| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Жгийн Мд холбогдох 2312......................... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн ............сумын ......... багийн ................. гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Жгийн М /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн Соёлын төвийн гадна талд хохирогч Д.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд эрүү ясны хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эгийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Жаргалант сумын Хоолт багийн өдөрлөг наадам зохион байгуулах комисст ажилласан. Уг багийн өдөрлөгөөр бөх барилдаж, зургаан насны морь уралдаж, шагайн харваа, сурын харваа болж орой 19 цагийн үед дууссан. Тэгээд орой 21 цагийн үед багийн соёлын төвд бүжиг эхэлсэн. Бүжгэн дундуур сумын шилдэг залуугийн шагнал гардуулж өгсний дараа багийн урлагийн номер явагдаж миний бие шүлгээр урлагийн наадмын хаалтыг хийсэн. Тэгээд 23 цагийн үед бүжиглэж байгаад нилээн халууцаад байхаар нь ганцаараа гарч тамхи татчихаад буцаад орох гээд соёлын төвийн коридорт явж байтал М намайг мөрлөөд авахаар нь “яасан бэ” гэтэл намайг учиргүй цохиод авахаар нь би Мг бариад автал миний хацар руу цохисон. Тэгээд намайг соёлын төв рүү оруулахгүй, гурав дөрвөн залуучууд чирч гаргаад соёлын төвын харанхуй буланд аваачаад С гэх залуу миний гэдэс рүү цохиод М миний эрүү рүү цохиод авсан. Тэгээд ахиад миний араас нэг хүн цохиод автал миний нүд харанхуй оргиод сөхрөөд доошоо суутал тэнд байсан залуучууд намайг орхиод явсан. Өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Намайг гадаа тамхи татчихаад орж явтал мөрлөөд учиргүй намайг цохиод авсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна. Миний биед учирсан хохирол замын зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эгийн дахин мэдүүлсэн “..тухайн үед М миний зүүн шанаа, эрүү хэсэгт нэг удаа цохисон. Яаж байгаа талаар асуухад ахиад миний хамар руу 1 удаа цохисон. Би яг юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд хэн нэгэн салгаад ганцааранг минь үлдээсэн байсан. Намайг өөр хүн цохиж зодсоныг мэдэхгүй. Харанхуй байсан мөн би хэсэг хугацаанд манарсан байсан. М гэх залуу миний хацар руу цохихоор нь би боль гээд гарыг нь барихад нэг хүн миний гэдэс рүү цохисон. Би тэрийг С байна гэж бодсон юм .Тэр залуу их ойрхон харагдсан. Тухайн үед би манараад яг хэн хэн хаана байгаа талаар сайн харж чадаагүй. Мгээс өөр хүн намайг зодоогүй. М л зодсон. М миний хохирлыг барагдуулсан асуудал огт байхгүй. Би гомдолтой байгаа. Би М гэх хүнээс нааш цаашаа явсан зардлын мөнгө, эмчилгээ хийлгэх зардал мөнгөө нэхэмжлэх болно. Би Мд хамт яваад эмчилгээ хийлгээд ирэе гэж хүртэл хэлсэн боловч тоохгүй байгаа. Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сгийн “...би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хоолт багийн өдөрлөг наадам үзсэн. 23 цагийн үед багийн соёлын төвд бүжгэнд ороод бүжиглэж байгаад халууцаад сэрүүцэх гээд гарсан. Тэгээд гараад иртэл Э, М 2 багийн соёлын төвийн урд бөх барилддаг талбайн сандлын хажууд маргалдаад байгаа бололтой зогсож байсан. Намайг гарч ирэхээс өмнө юу болсон асуудлыг мэдэхгүй. Өр авлага өс хонзогийн асуудал байхгүй байх би сайн мэдэхгүй байна. Юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна. Намайг соёлын төвөөс гарч ирэхэд л маргалдсан зогсож байсан. Тэр хоёрыг гадаа маргалдаж байхад хажууд нь хүн байгаагүй. Би тухайн үед тэр хоёр дээр очсон асуудал байхгүй. Би Эг цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Л.Огийн “...манай хүү Э нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хоолт багийн иргэн Мд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд аймаг руу явж үзүүлэхээр явсан. Тэгээд эрүүний яс хугаралтай, хамар мурийлттай гэж эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Нүд ам нь хөхөрч хавдсан зүйлгүй, зүүн талынх нь хацар хавдчихсан чихнээс нь цус гарчихсан байсан. Хоолт багийн М намайг зодчихлоо гэж хэлсэн. Өр авлагын асуудал байхгүй, юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Мгийн мэдүүлсэн: ...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд
тогтоогдлоо.
журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Хамар ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.М хүлээн зөвшөөрсөн ял нь
Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Мд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ж.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...би М гэх хүнээс нааш цаашаа явсан зардлын мөнгө, эмчилгээ хийлгэх зардал мөнгөө нэхэмжлэх болно...” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Ж.М нь хохирогч Д.Эгийн 5135............... тоот Хаан банкны дансанд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 600.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63 хуу/ хэрэгт авагдсан байгааг дурдаж, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтайгаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг хохирогч Д.Эд 86........... дугаарын утсаар мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцоно гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг зарлан явуулж болно...” гэж заасныг баримталж хохирогчийн боломжийг харгалзан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлон зарлаж хохирогч Д.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул талуудын саналыг харгалзан хохирогч Д.Эг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн болно.
Хэдийгээр хохирогч Д.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гомдолтой, хохирлыг төлөөгүй гэх гомдлыг гаргасан боловч шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 төгрөг төлж, бусад гарсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангаж байгаа, хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүгдэгч Ж.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Ж.Мг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
шүүгдэгч Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ