Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0324

 

 

 

 

 

 

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Бадамсүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Д***** нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “И М О*******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х*******,

Маргааны төрөл: “И М О*******” ХХК-ийн зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х******* 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152  дугаар шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Г*****, хариуцагч Я.Х*******, иргэдийн төлөөлөгч Ц.Д*****, гэрч З.З*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “И М О*******” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х*******-нд холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х*******-гийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагч Я.Х******* 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04-320/96 дугаар зөрчлийн хэргийг “И М О*******” ХХК-д холбогдуулан нээсэн.

   Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х*******-гийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152  дугаартай шийтгэл оногдуулах тухай хуудсыг гаргахдаа тус компанийн Оросын Холбооны Улсаас импортолсон Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмалд хяналт шалгалтыг хийхэд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр буюу Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус компанийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Гомдол гаргагч “И М О*******” ХХК-иас шүүхэд гаргасан гомдлын  үндэслэл: 

1/ “И М О*******” ХХК нь 2019 оноос 2021 он хүртэл Оросын Холбооны Улсын Глобал трейнд компаниас хүнсний баяжуулсан ундаа импортлох, Монгол Улсад худалдаалах албан ёсны дистрибютерийн эрх авч худалдааны гэрээ байгуулан оруулж ирж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийтэд үүсээд буй цар тахал болох Ковид-19 өвчин дэгдэж, цаг хугацаа алдагдаж тогтоосон цаг хугацаандаа импортолж чадаагүй тохиолдолд гарч барааныхаа худалдан авалтын тоог хайрцгийг цөөрүүлж хилээр оруулж ирсэн болно. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дээрх бараагаа гурвалжин гүүрний дэргэдэх Ти Ай гааль дээр ирсэн бараагаа авах гэж очтол мэргэжлийн хяналтын байцаагч Я.Х******* нь барааг хүлээн авах бичиг баримтын бүртгэл зөрчилгүй байхад мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нэр бүхий этгээд цааш өрөө рүүгээ бичиг баримтуудыг авч орон буцаж гарч ирээд гаалийн хяналтын бүсээс бараагаа ачаад гараад ир, бүтээгдэхүүнээсээ хоёр ширхгийг аваад ир гэсэн. Дараа нь зөрчлийн хэрэг үүсгэж, илт шантаажилж, хувийн ашиг сонирхол гаргаж, хүнд дарамт учруулдаг нь илт байсан тул хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байна хэмээн шантаажилж байцаагч Я.Х******* нь манай компанийн эрх бүхий албан тушаалтны даалгавар, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай гэх утгатай албан бланк байхгүй улсын байцаагчийн тэмдэг дараагүй, яг ямар зөрчил гаргасан болон арилгах нь тодорхойгүй зүйл бичсэн бичгийг үүгээр надад өгсөн.

2/ Манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын бүсээс гаргасан. Улмаар бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч худалдан борлуулсан болно. Иймд Я.Х******* мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хууль бус шаардлагыг хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И М О *****” ХХК нь яагаад захиргааны хэргийн шүүхэд хандаж байна вэ тухайн үед дэлхий нийтээр “Ковид” өвчний нөхцөл байх үед импортын барааны орж ирж байгаа нөхцөл байдалд тулгуурлаж ийм алдагдал үүсэж байгаад “И М О*******” ХХК-ийн зүгээс хууль бус үйл ажиллагаа гэж үзсэн юм.

Манай бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Казакстан Улсаас гараад Москва хотоор дамжин Улаан-Үдэд ирж, Улаан-Үдээс манай борлуулагч И**** гэдэг хүн Монгол Улс руу явуулдаг. Тус борлуулагч нь Ковид өвчнөөр өвдөөд ийм байдал үүссэн. Ийм нөхцөл байдал үүссэн байхад гаалийн байцаагчийн авсан арга хэмжээнд гомдол гаргасан юм. Тухайн борлуулагч нь 2 сар гаруйн хугацаанд ковид туссан. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомт дээр манай бүтээгдэхүүн ирээд 6-7 хоног болсон харагдаж байна. Гааль дээр ирсэн байхад нь надад мэдэгдээгүй байсан. Ийм нөхцөл байдлууд үүссэн учраас манай компанийн зүгээс маш их гомдолтой байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв. 

4. Хариуцагч Я.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ "Их мэргэд оч” ХХК-ийн Оросын Холбооны Улсаас импортолсонVitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулах зорилгоор тус компанийн захирал Б.Г*******Vitality lux, Perfecto lux нэртэй 2 ширхэг бүтээгдэхүүнийг бичиг баримтын /21 хуудас/ хамт Ти Ай Ложистик-ийн №204 тоот өрөөнд /ЭИХХЦХХ-18:00 цагт барьж орж ирсэн /камерын бичлэгтэй/. Б.Гантулгыг орж ирэх үед хүнсний чанар стандарт хяналтын улсын байцаагч З.Зоригтхүү, МЭХУБ Г.Д*******, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б Я.Х*******, УХЦХУАБ Б.А***** нар байсан бөгөөд орж ирэх үедээ ерөнхий байцаагч Б.Г*****-ын дүү гэж өөрийгөө танилцуулан, байцаагч бүрийг танимхайрч хурдан морь элдвийн юм ярьж байсан нь тод санагдаж байна.

2/ Тухайн Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнд биет үзлэгийн шалгалт хийхэд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа 12 сар байгаа нь хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор багтаж импортлогдох ёстой 2 сар хэтэрсэн талаар тайлбарлахад зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүйгээр уурлаж бухимдан тайлбар сонсохгүй дуугаа өндөрсгөж элдэв үгээр хэлж эхэлсэн. Ажлын цаг дууссан маргааш ирнэ үү гэхэд бичиг баримт, 2 ширхэг бүтээгдэхүүнийг орхиж өрөөнөөс гарч явсан. Тухайн үед ямар авир араншин гаргасныг тэнд ажиллаж байсан байцаагч нар бүгд гэрчилнэ.

3/ Мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний оройн /талбайн эрхлэгчийн тайлбар мэдүүлгээр/ 18:40 цагт хяналт шалгалт бүрэн хийгдэж дуусаагүй байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдэгдэлгүй, ажлын бус цагаар гаалийн хяналтын бүсээс бүтээгдэхүүнийг ачиж гарсан зөрчлүүд илэрсэн.

4/ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тухайн бүтээгдэхүүнийг гаалийн талбайгаас чөлөөлсөн гэдгийг мэдмэгц гаалийн хяналтын өрөөнд орж ахлах байцаагчаас тодруулахад өчигдрийн байцаагчид ээлж солилцсон яагаад чөлөөлсөн гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд “И М О*******” ХХК-ийн захирал Б.Г-тай /99*******/ утсаар холбогдож, хяналт шалгалтаас зайлсхийсэн, хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах хуульд заасан шаардлага зөрчсөн тул ...2102000047 дугаартай зөрчлийн хэрэг нээгдсэн та ирж мэдүүлгээ өгнө үү гэж хэлсэн. Тухайн үед гаалийн хяналтын бүсээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдэгдэлгүйгээр зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг дур мэдэн чөлөөлсөн гаалийн хяналтын улсын байцаагчид арга хэмжээ тооцсон, албан бичгийг зөрчлийн хэргийн материалд хавсаргаж оруулсан болно.

5/ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “И М О*******” ХХК-д холбогдох 2102000047 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээ авахаар шийтгэлийн хуудас бичигдсэн. Шийтгэлийн хуудас, албан даалгаврын хамт шуудангаар “И М О*******” ХХК-ийн захирал Б.Г*****д хүргүүлсэн болно.

6/ Тус компани нь Казахстан улсын Глобал тренд компаниас 836 кг /5700 ш/ Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн бөгөөд худалдаж авах үед бүтээгдэхүүний хадгалах хугацааны 3/1 хэтэрсэн байсан. Бараа худалдан авсан баримтыг зөрчлийн хэргийн материалд хавсаргасан болно.

7/ Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр 13-ны өдрийн Хилийн Алтанбулаг боомтын талаар авах арга хэмжээний тухай, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд зааснаар хилийн боомтуудаар бараа 4% бүтээгдэхүүн саадгүй нэвтэрч байсан. Ковидын цар тахал, хөл хориотой холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүн Оросын Холбооны Улсаас Алтанбулагийн авто замын боомт, Сүхбаатар вагон замын боомтоор ямар ч сааталгүйгээр чөлөөтэй нэвтэрч байсан мөн Глобал тренд компаниас сүүлийн худалдан авалт хийсэн өдрөөс хойш 11 хоногийн дараа Улаанбаатар хотод “И М О*******” ХХК-ийн захиалгат бараа ирсэн зэрэг нь шинэ корона вируст халдварт өвчин, хөл хорио зэрэгтэй ямар ч хамааралгүйгээр хадгалах хугацааны 3/1 хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг импортолж хууль зөрсөн байна.

8/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад “И М О*******” ХХК-ийн захирал Б.Г******* /утас:99*******/ холбогдогчийн тайлбар мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзаж, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хяналт шалгалтаас зайлсхийж, авлигал хээл хахууль авдаг, хүн шантаачилж мөнгө олдог зэргээр төрийн албан хаагчийг гүтгэн доромжилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад удаа дараа хүндрэл учруулж, ярих бүрд /дуу бичлэгтэй/ элдвээр хэлж, ёс зүйгүй хандаж байсан нь сэтгэл санааны хувьд асар их дарамттай байлаа. Мөн зөрчил шалган шийдвэрлэсэн материалын нотлох баримтын шаардлага хангуулсан хуулбарыг явуулсан байна.

9/ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын гааль дээр “И М О*******” ХХК-ийн импортолсон 836 ширхэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн орж ирсэн. Уг бүтээгдэхүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 12 сарын хадгалах хугацаатай бүтээгдэхүүн байсан. Импортоор орж ирэх хүнсний бараа, бүтээгдэхүүн нь хадгалах хугацааныхаа 3/1-т багтаан орж ирэх заалтыг зөрчсөн. Тухайн үед зөрчилтэй гэж үзсэн бараа бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлэхгүйгээр гаалийн хяналтын талбайгаас чөлөөлөөд аваад явсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас яагаад хяналт, шалгалт хийлгэхээс зайлсхийсэн гэж үзэж байна вэ гэвэл бараа бүтээгдэхүүнийг гаалийн талбайгаас чөлөөлөхдөө хяналтын хуудсаар чөлөөлдөг. Тухайн хуудаст аж ахуйн нэгжийг зөвшөөрсөн гэсэн улсын байцаагчийн гарын үсэг, тамга тэмдэгтэй, мөн  3 хувь мэдэгдэх хуудас өгдөг. Энэ мэдэгдлийн 1 хувь нь гаальд, нэг хувь нь тухайн аж ахуйн нэгжид үлддэг. Тэгэхэд тухайн мэдэгдэл байхгүйгээр, мөн зөрчил үүссэн байхад бараа бүтээгдэхүүнээ гаалийн талбайгаас чөлөөлж авч явсан. Тухайн үед Ковид-19 өвчний нөхцөл байдалтай байсан ч гэсэн Алтанбулаг боомтоор ачаа бараа чөлөөтэй орж ирж байсан. Үүнийг нотлох Засгийн тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Тухайн аж ахуйн нэгж тус бараа, бүтээгдэхүүнээ худалдан авсан гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан, тус гэрээнд 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3000 ширхэг бүтээгдэхүүн, 2021 оны 02 дугаар сарын 26-ны 2600 ширхэг бүтээгдэхүүн, нийтдээ 5600 ширхэг бүтээгдэхүүн худалдан авсан байна. Хамгийн сүүлийн худалдан авалт хийсэн өдрөөс хойш  нийтдээ 14 хоногийн дотор Монгол Улсын хилээр орж ирсэн. Тийм учраас үүнийг Ковид-19 цар тахалтай холбоотойгоор саатсан гэж харагдахгүй байна. Өөр тайлбар байхгүй” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “И М О*******” ХХК захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан хэрэг буруу. Хугацаа хэтэрсэн бараа оруулж ирсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х*******-гийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг хүнс импортлоход тавигдах шаардлага зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

          Мөн Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна” гээд 11.2.3-д “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэжээ.

          2. Гомдол гаргагчийн Оросын Холбооны Улсаас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн бүтээгдэхүүнүүд нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн 12 сарын хугацаанд хадгалах зориулалттай байх бөгөөд гомдол гаргагч нь дээрх бүтэгдэхүүнийг 2021 оны 02 дугаар сарын 19, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд худалдан авсан болох нь Орос хэлнээс орчуулсан барааны баримт, төлбөрийн баримт, барааны деклараци зэргээр, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

          3. Гомдол гаргагчаас “Зөрчил гаргаагүй, цар тахлын улмаас хил хаалттай байсан тул тээвэрлэлт саатсан, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй” гэж, хариуцагчаас “хүнсний бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байсан, гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх шаардлагыг зөрчсөн” гэж тус тус маргажээ.

          4. Маргаан бүхий цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоол үйлчилж байсан бөгөөд уг тогтоолд Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтын үйл ажиллагааг хязгаарласан зүйл тусгагдаагүй байна.

          5. Гомдол гаргагчийн импортолсон дээрх нэрийн бүтээгдэхүүнүүд нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, 12 сарын хугацаанд хадгалах зориулалттай бөгөөд бүтэгдэхүүнийг худалдан авах үед хадгалах хугацааны хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх шаардлага /2021 оны 02 дугаар сарын 19-ний байдлаар 5 сар 6 хоног/, гаалийн бүрдүүлэлт хийхэд мөн л /2021 оны 03 дугаар сарын 09-ний  байдлаар 5 сар 24 хоног/ тус тус хэтэрсэн байх тул дээрх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн маргаан бүхий захиргааны акт хуульд нийцжээ.

          6. Хэдийгээр гомдол гаргагч нь “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, хил хаалттай байсан” гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн бүтээгдэхүүнүүдийг анх худалдан авах үед л Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” шаардлага хэтэрсэн байх тул дээрх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй.

          7. Мөн хариуцагчаас бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй, дур мэдэн гаалийн талбайгаас авч авсан зөрчил гаргасан гэж тайлбарлаж буй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй, нөгөөтэйгүүр гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргасны төлөө түүний эрх зүйн байдал дордох учиргүй тул дээрх гаргасан гэх зөрчил хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

          8. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ “хугацаа хэтэрсэн бараа оруулж ирсэн, нэхэмжлэл буруу” гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

          Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүг