Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

 

                             2023/ШЦТ/196

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У  

            Шүүгдэгч: Б.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бгийн От холбогдох 2212.................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 4 дүгээр сургуулийн үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт ............ аймгийн ................... сумын .............. баг, ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бгийн О /РД:/

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр шороон зам дээр Тоёота Приус-20 маркийн 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.6-д жолооч баруун буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж  өгнө, мөн 13.4.а зааснаар уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, зүүн гар тийш эргэж, араас нь ирж байсан улсын дугааргүй мотоцикльд зам тавьж өгөлгүй, уг мотоцикльтой явж байсан Ч.О, И.О нарыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Би 7 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Тэр үед хүүтэйгээ  харих гээд гүүр гараад эргэх дохио өгөөд эргэх үйлдлээ хийгээд явж байхад мотоциклтойгоо  хоёулаа орж ирсэн. Тэр хоёр хүн өөрсдөө ирж мөргөсөн. Тэр хоёр хүн согтуу байсан. Хувцснаас нь шилтэй архи гарч ирсэн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212................... дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Огийн мэдүүлсэн:...эгээд засмал зам дуусаад шороон зам руу ороод явж байхад урдаас нэг машин зүүн гар тийш огцом эргэж улмаар тухайн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осолд ороод ухаан алдсан болохоор тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн эмнэлэгт байсан. Би тухайн үед О гэх хүний эзэмшлийн мотоциклтой Оын хамт ард нь зорчиж явж байсан. Миний Оын эзэмшлийн мотоцикль байсан учраас О өөрөө жолоодож явсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна, ард нь зорчиж явсан болохоор. Аль хэсгээрээ мөргөснийг нь би санахгүй байна, автомашиныг хараагүй. Бид хоёр бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Ослын улмаас миний баруун талын хоёр хавирга хугарсан, толгой баруун хэсэг цуурсан, дагз цус хуралттай, гавлын яс цууралттай байна гэсэн гэмтэл бэртэл учирсан. Миний зорчиж явсан мотоциклийн урд тээврийн хэрэгсэл явж байсан. Би хэр хол зайтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон нааш цаашаа явсан бензин тосны мөнгө 5.613.000 төгрөгөөс 430.000 төгрөг үлдсэн байсан. Тийм болохоор 5.183.000 төгрөгийн хохирол учирсан. Баримтыг шүүх хуралд гаргаж өгнө. Би хохирол төлбөр огт аваагүй. Хохирлыг маань барагдуулчих юм бол гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 204-206 хуу/   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Оын мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс хөдөө өөрийн гэр рүүгээ Огийн хамт хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор гарсан. Тэгээд засмал зам дуусаад шороон зам руу ороод явж байхад урдаас нэг машин зүүн гар тийш огцом эргэж улмаар тухайн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осолд ороод ухаан алдсан болохоор тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн эмнэлэгт байсан. Би тухайн үед Огийн хамт явж байсан, миний өөрийн эзэмшлийн мотоцикль байсан учраас би өөрөө жолоодож явсан. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан. Нээх их хурдтай яваагүй. Автомашины зүүн тал хэсгээр мөргөсөн. Би тухайн автомашиныг харсан. Аймгийн төв рүү чигтэй явж байсан. Тухайн автомашин сайжруулсан зам руу орох гээд зүүн гар тийш эргэж байсан. Бид хоёр хоёулаа хэрэглэсэн байсан. Өөрсдийгөө хянан бүрэн чадвартай байсан. Баруун талын хоёр хавирга хугарсан, толгой баруун хэсэг цуурсан гэсэн, дагз цус хуралттай, гавлын яс цууралттай байна гэсэн гэмтэл бэртэл учирсан. Урд талын нэг амаржин хугарсан өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэнийг мэдэхгүй байна. Миний жолоодож явсан мотоциклийн урд тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгснээ гэнэт зүүн гар тийш эргэж улмаар тухайн автомашинтай мөргөлдсөн. Би тухайн автомашины ард нь явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 198-200 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын мэдүүлсэн: “.... Манай байгууллагаас тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Учир нь хариуцагчтайгаа гэрээ байгуулсан учир гэрээний дагуу төлбөрөө барагдуулж авах болохоор иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 173-174 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Г.Гын мэдүүлсэн: ...яагаад тухайн дүгнэлтээр хурдыг тогтоох боломжгүй байсан бэ гэхээр тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон мотоциклийн ямар нэгэн тоормос гишгэсэн мөргүй, мөн тоормосны мөр байхгүй байсан. Тухайн зам тээврийн ослын үед 20 километр цагийн хурдтай яваа мотоцикль шидэгдэнэ гэж байхгүй. Харин гулгаж мөргөсөн тохиолдолд 5 метр газар хүртэл явах боломжтой. Харин мөргөлдсөн үед зорчигч нар өнхөрч 12.5 метр газар очих боломжтой...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 14-15 хуу/  

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Оийн мэдүүлсэн:...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Учир нь тухайн мотоциклийн жолооч болон зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хөл дээрээ тогтож чадахгүй, мөн зорчигчийн өврөөс тал шил архи, жолоочийн өврөөс бүтэн шил архи гарч ирсэн. Мөн тухайн үед мотоциклийн жолооч хаана зам тээврийн осол болсныг мэдэхгүй байсан. Тухайн зам тээврийн осол дөнгөж гүүр гараад болсон тухайн гүүр уулзвар гарц байгаа тэр үед урд нь яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх дохио өгсөн байхад хойноос яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь буруу тийм учраас би дүрэм зөрчөөгүй харин мотоциклийн жолооч дүрэм зөрчсөн. Тухайн осол болохын өмнө хойноос яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ ямар нэгэн гэрэл, дохио өгөөгүй. Би замын шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт гаргана...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 164-165  хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтэд:

1,2. Б.Оийн биеэс авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 73-74 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай дүгнэлтэд:

  1. И.Огийн биед дух ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх

цусан хураа, эрүү ясны их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
  2. Осол болох цаг хугацаанд үүснэ.
  3. Дух ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл тус

бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүү ясны их биеийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь

эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас шалтгаална...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 95-96 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

  1. И.Огийн биеэс авсан гэх цусанд 1.9 промилли спиртийн зүйл илрэв.
  2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 104-105 хуу/

 

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтэд:

  1. Ч.Оын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн зулайн ар хэсгээс суурь

ясны их бага далавч хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, зүүн хацрын нус ясны зөрүү багатай хугарал, зүүн талын 6,7-р хавирганы суганы дунд шугамаарх хугарал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
  2. Осол болох цаг хугацаанд үүснэ.
  3. Зүүн зулайн ар хэсгээс суурь ясны их бага далавч хүрсэн шугаман хугарал, зүүн

чамархайн хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын нус ясны зөрүү багатай хугарал, зүүн талын 6,7-р хавирганы суганы дунд шугамаарх хугарал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй.
  2. Ч.О нь хамар ясны хуучин хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын

хуучин цөмөрсөн хугарал гэмтэлтэй байна...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 114-115 хуу/

 

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

  1. Жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын

хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.6-д Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А-Д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.О 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэд Ч.Оын гэх цусад 2,3 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн байна.

  1. Нэгдүгээр асуултаар хариулагдсан.
  2. 30-60 АРХ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч

Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.  

4. Осол болоход замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

            5. Б.О /рд:/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд В ангиллын 984516 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич хуулбарыг хавсаргав. Ч.О /рд:/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд А,В ангиллын 651811 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна..гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 149-150 хуу/

 

Авто тээврийн үндэсний төв Архангай аймаг дахь салбарын авто тээврийн төвийн авто тээвэр хариуцсан улсын байцаагч Д.Б, Батлан хамгаалах жолооны курсийн багш Г.Г, Цэнхэр буян жолооны курсийн багш Д.Б нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

  1. Батлан хамгаалах жолооны курсийн багш Г.Г, Цэнхэрбуян жолооны курсын

багш Д.Б, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Б нар нь Шинжээч У.Л 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр гаргасан №09 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа ба осол болсон газар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 1.2.7 зааснаар замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг гарц гэнэ.

  1. Жолооч Б.О, жолооч Ч.О нар нь замын хөдөлгөөнд тээврийн

хэрэгсэл жолоодох хэлбэрээр оролцсон.

      3. 00-60 АРХ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь буцаж эргэх үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 10.6 жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт) -аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Ч.О Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в зааснаар мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт.мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авга гэсэн заалт мөн дүрмийн 3.7.А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ( жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бод^с хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн мөн Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйл. 17.2.Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй авто тээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Мөн тухайн хуулийн 17.4 Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно. Гэж заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          4. 3 асуултад хариулагдсан болно.

          5. Осол болоход замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэг хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          6. Тухай зам нь сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам ба Б.О зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх боломжгүй зам ба эгнээ байр солих үйлдэл хийснийг тодорхойлох боломжгүй.

          7. 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн тэн хагасаас илүү гарсан зургаас харахад Замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а зааснаар уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ард талд нь зорчиж яваа мотоцикл нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а зааснаар уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй.

        8. Мотоциклийн жолооч Ч.О Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн бай магадлалтай.

           9. Мотоциклийн жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн байх магадлалтай.

        10. Мотоциклийн жолооч хэдэн километр цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй..гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 212-213 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-ийн хх-ийн 01-

08 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 17 хуу/

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн АА22-28 дугаартай мотоциклийн техникийн үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 35-39 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-ийн хх-ийн 189 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 190 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр шороон зам дээр зам тээврийн осол гарч, мотоциклтой явж байсан Ч.О, И.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр шороон зам дээр Тоёота Приус-20 маркийн 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.6-д жолооч баруун буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж  өгнө, Замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а зааснаар уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэж, араас нь ирж байсан улсын дугааргүй мотоцикльд зам тавьж өгөлгүй, уг мотоцикльтой явж байсан Ч.О, И.О нарыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч И.Огийн мэдүүлсэн: ....Мустанг-5 маркийн улсын дугаартай мотоциклоор гарсан. Тэгээд засмал зам дуусаад шороон зам руу ороод явж байхад урдаас нэг машин зүүн гар тийш огцом эргэж улмаар тухайн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осолд ороод ухаан алдсан болохоор тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн эмнэлэгт байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 204-206 хуу/ 

хохирогч Ч.Оын мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс хөдөө өөрийн гэр рүүгээ Огийн хамт хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор гарсан. Тэгээд засмал зам дуусаад шороон зам руу ороод явж байхад урдаас нэг машин зүүн гар тийш огцом эргэж улмаар тухайн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осолд ороод ухаан алдсан болохоор тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн эмнэлэгт байсан. Би тухайн үед Огийн хамт явж байсан, миний өөрийн эзэмшлийн мотоцикль байсан учраас би өөрөө жолоодож явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 198-200 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Г.Гын мэдүүлсэн: ...яагаад тухайн дүгнэлтээр хурдыг тогтоох боломжгүй байсан бэ гэхээр тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон мотоциклийн ямар нэгэн тоормос гишгэсэн мөргүй, мөн тоормосны мөр байхгүй байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 14-15 хуу/ 

Ч.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 114-115 /,

И.Огийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 95-96 хуу/, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 149-150 хуу/, Автотээврийн үндэсний төв Архангай аймаг дахь салбарын авто тээврийн төвийн автотээвэр хариуцсан улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах жолооны курсын багш Г.Г, Цэнхэр буян жолооны курсын багш Д.Буянравжих нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 212-213 хуу/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-ийн хх-ийн 01-08 хуу/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16 хуу/, ослын газрын схем зураг /хх-ийн 17 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч В.Удвал нар нь гэм буруугийн талаар маргаантай байгаа бөгөөд “мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Ч.Оыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс дээрх осол гарсан” гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.О нь Тоёота Приус 20 маркийн 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхдаа буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.6-д жолооч баруун буюу зүүн тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан “шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж  өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зэрэгцээ эгнээнд мотоцикльтой явж байсан Ч.О, И.О нарыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот дүгнэлт, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Оийн дээрх 3амын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болсон, энэ нь зам тээврийн осол гарч 2 хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой байна. Мотоциклийн жолооч Ч.О нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа боловч зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй, зөрчлийн хэргийн шинжтэй хэрэг мөн болно.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.О нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр шороон зам дээр  Тоёота Приус-20 маркийн 00-60 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогч Ч.О, И.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.

 

           Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.От зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.  

 

           Хохирогч Ч.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, хохирогч И.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, шүүх хуралд оролцохгүй талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Оийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

           Харин хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг....зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

  1. Шүүгдэгч Х овогт Бгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь

хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Оийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            7. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан  хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ