Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

                                2023/ШЦТ/197

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Т /онлайнаар/

Шүүгдэгч: Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Нн Гт холбогдох 2212..................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ю ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............ дүүргийн .......... дүгээр хороо ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Нгийн Г /РД:/  

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Оын нүүр рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал, хоншоор ясны баруун талын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212....................... дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуур жуулчны баазад найз охин Х түүний найзууд болох Г гэр бүл, түүний найзууд хамт гараад ирцгээсэн. Тэгээд нуурын эрэг дээр өөрсдийн майхнаа бариад 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амарцгааж архи ууцгааж орой болгосон юм. Тэгсэн манай найз охины найз А согтчихсон нөхөр Г гэр бүлийн дотоод асуудлаас болоод уурлаад байсан болохоор Г эхнэртэйгээ учраа ололцох талаар хэлэхэд Г, эхнэр Атайгаа маргалдаад байхаар нь би Г эхнэрээсээ уучлалт гуйчих гээд хэлсэн чинь миний амьдрал чамд хамаагүй гээд байсан тэгэхээр нь би чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, битгий уур амьсгал эвдээд бай гэж хэлсэн тэгсэн чамд хамаагүй гээд миний урдаас болоод ирсэн тэгсэн хажуу талаас нь Г найз Д гэх залуу босож ирээд баруун, зүүн шанаа руу, мөр эрүү хэсэг рүү гараа атгаад 3 удаа цохисон. Тэгэхэд нь би өөдөөс нь хөдлөөгүй, тэгээд эхнэр Хаа намайг холдуулахад Дий эхнэр нь манай эхнэр Хааг араас нь үснээс нь зулгаагаад ноцолдоод байсан, тэгсэн Д өөрийнхөө эхнэрийг салгаад, би өөрийнхөө эхнэрийг хамгаалж тэвэрч авахад хажуу талаас Г нь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би нүдээ дараад газарт суусан, тэгсэн Г нь чи яадаг гэнээ гээд миний үснээс зулгаачхаад яваад өгсөн. Миний нүд рүү Г өшиглөөд би нүдээ дараад сууж байхад Г найз охин А Г хандаж хэлээд чи хүний нүд сохолчихлоо гээд орилоод байсан. Энэ үед манай найз охин Х намайг салгах гэж байгаад Г нүдэндээ цохиулсан. Тэгээд найз охин бид 2 хувцас, майхнаа үлдээгээд холдсон. Тухайн үед шөнө байсан болохоор юм сайн харагдахгүй байсан. Хэсэг хугацааны дараа А манай найз охин луу залгаад бид 3 уулзаж машинд хоноод өглөө нь эрт Улаанбаатар хот руу явсан. Тухайн зодоон болоход би найз охин Х, Г эхнэр Агийн хамт, Д эхнэрийн хамт байсан, өөр хүн байгаагүй. Одоогоор миний хамар хугарсан, баруун нүдний доод ухархай яс хугарч цөмөрсөн, нүд улайж хавдсан байдалтай байсан. Найз охины биед баруун нүд нь хөхөрч хавдсан Томографикт үзүүлэх гэхээр жирэмсэн учраас үзүүлж болохгүй байгаа. Манай найз охин 1 сар гарантаа жирэмсэн байгаа юм. Бид 2 албан ёсны хурим найр, гэрлэлт бүртгүүлээгүй байгаа. Г нь миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн, Д нь шанаа, болон эрүү рүү 3 удаа гараа атгаад цохисон. Г нь миний баруун нүд рүү өшиглөх үед найз охин Х өртсөн байх л гэж бодож байна. Г нь Хы баруун нүд орчим руу өшиглөсөн гэж бодож байна. Манай найз охинтой Г эхнэр А нь найзууд бөгөөд түүний найзуудын найзууд байсан бөгөөд тухайн үед анх удаагаа уулзаад архи, дарс ууж байсан юм. Сайн танихгүй хүмүүс байгаа юм. зан аашийг нь мэдэхгүй. Г эхнэр А, Д түүний эхнэр нь Улаанбаатар хотод амьдардаг, хаана юу хийж байгааг нь сайн мэдэхгүй байна. Би бүх хохирлоо бүрэн барагдуулна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ, би энэхүү асуудлыг Улаанбаатар хотод шалгуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн “...Дий эрхэн гэх С, манай найз охин Х нар хоорондоо нэг нэгнийгээ үсдээд газар унасан байхаар нь Д бид хоёр салгаж байсан чинь Г миний араас ирээд баруун нүд хамар хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэр үед үүссэн гэмтэл байна. Г эхнэр Атай хэрэлдээд маргалдаад байхаар нь би Гбарт чи Аг арагдаад тайвшруулаач гэж хэлсэн чинь Г эхнэр бид хоёрын асуудал чамд хамаагүй гэхээр нь би Гт одоо арагдаад уучлалт гуйгаад тайвшруулаач гэж хэлсэн чинь дахин чамд хамаагүй гээд чимээгүй бай гээд байхаар нь би босоод Гт чи яаж яриад байгаа юм бэ гэсэн чинь Г мөн адил босож ирээд бид хоёр заамдалдсан. Тэгсэн цаанаас Д ирээд цохих гэхээр нь би доош болсон чинь намайг оноогүй тэр үед Г намайг газар унагаасан чинь Х, А, С нар ирээд салгасан. Тэгээд би галын хажуу талаас холдсон чинь Д над дээр ирээд юу болоод байгаа гэхээр нь би Гбар эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь болиулах гэсэн чинь чамд хамаагүй гээд бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан юм гэж хэлсэн чинь Д гараараа миний зүүн шанаа, эрүү, баруун шанаа хэсэгт цохисон. Миний биед учирсан гэмтлийг Г учруулсан юм. Г намайг өшиглөхөд хажууд Д, А, Х, С нар байсан. Д намайг цохиж зодож байхад хажууд хүн байхгүй байсан. Би нэмэлт шинжээчийн дүгнэлттэй санал хүсэлт нийлэхгүй байна. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн “...Г миний баруун нүд болон хамар хэсэгт өшиглөхөд хажууд Х, Д, С нар байсан. өөр хүн байхгүй байсан. Д бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад хажууд хүн байхгүй байсан. Би нэмэлт шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. Би өөрт учирсан гэмтэлдээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Окулонластик клиник гэх нэртэй эмнэлэгт хагалгаанд орж янзлуулсан. Мөн хугарч цөмөрсөн гэмтэлдээ хагалгаанд орж бичил ялтас суулгуулсан. Хагалгаанд ороод тухайн эмнэлгээс гараад хэд хоногийн дараа нь дахиад хувийн эмнэлэгт 10 өдөр хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. 2022 оны 09 дүгээр сард эмнэлэгт дахин хагалгаанд орж зүүн нүдний дээд зовхиноос өөх аван баруун нүдний дээд зовхинд суулгуулсан. Би 2022-оны 11-р сард 3, 4 хороолол гэх газар байх нэрийг нь мэдэхгүй нүдний шил хийж хараа тааруулдаг газарт дахин шил хийлгүүлэхэд миний зүүн нүд 1,8 болсон байна гэж харааны шил хийлгүүлж авсан. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бгийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Улаанбаатар хотоос О Х, Энхүүш миний бие Б бид нар нэг машинд сууж явсан. Харин нөгөө машинд А, Г, Д, С нар сууж явсан. Тэгээд замдаа манай ахынх нэг төлөг гаргаад, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас би жолоо бариад О түүний эхнэр Х, Г эхнэр А нар суугаад нэг шилтэй Эдин нэртэй архи хувааж уугаад Архангай аймгийн Өгийнуур сум руу явж тэндээ хонохоор болсон. Тэгээд орой цагийг нь хараагүй, Өгийнуур дээр ирэх замд О А Х Г нар 0,75 гр Соёрхол нэртэй архийг тэр 4 хувааж уусан. Тэгсэн О Г рүү үг хаяад байсан эхнэртэйгээ хэрэлддэг юм байна лээ шүү дээ гэсэн чинь Хаа хажуугаас нь тийн ш дээ гээд байсан. Тэгээд нууран дээр ирээд майхан саваа бариад байж байтал О над руу хандаж би тулааны урлагаар хичээллэж хүн шүү уураа барьж дийлэхгүй байж магадгүй чи архи уухгүй байгаа юм чинь намайг анзаарч байгаарай гэсэн. Тэгээд би нуурын хажууд байсан майхантай хүмүүсээс заазуурыг гуйгаад тэндээ нэг шил архи задлахаар нь тэндээ 2 хундага архи уугаад эргээд найзууд дээрээ очсон. Тэгсэн зодоон болсон байсан. О нүдээ дарчихсан хажууд нь Хаа цаана нь Д, С, Г, А нар зогсож байсан. Би юу болсон талаар Ооос асуухад Г Д нартай зодолчихлоо гэж хэлсэн. Зүгээр үү гэж асуухад дажгүй, зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд явна гээд доош уруудах гээд байхаар би яваад яахын бэ маргааш өглөө явъя гэж хэлээд хоорондоо эвлэрцгээсэн тэгсэн удалгүй машин асаад О Х А нар явсан байсан. Би яг хэн учруулсан талаар мэдэхгүй байна. Зодоон хийсэн хүмүүс нь Г, Д О нар л харилцан зодоон хийсэн байсан. Мөн Сг Хаа үснээс нь зулгаасан гэсэн тухайн үед О, Г нар маргалдаад байхаар нь салгахаар Д очиход О, Дийг мангар бацаан минь зайл гээд цохисон, тэгсэн Дийг С авахаар татахад О газар унасан гэсэн. С Дийг салгах үед Хаа Сг араас нь үснээс нь зулгаагаад зодолдсон гэсэн. Энэ үед Энхүүш майханд тасарчихсан унтаж байсан. Улаанбаатар хотоос ирэхэд О болон Хаа нарын нүүрэнд ямар гэмтэл учраагүй байсан. Д түүний эхнэр С, Г бид нар 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, найзууд, Хаа, А нар мөн 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, Оыг танихгүй. О, Хаагаас бусад өмнө олон удаа уулзаж байсан. Найз нөхөдийн  гэр бүлийн харилцаатай хүмүүс байгаа юм. Би Улаанбаатар хотод очоод О руу утсаар залгахад О нь юм ярихгүй цагдаагаар учраа олно л гэж хэлсэн. Харилцан зодолдсон л гэж хэлсэн. О түрүүлээд Гыг цохихоор нь зөрүүлээд цохисон гэж Г надад хэлсэн.  Дараа нь Дийг О нь тэнэг бацаан минь зайл гээд  цохихоор нь Д нь хавсарч унагаад цохисон гэж Д надад хэлсэн, хаана нь яаж цохисныг би мэдэхгүй байна, Г, Д нарын биед гэмтэл учраагүй. Мөн Хаа Сайнаагийн үснээс зулгаасан гэж Сайнаа надад хэлсэн. Хоорондоо учраа олъё гэхээр үгүй гээд байсан...гэх мэдүүлэг /-ийн хх-ийн 66-67 хуу/

Мө-рдөн байцаалтын шатанд гэрч Б.Дий дахин өгсөн “...би тухайн үед хоол хийж байсан чинь Г О хоёр хоорондоо маргалдаад Г Оыг газар унагаасан чинь О Гыг ална гэж дайраад байхаар нь би Оыг болиулаад байж байсан Оын найз охин Х манай найз охин Сг үсдээд газар унагаасан байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед О найз охиныгоо араас нь тэвэрсэн байсан чинь Г ирээд юу болоод байгаа юм гэсэн чинь О чамд хамаагүй гэж хэлэхэд Г хөлөөрөө Оыг нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь О нүүрээ дараад газар унасан. Мөн Х миний нүд гээд байсан. Тэгэхээр нь би О болон Хы нүүр царайг харсан чинь Оын хамраас цус гараад баруун нүд нь улайсан байдалтай байсан. Мөн Хы баруун нүд нь улайсан байдалтай байсан. Тэгсэн О, Х, А нар Улаанбаатар явна гээд машиндаа суугаад яваад өгсөн. Г Оыг цохиж зодоод байхаар нь би одоо боль гэж хэлсэн чинь намайг хол бай ална шүү гээд байхаар нь би зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа алгадсан. Өөр цохиж зодоогүй. Хэрэг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт байх нуурын эрэг дээр болсон. Би Оыг нэг удаа зүүн шанаа хэсэгт нь цохисон. Хааг цохиж зодоогүй. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. О, Г хоёрыг салгаад Оыг одоо боль гэж байсан чинь Х манай найз охин Сг үсдээд газар унагаасан нэг нэгнийхээ үснээс зулгаасан байхаар нь О бид хоёр салгасан юм. О, Г, Х, С, А, Б нар байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар 700 грамм хэмжээтэй нэг шил Жак нэртэй виски, 700 грамм хэмжээтэй Эдэн нэртэй архи 2 шилийг тус тус уусан байсан. Гэхдээ би өөрийн ухаантай байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 74-75 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Сгийн дахин өгсөн “...Д надад Г, О нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байна гээд явахаар нь би араас нь очсон чинь Гыг цааш нь аваад яв гэхээр нь би одоо боль гэж Гт хэлсэн чинь Г машин руу яваад өгсөн юм. Тэгсэн Х миний араас ирээд үснээс зулгаагаад газар унагасан чинь манай найз залуу Д, О хоёр ирж салгаад байж байтал Г  ирээд юу болоод байна гэсэн О чамд хамаагүй гэж хэлэхэд Г Оын нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн чинь О нүүрээ дараад газар унасан, мөн Х миний нүд гээд байсан. Тэр үед үүссэн гэмтэл байх. Оыг Г өмнө нь хаана нь юугаар хэдэн удаа цохисон талаар хараагүй, манай найз залуу Д салгасан. Хы биед учирсан гэмтлийг хэн цохиж учруулсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Х миний араас ирээд үснээс зулгаагаад газар унагасан байсан чинь манай найз залуу Д, О хоёр ирж салгасан....Тухайн үед би уурласан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Хэрэг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт байх нуурын эрэг дээр болсон.  Хааг цохиж зодоогүй, Х намайг үсдээд газар унагаасан тэр үед бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед О, Д нар салгасан. Х бид хоёр маргалдах шалтгаан болоогүй, Х надад хэлэхдээ танай найз залуу миний өгзөгнөөс барьсан тэгээд чи уурласан байх гэж яриад байсан. О, Г, Х, С, А, Б нар байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар 700 грамм хэмжээтэй нэг шил Жак нэртэй виски, 700 грамм хэмжээтэй Эдэн нэртэй архи 2 шилийг тус тус уусан. Гэхдээ би өөрийн ухаантай байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 82-83 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Н.Агийн дахин өгсөн “...О манай хамтран амьдрагч Гыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн Г хавираад газар унагаад Оын нүүр хэсэгт нь гараараа цохиод байсан. Тэр үед Д ирээд салгасан. Тэгээд Г бид хоёр тэр хэдээс холдоод машин дотроо суугаад байж байсан чинь С, Хаа нар хоорондоо маргалдаад байх шиг байна гээд Г очлоо гээд явсан. Удалгүй би араас нь очсон чинь бөөн юм болсон бужигнаад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 90 хуу/

Шинжээч  эмч Ц.Гын  “..Б.Оын биед баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү/09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал, хоншоор ясны баруун талын хугарал гэмтлүүд тогтоогдсон. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 420 дугаартай дүгнэлтээс “Б.Оын биед баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү/09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо” гэх хэсэг буюу түүний биед учирсан гэмтлийг тогтоосон хэсэг нь үндэслэлтэй байсан. Харин түүний биед учирсан гэмтлийг тогтоохдоо “хоншоор ясны баруун талын хугарал” гэмтлийг орхигдуулсан байсан тул тус орхигдуулсан гэмтлийг шинээр оруулж дүгнэлт гаргасан. Тухайн хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд өмнөх дүгнэлтээр Б.Оын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Дахин дүгнэлт гаргахдаа дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэж байх тул өмнөх 420 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг дахин дурдахгүйгээр зөвхөн нэмж илэрсэн шинэ гэмтлийг буюу хамгийн хүнд гэмтлийн зэргээр нь гаргасан. Тэрнээс Б.Оын биед дээр дурдсан гэмтлүүд бол бүгд учирсан. Баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Өшиглөх болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой....” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 27-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлсэн: ... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Н.Г нь Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт 2022-оны 06 дугаар 25-26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Оыг цохиж зодож түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.О нь 2022 оны 06 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Гаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь .............................. дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Гын мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхнэр А найзууд Д түүний эхнэр С, Б, Х, О нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байх Өгий нуур сумын жуучны баазад очсон юм. Өгий нуур гэх газар бид нар 2022-оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим очоод гал түлээд хоол цай хийгээд мөн архи. пиво, виски уугаад бүгд тойроод суусан. Тухайн үед манай эхнэр А бид 2 хоорондоо үл ойлголцоод хэрэлдээд болиод байсан чинь О над дээр ирээд чи ямар хэгжүүн бацаан бэ босоод ир гэхээр нь би боссон чинь намайг заамдаж аваад бид 2 хоорондоо хэрэлдэж маргаан үүссэн. Тэгсэн О эхлээд миний зүүн гар хэсэгт гараараа нэг удаа цохиод авахаар нь би баруун хацар хэсэгт гараараа алгадсан юм. Тэгэхээр нь би хавираад газар унагаад нүүр буюу хамар хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь Д ирээд салгасан. Тэгсэн чинь О босож ирээд над руу дайраад байсан чинь манай найз Д болиулсан би цааш яваад машин дээрээ очоод тамхи авчхаад буцаад хүрээд ирсэн чинь Д, О нарын найз охидууд болох С, Х нар хоорондоо хэрэлдээд маргалдаад байхаар нь би Дөөс юу болсон талаар асуусан чинь С Х нар хоорондоо маргалдаад гэхээр нь би юунаас болоод хоорондоо хэрэлдэж байгаа талаар асуусан чинь О чамд хамаагүй гээд найз охин Хаагаа араас нь тэврээд зогсож байхаар би баруун нүд хамар хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн О нүүрээ дараад газар унасан Хаа мөн адил миний нүд гээд байсан. Тэрнээс би Хаагийн нүд рүү өшиглөсөн болон цохиж зодсон асуудал байхгүй удалгүй О түүний найз охин Х, манай найз охин А нар Улаанбаатар хот явлаа гээд машинд суугаад яваад өгсөн. Би өмнө нь цагдаагийн байгууллага дээр ирж байгаа болохоор айж сандраад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ зарим нэг зүйлийг буруу хэлж ярьсан байна лээ. Би машинаасаа тамхи авчихаад буцаад очсон чинь С, Х нар хоорондоо хэрэлдээд гээд Д найз охин Сг тэвэрсэн, О найз охин Хаагаа араас нь тэвэрсэн байдалтай байсан. Би яагаад хоорондоо хэрэлдэж маргалдсан талаар асуусан чинь О чамд хамаагүй гэхээр нь би Оын баруун нүд хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэр үед юм. Мөн намайг сууж байхад ямар хэгжүүн бацаан бэ босоод ир гээд намайг заамдаад авахаар нь би босож ирээд хавирч газар унагаад нүүр хэсэгт баруун гараар 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 23-24 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаартай дүгнэлтэд

  1. Б.Оын биед баруун нүд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны

хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
  2. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-

ийн хх-ийн 155-156 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 420 дугаартай дүгнэлтэд

1,2,3,4,5,6. Б.Оын 431 тоот өвчний түүхэнд баруун ухархайн дотор доод

ханын хугарал, хамар ясны хугарал оношоор эмийн болон мэс засал хийсэн тухай бичигдсэн байна.

  1. Б.Оын хувьд баруун нүдний зовхи, нүдний алимны салтсад цус хуралт,

хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09см/ цөмөрсөн дотор ханын зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Oculoplastic эмнэлэгт баруун ухархайн дотор доод ханын хугарлыг бичил ялтас тавьж засах, хамар ясны хугарлыг засах мэс засал хийгдсэн байна.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
  2. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь

эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 109-110  хуу/

                                                                                                                                                         Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 305

дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Оын хараанд нөлөөлөх гэмтэл үгүй байна.
  2. Б.Оын нүд нь харааны хугарлын гажигтай байсан, энэ нь гэмтэлтэй холбоогүй

төрөлхийнх юм.

  1. Нүд боолттой байсан нь аль ч нүдний хараанд нөлөөлөхгүй.
  2. Б.Оын хоншоор ясны баруун хугаралд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-

д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоов.

  1. Нүүрэнд нь засрахшгүй гэмтэл үгүй байна.
  2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №420 үндэслэлгүй байна...гэх

дүгнэлт /1-ийн хх-ийн 123-124 хуу/  

 

            Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-ийн хх-ийн 220-227 хуу/

           Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тоот /2-ийн хх-ийн 34-35 хуу/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-ийн хх-ийн 64 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 65-66 хуу, 68 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отой хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдан, түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал, хоншоор ясны баруун талын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Б.Оын “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амарцгааж архи ууцгааж орой болгосон юм. Тэгсэн манай найз охины найз А согтчихсон нөхөр Г гэр бүлийн дотоод асуудлаас болоод уурлаад байсан болохоор Г эхнэртэйгээ учраа ололцох талаар хэлэхэд Г, эхнэр Атайгаа маргалдаад байхаар нь би Г эхнэрээсээ уучлалт гуйчих гээд хэлсэн чинь миний амьдрал чамд хамаагүй гээд байсан тэгэхээр нь би чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, битгий уур амьсгал эвдээд бай гэж хэлсэн тэгсэн чамд хамаагүй гээд миний урдаас болоод ирсэн тэгсэн хажуу талаас нь Г найз Д гэх залуу босож ирээд баруун, зүүн шанаа руу, мөр эрүү хэсэг рүү гараа атгаад 3 удаа цохисон. Тэгэхэд нь би өөдөөс нь хөдлөөгүй, тэгээд эхнэр Хаа намайг холдуулахад Дий эхнэр нь манай эхнэр Хааг араас нь үснээс нь зулгаагаад ноцолдоод байсан, тэгсэн Д өөрийнхөө эхнэрийг салгаад, би өөрийнхөө эхнэрийг хамгаалж тэвэрч авахад хажуу талаас Г нь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би нүдээ дараад газарт суусан, тэгсэн Г нь чи яадаг гэнээ гээд миний үснээс зулгаачихаад яваад өгсөн. Миний нүд рүү Г өшиглөөд би нүдээ дараад сууж байхад Г найз охин А Г хандаж хэлээд чи хүний нүд сохолчихлоо гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-37 хуу/

гэрч М.Бгийн “...эргээд найзууд дээрээ очсон. Тэгсэн зодоон болсон байсан. О нүдээ дарчихсан хажууд нь Хаа цаана нь Д, С, Г, А нар зогсож байсан. Би юу болсон талаар Ооос асуухад Г Д нартай зодолчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /-ийн хх-ийн 66-67 хуу/

гэрч Б.Дий дахин өгсөн “...би тухайн үед хоол хийж байсан чинь Г О хоёр хоорондоо маргалдаад Г Оыг газар унагаасан чинь О Гыг ална гэж дайраад байхаар нь би Оыг болиулаад байж байсан Оын найз охин Х манай найз охин Сг үсдээд газар унагаасан байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед О найз охиныгоо араас нь тэвэрсэн байсан чинь Г ирээд юу болоод байгаа юм гэсэн чинь О чамд хамаагүй гэж хэлэхэд Г хөлөөрөө Оыг нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь О нүүрээ дараад газар унасан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 74-75 хуу/

насанд хүрээгүй гэрч Б.Сгийн дахин өгсөн “...Д надад Г, О нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байна гээд явахаар нь би араас нь очсон чинь Гыг цааш нь аваад яв гэхээр нь би одоо боль гэж Гт хэлсэн чинь Г машин руу яваад өгсөн юм. Тэгсэн Х миний араас ирээд үснээс зулгаагаад газар унагаасан чинь манай найз залуу Д, О хоёр ирж салгаад байж байтал Г  ирээд юу болоод байна гэсэн О чамд хамаагүй гэж хэлэхэд Г Оын нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн чинь О нүүрээ дараад газар унасан, мөн Х миний нүд гээд байсан. Тэр үед үүссэн гэмтэл байх...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 82-83 хуу/  

насанд хүрээгүй гэрч Н.Агийн дахин өгсөн “...О манай хамтран амьдрагч Гыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн Г хавираад газар унагаад Оын нүүр хэсэгт нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 90 хуу/

Шинжээч  эмч Ц.Гын  “..Б.Оын биед баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал, хоншоор ясны баруун талын хугарал гэмтлүүд тогтоогдсон. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 420 дугаартай дүгнэлтээс “Б.Оын биед баруун нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү /09 см/ цөмөрсөн, дотор ханын зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо” гэх хэсэг буюу түүний биед учирсан гэмтлийг тогтоосон хэсэг нь үндэслэлтэй байсан. Харин түүний биед учирсан гэмтлийг тогтоохдоо “хоншоор ясны баруун талын хугарал” гэмтлийг орхигдуулсан байсан тул тус орхигдуулсан гэмтлийг шинээр оруулж дүгнэлт гаргасан. Тухайн хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд өмнөх дүгнэлтээр Б.Оын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 27-28 хуу/

иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлсэн: ...яллагдагч Н.Г нь

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт 2022-оны 06 дугаар 25-26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Оыг цохиж зодож түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.О нь 2022 оны 06 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Гаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 32 хуу/, Н.Гын өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн: ...О над дээр ирээд чи ямар хэгжүүн бацаан бэ босоод ир гэхээр нь би боссон чинь намайг заамдаж аваад бид 2 хоорондоо хэрэлдэж маргаан үүссэн. Тэгсэн О эхлээд миний зүүн гар хэсэгт гараараа нэг удаа цохиод авахаар нь би баруун хацар хэсэгт гараараа алгадсан юм. Тэгэхээр нь би хавираад газар унагаад нүүр буюу хамар хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь Д ирээд салгасан. Тэгсэн чинь О босож ирээд над руу дайраад байсан чинь манай найз Д болиулсан би цааш яваад машин дээрээ очоод тамхи авчхаад буцаад хүрээд ирсэн чинь Д, О нарын найз охидууд болох С, Х нар хоорондоо хэрэлдээд маргалдаад байхаар нь би Дөөс юу болсон талаар асуусан чинь С Х нар хоорондоо маргалдаад гэхээр нь би юунаас болоод хоорондоо хэрэлдэж байгаа талаар асуусан чинь О чамд хамаагүй гээд найз охин Хаагаа араас нь тэврээд зогсож байхаар би баруун нүд хамар хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн О нүүрээ дараад газар унасан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 23-24 хуу/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 305 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Н.Г нь гэм буруутай байна.

                                                                                                                                                         Иймд шүүгдэгч  Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

                                                                                                                                                  Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм

буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

                                                                                                                                                                                         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд

заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

                                                                                                                                                                                     Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

                                                                                                                                                                                     Шүүгдэгч Н.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

           Шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

             Шүүгдэгч Н.Г нь хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн бусад хохирлыг төлөөгүй боловч түүний 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ................... ХХК-д сарын 1.000.000 төгрөгийн тогтмол цалинтай жолооч /2-ийн хх-ийн 38 хуу/-оор ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж торгох шийтгэл оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.   

           Шүүгдэгч Н.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан байна.

Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.094.661 /долоон сая ерөн дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан Лазер мед эмнэлэгт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 120.000 төгрөг, Дүүрэн амгалан эмнэлэгт 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан 40.000 төгрөг, Архангай аймаг руу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирж очсон гэх шаханууны Ник ХХК-ийн 160.325 төгрөг, 140.036 төгрөгийн баримт, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Солонго эмнэлэгт үйлчилгээ авсан 40.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Еврофарм эмийн сангаас эм авсан 22.740 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гэрэлт медикал эмнэлэгт шинжилгээний төлбөр 135.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Окулонластик клиникт мэс заслын төлбөрт 4.800.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Нэвт Туяа ХХК-ийн Тойгийн тал эмнэлэгт зураг авахуулсан гэх 41.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Заан туул эмийн сангаас эм авсан 28.500 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Окулонластик клиникт дахин мэс заслын төлбөрт 400.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Бонавита ХХК-д эрүүл мэндийн үйлчилгээ авсан 21.050 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Еврофарм эмийн сангаас эм тариа авсан 47.050 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эсод эмнэлэгт лабораторийн үйлчилгээ авсан 25.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Мед зони эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 900.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эм тариа авсан 76.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Интернэйшнлмедикал сентерт эрүүл мэндийн үйлчилгээ авсан 98.000 төгрөг нийт 7.094.701 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул тус хохирол, хор уршигтай холбоотой мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг хохирогч Б.Оын данс руу шилжүүлсэн талаараа шүүх хуралдааны үед мэдүүлсэн, мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Оын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар тайлбарласан байх тул шүүгдэгч Н.Гыг хохирогч Б.Од 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 Хохирогчийн нэхэмжлэлээс шүүгдэгч Н.Г нь 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 5.094.661 /таван сая ерөн дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг  төлөөгүй байх тул 5.094.661 /таван сая ерөн дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж хохирогч хохирогч .................. хотын ........... дүүрэг ................. хороо .......................... тоотод оршин суух О овогт Б О /РД:......../-д олгохоор шийдвэрлэж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 161.000 /нэг зуун жаран нэг мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь .........................  тоот дансанд олгохоор шийдвэрлэв.     

             Шүүгдэгч Н.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овгийн Нгийн Гыг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Н.Гыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар

зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гал-

Эрдэнэбаяраас 5.094.661 /таван сая ерөн дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг хохирогч .................. хотын ........... дүүрэг ................. хороо .......................... тоотод оршин суух О овогт Б О /РД:......../-д, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 161.000 /нэг зуун жаран нэг мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ..................... тоот дансанд тус тус олгосугай.   

 

  1. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд

мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч,

хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Р.АЛТАНЦЭЦЭГ