Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

 

 

                                             2023/ШЦТ/189

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бн Өд холбогдох 2208.................... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-д экскаваторын жолоочоор ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............ хот, ................ дүүргийн ............... хороо .................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бн Ө /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэр Тамирын голын эрэг дээр хохирогч О.Бг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт гараараа 2 удаа өшиглөж, хөлөөрөө эрүү хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Хохирогч О.Бгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрийн нөхөр Б, хүү Б, хадам аав, ээж, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Батцэнгэл сум руу ургийн баярт оролцохоор явсан юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл суманд очоод 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ургийн баяр үргэлжлээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын ойролцоо байх голын эрэг дээр хамаатнуудаараа хоноглох болсон юм. Бид нар юм ярилцаад архи ууцгаасан. Тэгээд байж байтал манай нөхөр Бгийн бага дүү Б танай эхнэр чинь архи уухаараа ээжтэйгээ адилхан юм аа гэж хэлэхээр нь би уурлаад Бг алгадсан чинь манай нөхөр болон Бгийн том ах Ө дүү алгадлаа гэж уурлаж босч ирээд миний эрүү рүү өшиглөөд нүд рүү цохисон. Манай нөхөр сандалнаас түлхэж унагаасан чинь тэнд байсан хүмүүс болиулаад унтаж амраад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Улаанбаатар хот руу гарцгаагаад шөнийн 02 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд манай гэрийнхэн намайг зодуулсныг харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Уг нь хадам ах Ө надад урьд өмнө нь гар хүрч байгаагүй, хэрэлдэж маргалдаж байгаагүй... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл суманд байхад манай хадам ах Ө миний эрүү рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохисон. Манай нөхөр Б намайг сандалнаас түлхэж унагаасан. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй тул надад төлбөрийн баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/, 

 

Хохирогч О.Бгийн дахин өгсөн "...миний биед дээрх гэмтлийг 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймаг Батцэнгэл сум Дайр бор баг тамирын голын эрэг дээр манай хамтран амьдрагч Б.Бгийн төрсөн ах Ө нь дүү алгадлаа гэх шалтгаанаар маргалдан уурлаж гараараа нүүр толгой хэсэг рүү 2 удаа цохиж, хөлөөрөө эрүү рүү өшиглөж зэргээр учруулсан ба цохих үед нь би газарт унахад өвдөг маань чулуу дээр таарч шалбарсан байсан...Би Ө ахтай маргалдаж байхад намайг болиулах зорилгоор түлхэж биед халдсан ба би тэр сандал дээр байсан, түлхэх үед гэмтэл учирсан зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/, 

 

Гэрч Б.Бн "... баярын маргааш нь манайхан гэр бүлээрээ голын эрэг дээр хонохоор болсон юм. 11-ний орой бага зэрэг архи дарс хэрэглэсэн. Тэгээд орой манай эхнэр О.Б манай төрсөн дүү Бтэй муудалцаж улмаар түүнийг алгадаад авсан. Энэ үед манай төрсөн ах Ө уурлаж манай хамтран амьдрагч О.Бгийн нүүр хэсэг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн ба энэ үед Б газарт унаж өвдгөө шалбалсан. Ингээд маргааш нь Улаанбаатар хотод ирцгээсэн. Миний бие цохисон зүйл байхгүй бөгөөд тэнд байсан хүмүүс мэдэж байгаа. Эхнэр маань архи уухаараа агсан дуу зантай...” гэх мэдүүлэг,/хх-ийн 64-65 хуу/

 

Гэрч Б.Мгийн "... манайхан бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба манай нөхрийн дүү Бн эхнэр Б бага зэрэг согтсон байдалтай байсан. Тэгэхэд нөхрийн эмэгтэй дүү Б Бг архи уухаараа ээжтэйгээ адилхан болчих юм гэж хэлсэн. Тэгтэл Б уурлаж босч ирээд алгадаад авсан. Улмаар Б яваад өгсөн ба тэр үед манай нөхөр уурлаж Бгийн биед халдсан. Ингээд тэнд байсан хүмүүс салгаад улмаар Б Б нар мод руу орж унтсан. Бгийн биед өөр хүн халдаагүй. Дүү Бг өмөөрөөд л алгадсан. Ө зан байдлын хувьд төлөв даруу уур уцаар багатай хүн байгаа юм. Тавантолгойд уурхайд экскаваторын жолооч ажилтай ба 14 хоног ажиллаж байгаад 14 хоног амардаг. Сарын цалин нь 1.500.000 төгрөг байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/,

 

Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “ ...тогтоолтой танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  хуу/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Э 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11303 дугаартай дүгнэлтэд “О.Бгийн биед зүүн нүдний гадна булан, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Ө хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн

хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                                              Иймд шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                                            Шүүгдэгч Б.Өд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

                                                                                                                                                            Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх

тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

                                                                                                                                                            Шүүгдэгч Б.Ө өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр

шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ