| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/00119/И |
| Дугаар | 102/ШШ2020/01193 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2020/01193
| 2020 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2020/01193 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХУД-ийн 00 дүгээр хороо 0 хэсэг Б с 00г байрны 00 тоот хаягт оршин суух У овогтой Б-гийн З /регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах НШШГГ-т холбогдох,
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны******* дугаар сарын*******-ны өдрийн 102/ШШ2018/00440 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “З с” ХХК-аас 346,304,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,223,500 төгрөг, хариуцагч “З с” ХХК-нд холбогдох 17,200,000 төгрөг, хариуцагч Б.З-д холбогдох 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч “Юсон” ХХК-нд холбогдох 125,131,300 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Золхархайн*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг шийдвэрт хариуцагч “**************” ХХК-ийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж, гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн******* оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаар магадлалаар хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзсан бөгөөд “**************” ХХК-аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, гомдлыг дээд шүүхээс******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол хангахаас татгалзаж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг, мөн хуулийн 93-98 дугаар зүйлээр төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах харилцааг тус тус зохицуулсан
байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч хуулийн этгээд татан буугдаагүй, дампуураагүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хуулийн этгээдээс төлбөр барагдуулах ажиллагааг зохих ёсоор явуулах үүрэгтэй байна. Мөн хуулийн этгээд төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс төлбөрийг шууд гаргуулах, хувьцаа эзэмшигч шууд хариуцах үндэслэл болохгүй юм.
Мөн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч “**************” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах тухай ажиллагааг хийгээгүй атлаа тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Згаас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.4 дэх хэсэг, мөн хуулийн 93, 94, 95, 96, 97, 98 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Түүнчлэн шүүхийн гүйцэтгэх хуудас нь алдаатай бичигдсэн зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагааг явуулж байна гэж үзэх үндэслэл болсон. Иймд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны******* дугаар сарын*******-ны өдрийн 102/ШШ2018/00440 дугаар шийдвэрээр “**************” ХХК-аас 346,304,800 төгрөгийг гаргуулж “Юсон” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч “**************” ХХК-нд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул өмчлөл болон эзэмшилд байгаа эд хөрөнгийг тогтоохоор холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй.
Төлбөр төлөгч “**************” ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн данс битүүмжлэх, хасалт хийх тогтоол хүргүүлэхэд дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн.
Төлбөр төлөгч “**************” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Згийн арилжааны банк дахь дансны гүйлгээг хязгаарлаагүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З нь НШШГГ-т холбогдуулан арилжааны банкууд дахь харилцах төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг сэргээлгэх, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын******* оны дүгээр сарын*******-ны өдрийн******* дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулсан бөгөөд үндэслэлээ “төлбөр төлөгч компанийн бусдад төлөх төлбөрийг тус компанийн хувьцаа эзэмшигчээс гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль бус” гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны******* дугаар сарын*******-ны өдрийн 102/ШШ2018/00440 дугаар шийдвэрээр хариуцагч “**************” ХХК-аас 346,304,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Юсон” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ. /хх 5-11/
НШШГГ******* оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын******* оны дүгээр сарын*******-ны өдөр******* дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудсаар төлбөр авагч “Юсон” ХХК-нд төлөх 348,384,274 төгрөгийг******* оны дүгээр сарын-ний өдрийн дотор тушаахыг төлбөр төлөгч “**************” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Зд мэдэгжээ. /хх-93/
Нэхэмжлэгч Б.З нь төлбөр төлөгч “**************” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 76/
Хариуцагчаас төлбөр төлөгч “**************” ХХК-ийн хувьцаа эзэшигч Б.Зд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэх хуудсыг “төлбөр төлөгч компанийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон” үндэслэлээр өгсөн гэх тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын******* оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоолоор төлбөр төлөгч “**************” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны мэдээллийг гаргуулж, дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн 366,194,274 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 190,000 төгрөг, нийт 366,384,274 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан, /хх 64-67/
2019 оны******* дугаар сарын 04-ний өдрийн 4/13653 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч “**************” ХХК-ийн нийслэл болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил ашиглалтад газар бүртгэлтэй эсэхийг тодруулахаар лавлагаа гаргуулж, газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн, /хх 68-81/
2019 оны******* дугаар сарын 04-ний өдрийн 4/13652 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч “**************” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, машин механизмын лавлагааг гаргуулж, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн, /хх 82/
2019 оны дүгээр сарын*******-ны өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх 94-95/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 99/-г тус тус авсан байна.
Харин төлбөр төлөгч “**************” ХХК-ийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулдаггүй болохыг тогтоосон баримт, улмаар хөдлөх хөрөнгө, бараа, материал, бусад түүхий
эд, техник, тоног төхөөрөмж байгаа эсэхийг олж тогтоох, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас бүртгэлтэй эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр” заажээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд төлбөр төлөгч “**************” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагаа, банкан дахь харилцах болон хадгаламжийн дансны мэдээлэл зэргийг гаргуулсан байх бөгөөд арилжааны банкан дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож, хасалт хийх, газар, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлэх ажиллагааг хийснээр нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг тогтоосон гэж үзэхэд хангалтгүй байна.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, компанийн хүлээх үүргийг гагцхүү өөрийн хувьцаанд ногдох компанийн хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.З нь төлбөр төлөгч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд компанид оруулсан түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх тул шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хөрөнгийг олж тогтоох ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын******* оны дүгээр сарын*******-ны өдрийн******* дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ