| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/198 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/198
2023/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч: Н.Э
Иргэний нэхэмжлэгч: Д.Э
Шүүгдэгч: Н.Г, Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Г, Б овогт Эы О нарт холбогдох 2212........................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............ аймгийн Э сумын .......... дугаар багийн .......................... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нын Г /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Э суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт .............аймгийн Э сумын .................. дугаар багийн ................... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эы О /РД:/
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь бүлэглэж, 2022 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн арын зогсоол дээрээс Тоёота королла автомашины 195/65/15 хэмжээтэй хайлшин обудтай өвлийн дугуй 1 ширхэг, Тоёота приус-11 автомашины 185/65/14 хэмжээтэй 1 хайлшин, 1 төмөр обудтай 2 ширхэг дугуй, Хюндай аксент автомашины 185/65/14 хэмжээтэй төмөр обудтай дугуй 2 ширхэг нийт 5 ширхэг обудтай дугуйг Тоёота Приус 11 загварын 17-64 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусадтай бүлэглэж, дугуйн торцовыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартайгаар хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О мэдүүлсэн: Тэр орой би Г ахыг хоёулаа ийшээ яваад ирэе гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгсэн Г ах айлын хашааны гадаа цагныхаа цэнэглэгчийг орхисон байна гэж хэлээд тэрийг нь аваад эргээд тэр дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Тэгээд тэр машинуудын дугуйг тайлж авсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212........................ дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 00 цаг 30 минутын үед би Тамир хорооллоос Асарт дэлгүүрийн ард байрлах 18 дугаар байрны гадаа ирээд 72-02 УНН улсын дугаартай Королла маркийн машинаа байрны гадаа байрлуулаад гэртээ ороод амарсан. Өглөө 07 цаг 30 минут болж байхад ажилдаа явах гэж гарч ирээд хартал миний машины жолооч талын урд дугуй байхгүй хүн аваад явчихсан машины доор блок эвээд орхисон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 195/65/15-н хэмжээтэй өвлийн дугуй хайлшин обудтай байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 65-66 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бын мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн ард машинаа тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 12 цаг гээд машин дээрээ ирэхэд миний урд 2 дугуй байхгүй машины доогуур блок эвээд орхисон байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед би Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн ард машинаа тавьсан. Би өөрийн таньдаг хүмүүсийн хамт Архангай аймагт барилгын ажлаар ирсэн. Бид нар Жаргалан гээд буудалд байрлаж байгаа юм. Бид нар уг нь буудлын зогсоол дээр машинаа тавьдаг юм Яг тэр өдөр буудлынхаа зогсоол дээр машинаа тавих гэтэл зогсоол дүүрэн байсан. Тэгээд Асарт дэлгүүрийн хойно тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг гээд машин дээрээ ирэхэд миний машины жолоочийн эсрэг талын 2 дугуй байхгүй машин доогуур блок банз эвээд орхисон байсан. 185/65/15-н хэмжээтэй 2 ширхэг өвлийн дугуй төмөр обудтай нэг нь хайлшин обудтай байсан..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 185-186 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эы мэдүүлсэн:...17-64 АРН улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. 2022 оны 05 дугаар сард 5 сая гаруй төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө миний 17-64 АРН улсын дугаартай автомашиныг манай хүү О унаж ашиглаж байсан. Би энэ автомашиныг 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би үнэлгээний байгууллага миний машиныг хэдээр үнэлнэ тэр үнийн дүнгийн 50 хувийг Гээс нэхэмжлэх болно. Харин өөрийн хүү Оаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би 17-64 АРН улсын дугаартай автомашиныг хариуцаж чадна, ямар нэгэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 227-228 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Э.Оын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ үйлдэлд ямар нэгэн маргаан байхгүй би хүлээн зөвшөөрнө. 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой /С гэж дууддаг/ Г ахын хамт Архангай аймгийн Э сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хасу худалдааны төвийн урд зогсоол дээр таксинд явах гээд юм яриад зогсож байгаад бид хоёрын машин аль аль нь запас дугуй байхгүй гэдгээ мэдсэн. Ингээд бид хоёр орой харанхуй болохоор аймгийн төвөөр явж машины дугуй хулгайлж запас дугуйтай болцгооё гэж тохироод тэндээ хэсэг зогсож байгаад харанхуй болонгуут бид хоёр хоёулаа машинтайгаа хөдөлж Архангайд үйлдвэрлэлийн урд зогсоол дээр Г ах өөрийнхөө Тоёота королла пилдер маркийн 76-84 АРА улсын дугаартай автомашинаа тавьж үлдээсэн. Би тэр үед Архангайд үйлдвэрлэв төвийн зүүн талын хашааг таглаж тавьсан байсан блокноос би 2 ширхэг блок, аваад өөрийн 17-64 АРН улсын дугаартай автомашиныхаа арын суудалд ачаад би жолоо барьж Г ах миний хажууд суугаад аймгийн төвөөр явж бид хоёрын машинтай адил хэмжээний дугуйтай автомашин хайж явсан Г ах зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байсан. Тэр бугуйн цагныхаа цэнэглэгчийг авах гэж Наранбулагт нэг гудамжинд хаячихсан байна гээд очиж авсан. Ингээд буцаж яваад Асарт хүнсний дэлгүүрийн хажуугаар ороход приус маркийн автомашин, тоёота королла маркийн автомашин, хьюндай аксент маркийн автомашин нийт 3 ширхэг автомашин байсан. Ингээд бид хоёр энэ машинуудаас дугуй авъя гэж тохироод бууж машинуудын дугуйг Г ах бид хоёр хамжиж тайлсан приус маркийн автомашинаас зөв талын буюу жолоочийн эсрэг талын 2 дугуйг тайлж авсан тоёота королла маркийн автомашинаас буруу тал буюу жолооч талын урд дугуйг, хьюндай аксент маркийн автомашинаас зөв талын буюу жолооч талын 2 дугуйг тайлж авч миний машинд ачсан хоёр блокоо эвээд тэр ахиад эвих зүйл тэр хавиас нь олж хагарсан блок эвсэн юм. Ингээд буцаж яваад Г ахын автомашин дээр очиж Г ах машинаа аваад би түрүүлж яваад аймгаас Улаанбаатар хот чиглэлд гарах замд байдаг Сод монгол шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр урд талд нь очиж зогсоход Г ах араас дагаж ирсэн. Ингээд би өөрийн машинд таарах 2 ширхэг дугуйг нь авсан. Г ах өөрийнхөө машинд таарах 3 ширхэг дугуйг нь аваад явсан юм. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө гэртээ байж байтал автомашины дугуй хулгайлсан гээд шалгаж эхэлсэн. Г ах бид хоёр ярилцаад шийдсэн асуудал байгаа. Хоёр гурван жилийн өмнө Г ах таксинд явдаг байхад нь танилцаж байсан. Ер зүгээр л танил хүмүүс байгаа юм. 17-64 АРН улсын дугаартай автомашин манай аавын машин байгаа юм. Манай аав намайг 2021 оны намар цэргийн албанд явсан байхад уг машиныг авсан байсан бөгөөд би 2022 оны намар цэргээс халагдаж ирээд ажилгүй байхаар гээд уг машинаар таксинд явдаг байсан юм. Бид хоёр тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан. Зүгээр л дугуйгүй болоод хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Тухайн дугуйг яг байснаар нь эзэн нар нь хүлээлгэн өгч, Г ах бид хоёр машинуудад тавьж өгсөн. Тухайн дугуйны эзэд ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Бид хоёр дугуйнуудыг байлгаж байсан тул цагдаа нарт баригдаад шууд буцааж өгсөн. Би өмнө нь 2017 онд мотоцикль хулгайлж ял шийтгүүлж байсан. Мөн 2020 онд мотоцикль хулгайлж, Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байсан..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195-196 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Н.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, би хүлээн зөвшөөрнө...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 205-206 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн 22-28 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн АЦ22-128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 34-36 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 50-51 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-ийн хх-ийн 87-118 хуу, 125-148 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-ийн хх-ийн 120 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-ийн хх-ийн 210-211 хуу/
Шинжээчийн 51 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 217 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /1-ийн хх-ийн 235-240 хуу/, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Н.Энхжаргалын шинээр гаргаж өгсөн 3 ширхэг баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн арын зогсоол дээрээс хохирогч М.Б Тоёота королла автомашины 195/65/15 хэмжээтэй хайлшин обудтай өвлийн дугуй 1 ширхэг, хохирогч М.Бын Хюндай аксент автомашины 185/65/14 хэмжээтэй төмөр обудтай дугуй 2 ширхэг, хохирогч Б.Мын Тоёота приус-11 автомашины 185/65/14 хэмжээтэй 1 хайлшин, 1 төмөр обудтай 2 ширхэг дугуй тус тус хулгайд алдагдаж, тэдгээрт нийт 450.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь 2022 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн арын зогсоол дээрээс 17-64 АРН улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, дугуйн торцовыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартайгаар хэрэглэн дэлгүүрийн гадна талын зогсоолд зогсож байсан Тоёота королла автомашины 195/65/15 хэмжээтэй хайлшин обудтай өвлийн дугуй 1 ширхэг, Тоёота приус-11 автомашины 185/65/14 хэмжээтэй 1 хайлшин, 1 төмөр обудтай 2 ширхэг дугуй, Хюндай аксент автомашины 185/65/14 хэмжээтэй төмөр обудтай дугуй 2 ширхэг нийт 5 ширхэг обудтай дугуйг хулгайлж, хохирогч нарт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч М.Б мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 00 цаг 30 минутын үед би Тамир хорооллоос Асгар дэлгүүрийн ард байрла 18 дугаар байрны гадаа ирээд 72-02 УНН улсын дугаартай королла маркийн машинаа байрны гадаа байрлуулаад гэртээ ороод амарсан. Өглөө 07 цаг 30 минут болж байхад ажилдаа явах гэж гарж ирээд хартал миний машины жолооч талын урд дугуй байхгүй хүн аваад явчихсан машины доор блок ивээд орхисон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 195/65/15-н хэмжээтэй өвлийн дугуй хайлшин обудтай байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 65-66 хуу/, хохирогч М.Бын мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асгат дэлгүүрийн ард машинаа тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 12 цаг гээд машин дээрээ ирэхэд миний урд 2 дугуй байхгүй машины доогуур блок ивээд орхисон байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 хуу/, хохирогч Б.Мын мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед би Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асарт дэлгүүрийн ард машинаа тавьсан. Би өөрийн таньдаг хүмүүсийн хамт Архангай аймагт барилгын ажлаар ирсэн. Бид нар Жаргалан гээд буудалд байрлаж байгаа юм. Бид нар уг нь буудлын зогсоол ээр машинаа тавьдаг юм Яг тэр өдөр буудлынхаа зогсоол дээр машинаа тавих гэтэл зогсоол дүүрэн байсан. Тэгээд Асарт дэлгүүрийн хойно тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг гээд машин дээрээ ирэхэд миний машины жолоочийн эсрэг талын 2 дугуй байхгүй машин доогуур блок банз ивээд орхисон байсан. 185/65/15-н хэмжээтэй 2 ширхэг өвлийн дугуй төмөр обудтай нэг нь хайлшин обудтай байсан..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 185-186 хуу/, иргэний нэхэмжлэгч Д.Эы мэдүүлсэн:...17-64 АРН улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. 2022 оны 05 дугаар сард 5 сая гаруй төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө миний 17-64 АРН улсын дугаартай автомашиныг манай хүү О унаж ашиглаж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 227-228 хуу/, Э.Оын өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн:...Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ үйлдэлд ямар нэгэн маргаан байхгүй би хүлээн зөвшөөрнө...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195-196 хуу/, Н.Гийн өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн:...Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ үйлдэлд ямар нэгэн маргаан байхгүй би хүлээн зөвшөөрнө...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 205-206 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн 22-28 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г, Э.О нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Г, Э.О болон шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Г, Э.О нар нь гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг /дугуйн дорцоов/ хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Г, Э.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Н.Г, Э.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ял, шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Г, Э.О нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Бд 90.000 төгрөгийн, хохирогч М.Бад 170.000 төгрөгийн, хохирогч Б.Мд 190.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь хохирогч М.Б, М.Б, Б.М нарын эд зүйлийг буцаан өгч хохиролгүй болгосон байх тул хохирогч нарт гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Г, Э.О нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Д.Эы эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Приус 11 маркийн 17-64 АРН улсын дугаартай автомашиныг эзэмшигч Д.Эд буцаан олгож, шүүгдэгч Н.Г, Э.О нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 3.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Приус 11 маркийн 17-64 АРН улсын дугаартай автомашины үнийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Оаас 1.600.000 төгрөг, шүүгдэгч Н.Гээс 1.600.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нын Г, шүүгдэгч Б овогт Эы О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.От оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Г, Э.О нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Д.Эы эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Приус 11 маркийн 17-64 АРН улсын дугаартай автомашиныг эзэмшигч Д.Эд буцаан олгож, шүүгдэгч Н.Г, Э.О нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 3.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Приус 11 маркийн 17-64 АРН улсын дугаартай автомашины үнийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Гээс 1.600.000 төгрөг, шүүгдэгч Э.Оаас 1.600.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Э.О нарт 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, Э.О нарт дээр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ