| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00379/И |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 00019
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, Сато овогт Хүчитбаатарын Аын /РД:*/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: *тоотод оршин суух, 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Боржигон овогт Гантөмөрийн Гд /РД:*/ холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Гтай 2013 оны 09 дүгээр сард танилцаад 2013 оны 10 дугаар сараас эхлэн хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр том хүү А.Төрболд төрсөн. А.Төрболдод эцэг Г.Гас тэтгэлэг тогтоолгох шүүхийн шийдвэр гарч хуулийн дагуу тэтгэврийг авч байгаа. Дараах хүүхэд маань төрөх гээд байж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл бид тусдаа амьдарч байна. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин А.М төрсөн. Иймд охин А.Мын эцгээр Г.Гантулгыг тогтоож тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гантөмөр овогтой Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Шүүх хуралд сууж чадахгүй. Замын үүдэд байгаа тул надгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 6520 ...... Дүгнэлт:
1.ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, VWA, D8S1179, TPOХ, FGA локусын аллелиар Г.Г нь А.Мын биологийн эцэг байх боломжтой байна.
2. Г.Г нь А.Мын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 %-ийн магадлалтай байна гэжээ
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Г.Гантулгыг охин А.Мын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Г нь охин А.Мыг өөрийн хүүхэд биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Х.А, хариуцагч Г.Г нар нь 2013 оны 09 дүгээр сард танилцан нэг гэрт хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү А.Төрболд, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин А.М нар төрсөн бөгөөд одоо эх Х.Аын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹ 1110590240 гэсэн бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, А.М, эмэгтэй, 02 настай, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Г.Г нь охин А.Мыг өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжилгээний лаборатори хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Ганболдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ¹ 6520 дугаартай дүгнэлтээр Г.Г нь А.Мын биологийн эцэг байх боломж нь 99.99 % магадлалтай гэж тогтоогдсон байна.
Иймд охин А.Мын төрсөн эцгээр Г.Гантулгыг тогтоолгох, охин А.Мад эцэг Г.Гас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Г.Гас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Г.Гас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Г нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй надгүйгээр шүүх хуралдаан хийхийг зөвшөөрнө гэсэн тул шүүх хуралдаанд хариуцагч Г.Гантулгыг оролцуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Аын Мын эцгээр Гантөмөрийн Гантулгыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин А.Мыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин А.Мыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 29836 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.