Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

                                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Ч-н О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д овогт Б-н Д нарт холбогдох эрүүгийн 2117000740036 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д аймгийн Ц суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, Г аймгийн Б сумын ...ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Г аймаг Б  дүгээр баг,   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Е овогт Ч-н О /РД: ЗН/, 

 Монгол Улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 26-ны өдөр У аймгийн Х суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Г үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Г аймгийн Б сумын  дүгээр баг, С тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Б-н Д /РД: ОР/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ч.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оноос 2021 оны 07 дугаар сарын хооронд өөртөө болон зарим багш ажилчдад үндэслэлгүйгээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон илүү цаг, ур чадвар, үр дүнгийн урамшууллыг олгосон, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангалгүйгээр тоног төхөөрөмж худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэн албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, 18,971,300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5,274,000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 /багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх/-т заасан эрхээ хэрэгжүүлсний хариуд буюу М.Х-ыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр туслах багшаар ажилд авахдаа 120,000 төгрөгний үнэ бүхий хязаалан хонь, Б.Д-г 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд авахдаа 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонь, Ё.Э-ийг бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж 500,000 төгрөгний хахуулийг тус тус хясан боогдуулах замаар авсан, Э.Г-ыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр туслах тогоочийн ажилд авсантай холбоотойгоор 100,000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг,

Яллагдагч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд томилогдож, цэцэрлэгтээ тогтвор суурьшилтай ажиллах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонийг хахуульд өгч, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2117000740036 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Баянталын сумын 4-р цэцэрлэгт 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаа өгсөн. Энэ хугацаанд дээрх багш ажилчдаас 5 274 000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан гэх багш ажилчдын өгсөн мэдүүлэг байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр ажлын туршлага, санхүүгийн мэдлэг дутсан. Ер нь бол төсөвт тусгагдаагүй зардлууд, шийдэх асуудлууд байдаг. Наадмын үеэр л гэхэд удирдлагууд гэр барь, ууц тавь, айргаа тавь гэдэг. Энийг яаж зохицуулах вэ гэдэг асуудалд энэ бүгдийг зарцуулж байсан. 5 274 000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсандаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 18 710 313 төгрөгийг өөртөө хамааралгүй гэж үзэж байгаа. 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 03 сарын 02-ний хооронд намайг удирдлага хийж байх хугацаанд зөрчил илэрч байгаагүй. Тухайн үед төрийн аудитын явцын болон завсарын аудитор манай байгууллага дээр хяналт шалгалтыг хийж, төрийн аудитын газраас дүгнэлт, материалуудыг өгдөг байсан байгаа гэв.

  1. Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өөрийн гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч харамсаж байгаа. 5-11 насны бага насны 3 хүүхэдтэй. Цалин хүрэхгүй болоод ажил хийх шаардлагатай болсон. Тэгээд эрхлэгч дээр ороод ажилд орьё гэсэн. Шөлний мал өгөөчээ гэсэн би нэхсэнийх нь дагуу өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би цэвэрлэгч болохоор цэвэрлэгээ үйлчилгээ хийж чаддаггүй эргүү мангар тэнэг юм уу чи наад юм аа сайн хий гээд байдаг. Хүнийг эргүү, мангараар дууддаг. Шөлний хонь өгчихөөрөө гэхээр нь би за гээд байсан. Нээх удаагүй байрны ар талд ирээд нэхсэн. Манай нөхөр аавынх руу явчихсан байна гэсэн чинь дахиад дараа нь хийгээд өгөөрэй гэхээр нь нөхрөөрөө шүдлэн хонь бариулаад өгсөн. Би өөрөө малтай. Өгөхгүй болохоор ажил дээр дарамтлаад чи цэвэрлэгээ, үйлчилгээ хийж чаддаггүй. Энийг муу цэвэрлэсэн байна гээд байдаг гэв.

3. Гэрч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манайд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн бичиг ирүүлсэн. 2020, 2021 оны санхүүгийн тайланд шалгалт хийсэн. Цагдаагаас үндсэн хөрөнгийн тооллого хийх хүсэлт ирсэн. Үүнтэй холбоотойгоор би 09 дүгээр сарын 22-ны өдөр эдийн засгийн цагдаатай хамтарч 4 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгөн дээр тооллого хийсэн. Үндсэн хөрөнгийн тооллогоор хөрөнгүүдийг нярав Эы хамт тоолсон. Тус цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд хэсэгчилсэн 87 хөрөнгөн дээр тооллого хийсэн байна. 470 сая төгрөгийн орлого бэлэн байгаа. 1 хөрөнгө дутуу. Тэр нь өмнөх ондоо жилийн эцэст 2 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 1 500 000 төгрөгийн хаалга нь ирээд 240 000 төгрөгний уур сорогч гэдэг мотор ирээгүй байсан. Тухайн үедээ ковидын үе гэсэн тайлбарыг өгсөн. Эдийн засгийн цагдаа бид хоёр энэ дутуу юм байна гэдгийг үзчихээд явсан. 2 хоногийн дараа ирсэн. Манайх авсан гэж тайлбар өгсөн. Тэрийг нь очиж үзээгүй. Үүнтэй холбоотойгоор тооллогын материалыг цагдаагийн газарт өгсөн гэв.

            4. Гэрч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Яагаад анхан шатны баримтын бүрдэл дутуу гэж үзсэнийг мэдэхгүй байна. Холбогдох баримтуудыг хавсаргасан байгаа. Тогоо, хаалга нь байгаа. Ур чадварыг ажлын байран дээрээ ажлын чиг үүргээсээ гадуур ажил хийсэн болон ажлын байран дээр өөрийнхөө мөнгөөр юм худалдаж авсан тохиолдолд олгодог. Манай заах аргын нэгдэл байдаг. З байдаг. Ер нь З багш дүгнэдэг.

Жижүүрийн цалин дээрээс мөнгөн өгсөн. Өгөхгүй бол ажлын байран дээр дарамтлах нь ойлгомжтой. Энэ мөнгийг өгөхгүй бол миний ажлаа хийж байгаа байдал энэ хүнд таалагдахаа болино. Алхам тутамд миний хийсэн ажлыг үгүйсгэх болно. Угаасаа тэгдэг болохоор би тэрийг мэдэж байсан. Өгөхгүй бол 9 дүгээр  сарын 1-нд очиход маш их дарамттай учирна гэдгээ мэдэж байсан гэв.

            5. Гэрч Б.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Багш ажилчдын ур чадварыг дүгнэхдээ 1-т миний бие заах аргын нэгдлийн үүргийг хүлээдэг. Заах аргын нэгдэл маань Сургалтын менежер, эрхлэгч сургалтаа хариуцаж хийдэг. Багш ажилчдын ур чадварыг дүгнэхдээ хамгийн түрүүнд ажилчдын тайланг үндэслэдэг. Ажилчид сар болгон Засгийн газрын тогтоолын дагуу ур чадвар авдаг.  Багш, туслах багш нарын хувьд Боловсролын сайд, Сангийн яамны сайд, А/35 дугаар тушаалаар эрхлэгчийн гаргасан тушаалын дагуу 6 сар тутамд ур чадвараа  авдаг. Хамгийн түрүүнд тайлангаа авна. Тайлангаа үндэслээд хүснэгтээ гаргаад өгдөг байгаа. 2020 оны 9 дүгээр сард 45 хоногийн сургалтад  Улаанбаатарт хот руу явсан. 8 сарын дундаас 09 дүгээр сарын 25-ны хооронд явсан. Тэр хооронд туслах багш нар солигдоод анги цэвэрлэх, цэгцлэх асуудал гарч ирсэн. Над руу дотор нь юу байгааг мэдэхгүй таны хайрцагтай юм байна. Ангийг дээшээ доошоо зөөж байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед нь юу байгааг мэдэхгүй манай гэр лүү аваачаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд гэр лүү аваачиж өгөхөөр нь хүүхэд тагт руу гаргаж тавьсан байсан. Сая энэ хавар сар шинэ болох гээд тоос шороогоо гөвөхдөө тагтан дээр байгаа юмнуудаа гаргаад ирье гэтэл 2019 оны ажилчдын тайлан гарч ирсэн. Тэр тайлангуудыг нярав Эд гарч ирлээ гээд өгсөн. Ажилчдын ур чадварыг дүгнэхдээ зөвлөгөөн хийхгүй. Багш, туслах багш нарын ур чадварыг дүгнэхдээ зөвлөгөөн хийнэ. Яагаад гэхээр багш Боловсролын сайдын А/35 дугаар тушаал дээр комисс томилогдоод тухайн сар жилдээ амжилттай ажилласан хүндээ олгодог.

Э гэдэг хүн Ч.О-ээс зээл авахуулахаасаа өмнө надаас гуйгаад 2 оюутантай гээд 2010 оны 10 сард зээл авахуулсан. Би зээл авч өгсөн. Тэгээд эхний 1,2 сарын төлөлтөө өгөхгүй байгаад байхаар нь та надад өгөхгүй байгаа юм чинь нотариатаар батлуулаад сар болгоны цалин дээр суутгаад санхүүгийн 1 хувийн баримтыг нягтландаа өгөөд сар болгон цалин дээрээс нь авч байсан. Дараа жил нь Оээс зээл авахуулаад бас сар болгон өгнө гээд тохирсон байсан чинь Ч эгч өгөхгүй байна гээд нэг юм болоод байсан. Ч эгч тухайн үед Англи, Орос хэлний багш хийж байсан. Ц багшаас О-ийн өрийг өгөх гэж байгаа гээд зээл авахуулчихаад сар шинийн үед байсан. Би бүр сайн мэдэж байна. Тэгээд нөгөө хүнээс зээл авчихаад өрийг нь өгөөгүй гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Намайг Говьсүмбэр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 06/7719 тоотоод хуулийн этгээдийг төлөөлөх этгээдээр томилсон. Надад хууль ёсны төлөөлөгчөөр ороход татгалзах шалтгаан байхгүй. 2019-2022 онд би аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд Ч.О-ийн ёс зүйтэй холбоотой гомдол ажилчдаас ирсэн. Үүний дагуу шалгаад ёс зүйн хариуцлага алдсан гэж дүгнээд ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн зөрчилтэй байна гэж дүгнэсэн. Тэгээд төрийн албан салбар зөвлөлд өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээд энэ ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ мэдээллээ сумын Засаг даргад гаргасан гэж дээрх ажилчид нь хэлж байсан. Сумын Засаг дарга цагдаад өгөөд цагдаагаас танайд өгсөн байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 212 дугаар хуудас/,

7. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баянтал сумын 04 дүгээр цэцэрлэгт няравын ажлыг 2018 оны 11 дүгээр сараас хойш хийж байна. Манай эрхлэгч Ч.О нь багш, ажилчдаа ажлын байрны сэтгэл зүйн дарамтад байнгын оруулж байгаад цалин дээрээс нь мөнгө авдаг талаар яриа гарсан. Эрхлэгчид тэдэн төгрөг өгсөн гээд л манай ажилчид ярьдаг. Мөн шинээр ажилд орж байгаа хүнээс хонь ямаа зэрэг мал авдаг. Энэ хэвшмэл зүйл болсон. Манай үйлчлэгч Д-гаас 2020 онд ороход нь 1 хонь, туслах багш Х-ыг 2019 онд ороход бас мал авсан талаар сонссон. Мөн миний мэдэхээр 2021 оны хагас жилээр урсгал засварын дансанд 2 000 000 төгрөг байсныг хаалга, мотор авна гэсэн нэрийдлээр тус эмнэлэгт ажилладаг Х гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг шилжүүлэхэд миний оролцоо ерөөсөө байгаагүй. Уул нь би тэр хаалгыг худалдан аваад нягтланд санхүүгийн баримтуудыг өгөх ёстой. Гэтэл нягтлан Х-ын хэлснээр энэ мөнгийг дарга өөрөө гаргаж авах гэж байгаа юм шиг байна гэж надад хэлсэн. Би нягтлангийн зөвлөсний дагуу 1 500 000 төгрөгийн хаалга, 500 000 төгрөгийн бойлуурын моторын баримтыг орлогод хүлээн авч санхүүгийн тайланд оруулсан. Тухайн хаалга ирсэн боловч миний бодлоор 1 500 000 төгрөгийн үнэд хүрэхгүй гэж үзэж байна. Мөн 500 000 төгрөгөөр авсан гэсэн бойлуурын мотор нь огт ирээгүй. Одоо манай санхүүгийн тайлан тооцоонд мотор гэсэн нэрээр данслагдаад орсон байгаа боловч биетээр тэр мотор байхгүй. Мөн 2019 оны 04 дүгээр улиралд 2 500 000 төгрөгөөр 1 дүгээр хоолны тогоо, 500 000 төгрөгөөр уур сорогчийн мотор авахаар төсөвлөн Хишиг Баян Уул гэдэг манай байгууллагатай хүнсний гэрээтэй байдаг газар шилжүүлэн авсан. Эдгээр 1 дүгээр хоолны тогоо, мотор зэрэг ирсэн боловч миний бодлоор эдгээр зүйлс нь тухайн өртөгт хүрэхгүй гэж бодож байна. Уг нь би худалдан аваад санхүүгийн баримтыг бүрдүүлж өгөх байтал мөн адил намайг оролцуулалгүйгээр мөнгийг тухайн байгууллагаас бэлнээр гаргуулан авч БНХАУ-ын Эрээн хот руу өөрөө явж замын унаагаар ачиж авчруулсан. Мөн намайг энэ оны 07 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд жижүүрийн ажилд томилон ажиллуулсан. Тэгээд тухайн сарын цалин гэж надад 930 000 төгрөг бодогдсон боловч эрхлэгч Ч.О надаар өөрийн өр болох Арвижих дэлгүүрт 111 100 төгрөг, Хишиг Баян Уул дэлгүүрт 120 000 төгрөгийг тус тус төлүүлсэн. Тэгээд энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр 450 000 төгрөгийг эрхлэгч Ч.О өөрийн хүү М-гийн дансаар надаас авсан. Тухайн үед ар гэрт нь мөнгөний асуудал гарсныг би мэдэж байсан ба энэ үед би тусалчихвал ажлын дарамтнаас хэсэг хугацаанд ч гэсэн гарах байх гэж бодоод өгсөн. 2019 оны 04 дүгээр сард 3 000 000 төгрөгөөр эд зүйл худалдан авах үед У.Э гэдэг хүн байсан. Харин энэ оны хаалга, мотор худалдан авах үед Л.Х гэдэг нягтлан байсан. Эдгээр нягтлангууд өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Одоо өөр хүн ажиллаж байгаа. Багш, ажилчдын бичсэн шаардах хуудасны дагуу хэрэгцээтэй бараа материалыг нярав сонгон аваад анхан шатны баримтуудыг бүрдүүлэн нягтлан бодогчид хүлээлгэн өгч мөнгийг дараа нь нэхэмжлэхээр шилжүүлдэг. Ийм зарчмаар л бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Тухайн бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэй тохиолдолд нягтлан бодогч мөнгийг шилжүүлэхгүй байх эрхтэй. Гэхдээ сүүлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Х-т мөн бидний адил дарамт үзүүлээд шилжүүлүүлсэн байх гэж бодож байна. Ер нь хөндлөнгөөс харахад их л дарамттай байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-10, 245-248 дугаар хуудас/,

8. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 8 дугаар сард Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилд ороод одоо хүртэл ажиллаж байна. Уг цэцэрлэгт ажиллах хугацаанд цэцэрлэгийн эрхлэгч Ч.О тушаал гаргаж ур чадварын нэмэгдэл олгоод түүнийхээ талыг нь би чамд нэмж 30 хувийг ур чадварын нэмэгдэл гээд чиний цалин дээр нэмчихсэн байгаа шүү. Цалин буухаар надад талыг нь өгөөрэй гэж нэхэж бэлнээр авдаг байсан. 2018 оны 6 дугаар сард 135 000 төгрөг, 10 дугаар сард 100 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сард 76 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 75 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 215 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 100 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 75 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 300 000 төгрөг нийт миний ур чадвар болон цалингаас 1 795 000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн 2017 оны 10 дугаар сард надаар 800 000 төгрөгийн цалингийн зээл Төрийн банкаар гаргуулан авч бэлнээр авсан. Уг зээлийг авахдаа эрхлэгч Ч.О “Би нөхрийнхөө цалинг буухаар эргүүлээд өгнө” гэж хэлээд авсан. Нийт надаас 2 595 000 төгрөгийг авсан байна. Хамгийн сүүлд гэхэд л 2021 оны 06 дугаар сард манай цэцэрлэг амарчихсан үед намайг жижүүрээр түр ажиллаж бай гэж хэлсэн. Тэгээд надад 2021 оны 06 дугаар сард 920 000 төгрөг бодогдсон байсан. Тэгтэл Ч.О эрхлэгч “Надад мөнгөний хэрэг байна. Чи цалингийнхаа 50 хувийг надад өгчих” гээд нөхрийнхөө дансыг явуулсан. Би тэгэхээр нь 300 000 төгрөгийг нөхрийнх нь данс руу явуулсан. Тэгээд 2021 оны 7 дугаар сард намайг бас жижүүрээр ажиллуулаад надад цалин бодогдоогүй. Тэгээд би даргаас асуутал чиний амралтын хугацаа гүйцээгүй болохоор чамд цалин бодогдоогүй гэсэн. Тэгээд миний авах ёстой цалинг манай нярав Э-ы нэр дээр гаргуулж өөрөө авсан байсан. Ойролцоогоор 900 000 төгрөг байсан. Мөн манай хүү Н.М 2018 оны 12 дугаар сарын эхээр булчирхай үрэвслийн хагалгаанд орсон. Тэр үед Ч.О дарга уулзаад чам дээр мөнгөн тусламжийн тэтгэмж гаргуулаад авъя. Тэгээд энэ баяраар тэр мөнгийг ажилчдын торт шампанскт зориулна гэсэн. Тэгээд тухайн тусламж нь 415 000 төгрөг ороод эрхлэгч Ч.О бүгдийг нь авсан. Манай ажилчдад зориулаагүйг би сүүлд мэдсэн. Сая энэ оны 06 дугаар сард бол түүний нөхөр Т нь зам тээврийн осолд холбогдоод асуудалтай байна гээд мөнгө авсан. Түүнээс өмнө нь дандаа ур чадварын нэмэгдэл нэмж байгаад цалин орохоор талыг нь авдаг байсан. Хэрвээ тухайн нэхсэн мөнгийг өгөхгүй бол хэл амаар доромжилдог, ажил төрөл хийлгэхгүй их төвөгтэй байдалд ордог. Тиймээс ажлаа тайван хийхийн тулд нэхсэн мөнгийг нь өгчихдөг. Би элдэв янзын дарамтгүй, мөн өөрийн шударгаар хөдөлмөрлөж олсон цалингаа бүтнээр нь авмаар байна. Би Ч.О эрхлэгчид өөрийн өгсөн мөнгөө буцааж авмаар байна... гэх мэдүүлэг /1 дугаар хх-ийн 12-13, 2 дугаар хх-ийн 1,2 дугаар хуудас/,

9. Гэрч М.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Намайг анх ажилд манай ээж хөөцөлдөж байгаад Ч.О эрхлэгчтэй ярьж байгаад оруулсан ба намайг орсны дараа 09 дүгээр сарын сүүлээр Ч.О эрхлэгч “Ажилд орсон юм чинь хонь өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд өөрийн аав Мөнхбатад хэлсэн. Тэгээд удалгүй эрхлэгч Ч.О манайхаас ирж 1 ширхэг хонь авсан. Үүний дараа намайг ажил дээр элдэв янзаар дарамталдаг болсон. Тэгж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цалин орсон өдөр “Чи энэ данс руу мөнгө хийгээрэй” гээд надад 5994002817 дугаарын өөрийнхөө дансыг хэлсэн. Би тэгээд тухайн үед 70 000 төгрөг хийсэн. Түүний дараа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цалин орсны дараа дээрх дансанд 328 000 төгрөг хийгээрэй гэхээр нь би айгаад тэр мөнгийг хийчихсэн. Мөн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 100 000 төгрөг надаас дээрх дансаар авсан. Миний үр дүн, ур чадварын нэмэгдэл болон миний амралтын мөнгөнөөс авсан. Ч.О эрхлэгч маш их дарамталдаг. Хэрвээ мөнгө өгөхгүй бол элдэв ажлаар дарамталж, тэнэг мангараар дууддаг. Маш их дарамттай байдаг. Мөнгө өгсний дараа хэсэг гайгүй болдог. Энэ дарамтнаас гарахын тулд мөнгө өгдөг. Надаас авсан мөнгөө ямар нэгэн байдлаар эргүүлж өгөөгүй. Би өөрийн өгсөн нийт 498 000 төгрөгөө буцааж авмаар байна. Мөн ажлын байрны дарамтаас гармаар байна. Надад өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,

10. Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тогоочоор ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаанд эрхлэгч Ч.Оийн зүгээс маш ихээр дарамт ирдэг байсан. Дандаа болж бүтэхгүй зүйл ярьдаг. 2019 оны 10 дугаар сард миний цалин дээр орсон ур чадварын нэмэгдлээс 60 000, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бас 250 000 төгрөг бэлнээр авч байсан. Ажил дээр аягүй дарамтад ордог. Цалин буух үед ирээд “Чамд ур чадварын нэмэгдэл орсон шүү, надад 50 хувийг нь өгөөрэй” гэж хэлж нэхээд авдаг байсан. Би чамд нэмэгдэл бодсон болохоор надад 50 хувийг нь өгөөрэй гэсэн болохоор нь би өгсөн. Ямар нэгэн элдэв дарамтнаас ангид байхын тулд л өгсөн. Би өгсөн мөнгөө буцааж авъя гэж хэлж үзээгүй. Анх өгөхдөө “Би тушаал гаргаж чамд нэмсэн болохоор надад 50 хувийг нь өгөөрэй” гэж хэлдэг. Хэрвээ тэр мөнгөө өгөхгүй бол бүр их дарамтад орох байх гэж бодоод нэхдэггүй. Ажилд шинээр орсон хүмүүсээс мөнгө нэхдэг гэдэг яриа байдаг. Манай Солонго гэдэг найз туслах тогоочоор 2019 онд ажилд орохоор Ч.О эрхлэгчтэй уулзсан. Тэгээд уулзсаныхаа дараа надад “Надаас Ч.О эрхлэгч 300 000 төгрөг өг, тэгвэл ажилд авъя гээд байна яах уу?” гэж асууж байсан. Тэгээд яг өгсөн үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Солонго туслах тогоочоор ажиллаж байгаад туслах багш болсон. Тэгээд удалгүй 2020 оны хавар Солонгын бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь ажлаас халсан тушаал гараад халагдсан гэж сонссон. Хэрэв миний мөнгийг буцааж өгөх бол би авмаар байна. Мөн ингэж их дарамталдаг байдлыг таслан зогсоомоор байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Миний сарын цалин 400 гаруй мянган төгсөн орлого бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний сарын цалин дээр шагналт цалин 468 980 төгрөг нэмж 960 597 төгрөгийг олгосон. Эрхлэгч О хэлэхдээ шагналт цалин өгч байгаа 250 000 төгрөгийг бэлнээр надад өгнө шүү гэсэн. Би бодохдоо намайг ажилдаа алдаа дутагдал гаргаагүй ажилласан тул шагналт цалин олгож байгаа юм байна гэж ойлгосон. Ийм учраас чамд шагналт цалин олгож байгаа гэж хэлээгүй. Ингээд цалин оронгуут 750 000 төгрөгийг бэлнээр зарлагадаж үүнээс 250 000 төгрөгийг бэлнэээр аваад эрхлэгч О-т өгөхөөр цэцэрлэгийн 3 давхар луу явж байхад коридиорт таараад түүнд өгсөн. Үлдэгдэл 218 980 төгрөгийг би авсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ур чадварын нэмэгдэл 93 796 төгрөгийн нэмэгдлийг олгож үүнээс 60 000 төгрөгийг мөн бэлнээр О эрхлэгчид өгсөн. Үлдэгдэл 33796 төгрөгийг хувьдаа зарцуулсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 7 дугаар хуудас/,

11. Гэрч Ё.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2002 оноос хойш Баянтал сумын 04 дүгээр цэцэрлэгт орж нийт 17 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд 5 даргатай ажилласан. Ч.О эрхлэгч нь манай цэцэрлэгт 2017 оноос хойш томилогдон ажиллаж байгаа. Эрхлэгчээр ажиллах хугацаандаа чамайг ажлаас чинь хална чиний оронд өөр багш авна, орны чинь багш ирж байгаа гэх зэргээр намайг байнга дарамталсан. Ингэж дарамтлахаас гадна улсын хэмжээний фэйсбүүкийн багш нарын группт олон жил байгууллагад буг болсон юмнууд байна. Ийм юмнуудыг зайлуулах хэрэгтэй гэх зэргээр бичдэг байсан. Мөн шалтгаангүйгээр миний цалингийн ур чадвар, үр дүнгээр урамшууллыг хасах. Архи ууж согтохоороо чамайг тамгаараа дарамтална гэж хэлээд салаавч гаргах. Мөн гаднаас хүмүүс ороод ирсэн үед “Хөгшин зөнөг өө гэж дуудах багш нарын дунд принтерийг ашиглуулахгүй байх зэргээр дарамталж байсан. Ингэж дамтлахдаа байнгын мөнгө өг гэж нэхдэг байсан. Ч.О эрхлэгч намайг бакалаврын дипломгүй болохоор ажлаас хална гээд байдаг байсан. Би 2017 онд Газарчин дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмших гээд сурч байсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын эхээр ажил цуглахад Та надад 500 мянган төгрөг өгвөл энэ хичээлийн жилд би таныг багшаар ажилллуулна, үгүй бол дараачийн багшаа авна гэж хэлсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Чойр хотод багш нарын бага хурал болоод манай цэцэрлэгийн хамт олон цуг хоолонд орж байх үед Ч.О эрхлэгч “Надад нөгөө мөнгөө одоо өг гэхээр нь би шилжүүлье гэсэн чинь “Үгүй бэлнээр өг, одоо хоёулаа банк оръё гэсэн. Тэгээд бид 2 Сүмбэр сумын төмөр замын орчим байрлах Төрийн банкны салбар дээр очсон. Тэгээд теллерээр нь өөрийн 300100019174 дугаарын данснаас 400 000 бэлнээр авч Ч.О эрхлэгчид өгсөн. Түүнээс 7 хоногийн дараа үлдэгдэл 100 000 төгрөг өг гээд нэхээд байхаар нь би өөрийн Хаан банкны 5994014359 дугаарын данснаас Ч.О-ийн Хаан банкны мобайл банкыг ашиглан 100 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нэхсэн мөнгийг нь өгсний дараагаар намайг дарамтлах нь багассан. Ч.О эрхлэгч нь бусад ажилчдаас бас мөнгө нэхэж авдаг талаар бусад багш нар байнга ярьдаг. Бас л ажлаас нь хална гэж дарамталж байгаад авдаг юм билээ. Мөн туслах багш нарын ур чадварыг нэмэгдлээс тодорхой хувийг нэхэж авдаг. Хэрэв үгүй бол дараагийн ур чадварын нэмэгдэл өгөхгүй. Цалингийн урьдчилгааг нь өгөхгүй гэх зэргээр дарамталж авдаг. Би цэцэрлэгийн тооллогын комиссын ахлагчаар ажиллаж тооллого явуулдаг. Би олон жил ажиллаж байгаа болохоор энэ байгууллагын өмч хөрөнгийг нь мэддэг юм. Намайг ажлаас хална, ажилгүй болгоно, өөр хүн ажилд авна гээд дарамтлаад байхаар нь өгсөн. Би тухайн үед өөрөө сурч байсан. Манай нэг охин оюутан байсан. Би ажлаас халагдах юм бол манай гэрийн амьдрал хүнд байдалд орох байсан. Тэгээд намайг сэтгэл зүйн болон ажлын байрны дарамтад оруулж байсан болохоор би ажилтайгаа үлдэх, мөн өөрийн үүрэгт ажлаа ямар нэгэн дарамтгүйгээр хийхийн тулд тэр мөнгийг өгсөн. Би 2021 оны хагас жилийн тооллогод оролцсон. Тухайн тооллогыг явуулахад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн бойлуур, мотор байхгүй байсан. Хуучин 2 ногоон өнгөтэй мотор нь байсан. Харин цагдаа болон аудитын энэ оны 09 дүгээр сард явуулсан тооллогын дараа хайрцагтай мотор авчраад жижүүрийн өрөөнд оруулаад тавьчихсан байсан. Ер нь гаднаас хандив тусламжаар ирсэн эд зүйлийг өөртөө авч ашигладаг. Би өөрийн үүрэгт ажил ямар нэгэн дарамт шахалтгүй хийж байгаад тэтгэвэртээ гарахыг хүсэж байна. Энэ хүн дарамтлаад байхаар ажлаасаа гарчихмаар санагддаг. Миний тэтгэвэрт гарах хугацаа ойрхон байгаа тул би тэсэж ажиллаж байна. Ч.О эрхлэгчийн надаас дарамталж авсан 500 000 төгрөгийг би буцааж авах саналтай байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

12. Гэрч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Намайг ажилд орсны дараа буюу 2019 оны 02 дугаар сарын цалингийн урьдчилгаа орсны дараа Ч.О эрхлэгч над руу залгаад Надад мөнгөний хэрэг байна. Над руу 100 000 төгрөг явуул гэхээр нь би хүний мөнгө аваагүй. Өөрийнхөө цалингаа авсан. Би мөнгө өгөхгүй гэсэн. Тэрний дараагийн өдөр намайг ажил дээр орж ирээд гал тогоонд байж байтал Ч.О няравтай цуг сууж байсан. Тэгснээ няравт хандаж энэ Г гөлөгт дахиж битгий урьдчилгаа бодож өгөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш намайг байнга дарамталдаг. Надад илүү цагаар ажилласан хөлсийг минь бодож өгөхгүй байнга хэл амаар доромжлох зэргээр дарамталсан. Одоо ч гэсэн дарамталж байгаа. Хурал болгон дээр л намайг загнадаг. Надаас мөнгө нэхэх үед манай туслах багш Б-аас бас 100000 төгрөг нэхсэн байсан. Тухайн үед Б над руу залгаад Эгч ээ, хоёулаа мөнгө өгөх үү, яах уу, өгөхгүй бол дарамтлах байх даа гэж хэлж байсан. Б Х нарыг дарамталж мөнгө нэхээд тэгээд Ч.О эрхлэгчид мөнгө өгсөн гэж Б, Х нар ярьж байсан. Ер нь багш ажилчдаа байнгын дарамталдаг. Мөн хэл амаар байнга доромжилдог. Архи уухаараа, архи олж ир, цуг уу гэдэг. Тэгээд уухгүй болохоор уусангүй гэх зэргээр уурлаад байдаг. Би өөрийн үүрэгт ажлаа дарамт, шахалтгүй хиймээр байна. Энэ хүнтэй цуг ажиллахад маш хэцүү байдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.О даргын тушаалаар туслах тогоочоор ажилд орсон. 2018 оны 10 дугаар сард туслах багшийн гэрчилгээтэй учир туслах багшаар тушаал гарч ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цалин бодоход 3 хүнд урьдчилгаа цалин өгье, өөр хүнд өгөхгүй гэж Ч.О хэлсэн. Тэгээд би авъя гээд 3 000 000 төгрөгийн урьдчилгаа бодуулж авсан. Гэтэл маргааш нь над руу залгаад чи урьдчилгаа авсан биз дээ гэхээр нь би тэгсэн гэсэн. Тэгвэл надад 100 000 төгрөг өг гэсэн. Та надаас зээлэх гэж байгаа юм уу гэхэд үгүй, урьдчилгаа өгөөд байхад 100 000 төгрөг өгчихгүй гэсэн. Би тэгэхээр нь би хүний мөнгө аваагүй, хийсэн ажлын хөлсөө авч байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь ажил дээр ирэхэд гал тогоонд дарга сууж байсан. Ангийн аяга угаах гээд орсон чинь нярав Э-д хандаж намайг хараад энэ гөлөгт дахин урьдчилгаа бодоорой гэсэн. Би хууль ёсны дагуу цалин авч байгаа, өөрөөс чинь авдаггүй гэж хэлээд гарсан. Над дээр хамт ажиллаж байсан багш Өлзийсайхан чөлөө авч яваад би ганцаараа ажиллаж байсан. Намайн өглөөнөөс хойш ажиллуулж туслах хүн өгөхгүй, хурал дээр тэнэг мангараар дуудаад дарамтлаад байсан. Тэгээд ажлаа өгөх хүсэлт гаргаад 6 сард өөрийн хүсэлтээр гээд ажлаас чөлөөлсөн. Чи ажлаа хийж байвал чамд хэрэгтэй, буцаж орохоор бол 8 сард авч болно гэж хэлсэн. Тэгээд 8 сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Намайг туслах тогоочоор ор гэсэн. Тэгээд гал тогоог бүрэн цэвэрлэсний дараа 1 давхарын ангийн туслах багш болгосон. Тэр ангийг цэвэрлэж дуусаад байхад 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой чамайг дээд анги руу өглөө гэсэн. Тэгээд шөнө ганцаараа анги зөөгөөд шөнө 3 цагт ажлаа дуусгаад гэртээ харьсан. Одоо эндээ ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/,

13. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт багшаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Эрхлэгч О намайг ямар нэгэн байдлаар дарамталж мөнгө авсан зүйл байхгүй. Бусад багш нараас дарамталж мөнгө авсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

14. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сард Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт жижүүрээр ажилд орсон. Жижүүр, аж ахуй, цаг бүртгэлийн ажил хийдэг. Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн цаг бүртгэлийн дэвтэр хаашаа орсон талаар мэдэхгүй байна. Аймгийн төрийн аудитын газраас авч явсан гэж сонссон. Цаг бүртгэлийн дэвтэр дээрх Бы гарын үсгийг би зурсан нь үнэн. Цэцэрлэгийн эрхлэгч О нь 09 дүгээр сарын сүүлээр намайг өрөөндөө дуудаад Төрийн аудитаас шалгалт ирсэн. Тиймээс энэ цагийн бүртгэл хийгээд Б-ы гарын үсгийг зур гэхээр нь би учрыг олоогүй цагийн бүртгэлийг хийгээд Бы гарын үсгийг дуурайлган зураад дэвтрийг үлдээсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

15. Гэрч Л.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд орсон. Тэгээд жил гаран ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа гарсан. Миний ажил үүргийн хувиар байгууллагын санхүүтэй холбоотой бүх ажлыг хийж, гүйлгээ хийж тайлан бланс гаргадаг. Байгууллагын төсөв дээр төсөвлөгдсөн мөнгөөр зарцуулах ёстой зардалд тааруулж зарцуулдаг. Эхлээд гэрээ байгуулсан байгууллагатай худалдан авах зүйлээ сонгоод нэхэмжлэх баримтыг аваад дарга нягтлан 2-н гарын үсэгтэйгээр гүйлгээ хийж худалдан авалт хийдэг. Тухайн 2 000 000 төгрөг байгууллагын урсгал засвар дээр тавигдсан мөнгө юм. Баянталд байдаг Хөгжил лүн тал ХХК-с нэхэмжлэл И баримт гаргаж гэрээ байгуулж гүйлгээ хийгдсэн. Тухайн хаалгыг манай дарга Ч.О үзэж авсан. Тэгээд намайг мөнгө шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Тухайн төмөр хаалга, мотор нь байгаа, дээрх хаалга, моторыг Хөгжил лүн тал ХХК-с авсан. Хуулийн хүрээнд явагддаг байсан. Сар улирал болгон хийх ажлын төлөвлөгөө гаргаж дараа нь сарын сүүлээр ажлын тайланг гаргаж үр дүнгээр урамшуулдаг байсан. Би багш нарыг үнэлэх дүгнэх асуудалд огт оролцдоггүй. Ямар ч байсан даргын гаргасан тушаал тамга гарын үсэг зэргээр цалин хөлс нэмж олгодог байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,

Миний хувьд эрхлэгч Ч.О-ийн гаргасан багш ажилчдад үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалыг үндэслэж, цалин хөлсийг бодож олгодог байсан. Эрхлэгч Ч.О-ийн тухайд багш ажилчдын ажлыг дүгнээд хэнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрийн гаргадаг байсан. Над дээр зөвхөн эрхлэгчийн тушаал орж ирдэг, түүнээс ажилчдын тайлан хэрхэн үнэлэгдсэн үнэлгээний хуудас орж ирдэггүй байсан. Ч.О үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээс мөнгө авдаг байсан талаар би огт мэдэхгүй. Ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа хамт ажилладаг байсан хүмүүсээс энэ талаар сонссон. Миний хувьд багш ажилчдын ажлыг дүгнэхэд оролцдоггүй. Заах арга зүйч З, эрхлэгч Ч.О нар ажил дүгнэдэг байсан. Миний өмнө тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Э нь Дорноговь аймаг руу шилжин ажиллах болсонтой холбоотойгоор нягтлан бодогчийн орон тоо гарсан гэж сонсоод материал өгч тэнцээд ажиллаж байсан. Би өмнө нь Баянтал сумынхаа эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед эмнэлгийн нягтлан бодогч нь эргэж ажилдаа орсон болохоор би цэцэрлэгт ажиллахаар болсон. Ч.О надаас ажилд авсантай холбоотой хахууль, шан нэхэж байгаагүй. Би тухайн моторыг байгаа эсэхийг нь бодитоор үзэж шалгаагүй нь үнэн. Мотор худалдаж авсан гэхээр нь И баримт ирүүлсэн болохоор нь би хөрөнгөдөө бүртгэсэн. Миний хувьд уг моторыг хий орлогодож мөнгө төгрөгийг нь хувьдаа завших бодол байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 22-23 дугаар хуудас/,

16. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт жижүүрийн албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. Цэцэрлэгийн байрны харуул, аж ахуйн ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Багш ажилчдын ажилдаа ирсэн, явсан цагийг бүртгэдэг. Цэцэрлэгийн үүдний дотоод хаалгыг 08 дугаар сарын дундуур би суурилуулсан. Тухайн үед тампорын өрлөг өрж байсан ах надад тусалсан. Тухайн тампор нь урьд нь тоосгоор өрчихсөн байсан. Сая 8 дугаар сарын дундуур буулгаад шинээр блокоор өрсөн. Тухайн өрлөгийг Ж гэж хүнээр хийлгэсэн. Ж гэж хүний ажлын зардлыг манай ажлын нягтлан Х, нярав Э, үйлчлэгч Д, тогооч О болон миний бие хувааж төлсөн. Учир нь манай дарга О өрлөг хийлгэсэн хүний зардлыг өөрсдөө төл гэж хэлсэн. Нэг хүнээс 24 000 төгрөг, нийт 120 000 төгрөгийг Ж гэдэг хүнд ажлын хөлс гэж өгсөн. Тампор шинээр барих ажлыг би болон манай ажилчид хамтарч буулгаж, хамтарч буцаагаад барьсан. Хөгжих лүн тал ХХК хийж өгөөгүй. Би энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагийн бүртгэлийг бүртгэсэн. Тухайн цагийн бүртгэлийг би болон манай нөгөө жижүүр Э бид 2 ээлжлэн бүртгэдэг. Одоо Төрийн аудитын газарт хүргүүлсэн байгаа цагийн бүртгэлийн дэвтэр нь миний хөтөлсөн цагийн бүртгэлийн дэвтэр биш. Тэр цагийн бүртгэлийг энэ оны 08 дугаар сараас хойш бүртгэсэн бүртгэл харагдаж байсан. Мөн тухайн цагийн бүртгэл дээр байгаа миний гарын үсгийг би зураагүй дуурайлгаж зурсан байсан. Би энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 7 хоногийн чөлөө авсан. Намайг чөлөө авсны дараа Аудитын газраас хүмүүс ирсэн байсан. Би 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд цагийн бүртгэлийн дэвтэрээ нөгөө ээлжийн жижүүрээс асуусан чинь Аудитын газраас бүх бичиг, баримт аваад явсан гэж байсан. Хуучин миний хөтөлдөг байсан цагийн бүртгэл дээр багш ажилчид ирсэн цагийнхаа урд гарын үсэг зурдаг байсан. Харин тэр шинэ цагийн бүртгэл дээр багш, ажилтын гарын үсэг зурагдаагүй, шинэ цагийн бүртгэл байсан. Аудитын газарт өгсөн цагийн бүртгэл дээр нярав Э энэ оны 08 дугаар сард нэг ч удаа ээлжинд ажиллаагүй байж ажилласнаар бүртгэгдэж өөрийн гарын үсгээ зурж Аудитын газарт хүргүүлсэн байсан.  Би энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс чөлөө авах хүртлээ буюу 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ганцаараа ажилласан. Би хуучин цагийн бүртгэлийг хаана байгааг нь мэдэхгүй байна. Миний бодлоор устгачихсан байх гэж бодож байна. Шинэ цагийн бүртгэл дээр манай нөгөө жижүүр Э миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Цэцэрлэгт суулгуулсан хаалгыг 2020 оны 12 дугаар сарын дундуур ирсэн. Тэр хаалгыг буулгахад би байсан. Хотоос том машинд дайж явуулсан байсан. Хэн явуулсан талаар би мэдэхгүй. Тухайн үед хаалга л ирсэн. Харин бойлуурын мотор гэх зүйл ирээгүй. Би өөрийн утсан дээрээ хуучин цагийн бүртгэлийн дэвтэрээс тодорхой хэсгийн зургийг авчихсан байсан. Тухайн зургийг хэвлэж мэдүүлэгтэй хавсаргах саналтай байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45, 242-243 дугаар хуудас/,

            17. Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Хөгжих лүн тал ХХК нь миний эзэмшлийн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, мод модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлтэй. Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгээс 2020 оны 12 дугаар сард хаалга 1 500 000 төгрөг, мотор 240 000 төгрөг, засвар 300 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг манай байгууллагын 59904133989 дугаарын данс руу шилжүүлсэн. Засварын мөнгө 260 000 төгрөг байсан. Тухайн орж ирсэн 2 000 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийг 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О-ийн Хаан банкны хувийн данс руу нь шилжүүлсэн. Манайд бүргэд хаалга, мотор байхгүй. Хаалга, моторын мөнгөө өөрөө авсан юм чинь өөрөө худалдаж авсан байх... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

18. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс 2021 оны 09 дүгээр сард тус цэцэрлэгийн 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгуулж дүгнэлт гаргуулахаар манайд хандсан байсан. Удирдлагаас засварын хамт аудитын дүнг хүргүүлье гэсэн цохолттойгоор надад хуваарилагдсан. Манайхаас дээрх байгууллагад тухайн үед засварын аудит хийсэн байсан бөгөөд уг шалгалтын дүнгээ хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас үндсэн хөрөнгийг шалгуулах хүсэлт тавьсан бөгөөд үндсэн хөрөнгийн тооллогыг нярав Эыг байлцуулан, цагдаагийн ахмад Л.Гантогтохын хамт явуулсан. Хяналт шалгалтын явцад тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.О нь цэцэрлэгийн урсгал засварын зардлаас Хөгжил лүн тал ХХК руу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гадна хаалганы засвар гэсэн утгатайгаар 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Данс бүртгэлдээ уг хаалгыг 1 500 000 төгрөгөөр тусгаж, суурилуулсны зардал 260 000 төгрөгийг тооцсон байсан. Хаалганы тухайд төмөр бүргэд хаалгыг цэцэрлэгийн үүднээс цэцэрлэг рүү ордог хэсэгт суурилуулсан байсан. Харин моторын тухайд 240 000 төгрөгөөр тайландаа тусгасан байсан боловч уг мотор нь тооллогын явцад байгаагүй. Нярав Э-ы зүгээс нягтлан бодогч Х үндсэн хөрөнгийн орлого, зарлагын асуудлыг хариуцаж ажилладаг байсан. Миний хувьд мотор хүлээж аваагүй гэсэн тайлбар өгсөн. 3 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс нь 2020 онд нэг бүрчлэн, нүд үзэж тоололгүйгээр тооллогын баримтыг үйлдсэн байсан. Шалгалтаас хойш 2 хоногийн дараа нярав Э мотор ирсэн талаар надад хэлсэн. Яагаад тооллогын үед байгаагүйг нь асуухад хил хаагдсан байсан болохоор 12 сард авч чадаагүй юм гэсэн тайлбарыг хэлж байсан. Дээрх үндсэн хөрөнгийн тооллогоор илэрсэн асуудлыг аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн байдлаар зөвлөмж хүргүүлж зөрчил арилгуулах арга хэмжээ аваагүй. Хяналт шалгалтаар өөр зөрчил илрээгүй. Миний хувьд мөн тус байгууллага 2020 оны санхүүгийн аудит 2022 оны эхний улиралд явуулсан. Уг хяналт шалгалтаар багш нарт ур чадварын нэмэгдлийг олгохдоо БШУСайд болон ХНХСайд Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35 а/10-9 дугаартай Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай журмын 5.3, 5.4, 8, 10 Дугаар заалтуудыг баримталж олгоогүй нь тогтоосон тул ур чадварын зөрүү 940 519 төгрөгийн актыг тавьсан. Мөн сумын Боловсролын газар болон Засаг даргаас эрхлэгч Ч.О-ийн ажлыг 60 хувиар үнэлсэн мөртлөө Засаг дарга нь түүний үр дүн, чадварын нэмэгдлийг 90 хувиар тооцож олгох тушаал гаргасан байсан учраас үндэслэлгүйгээр 90 хувиар үр дүнг тооцож олгосон гэж үзэн 900 948 төгрөгийн акт тавьсан. Мөн нярав Э-д бичиг хэрэг хавсруулан гүйцэтгүүлэх тухай тушаал 2021 оны 01 дүгээр сард гарсан байх боловч ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн 20 хувийн нэмэгдлийг 2021 оны 03 дугаар сараас хойш олгох байсан учраас 1 024 992 төгрөгийг буцаан олголтыг хийлгүүлсэн. Мөн хяналт шалгалтаар нягтлан бодогч В.Г нь ХХОАТ-ын зөрүүг жилийн эцэст тэгшитгэх ёстой байтал тэгшитгээгүйгээс 240 000 төгрөгийн актыг тавьсан. Буцалтгүй тусламжийг багш ажилчдад олгоход 10 хувийг суутгаж аваагүй байсан учраас 86 000 төгрөгийн актыг тавьсан. Ерөнхийдөө хяналт шалгалтаар 14 асуудал зөрчилтэй гарсан. Хуулийн байгууллагаар шалгуулах гэмт хэргийн шинжтэй асуудал тогтоогдоогүй.

            Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг нь эрхлэгч, нягтлан бодогч 1, нярав 1, тогооч 1, үйлчилгээний ажилтан 1, манаач 2, 6 багт болон туслах багштай буюу нийт 13 хүний орон тоотой, 3 бүлгээр хичээллүүлдэг, шалгалтын үед нийт орон тоогоороо бүрэн ажиллаж байсан. 2020 оны тухайд тус байгууллагад санал дүгнэлтгүй буюу санхүүгийн зөрчил илрээгүй юм. Учир нь тус байгууллагын жилийн нийт төсөвт өртөг нь 300 000 000 төгрөг бөгөөд 1.5 хувиар материаллаг баазыг нь тогтоохоор 4 сая төгрөгөөс доош төгрөгийн санхүүгийн алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд зөрчилгүй гэсэн үзүүлэлтэд хамаарч байгаа юм. Тухайн шалгалтын үед эрхлэгчээр ажиллаж байсан Ч.О нь 9, 10 дугаар сард багшийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж өөртөө цалин бодсон асуудалд 357 280 төгрөгийн актыг түүнд тавьсан. Түүний зүгээс уг мөнгийг орон нутгийн сангийн дансанд тушаасан. Мөн алба хаагчдын ХХОАТ хөнгөлөлтийг 179 805 төгрөгөөр зөрүүтэй тооцсон байсан тул акт тавьсан. Эдгээр зөрчлүүд нь дээр дурдсан үзүүлэлтээс доогуур байсан учир зөрчилгүй гэж үзсэн. 2010 оны 3 Сайдын хамтарсан журмаар багш нарт хагас болон бүтэн жилийн сурагчдын амралтыг харгалзан 60 хүртэлх хувиар олгоно гэж заасны дагуу багш нарт үр дүнгээ урамшууллыг олгосон байсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй. Ажилчдад сар бүр хийсэн ажлынх нь тайланг үндэслэж 25 хүртэл хувиар ур чадвар олгогдсон байсан. Мөн тухайн асуудал ямар нэгэн зөрчил илрээгүй. Эрхлэгчийн тушаалаар үр дүн урамшууллыг үнэлэх комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй тухай бүрд нь томилдог бөгөөд тус комиссын гишүүд нь бусад багш ажилчдадаа үнэлэлт, дүгнэх байдлаар ажиллаж, үнэлгээ, нэмэгдлийн чиг журмынхаа дагуу олгосон байсан. Эрхлэгчийн хувьд өөрөө энэ комисст бол орохгүй. Би холбогдох тайлан үнэлгээний материалыг хянаж үзэхэд дээрх нэмэгдлүүдийг үндэслэлгүй олгосон гэх зөрчил илрээгүй. Өөрөөр хэлбэл тэдний үүрэгт ажлаа зохих түвшинд гүйцэтгээгүй байхад үндэслэлгүйгээр үнэлсэн гэх зөрчил илрээгүй. Шалгалтын явцад багш ажилчдын зүгээс эрхлэгч үр дүн, ур чадвар, мөнгөнөөс хувь авдаг гэсэн зүйлийг ярьж байсан. Тухайн багш ажилчдын дансанд олгогдох ёстой хэмжээгээрээ цалин хөлс нь бодогдоод орчихсон байгаа тохиолдолд манай зүгээс хувь хүн уг мөнгөө хэрхэн зарцуулсан байна гэж тухайн хүний цалингийн зарцуулалтад нь шалгалт хийх боломжгүй юм. Энэ талаар тухайн үед тэдэнд тайлбарласан. А.Б-ы зүгээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайд 2021 оны 8 дугаар сард илүү цагаар ажилласан байхад дутуу тооцсон гэх асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасан. Тухайн үед манайхаас завсрын аудит хийж байсан учраас өөрийнхөө холбогдох шалгалтыг явуулахад хүн илүү цагаар ажилласан. 160 438 төгрөгийг дутуу олгосон нь тогтоогдсон тул завсрын аудитаар задруулга хийгдэж зөрчлийг арилгасан. Нярав Э.Э нь 2021 оны 8 дугаар сард жижүүрээр ажиллаагүй, 7 сард ажилласан байхад түүнд 160 438 Төгрөгийг олгосон байсан. Тухайн асуудлыг тодруулахад эрхлэгчийн зүгээс шинээр цагийн бүртгэлийн тэмдэг гаргаж хөтлүүлсэн байсан. Э.Эы зүгээс би 8 сард ажлаа өгөх гэсэн, эрхлэгч О-ийн зүгээс манай хүмүүс дэвтэр алга болгоод дахин хөтөлсөн байсан гэж тайлбарлаж байсан. Миний хувьд Э.Эд олгогдсон 160 438 төгрөгийг А.Б-д олгуулсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 230-233 дугаар хуудас/,

19. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2009 оноос хойш одоог хүртэл цус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Ч.О нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Миний хувьд түүнтэй одоог хүртэл нэг байгууллагад хамт ажиллаж байна. Түүний зүгээс намайг дарамталж, надаас мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Харин манай багш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, хэл амаар доромжилдог, хууль бус мөнгө төгрөг нэхсэн зүйл байгаа талаар дараа нь ажилчдаас сонсож мэдсэн. Миний хувьд багш ажилчдаас, ур чадварыг дүгнэдэг бөгөөд би тэдний ажлыг үндэслэлтэйгээр дүгнэж, үнэлдэг байсан. Уг үнэлгээ, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор Ч.О нь багш нарыг та нарыг сайн ажиллаагүй байхад үндэслэлгүйгээр цалинг чинь нэмсэн, олигтой ажиллаагүй байж ур чадвар, үр дүнгийн мөнгийг нь авдаг байсан талаар надад сонсогддог байсан. Тэрээр намайг ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хэл амаар доромжилсонтой холбоотой бичлэгийг аймгийн Боловсролын хэлтсийн даргад үзүүлж, улмаар түүнийг ёс зүйн хурлаар оруулж, албан тушаалыг өөрчилж буулгасан. Одоо тэрээр цэцэрлэгтээ бүлгийн багш хийж байгаа. Миний хувьд түүнтэй таарамжгүй харьцаатай бол биш, түүнд өс хонзон санасан зүйл байхгүй, тухайн үед түүний үнэн байдал нь тийм байсан юм. Ч.О нь байгууллагынхаа хэн хэн гэж багш ажилчдаас хэдэн төгрөг авч байсан талаар би сонсож байснаас үйлдэл дээр нь харж байгаагүй учраас ерөнхийд нь ашиг сонирхолын зөрчилтэй аливаа зүйлд ханддаг гэдгийг нь мэддэг, түүнээс нэг бүрчлэн тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай багш ажилчид энэ талаар тодорхой мэдүүлэх байх... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

2009 оны 8 сараас 2015 оны 9 сар хүртэл Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт туслах багш, 2015 оны 11 сараас одоог хүртэл бүлгийн багшаар ажиллаж байна. Сургалт хариуцсан заах аргын нэгдлийн ахлагчаар 2018 оны 9 сараас эхлэн эрхлэгч Ч.О-ийн тушаалаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Бүлгийн багшийн чиг үүрэг нь сургалтыг тасралтгүй зохион байгуулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Заах аргын нэгдлийн ахлагчийн чиг үүрэг нь сургалтын хөтөлбөр боловсруулах сайжруулах, бусад багш нарт хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлөвлөлт боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй. Багш ажилчдаас туслах багш, багш нараас 6 сард нэг удаа ур чадварын тайланг авч дүгнэдэг. ЗГ-ын 382 дугаар тогтоол 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан. Боловсролын сайдын А-35 дугаар тушаалаар батлагдсан ур чадварыг дүгнэх журмын дагуу Б бид 2 дүгнэдэг. Хүснэгтийн дагуу бөглөж ирүүлдэг. Шалгуур үзүүлэлтийн дагуу би бүх ажилчдыг жагсаасан хүснэгт гаргаж өгөх хувийг бичээд эрхлэгчид өгдөг. Эрхлэгч бичиг тушаал гаргуулахаар өгдөг. Эрхлэгч нь нэмэх хасах эрх нь байдаг учраас өөрөө шийдвэрлэдэг. Бичиг хэрэг дээрх хүснэгт холбогдох баримтыг гаргаж авъя гээд архиваас үзэхэд ямар нэг бичиг баримт байгаагүй. Эрхлэгчид тухайн үед өгсөн багш нарын тайлан урамшууллын хүснэгт архивт байхгүй байсан. Эрхлэгч тухайн бичгүүдийг яасан талаар мэдэхгүй байна. Бичиг хэргийн Э болон одоо эрхлэгч Э нар О-ээс асуухад би мэдэхгүй Эд байгаа гэж хэлсэн. Үр дүнгийн урамшууллыг мөн тусдаа хүснэгтээр тайланг нь аваад өөрсдийг нь үнэлж над дээр орж ирдэг. Хэр үнэн бодит байгааг нь тулгаж үзээд ард нь би өөрийн үнэлгээг тавьдаг. Тэгээд харьцуулалт хийгээд ажилчдын жагсаалт гаргаад ард нь үр дүнгийн урамшууллын хувийг бичиж эрхлэгчид өгдөг. Олгох эсэхийг эрхлэгч өөрөө шийддэг. Тайлан мөн байхгүй байсан.

...Миний бичсэн хүснэгт тайлан яасан талаар би мэдэхгүй байна. Би эрхлэгчид өгч байсан. Эрхлэгчид хүлээлгэн өгсөн талаарх ямар нэгэн бичиг баримт бол байхгүй.

...Би захирлын гаргасан урамшууллын тушаал болон олгосон цалингийн хүснэгтийг үзэх эрх байдаггүй. Санхүү рүү явсан бол хэнд хэдэн төгрөг өгсөн талаар бол мэдэхгүй. Эрхлэгч л бүгдийг нь мэддэг учраас би зарим хүнээс гайгүй урамшуулал бичсэн орсон уу гэж асуухаар зөрүүтэй орсон байдаг байсан. Яг хэнээс асуусан талаар санахгүй байна. Эрхлэгч нэмж хасах эрхтэй байдаг учир тэр эрхээр нь шийдсэн байна гэж ойлгосон. Зарим нэмэгдүүлсэн байсан ур чадварыг бол бүгд авдаг. Их бага хэмжээгээр авдаг. Ур чадварын нэмэгдэл өгөхгүй тохиолдол байдаг. Үр дүнгийн урамшууллыг хэдэн хувиар өгөхийг эрхлэгч л шийддэг байсан. Би 2020 оны 8 дугаар сарын 10-наас 24-ныг хүртэл Улаанбаатар хотод сургалтад явсан. Тэр хооронд ажил цуглаад, анги солигдох гээд туслах багш нар ангиа янзалсан. Тэгэхэд миний ширээн дээр тавиур дээр байсан бичиг баримтыг цаасан хайрцагт хийгээд Х Г өгсөн байсан. Тэгээд Г таны бичиг баримт гээд хуучин ангиас чинь хайрцагтай зүйл ирсэн яах уу гэхээр нь манай гэрт хайрцагтай чигт нь тавьчих гэсэн. Тэгээд тагтан дээр тавьсан байсан. Би юу байгааг нь мэдээгүй, энэ жил цагаан сараар шатаах гэсэн чинь ажилчдын хэдэн тайлан байсан. Тэгээд тэрийг нь шатаах юман дээрээс ялгаж авсан байсан. Тэгээд Чойрт шинжээч тайлан нэхээд байна гэхээр нь манайд хэдэн тайлан байсан. Тэрийг аваад яв гээд Эыг дагуулж ороод Э өөрөө үзээд ялгаад аваад явсан. Тухайн бичиг баримтад ажилд өгсөн хүснэгт байгаагүй. Э дан тайлан байна гээд аваад явсан. Би тайланг нь авч дүгнэсэн хүснэгтийн хамт эрхлэгчид өгдөг, тайлангүй бол эрхлэгч дүгнэдэггүй юм. Би тайланг эрхлэгчид бүгдийг дүгнэсэн дүгнэлтийн хамт заавал өгдөг юм. Энэ ямар учиртай тайлан үлдсэн талаар мэдэхгүй байна. Надад санаатай зүйл байгаагүй. Тэгээд шинжээч нь дүгнэсэн юм байх гэж бодсон. Миний ширээн дээр байж байгаад би буруутайгаа хүлээж байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 214-216 дугаар хуудас/,

25. Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ГСА2023-22/01-01 дугаартай Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн баримтанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтэд:

            Шалгалтаар нийт 18.971.3 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Тус байгууллагын архивын баримтын эмх цэгц, анхан шатны баримтын бүрдэл маш хангалтгүй байсан нь шалгалтыг хугацаанд нь хийхэд хүндрэлтэй байлаа.

            Дүгнэлт гаргасан: Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Одонтуяа гэжээ. /2 дугаар хх-ийн 26-40 дүгээр хуудас/,

20. Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-423-6163 дугаартай үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 43-50 дугаар хуудас/

21. Эд зүйлд үзлсэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 65-72 дугаар хуудас/,

22. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 72-72, 141-143 дугаар хуудас/,

23. Багш ажилчдад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгох тухай баримт /1 дүгээр хх-ийн 146-197 дугаар хуудас/,

24. Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

25. Цалингийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 102-123 дугаар хуудас/,

26. Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-823-6778 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дугаар хх-ийн 247-250 дугаар хуудас/,

27. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /3 дугаар хх-ийн 107-108 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ч.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оноос 2021 оны 07 дугаар сарын хооронд өөртөө болон зарим багш ажилчдад үндэслэлгүйгээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон илүү цаг, ур чадвар, үр дүнгийн урамшууллыг олгосон, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангалгүйгээр тоног төхөөрөмж худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэн албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, 18,971,300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5,274,000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 /багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх/-т заасан эрхээ хэрэгжүүлсний хариуд буюу М.Хыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр туслах багшаар ажилд авахдаа 120,000 төгрөгний үнэ бүхий хязаалан хонь, Б.Д-г 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд авахдаа 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонь, Ё.Э-ийг бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж 500,000 төгрөгний хахуулийг тус тус хясан боогдуулах замаар авсан, Э.Г-ыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр туслах тогоочийн ажилд авсантай холбоотойгоор 100,000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд томилогдож, цэцэрлэгтээ тогтвор суурьшилтай ажиллах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонийг хахуульд өгч, өөртөө давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тоггтогдож байх тул шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Ч.О нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ дотроос зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байгаа. Албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж 18 971 300 төгрөгний хохирол төсөвт учруулсан үйлдэл байгаа. Энэ үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 18 971 300 төгрөг нь О-т хамааралгүй гэдэг нь нотлогддог. Энэ нь тухайн үед санхүү, няравын албан тушаал эрхэлж байсан хүмүүсийн алдаа гэж гэрчүүд мэдүүлдэг. Тийм учраас 18 971 300 төгрөгний үндэслэлгүйгээр ур чадвар, үр дүн олгосон нь хамааралгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Авлига авсан гээд байгаа 500 000 төгрөг Э өгсөн гэдгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад гэхээр 2008 онд зээл авч өгсөн байдаг. Үүний талаар 500 000 төгрөгийг авсан гэж мэдүүлдэг” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Я.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анх нэр бүхий 6 хүнтэй өргөдөл бичсэн байдаг” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оноос 2021 оны 07 дугаар сарын хооронд өөртөө болон зарим багш ажилчдад үндэслэлгүйгээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон илүү цаг, ур чадвар, үр дүнгийн урамшууллыг олгосон, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангалгүйгээр тоног төхөөрөмж худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэн албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, 18,971,300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5,274,000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 /багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх/-т заасан эрхээ хэрэгжүүлсний хариуд буюу М.Х-ыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр туслах багшаар ажилд авахдаа 120,000 төгрөгний үнэ бүхий хязаалан хонь, Б.Д-г 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд авахдаа 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонь, Ё.Э-ийг бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж 500,000 төгрөгний хахуулийг тус тус хясан боогдуулах замаар авсан, Э.Г-ыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр туслах тогоочийн ажилд авсантай холбоотойгоор 100,000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан,

Шүүгдэгч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд томилогдож, цэцэрлэгтээ тогтвор суурьшилтай ажиллах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонийг хахуульд өгч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт болсон байна гэж үзлээ.

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Нийтийн албан тушаалтан гэдэгт “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; гэж заасан. Харин Төрийн Албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, мөн зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;” гэж  тус тус заасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Гэмт санаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ урвуулан ашиглаж давуу байдал олж авах гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдэл байхаар хуульчилсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Ч.О нь 2018 оноос 2021 оны 07 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 18 971 300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5 274 000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2 /багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх/-т заасан эрхээ хэрэгжүүлсний хариуд буюу М.Х-ыг туслах багшаар ажилд авахдаа 120 000 төгрөгний үнэ бүхий хязаалан хонь, Б.Д-г 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд авахдаа 110 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонь, Ё.Э-ийг бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж 500 000 төгрөгний хахуулийг тус тус хясан боогдуулах замаар авсан, Э.Гыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр туслах тогоочийн ажилд авсантай холбоотойгоор 100 000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Д нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд томилогдож, цэцэрлэгтээ тогтвор суурьшилтай ажиллах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу 110,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонийг хахуульд өгч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, гэрч Э.Э, Ц.Б, М.Х, Ц.О, Ё.Э, Ж.Г, Д.Ц, Ц.Э, Л.Х, А.Б, Э.Х, С.Б, Б.З, Т.Б, Ц.Х, Э.Т, Д.А, У.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ГСА2023-22/01-01 дугаартай Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн баримтанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-423-6163 дугаартай үнэлгээний дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Г.Э-с гаргасан “...18 971 300 төгрөг нь О-т хамааралгүй гэдэг нь нотлогддог. Энэ нь тухайн үед санхүү, няравын албан тушаал эрхэлж байсан хүмүүсийн алдаа гэж гэрчүүд мэдүүлдэг. Тийм учраас 18 971 300 төгрөгний үндэслэлгүйгээр ур чадвар, үр дүн олгосон нь хамааралгүй...” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Ч.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 18 971 300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5 274 000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон болох нь гэрч Ц.Б-ын “...цэцэрлэгийн эрхлэгч Ч.О-ийн тушаал гаргаж ур чадварын нэмэгдэл олгоод түүнийхээ талыг нь би чамд нэмж 30 хувийг ур чадварын нэмэгдэл гээд чиний цалин дээр нэмчихсэн байгаа шүү. Цалин буухаар надад талыг нь өгөөрэй гэж нэхэж бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг,

гэрч М.Х-ын “...цалин орсон өдөр “Чи энэ данс руу мөнгө хийгээрэй гээд надад 5994002817 дугаарын өөрийнхөө дансыг хэлсэн. Би тэгээд тухайн үед 70 000 төгрөг хийсэн. Түүний дараа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цалин орсны дараа дээрх дансанд 328 000 төгрөг хийгээрэй гэхээр нь би айгаад тэр мөнгийг хийчихсэн. Мөн 2020 оны 05 дугаар сарын 16-ны 100 000 төгрөг надаас дээрх дансаар авсан. Миний үр дүн, ур чадварын нэмэгдэл болон миний амралтын мөнгөнөөс авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.О-ийн “...Дандаа болж бүтэхгүй зүйл ярьдаг. 2019 оны 10 дугаар сард миний цалин дээр орсон ур чадварын нэмэгдлээс 60 000, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бас 250 000 төгрөг бэлнээр авч байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Э-ы “..2021 оны хагас жилээр урсгал засварын дансанд 2,000,000 төгрөг байсныг хаалга, мотор авна гэсэн нэрийдлээр тус эмнэлэгт ажилладаг Х гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг... ...Би нягтлангийн зөвлөсний дагуу 1,500,000 төгрөгийн хаалга, 500,000 төгрөгийн бойлуурын моторын баримтыг орлогод хүлээн авч санхүүгийн тайланд оруулсан. Тухайн хаалга ирсэн боловч миний бодлоор 1,500,000 төгрөгийн үнэд хүрэхгүй гэж үзэж байна. Мөн 500,000 төгрөгөөр авсан гэсэн нь бойлуурын мотор нь огт ирээгүй... ... 2019 оны 04 дүгээр улиралд 2,500,000 төгрөгөөр 1 дүгээр хоолны тогоо, 500,000 төгрөгөөр уур сорогчийн мотор авахаар төсөвлөн Хишиг Баян Уул гэдэг манай байгууллагатай хүнсний гэрээтэй байдаг газар шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Л.Х-ын “...Эрхлэгч Ч.Оийн тухайд багш ажилчдын ажлыг дүгнээд хэнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрийн гаргадаг байсан. Над дээр зөвхөн эрхлэгчийн тушаал орж ирдэг, түүнээс ажилчдын тайлан хэрхэн үнэлэгдсэн үнэлгээний хуудас орж ирдэггүй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч А.Б-ы “...Сая 8 дугаар сарын дундуур буулгаад шинээр блокоор өрсөн. Тухайн өрлөгийг Ж гэж хүнээр хийлгэсэн. Ж гэж хүний ажлын зардлыг манай ажлын нягтлан Х, нярав Э, үйлчлэгч Д, тогооч О болон миний бие хувааж төлсөн. Учир нь манай дарга О өрлөг хийлгэсэн хүний зардлыг өөрсдөө төл гэж хэлсэн... ...Хөгжих лүн тал ХХК хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Хын “Хөгжих лүн тал ХХК нь миний эзэмшлийн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, мод модон эдлэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлтэй... ...Тухайн орж ирсэн 2 000 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийг 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.О-ийн Хаан банкны хувийн данс руу нь шилжүүлсэн. Манайд бүргэд хаалга, мотор байхгүй. Хаалга, моторын мөнгөө өөрөө авсан юм чинь өөрөө худалдаж авсан байх...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Х-ын “...2019 оны 12 дугаар сары 23-ны өдөр 2 500 000 төгрөгийг багаж техник хэрэгсэл, 500 000 төгрөгийг урсгал засвар гэж манай  “Хишиг Баян- Уул ХХК”-ийн Хасбанкны 5002446629 дугаар дансанд шилжүүлсэн. Үүнийг мартсан байсан. Дээрх мөнгийг би хэнд гаргаж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан энэ мөнгийг буцаан өгсөн. Над дээр ямар нэгэн мөнгө үлдээгүй. Уг цэцэрлэгт ямар нэгэн ажил гүйцэтгэсэн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Э-ийн “...Намайг ажилд ороход өмнө оны санхүүгийн замбараагүй байдлыг би засаж ажилласан. Өмнөх ажилтны алдааг намайг үйлдсэн мэтээр яриад явдаг байсан. О нь харилцааны соёл байхгүй. Өөрийн замаар санхүүгийн асуудлыг шийдэх гээд байдаг байсан. Одоо тэгнэ гэвэл тэгнэ гээд байсан. Харилцааны асуудалтай байсан. Хаа хаанаа мэдэж байсан. Хэлэхээр хэрүүл болдог байсан. Маш их хэл амтай байсан. Ажлаа бүрэн мэддэггүй, дураараа байдаг байсан. Хувийн байгууллагад ажиллаж байгаа юм шиг байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ГСА2023-22/01-01 дугаартай Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн баримтанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Г.Э-с гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заажээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн шүүгдэгч Ч.О, Б.Д нарын үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.О, Б.Д нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Я.Б-д нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ч.О-ийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан. Энэ хэрэгт М.Х, Ц.О, Ц.Б, Э.Э нарыг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.О нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 18 971 300 төгрөгийн хохирлыг төсөвт учруулснаас 5 274 000 төгрөгийг багш, ажилчдаас буцаан авах байдлаар хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон болох нь нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл төсөвт учруулсан хохиролыг хариуцвал зохих этгээд нь шүүгдэгч Ч.О болох нь тогтоогдож байх тул М.Х, Ц.О, Ц.Б, Э.Э нарыг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.О-ийн гэмт үйлдлийн улмаас 18 971 300 /арван найман сая есөн зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн хохирол төсөвт учирсан, мөн М.Х-аас авсан хязаалан хонины үнэ болох 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, Б.Дгаас авсан шүдлэн хонины үнэ болох 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөг, Ё.Э-ээс авсан 500 000 /таван зуун мянга/ төгрөг, Э.Г-аас хахууль өгөхийг шаардсан 100 000 /нэг зуун мянга/ төгрөг, нийт 19 801 300 /арван есөн сая найман зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.О-ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Д-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ч.О, шүүгдэгч Б.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 шүүгдэгч Б.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ч.О-ийн нь 18 971 300 төгрөгний хохирлыг төсөвт учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох  санал гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргана. Хахууль авсан үйлдэл дээр нь эмэгтэй хүний хувьд 18 000 000 төгрөг 5 хоногийн дотор төлнө гэдэг өнөөдөр олддог мөнгө үү. Их л хайсан байх. Би олоод ирсэн болов уу гэж бодсон. Тэгтэл мөнгө нь олдоогүй зээл авах гэсэн боловч сарын сүүл гээд боломж олдоогүй юм байна. Ах дүү нь 5-10 төгрөг цуглуулж байгаа юм байна. Ард нь нөхөр нь хэдэн хүүхдээ хараад үлдэж байгаа. Хэргийн хувьд ч 5-6 жилээр хориод байхаар хэрэг биш. Ялын хувьд сонгох санкцитай байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Я.Батханд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Д болон өмгөөлөгч миний хувьд дандаа хөнгөрүүлэх байр сууриа илэрхийлж явсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байгаа. Үүнд Д-ийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Мөн шүүгдэгч Б.Д-г өөрийгөө илчлэн ирсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анх холбогдох байгууллагад өргөдөл гаргаад өөрөө гарын үсгээ зураад гэмт хэргийн талаар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулиийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа. Мөн шүүгдэгч Ч.О нь ажилчдаа хясан боогдуулж байнгын дарамтанд байлгадаг тухай 11 хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүний нэг хүн бол Б.Д юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, өөрийн гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзээд ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Я.Батхандаас гаргасан “...шүүгдэгч Б.Д нь хэргээ илчлэн ирсэн... эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа илчилсэн буюу өөрийгөө илчилсэн гэдэгт ямар нэг хөндлөнгийн хүний албадлага, шахалт шаардлагагүйгээр өөрийн буруутай ажиллагааг ойлгон мэдэрч ухаалаг дүгнэлт хийж, өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд, өөрийн хүсэл, зоригийн дагуу мэдээллэх тухай ойлголт юм.

Шүүгдэгч Б.Д-ийн тухайд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлчлэгчээр ажилд орсон гэж шүүгдэгч Ч.О-т 110 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн хонь өгсөн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийг үйлдсэн тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй байна. Харин шүүгдэгч Б.Д нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт М.Х, Ц.О, Ц.Б, Э.Э, Э.Г нарын хамт гомдол мэдээлэл гаргаж, уг гомдол мэдээллийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж, шүүгдэгч Ч.О-ийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д нь хэн нэгний дарамт, шахалт, шаардлагагүйгээр өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мэдээллээгүй байх тул өмгөөлөгч Я.Б-с гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.О, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.О, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 3 /гурав/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс,

шүүгдэгч Б.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тус тус тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.О, Б.Д нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.О, Б.Д нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Е овогт Ч-н О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Х-д овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 3 /гурав/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс,

шүүгдэгч Б.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тус тус тоолсугай.

 9. Шүүгдэгч Т.О, Б.Д нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.О, Б.Д нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.О-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 19 801 300 /арван есөн сая найман зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй

 12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ