Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/999

 

  

 

 

 

 

 

 

 

2023          10           04                                      2023/ШЦТ/999

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Энхтулга,

хохирогч Б.Чинбат,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2309000001459 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... суманд оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух хаягтай,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар,хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Д.Э (регистрийн дугаар ...),

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...байрны урд хохирогч Б.Чнүүр хэсэгт гараараа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Чмэдүүлэг, шүүгдэгч Д.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...байрны урд хохирогч Б.Чнүүр хэсэгт гараараа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Эын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйл баримт нь:

Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний бие 27-ны 21.00 цагийн орчимд хохирогч гэх ах гадаа сууж байхаар нь очиход “...ах нь хөдөөнөөс ирсэн чинь гэрийн түлхүүр байхгүй байна. Ахыгаа оруулаад унтуулах газар байна уу? Ах нь их ядарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Бүрэнчимэгийн гэрт оруулсан. Бүрэнчимэгийн хамтран амьдрагч бидэнд нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд бид уугаад сууж байхад Бүрэнчимэг байрны оршин суугчидтай маргалдаж байгаад бидэн рүү уурлаад хөөсөн. Тэр айлаас гараад бид 2 тийшээ салаад явсан. Хохирогч гэх ах тэндээ үлдсэн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг уншуулан танилцууллаа, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй улсаас томилсон өмгөөлөгчийг би хүлээн зөвшөөрөхгүй би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-110/,

 

хохирогч ....шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хөдөө яваад ирэхэд манай гэрийн хаалга цоожтоой байсан. Шүүгдэгч гэх хүн над дээр ирээд “...гар утсаараа яриулаач...” гэсэн. Тэгээд бид нэг айлд орсон. Миний толгой өвдөөд байсан учир хэсэг хэвтэж байхад айлын залуу архи гаргаж ирсэн. Тэгээд биднийг сууж байхад айлын эмэгтэй нөхөр рүүгээ уурлаад байхаар нь би тэр айлаас гарсан. Гэтэл шүүгдэгч миний хойноос гарч ирээд миний хоолойг боож, цүнхийг булаах гэж зуураад хамар хэсэг 2-3 удаа цохисон. Тэр залуу миний цүнхээс гар утсыг булааж аваад зугтаасан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би өнөөдөр орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 17-2-7 тоотод гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн урд талын 30 дугаар байрны хажууд явж байхад үл таних залуу намайг 30 дугаар байрын жижүүрийн байр руу орчих гэсэн. Учир нь би тэр залууд гэр цоожтой байна, гадаа хүйтэн байна гэж хэлэхэд намайг тэр залуу тэр айл руу оруулсан. Тэр айлд ортол орцны жижүүр гэх залуу байсан ба тэр үл таних залуу архи гаргаж ирээд бид гурав тэр архийг ууж байгаад тэр залууд “би уухгүй” гэж хэлээд тэр айлаас гарч ирээд байж байтал араас гарч ирээд миний хоолойноос боож байгаад миний хамар руу гараараа 3, 4 удаа цохиод миний утас цүнхийг авч зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Гэрч Б.Б “…2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 30 дугаар байрны 00 тоот гэртээ байх үед нөхөр Мөнхбат хамт ажилладаг ах гэх Эрхэмбаяр гэдэг нэртэй хүнийг дагуулж орж ирсэн. Би тэр хоёрт хоол хийж өгчхөөд усанд явчхаад 21 цагийн орчимд гэртээ ирэхэд нөхөр Мөнхбат, Эрхэмбаяр ах хоёр архи аваад уучихсан байсан. 21 цаг 10 минутын орчимд нөхөр Мөнхбат, Эрхэмбаяр хоёр 60 орчим насны үл таних согтуу эрэгтэй хүнийг дагуулаад ороод ирсэн юун хүн бэ гэсэн чинь энэ хүн хонох газаргүй гэж хэлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 28-ны 00 цагийн орчим Би тухайн хүнийг гэр рүүгээ орчих гэсэн чинь тэр ах за би одоо гарлаа гээд гараад явсан чинь Эрхэмбаяр ах араас нь гараад 30 дугаар байрны гадаа тэр хүнийг зодоод цүнхийг нь булаагаад зугтаад явчихсан байсан. Манай нөхөр Мөнхбат гараад Эрхэмбаярын араас гарсан чинь зугтаад явчихсан. Өглөө би гадагшаа гараад харсан чинь 306 байрны гадна байсан цагаан машины доод талд бор өнгийн цүнх байсан. Тэр цүнхийг шалгаад үзсэн чинь дотор нь гар утас байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-35-37/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-43-46/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...байрны урд хохирогч Б.Чнүүр хэсэгт гараараа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Д.Эын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ч 187.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс 187.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э энэ хэрэгт 77 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 5 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эаас 187.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 5 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Эын эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР