| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2015/6168/И |
| Дугаар | 183/ШШ2020/00770 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2020/00770
| 2020 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2020/00770 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т у” ХХК-д холбогдох
/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 32 дугаар байрны 155 тоотод байрлах, регистрийн дугаар 2049023, улсын бүртгэлийн дугаар 9011099096/
Ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний дагуу төлсөн хөлс болон учирсан хохиролд 538.602.054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.С, хариуцагчийн төлөөлөгч Р.Т, түүний өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар өөрчилж, тодруулж байна. Ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн байхгүй болсон тул гэрээг цуцлаж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн “Т у” ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас “Х б” ХХК-д доорх хохирол учирсан. Үүнд 1. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Ш ц” ХХК-д 61.881.137 төгрөгийг төлсөн, 2. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд “Шинэ цамхаг” ХХК-д 10.000.000 төгрөг төлсөн, 3. “Т у” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул “Р”-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн, 4. уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан “Жаргалант гоёо” ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, 5. уг хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45.000 төгрөг төлсөн, 6. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854.000 төгрөг төлсөн, 7. Дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд “Их хар сүлд” ХХК-д ажлын хөлсөнд 232.000 төгрөг төлсөн, 8. Шилэн кабель, интернэт нүүлгэхэд “С” ХХК-д ажлын хөлсөнд 495.000 төгрөг төлсөн, 9. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Бум констракшн ХХК-д 94.408.515 төгрөг төлсөн, “Т у” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн, нийт 170.183.852 төгрөгөөр хохироод байна. Иймд хариуцагч “Т у” ХХК-иас гэрээ цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөг, учирсан хохирол 170.183.852 төгрөг, нийт 538.602.054 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т у” ХХК нь “Х б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Х бны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын өргөтгөлийн ажил болон их засварын ажлыг хийж гүйцэтгэн, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгч, тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 368.418.202 төгрөгийг авсан. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дуусгавар болсон байхад Х б ХХК нь ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х бны нэхэмжлэлд дурдсанаар манай байгууллагын гүйцэтгэсэн ажил нь доголгүй бөгөөд бидний хийсэн ажлын доголдлыг мэдэгдэх гэхэд боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул гэрээнээс учирсан хохиролд 170.183.852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т у” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн хөлс болон учирсан хохиролд 538.602.054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Т у” ХХК, “Х б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х бны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Т у” ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Х бны салбар барилгын /3 дахь даврхарыг/ өргөтгөж барих ажлыг “Гарди хауз” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг, төсөв, интерер загвар, чанарын үзүүлэлт, шугам сүлжээ, инженер холболт, цахилгаан, дулаан, гадна тохижилт зэрэг ажлыг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “Х б” ХХК нь ажлын хөлсөнд 300.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Т у” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч “Х б” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссийн акт”-д “...гэрээний дагуу 2011 оны 7 дугаар сараас эхлэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр барьж дууссан байна. Захиалагч Х б ХХК-ийг төлөөлж..., Зохиогч Гарди хауз ХХК-ийг төлөөлж..., Гүйцэтгэгч Т у ХХК-ийг төлөөлж...” гэсэн бичилт, мөн ажил гүйцэтгэгч “Т у” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисс болон захиалагч “Х б” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д “...комиссын 100 хувийн саналаар ашиглалтад оруулахаар шийдвэрлэв” гэсэн бичилтээр нотлогдож байх бөгөөд захиалагч “Х б” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлс болох 300.000.000 төгрөг, мөн харилцан тохиролцсоны дагуу нэмэлт зардал, ажлын хөлсөнд 68.418.202 төгрөг, нийт 368.418.202 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Т у” ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй болно.
1. Дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 236 дугаар зүйлийн 236.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х бны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэгч “Т у” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, захиалагч “Х б” ХХК нь уг ажлын үр дүнг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус хүлээн авсан байх тул нэхэмжлэгч “Х б” ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлан ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг хариуцагч “Т у” ХХК-иас шаардах эрхгүй тул ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д зааснаар “...гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаа 3 жил байна...” гэж заасан байх бөгөөд “Х б” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1152 дугаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргах тухай албан бичигт “...манай банкны салбарын барилгын 3 давхарын дээврийн хучилт суулт өгч байгаа тул барилга хариуцсан мэргэжилтэн ажиллуулан дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн, “Х б” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/1507 дугаар Т у ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ШУТИС-ийн БАС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн 2014 оны 12 дугаар сарын Техникийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/0784/201 дүгээр дүгнэлт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61110 дугаар шийдвэрээр “...Т у ХХК болон уг компанийн захирал Р.Тулгыг эрэн сурвалжилсан” тухай баримтуудыг үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х бны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Т у” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2, 349.3-т зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн гомдлын шаардлага гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Т у” ХХК-ийн хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн “...Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Х бны салбар барилгын /3 дахь даврхарыг/ ажлыг зургийн дагуу өргөтгөж барьсан, барилгын их засварын ажил”-д доголдол илэрч, захиалагч “Х б” ХХК-иас уг доголдлыг арилгуулах талаар “Т у” ХХК-д мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас захиалагч “Х б” ХХК нь уг доголдлыг арилгасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу Шинжлэх ухаан технологийн их сургууль Барилга архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн 2014 оны 12 дугаар сарын Техникийн дүгнэлт, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/07/84/201 дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗИ-19-1294/2019/06 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч “Т у” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 169.249.852 төгрөгийн зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Үүнд: 1. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Шинэ цамхаг” ХХК-д 61.881.137 төгрөгийг төлсөн, 2. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд “Шинэ цамхаг” ХХК-д 10.000.000 төгрөг төлсөн, 3. “Реконстракшн”-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1.491.000 төгрөг төлсөн, 4. уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан “Жаргалант гоёо” ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, 5. уг хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45.000 төгрөг төлсөн, 6. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхарын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854.000 төгрөг төлсөн, 8. Х бны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Бум констракшн ХХК-д 94.408.515 төгрөг төлсөн, “Т у” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ, хэлцэл, төлбөрийн баримт, нэхэмжлэх гэсэн баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгчийн “...дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд Их хар сүлд ХХК-д ажлын хөлсөнд 232.000 төгрөг төлсөн, шилэн кабель, интернэт нүүлгэхэд “Скай нэтворкс” ХХК-д ажлын хөлсөнд 495.000 төгрөг төлсөн, нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т у” ХХК-иас 169.249.852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 369.352.202 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Түүнчлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/16774 дүгээр захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5.500.000 төгрөгийг хариуцагч “Т у” ХХК-иас гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд оруулах, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/08026 дугаар захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗИ-19-1294/2019/06 дүгээр шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 2.497.360 төгрөгийг хариуцагч “Т у” ХХК-иас гаргуулан Ц.Алтансүхийн Х бин дахь 5007135151 тоот дансанд оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Т у” ХХК-иас 169.249.852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 369.352.202 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч “Т у” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 2.497.360 төгрөгийг гаргуулан Ц.Алтансүхийн Х бин дахь 5007135151 тоот дансанд, мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5.500.000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд тус тус оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.850.963 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т у” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.004.199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛ