| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0196/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/191 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/191
2023/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Эод холбогдох 2312.......................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... аймгийн ........... суманд тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...............аймгийн ...................сумын .............. баг ............... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нефтуна баарны гадна талд хохирогч С.Жтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312............................... дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Жийн “...2023 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би өөрийн найз Батжаргалын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Нефтуна нэртэй бааранд Э, Э нартай тааралдсан. Би тухайн үед Эод хандаж өчигдөр ёстой муухай юм болсон байна. Би согтуу үедээ танай найзад гар хүрч зодсон байна гээд гар барих гэтэл миний урдаас хэг ёг гээд хэрүүл хийх маягтай болсон. Ингээд байж байтал бид хоёрын хажууд 3 найз нь иртэл Э надад томроод миний өөдөөс орилоод байхаар нь би Эын зүүн шанаанд нэг удаа гараараа цохиход Э газар унаж, босож ирээд над руу дайраад түүний найз нар намайг бариад хөдөлгөхгүй байсан. Энэ үед Э ирээд миний зүүн хөмсөг хэсэг рүү нэг удаа, зүүн нүд хэсэгт нэг удаа цохиж, тонгойсон байхад уруул, хацар руу хэд хэд өшиглөсөн. Ингээд би тэнд байсан Эын найз нарт та нар зүгээр бай би та нартай юм яриагүй байна гэж хэлээд тэд нараас салсан. Зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Э миний зүүн хөмсөгт нэг удаа цохисон. Зүүн нүдэнд нэг удаа цохисон. Уруул хацар руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ би тийм их согтуу бол байгаагүй. Эын хувьд согтуу байх шиг байсан. Э намайг зодсон. Өөр хүн зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Жийн дахин мэдүүлсэн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гын “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой гэж санаж байна. Намайг гэртээ байхад манай найзууд болох Э, Э нар манайд ирээд хамт тамхи татангаа хууч хөөрч байгаад хамт явж Нефтуна баар оръё гэхээр нь би хамт явсан бөгөөд манай гадаа байхад найз Б ирээд бид 4 хамт явсан. Баарны гадаа би Бн хамт тамхи татаад үлдсэн. Манай 2 найз баар руу орсон. Удалгүй манай найзууд Ж гэх хүний хамт гарч ирээд Э, Ж нар хоорондоо юм яриад, маргаад байсан. Ингэж байгаад Ж гэх ах манай найз Эыг цохиж унагаасан. Ингээд би очоод салгах гэтэл хүчрэгдэхгүй хэд хэдэн удаа цохилцоод салсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Бгийн “...Гын гэрт очиход гадна нь манай найзууд болох Э, Э, Г нар байсан. Бид нар хамт Нефтуна баар орохоор явсан. Баарны гадна Г бид хоёр хамт тамхи татаад үлдсэн. Манай 2 найз баар руу орсон. Удалгүй манай найзууд нэг танихгүй залуу хүний хамт гарч ирээд, Э танихгүй залуу нар хоорондоо юм яриад маргаад байсан. Ингэж байгаад үл таних залуу манай найз Эыг цохиж газар унагаасан. Манай найз Э босож ирээд нөгөө залууг зөрүүлээд 2-3 удаа толгойн хэсэгт нь цохисон. Ингээд Г бид 2 очоод салгах гэтэл хүчрэгдэхгүй үл таних залуу бид хоёр руу дайраад байхаар нь бид хоёр холдсон. Ингээд Э тэр 2 хэд хэд цохилцоод салсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. ...өөр хүн тухайн хүнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Э мэдүүлсэн:...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтэд:
нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
дүгнэлт /хх-ийн 07-08 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нефтуна баарны гадна талд С.Ж нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нефтуна баарны гадна талд хохирогч С.Жтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: хохирогч С.Жийн “...2023 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө би өөрийн найз Батжаргалын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Нефтуна нэртэй бааранд байх Э, Э нартай тааралдсан. Би тухайн үед Эод хандаж өчигдөр ёстой муухай юм болсон байна. Би согтуу үедээ танай найзад гар хүрч зодсон байна гээд гар барих гэтэл миний урдаас хэг ёг гээд хэрүүл хийх маягтай болсон. Ингээд байж байтал бид 2-ын хажууд 3 найз нь иртэл Э надад томроод миний өөдөөс орилоод байхаар нь би Эын зүүн шанаанд нэг удаа гараараа цохиход Э газар унаж, босож ирээд над руу дайраад түүний найз нар намайг бариад хөдлөхгүй байсан. Энэ үед Э ирээд миний зүүн хөмсөг хэсэг рүү нэг удаа, зүүн нүд хэсэгт нэг удаа цохиж, тонгойсон байхад уруул, хацар руу хэд хэд өшиглөсөн. Ингээд би тэнд байсан Эын найз нарт та нар зүгээр бай би та нартай юм яриагүй байна гэж хэлээд тэд нараас салсан...Э намайг зодсон. Өөр хүн зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/, гэрч М.Гын “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой гэж санаж байна. Намайг гэртээ байхад манай найзууд болох Э, Э нар манайд ирээд хамт тамхи татангаа хууч хөөрч байгаад хамт явж Нефтуна баар оръё гэхээр нь би хамт явсан бөгөөд манай гадаа байхад найз Б ирээд бид 4 хамт явсан. Баарны гадаа би Бгийн хамт тамхи татаад үлдсэн. Манай 2 найз баар руу орсон. Удалгүй манай найзууд Ж гэх хүний хамт гарч ирээд Э, Ж нар хоорондоо юм яриад, маргаад байсан. Ингэж байгаад Ж гэх ах манай найз Эыг цохиж унагаасан. Ингээд би очоод салгах гэтэл хүчрэгдэхгүй хэд хэдэн удаа цохилцоод салсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, гэрч Э.Бгийн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой гэж санаж байна. М.Гын гэрт очиход гадна нь манай найзууд болох Э, Э, Г нар байсан. Бид нар хамт Нефтуна баар орохоор явсан. Баарны гадна бид Гын хамт тамхи татаад үлдсэн. Манай 2 найз баар руу орсон. Удалгүй манай найзууд нэг танихгүй залуу хүний хамт гарч ирээд, Э танихгүй залуу нар хоорондоо юм яриад маргаад байсан. Ингэж байгаад үл таних залуу манай найз Эыг цохиж газар унагаасан. Манай найз Э босож ирээд нөгөө залууг зөрүүлээд 2-3 удаа толгойн хэсэгт нь цохисон. Ингээд Г бид 2 очоод салгах гэтэл хүчрэгдэхгүй үл таних залуу бид 2 руу дайраад байхаар нь бид 2 холдсон. Ингээд Э тэр 2 хэд хэд цохилцоод салсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...өөр хүн тухайн хүнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, өөрийн гэмт буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Эын мэдүүлсэн:...би прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/, хохирогч С.Жийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй
байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн
санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нефтуна баарны гадна талд хохирогч С.Жийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч С.Ж нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд шүүх хуралдааны товыг мэдлээ, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ