юм яриад сууж байхад Алтангэрэл миний мөрөн дээрээс барьж аваад газраар хаясан гудсан дээр унагаагаад дээрээс дараад хэвтсэн. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм гэхэд Алтангэрэл миний дээрээс боссон. Гэтэл Бямбасүрэн ах миний дээрээс дараад авсан би та яаж байгаа юм болиоч гэхэд би эхнэр нас барснаас хойш эмэгтэй хүнтэй унтаагүй гээд миний өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж дур тавьсан. Тэгээд Алтангэрэл мөн намайг дээрээс бэлгийн ажил хийх гэтэл манай хаалга нүдсэн, Алтангэрэл дээрээс дарахаасаа өмнө миний гутлыг тайлсан байсан. Би тэгэхээр нь Батхуяг ирж байна гэхэд Алтангэрэл орон дээр гараад хэвтчихсэн. Намайг босоод өмдөө татаж байхыг Батхуяг харчихаад буцаад хаалган дээр ирэхэд Бямбасүрэн ах өөрөө хаалгаа тайлаад өгсөн чинь Батхуяг орж ирээд чи яагаад газар хэвтэж байгаа юм өмдөө тайлсан юмуу гэж уурлаж эхэлсэн. Тэгээд авчирсан хоёр шил архиа газар тавихаар нь хартал нэг нь Хараа архи нэг нь заан гэдэг архи байсан. Би тэгэхээр нь Заан гэдэг архи уухгүй шүү гэсэн бөгөөд архи ууж байгаад намайг чи согтсон байна гутлаа өмс явъя гэхээр нь би гутлаа өмссөн. Намайг гутлаа өмсөөд бөхийхөд хүн хүнээ цохих чимээ гарсан...би тэгэхээр нь Бямбасүрэн ахыг Батхуяг цохьчихлоо доо гэж бодоод нэг гутлынхаа цахилгааныг татаад нөгөө гутлынхаа цахилгааныг татаж амжаагүй байхад Батхуяг гаръя гээд намайг татаад гаргасан...гэх мэдүүлэг,

Гэрч Э.Хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2009 оны 2 дугаар сарын эхний долоо хоногийн үед би гэртээ байж байсан чинь орой 21 цагын үед над руу Энхжаргал залгаад, аавын бие муу байна, хүнд зодуулсан байна. Эгч рүү залгаад над руу залга гээд хэлээд өгөөч гэж хэлэхээр нь эгчид нь хэлсэн. Тэгээд байж байтал дахин Энхжаргал залгаад хүрээд ирээч гэхээр нь 22 цагийн үед ганцаараа очсон ба аавынх нь бие нь муу орон дээрээ хэвтэж байсан. Талийгаач толгой, нуруу өвдөж байна. Бөөлжмөөр байна гэж байсан. Шөнө 01 цагийн үед аав нь хөрвөөгөөд байхаар гэрлээ асаагаад харсан чинь мөрнөөс дээш хэсгээрээ цус гоожсон байхаар нь сандраад гэмтэл явъя гэсэн чинь аав нь явахгүй гээд байхаар нь 103 дуудсан. Аав нь гэмтлийн эмнэлэгт очоод ажлаасаа тарж явахад танихгүй хоёр хүн тамхи байна уу гээд байхгүй гэсэн чинь зодсон гэж ярьж байсан. Өмнө нь гэртээ байхдаа хэнд зодуулсан юм бэ гэхэд эхлээд нэг хүн болоод дараа нь хоёр хүн болоод, дараа нь 3 хүн болсон ба бас 4 хүнд зодуулсан гэж яриад байсан. Тэдний сандлын хөл нь хугарсан байсан. Юмнууд нь эмх замбараагүй байсан. Энхжаргалыг таныг зодсон хүн чинь таньдаг хүн чинь биз дээ гэхэд дуугарахгүй байна гэж ярьж байсан. Энхжаргал намайг анх орж ирэхэд аав газар суучихсан ах хажууд нь сууж байсан гэсэн, аав, ах хоёр нь хоорондоо муу харьцаатай биш, тэр хоёр нийлж архи ууж байхыг нэг удаа харж байсан, гэртээ нийлж архи уудаг эсэхийг нь мэдэхгүй, архи уухаараа хоорондоо муудалцдаггүй, агсан тавьж байхыг нь хараагүй гэх мэдүүлэг,

 Гэрч Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Бямбадоржтой 1994 оноос эхлэн хамт ажиллаж байгаа. Манайд зураглаач хийдэг юм. 2 дугаар сарын 03-ны өдөр манайх шууд нэвтрүүлэгтэй байсан учир орой 20 цагт Бямбадорж байхгүй байна гээд нөгөө талын эфирээс манай эфирийн оператор алга гэрт нь очоод дуудаадах гэхээр нь би талийгаачийн гэрийн хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар буцаад гэр нь цоожтой гэрэл нь асаалттай байна, хаалгаа онгойлгохгүй байна гэсэн чинь Цолмон нам унтаж байгаа байх эргэж очоод хаалгыг нь сайн нүд гэхээр нь дахиад гэрт нь очоод хаалгыг нь нилээн удаан нүдсэн чинь хүү нь хаалгаа онгойлогсон. Бямбаа ах орон дээрээ доошоо хараад, урд талд нь хувин тавьсан хувин дотор баахан бөөлжис харагдсан. Газар дэвссэн хивсийг нь нугалаад сөхсөн, газар юу асгасныг нь мэдэхгүй хүү нь арчаад сууж байсан. Юу арчиж байсныг нь мэдээгүй. Бямбаа ах ажилтай шүү дээ, аавдаа хэл гэсэн чинь аавын бие тааруу байна өөр хүн оронд нь ажилуулчихгүй юу гэхээр нь би буцаж очоод Цолмон ахад хэлсэн...гэх мэдүүлэг,

  Гэрч С.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр өдөр хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Би шууд нэвтрүүлэгт зогсож байсан чинь талийгаач Бямбадорж ажил дээрээ байхгүй байна гэхээр нь Бямбадоржийн гэрлүү нь очоод ажлаа хий гээд хэлчих гэж хэлээд Болдбаярыг явуулсан. Тэгэхэд оройн 20 цаг 10 минут болж байсан байх. Тэгтэл Болдбаяр буцаж орж ирэхдээ талийгаачийг хүүхэдтэйгээ хамт согтуу байна гэж хэлсэн.. тэгээд оройдоо ажил дээрээ ирээгүй. Маргааш нь талийгаачийн охин нь, аав эмнэлэгт хэвтсэн, талийгаачийг гадаа гудамжинд хүнд зодуулчихаж гэж хэлэхээр нь би хөгшин хүнийг гадаа гудманд хэн зодох вэ дээ гэж хэлж байсан. Талийгаачийнх манай ажлын өөдөөс харсан нийтийн байранд амьдардаг. Замын цаана гэсэн үг. Хүнд зодуулсан бол манай харуулуудад болон ажилтануудад харагдах байсан. Зан байдлын хувьд эвсэг, нийтэч янз бүрийн зан байхгүй. Өш хонзон өр авлагын асуудалтай хүн байхгүй...гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: 2009 оны 2 дугаар сарын 03 наас 04-ний  өдөр хүртэл би жижүүрт гарсан өвчний түүхээс үзэхэд 2009 оны 2 сарын 04-ний өдөр  04 цаг 05 минутанд 103-р Бямбадорж гэх 57 настай эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн байна. Өвчний түүхээс үзэхэд зодуулсан гэж хэлж бичүүлсэн байна. Ажлын ачаалал их олон хүн ирж үзүүлдэг учраас би яг тухайлан санахгүй байна...гэх мэдүүлэг,

 Гэрч У.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2009 оны 2 сард аав нь гэх эрэгтэй хүн нас барсан талаар сонсож байсан. Манай дэлгүүрт тэр охин нь гэх эмэгтэй тэр нэг өдөр 20 цаг өнгөрөөгөөд дэлгүүр хаахаас өмнө ирж цагаан утсаар нэг хүнтэй ярьсанг санаж байна. Тэр нас барсан хүний охин манай дэлгүүрт орж ирж утсаар ярихаас өмнө манай байрны гадна нийтийн байрны орчимд хашааны гадна ямар нэг хэрүүл зодоон болоогүй. Ер нь тэр өдөр манай тэр орчимд ямар ч зодоон болоогүй юм шүү. Хэрүүл зодоон болбол манай дэлгүүрт болон гэрт мэдэгддэг юмаа. Манай хашаа буюу манай байрны яг үүдэнд нийтийн байр луу болон манай байр луу орсон хаалганы зааг өндөр байдаг, өөр өнцөг зааг үүдэнд байхгүй, гэрэл гэгээний хувьд замын гэрэлтүүлэг болон маш тод байдаг, манай хашааны үүд орчимд тэгэхээр гэрэл гэгээ ихтэй гэж хэлж болно. Гадаа хүн зодолдож байвал сонсогдохоос гадна цонхоор харагдах ёстой. Манай түрээсийн байранд МҮОНРТ-рүү харсан болон хашааны хаалга руу харсан нийтийн байр тал руугаа харсан нийт 4 цонх байдаг юмаа гэх мэдүүлэг,

 Гэрч П.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2009 оны 02 дугаар сарын 03-нд би яг хэдэн цагт хааснаа тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би тэр үед 18 цагаас хэтрэхгүй хаасан байх ёстой. Ер нь өнгөрсөн жил буюу 2009 оны   02 сард манай байр нийтийн байрны орчимд ямар ч хэрүүл зодоон болсонг сонсоогүй. Хараагүй мэдээгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ганхуягын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ер нь зодуулсан эсэх асуудлаа нэлээн юм нуусан шинжтэй л санагдаад байсан би өөрөө ахуйн хүрээнд болсон асуудал байж магадгүй гэж бодож байсан...гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Жамбаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хэрэв МҮОНРТ-д зүүн талын хаалганы харалдаа эсрэг чигт зодоон цохион болсон бол мэдэгдэх ёстой, боломжтой учир нь шилэн хаалгаар нэвт харагдаж байгаа тул нүдэнд ямар нэгэн зодоон болбол анзаарагдаж харагдах ёстой тийм ч учраас тэр өдөр тайван байсан хэрэг зөрчилгүй гэж рапортанд орсон байгаа болно гэх мэдүүлэг,

 Гэрч Ч.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би бол өглөө 8 цагт гараад орой 18 цагт ирдэг байсан. Намайг амьдарч байх үед тэр хавьд архичин болон сэжигтэй этгээдүүд цугларч бөөгнөрч байгаа байдал ажиглагдаж байгаагүй, орой гэртээ очиход нүүрний эгнээний хашаа тул замын гэрэлтүүлэг тусч хашааны ойр орчим бол тод харагддаг байсан.

 Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...ямар ч байсан би нэг удаа архинд гарсан. Би хаана хэвтэж байгаад босож ирснийг санахгүй байна. Нэг мэдэхэд аав руу Батхуяг пизда наахуугаар харааж дайраад байсан, эхнэрээ хардаад байгаа бололтой байхаар нь би босож тэр хоёрыг салгаад хэвтсэн. Тэгээд би буцаж хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа аав намайг татаж сэрээгээд дотор муухай болоод байна гэхээр нь босоод хартал хүнд зодуулчихсан сандал хугарчихсан гэр ундуй сундуй болчихсон байсан. Талийгаач аавын биед гэмтэл учруулсан зодоон хүн бол Батхуягийг гэж хэлнэ, яагаад гэхээр Батхуяг бол ширүүн дориун, догшин авиртай. Тэр өдөр тэнд Батхуяг аавыг Цожинайтай хардаж хэрүүл хийсэн, тэнд болсон ганц маргаан нь энэ юм, мөн үүнээсээ болоод аавыг цохиход Цогжавхлан салгасан байдаг, энэний дараа аавын дээр мордож сууж байгааг цохиж зодсоныг харсан гэсэн, тэгээд архи уучихаад унтаагүй хэрүүл хийж байсан ганц хүн нь юмаа. Батболд одоо нас барчихсан гэсэн, Цогжавхлан надад баруун 4 замын ЭЛБА гийн тэнд байдаг цагдаагийн газрын гадаа дуудагдаад очсон байх үедээ тааралдаад Батболд ч гэсэн Батхуяг талийгаачийг зодсоныг мэдэж байгаа ш дээ би Батболдод цаадах чинь ял аваад явчихлаа ш дээ, Батхуяг талийгаачийг зодсоныг бүгд мэдэж байгаа ш дээ хэлчих үү гэхээр Батболд чимээгүй чимээгүй гээд айгаад байдаг байсан, намайг уучлаарай гэж хэлж байсан. Надад аавтай маргалдсан асуудал байгаагүй, тэгэх шалтгаан байгаагүй ... бид нар архи ууж байхад ямар нэг бие биетэйгээ муудалцсан хэрүүл болохоор зүйл болоогүй. Харин Батхуяг аавыг эхнэр Цожинайтай хардаад байсан. Батхуяг  ширүүн догшин зантай хүн байгаа юм. Тэгээд зодсон байх би бодохдоо аав Цожинайтай бэлгийн харьцаанд орсон болохоороо Батхуягт зодуулсан талаараа хэлээгүй байх гэж бодож байна. Би цагдан хоригдож байхдаа хүртэл Батхуягт аав чамайг сандлаар цохьсон гэж хэлж байсан... Би Цожинайг надад сайн гэж бодоод оролдсон чинь дургүйцээд байхаар нь больсон...хавтаст хэргийн зургийг харахад целлодан сандал, төмөр сандал манай сандал бишээ, энэ сандалуудыг ажил явдлын үеэр авчирсан сандал байх, хавтаст хэргийн зургийг харахад хэрэгт хураагдсан манай модон сандлыг эвлүүлж бүтэн болгож тавьсан байх, зурган дээр талийгаач аавын маань зургийг тавиад зул асаасан байна. Энэ үед би цагдан хоригдож байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: …19 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр би та согтуу байна гээд оруулаагүй явуулчихсан. Нүүрийг нь би хараагүй гуйвж дайваад байсан, би нүүрийг нь сайн хараагүй болохоор өмнөх мэдүүлгэн дээрээ нүүр ам нь зүгээр байсан юм шиг санагдаад шарх сорви харагдаагүй гэж хэлчихсэн юм. Талийгаач байнга согтуу орж ирж хөөгддөг болохоор би 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Өмнө нь байнга согтуу орж ирдэг байсан болохоор өмнөх байцаалтан дээрээ андуураад хэлчихсэн байж магадгүй. Тэр өдөр МҮОНТ-ийн харалдаа замын эсрэг талд маргаан зодоон цохион болоогүй. Болсон бол надад харагдаж мэдэгдэх байсан. Телевзийн хаалга нь том шилэн учир гадаа болж байгаа зүйл тод харагдана. Талийгаачийн зан аашийг сайн  мэдэхгүй. Ямар ч байсан согтуу ороод ирэхээр нь оруулахгүй яв гэхэд агсан согтуу тавиад байхгүй үгэнд ороод яваад өгдөг байсан, хүнтэй муудалцаж маргалдахыг нь харж байгаагүй... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Жамбаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би байцаагч 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхээр нь тэр өдөр юм болов уу гэж бодоод тэгээд хэлчихсэн байх. Талийгаачийн байнга согтуу орох гээд хөөгддөг болохоор хэдний өдрийн миний ээлжин дээр ирсэнг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,

  • шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 247 дугаартай дүгнэлт, задлан шинжилгээний фото зургийн үзүүлэлтүүд,

-Талийгаач Бямбадоржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн баруун зулай дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа, дух зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун хөмсөг 2 нүдний зовхи баруун хацар, шанаа, хамар амны эргэн тойрон, зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсгийг хамарсан, цээжний баруун хэсэг, хавирганы нум баруун шуу, бугалганд цус хуралт гэмтэл тогтоодлоо,

  • Талийгаач нь элэгний жижиг зангилаат хатуурал өвчтөй, 2-р бүлгийн цустай байна.

-Бямбадорж нь их тархины збаруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ.

-Эмнэлийн тусламж үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай гэмтэл байжээ.

-Урьд гарсан № 247 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

-Бямбадоржийн биед учирсан гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой ба яг хэдэн удаагийн үйлдэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй.

-Бямбадорж нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, 3,4-р ховдлын орчмын тархины эдийн няцрал, их тархины бауун тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зулайн гадна хэсэг хамарсан, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны хэсэг дэх хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байна.

  •   Эрдэмболор мөрдөн байцаалтанд өгсөн:…Бямбадоржид учирсан гэмтлүүд нь бүгд хатуу мохоо зүйлийн цохигдох олон удаагийн үйлдлээр үүснэ. Чухам хэдэн удаагийн үйчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй./тоогоор/ Дээрхи гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн. Мэс засал эмчилгээ хийж хатуу хальсны доорхи цусан хурааг авсан боловч тархины гэмтэл, няцрал ихтэй байсан учраас мэс заслаас хойш дахин тархины хальсны доор цус хурсан. Үүнийг мэс заслын эмчилгээг дутуу хийснээс болсон гэж үзэж болохгүй. Тархины няцрал нь мохоо зүйлийн цохилт доргилтоос үүснэ. Элэгний хатуурал үхэлд нөлөөлөхгүй...Цус хуралт нь арьсан дор үүссэн бөгөөд тэр дариудаа арьсан цаанаас харагдахгүй байдаг, харин хэсэг хугацааны дараа цус хуралт тархсанаас хөхрөлт болж харагдана. Тухайн талийгаачийн хувьд духны хэсэгт 1 цохисноос үүсч болно. Учир нь духны хэсэгт үүссэн цус хуралт доошоо арьсан доорхи өөхөн эдээр тархсанаас болж нүүрээр нилэнхүйдээ цус хуралт болж харагдаж болно...ерөнхийдөө 27-72 цагийн хугацааны хооронд гэж ойлгож болно. Талийгаачийн хувьд дүгнэлтэнд дурьдсан тархины хүнд үхэлд хүргэх гэмтэлтэй байсан. Гэхдээ энэ гэмтлийг авсан тохиолдолд идвэхтэй хөдөлгөөн хийх, хүнтэй харилцах, ярилцах боломжтой юм. Хэдий хугацаанд амьд байсан гэх хугацааг тогтоох боломжгүй юм... гэжээ.

Шинжээч Мөнхбатыг байцаасан тэмдэглэл, 

С.Бямбадорж гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2009-02-09-ний 14 цаг 55 минутанд нас барсан тухай тэмдэглэл. Өвчний түүх,

Яаралтай тусламжийн төвийн дуудлагын хуудас,

Шинжээчийн 1542 дугаартай дүгнэлт,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Хэрэг учрал болсон гэх газрын орчинд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Гэрч Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2014 онд Чингэлтэй дүүргийн цадаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн албанд ажиллаж байсан. Тэгээд 2009 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бямбадорж бусдад алагдсан гэсэн түдгэлзүүлсэн хэргийн... мэдээлэлийг шалгах явцад гэрч Цожинай тухайн хэргийн болсон явдлын талаар надад Бямбадорж гуайг манай нөхөр Батхуяг цохиод алчихсан юм гэж хэлхээр нь би чи яагаад тухайн үед нуугаад хэлээгүй юм бэ гэхэд... энэ талаар хэлэх юм бол ална шүү гэж Батхуяг намайг заналхийлсэн учраас би хэлээгүй юм гэсэн. Талийгаач намайг хүчиндсэн, надтай бэлгийн харьцаанд орсон болхоор түүнийгээ нуугаад өөр хүнд зодуулсан гэж хэлсэн байсан гэж хэлсэн. Би Батхуягтай өрөөндөө уулзаж ярилцахад “Би талийгаачийг хоёр удаа гараараа цохиж нэг удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Миний хажууд төлөөлөгч Дашдаваа хамт байсан гэх мэдүүлэг,

Гэрч  Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэсд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд 2014 онд  Бямбадорж алагдсан хэргийн талаар мэдээлэл авагдаж төлөөлөгч Давааням бид хоёр хамтран шалгасан. Мэдээллийг шалгахад Лхагвасүрэнгийн Батхуяг уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдож түүний эхнэр Цожинайтай Давааням бид хоёр уулзалдахад Цожинай талийгаач бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхыг Батхуяг харчихаад талийгаачийг сандлаар цохьчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг

Яллагдагч Л.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...тэгээд би архинд ганцаараа явсан. Гэрт талийгаач Бямбадорж, Алтангэрэл манай эхнэр бид 3 үлдсэн. Би архинд 10 минут орчим яваад буцаж ирээд байшингаа андуурч өнгөрч гэнэт зогсож цонхоор харахад Алтангэрэл орон  дээр манай эхнэр талийгаачтай хамт газар хэвтэж байсан. Би тэгэхээр нь тойрч очоод орох гээд хаалгаа татахад цоожтой байхаар нь тогшсон чинь хаалгыг талийгаач Бямбадорж онгойлгож өгсөн. Тэгэхээр нь би Бямбаа ах эхнэр битгий оролдоод байгаарай гэж хэлэхэд Бямбаа ах битгий маяглаад байгаарай гэж хэлсэн. Би Алтангэрэлд хандаж бос архи ууя гэхэд Алтангэрэл босож ирээд бид дөрөв архи ууж эхэлсэн. Тэгээд эхний архи дундаа ороогүй байхад гаднаас Батболд, Цогжавхлан хоёр ороод ирсэн. Тэгээд бид зургаа архи ууцгаасан бөгөөд эхэлж Бямбадорж ах ажилтай гээд орон дээр хэвтсэн. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл газар хэвтсэн. Хараа архи дуусахад Цогжавхлан би Заан архийг уухгүй гээд Бямбадорж ахын хажуугаар хэвтсэн. Тэгээд Батболд бид хоёр Заан архийг хувааж ууж байхад Бямбадорж ах гэнэт босож ирээд одоо та нар явцгаа гэж уурласан. Тэгээд би чамд архи авч өгөө биздээ гээд намайг заамдаад авахаар нь би бас архи аваа биз дээ гээд баруун гараараа зүүн шанааных нь дээд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Цогжавхлан босож ирээд бид хоёрыг салгасан... Тэгээд дараа нь Цогжавхлан архи уухгүй гээд Бямбаа ахын урдуур хэвтсэн, тэгээд Алтангэрэл, Батболд, Цожинай бид 4 нөгөө Заан ,архиа задалсан чинь авгай би уухгүй гэсэн тэгээд Алтангэрэл, Батболд бид 3 нэг нэг татсан чинь Алтангэрэл би одоо болсон гээд газар гудсан дээр хэвтээд өгсөн, тэгээд би ганцаараа сууж үлдээд эхнэрийгээ аваад явсан. Энэ үед Цожинай унтаагүй сууж байсан, бид 2 явахад манай эхнэр Цожинай цүнхээ мартсан байсан,...би яагаад ч юм. Бямбаа ахыг хаалга тайлаад өгөхөд нь авгай битгий оролдоорой гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь Бямбаа ах маазраад байгаарай гэсэн... намайг цонхоор харахад Бямбадорж ах Цожина хоёр газарт хэвтэж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч Л.Батхуяг нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг Баруун тасганы А1-2 тоот буюу хохирогчийн гэрт, хохирогч С.Бямбадоржийг эхнэртэйгээ хардаж, зодож, түүний их тархины баруун тал бөмбөлгийн зулай дагзны дэлбэн, 3, 4 дүгээр ховдлын орчмын тархины эдийн няцрал гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Гэрч Цогжавхлангийн… архи ууж байхад талийгаач Бямбадорж гуай Батхуягийг дэлгүүр явсны дараа бэлгийн харьцаанд орсон байх, учир нь тэр хоёр хамтдаа юм нөмрөөд хэвтэж байсан. Тэгээд байж байхад Батхуяг цонхоор хараад орж ирээд талийгаачтай эхнэрээ хардаад хэрэлдсэн бөгөөд бид нарыг архи ууж байхад тас хийгээд талийгаачийг Батхуяг цохих шиг болохоор нь би босож тэр хоёрыг салгасан… би нэг хэсэг дуг хийгээд сэрсэн чинь Батхуяг талийгаачийн дээр мордоод суучихсан гараараа цохиод байсан. Би тэгэхээр нь Батхуягт хандаж чи Бямбадорж ахыг ингэж зодож болохгүй гэж хэлсэн. Тэгээд унтаад сэрэхэд Батхуяг эхнэртэйгээ алга болсон байсан. Би Батболдыг сэрээж харихаар явсан. Намайг сэрэхэд Алтахгэрэл бид 3 газарт унтаж байсан бөгөөд талийгаач орон дээрээ доошоо харчихсан хэвтэж байсан... Би гарт нь юу байсан талаар анзаараагүй. 2 дэх удаагаа дээр нь гарчихсан зодож байхад нь талийгаач Бямбадоржийг Батхуягыг доромжилж эхнэртэй нь унтсан юм чинь эр улсууд өөрсдөө учраа олог гэж бодсон, Бямбадорж ахыг нас барчихна гэж бодоогүй юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Цожинайн…нөхрийг гараад явсны дараа Бямбадорж ах хаалгаа түгжихээр нь би нээх юм бодоогүй. Би орон дээр юм яриад сууж байхад Алтангэрэл миний мөрөн дээрээс барьж аваад газраар хаясан гудсан дээр унагаагаад дээрээс дараад хэвтсэн. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм гэхэд Алтангэрэл миний дээрээс боссон. Гэтэл Бямбасүрэн ах миний дээрээс дараад авсан би та яаж байгаа юм болиоч гэхэд би эхнэр нас барснаас хойш эмэгтэй хүнтэй унтаагүй гээд миний өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж дур тавьсан…. намайг гутлаа өмсөөд бөхийхөд хүн хүнээ цохих чимээ гарсан...би тэгэхээр нь Бямбасүрэн ахыг Батхуяг цохьчихлоо доо гэж бодоод нэг гутлынхаа цахилгааныг татаад нөгөө гутлынхаа цахилгааныг татаж амжаагүй байхад Батхуяг гаръя гээд намайг татаад гаргасан...гэх мэдүүлэг,

 Гэрч Э.Хулангийн …  Тэгээд байж байтал дахин Энхжаргал залгаад хүрээд ирээч гэхээр нь 22 цагийн үед ганцаараа очсон ба аавынх нь бие нь муу орон дээрээ хэвтэж байсан. Талийгаач толгой, нуруу өвдөж байна. Бөөлжмөөр байна гэж байсан. Шөнө 01 цагийн үед аав нь хөрвөөгөөд байхаар гэрлээ асаагаад харсан чинь мөрнөөс дээш хэсгээрээ цус гоожсон байхаар нь сандраад гэмтэл явъя гэсэн чинь аав нь явахгүй гээд байхаар нь 103 дуудсан. Аав нь гэмтлийн эмнэлэгт очоод ажлаасаа тарж явахад танихгүй хоёр хүн тамхи байна уу гээд байхгүй гэсэн чинь зодсон гэж ярьж байсан. Өмнө нь гэртээ байхдаа хэнд зодуулсан юм бэ гэхэд эхлээд нэг хүн болоод дараа нь хоёр хүн болоод, дараа нь 3 хүн болсон ба бас 4 хүнд зодуулсан гэж яриад байсан. Тэдний сандлын хөл нь хугарсан байсан. Юмнууд нь эмх замбараагүй байсан. Энхжаргалыг таныг зодсон хүн чинь таньдаг хүн чинь биз дээ гэхэд дуугарахгүй байна гэж ярьж байсан. …гэх мэдүүлэг,

 Гэрч Болдбаатарын …Бямбадоржтой 1994 оноос эхлэн хамт ажиллаж байгаа. Манайд зураглаач хийдэг юм. 2 дугаар сарын 03-ны өдөр манайх шууд нэвтрүүлэгтэй байсан учир орой 20 цагт Бямбадорж байхгүй байа гээд нөгөө талын эфирээс манай эфирийн оператор алга гэрт нь очоод дуудаадах гэхээр нь би талийгаачийн гэрийн хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар буцаад гэр нь цоожтой гэрэл нь асаалттай байна, хаалгаа онгойлгохгүй байна гэсэн чинь Цолмон нам унтаж байгаа байх эргэж очоод хаалгыг нь сайн нүд гэхээр нь дахиад гэрт нь очоод хаалгыг нь нилээн удаан нүдсэн чинь хүү нь хаалгаа онгойлогсон. Бямбаа ах орон дээрээ доошоо хараад, урд талд нь хувин тавьсан хувин дотор баахан бөөлжис харагдсан. Газар дэвссэн хивсийг нь нугалаад сөхсөн, газар юу асгасныг нь мэдэхгүй хүү нь арчаад сууж байсан. Юу арчиж байсныг нь мэдээгүй...гэх мэдүүлэг,

 Гэрч С.Цолмонгийн … Тэгтэл Болдбаяр буцаж орж ирэхдээ талийгаачийг хүүхэдтэйгээ хамт согтуу байна гэж хэлсн.. тэгээд оройдоо ажил дээрээ ирээгүй. Маргааш нь талийгаачийн охин нь, аав эмнэлэгт хэвтсэн, талийгаачийг гадаа гудамжинд хүнд зодуулчихаж гэж хэлэхээр нь би хөгшин хүнийг гадаа гудманд хэн зодох вэ дээ гэж хэлж байсан. Талийгаачийнх манай ажлын өөдөөс харсан нийтийн байранд амьдардаг. Замын цаана гэсэн үг. Хүнд зодуулсан бол манай харуулуудад болон ажилтануудад харагдах байсан. Зан байдлын хувьд эвсэг, нийтэч янз бүрийн зан байхгүй. Өш хонзон өр авлагын асуудалтай хүн байхгүй...гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Батсайханы… 2009 оны 2 дугаар сарын 03-04-ний өдөр хүртэл би жижүүрт гарсан өвчний түүхээс үзэхэд 2009 оны 2 сарын 04-ний өдөр 04 цаг 05 минутанд 103-р Бямбадорж гэх 57 настай эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн байна. Өвчний түүхээс үзэхэд зодуулсан гэж хэлж бичүүлсэн байна. Ажлын ачаалал их олон хүн ирж үзүүлдэг учраас би яг тухайлан санахгүй байна...гэх мэдүүлэг,

  Гэрч У.Уранчимэгийн… 2009 оны 2 сард аав нь гэх эрэгтэй хүн нас барсан талаар сонсож байсан. Манай дэлгүүрт тэр охин нь гэх эмэгтэй тэр нэг өдөр 20 цаг өнгөрөөгөөд дэлгүүр хаахаас өмнө ирж цагаан утсаар нэг хүнтэй ярьсанг санаж байна. Тэр нас барсан хүний охин манай дэлгүүрт орж ирж утсаар ярихаас өмнө манай байрны гадна нийтийн байрны орчимд хашааны гадна ямар нэг хэрүүл зодоон болоогүй. Ер нь тэр өдөр манай тэр орчимд ямар ч зодоон болоогүй юм шүү. Хэрүүл зодоон болбол манай дэлгүүрт болон гэрт мэдэгддэг юмаа… гэх мэдүүлэг,

  Гэрч П.Цэнгэлмаагийн … 2009 оны 02 дугаар сарын 03-нд би яг хэдэн цагт хааснаа тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би тэр үед 18 цагаас хэтрэхгүй хаасан байх ёстой. Ер нь өнгөрсөн жил буюу 2009 оны   02 сард манай байр нийтийн байрны орчимд ямар ч хэрүүл зодоон болсонг сонсоогүй. Харааагүй мэдээгүй байна гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Ганхуягын ... Ер нь зодуулсан эсэх асуудлаа нэлээн юм нуусан шинжтэй л санагдаад байсан би өөрөө ахуйн хүрээнд болсон асуудал байж магадгүй гэж бодож байсан...гэх мэдүүлэг,

  Гэрч Ц.Жамбаагийн… хэрэв МҮОНРТ-д зүүн талын хаалганы харалдаа эсрэг чигт зодоон цохион болсон бол мэдэгдэх ёстой, боломжтой учир нь шилэн хаалгаар нэвт харагдаж байгаа тул нүдэнд ямар нэгэн зодоон болбол анзаарагдаж харагдах ёстой тийм ч учраас тэр өдөр тайван байсан хэрэг зөрчилгүй гэж рапортанд орсон байгаа болно гэх мэдүүлэг,

  Гэрч Ч.Насанжаргалын ...би бол өглөө 8 цагт гараад орой 18 цагт ирдэг байсан. Намайг амьдарч байх үед тэр хавьд архичин болон сэжигтэй этгээдүүд цугларч бөөгнөрч байгаа байдал ажиглагдаж байгаагүй, орой гэртээ очиход нүүрний эгнээний хашаа тул замын гэрэлтүүлэг тусч хашааны ойр орчим бол тод харагддаг байсан.

 Гэрч Б.Алтангэрэлийн ...ямар ч байсан би нэг удаа архинд гарсан. Би хаана хэвтэж байгаад босож ирснийг санахгүй байна. Нэг мэдэхэд аав руу Батхуяг пизда наахуугаар харааж дайраад байсан, эхнэрээ хардаад байгаа болотой байхаар нь би босож тэр хоёрыг салгаад хэвтсэн… Надад аавтай маргалдсан асуудал байгаагүй, тэгэх шалтгаан байгаагүй...бид нар архи ууж байхад ямар нэг бие биетэйгээ муудалцсан хэрүүл болохоор зүйл болоогүй. Харин Батхуяг аавыг эхнэр Цожинайтай хардаад байсан. Батхуяг  ширүүн догшин зантай хүн байгаа юм. Тэгээд зодсон байх би бодохдоо аав Цожинайтай бэлгийн харьцаанд орсон болохоороо Батхуягт зодуулсан талаараа хэлээгүй байх гэж бодож байна. Би цагдан хоригдож байхдаа хүртэл Батхуягт аав чамайг сандлаар цохьсон гэж хэлж байсан... Би Цожинайг надад сайн гэж бодоод оролдсон чинь дургүйцээд байхаар нь больсон...хавтаст хэргийн зургийг харахад целлодан сандал, төмөр сандал манай сандал бишээ, энэ сандалуудыг ажил явдлын үеэр авчирсан сандал байх, хавтаст хэргийн зургийг харахад хэрэгт хураагдсан манай модон сандлыг эвлүүлж бүтэн болгож тавьсан байх, зурган дээр талийгаач аавын маань зургийг тавиад зул асаасан байна. Энэ үед би цагдан хоригдож байсан...гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Мөнхбаярын  …19 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр би та согтуу байна гээд оруулаагүй явуулчихсан. Нүүрийг нь би хараагүй гуйвж дайваад байсан, би нүүрийг нь сайн хараагүй болохоор өмнөх мэдүүлгэн дээрээ нүүр ам нь зүгээр байсан юм шиг санагдаад шарх сорви харагдаагүй гэж хэлчихсэн юм. Талийгаач байнга согтуу орж ирж хөөгддөг болохоор би 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна… ямар ч байсан согтуу ороод ирэхээр нь оруулахгүй яв гэхэд агсан согтуу тавиад байхгүй үгэнд ороод яваад өгдөг байсан, хүнтэй муудалцаж маргалдахыг нь харж байгаагүй... гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Жамбаагийн ...би байцаагч 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхээр нь тэр өдөр юм болов уу гэж бодоод тэгээд хэлчихсэн байх. Талийгаачийн байнга согтуу орох гээд хөөгддөг болохоор хэдний өдрийн миний ээлжин дээр ирсэнг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,

  Гэрч Даваанямын...би 2014 онд Чингэлтэй дүүргийн цадаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн албанд ажиллаж байсан. Тэгээд 2009 онд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бямбадорж бусдад алагдсан гэсэн түдгэлзүүлсэн хэргийн... мэдээлэлийг шалгах явцад гэрч Цожинай тухайн хэргийн болсон явдлын талаар надад Бямбадорж гуайг манай нөхөр Батхуяг цохиод алчихсан юм гэж хэлхээр нь би чи яагаад тухайн үед нуугаад хэлээгүй юм бэ гэхэд... энэ талаар хэлэх юм бол ална шүү гэж Батхуяг намайг заналхийлсэн учраас би хэлээгүй юм гэсэн гэх мэдүүлэг,

   Гэрч  Дашдаваагийн… 2014 онд  Бямбадорж алагдсан хэргийн талаар мэдээлэл авагдаж төлөөлөгч Давааням бид хоёр хамтран шалгасан. Мэдээллийг шалгахад Лхагвасүрэнгийн Батхуяг уг хэрэгт холбоотой болох нь тогтоогдож түүний эхнэр Цожинайтай Давааням бид хоёр уулзалдахад Цожинай талийгаач бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхыг Батхуяг харчихаад талийгаачийг сандлаар цохьчихсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Батхуягыг өс хонзонгийн улмаас бусдыг алсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Монгол Улсын Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.4-д “Өс хонзон” гэдэгт хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжид нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгыг ойлгоно гэжээ.

Шүүгдэгч нь хохирогч С.Бямбадоржийг эхнэр Ц.Цожинайтой хамт нэг оронд байсныг цонхоор харсны улмаас хардаж зодсон тул өс хонзонгийн сэдэлтгүй.

Онц харгис хэрцгий аргаад үлдсэн нь нотлогдохгүй байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.13.“Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна. Гэмт этгээд нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд цогцсыг устгасан болон хэсэгчлэн хуваасныг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж үзэхгүй. Харин гэмт этгээд амь хохирогчийг нас барсан болохыг мэдээгүй үедээ дээрх үйлдлийг хийсэн бол түүнд энэ зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Шүүгдэгч Л.Батхуягын үйлдлээс болж хохирогчид олон тооны шарх сорив үүссэн гэдэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодсон гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч хохирогч нар хамт архи ууж 2-лаа согтуу байсан. Хохирогч С.Бямбадорж нь Л.Батхуягт зодуулсаны дараа хэвийн байдалтай явж ажил дээрээ очсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.