Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Түмэнчимэг,

Улсын яллагч:Г.Бадрал,

Шинжээч эмч Г.Энхбаатар,

Хохирогч Ц.Туяа,

Иргэдийн төлөөлөгч И.Дархантунгалаг,

Шүүгдэгч О.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Мөнхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031765  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 46 настай. эрэгтэй, яс үндэс халх: бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2. эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод оршин суух хаягтай.

 

Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 798 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаартай тогтоолоор 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэхээр өөрчлөлт орсон. улмаар Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 322 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 05 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан Боржигон овогт Ононгийн Мөнхбаяр, регистрийн дугаар ХБ71071399,

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь урьд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Ц.Туяаг хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэг газарт нь гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч О.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би ажилтай байсан. Ажлаа тараад ирэхэд Туяа согтуу байсан. Маргааш өдөр нь бид хоёр нэг шил архи хувааж уугаад хоёулаа согтсон байсан. Би босохдоо гуйваад хойшоо савахдаа орны толгой мөргүүлсэн. Түүнээс биш санаатайгаар цохисон зүйл байхгүй. Санамсаргүй зүйл болсон гэв.

 Хохирогч Ц.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Мөнхбаяр бид хоёр нэг шил архи хувааж уугаад согтсон байсан. Манай нөхөр босох гэж байгаад дээрээс дарж унасан. Тэр үед би толгойгоороо орны толгой мөргөсөн. Миний биеийн байдал сайн байгаа. Санаатай биш санаандгүй зүйл болсон гэв.

Гэрч Ц.Ургамалсүрэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд би гэрийнхээ гадаа үнсээ асгаад явж байхад гэрийн гадаа түргэний машин ирээд, Мөнхбаяр хадам дүү эмч нартай гэрээсээ гарч ирээд таарсан юм. Би тэр үед Мөнхбаяраас асуухад Туяагийн даралт ихсээд гэж хэлсэн, тэгэхээр нь би тоохгүй гэрлүүгээ орчихсон юм. Тэгээд үдээс хойш манай нөхөр Хосбаяр гэрийнхээ гадаа нь өөрийн машинаа янзлаад байж байхад, манай нөхөр Хосоо гэрт орж ирээд чи урагшаа Туяагийн гэрлүү ороод Туяаг юу хийж байгааг нь хараадах, гаднаас сонсоход эвгүй дуу чимээ гараад байна. Харвасан юм биш биздээ гэж хэлэхээр нь би гэрлүү ороод шагайхад дээшээ харчихсан байдалтай гэртээ ганцаараа, орон дээрээ хэвтэж байсан юм. Тэр үед Туяа гээд дуудахад нүд нь аниатай байхаар нь нэг л биш боллоо гэж бодоод, хүүхдийнхэн дугаарлуу залгаад, ээжийн чинь бие нэг л эвгүй байна, гэртээ ухаангүй дээшээ харсан байдалтай байна гэж хэлэхэд, өөдөөс архи уугаад хордлогонд орчихсон юм бишүү гэж хүү нь тэгэхээр, архинаас болоогүй, биеийн байдал нь нэлээд муу байна гээд утсаа салгаад 103- луу залгаж түргэн тусламж дуудаад түргэний эмч ирж үзэхэд хамтран амьдрагч Мөнхбаяр нь ирчихсэн эмнэлэгрүү хамт аваад явсан юм. Түүнээс хойш би Туяаг хагалгаанд орсоны хэд хоногийн дараа эмнэлэг дээр эргэж очиход Мөнхбаяр сахиад байж байсан юм гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад чөлөөгөөр ирээд Улаанбаатар хотод байж байхад төрсөн дүү Болор-Эрдэнэ утсаар холбогдож яриад “Ээж ухаангүй болчихлоо, Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн юм" тэгээд би эхнэр Мөнгөнцоожийн хамт эмнэлэг дээр очиход ээж ухаангүй юм ярьж чадахгүй байсан юм. Тэр үед би эмч нартай нь уулзахад гэмтлээс болсон асуудал байна. Маргааш өглөө Гэмтлийн эмнэлэгрүү шилжүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод яаралтай тархины хагалгаанд ороод, тэр оройдоо ээж ухаан орсон юм. Эмч нар хэлэхдээ 5-7 хоногийн өмнөх гэмтэл байна. Тархинд цус хураад, уг гэмтэл нь тархиа дараад ухаан алдахад хүргэсэн байна гэж хэлж байсан юм. Би энэ асуудлын талаар ээжээс тодруулж асуухад "Мөнхбаяр намайг толгойнд цохисон гэж хэлсэн, юугаар цохисон юм бэ гэж асуухад гараараа цохисон гэж хэлж байсан юм. Тэр үед Мөнхбаярыг Гэмтлийн эмнэлэг дээрээс цагдаад мэдэгдээд хагалгаанд орохын өмнө баривчлуулсан байсан юм. Тэгээд тэр оройдоо манай дүү Болор-Эрдэнэ, эмнэлэг дээр сахиж хоносон. Тэр өдрийн маргааш нь дүү Батболд эмнэлэг дээр ээлжлэн сахиж хоносон, сүүлийн ганц 2 өдөр нь хамтран амьдрагч Мөнхбаяр эмнэлэг дээр сахисан гэж манай дүү нар хэлсэн юм. Би хагалгаанд орсоны 2-3 дараа хөдөө ажилруугаа явсан юм. ... Ээж толгой тархинд архаг ямар нэгэн хууч өвчин байхгүй. Харин хамтран амьдрагч Мөнхбаяр нь нэлээд олон жилийн баруун талын дунд чөмөгийг нь хугалж, гэмтээгээд одоо хүртэл хадаастай, хазагнаж явдаг юм. Би хэрэг болохын хэд хоногийн өмнө утсаар нэг удаа холбогдож яриад түүнээс хойш утсаар удаа дараа залгахад утсаа авахгүй байсан юм. Зодуулсны улмаас болж утсаа авахгүй байсан байх гэж бодож байна. Мөнхбаяр нь хамгаалалтын албанд харуул хамгаалагчийн ажил хийж байсан байх, тогтсон ажил төрөл хийдэггүй. Харин манай ээж Туяа нь гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг юм. Архи уусан үедээ Мөнхбаярыг ээжийг байнга зодож нэг жилдээ уулзахад 2-3 удаа зодуулсан гэж ярьдаг, биднээс мэдэхгүй зодуулдаг эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ээжтэй уулзахаар нүүр ам нь хөхөрч хавдсан, байдалтай байдаг юм. Энэ асуудлынхаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байдаггүй. Эцэс сүүлдээ ийм асуудал болж байна... Ээжийг анх 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэг дээр ухаангүй хэвтэж байхад манай ээжид хандаж Мөнхбаяр нь "би чамайг цохисон барьсан гэж хэлж болохгүй шүү. чи бид хоёрын дунд асуудал болоогүй шүү гэж шаардаж байсан юм. Түүнийг би дэргэдээс сонсоод Мөнхбаяр нь манай ээжийг гэмтээсэн юм байна гэж анх ойлгосон. Ээжийг хагалгаанд ороод гарч ирсэний дараагаар таны биед хэн гэмтэл учруулсан юм бэ гэхэд Мөнхбаяр гараараа толгойруу цохисон гэж хэлж байсан юм. Миний зүгээс буруутай этгээдэд, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгээд би ирж уулзаад гадуур ажилтай явж байгаад хагалгаа хийсний маргааш нь буюу 2016 оны 08 сарын 23-ны өдөр ирэхэд ээж ухаан орсон, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Би ээжтэй уулзаад асуухад Мөөгий намайг толгойруу цохисон гэж хэлсэн, та яагаад тухайн үед бид нарт хэлээгүй юм бэ гэхэд зүгээр юм болуу гэж бодсон юм. Та болсон асуудлын талаар байцаагчид үнэн зөвөөрөө мэдүүлэг өгөөрэй гэж хэлэхэд за гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр өдрөө ээжийгээ эмнэлэг дээр сахиж хоносон юм. Мөнхбаяр нь 5-6 жилийн өмнө байх манай ээжийг зодож баруун хөлийн бүдүүн гуяыг нь 2 хувааж гэмтэл учруулж байсан бөгөөд түүнээс хойш биеийн эд эрхтэнд бидэнд мэдэгдэхгүйгээр өчнөөн л зодож цохидог байсан юм. Бид нарт тухай бүрт мэдэгдэж чаддаггүй өнгөрдөг байсан. Тэгээд өөрийнхөө нөхрийг ээж өмөөрөөд байдаг, бид нарт зодлоо цохилоо гэж бараг хэлдэггүй юм ... Манай ээжийг хамтран амьдрагч Мөнхбаярын эгч нь болох хүн утсаар залгаж дарамтлан, унаж бэртэл гэмтэл авсан гэж байцаагчид мэдүүл, гэдэг байдлаар хэлдэг гэж ээж маань надад хэлж байсан юм. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын21-ний өдөр би гадуур явж байхад Мөнхбаярын ахын хамт байдаг хашааны эгч миний дугаарлуу залгаад танай ээжийн чинь биеийн байдал муу байна, унтаад сэрэхгүй байна гэж хэлээд утсаар ярьсан юм. Тэр үед хөдөө явж байсан болохоор та түргэн тусламж дуудаад өгчих гэж хэлээд эргээд залгахад түргэн тусламж аваад явлаа гэж хэлээд би орой 20-21 цагийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд манай ээж Туяа нь ухаангүй эмчилгээ хийлгэж байна гээд дэргэд нь Мөөгий ах байсан юм. Манай 2 ах эгч нар хөдөө байсан бөгөөд би тэр үед том ах Батгэрэл рүү утсаар залгаж хэлээд, тэр өдрөө эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж, хоноод маргааш өглөө нь тус эмнэлэг дээр голгойн томографын зураг авахуулахад гадны гэмтэл авсан байна гээд Гэмтэл согог судлалын төврүү ээжийг шилжүүлээд тэр өдрөө гавал тархины тасагт хагалгаа хийлгээд 2 цаг орчим болоод. гарч ирээд ээж ухаан орсон юм. Тэгээд ухаан ороод ээжээс асуухад Мөөгий ахыг зодож цохисон, ээжийг эмнэлэгт очихоос 5-6 хоногийн өмнө зодсон юм гэж хэлж байсан юм. Тэгээд манай 4-5 хоног гэмтлийн эмнэлэг дзэр хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм. Урьд 2-3 удаа зодож гэмтэл учруулж байсан асуудлыг би мэдэх юм байна. Тэр үедээ бид нар гэмтлийн эмнэлэг дээр хөлийг нь хадуулаад эмчилгээ хийлгээд өнгөрч байсан юм. Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж байгаагүй юм. Манай ээжийн эмчилгээний зардалд өчнөөн мөнгө төгрөг гарсан бөгөөд хохирлыг бүрэн гүйцэт барагдуулаагүй, манай 2 ахаас мөнгө цаас гарсан байх, тэгэхдээ манай ээж Мөнхбаяр гэх хүнд гомдолгүй гэж байгаа болохоор үр хүүхдүүд бидний зүгээс уг асуудалд оролцохгүй, хууль шүүхийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэх байхаа гэх мэдүүлэг,

   Хохирогч Ц.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 08 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 32-648 тоотод гэртээ байж байхад миний толгой өвдөөд, ухаан алдаад тэр өдрөө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлээд, маргааш өглөө буюу 2016 оны 08 сарын 22-ны өглөө би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт гавал тархины хагалгаанд ороод, 2016 оны 08 сарын 22-ны орой хагалгааны дараа ухаан ороод Гавал тархины тасаг руу шилжин хэвтэн эмчлүүлээд 2016 оны 08 сарын 29-ний өдөр тус эмнэлгээс гарсан юм. ... 2016 оны 08 сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч О.Мөнхбаяртай 1 шил 0.75 литрийн архи хуваан уугаад, түүний дараагаар би өөрийн нөхөртэйгээ гэр бүлийн хардалтын улмаас болж маргалдахад манай хамтран амьдрагч Мөнхбаяр нь миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэр үедээ ямар нэгэн зовиур шаналал байхгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний биеийн байдал өвдөөд толгой өвдөж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж улмаар хагалгаанд орсон юм. Гэр бүлийн хардалтын улмаас би өөрийн хамтран амьдрагчтай хэрүүл маргаан хийхэд миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон юм. Би тухайн өдрөөс хойш гэрээсээ гараагүй, манай хамтран амьдрагч гэртээ байсан юм. Би шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ... Намайг 2008 оны 12 сарын 31-ний өдөр буюу он солигдох гэж байхад өөрийнхөө ахын гэрт орно гэж хэлэхэд нь би он гаргасны дараа орьё гэж хэлээд тэгээд галын шилээвэр төмрөөр намайг зодож миний зүүн талын бүдүүн гуяны чөмөг яс нь хугарч байсан юм. ... Миний хамтран амьдрагч О.Мөнхбаяр нь намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд сахиж байхдаа намайг өөрөө согтуу явж байгаад унасан гэж бичээрэй. Мөн гомдолгүй гэж хэлээрэй гээд уг хүсэлтийг бичүүлсэн юм. Би унаж ойчсон ямар нэгэн зүйл байхгүй болно. …Мөнхбаяр болон түүний эгч Тогосоо нар нь өөрөө унасан гэж хэлээрэй, намайг хохирогчоор мэдүүлэг өгсөний дараа энэ байдлын талаар надад хэлсэн юм. Тэгээд би 2016 оны 09 сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтэндээ энэ байдлын талаар тодруулж бичсэн юм. Би өөрөө унаж гэмтсэн асуудал байхгүй болно гэх мэдүүлгүүд,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 11725 дугаар шинжээчийн дүгнэлт:... Ц.Туяагийн биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүсээгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлийг авсаны дараа тодорхой хугацаанд идэвхитэй үйл хөдөлгөөн хийж явах боломжтой гэх дүгнэлт,

    Шинжээч эмчийн: ... дээрх гэмтэл нь цохих хүчний үйлчлэлээр буюу толгойн хэсгийн газар буюу хаана ч цохисон дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ... Дээрх цусан хураа гэмтэл нь 3-7 хоногийн дотор үүссэн гэмтэл байна гэсэн мэдүүлэг,

  Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографи оношлогоо, өвчний түүхийн хуулбар,

  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгч О.Мөнхбаяр нь урьд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Ц.Туяаг хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэг газарт нь гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  Гэрч Ц.Ургамалсүрэнгийн  ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд би гэрийнхээ гадаа үнсээ асгаад явж байхад гэрийн гадаа түргэний машин ирээд, Мөнхбаяр хадам дүү эмч нартай гэрээсээ гарч ирээд таарсан юм…. Тэгээд үдээс хойш манай нөхөр Хосбаяр гэрийнхээ гадаа нь өөрийн машинаа янзлаад байж байхад, манай нөхөр Хосоо гэрт орж ирээд чи урагшаа Туяагийн гэрлүү ороод Туяаг юу хийж байгааг нь хараадах, гаднаас сонсоход эвгүй дуу чимээ гараад байна. Харвасан юм биш биздээ гэж хэлэхээр нь би гэрлүү ороод шагайхад дээшээ харчихсан байдалтай гэртээ ганцаараа, орон дээрээ хэвтэж байсан юм. Би 103 луу залгаж түргэн тусламж дуудаад түргэний эмч ирж үзэхэд хамтран амьдрагч Мөнхбаяр нь ирчихсэн эмнэлэгрүү хамт аваад явсан юм. Түүнээс хойш би Туяаг хагалгаанд орсоны хэд хоногийн дараа эмнэлэг дээр эргэж очиход Мөнхбаяр сахиад байж байсан юм гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Батгэрэлийн ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад чөлөөгөөр ирээд Улаанбаатар хотод байж байхад төрсөн дүү Болор-Эрдэнэ утсаар холбогдож яриад ээж ухаангүй болчихлоо, Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэр Мөнгөнцоожийн хамт эмнэлэг дээр очиход ээж ухаангүй юм ярьж чадахгүй байсан юм. …Архи уусан үедээ Мөнхбаярыг ээжийг байнга зодож нэг жилдээ уулзахад 2-3 удаа зодуулсан гэж ярьдаг, биднээс мэдэхгүй зодуулдаг эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ээжтэй уулзахаар нүүр ам нь хөхөрч хавдсан, байдалтай байдаг юм. Энэ асуудлынхаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байдаггүй. Эцэс сүүлдээ ийм асуудал болж байна... Ээжийг анх 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэг дээр ухаангүй хэвтэж байхад манай ээжид хандаж Мөнхбаяр нь би чамайг цохисон барьсан гэж хэлж болохгүй шүү. чи бид хоёрын дунд асуудал болоогүй шүү гэж шаардаж байсан юм. Түүнийг би дэргэдээс сонсоод Мөнхбаяр нь манай ээжийг гэмтээсэн юм байна гэж анх ойлгосон. Ээжийг хагалгаанд ороод гарч ирсэний дараагаар таны биед хэн гэмтэл учруулсан юм бэ гэхэд Мөнхбаяр гараараа толгойруу цохисон гэж хэлж байсан юм. Миний зүгээс буруутай этгээдэд, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Батболды  .... Та болсон асуудлын талаар байцаагчид үнэн зөвөөрөө мэдүүлэг өгөөрэй" гэж хэлэхэд за гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр өдрөө ээжийгээ эмнэлэг дээр сахиж хоносон юм. Мөнхбаяр нь 5-6 жилийн өмнө байх манай ээжийг зодож баруун хөлийн бүдүүн гуяыг нь 2 хувааж гэмтэл учруулж байсан бөгөөд түүнээс хойш биеийн эд эрхтэнд бидэнд мэдэгдэхгүйгээр өчнөөн л зодож цохидог байсан юм. Бид нарт тухай бүрт мэдэгдэж чаддаггүй өнгөрдөг байсан. Тэгээд өөрийнхөө нөхрийг ээж өмөөрөөд байдаг, бид нарт зодлоо цохилоо гэж бараг хэлдэггүй юм... Манай ээжийг хамтран амьдрагч Мөнхбаярын эгч нь болох хүн утсаар залгаж дарамтлан, унаж бэртэл гэмтэл авсан гэж байцаагчид мэдүүл, гэдэг байдлаар хэлдэг гэж ээж маань надад хэлж байсан юм. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Болор-Эрдэнийн …Гэмтэл согог судлалын төврүү ээжийг шилжүүлээд тэр өдрөө гавал тархины тасагт хагалгаа хийлгээд 2 цаг орчим болоод. гарч ирээд ээж ухаан орсон юм. Тэгээд ухаан ороод ээжээс асуухад "Мөөгий ахыг зодож цохисон, ээжийг эмнэлэгт очихоос 5-6 хоногийн өмнө зодсон юм гэж хэлж байсан" юм. Тэгээд манай 4-5 хоног гэмтлийн эмнэлэг дзэр хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм. Урьд 2-3 удаа зодож гэмтэл учруулж байсан асуудлыг би мэдэх юм байна. Тэр үедээ бид нар гэмтлийн эмнэлэг дээр хөлийг нь хадуулаад эмчилгээ хийлгээд өнгөрч байсан юм. Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж байгаагүй юм. Манай ээжийн эмчилгээний зардалд өчнөөн мөнгө төгрөг гарсан бөгөөд хохирлыг бүрэн гүйцэт барагдуулаагүй, манай 2 ахаас мөнгө цаас гарсан байх, тэгэхдээ манай ээж Мөнхбаяр гэх хүнд гомдолгүй гэж байгаа болохоор үр хүүхдүүд бидний зүгээс уг асуудалд оролцохгүй, хууль шүүхийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэх байхаа" гэх мэдүүлэг,

 Хохирогч Ц.Туяагийн … 2016 оны 08 сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч О.Мөнхбаяртай 1 шил 0.75 литрийн архи хуваан уугаад, түүний дараагаар би өөрийн нөхөртэйгээ гэр бүлийн хардалтын улмаас болж маргалдахад манай хамтран амьдрагч Мөнхбаяр нь миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэр үедээ ямар нэгэн зовиур шаналал байхгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний биеийн байдал өвдөөд толгой өвдөж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж улмаар хагалгаанд орсон юм. Гэр бүлийн хардалтын улмаас би өөрийн хамтран амьдрагчтай хэрүүл маргаан хийхэд миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон юм. Би тухайн өдрөөс хойш гэрээсээ гараагүй, манай хамтран амьдрагч гэртээ байсан юм. …Миний хамтран амьдрагч О.Мөнхбаяр нь намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд сахиж байхдаа намайг өөрөө согтуу явж байгаад унасан гэж бичээрэй. Мөн гомдолгүй гэж хэлээрэй гээд уг хүсэлтийг бичүүлсэн юм. Би унаж ойчсон ямар нэгэн зүйл байхгүй болно. …Мөнхбаяр болон түүний эгч Тогосоо нар нь өөрөө унасан гэж хэлээрэй, намайг хохирогчоор мэдүүлэг өгсөний дараа энэ байдлын талаар надад хэлсэн юм. Тэгээд би 2016 оны 09 сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтэндээ энэ байдлын талаар тодруулж бичсэн юм. Би өөрөө унаж гэмтсэн асуудал байхгүй болно гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 798 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаартай тогтоолоор 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэхээр өөрчлөлт орсон. Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 322 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 05 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор ялтайд тооцогдоно гэжээ.

  Иймд О.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үнэдэслэлтэй байна.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нь мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш явагдсан тул хэргийг буцааж өгнө үү гэсэн санал тавьсан .

  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалттай тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй байна.