Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/01364

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 сарын******* өдөр

  Дугаар 102/ШШ2020/01364

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, 0 дүгээр баг, Х 0 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч СХД, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт түр оршин суух, эмэгтэй, Ж овогтой Г-ын О /регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 6 бичил хороолол,******* гудамж,******* байр,******* тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,******* байр,******* тоот хаягт оршин суух, эрэгтэй,******* овогтой******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О миний бие Т.Бтэй 2006 онд танилцаж, онд гэр бүл болсон. онд охин Б.Х-ыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Т.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи ууж гадуур хонож өнжин алга болдог, гэр бүлээс гадуур харилцаатай, архи уухаар агсам тавьж зоддог, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан.

Т.Б нь хөдөлмөрлөх, гэр бүлээ тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлж, эрүүл саруул залуу хүний зорилгогүй амьдардаг шалтгааны улмаас байнгын хэрүүлтэй байх болж, үл итгэлцэл, гомдол, үзэн ядалтаас үүдэн салж, нийлсэн тогтворгүй харилцаатай амьдарч байгаад 1 жил******* сарын хугацаанд бид тус тусдаа амьдарч байна.

Миний бие шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг бөгөөд өөрийн охид О-ийн А /1998.09.17-нд төрсөн/, Б-Э-ийн Х нарыг өөрийн асрамжид байлгаж, хамтдаа айлын хашаа түрээслэн амьдардаг.

Нөхрийн, эцгийн үүргээ биелүүлдэггүй, элэг бүтэн, эвтэй тайван амьдралын төлөө хичээл зүтгэл гаргадаггүй Т.Б-тэй цаашид миний бие хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж, миний асрамжид байх Б.Х-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т-ийн Б-Э нь 1982 онд Увс аймагт төрж өссөн. 2006 онд Г.О-тэй танилцан гэр бүл болж онд Эрдэнэт хотод гэрлэлтээ батлуулсан. Бид оны 03 дугаар сарын*******-ний өдөр охин Б.Х-аа төрүүлсэн. Одоо 12 настай, 76 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Гэвч эхнэр бид хоёр зан ааш таарахгүй өнөөдрийг хүрч тусдаа амьдраад удаж байна.

Г.О нь нэхэмжлэлдээ намайг агсам тавьж зоддог байсан мэтээр ор үндэсгүй зүйл бичсэн байгаад гомдолтой байна. Миний бие охиндоо маш их хайртай. Охиноо харж хандаж амьдарна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө. Хүүхэдтэйгээ уулзаж байх эрхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул Г.О-ээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Г.О, Т.Б нар нь оны 08 дугаар сарын*******-ний өдөр гэр бүл болж, мөн өдрөө иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, оны 03 дугаар сарын*******-ний өдөр охин Б.Х-ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн*******.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

            Хүүхдийн насны онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул охин Б.Х-ыг эх Г.О-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2,*******8 дугаар зүйлийн*******8.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Т.Б-ээс тэтгэлэг гаргуулан охин Б.Х-ыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.4-т зааснаар Ж овогтой Г-ын О /регистрийн дугаар: АА00000000/, Т овогтой Т-ийн Б-Э /регистрийн дугаар: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.6-д зааснаар оны 03 дугаар сарын*******-ний өдөр төрсөн охин Б.Х-ыг эх Г.О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар оны 03 дугаар сарын*******-ний өдөр төрсөн охин Б.Х-ыг тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар******* нас хүртэл,*******-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Т.Б-ээс сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Б-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.4,*******9.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ