| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/199 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/199
2023/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Т.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Сд холбогдох 2312........................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1975 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Ихтамир суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн ............. сумын .................... баг ................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Тын С /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Улаан эргийн гарах гэх газар өөрийн хүү Стай муудалцаж байх үед нь дундуур нь орж салгасан хохирогч Д.Бын хэвлий тус газар нь хутгалж өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000197 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын “...Манайх Ихтамир сум, Галуут сумын Зааг Замтын даваа гэдэг газар байж байгаад би морь уях гээд 2023 оны 03 дугаар сард Хөх нуур багийн Эмтийн ам гэдэг газар луу нүүж ирсэн. 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд би уяж байсан морьдоо тавьж байсан чинь Т.С ах байхгүй байж байгаад гэртээ ирээд хүүгээ архи ууж, дэмий тэнэлээ гэж загнаад хүүхдээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь ороод С ахыг бариад авсан чинь хүү нь босоод зугтаасан чинь намайг хутгалчихсан. Миний гэдэсний зүүн доод хэсэг рүү хутгалсан. Би хутгалсан гэдгийг нь мэдээгүй тэгсэн миний гэдэсний зүүн доод хэсэг рүү халуун оргиод явчихаар нь үзсэн чинь С ах намайг хутгалчихсан цус гарч байсан. Би С ахад хутгалуулчихаад С ахаа та намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь юм яриагүй. С ах тэр үед нэлээн согтуу байсан. Хаанаасаа ямар хутга гаргаж ирснийг би мэдэхгүй С ахыг барьж аваад байж байсан чинь миний гэдэсний зүүн доод хэсэг рүү халуун оргиод явчихаар нь үзсэн чинь С ах намайг хутгалчихсан байсан. Тэгээд С ахын эхнэр манай эхнэр 2-т хэлээд манай найз Б машинтайгаа хүрээд ир гэж дуудаад Бийн машинаар аймгийн төвд ирсэн. Ирээд эмч үзээд 3 оёдол тавиулсан, сая эмчид үзүүлээд ЭХО-д харуулсан чинь зүгээр байна боолтоо сайн хийлгэж гэж хэлсэн. Яг тэр үед уяж байсан морьдоо тавьж байсан тэгэхэд С гэдэг хүний хүү О, С ах, С ахын хүү С бид 4 байсан өөр хүн байгаагүй. Морины уяа гэрээс нэг их хол биш ойрхон байсан. Манай эхнэр болон С ахын эхнэр 2 өөрсдийн гэр гэртээ байсан. Т.С ах Ихтамир сумын төв явчхаад ирсэн ямар унаагаар ирснийг нь би мэдэхгүй ирээд хүүгээ архи ууж, дэмий тэнэдэг гээд бариад авсан. Тэгээд би С ахыг бариад авсан чинь намайг хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бийн дахин мэдүүлсэн “...С ах миний хохирол болох 250.000 төгрөгийг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биш одоо зүгээр эдгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дгийн “...Манайх Архангай аймгийн Ихтамир сум Баянхонгор аймгийн Галуут сумын залгаа Замтын даваа гэдэг газар байдаг манай хүү Бынх Хөх нуур багийн төвийн ойрхон зусаж байгаа юм манай хүү Бынх уг нь манайхтай айл зусаж байсан юм тэгсэн энэ жил морь уяна гээд наашаа Хөх нуур багийн төвийн төвийн ойрхон зусаж байгаа юм. Тэгсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байж байсан чинь Галуут сумаас Ихтамир сум руу явчхаад Галуут сум руу буцаж явсан Ө гэдэг хүн манайд ирээд танай хүү Б хүнд хутгалуулаад шууд Архангай аймгийн төв рүү явсан гэнэ гэхээр нь би санд мэнд араас нь аймгийн төв рүү орж ирээд хүү Бтойгоо уулзаад юу болсон талаар асуусан чинь Т.С ах хүүтэйгээ маргалдаад хүүгээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь намайг хутгалчихсан гэж ярьсан. Тэгсэн манай хүү нэлээн цус алдсан юм шиг байна лээ тэрнээс нь айгаад бүгдээрээ шууд аймгийн төв рүү орж ирсэн байсан. Би тэр талаар асуугаагүй. Манай хүү ярихдаа 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед л тийм асуудал болсон гэж ярьсан. Манай хүүгийн хэвлийн зүүн доод хэсэг рүү хутгалсан байсан. Манай хүүгийн биеийн байдал гайгүй эмнэлэгт үзүүлээд явж байгаа. Манай хүү хэрэлдэж маргалдсан талаараа угаасаа яриагүй Т.С ах өөрийнхөө хүүтэй маргалдаад хүүгээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь намайг хутгалчихсан гэж ярьсан. Урьд нь хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзон өр авлагын асуудлыг би мэдэхгүй байна. С гэх хүн уг нь гайгүй хүн байгаа юм, гэм нь жаахан архи уучихдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Очирхүүгийн “....Б бид 2 оройдоо голын хойшоо гэр лүүгээ явчихдаг. 2023 оны 07 дугаар сарын 04- ний өдөр морьдоо уяж байгаад орой 22 цагийн үед байх би өөрийн 2 морио аргамжих гээд морь уяж байсан газраасаа нэлээн хол явж 2 морио аргамжчихаад буцаад морь уяж байсан газраа ирсэн чинь Б ах ёолоод гэдэснийхээ зүүн доод хэсгийг дарчихсан байсан би яасан юу болсон бэ гэсэн чинь Б Т.С ах намайг хутгалчихлаа гэж хэлсэн би шархыг нь харсан чинь шархнаас нь нэлээн цус гарч байсан. Тэгсэн С ах сандраад Быг аймаг руу авч явна гээд машинтай хүн дуудаад байсан Т.С ахын хүү С бид 2 морьдоо хараад үлдсэн. Намайг морь аргамжих гээд явахад морь уяж байсан газар Б, С ахын хүү С 2 үлдсэн. Тэр үед Т.С ах тэнд байгаагүй. Тэр өдөр Т.С ах гэртээ байгаагүй. Т.С ахын гэр бид нарын морь уяж байгаа газраас нэг их хол биш 200 орчим метр газар байдаг юм. Намайг 2 морио аргамжих гээд явахад Т.С ах ирээгүй байсан би байхгүй байсан болохоор юунаас болж маргалдаж С ах Быг хутгалсныг мэдэхгүй байна. Тэр талаар нь би асуугаагүй. Б гэдсэнийхээ зүүн хэсгийг дараад ёолоод байхаар нь яасан бэ гэсэн чинь С ах хутгалчихлаа гэж ярьж байсан. Би Сгаас юунаас болж маргалдсан, яагаад хутгалсан талаар нь асуугаагуй. Тэр талаар нь би сайн мэдэхгүй байна. Б ахынх нь Урд голын эхэнд өвөлждөг хавар нь наашаа ороод ирдэг юм. Би сайн мэдэхгүй байна. Би хутгыг нь хараагүй. Тэд нар сандралдаад аймаг явах болсон. С бид 2 морьдоо хараад үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сгийн “...Манайх аав Т.Сгийнхтэй хамт Хөх нуур багийн Улаан эргийн гарам гэх газар зусаж байгаа юм. Манай гэрийн ойролцоо Б, С.Очирхүү, бид 3 нийлээд морь уяж байгаа юм. Манай эмээ нас бараад 21 хоног нь болох гээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай аав Т.С сумын төв рүү орчихоод сумын төвд хоноод маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой гэртээ ирсэн. Аавыг гэртээ ирэхэд нь Б, Очирхүү, бид 3 жаахан пиво уугаад халамцуу байсан тэгсэн чинь аав бид нар дээр хүрээд ирсэн тэр үед Очирхүү, Б бид 3 морь уяж байгаа газраа морины уяаны хажууд байж байсан ирээд намайг архи уусан согтуу байна гээд морь уяж байж архи уулаа гээд намайг загнаад, зүүн талын мөр лүү нэг удаа цохиод аав намайг бариад авсан чинь Б аавыг салгаад бариад авсан би ааваас салаад холдсон чинь Б ёолоод намайг хутгалчихлаа ш дээ гэхээр нь би Бын хажууд очоод үзэхэд хэвлийн зүүн доод хэсэгт нь хугалсан байсан шархнаас нь цус гарч байсан тэгээд сандралдаад машинтай хүн дуудаад аймгийн төв рүү явсан. Тэнд Б, бид 2 байсан С.Очирхүү манай аавыг ирэхээс өмнө өөрийнхөө морьдыг аргамжих гээд явсан байсан. Манай аав С, Б 2 хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг жаахан согтуу байсан болохоор морь уяж байж архи уулаа гээд над руу уурлаад намайг нэг цохиж аваад бариад авсан чинь Б аавыг барьж аваад ийм л юм болсон. Би аавтай хэрэлдэж маргалдаагүй намайг архи уусан согтуу байна гэж манай аав уурласан юм. Би яг яаж хутгалсныг нь хараагүй. Б аавыг барьж аваад салгахаар нь би Бын хойгуур тойрох гээд явж байсан чинь Б ёолоод намайг хутгалчихлаа гэхээр нь би очоод харсан чинь гэдэснийх нь зүүн доод хэсгээс цус гарч байсан. Тийм зүйл байхгүй. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Хаанаасаа хутга гаргаж ирснийг нь би хараагүй. Хаанаас хутга авсныг нь ч гэсэн мэдэхгүй. Аав сумын төвөөс ирэхдээ нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Сгийн мэдүүлсэн:..Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрнө. Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би сумын төв явж ирээд гэртээ шимийн архи ганцаараа уусан архи уучхаад орой морь уяж байсан өөрийн хүү С дээр морь хатгаж өгөх гэж гэрээсээ явж очсон очиход манай хүү С хамт морь уяж байгаа Б хоёр пиво уусан бололтой унтаж байхаар нь загнаж босгоход миний хүү С миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би Сг зүүн мөр хавьд нь нэг удаа хальт цохиход С зугтаасан би Сг айлгах гэж морь хатгах гэж байсан хутгаа гутлын түрүүнээсээ гаргатал Б дундуур ороод намайг бариад авсан энэ үед нь би Бын хэвлийн баруун хэсэгт өнгөцхөн хутгалсан байсан би уг нь өөрийн хүүг л айлгах санаатай байсан гэтэл Быг хутгалсан би өөрийн үйлдэлд маш их гэмшиж байгаа. Би Быг хутгалсан гэдгээ мэдээд ойр байдаг айлын хүнийг гуйгаад Архангай аймгийн төв рүү авчирч эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн юм. Тухайн үед манай хүү С хамт морь уяж байсан Очирхүү. Буян- орших нар байсан өөх хүн байгаагүй. Модон иштэй иш хэсгийн нь хоёр хадаасаар тавлаж бэхэлсэн мал хөнгөлдөг, адуу хатгадаг хутга байгаа юм. Би маш их харамсаж байна өөрийн хийсэн үйлдэлд хариуцлага хүлээх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэд:
тогтоогдлоо.
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Улаан эргийн гарам гэх газар хохирогч Д.Б нь хэвлий тус газраа хутгалуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Улаан эргийн гарам гэх газар өөрийн хүү Стай муудалцаж байх үед нь дундуур нь орж салгасан хохирогч Д.Бын хэвлий тус газар нь хутгалж өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Бын “...манайх Ихтамир сум, Галуут сумын Зааг Замтын даваа гэдэг газар байж байгаад би морь уях гээд 2023 оны 03 дугаар сард Хөх нуур багийн Эмтийн ам гэдэг газар руу нүүж ирсэн. 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд би уяж байсан морьдоо тавьж байсан чинь Т.С ах байхгүй байж байгаад гэртээ ирээд хүүгээ архи ууж, дэмий тэнэлээ гэж загнаад хүүхдээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь ороод С ахыг бариад авсан чинь хүү нь босоод зугтаасан чинь намайг хутгалчихсан. Миний гэдэсний зүүн доод хэсэг рүү хутгалсан. Би хутгалсан гэдгийг нь мэдээгүй тэгсэн миний гэдэсний зүүн доод хэсэг рүү халуун оргиод явчихаар нь үзсэн чинь С ах намайг хутгалчихсан цус гарч байсан. Би С ахад хутгалуулчихаад С ахаа та намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь юм яриагүй. С ах тэр үед нэлээн согтуу байсан. Хаанаасаа ямар хутга гаргаж ирснийг би мэдэхгүй С ахыг барьж аваад байж байсан чинь миний гэдэсний зүүн доод хэсэг рүү халуун оргиод явчихаар нь үзсэн чинь С ах намайг хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Ш.Дгийн “...Манайх Архангай аймгийн Ихтамир сум Баянхонгор аймгийн Галуут сумын залгаа Замтын даваа гэдэг газар байдаг манай хүү Бынх Хөх нуур багийн төвийн ойрхон зусаж байгаа юм манай хүү Бынх уг нь манайхтай айл зусаж байсан юм тэгсэн энэ жил морь уяна гээд наашаа Хөх нуур багийн төвийн төвийн ойрхон зусаж байгаа юм. Тэгсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байж байсан чинь Галуут сумаас Ихтамир сум руу явчхаад Галуут сум руу буцаж явсан Ө гэдэг хүн манайд ирээд танай хүү Б хүнд хутгалуулаад шууд Архангай аймгийн төв рүү явсан гэнэ гэхээр нь би санд мэнд араас нь аймгийн төв рүү орж ирээд хүү Бтойгоо уулзаад юу болсон талаар асуусан чинь Т.С ах хүүтэйгээ маргалдаад хүүгээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь намайг хутгалчихсан гэж ярьсан. Тэгсэн манай хүү нэлээн цус алдсан юм шиг байна лээ тэрнээс нь айгаад бүгдээрээ шууд аймгийн төв рүү орж ирсэн байсан. Би тэр талаар асуугаагүй. Манай хүү ярихдаа 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед л тийм асуудал болсон гэж ярьсан. Манай хүүгийн хэвлийн зүүн доод хэсэг рүү хутгалсан байсан. Манай хүүгийн биеийн байдал гайгүй эмнэлэгт үзүүлээд явж байгаа. Манай хүү хэрэлдэж маргалдсан талаараа угаасаа яриагүй Т.С ах өөрийнхөө хүүтэй маргалдаад хүүгээ бариад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь намайг хутгалчихсан гэж ярьсан. Урьд нь хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзон өр авлагын асуудлыг би мэдэхгүй байна. С гэх хүн уг нь гайгүй хүн байгаа юм, гэм нь жаахан архи уучихдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч С.Очирхүүгийн “....Б бид 2 оройдоо голын хойшоо гэр лүүгээ явчихдаг. 2023 оны 07 дугаар сарын 04- ний өдөр морьдоо уяж байгаад орой 22 цагийн үед байх би өөрийн 2 морио аргамжих гээд морь уяж байсан газраасаа нилээн хол явж 2 морио аргамжчихаад буцаад морь уяж байсан газраа ирсэн чинь Б ах ёолоод гэдэснийхээ зүүн доод хэсгийг дарчихсан байсан би яасан юу болсон бэ гэсэн чинь Б Т.С ах намайг хутгалчихлаа гэж хэлсэн би шархыг нь харсан чинь шархнаас нь нилээн цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/, гэрч С.Сгийн “...би Бын хойгуур тойрох гээд явж байсан чинь Б ёолоод намайг хутгалчихлаа гэхээр нь би очоод харсан чинь гэдэснийх нь зүүн доод хэсгээс цус гарч байсан. Тийм зүйл байхгүй. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Хаанаасаа хутга гаргаж ирснийг нь би хараагүй. Хаанаас хутга авсныг нь ч гэсэн мэдэхгүй. Аав сумын төвөөс ирэхдээ нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, өөрийн гэмт буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд Т.Сгийн мэдүүлсэн:...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/ хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Т.С нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн
санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Улаан эргийн гарам гэх газар хохирогч Д.Бтой маргалдаж, улмаар хутгаар хэвлийн тус газар нь хутгалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд шүүх хуралдааны товыг мэдлээ, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Т.Сг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Сг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр
шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Т.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Сд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
шүүгдэгч Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай модон иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ