Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Б.Уранчимэг

Шүүгдэгч Д.Гандансүрэн, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дүгээр зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030485 дугаартай хэргийг 2016 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын харъяат, 1985 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, нас 32, хүйс эрэгтэй, боловсрол, мэргэжил байхгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо  Булгын 13 дугаар гудамж, 604 тоотод суух,

  • 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар;
  • 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар;

- 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, Бөх овогт Даваахүүгийн Гандансүрэн /РД: ИЭ85061474/

Шүүгдэгч Д.Гандансүрэн нь 2016 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр гудамжинд Н.Пүрэвжаргалын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэж 46.025 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

    Шүүгдэгч Д.Гандансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзынхаа гэрээс гараад явж байсан. Гудмаар гараад явж байхад нэг нь намайг Гандансүрэн нааш ир гэхээр нь би очсон. Намайг очиход 2 шил архи барьчихсан, надад нэг хийж өгөхөөр нь би уусан. Тухайн үед 3 залуу, 2 эмэгтэй байсан. Дэлгүүр оръё гээд дэлгүүр рүү ороод нэг шил архи аваад хувааж уусан. Би нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд хохирогчтой ноцолдоод байж байсан. Хохирогч намайг эхлээд цохиход нь би эргүүлээд цохисон. Би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд чи миний юмыг авсан гэж хэлэхээр нь би нэгжээд үз гэж хэлсэн. Миний нүд хөхөрсөн байсан гэв.

  2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Н.Пүрэвжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 2 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвийн дээшээ өгсдөг автобусны буудал дээр явж байгаад зүс таних Баагий гэгчтэй таарсан. Баагийтай би хамт дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй 1 шил архи 6000 төгрөгөөр авч өгсөн тэгээд тэр архийг гудамжинд нэлээд олуулаа буюу 5-6 хүн хувааж уусан. Тэгээд би дахин 6000 төгрөгөөр архи авч хамт архи ууж байсан хүмүүстэйгээ уусан.  Тэгээд би дахин 7500 төгрөгөөр хараа нэртэй 0.5 литрийн архи авсан би архиа халаасандаа хийгээд явж байхад Баагийн бид хоёртой хамт архи ууж байсан эмэгтэй миний хажууд ирээд надад та архиа задалчих гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд архиа задлаад өгсөн.  Тэр залуу миний өгсөн архины дээрээс нь хэд балгачихаад надад буцаагаад өгсөн.  Тэгээд би алхаад явж байхад манай гэрийн гудамж руу ороод булан эргэхэд надтай хамт архи уусан залуу намайг барьж аваад миний мөрөн дээрээс дараад миний өмсөж байсан куртикийг миний толгой дээгүүр нөмрүүлээд дарсан намайг доошоо тонгойход миний халаасанд байсан хараа архи унасан. Тэгэхэд тэр архийг нэг хүн авах шиг болсон. Тэгэхэд миний толгой дээр дарж байсан залуу миний энгэрийн халаас руу гараа хийгээд миний түрүүвчийг аваад зугтаасан.  Тэгээд би тэр залуугийн араас нь хөөж гүйсэн. Тэгэхэд тэр залуу миний урдаас түрийвч шидчихээд цаашаа гүйхээр нь би түрийвчээ авч чадалгүй араас нь гүйсэн. Би зугтааж байсан залууг барьж авсан. Тэр залуутай хамт бид хоёр барьцалдаж аваад газарт унаад тэр хүн миний нүүр лүү цохиод би тэр залууг цохиод миний хамраас цус гарсан. Би бас тэр хүнийг цохисон тэгээд байж байхад цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №2891:

1.Н.Пүрэвжаргалын биед хамар ясны далд хугарал, зүүн нүдний салст,
нүүрний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд өнгөц зулгаралт
гэмтэл тоггоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

Эд зүйлийн үнэлгээ,

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Гандансүрэн нь 2016 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр гудамжинд Н.Пүрэвжаргалын түрийвчтэй эд зүйлийг булааж 46.025 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Д.Гандансүрэнгийн…Би нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд хохирогчтой ноцолдоод байж байсан. Хохирогч намайг эхлээд цохиход нь би эргүүлээд цохисон. Би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд чи миний юмыг авсан гэж хэлэхээр нь би нэгжээд үз гэж хэлсэн. Миний нүд хөхөрсөн байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Пүрэвжаргалын ….Тэгээд би алхаад явж байхад манай гэрийн гудамж руу ороод булан эргэхэд надтай хамт архи уусан залуу намайг барьж аваад миний мөрөн дээрээс дараад миний өмсөж байсан куртикийг миний толгой дээгүүр нөмрүүлээд дарсан намайг доошоо тонгойход миний халаасанд байсан хараа архи унасан. Тэгэхэд тэр архийг нэг хүн авах шиг болсон. Тэгэхэд миний толгой дээр дарж байсан залуу миний энгэрийн халаас руу гараа хийгээд миний түрүүвчийг аваад зугтаасан. Тэгээд би тэр залуугийн араас нь хөөж гүйсэн. Тэгэхэд тэр залуу миний урдаас түрийвч шидчихээд цаашаа гүйхээр нь би түрийвчээ авч чадалгүй араас нь гүйсэн. Би зугтааж байсан залууг барьж авсан. Тэр залуутай хамт бид хоёр барьцалдаж аваад газарт унаад тэр хүн миний нүүр лүү цохиод би тэр залууг цохиод миний хамраас цус гарсан. Би бас тэр хүнийг цохисон тэгээд байж байхад цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №2891:

1.Н.Пүрэвжаргалын биед хамар ясны далд хугарал, зүүн нүдний салст,
нүүрний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд өнгөц зулгаралт
гэмтэл тоггоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Д.Гандансүрэн нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэж 46.025 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан. Хохирогч Н.Пүрэвжаргалын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Гандансүрэн нь түрүүвчийг нь булааж зугтсан, хохирогч араас нь барьж авч хоорондоо зодолдож, хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан байна.

  Шүүгдэгчийн үйлдэл нь булаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч булаах гэмт хэрэг нь бага бус хэмжээний хохирол шаарддаг тул хохирлын хэмжээ нь гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжид хүрэхгүй.

Иймд бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан зүйл хэсгээр  зүйлчлэв.  

Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байна.