| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0657/З |
| Дугаар | 128/ШШ2022/0314 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “Ц****” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******,
Маргааны төрөл: “Ц*****” ХХК-ийн зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Ц****” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан байна.
2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгож, 266,770,495 төгрөгийн хохирол, нийт 269,770,495 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.
3. Гомдол гаргагч “Ц****” ХХК-иас шүүхэд гаргасан гомдлын үндэслэл:
1/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Улсын байцаагч нь "Гарын үсэг зуруулах хэрэг байна” хэмээн компанийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудаж шууд Шийтгэлийн хуудас бичиж гардуулсан нь оролцогчийн тайлбар, гомдол гаргах (Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ...) эрхийг хангаагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв зөрчлийн хэргийг хаах тухай мэдэгдсэн бол оролцогчийн зүгээс зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаалгах тухай хүсэлт гаргах байсан.
2/ Тус зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Улсын байцаагч нь Ойн судалгаа хөгжлийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж нөхөн төлбөрийг тооцсон байх бөгөөд зөрчлийн хэргийн 42 дахь талд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалд ... дүгнэлтэд тус газарт 2016 оны 05 сард “Ц*****” ХХК нь газар шорооны үйл ажиллагаа явуулахдаа тухайн газар дээр байсан их хэмжээний модыг унагаж газар шорооны ажил явуулсан үүнээс гарах хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг шууд болон шууд бус үр ашгийн үнэлгээгээр тооцсон нь ойн санд учруулсан хохирол 266 770 495 төгрөг гэж гаргасан байна” гэжээ.
Дээрх дүгнэлтээс үзэхэд зөрчлийн хэрэг нь 2016 оны 5 дугаар сард үйлдэгдсэн байх бөгөөд харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 5 жилийн дараа буюу 2021 оны 04 23-ны өдөр эхлүүлсэн.
Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн сарын хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-н 1.1-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан (1,9-н1.25) бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байдаг.
3/ Хөөн хэлэлцэх хугацааг тоолох.
Үйл баримт болон нотлох баримтаар зөрчил бий болсон хугацаа нь 2016 оны 05 сард бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт байх зөрчлийн хэрэг нь Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон" хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно- гэсэн торгуулийн шийтгэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Зөрчлийн тухай хуулийн 1.5-ийн 3 дахь хэсгийг хэрэглэж торгуулийн
хэмжээг 10 дахин нэмсэн буюу 30,000 нэгжийн торгуулийн шийтгэлтэй хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар тооцохоор хуульчилжээ.
Зөрчлийн тухай хуульд 30,000 нэгжээр торгох хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заагаагүй харин тус хуулийн 1.5 дугаар 1.3 дахь хэсэгт 10,000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй зөрчил үйлдсэнээс хойш 2 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж хуульчилсан.
Дээрхээс дүгнэвэл “Ц*****” ХХК-ийн гаргасан зөрчилд 10,000- 20,000 нэгжээр нэгжээр торгох шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацааг харгалзуулан тооцох бөгөөд энэ нь 2 жил байна. Гэтэл 2021 оны 06 сарын 18-ны өдөр гарсан Зөрчлийн хэргийг шийдсэн шийтгэлийн хуудас нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан зөрчилд буюу 2016 онд болсон тухайн үед үнэлгээ хийгдсэн үйл баримтад үндэслэж гарсанд гомдолтой байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагчийн гомдлын шаардлага нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Батзоригийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Ц*****” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн 3 сая төгрөгийн торгууль, 266,770,495 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Шийтгэлийн хуудастай танилцан үүнийг эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдлын шаардлага гаргасан. Гомдлын агуулга нь тус зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас үүнийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Улсын байцаагч нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж, нөхөн төлбөрийг тооцсон бөгөөд зөрчлийн хэргийн 42.5-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалд 2016 оны 05 дугаар сард “Ц*****” ХХК нь газар шорооны үйл ажиллагаа явуулахдаа тухайн газарт байсан их хэмжээний модыг унагааж, газар шорооны ажил явуулсан. Дээрх дүгнэлтээс үзэхэд уг зөрчлийн хэрэг нь 2016 оны 05 дугаар сард үйлдэгдсэн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 5 жилийн дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эхлүүлсэн нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд” заасан хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Тус хугацааг хэрхэн тооцох вэ гэвэл үйл баримт болон нотлох баримтаар зөрчил бий болсон хугацаа нь 2016 оны 05 дугаар сар бөгөөд Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн торгуулийн шийтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн зөрчилд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэж торгуулийн хэмжээг 10 дахин нэмсэн буюу 30 мянган нэгжтэй тэнцэх торгуулийн шийтгэлийг тооцохоор хуульчилсан байна. Энэ нь тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж хуульчилсан байна. Үүнийг зөрчиж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Мөн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо 2021 онд үйлчилж байгаа буюу тухайн зөрчил гаргасан хугацаа дахь хохирлын хэмжээгээр тооцоогүй нь учир дутагдалтай байна гэж үзсэн. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулахад Байгаль орчны яамны Ойн хүрээлэнгийн газрын дарга н.А****** дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр хохирлын хэмжээ нь нийтдээ 88 сая төгрөг болох нь тогтоогдсон. Тийм учраас энэхүү гомдлын шаардлагыг гаргасан” гэв.
4. Хариуцагч Д.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* миний бие 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2020 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 155/1043 дугаартай албан тоотоор “Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт “Ц*****” ХХК нь хууль бусаар уул ухаж, шороо асган, зам тавьсан” гэх гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, шалгаж шийдвэрлэхээр харьяалал тогтоосон байх тул материалыг шалгуулахаар хүргүүлэв” гэснийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б2104190784 тоот цахим бүртгэлийн дугаартайгаар ирснийг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах журмын дагуу хүлээн авч, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2021 оны 04 дугаар сарын 23-ны өдөр 210200091 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 58 хоногийн хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Прокурорын байгууллагын хяналтын дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэж дуусгасан.
2/ “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт уул ухаж, шороо асган, зам тавьж мод унагаж Хадат Вилла 2 гэх амины орон сууцны барилгууд барьж байгаа нь хяналт шалгалтаар ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулсан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
а/ “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27 өдрийн А/562 тоот шийдвэртэй 90 айлын гэр, орон сууцны хашааны газруудыг 2021 оны 4 сарын 13-ны өдрийн 02-01 1895 тоот /Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь /Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна. 8.6 дахь Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./, 29.1.10 дахь /ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;/ заалтуудыг тус тус зөрчин эзэмшүүлэхээр олгосон байна./ гэсэн утга бүхий албан бичгээр ойн санд олгосон газруудыг цуцалж шийдвэрлэн арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай албан бичиг Баянзүрх дүүргийн газрын албанд явуулсан.
б/ “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27 өдрийн А/562 тоот шийдвэртэй 90 айлын гэр, орон сууцны хашааны газруудыг 2020 оны 04 сарын 15-ны өдрийн А/167 тоот захирамжаар өөрчлүүлсэн байдаг. Энэ нь мөн Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь /Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна. 8.6 дахь Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг.
в/ “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр их 12 хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./ гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг. цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт уул ухаж газар шорооны ажил явуулан хориглосон үйл ажиллагаа явуулж байгаад тус газраас 2016 оны 5 сарын 10-ны өдөр шалгаж 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 02-04-194/186 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож 2015 оны 05 сард Цагдаагийн Ерөнхий газарт уг асуудлыг шалгуулахаар шилжүүлсэн байна.
г/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШТ2020/00155 тогтоолоор “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их цуурайтын ам гэх ойн сан бүхий газарт уул ухаж газар шорооны ажил явуулан хориглосон үйл ажиллагаа явуулж байгаль орчинд учруулсан хохирлыг “У*****" ХХК аар хийлгэсэн нь шинжээчийн мэргэшсэн байдал тодорхойгүй, өөр газрын дүгнэлтийг нэрийг нь сольж мэргэжлийн бус дүгнэлт гаргасан гэж үзсэн байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 5 сарын 28-ны өдрийн 02-02/1370 тоотоор 1. “У Э******” ХХК нь байгаль орчны хохирлын үнэлгээ хийх эрхтэй эсэх. 2. “У Э******” ХХК нь хэдэн онд байгаль орчны үнэлгээ хийх эрх авсан эсэх, түүний хүчинтэй хугацаа. 3. “У Э******” ХХК-ийн хаяг байршил, Холбоо барих баталгаатай мэдээлэл байхгүй байх тул мэдээллийг тусгай зөвшөөрлийн хуулбарын хамт яаралтай ирүүлнэ үү./ утга бүхий албан бичиг явуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 13/3313 тоот албан бичгээр “У Э******” ХХК-д байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвшөөрөл олгож байгаагүй байна гэсэн хариуг өгсөн болно.
д/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШТ2020/00155 тогтоолоор “Г А******” ХХК-иар дахин үнэлгээ хийлгүүлсэн. “Г А*****”ХХК-ний захирал, ахлах шинжээч Д.Б*******атболдоос авсан гэрчийн мэдүүлэгт зөрчлийн хэрэг гарсан газрын 22404мкв буюу 2.24 га талбай болох дан замын ажил явагдсан талбайд үнэлгээ хийлгэсэн байна.
ж/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/шт2020/00369 тогтоолоор байгаль орчинг эвдрэлд оруулсан хохирол, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал болох нийт 251.897.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
з/ Нийслэлийн Байгаль орчны газарт 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 02-01/894 тоот ойн санд учруулсан хохирол тооцуулах тухай бичгээр хандахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн судалгаа, хөгжлийн төвөөс 2021 оны 05 сарын 17- ны өдрийн 1/92 тоот албан бичгээр 12 хавсралт бүхий дүгнэлт ирүүлсэн болно. Дүгнэлтээр “Ц*****” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их ам гэх ойн сан бүхий газарт уул ухаж газар шорооны ажил явуулж байгаа газар нь Улаанбаатарын ойн сангийн 115 дугаар хэсэглэлд хамаарч байна.
"Ц*****”” ХХК-ний үйл ажиллагаа явуулж байгаа 8,6 га талбайн бүхий дан барилгын ажил явагдаж байгаа хилийг урт хугацааны сансрын зургийн мэдээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн сансрын мэдээтэй давхцуулан харахад тус газар нь ойн ширэгт чандруулаг дунд зэргийн шавранцар хөрстэй үетэн алан өвст шинэсэн ойн хэв шинж бүхий тармаг ой байсан нь тогтоогдож байна.
Тус газрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцон бодоход нийт 266.770.495 төгрөг байна гэсэн дүгнэлт ирүүлсэн болно. Дүгнэлтийг холбогдогч болон өмгөөлөгч нарт танилцуулсан. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Ц*****” ХХК-д 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөр болох 266.770.495 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгож, 266,770,495 төгрөгийн хохирол, нийт 269,770,495 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гээд 42.1.1-д “хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж, мөн хуулийн 42.2-т “Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина”, 42.4-д “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж тус тус заажээ.
2. Гомдол гаргагчаас 2016 оны 05 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газар ойн сан бүхий газарт уул ухаж, газар шорооны ажил явуулсантай маргадгүй бөгөөд харин “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гээд 1.3-д “энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, 9 дэх хэсэгт “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заажээ.
3. Гомдол гаргагчийн дээрх зөрчилтэй холбогдуулж анх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-04-194/186 дугаар актаар “Ц*****” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсний дагуу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 201625012084 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
4. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15-5/1043 тоот албан бичгээр зөрчлийг хэргийг харьяаллын дагуу шилжүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2102000091 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгож, 266,770,495 төгрөгийн хохирол, нийт 269,770,495 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.
5. Дээрх үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хугацааны дотор байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.
6. Харин ойн санд учирсан хохирлын хэмжээг Байгаль орчны яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд үндэслэж тооцжээ.
7. Уг дүгнэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай тухай” А/176 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг дурьджээ.
8. Гэтэл зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 2016 он бөгөөд энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай" 394 дүгээр тушаал хүчин төгөлдөр мөрдөж байсан тул уг тушаалын дагуу хохирлын хэмжээг тооцохоор байна.
9. Байгаль орчны яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/41 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд / Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай" 394 дүгээр тушаалын дагуу/ гомдол гаргагчийн ойн санд учруулсан хохирлын хэмжээг 87,720,000 төгрөг гэж тодорхойлсон тул маргаан бүхий захиргааны актад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлбөр 266,770,495 төгрөг гэснийг 87,720,000 төгрөг болгон өөрчилж, нийт 90,720,000 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.2, 42.4-д тус тус тус тус заасныг баримтлан “Ц*****”” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлбөр 87,720,000 төгрөг, нийт 90,720,000 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРД